Categories
мэдээ цаг-үе

“Үндэсний дата төв”-ийн мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Төрбат: Үндэсний мэдээллийн сан хакердуулсан ч мэдээлэл алдаагүй

БНХАУ-ын хакерын бүлэг Монголын үндэсний мэдээллийн санд нэвтэрч Засгийн газрын веб сайтад вирус тараасан гэх мэдээлэл тархаад байгаа. БНХАУ-ын CYBERSCOOP сайтын мэдээлснээр Хятадын хакерын бүлэг Үндэсний мэдээллийн сангийн ажилчдын и-мейл хаягт нэвтэрсэн. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын дэд бүтцийг хянах зорилготой хэмээн бичжээ. Энэ талаар Үндэсний дата төв-ийн Мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Б.Төрбаттай ярилцлаа.


-Үндэсний мэдээллийн сан гэж юу вэ?

-Үндэсний мэдээллийн сан гэдэг бол интернэт гардаггүй тусдаа сүлжээ. Үүнд манай улсын иргэд болон аж ахуйн нэгж байгууллага, төрийн албаны бүх мэдээ мэдээлэл багтсан байдаг. Уг сүлжээнд халдсан тохиолдолд нэлээд хор хөнөөлтэй. Зөвхөн таны мэдээллийг алдахад ямар хохирол учрах вэ. Гэтэл Үндэсний мэдээллийн сан алдагдана гэдэг бол ямар хор хөнөөлтэй нь ойлгомжтой шүү дээ.

-Энэ сард Монгол Улсыг хакердсан гэх мэдээлэл байна?

-Энэ сарын 13-ны өдөр олон нийтэд тарсан мэдээлэл нь ОХУ-ын цахим аюулгүй байдлын чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, вирусийн эсрэг программ хангамж үйлдвэрлэгч “Kaspersky” компаниас гаргасан тайланд дурдагдсан мэдээлэл байсан. Манай байгууллагын зүгээс “Kaspersky” компанитай дөрөвдүгээр сард уулзалт хийсэн. Энэ үеэр “Монголын томоохон дэд бүтэц бүхий байгууллагууд руу халдлага хийгдээд байна. Касперски лабораториос ирүүлсэн тайланд дүн шинжилгээ хийгээд явж байна” гэж Казахстан улсад байрлах “Kaspersky” компанийн төлөөлөгч мэдэгдсэн. Манай байгууллага ямар байдлаар халдлага хийгдэж байгааг лавласан. Гэвч “Kaspersky” компани “Манайх үнэгүй юм өгөхгүй, дүн шинжилгээнд анализ хийнэ. Тэр нь тодорхой хүн хүч шаарддаг ажил. Иймээс мөнгө авна” гэх хариулт өгсөн. Үүнд бид мөнгө өгөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн байгаа.

-Kaspersky гэдэг нь байгууллага юм уу?

-Kaspersky гэдэг нь орос эзэнтэй, цахим аюулгүй байдлын чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, вирусийн эсрэг программ хангамж үйлдвэрлэдэг дэлхийд дээгүүр ордог компани юм. Энэ компанийн төлөөлөлтэй манайхан уулзсан. Зорилтод халдлагууд харагдаад байдаг. Тухайн уулзалтаар эдгээр халдлагууд нь агаарын тээврийн компаниуд, дата төвүүд, цэрэг хүчний байгууллагууд болон төрийн байгууллагууд руу чиглэсэн байсан тухай мэдээллийг авсан. Манай төв рүү чиглэсэн халдлага байгаа гэдэг мэдээллийг тухайн “Kasper­sky” компанийн төлөөлөгчөөс авсан. Бид байгууллагадаа дотоод шалгалт хийх арга хэмжээг авсан. Ингээд вирусийг устгасан байдаг. Учир нь тухайн зорилтот гэж монголоор тодорхойлоод буй “advanced persistent threat (APT)APT” халдлага нь хамгийн сүүлийн үед гарсан цоорхойг ашигладаг бөгөөд ямар нэгэн вирусийн эсрэг программд илэрдэггүй, бусад хамгаалалтын системүүдэд ч гэсэн илэрдэггүй билээ.

-Тэр ямар учиртай вирус юм бэ?

-Манай улс руу чиглэсэн “APT” төрлийн хортой код бүхий халдлага юм. 2014 онд анх илэрч байсан вирус. Тэр нь сайжраад шинэчлэгдээд олон төрлийн хувилбарууд бий болсон. Тухайлбал манайд илэрсэн хортой код нь 606 орчим вирусийн программаар шалгахад антивирусны программд илрээгүй шинэ төрлийн хортой код байсан. Ингэхээр энэ хортой код вирус нь нэлээд сайн хийгдсэн, тодорхой зорилготой бүтээгдсэн нь харагдсан. Энэ хортой вирус нь мэдээллийг цуглуулах, цуглуулсан мэдээллээ татаж авах гэх мэт үйлдлүүд хийдэг гэдэг нь саяхан гарсан тайлан мэдээнд дурдагдсан байгаа. Манай хамгаалалтын системүүд нь дотогшоо чиглэсэн халдлагын шинж чанартай үйлдэл болон гадагшаа мэдээлэл алдагдахаас сэргийлэх хамгаалалтын системүүдтэй. Иймд дотроосоо хаалттай мэдээлэл алдаагүй. Мөн вирус Windows системд ажиллахаар хийгдсэн байгаа. Манай төв нь мэдээллийн зэрэглэлээс хамаарч хоёр өөр сүлжээний бүстэй байдаг. Жишээлбэл, Төрийн дата мэдээллийг дамжуулах дэмждэг сүлжээ, нөгөө нь ажилтнуудын дотоод буюу интернэт хандалт бүхий сүлжээ гэх мэт. Гэхдээ манай нэг ажилтны компьютерээс тухайн хортой кодын тохиолдол сүлжээнд илэрсэн байгаа. Тухайн компьютерийг тусгаарлаж, хортой кодод дүн шинжилгээ хийсэн.

-Ажилтны цахим шуудангийн хаягаар халдсан гэсэн?

-Ажилчины и-мэйл хаягаар халдсан юм байхгүй. Ажилчид и-мэйлээр халдсан тохиолдол 2014 онд гарч байсан. Энэ хортой код нь вэб сайтуудад байршуулсан байдаг. Манай байгууллагын ямар нэг ажилтан тухайн веб сайт руу орохын бол компьютер рүү нь халддаг код байсан. Түүнийг бид илрүүлж устгасан байдаг. Тодорхой холбогдох байгууллагуудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлангаа явуулсан байгаа. Энэ сарын 13-нд нийтлэгдсэн тайлангийн хувьд бол дээрхийн адил хортой код байсан. Ер нь төрийн байгууллагууд ямар ч төрлийн халдлага хийсэн цахим шуудангийн и-мэйл хаягаар ихэвчлэн явагддаг, эсвэл оролцсон байдаг. Манай төв тэдгээрийг тодорхой шалгаж холбогдох байгууллагууд руу мэдэгддэг. Ер нь бас тухайн өртөгч хэрэглэгч рүү цахим шуудангийн хаягаар нь төрөл бүрийн хууран мэхэлсэн агуулга бүхий, хавсаргасан файл бүхий цахим шууданг илгээн тухайн хэрэглэгч цахим шуудангаа нээх, хавсаргасан файлыг ажиллуулахад хортой код компьютерт нь суух зарчмаар ажилладаг. Яагаад цахим шуудангийн хаягаар дамжин халдлага хийгдэх тохиолдол их байдаг вэ гэхээр хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг ойлголт, туршлага таарууг ашиглаж байгаа хэрэг юм.

Үүний эсрэг хөрөнгө мөнгөний асуудал бий. Сайн тоног төхөөрөмж аваад тавих гэхээр мөнгө алга байна. Манайх Kaspersky хэрэглэдэг. Гэтэл Kaspersky программ одоо болтол уг вирусийг илрүүлж чадаагүй л байна. Гэвч энэ программ нь албан ёсны лицензтэй программ. Баазуудад нь байнга шинэчлэл хийгдэж байдаг. Үүнийг Kaspersky илрүүлж чадахгүй байна гэдэг чинь арай өөр зорилоготой байна уу гэж хараад байгаа.

-Тэгээд Үндэсний мэдээллийн санд халдсан гээд байгаа нь бодитой юм уу?

-Манай төв дээр байршиж буй төрийн зарим байгууллагуудын мэдээллийн сан нь интернэт сүлжээнд холболт байхгүй, тусгай зориулалтын нууцлал хамгаалалт бүхий сүлжээний орчинд ажилладаг. Иймээс төрийн мэдээллийн санд халдчихсан асуудал бол байхгүй. Тэгэхээр бүхэл бүтэн улсын ард иргэдийн мэдээлэл тэр чигээрээ алдагдана гэдэг бол байж болохгүй зүйл. Дахин хэлэхэд эдгээр мэдээллүүдийг тусгай сүлжээ, хамгаалалтын бүсэд байршуулан хамгаалж ажиллуулдаг. Тэгэхдээ өнөөдрийг хүртэл яг ямар улсаас хийснийг бид мэдэхгүй байна. Kaspersky-ийн хийсэн тайланд болохоор хийгдсэн арга барил нь Хятадын хакерын бүлэгтэй төстэй гэсэн байгаа. Түүнээс Хятад улс хийсэн гэж хэлэх нь учир дутагдалтай юм.

-Хакердалтыг ихэвчлэн ямар зорилоготой хийдэг юм бол?

-Хакеруудын уриа бол бүх мэдээлэл ил байх ёстой. Нууц гэж зүйл огт байх ёсгүй гэж байдаг. Үүнээс гадна ялангуяа төрийн байгууллагууд болон томоохон компаниудын нэр хүндийг унагах зорилгоор халдлагыг хийдэг. Тэгэхээр бүх мэдээллийг ил тавих зорилгоор л хийдэг гэж болно. Мөн зарим нь мөнгө олох зорилгоор мэдээллийг олж авах, өөрсдийгөө таниулах сурталчилах, тухайн улсынхаа засгийн газрын дэмжлэгтэйгээр ч халдагуудыг ихээр хийх болсон. Тусгай албадууд төрийн онц чухал мэдээллийг олж авах зорилготой ч бий.

-Цахим халдлагаас хэрхэн урьдчилан сэргийлж байна вэ?

-Тухайн байгууллагууд уялдаа холбоо сайтай ажиллах нь чухал. Халдлагууд жил ирэх бүр нэлээд ахисан түвшинд хийгдэж байгаа. Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид хоорондоо холбоотой байх, байгууллага бүр мэдээллийн аюулгүй байдлын ажилтантай байх ёстой, мэдээллээ алдахгүйн тулд бүх албан хаагчиддаа сургалт байнга явуулж байх гэх мэт хамтарсан олон ажлуудыг зохион байгуулж, нэгдсэн зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй. Халдлагын 80 хувь нь и-мэйлээр дамжиж байна. И-мэйлээр ямар файл, хэнээс ирж байна, тэрийг нягталж шалгаж байх хэрэгтэй.

-Торгууль.мн-ийг хакердсан гээд байгаа?

-Одоогийн халдлагаар ийм юм огт болоогүй. Ийм асуудал гурван жилийн өмнө гарсан. Торгууль.мн мэдээллийн санд халдсан этгээдүүд торгуулийг төлсөн болгож гаргаж өгч байсан асуудал гарсан. Гэхдээ тэр нь гаднаас биш, дотоод асуудалтай нь холбоотой байсан гэж ойлгосон. Тэр нь Эрүүгийн хуулиар шийдэгдээд явсан байгаа. Саяхан буюу энэ оны гурван сард “торгууль.мн” сайтын торгуулууд устсан гэсэн хэрэг гарсан. Энэ нь халдлага биш. Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн газар болон, манай байгууллагын хоорондын системийн шинэчлэл хийгдэж байсантай холбоотой үүссэн техникийн сүлжээ унаснаас торгууль алга болсон асуудал үүссэн байсан. Удалгүй засварлагдсан. Гэтэл үүнийг халдлагад өртсөн гэж нийгмийн сүлжээнд цацсан.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонин-д нэрт нийтлэлч Баабарын “Нямдорж хэмээх хачин үзэгдэл” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гарагийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Уул уурхай, хүнд
үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар: Таван толгойгоос улсын
төсөвт жилд 400-гаас нэг тэрбум
ам.долларын орлого орно хэмээн ярьжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрээс Баабарын “Нямдорж хэмээх хачин үзэгдэл хэмээх нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Улс төр” нүүрт Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Тамгын газрын
дарга З.Энхболд: Уурхайгаа
хувьчлах биш,
нүүрсээ зараад бүтээн
байгуулалтаа хийх
бүрэн боломжтой хэмээн ярьсан байна.

УИХ-ын гишүүн, Хүний
эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь: Төрийн эрх данхайх
тусам иргэдийн эрх зөрчигддөг хэмээн ярьсныг “Улс төр” нүүрээс хүлээн авч уншаарай.

Монгол Улсын соёлын
гавьяат зүтгэлтэн, Онц
бөгөөд Бүрэн эрхт Элчин
сайд, нэрт гүүш Цэрэнпилийн Гомбосүрэн:
Константин Симонов
гуайн тухай сайхан ном
орчуулж сууна хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярьсан байна.

Даага унасан хоёр настай Х.Од-Эрдэнэ хүүг нутгийн
иргэд хараад хөөрч, баярлан өхөөрдөж байжээ хэмээн “Баримт үйл явдал” нүүрт өгүүлжээ.

Хариуцлагагүй албан байгууллагаас
болж хүүгийн амь эндлээ хэмээн “Цаг үе үйл явдал” нүүрт өгүүлсэн байна.

“Нэг ангийнхан” нүүрт “Төгсөлтийнхөө 50 жилийн ойтой золгож буй Дундговийн 10-ын А-гийнхан” хэмээн өгүүлжээ.

“Дуу төрсөн түүх” буланд Наадмын сүлд дуу Толин хул хэмээн өгүүлсэн байна.

GAPE академийн ерөнхий захирал Б.Баярмаа:Эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ дэлхийд үнэлэгдэх боловсон хүчнийг GAPE бэлдэнэ хэмээн “Боловсрол” нүүрт ярьсан байна.

ДАШТ-нийг тойрсон мэдээ мэдээллээр дүүрэн “FIFA 2018” нүүрт Хасагдах шатны эхний хосууд тодорлоо хэмээн өгүүлжээ.

Хоёр Солонгосын төлөөлөгчид
уулзаж байна хэмээн Дэлхий мэдээ нүүрт өгүүлсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдээр тусгайлан үзэсгэлэн гаргана

Чойжинламын сүм музейн хамт олон Монгол Улсын түүх соёлыг дотоод, гадаадын иргэдэд сонирхолтой хэлбэрээр таниулахаар “Шөнийн музей-Colors of Mongolia” үйл ажиллагааг ирэх сарын сарын 04-05-нд зохион байгуулна.

Шөнийн музейн үйл ажиллагааг соёлын бүтээлч чанарыг хөгжүүлэх, урлагийн боловсролыг нийтэд түгээх зорилгоор 2011 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд музейн орчинд олон сонирхолтой хөтөлбөрийг үзэгчдэд санал болгодог нь үзэгч олонд өв соёлоо сурталчлан таниулах өвөрмөц хэлбэр болсон гэдгийг тус музейн захирал Д.Отгонсүрэн хэллээ.

Энэхүү арга хэмжээний үеэр музей 20:30-00:00 цагийн хооронд ажиллаж түүх, соёлын үнэт өв болох Чойжинламын сүм музейн арвин баялаг сан хөмрөгийг олонд дэлгэх юм. Мөн Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдээр тусгайлан үзэсгэлэн гаргах бөгөөд сонирхолтой байдлаар соёлын биет болон биет бус өвийг нэгэн дор үзэж, сонирхох боломжтой.
Анх 1997 онд ХБНГУ шөнийн музейг санаачилж байсан бөгөөд өдгөө дэлхийн 100 гаруй музей уг үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай болжээ.

Categories
гадаад мэдээ

Экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд малын вакцинжуулалтыг сайжруулна

Экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд малын вакцинжуулалтыг өргөжүүлэн сайжруулахаар төлөвлөөд байгаа тухай Кени улсын засгийн газраас даваа гарагт мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.

Тус улсын мал эмнэлгийн албаны захирал Киза Жума Нгейва сэтгүүлчдэд өгсөн ярилцагадаа “Кени улсад малын өвчний тархалт өндөр байдгийн улмаас Европын Холбооны гишүүн орнуудаас эхлээд олон орон манай улсын мал аж ахуйн бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон байдаг” гэж онцлон тэмдэглэжээ.

Тиймээс экспортын зах зээлээ эргүүлэн эзлэхийн тулд малын халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын хэмжээг нэмэгдүүлнэ гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Тус улсад малд дамжин халдварладаг маш олон төрлийн халдварт өвчин байдаг бөгөөд өвчлөлийн хувь ч өндөр байдаг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх албан даалгавар өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дүүргийн Засаг дарга нар болон ерөнхий боловсролын сургуулийн захирал эрхлэгч нарт албан даалгавар өглөө. Хүүхдийг болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын талбайн орчны аюулгүй байдал бүрэн хангагдаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх талаар тусгажээ. Сургууль, цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон хүүхдийн тоглоомын талбайн орчны аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхэд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулан, тайлан дүгнэлтийг 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн дотор ирүүлэхийг дүүргийн Засаг дарга нарт даалгажээ. Хүүхдийн эрүүл, аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд эрүүл мэнд, боловсролын болон бусад холбогдох байгууллагуудад мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээ авах, ажлын байрны дэг журмын сахиулах, үүрэг хариуцлагыг өндөржүүлж ажиллахыг үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Монголын сайхан бүсгүй 2018”-ын оролцогчид хүмүүнлэгийн үйлсэд нэгдлээ

“Монголын сайхан бүсгүй-2018” гоо сайхны тэргүүн наадам энэ сарын 30-нд болно. Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос Монгол Улсад анх 1989 оноос “Сайхан бүсгүй” шалгаруулж эхэлсний 30 жилийн ойг угтан “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулж байгаа тус наадмын оролцогчдыг өнгөрсөн долоо хоногт зарласан билээ. “Монголын сайхан бүсгүй – 2018” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмын оролцогч,үзэсгэлэнт бүсгүйчүүд финалын шатны шалгаруулалт дөхсөн энэ өдрүүдэд хүмүүнлэг, сайн үйлсийн аянд оролцсоор байна. Хэдхэн хоногийн өмнө гэхэд тэд Орхон аймгийг зорьж,“Мэдипас” эмнэлэгтэй хамтран “Энэрэл” төвийн хүүхэд, багачуудад үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийх ажлыг зохион байгуулж, нэгэн өдрийг халуун дулаан уур амьсгал дунд өнгөрүүлжээ.

Мөн Дархан-Уул аймгийн “Нарны хүүхдүүд” асрамжийн газарт очиж, “Монгол өв соёл” төслийн хүрээнд “Монгол гэр” бэлэглэж, монгол ёс заншил, уламжлалт наадгай, өв соёлыг хүүхэд багачууд, хойч үедээ таниулан уламжлуулах буянт үйлсэд оролцсон байна. Энэ үеэр Монголын эмэгтэйчүүдийн “Хатан Эрдэнэ” холбооны дэд ерөнхийлөгч, “Монголын сайхан бүсгүй 2007” уралдааны тэргүүн мисс Г.Гантуяад “Нарны хүүхдүүд” төвөөс “Гэр бүлийн хүндэт гишүүн” өргөмжлөл хүртээжээ. Тэрээр “Нарны хүүхдүүд” гэр бүлдээ хүмүүнлэг, сайн үйлсийн ажлуудыг тасралтгүй санаачлан, зохион байгуулж, олон жил “Нарны хүүхдүүд”-ийг дэмжин ирснийг тус төвийнхөн онцгойлон, талархал илэрхийлж байлаа.

Уралдааны оролцогчид Замын цагдаагийн албатай хамтран “Жолооч танд баярлалаа” өдөрлөг зохион байгуулсан нь мөн олны талархлыг хүлээсэн, нийгэмд зөв хандлага төрүүлсэн арга хэмжээ болжээ. Өдөрлөгийн үеэр замын цагдаагийн үүргээс хуваалцаж, жолооч нарт соёлтой харилцааг уриалсан охид, бүсгүйчүүдэд явган зорчигчид ч талархал илэрхийлжээ. “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадам зургадугаар сарын 30-нд “Зайсан хилл” цогцолборт 18.00 цагаас болно.

 “Монголын сайхан бүсгүй 2018”-ын оролцогчид хүмүүнлэгийн үйлсэд нэгдлээ

 “Монголын сайхан бүсгүй 2018”-ын оролцогчид хүмүүнлэгийн үйлсэд нэгдлээ

Categories
гадаад мэдээ

Роналдо: Намайг унтуулж өгөөч…

Португалийн шигшээ баг Иран улстай өчмгдөр буюу зургаан сарын 25-нд Б хэсгийн сүүлийн тоглолтонд 1:1 харьцаатай тэнцсэн. Уг тоглолтын өмнөх өдөр буюу 24-ны өдрийн шөнө Португалийн баг амарч байсан зочид буудлын гадаа тасралтгүй дуу шуугиан гарч байсан нь олон нийтийн анхаарлыг татжээ. Энэ их дуу шуугианыг Португалын багтай тоглох Иран улсын хөгжөөн дэмжигчид гаргаж байсан юм.Гэвч олны анхаарлыг татсан зүйл бол Кристиано Роналдогийн хариу үйлдэл байлаа.

Тэрээр хөгжөөн дэмжигчдэд хандан цонхоо тогшин унтах дохио зангаа хийж эрхий хуруугаа гаргасан аж.

Үүний дараа хөгжөөэ дэмжигчид “Роналдо өндөр ёс суртахуунтай” , “Роналдо аргагүй аварга юм аа” гэж хариу үйлдэлд шагширсан. Харин Ираны фанатуудын үйлдлийг“Ёс суртахуунгүй”, “Энгийн бус үйлдэл” байна хэмээн ширүүн шүүмжилсэн юм.

Зарим хөлбөмбөгийн дэмжигчид нь Роналдогийн буруу цохисон торгуулийн цохилт Ираны багийн фанатын буруу гэж үзэж байгаа юм байна.

Ц.УРАНБОЛОР

ХАН МӨНХ

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Инстаграм сүлжээ 100 тэрбум долларын ашигтай ажиллажээ

Фото зургаа бусадтай хуваалцах боломж олгодог Инстаграм сүлжээ 100 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ. Энэ нь 2012 онд анх байгуулахдаа зарцуулсан хөрөнгийг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээ хэмээн Bloomberg Intelligence мэдээлэв.

Инстаграм хуудасны хэрэглэгчдийн тоо энэ сарын эхээр 1 тэрбумд хүрсэн бөгөөд энэ тооны идэвхтэй хэрэглэгчтэй байхад ирэх арванхоёр дугаар сар гэхэд орлогоо 10 тэрбум ам.доллараа өсгөж болно гэж шинжээчид дүгнэж байгаа ажээ. Инстаграм нь фэйсбүүкээс илүүтэй хүмүүсийг татаж буй төдийгүй ирэх 5 жилд хэрэглэгчдийнх нь тоо 2 тэрбум гаруй болох төлөвтэй байна.

Бусад нийгмийн сүлжээнүүд Инстаграмын энэ амжилтын прогрессийг дагаж өгсдөг ч зар сурталчилгаанд ашиглахад илүү таатай байдаг, эцэг эхчүүдээс илүү өсвөр насныхан, залууст таалагддаг нь хэрэглэгчдийн тоо хурдацтай өсөхөд нөлөөлдөг байна. Тиймдээ ч АНУ-ын хувьд фэйсбүүкээс илүү инстаграмын хэрэглэгчид хурдацтай өсч байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Морин хуурыг дээдлэсэн өдрүүд удахгүй эхлэнэ

Морин хуурын олон улсын VI наадам энэ сарын 30 –наас долдугаар сарын тавны өдрүүдэд нийслэл хотноо Нийслэлийн соёл урлагийн газар болон бусад мэргэжлийн урлагийн байгууллагууд хамтран зохион байгуулагдах гэж байна.

Уг наадамд АНУ, Бельги,ӨМӨЗО,Хятад, Япон, ОХУ-ын Буриадын 30 гаруй гадаадын морин хуурч, урлаач Монгол Улсын мэргэжлийн хөгжмийн таван театр чуулгаас 100 гаруй уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид, хөдөө орон нутгаас соёлын өв тээгчид оролцож байна. Наадмын үеэр Монголын морин хуурын шилдэг бүтээл, олон улсын морин хуурчдын тоглолт, мэргэжлийн морин хуурчдын уралдаан, хэлэлцүүлэг, үзэсгэлэн нээгдэх аж.

Наадмын нээлтийн хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв өргөөнд морин хуурын шилдэг сор бүтээлүүдийг улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Үндэсний их театрын их найрал зэрэг чуулга, хамтлагууд толилуулж морин хуурчид, бүтээлчид оролцоно.

Харин 7-р сарын 1-2нд Улсын филармоний танхимд мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан, 3-4нд уулзалт- хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.Өнгөрсөн жилүүдэд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, Герман, Франц зэрэг улсын 600 гаруй морин хуур суралцагч, багш, судлаач, хамтлагууд оролцож байжээ.

2008 оноос хойш зургаа дахь удаагаа зохиогдож буй олон улсын морин хуурчдын наадмыг Нийслэлийн ЗДТГ, Соёл урлагийн газар, БСШУЯ хамтран зохилон байгуулж байна. Наадмыг “МИГ даатгал”ХХК , “Жанцанноров сан”, Морин хуурыг дэмжих “Цэндийн Батчулуун сан” ивээн тэтгэжээ.

Ц. УЯНГА

Categories
мэдээ нийгэм

Төгсөгчдийг ажлын байранд томилж, цагдаагийн дэслэгч цол олголоо

Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийг “Цагдаа-Хууль сахиулах ажил” мэргэжлээр төгссөн төгсөгчдийг ажлын байранд томилж, цагдаагийн дэслэгч цол олгон, тангараг өргүүлэх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Эргүүл, хамгаалалтын газрын жагсаалын талбайд боллоо.

“Цагдаа-Хууль сахиулах ажил” мэргэжил эзэмшсэн 162 гаруй төгсөгч ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар албан тушаалд томилогдож, тугандаа ёслон, эх орон, ард түмнийхээ амар амгалан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэхээ тангараглав. Монголын цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн ийнхүү шинэ офицероор бүл нэмж байна. Тэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, олон нийтийн амгалан тайван байдлыг хангуулж, хууль сахиулахаар эх орны өнцөг булан бүрийг зорино. Шинэ офицерууд “Монгол Улсын иргэн би Цагдаагийн албанд ажиллахдаа Монгол Улсын Үндсэн хууль бусад хууль, алба хаагчийн ёс зүй, сахилга, албаны нууцыг чанд сахин, чин шударгаар ажиллаж, шаардлага гарвал амь биеэ үл хайрлан зүтгэхээ батлан тангараглая. Би энэ тангаргаасаа няцваас хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөв. Өнөөдрийн үйл ажиллагаанд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдлагууд, алба хаагчид, офицеруудын гэр бүл, найз нөхөд оролцож, цагдаагийн “Сүлд” чуулгынхан уран бүтээлийн дээжээсээ сонирхууллаа.