Categories
мэдээ нийгэм

Малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн зогсооно

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Улсын онцгой комиссын 2017 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 02 тоот албан даалгаврын 1.3-д “Шүлхий өвчин бүртгэгдсэн аймгийн нутаг дэвсгэрээс бусад аймаг, нийслэл рүү, эрүүл бүсээс шүлхий өвчин бүртгэгдсэн аймаг руу чиглэсэн малын шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 12 дугаар сарын нэгний өдрийг хүртэл бүрэн зогсоох” гэсэн заалтыг орон нутагт хэрэгжүүлэн ажиллаж, холбогдох арга хэмжээг авах талаар сумдын Засаг дарга нарт албан тоотоор үүрэг, чиглэл хүргүүлж хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нямдорж хэмээх хачин үзэгдэл

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ


2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас гурван сарын өмнө Улаанбаатарт судалгаа хийж үзсэн. Нэр дэвшиж магадгүй 13 хүнд хийсэн судалгаагаар Миеэ Энхболд есдүгээр байр эзэлж байсан бол нэг намынх нь Нямдорж эхний тавд багтаж байв. Энэ судалгааны дүн тухайн үедээ олон нийтийн сүлжээгээр гарч байсан. Судалгааны нэгдүгээрт Жэнко тасархай, гуравт Буянгийн Жаргалсайхан, дөрөвт Нямдорж байв.

Нямдорж өнөөгийн манай нийгэмд хамгийн шударга хүн гэсэн имижтэй. Гэтэл шударга гэж юу гэсэн үг вэ? Ямар хэмжүүртэй вэ? Хэн нэгэнд шударга гэж магтагдсан юм нөгөөд нь шударга биш гэж үнэлэгддэгийг шүүхийн аль ч шийдвэрээс харж болно. Гэхдээ үүнийг олон нийтийн үнэлгээний дунджаас тодруулбал өөрөөр үзэгдэнэ. Хууль, журам, дүрэм, тогтоол зарлигт юу гэж заасан байгааг эсэргүүцсэн бол шударга байна гэсэн үнэлэмж манайханд нэлээд түгээмэл. Хэдэн зуун жилийн турш гаднаас тулгагдсан хуультай явсан болохоор хуулийг зөрчвөл шударга байгаа хэрэг гэсэн ойлголт бидэнд буй болжээ. Тийм учраас хулгайчийг хүндэтгэх, магтан сайшаах, домогт мөнхлөх үзэл бат тогтсоныг хөшөөг нь босгосон Торой банди, Тунгалаг Тамир зохиолд домог болон хайрлагдсан цахиур Төмөр нараар жишээлж болно. Бусдын хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх нь аль ч нийгэмд хууль зөрчиж буй хэрэг боловч бусдын хуулиар хориглогдсоныг зөрчих нь шударга төдийгүй эх оронч үйлдэлд тооцогдож буйн тод жишээ. Колони болон эзлэгдсэн аль ч үндэстэнд тохиолддог нийтлэг үзэгдэл. Болгарчууд үгүй гэхээрээ толгой дохидгийг гайхан ярьдаг. Хүүхэд мээмэндээ цадахаараа толгой сэгсэрдгээс бүх үндэстэн татгалзвал толгой сэгсэрдэг болж гэж судлаачид хэлдэг. Гэтэл Түрэгийн дарлалд 500 жил болсон тэд толгой дохин эсэргүүцлээ илэрхийлдэг нь хожим буй болсон ухамсарт үйлдэл юм.

Лоохуузыг хувиараа үйлдвэрлэл явуулсан гэж зургаан жилээр, Цэдэндоржийг нам засгаа муулсан гэж долоон жилээр, Чойномыг удирдагчийг доромжилсон гэж таван жилээр шоронд шийтгэсэн, Ренчинг үндсэрхэг үзэл гаргасан гэж гүтгэн доромжилсон нь нийгмийн ухамсартай хэсгийн дургүйцлийг төрүүлсэн, тэр нь алив төрийн хуулийг шударга бус гэсэн үнэлэмж буй болгосон нь үнэн л дээ. Бараг 30 мянган хүнийг нам төрийн дайсан, Японы тагнуул хэмээн буудан алсан нь ч хуульд үл итгэх үзлийг буй болгосон. Цаана нь бас 30 мянган хүн төрийн хуулиар гүтгэгдэн шоронд олон жил суун амь мултарсан нь нийгэмд хуулийг шударга бус гэсэн үзэл дархлагдахад нэмэр болсон.

Гэтэл шударга ч бай, шударга бус ч бай хууль журам нь хүний нийгмийг зохицуулж авч явдаг ганц механизм. Хууль үгүй бол аль ч нийгэм тогтохгүй. Хүн бол байгалиасаа сүргийн амьтан. Сүрэглэж, хамтран амьдарч, хоорондоо зохицож байж нийгэм үүсдэг. Нийгмээс гадуур хүн гэж үгүй, Робинзон Крюзо бол зүгээр л хий санаа. Хүн төрөлхтний түүхийн явцыг ажхуйд хууль улам шударга болсоор байгаа. Хаан эсвэл сүм хийд хууль тогтоодог байснаа больж тэнэг ч бай ухаантай ч бай ард түмэн өөрсдийн сонголтоор хууль тогтоодог дэг жаяг өнөөгийн дэлхийд хэвшил болжээ. Тухайн ард түмнийг гадны хүчин өөрийн хуулийг тулган хүчирхийлдэг явдал манай зуунд бараг үгүй болсон. Аль ч ард түмэн хүний эрхээр жаргахаа больж, өөрийн эрхээр зовдог болжээ. Хэнээр хуулиа тогтоолгохыг ард түмэн хэний ч шахалтгүйгээр өөрсдөө сонгон шалгаруулдаг механизм Монголд хэрэгжээд бараг гучин жилийг элээжээ. Энэ бол хүний бүхэл бүтэн үе.

Энэ гучин жилд Нямдорж ард түмнээсээ завсарлагагүй бараг арваад удаа сонгогдсон. Өөр тийм бие хүн бараг үгүй. Ард түмэн түүнд хайртай, яагаад гэвэл тэр шударгын хэмжүүр. Яагаад гэвэл тэрээр “хууль ямар хамаатай юм!” гэж улайм цайм хэлж чаддагаараа монголын ард түмний талархлыг хүлээдэг. Яагаад гэвэл бид хуулийг хүчирхийлэл, шударга бус зүйл, нулимж байвал таарах хог гэж үздэг учраас. Яагаад гэвэл Нямдорж Монголын хуулийг хариуцсан сайд олонтоо болонгуутаа “хууль сөнөтүгэй” гэж байнга хэлдэг, хэрэгжүүлдэг учраас. Яагаад гэвэл тэрээр ямар ч хуулийг сөрөн зогсдог, хууль хэрэгжүүлэх үүрэг бүхий инстүүц болон мэргэжлийн хүмүүсийг “нохойн баас” гэж доромжилж чаддаг учраас. Хуулийг үл хүндэлдэг нийгмийн сэтгэхүй дээр тоглож чаддаг учраас.

Ленинградын Их сургуульд хуулийн мэргэжил эзэмшсэн гэх. Тав зургаан жил ногоотой хоолыг нь идчихээд орос хэл огт мэддэггүйг нь би сайн мэдэх юм байна. Хичээлээ таслалгүй хичээнгүй гүйгээд байгаа гадаад оюутанд яаж ийж байгаад дипломыг нь өгчихдөг л дөө. Хэл ч яахав, харин түүнд эрх зүйн ямар ч ойлголт боловсрол олгосонгүй. Дээр нь хэн байна, түүнтэй тэмцэлдэж нэхийгээ тайлалцан алалддаг нь харин төрөлх араншин нь байх. Чухам энэ чанар нь түүнд “шударга” нэр авчирсан юм. Цэргийн прокурорт хэрхэн шударга байсан тухайгаа ярих дуртай. Үнэндээ дээр нь байсан дарга нартайгаа таарахгүй хэрэлдэж явсан л байдаг. Оргосон цэргийн эрлэг байсан гэх юм билээ. Олон залуу хүний гэнэн алдаа амьдралыг нь сүйтгэсэн дээ. Нэг дуракт шударга нэр олж өгөхийн тулд шүү дээ.

Нийгэм өөрчлөгдлөө, хуучин нь буруутаж, шинэ нь магтагддаг цаг. Нутгийнх нь дээшээ гарсан хэд нь мань хүнийг хөтөлсаар Бямбасүрэн гуай дээр дагуулж орсон юм. Хөсрий коммунист хуучинсагууд энэ шударга хүнийг хавчсаар өдий хүрлээ гэсэн тайлбартайгаар. Мэдээж Ерөнхий сайд шударга хүний эрэлд хатчихсан байсан тул түүнийг шууд л Хууль зүйн яамны дэд сайдаар сарааз моёор болгох нь тэр. Ажилд орсон өдрөөсөө л нөгөө дэд сайдтайгаа шударгын төлөө алалдаж гарах нь тэр. Нарийн яривал шинэ шорон барих хөрөнгөн дээр булаацалдсан юм билээ. Таарсан гарууд даа.

Ийм шударга хүнийг 1992 онд ард түмэн хууль тогтоогчоор амархан сонгов. Сэнтийдээ сууж амжилгүй л Чимид гуайтай заргалдаад унасан. Эрх зүйн мэдлэгээр биш, шударгаараа хэн нь урдаа гарах нь гэсэн тоглолт шүү дээ. Өвгөн хуульч ийм нахаал мэтгэлцээнд ялагдаж л таараа. Ерэн зургаан оны сонгуульд цөөнх болсон Ардын хувьсгалт намыг үнэн хэрэгтээ шударгаар толгойлох болсон Нямдорж шиг шударга хүн тэр үедээ дэлхийд байгаагүй байх. Тухайн үеийн квот тийм байсан болохоор Ардын хувьсгалт нам хурлыг 130 удаа хаяж гарснаар төр хүчгүйдэж ямар ч шийдвэр гаргаж чадахаа больж байсан. Үүнийг Нямдорж удирдан зохион байгуулж байлаа. Шударга л байгаа биз дээ? Сүүлдээ Ардчилсан хүчний эвсэл дундуураа хагаран элсний арван гурав гэгчтэй болж Засгийн газраа дөрөв дахин солин булайгаа хутгасан. Элснийхний удирдагч До.Ганболд гэгч төр ямар шийдвэр гаргахыг Нямдоржоос очиж асуун санал өгдөг байсныг олон хүн гэрчлэх бизээ.

Энхбаярын Засгийн газрын үед Ерөнхий сайдтайгаа үзэж тардаг байх нь. Нэр хүнд нь доошилж буйг анзаарсан хэрэг. Юмны үнэр авахдаа гаргууд л даа. Өөрийг нь үл тоодог байсны хариу. Тэрээр Дотоод явдлын яам байгуулж түүндээ Тагнуулын ерөнхий газрыг хамааруулъя хэмээн сөрөг хүчин байхдаа хүн хүнээс гуйгаад явдаг байсан. Ардын хувьсгалт нам дараагийн сонгуулиар ялах нь тодорхой, тэгэхэд энэ инстүүцийг өөртөө авна гэж тооцоолсон хэрэг. Гэтэл Энхбаяр нь нохойтоод Хууль зүйн сайд болсон түүнд Хилийн цэргийг өгөөд Тагнуулыг нь өгсөнгүй. Энхбаяр ч үүнийхээ шанг сайн хүртсэн, юу гэвэл түүнийг шоронд оруулах ажлыг Нямдорж зохион байгуулж хонзонгоо авчээ. Түүний дараа дараагийн дайсан нь Баяр, Энхболд, Элбэгдорж нар тодорч байсан нь шударгаас нь болсон хэрэг шүү дээ.

Нямдорж улс төрийн аль нэг бүлэглэлд ордоггүй. Байнга талцаж өширхөж, тэгснээ эргэж нийлэн шинэ бүлэглэл үүсгэдэг, биенээ ээлжлэн унагадаг хоролдог тогтолцоон дунд аль ч талд нь оролгүй явахад муудалцагчид хүрч ирэн сандал суудал амлан өөртөө түр элсүүлдэг учраас тэрээр таван ч удаа сайд болж рекорд тогтоогоод байгаа. Гэтэл нөгөө талаасаа огт бүлэглэлдэггүй юм уу гэхээр үгүй. Нам мам нь хамаагүй нутгийнхнаа нэгтгэж дээр нь гараад суучихаа мэднэ. Халх, ойрдын дөрвөн зуун жилийн зөрчлийг сэргээж яваа нэгэн. Бөхчүүд хоорондоо үзэлцээд байна л гэнэ, энэ бол нүдэнд өртөх наанаа ил харагдаж байгаа үзэгдэл нь юм.

Хувь хүнийг нь баахан муулчихлаа, уул нь энэ өгүүллийг бичихдээ тийм зорилго тавиагүй юм. Иймэрхүү бусармаг ааштай өөдгүй хүн хорвоогоор нэг байдаг болохоор Нямдорж тийм ч ховор амитан биш л дээ. Гол нь эрх мэдэлтэй, төр улсын хэмжээнд шийдвэр гаргах эрхтэй энэ хүн нийгэмд ямар хор учруулаад байгааг хэлэх гэсэн юм.

Германы Ханс Зайдлын сангийн хуульч мэргэжилтнүүд урилгаар ирж Монголын хуульчидтай хамтран таван жил ажилласны эцэст Эрүүгийн хууль, Иргэний хууль бүтээсэн билээ. Эрх зүйт төрд хамгийн чухал хуулийн нэг. Нямдорж энэ хуулийг гадаадыхнаар хийлгэхгүй гэж өөлсөөр УИХд оруулаагүй. Гадаадынх дээрээ тулбал нэг талаас манай шилдэг хуульчид хамтарсан, нөгөө талаас Япон, Герман хоёр дэлхийн хамгийн шилдэг сайн Үндсэн хуультай гэдэг, учир нь дайнд ялагдсан учраас гадныхан Үндсэн хуулийг нь хийж өгчээ. Ингээд мань хүн Хууль зүйн сайд болуутаа өөрөө (өөрөө ч юу байхав амаараа хамаандлан хийлгүүлсэн) Монгол Улсыг цоо шинэ Эрүүгийн болон Иргэний хуультай болгов. Түүний хуулийн ойлголт нь иргэдийг чангалаад л байвал дэг журам тогтдог аж. Энэ бүтээлээс нь болоод талхны мөнгө хуйлгайлсан хүүхэн 10 жилийн ял авахаар болж байсныг санаж байна уу?

УИХын спикерээр богино хугацаанд ажиллахдаа нэгэнт батлагдчихсан хуулийг засаж өөрчилсөн байдаг. Энэ нь баригдчихаар “Дахиж би засаж байхгүй, яршиг зүгээр. Муу хуультайгаа л явж байхгүй юу” хэмээн тунирхаад байгаа хүн хуулийн аль зэрэг ойлголттой байж таарах вэ! Хуулиар бол мөрдөн байцаах ажиллагаа, прокурорын үйлдэл зэрэг нь Хууль зүйн яамтай огт холбоогүй тусдаа бие даасан сүбъектүүд юм. Мань хүн сайдаараа далимдуулж эдний хэрэгт үргэлж оролцоно, гол нь гох дэгээ болгож ашиглахын тулд бусдын факт цуглуулдаг. Генерал Баатарыг улсын нууц задалсан гэж долоон жилийн ял өгсөн. Гэхдээ гурван жил нь нууц задалсан, дөрвөн жил нь сайдыг доромжилсон гэсэн заалттай. Ямар жишиг үлдээж буй хэрэг вэ?

Тэрээр одоо улам даварсаар шүүх эрх мэдлийг булаацалдаад уналаа. Хэсэг хүмүүс гадаадын мэдэлд байсан Эрдэнэтийн 49 хувийг худалдаад авчирчээ. Худалдаж авсан мөнгө нь булхайтай байсан гэж дайрсаар байгаад хөрөнгийг нь хураах тогтоол УИХ-аар гаргуулж дөнгөв. Булхайтай байсан эсэхийг нь мэдэхгүй юм. Юутай ч бусдын хөрөнгийг шүүхийн шийдвэрээр хурааж болно, өөрөөр болохгүй. Энэ тухай Үндсэн хуулинд тов тодорхой заасан байгаа. Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүн таслах инстүүцүүд бүгд зэрэгцэн оршдог, биенийхээ дээр гарах, өмнөөс нь шийдвэр гаргах эрх үгүй. УИХ гомдолтой, эсвэл хардаж байгаа бол энэ асуудлаар шүүхэд хандана уу гэхээс шүүхийн үүрэг гүйцэтгэх эрх байхгүй.

Одоо байчихаад ажил хийлгэхгүй байгаа учраас шүүхийг татан буулгана гэж заналхийлэх боллоо. Шударгыг нь гайхсаар яваад энэ улс орон чинь юу руу халтирч унах гээд байна даа! Яривал ч зөндөө л юм байна. Цааш нь ярих уу, яахав?

2018.6.24

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхий аудитор 2019 оны төсвийн төслөө татаж авав

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэж, энэ талаар Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий аудиторын төсвийн 2019 оны төсвийн төслийг нийт дүнгээр 29,315.0 сая төгрөг, үүнээс урсгал төсвийн төслийг 76.0 хувь буюу22,084.7 сая төгрөг, хөрөнгө оруулалтын төсвийн төслийг 24.0хувь буюу 7,230.3 сая төгрөг байхаар тооцов. Энэ 2018 оны төлөвлөгөөнөөс 17,784.4 сая төгрөгөөр нэмэгдэхээр тооцжээ. Урсгал зардлын 45.1 хувийг цалин хөлс болон нэмэгдэл урамшууллын зардал, 54.9 хувийг бусад зардал эзэлж байгаа аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Батнасан, Ш.Раднаасэд нар Үндэсний аудитын газар төсвийн зардлаа 75 хувь нэмсэнийг багасгах, зардал үүсгэх аргачлал буруу, тэвчиж болох зардлыг хасч оруулж ирэх шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, 2019 оны төсөв нь 2018 оныхоос 17,784.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасныг шүүмжлээд төсвийн төслийг зүйл, заалтаар нэмсэн шалтгааныг тодруулав.

Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар цалин, хөлс болон нэмэгдэл урамшууллын зардлыг 8,894.6 сая төгрөгөөр төлөвлөж, урьд оноос 2,550.1 сая төгрөгөөр нэмэгдсэн нь УИХ-ын 2018 оны 21 дүгээр тогтоолоор ТАБ-ын албан хаагчдын онцгой нөхцлийн нэмэгдлийг 30 хүртэл хувиар, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 25 хүртэл хувиар, мэргэжлийн зэргийн нэмэгдлийг 35 хүртэл хувиар олгохоор батлагдсан болон Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсаны дагуу төрийн албан хаагчдад хагас, бүтэн жилээр үр дүнгийн урамшуулал олгохоор төлөвлөсөн нь нөлөөлсөн гэж байлаа. Мөн тэрбээр, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 490.1 сая төгрөгийг тусгаж, урьд оноос нэмэгдсэн нь орон нутаг дахь төрийн аудитын газруудад байр, ашиглалтын болон түрээсийн зардлыг төлөвлөсөнтэй холбоотой нэмэгдсэн гэж тайлбарлав.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны төсвийн төслийг татаж авахыг сануулж, гишүүдийн хэлсэн саналыг тусгаж, дахин оруулж ирэхийг үүрэг болгов. Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар төслийн танилцуулгаа татаж авснаар хэлэлцэх асуудлыг хойшлуулсан.

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдааны төгсгөлд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаарЗам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан.


Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай 1949 оны хэлэлцээрт төмөр замын барилга ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материалуудыг шалгах үзэх, гааль, татвар хураахгүй Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэвтрүүлэх үүргийг хүлээсэн байна.

Гэвч“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд 1998 оны 07 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд төлсөн НӨАТ-ыг Гаалийн Ерөнхий газрын нэхэмжилсэн 167.0 сая төгрөгийг дизель түлшний онцгой албан татвар суутган тооцох хүсэлтийг гаргасан үеэс эхлэн тус нийгэмлэг өөрийн хэрэгцээнд импортлон оруулж байсан технологийн зориулалттай дизелийн түлш, автобензинд албан татвар болон онцгой албан татварыг улсын төсөвт төвлөрүүлдэг болжээ. 1998-2015 оны хоорон зөвхөн дизель түлшний онцгой албан татварт 73.8 тэрбум төгрөг төлсөн байна.

Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай 1949 онд байгуулсан хэлэлцээрийг дагаж мөрдөх хүсэлтийг тус нийгэмлэг болон ОХУ-ын талаас удаа дараа тавьсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг онцгой албан татвараас чөлөөлсөн байна.

Мөн Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дотоод хэрэгцээнд 1998-2015 онд импортолсон дизель түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 төгрөгийг “Олон улсын хамтын ажиллагааны Японы банк”-наас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс суутган тооцох арга хэмжээ авахгүй бол тус нийгэмлэгийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогсох хүртэл эрсдэл үүсч болзошгүй байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Б.Баттөмөр, Б.Чойжилсүрэн нарсанал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Ингээд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91,7 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ТБХ: Онцгой албан татварт төлсөн 73.8 төгрөгийг хөнгөлөлттэй зээлийн гэрээний алданги, хүүгийн төлбөрөөс суутган тооцохыг дэмжив

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.26)хуралдаан гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар болон Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд оролцсон. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргахгишүүн байсангүй. Иймд тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.


Тэрбээр танилцуулгадаа, УИХ-ын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэсэн билээ. Хуулийн төслийг хэлэлцүүлэх үед үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл, суутган татварын хувь, удирдлагын зардал болон бусад асуудлаар УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг судлан үзэж, төслийг дахин боловсруулан танилцуулж байна. Үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэл байгуулах зохицуулалтыг уул уурхай, олборлох салбарын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн хувьд хэвээр үлдээж, хуулийн төслийг илүү ойлгомжтой болгох үүднээс тодорхой техникийн засваруудыг хийсэн болно гэж байлаа.

Түүнчлэн, Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх худалдан авсан албан татвар төлөгчийн тухайн өрийн хэрэгслийн хүүгийн орлого, хувьцаа, нэгж эрхийн ногдол ашгийн орлогод 5 хувиар ногдуулах заалтыг олборлох салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжид хамаарахгүй байхаар хуулийн төсөлд тусгалаа. Татварын хуулийн шинэчлэлийг цогцоор нь хийх, Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдуулах үүднээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, эдгээр хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлэх шаардлагатай байна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцлов.

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, Г.Тэмүүлэн, Н.Амарзаяа, О.Батнасан, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдээс гаргасан саналыг энэхүү хуулийн төсөлд хэрхэн тусгасан, Засгийн газраас өргөн барьсан төсөл, УИХ-ын гишүүдээс санаачилсан төсөлд нэг хувийн татвар авах аж ахуй нэгжүүдийн борлуулалтын орлогын хэмжээ өөр байгааг хэрхэн нэгтгэх талаар тодруулж байв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, хуулийн төсөлд гишүүдийн гаргасан саналуудыг тусгаж, өөрчлөлтүүдийг оруулсан. Тухайлбал, барилга байгууламжийн элэгдэл, хоргодол тооцох олон улсын жишгийг харгалзан төсөлд 25 жил болгосон. Гэхдээ энэ заалт уул уурхай, олборлох салбарт хамаарахгүй гэдгийг төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэл байгуулах зохицуулалтыг уул уурхай, олборлох салбарын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн хувьд 40 жил байхаар хэвээр үлдээсэн. Дараагийн томоохон өөрчлөлт нь хуулийн төсөлд газрын тохижилтод овоолго орохгүй гэж тодорхой зааж өгсөн гэдгийг хариултдаа дурдав.

Мөн тэрбээрхариултдаа, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 1,5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг 1 хувь болгох талаар МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан. Хуулийн төсөлд тусгасан заалтыг ч үүнтэй уялдуулсан бөгөөд борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс эхлүүлэх гол шалтгаан нь цахим бүртгэлийн тогтолцоо руу зардлыг бүртгэх замаар том арга хэмжээрүү шилжиж байгаа. Татварын бааз сууриа өргөжүүлсэний дараа 2.5 тэрбум төгрөг гэсэн босго руу аажмаар шилжих боломж бий гэдгийг онцлов.

Ингээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Харин Татварын багц хуулийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахыг түр хойшлууллаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцсэний дараа Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Наадамд төсөвлөсөн мөнгөө Сүхбаатарчууд аймгийн хөгжилдөө зарцуулна

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум ирэх сарын 5, 6-ны өдрүүдэд Үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэхээр товоо зарласан байв. Гэтэл өнөөдөр буюу энэ сарын 26-ны өдөр тус сумын ЗДТГ, сумын Засаг даргын зөвлөл хуралдаад Сүхбаатар сумын 81 жилийн ой буюу Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байхаар шийджээ.

Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх Зөвлөл 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар сумын 81 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх асуудлаар шуурхай хуралдааныг зарлан хуралдуулсан байна. Тус хуралдаанаар ард иргэдийнхээ санал хүсэлтэн дээр тулгуурлан баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулахыг түтгэлзүүлж, баярт төсөвлөсөн хөрөнгийг сум орон нутгийнхаа хөгжилд хөрөнгө оруулах талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Дашрамд дуулгахад Сүхбаатар сум нь аймгийн төв гэдэг утгаар аймгийн баяр наадам өргөн дэлгэр тэмдэглэдэг болохоор ийнхүү давхар хөрөнгө зарцуулахаас татгалзан ийн шийдвэр гаргажээ.
Categories
гадаад мэдээ

Японы гүнж энгийн ардтай гэрлэхээр болжээ

Эзэн хаан Акихитогийн үеэл дүү хунтайж Такамадо болон гүнж Хисако нарын бага охин, гүнж Аяако бизнес эрхлэгч залуутай ирэх аравдугаар сарын 29-нд гэрлэхээр болсон тухай Эзэн хааны ордны хэвлэлийн албанаас мягмар гарагт мэдээлснийг “Киодо” агентлаг уламжлав.

Энэ жил 27 нас хүрч буй Аяако гүнжийн ирээдүйн нөхөр Кэй Морияа нь 32 настай бөгөөд Кэйогийн их сургуулийг дүүргэсэн ажээ. Тэрбээр Японы хөлөг онгоцны тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг болох “Ниппон Юсэн” компанид ажилладаг юм байна.

Эзэн хааны удмын эмэгтэйчүүдийн хувьд эрэгтэйчүүдээсээ ялгаатай нь Эзэн хааны гэр бүлийн асуудал хариуцсан зөвлөлөөс гэрлэлтийн зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг ажээ.

Categories
мэдээ нийгэм

Европын таван улс руу тээвэрлэлт хийхийг эрэлхийлж байна

Зам, тээврийн хөгжлийн яамнаас олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Европын холбооны улсуудтай байгуулахаар тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдоор ахлуулсан баг ажиллаж байна.

Томилолтын хүрээнд Герман, Чех, Словак зэрэг улстай хэлэлцээрийн төслөө эцэслэн тохирч, гарын үсэг зурж баталгаажих хүртэл тээвэрлэлт эрхлэх зөвшөөрлийн бичгүүдийг солилцсон юм. Ингэснээр дээрх улс руу Монгол жолооч нар тээвэрлэлт хийх боломж бүрдэж байна.

Мөн энэ сарын 25-ны өдөр Унгар Улсын Тээврийн яамны төлөөлөлтэй уулзаж, хэлэлцээрийн төслөө эцэслэн тохирч үзэглэсэн бөгөөд зөвшөөрлийн бичиг солилцож, тээвэрлэлт эхлүүлэхээр тохиролцов.

Монгол, Унгар Улс хооронд өнгөрсөн онд 12 сая.ам долларын худалдаа хийгдсэн бөгөөд манай улс 11.8 сая ам.долларын эм, офиссын төхөөрөмж, шоколад, какоа агуулсан хүнсний зүйлс, ариун цэврийн хэрэгсэл, живх зэрэг бараа бүтээгдэхүүн импортлосон байдаг.

Тус уулзалтаар хоёр улс хооронд тээвэрлэлт гүйцэтгэх зүйн орчин, олон улсын тээвэрлэлт хийхэд тавигдах шаардлага, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож, хэлэлцээрийг ойрын хугацаанд баталгаажуулахад талууд идэвхитэй хамтарч ажиллахад санал нэгдэв. Ингэхдээ Европын холбооноос тус улсуудад тээвэрлэлт эрхлэхэд Евро-3 стандартаас дээш шаардлага хангасан тээврийн хэрэгсэл явуулах, татвар, жолоочийн ажил амралтын дэглэм зэрэг асуудал гарах тул хэрхэн шийдвэрлэх, цаашид анхаарах асуудлын талаар нарийвчлан ярилцсан юм.

Түүнчлэн өчигдөр буюу энэ сарын 26-ны өдөр Польш Улсын Дэд бүтцийн яамны төлөөллүүдтэй хэлэлцээрийн төслөө эцэслэн тохирч, зөвшөөрлийн бичиг солилцлоо. Тус хэлэлцээрийг ирэх 9 дүгээр сард Монгол-Польшийн Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар баталгаажуулж, гарын үсэг зурах саналтай байгаагаа талууд илэрхийллээ.

Тус уулзалтын үеэр Польш Улсын Автотээврийн хяналтын ерөнхий газартай Монгол Улсын автотээврийн хяналтын байгууллагын чадавхийг бэхжүүлэх талаар хамтран ажиллах тухай санал солилцов. Дашрамд дурдахад, тус улсад олон улсын тээвэрт оролцож буй 200 мянга гаруй тээврийн хэрэгсэлд дээрх байгууллага хяналт тавьж, хил, гаалийн байгууллагуудтайгаа мэдээллийн нэгдсэн системтэй байдаг бөгөөд Европын холбоондоо ихээхэн нэр хүндтэй, арвин туршлагатай төдийгүй Украйн, Хорват, Турк, Казахстан улсуудын тээврийн хяналтын байгууллагын чадавхийг бэхжүүлэх талаар төсөл хэрэгжүүлж байсан байна.

Цаашид Европын холбооны улсууд хооронд худалдааны эргэлт нэмэгдэн, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт өргөжин хөгжиж, тээвэр худалдаа улам боловсронгуй болно гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийллээ.

Монгол, Орос, Хятад гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд тохирсон Азийн авто замын сүлжээгээр дамжин өнгөрөх тээврийн сүлжээг Европ болон Төв азийн улсууд руу өргөтгөх үндэс суурь ийнхүү тавигдаж, монголчууд ХБНГУ, чех, Словак Улс, Унгар, Польш Улс уруу тээвэрлэлт хийх боломж бүрдлээ.

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын 27-нд болох үйл явдал

09.00 цагт “Туушин” зочид буудалд “Тогтвортой хөгжлийн зорилго:Жендер ба Хөгжил” олон улсын бага хурал болно.

10.00 цагт НЗДТГ-т НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болно.

11.00 цагт ШЕЗ-ийн байранд “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал болно. Утас:98980404, 99122141, 90100290

11.00 цагт АТГ-т тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт УДБЭТ-т “Олон улсын дуурийн өдрүүд”-ийн зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас:99024933

12.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд “Дефакто” байгууллагаас “Улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс” судалгааны тайланг танилцуулна.

15.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнд “Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ” /ALIN/ олон улсын байгууллагын ээлжит уулзалт, эрдэм шинжилгээний хурал болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхим” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

11.00 цагт Иргэний танхимд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

15.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

Categories
мэдээ цаг-үе

Б.Жавхлан: Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх хууль батлагдсанаар харилцагчид эрсдэлгүй болж байгаа юм

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.


-Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг өнгөрөгч баасан гаригт Их хурал хаалттай горимд хэлэлцэн баталсан. Уг хуулийн үндсэн зорилго нь юу вэ. Гадуур 511 тэрбум төгрөгийг таван банкинд хувааж өгөх гэж байна гэсэн шүүмжлэл гарсан шүү дээ?

-Энэ хуулийн концепци нь товчхондоо эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалах нэг л хамгаалалтын системийг баталгаажуулсан юм. Манай банкны сектор нийт эдийн засгийн бүтцийн гол суурь дэд бүтэц нь л дээ. Санхүүгийн системийн 97 хувь нь банкнаас хамааралтай болчихоод байна гээд байгаа. Тиймээс энэ гол суурь бүтцээ хамгаалалтад авч, улам сайжруулж байгаа хууль. Монгол Улс банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тогтолцоотой. Хадгаламжийн даатгалын тогтолцоо нь бас нэг хамгаалалтын систем. Гэхдээ энэ систем бүрэн бойжих хугацаа нь болоогүй байна. Хадгаламжийн даатгалын санд хуримтлагдсан хөрөнгө нь нийт даатгуулах ёстой хадгаламжийнхаа дөнгөж тав хүрэхгүй хувь дээр байгаа. Энэ нь зохистой хэмжээнд хүрээгүй байна гэсэн үг.

Тиймээс ямар байдлаар хамгаалах гээд байгаа талаар ярья. Банкны систем эдийн засаг тэлэх хэрээр улам тэлж байгаа. Өөрөөр хэлбэл банкны эздийн өөрийн хөрөнгө нь машинаар бол даацаа нэмж байх ёстой. Ачаа нэмэгдээд байдаг хэрнээ даац нь нэмэгдэхгүй байж болохгүй биз дээ. Сүүлийн хэдэн жилд эдийн засагт ажиглагдсан саатлаас улбаатайгаар зарим банкуудын өөрийн хөрөнгө дутагдалд орсон.

-Яахаараа тэгдэг юм. Банкны салбарыг хамгийн ашигтай гэсэн ойлголт байдаг шүү дээ?

-Энэ нь алдагдалдаа идэгдсэн гэсэн үг. Тиймээс энэ цоорхойг хамгийн түрүүнд хуулиараа банкны эзэд өөрийн хөрөнгөөрөө нэмэх ёстой гэсэн зүй ёсны шаардлага тавигдана. Хэрэв банкны эзэд уг шаардлагатай хөрөнгөө нэмж чадахгүй бол тухайн үеийн алдагдлынхаа хэмжээгээр банкны эзэд өөрийн хөрөнгөөрөө алдагдал хүлээнэ гэсэн үг. Нэг үгээр хэлбэл санхүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж ойлгох хэрэгтэй. Тэгсэн ч банкин дээр байгаа эздийн хөрөнгөөс 10 дахин илүү олон нийтийн хадгаламж эрсдэлд орж болохгүй. Машинаар зүйрлэвэл машины мотор эвдэрлээ гээд ачаа нь нураад унаж болохгүй биз дээ. Үүнээс урьдчилан сэргийлж төр эздийн алдагдалд орсон хөрөнгийн хэмжээгээр системийн олон нийтийн хөрөнгийг хамгаалах зорилгоор түр зуурын хамгаалалт хийж хэвийн байдалд нь оруулан авч явна гэсэн үг. Тодорхой хугацааны дараа буцаж гарах, оруулсан хөрөнгөө төвлөрүүлэх ийм л зохицуулалт явж байгаа.

-Төр банкны салбарыг булааж авч байгаа юм биш үү?

-Тийм биш. Төр банкны салбарыг булааж авахгүй. Банкны салбар руу орж хувийн банкуудтай бизнес хийж өрсөлдөх гэж байгаа зүйл огт байхгүй. Банкны системд байгаа олон нийтийн хөрөнгийг хамгаалах гэж төрөөс хэрэгжүүлж буй, богино хугацааны арга хэмжээ гэж ойлгох хэрэгтэй.

-Дахин хөрөнгөжүүлнэ гэхээр төрөөс банкуудад дутагдалтай байгаа мөнгийг нь өгөөд тодорхой хугацааны дараа банк алдагдлаа нөхөнгүүт эргүүлэн авах юм уу. Алдагдлаа нөхөж чадахгүй бол банкуудын хувийг төр мэдэлдээ авна гээд байгаа?

-Тийм гэсэн үг. Үүний цаана эзэд байгаа, тэдэнтэй л харилцах юм байна гэж ойлгож болохгүй. Эздийн өмч 10 төгрөг байлаа гэхэд иргэдийн өмч 100 төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл өөрөөсөө 10 дахин илүү санхүүгийн төвлөрлийг бий болгодог санхүүгийн систем байхгүй юу. Тэр цаана нь байгаа олон нийтийн хөрөнгийг эрсдэлд орохоос урьтаж төрөөс зохицуулалт хийнэ гэсэн үг. Төрийн зүгээс эздийн эрх ашиг нэгд биш. Энэ банкин дээр татсан олон нийтийн хадгаламж, харилцах нэгдүгээрт байна шүү гэдэг хуулийн зохицуулалт юм.

-Банкууд тодорхой хугацаанд алдагдлаа нөхөж чадахгүй бол хэр эрсдэлтэй вэ. Жижиг банкууд дампуурах юм биш биз дээ?

-Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх хууль батлагдсанаар харилцагчид эрсдэлгүй болж байгаа юм. Харин банкны эздэд эрсдэлтэй. Тодорхой хэмжээгээр өөрсдөө хөрөнгөө нэмэгдүүлж чадахгүй бол эзэмшлээ тэр хэмжээгээр алдана гэсэн үг. Нэг үгээр хэлбэл эзэд эзэмшилгүй болно. Тэр орон зайд нь төр орж ирнэ. Харин банкны харицлагчдын хувьд улам эрсдэлгүй болж байгаа гэдгийг дахин онцолъё. Банкинд итгэх итгэл улам нэмэгдэнэ.

-Уг хуулийн хэлэлцүүлгийн үеэр эдийн засагт 10 хувийн нөлөөлөлгүй жижиг банкууд байх шаардлагагүй гэдэг зүйл хүртэл яригдаж байсан. Жижиг банкууддаа халгаатай юу?

-Би тэгж сонсоогүй юм байна. Төрөөс хөрөнгө оруулалт хийх гэж байна гэдэг нь цаанаа ямар нэгэн байдлаар татвар төлөгчдийн хөрөнгөөр баталгаажна. Татвар төлөгчдийн мөнгийг төр зөв зохистой зүйлд л зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засаг дахь банкны нийт системд эрсдэл учруулж болзошгүй тийм их хөрөнгө төвлөрүүлсэн банкин дээр түр хугацааны зохицуулалт хийх гэж байгаа бол тэрэнд л зарцуулъя.

Түүнээс биш дампуурсан ч, үйл ажиллагаа явуулж байсан ч системд нөлөө бүхий биш банкуудад хүндрэл учирвал татвар төлөгчдийн мөнгийг зарцуулахгүй шүү гэдэг санаа уг хуульд бий. Монголбанкны тодорхойлж буйгаар нийт системийн таван хувиас дээш зах зээлийн багтаамж, эзлэхүүнтэй банкийг системд нөлөө бүхий гэдэг. Миний санаж байгаагаар системд нөлөө бүхий гэхээр 14 банкаас 5-6 банк нь байдаг.

-Уг хуулийн төслийг Засгийн газраас оруулах тийм чухал шалтгаан байсан юм уу. Банкны эзэд бол таагүй хандах л юм байна. ОУВС-гаас арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Энэ хүрээнд орж ирсэн юм уу?

-ОУВС-гаас банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн нь шалтаг гэж бодож байна. Цаана нь том шалтгаан бий. Эдийн засаг хурдацтай тэлж байна шүү дээ. Банкны өөрийн хөрөнгө буюу эздийн өмчийн хуримтлал эдийн засгийн өсөлтийн хурдыг гүйцэхгүй байна. Тиймээс төрөөс хуулиар шаардлага тавьж, банкны эзэд буюу банкны даацыг нэмэх гэж байгаа юм. Энэ том шаардлага нь. Шалтаг, шаардлага нь ОУВС-тай хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд орчихсон. Банкны системийн аюулгүй байдал, тогтвортой байдлын системийг бид ингэж хийж баталгаажуулна гээд хоёр талаасаа тохиролцсон. Том утгаараа бид үүнийг заавал хийх ёстой. Иргэдийн төрд болон банкны системд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

-Хуулийн төслийг нууцын зэрэглэлд хэлэлцээд баталсан. Хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Ердийн горимоороо явна. Ердийн горим гэдэг нь хууль батлагдаад Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэний дараа хэрэгжээд явна гэсэн үг.

-Ийм хууль баталлаа гээд банкуудын зүгээс ямар байр суурь илэрхийлж байгаа вэ?

-Ерөнхий утгаар нь үүнийг дэмжих ёстой. Банкууд үүнийг дэмжиж байгаа ч гэж итгэж байна. Банкны эзэд, харилцагчид ч дэмжих учиртай. Банкинд итгэх итгэлийг алдагдуулахгүй, цаашид тогтвортой барьж явах учраас банкны эзэд энэ хуулийг дэмжих үүрэгтэй. Банкны систем эмзэг. Хаа нэг газар доголдол гарвал систем рүүгээ нөлөөлж байдаг. Тэр утгаараа энэ систем бүхэлдээ эрүүл явах ёстой. Ингэж гэмээнэ хөрөнгө оруулагчдын хувьцааны үнэлгээ тогтмол байна, иргэдийн итгэл нэмэгдэнэ. Банкнаас мөнгө гадагшлах үйл явц болохгүй.

Засгийн газраас хуулийн төслийг нууцын зэрэглэлд хамруулаад өргөн барьсан учраас хуулийн концепцийг танилцуулах, зөв ойлгуулах ажил нь хязгаарлагдмал болчихдог юм байна.

-Нууцын зэрэглэлд багтаан оруулж ирсэн нь эрх баригч МАН-ынхан өөрсдийн намын гишүүдийнхээ банкинд төрөөс мөнгөн дэмжлэг үзүүлэх гэж байна гэсэн хардлага байсан. Үнэний ортой гэж хүмүүс ярих юм?

-Тийм зүйл огт байхгүй. Хуулийн төслийг батлахаар хэлэлцэх явцад огт тийм концепци байгаагүй.

-Уг хуульд хамрагдах системд нөлөө бүхий 5-6 банк байдаг талаар та дурдсан. Яг ямар банкууд үүнд хамаарч байна вэ?

-Засгийн газар хууль өргөн барихдаа нууцын зэрэглэлд хамруулсан тул нэрлэх боломжгүй.


Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гавьяат барилгачин Д.Нанзаддорж: Хотын удирдлага түгжрэлийг бууруулъя гэвэл Home Plaza-г буулгах ёстой

Монгол Улсын зөвлөх инженер, Монгол Улсын гавьяат барилгачин Д.Нанзаддоржтой ярилцлаа.


-Нийслэлийн авто замын газрын даргаар ажиллаж байсан тантай Улаанбаатарын замын өнөөдрийн тулгамдсан асуудлын талаар ярилцъя гэж бодож явсан юм. Та Э.Бат-Үүлийн үед замын түгжрэлийг шийдэхийн төлөө чамгүй ажилласан мэргэжлийн цөөхөн хүний нэг. Хоёулаа эрх зүйн орчны талаас нь яриагаа эхлэх нь зөв байх. Авто замын тухай шинэ хуульд ямар нэмэлт, өөрчлөлтүүд орсон бэ?

-Авто замын тухай хууль анх 1998 оны нэгдүгээр сарын 2-нд батлагдсан. Үүнээс хойш арав орчим жилийн дараа өнгөрсөн оны УИХ-ын чуулганаар шинэчилж, өөрчилсөн хуулийн төслийг баталсан. Уг Хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөх ёстой. Хэд хэдэн чухал заалтууд нэмэгдсэн. Тухайлбал, авто замын норм норматив, техникийн бичиг баримт, Норм нормативын сан гэсэн бүлэг шинээр оруулж ирсэн. Авто зам барихад техникийн бичиг баримт, норм норматив, стандарт хэрэгтэй. Энэ нормативуудын байгааг нь сайжруулах, байхгүйг нь шинээр боловсруулах ажлууд нэлээн их хэмжээгээр гардаг. Тиймээс энэ норм нормативын сангаар юу хийх вэ, хөрөнгийн эх үүсвэрийг яаж шийдэх талаар хуульчлан баталж өгсөн. Зураг төсөл боловсруулсан, техник эдийн засгийн үндэслэл боловсруулсан, авто зам барьсан, зассан, төсөвт өртгийн 0.4 хувиар санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоно гэж хуульчилж зааж өгсөн нь их ач холбогдолтой заалт болсон.

Зам барих явцад зураг төсөл боловсруулсан инженерийн алдаа гарлаа гэхэд тухайн хохирлыг зураг төслийн байгууллага хариуцна гэж тусдаа бүлэгтэй болсон. Уг бүлэгт хариуцлагыг нь заагаад өгчихсөн. Мөн магадлан итгэмжлэл хийдэг зөвлөх инженерүүд, зураг төслийн алдааг зургийн инженерийн нэгэн адилаар хариуцлага хүлээх хуулийн заалт тусгагдсан. Мөн зам барихдаа заавал хөндлөнгийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний хяналт дор ажлаа гүйцэтгэнэ гэдгийг хуульчилсан. Уг хуульд гүйцэтгэгч компани гурван жилийн баталгаат хугацаанд технологийн эвдрэл, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас чанарын доголдол гарвал хохирлыг өөрийн хөрөнгөөр засахаар болсон. Өмнөх хуульд зам барилгын ажлын баталгаат хугацаа гурван жил байна гэсэн заалт байгаагүй. Барилгын тухай хуулийг мөрддөг байсан. Мөн авто замын ажлыг ашиглалтад оруулах, хүлээлгэж өгөх асуудал гээд шинэ хуульд хуульчилж заасан олон асуудал бий.

-Шинээр батлагдсан авто замын тухай хуулийн хэрэгжилт ямар байна?

-Хууль 2017 оны долдугаар сарын 1-ээс эхлэн хэрэгжихээр заагдсан. Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэх журмууд нь гараагүй байна. Журамгүй учраас хууль хэрэгжих тал дээр өрөөсгөл байгаа. Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах яам, төрийн байгууллага ажлаа муу хийж байна гэсэн үг. Хуулиа хэрэгжүүлж авто замын санг бүрдүүлэх гээд асар их ажил бий.

-Тэгэхээр хууль хэрэгжихгүй, журам батлагдахгүй байгаагийн бас нэг асуудал нь сантай холбоотой юм байна?

-Хуучин авто замын тухай хуульд Авто замын санд орж ирж байгаа мөнгөний зарцуулалтыг төсвийн нэгэн адилаар авч үзнэ гэж заасан. Энэ нь төсвөөс орж ирж байгаа, замын сангаас орж ирж байгаа мөнгийг ялгахад их түвэгтэй байсан. Тэгвэл шинэ хуульд уг заалтыг хүчингүй болгосон. Жишээ нь, шинэ хуульд импортоор оруулж ирж байгаа автомашины онцгой албан татварын 20-иос доошгүй хувийг замын санд төвлөрүүлнэ гэж заасан. Тэгвэл энэ татвараар 2018 оны эхний хагас жил дуусаж байхад хэдэн төгрөг замын санд орсон бэ гэдэг тодорхойгүй байх жишээтэй.

-Хотын замын түгжрэлд сөргөөр нөлөөлж буй нэг асуудал бол төв замаар хотоос баруун, зүүн тийш гардаг ганц урсгал байдаг. Үүнийг хэрхэн шийдэх боломжтой вэ?

-Тийм шүү. Улаанбаатар хотоос баруун, зүүн тийш хотын түгжрэл үүсдэг. Манай хотод байгаа ганц төв зам бол Энхтайваны өргөн чөлөө. Уг зам Улиастайн гүүрээс эхлээд төв замаараа 22-ын товчоо хүртэлх ганц шулуун зам юм. Бусад зэрэгцээ замууд сүүлийн жилүүдэд баригдаж байгаа ч үндсэн замтайгаа холбогдох ажил нь бүрэн хийгдэж дуусаагүй. Тэгэхээр энэ түгжрэлийг бууруулахын тулд хотын удирдлага тодорхой ажлуудыг хийх ёстой. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг 2015 оны УИХ-ын чуулганаар баталсан. Энэ төлөвлөгөөнд хотын төвийн хойд, урд талаар зам барих тухай тодорхой тусгагдсан байдаг. Эхний ээлжинд Улаанбаатар хотын хойд талаар гадна тойруугийн эхний хэсэг Чингэлтэй, Хайлааст, Маахуур толгой, Улиастай, Налайх гэсэн чиглэлээр, мөн баруун зүгт Баянхошуу, Тахилт, 22-ын товчоо чиглэлд гадна тойруугийн замыг барих ёстой. 2012-2016 онд би Нийслэлийн авто замын газрын даргаар ажиллаж байхдаа хийж хэрэгжүүлж эхэлсэн олон ажил бий. Энэ ажлуудыг залгамжилж үргэлжлүүлэх тал дээр хангалтгүй байгаа.

-Тодорхой хэлбэл авто замын ямар ажлуудыг үргэлжлүүлэн хийгээд явбал үр дүнтэй вэ?

-Гэмтлийн эмнэлгийн баруун талын зам дээр хоёр түвшний уулзвар бариад 21 дүгээр хороололтой холбогдох 3.5 км авто замын зураг төсөл бэлэн байгаа. Энэ ажлыг эхлүүлэх гээд чадаагүй. Энэ замын зурвас газарт 220 гаруй айл өрх, аж ахуйн нэгж хамрагдаж газраа чөлөөлөх ёстой. Энэ зурвас газрыг гаргачих юм бол баруун тийшээ явж байгаа ачаалал эхний ээлжинд үлэмж хэмжээгээр багасна. Дүүрэг, тэр дундаа Сонгинохайрхан хамгийн их хүн амтай. Хоёр, гурав салгана гэж яригдаж байна. Дүүрэг салгаад хөдөлгөөний ачаалал сайжрахгүй ээ. Төрийн албан хаагчдын орон тоо л нэмэгдэнэ. Харин тус дүүрэг рүү хүрэх замын хүртээмжийг нэмэгдүүлэх ёстой. Энэ хүртээмжийг нэмэгдүүлэх эхний алхам бол миний хэлдэг 3.5 км зам юм. Мөн 2016 оны сонгуулийн өмнө бид зураг төсөл, концессоор хөрөнгийн асуудлыг нь шийдээд Орбит, Найрамдал чиглэлийн замыг засах ажлыг эхлүүлж, гүйцэтгэгчийг тодруулж, нээлт хийсэн. Харамсалтай нь хотын шинэ удирдлага энэ ажлыг өнөөдөр хүртэл эхлээгүй байна. Энэ замыг засварлаж, өргөтгөөд гэмтлийн эмнэлгээс 21 дүгээр хороолол руу явж байгаа 3.5км замыг барьчихвал Толгойтын замын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдсэн учраас Толгойт, Орбит, Баянхошуу, Тахилт зэрэг чиглэлийн хөдөлгөөний түгжрэл эрс хэмжээгээр буурах ёстой. Мөн ард иргэдийн нэрлэдгээр Таван шарын өмнөх төмөр замын уулзвар байна. Үүн дээр түгжрэл маш их үүсдэг. Энэ уулзвар дээр гүүрэн гарц барих техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн. Энэ ажлыг заавал хийх ёстой. Тус баригдах гүүрэн гарцыг зөвхөн төмөр зам дээгүүр гүүр барих биш ойр орчных нь Толгойт, Найрамдал, Орбит, 22-ын товчоо руу явж байгаа замуудтай гүүрээ хоёр түвшинд огтолцуулах хэлбэрээр шийдвэрлэх ёстой. Энэ ажил хийгдчих юм бол баруун зүгийн хөдөлгөөнийг сааруулах томоохон ажил болно. Зүүн тийшээ Налайхын замыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. 2016 онд бид Хятадын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих тендрийг нь зарлаад, нээж үнэлгээ хийхэд бэлэн болгоод өгсөн. Харамсалтай нь сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ асуудлыг эхлүүлэх тал дээр өнөөгийн хотын удирдлага туйлын хариуцлагагүй хандаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ ажил өдийд эхэлчихсэн байх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл эхлээгүй байна. Энд ямар гацаа байгааг даан ч мэдэхгүй байна. Үүнийг яаралтай эхлүүлэх ёстой. Налайхын замд өргөтгөл шинэчэлэлт хийгдчих юм бол зүүн талаас ирж байгаа хөдөлгөөний түгжрэл үлэмж их хэмжээгээр саарна. Улиастай чиглэлийн зам өргөтгөл хийгдчихсэн байгаа. Түүнээс баруун тийш Өгөөмөр захын орчмоос төмөр зам доогуур нүхэн гарц, зам барьж Дүнжингаравын замтай холбох. Ингэснээр зүүнээс ирж байгаа автомашинууд Энхтайваны өргөн чөлөөнд гацах биш тодорхой хэсэг нь Дүнжингаравын замыг ачаалж хөдөлгөөний зохион байгуулалт зөв болох ёстой. Гэвч ганц аюул бий. Ард иргэд хэвлэл мэдээллээр шүүмжилдэг Home Plaza гэдэг барилга дээр ирээд бүгд түгжирнэ. Дүнжингаравын зам, Баянмонгол хорооллын зам, урдаасаа Их тэнгэрийн зам, баруун талаасаа Махатма Гандийн гудамж буюу төв цэнгэлдэхийн араар явдаг зам гээд бүх чиглэлийн замууд Home Plaza гэдэг барилга дээр ирээд түгжрэлийг үүсгэдэг. Ирэх жилээс замын цагдаагийн газрын гүүр ашиглалтад орвол хойноосоо төмөр зам дээгүүр орж ирээд мөн л Home pla­za дээр түгжирнэ. Хувийн хөрөнгөөр баригдсан энэ том барилгыг буулгаж шилжүүлнэ гэдэг нь хувь хүн болоод аж ахуйн нэгжид хүндээр тусах нь ойлгомжтой. Гэхдээ тус асуудлыг хотын удирдлага шийдэхгүй бол энэ орчмын ачаалал мөнхөд түгжрээтэй хэвээрээ байна. Энэ барилга маш их саад хийнэ. Хотын удирдлага хотын түгжрэлийг бууруулъя гэвэл Home Plaza-гаа буулгах ёстой. Энэ Home Plaza-гийнхаа асуудлыг шийдчих юм бол хотын зүүн, баруун тийшээ гарахад замын хөдөлгөөний ачаалал мөн ч их буурна даа.

-Та нийслэлийнхны анхаарлын төвд байгаа Замын цагдаагийн гүүрэн гарц зам, Яармагийн шинээр баригдах гүүрийн загвар схемийг баталсан автор нь. Хүмүүс төдийлөн мэддэггүй юм шиг байна лээ?

-Миний хийж бүтээсэн зүйлсээс хамгийн их бахархаж явдаг ажил бол Замын цагдаагийн гүүрэн гарц, зам болон Яармагийн шинээр баригдах гүүр юм. Би 2012 оны есдүгээр сард Нийслэлийн авто замын даргын ажилд томилогдон ирэхэд дээрх хоёр ажлын сонгон шалгаруулалтад хийгдчихсэн. Гэрээ байгуулах мэдэгдэл ирсэн. Замын цагдаагийн уулзварын өмнөх загвар нь яг Нарны гүүр төмөр зам дээгүүр гүүрээ давуулаад замтайгаа холбогдолгүй хоёр тийшээ хагас замаар буудаг шиг загвар байсан. Энэ нь замын хөдөлгөөний асуудлыг шийдэж байгаа юм биш, зүгээр л төмөр зам дээгүүр гүүр барьж байгаа хэрэг. Энэ талаар хятадуудтай жил гаруй ярилцсаны эцэст одоогийн баригдаж байгаа загвар схемийг баталж, зураг төслийн ажлыг эхлүүлсэн. Угаасаа энэ ажил нь түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хэрэгжих төсөл байсан юм. Өөрөөр хэлбэл энэ загвар нь гүүр, Нарны замын уулзвар хэсэгт хоёр түвшинд огтлолцож, хойшоо Гадаад харилцааны яамны чиглэл буюу Олимпийн гудамж руу эргэх баруун эргэлтийг нэмэлт хоёр эгнээгээр Олимпийн гудамжнаас Нарны зам руу эргэх баруун эргэлтийг мөн нэмэлт хоёр эгнээгээр, Нарны замаар баруун талаас ирж байгаа баруун эргэлтийг урагш мөн хоёр нэмэлт эгнээгээр тус тус эргүүлэхээр шийдсэн загвар юм.

-Яармагийн гүүрний тухайд…?

-Тендерт ялсан загвар нь зүгээр л Яармагийн гүүрний хажуугаар шинээр гүүр барихаар загвар байсан. Бас л маш удаан ярилцсаны эцэст одоо баригдаж байгаа загвар схемийг зөвшилцөж баталсан. Энэ нь Богд уулын араар ирж байгаа зам гүүрийн урд хэсэгт Яармагийн замтай хоёр түвшинд огтлолцож, гүүрийн хойд талдаа Чингисийн өргөн чөлөөний зам, гуравдугаар цахилгаан станцын чиглэлийн шинээр баригдсан замтай тунелиэр хоёр түвшинд огтлолцох загвар юм. Энэ хоёр ажлын нэг сайн тал нь гүйцэтгэгч нь хоёулаа Хятадын төмөр замын 20 дугаар групп компани юм. Ийм учраас зөвшилцөхөд арай хялбар байсан гэсэн үг. Эдгээр ажлууд нь монгол инженерийн хийж байгаа оюуны том бүтээл. Миний хувьд энэ мэргэжлийг эзэмшиж 38 жил ажиллаж байгаа Монгол Улсын гавьяат барилгачин хүний хувьд үүнийг хийж чадсандаа сэтгэл хангалуун байгаа. Энэ загвар схемийг батлахад надтай нэг баг болон миний орлогч даргаар ажиллаж байсан инженер Г.Баттогтох, Д.Баясгалан, гадаадын төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Г.Хасбаатар нар маш их хичээл зүтгэл гаргаж хамтран ажилласанд талархлаа илэрхийлье. Баригдсаны дараа ард түмэн харах болно.

-Таныг нийслэлийн авто замын газрын даргаар ажиллаж байх үед нийслэлд авто замын тухайлсан ямар томоохон ажлууд хийгдсэн бэ. Нэгэнт хийгдсэн ажлуудаа өнөөдөр ярих нь бахархал шүү дээ?

-2012-2016 онд Нийслэлийн авто замын даргаар ажиллаж байхдаа урьд хожид байгаагүй их замыг шинээр барьж, өргөтгөн шинэчилж чадсанаа хаана ч нүүр бардам хэлнэ. Яагаад гэвэл бүгд л тэр зам дээгүүр явж байгаа болохоор. Өнгөрсөн дөрвөн жилээ эргээд харахад нийтдээ 180 км замыг шинээр барьсан байна. Дөрвөн жилийн хугацаанд 220 орчим км замыг өргөтгөн шинэчилсэн. Улаанбаатар хотын төв дэх бүх замыг өргөтгөн шинэчлэсэн байна. Та бүхэн мэдэж байгаа. Их тэнгэрийн зам, Төв цэнгэлдэхийн араар явж байгаа Гандигийн гудамж, Баянмонгол хорооллын зам, Дүнжингаравын зам, Шарга морьтын зуслангийн зам, Нисэх биокомбинат шувуун фабрикийн зам гээд Улаанбаатар хотын бага тойрог болон гадна тойргийн бүх замыг өргөтгөн шинэчилсэн. Мөн төмөр зам доогуур нүхэн гарц гаргасан. Энхтайваны гүүрийн зүүн талд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд хийсэн гүүрэн гарц байна. Энхтайваны гүүрийн ачааллыг сайхан задалж байгаа. Саруул хотхонтой холбосон Соёолжийн хажуу талын гүүрэн гарц бий. Мөн Баянмонгол хорооллын гүүрэн гарц байна. Энэ бол үндсэндээ төмөр замын аюулгүй байдлыг хангах, төмөр зам, авто замын огтлолцлыг хоёр түвшинд шийдсэн бас л шинэлэг ажил юм. Үүнийг хийсэндээ бас их бахдалтай байгаа. Дээрээс нь явган хүний хөдөлгөөн бол Улаанбаатар хотын түгжрэлийг маш их саатуулдаг, аваар осол гардаг, хүний амь насанд аюултай. 2012-2016 онд дөрвөн байршилд явган хүний гүүрэн гарц хийсэн. Бөмбөгөрийн хажууд явган хүний гүүрэн гарц, Зуун айлын хүүхдийн хоёрдугаар эмнэлгийн гүүрэн гарц, 120 мянгат, Ажилчдын соёлын төвийн арын улаан гүүр. Дээрээс нь бид чулуун зам гэдгийг анх удаа Улаанбаатар хотод Лениний музей буюу Мишээл зочид буудлын орчим, Зүүн хүрээ хийд орчмын хороолол, Урт цагааны урд талын зам зэрэг нийт найман байршилд барьсан нь хурд сааруулагч болон борооны ус зайлуулах систем шаардлагагүй шийдэгдсэн шинэлэг ажлын нэг юм. Нийслэлийн иргэдээс авсан хамгийн том үнэлгээ бол Шарга морьтын 16,8 км зуслангийн зам юм. Зуслангийн ажилтай зэрэгцээд, замын ажил эхэлдэг. Яах вэ гэдэг асуудал тулгарсан. Урьдчилж хотын дарга Э.Бат-үүл бид хоёр ард иргэдээсээ уучлалт хүсэж, зуслангийн чиглэлийн зам барилгын ажил эхэллээ шүү, тиймээс та бүхэн зуслангийн нэг зуныг тэсвэрлээд, боломж байдаг бол хөдөө орон нутагтаа очиж амраарай гэсэн мэдээллийг өгсөн. Ерөнхийдөө зам баригдаад олон бэрхшээл учирч магадгүй гэж хэвлэл мэдээллээр мэдээлсэн. Энэ ажлыг нэг зуны дотор л хийж дуусгасан. Олон УИХ-ын гишүүн яаж та нар энэ их ажлыг, хөдөлгөөн хаахгүйгээр ийм хурдан хугацаанд амжуулж чадав гэж байлаа. Мөн олон иргэд баяр хүргэсэн. Энэ бол үнэхээр гайхалтай бүтээн байгуулалт болсон юм. Энэ завшааныг ашиглан тэр үед хамт ажиллаж байсан нийслэлийн авто замын газрын хамт олон, зам барилгын ажилд оролцсон компаниудын нийт замчиддаа маш их баярлаж явдаг юм. Авто замыг ард түмэнд хүндрэл бэрхшээлгүй хийе гэж хүсвэл, зоригловол болж бүтдэг л ажил. Дараа нь хийсэн бүтээснээ харах, дээгүүр нь давхиж явахад аз жаргалтай байдаг юм. Өнөөдрийн нийслэлийн удирдлагууд зам барилгын бүтээн байгуулалт дээр болж бүтэхгүйгээ эхэлж ярих юм. Замын ажлыг нийслэлчүүддээ эхэлж зөв ойлгуулаад, хөрөнгө мөнгө, зураг төслийг нь зөв шийдээд явахад тийм ч хүнд ажил биш юм. Буянтай ажил шүү.