Categories
мэдээ нийгэм

Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннессийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа гардан авлаа

Монголын оюун ухааны академи /МОУА/-ийн тамирчин ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын их мастер /ОУИМ/ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннессийн номд албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа гардан авлаа.

БНХАУ-ын Шэнжэн хотноо болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд ОУИМ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар амжилттай оролцон дэлхийн рекорд амжилтыг шинэчилж, Гиннесийн номонд бичигдэхээр болсон билээ. Тодруулбал, Н.Мөнхшүр 30 минутад 5445 цифр тоог алдаагүй санаж хэлсэн бол Н.Энхшүр нэг цагт 1924 хөзөр тогтоон алдаагүй нэрлэж дэлхийн дээд амжилтуудыг тогтоож чадсан юм.

МОУА-ийн ерөнхийлөгч Х.Хатанбаатар өөрийн фэйсбүүк хуудаснаа, “Н.Мөнхшүрийн албан бус нэг дээд амжилтыг сонирхуулахад 4 минутад 80 ханз тогтоож, гадаад хэл сурахыг жинхэнэ утгаар нь үзүүлж байна” хэмээн шавиараа бахархан бичжээ.

Categories
гадаад мэдээ

Bee Gees хамтлагийн ахлагч Гибб сэр боллоо


Өчигдөр Их Британий эзэн хааны ордон болох Букингемийн танхимд алдарт Bee Gees хамлагийн үүсгэн байгуулагч, ахлагч Барри Гиббыг буяны үйлс хэрэг болон соёл урлагт оруулсан хөдөлмөрийг нь үнэлж “эзэн хааны хөлөг баатар” хэмээн өргөмжлөн эдүүгээс “сэр” хэмээн хүндлэн авгайлж байхаар зарлалаа.

Баярын үйл ажиллагааг удирдан явуулсанУэльсийн хун тайж Чарльз ордонд хүрэлцэн ирсэн Барии Гибб болон түүний гэр бүлийнхэнд аз жаргал хүсээд ёс журмын дагуу илд сэлмээрхатан хааны хүслийг хөлөг баатарт ёсчлов.

“Хэрвээ миний дүү нар маань байгаагүй бол би энд зогсохгүй байсан билээ. Тэд тэнгэрээс намайг хараад миний өмнөөс баярлаж байгаагэдэгт итгэж байна, Тэднийхээ өмнөөс өвдөг сөхөрье” гэж Гибб хэллээ.

1958 онд ах дүү гурван залуу санаа нийлэн Bee Gees хамтлагийг байгуулж олон ч хит дуунуудыг түмний хүртээл болгож байсан бөгөөд Морис нь 2003 онд, Робин 2012 нас нарснаас хойш хамтлаг тарсан билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бат-Эрдэнэ аваргын хоёр түрүүг хураах юм гэнэ дээ!

Баянаа аваргын гэх бөхийн холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид нэгэн мэдэгдэл хүргүүлээд байгаа бололтой. Тэрхүү мэдэгдэлд Бат-Эрдэнэ аваргын хоёр жилийнх нь наадмын түрүүг хүчингүй болгуулах тухай дурджээ. Аваргуудын талцал одоо бүр иймдээ тулжээ. 1987, 1993 оны наадам гээд байгаа. Наян долоон онд мань аварга түрүүлээгүй. Баянаа аварга, Цэрэнтогтох аваргыг хаяж арав дахиа түрүүлсэн жил. Тэгэхээр наян долоон он гэдэг нь огт үндэслэлгүй болж таарлаа.

1993 оны их устай наадамд Баагий аварга зургаагийн даваанд Ховдын И.Мөнхбаатар начинг амлаж барилдаад халтирч буй бичлэг байдаг. “Бороотой үед ийм аюултай даа” гэх тайлбарыг Чанрав гуай хэлж байсан. Мөнхбаатар начин шууд л тахимаа өгч байсан. Тэр бичлэгийг тус холбооныхон эх үндэс болгон луйвраар түрүүлсэн гэж үзээд байгаа аж. Бат-Эрдэнэ Ардын төрийн наадамд 11 удаа түрүүлснээрээ монгол бөхийн түүхэнд бичигддэг. Монголын нууц товчооны даншигтайгаа нийлээд төрт ёсны наадамд 12 түрүүлсэн. Баянаа аваргаас хоёр түрүүгээр илүү гарчихаад байгаа. Баянаа аваргын багийнхан Бат-Эрдэнийн хоёр түрүүг байхгүй болгох сонирхол байгаа нь мэдээж.

Мөн саяхан Баагий аварга манай сонинд өгсөн ярилцлагадаа “Л.Чинбатыг бөхийн салбар комисст оруулахгүй бол монгол төрийн наадам хохирол амсана. Миний ард мянган бөх бий шүү гэж Баянаа аварга хэлсэн нь баяр наадмын үеэр үймээн самуун дэгдээнэ гэсэн уриалга агуулагдаж байна” гэж хэлээд өвгөн аваргынхаа уур бухимдлыг төрүүлсэн нь дамжиггүй.

Мөн тэрээр өөрт нь төрийн наадмын дахиад ч түрүү байсан гэдгийг хэлдэг. “Найман жил дараалан түрүүлж ид байхдаа би Баянаа аваргын гуйснаар хүүг (Гантогтох) нь амлан авч барилдалгүй тахимаа өгсөн” гэж харууссан маягтай хэлсэн удаа ч бий .


Categories
мэдээ спорт

Аргентин, Хорватын шигшээ хожил авлаа

ОХУ-ын Ростов хотноо “Ростов Арене” цэнгэлдэхэд Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө /02 цаг/ хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий “D” хэсгийн Исланд-Хорватын шигшээ багуудын халз тоглолт болж 1:2-оор хорватууд хожлоо.

Тоглолтын эхний 45 минутад хоёр багийн аль аль нь гоол оруулж чадалгүй цагаа өндөрлүүлсэн юм. Харин энэ тоглолтын хоёрдугаар хагаст ширүүн тулаан өрнөж, анхны гоолыг Бадель 53 дахь минутад Исландын хаалганд оруулж Хорватын шигшээ баг тэргүүлж эхэлсэн бол 76 дахь минутад торгуулийн цохилтоор Исландын Сигурдссон тэнцээний гоол хийсэн юм.

Ингээд тоглолтын төгсгөлийн 90 дэх минутад Перишич хожлын гоолыг оруулж хорватууд багтаа 3 оноо нэмж нийт 9 оноотой хэсгээ тэргүүлсэн бол исландчууд тэмцээнээ өндөрлөж гэртээ харихаар болов.

Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий “D” хэсгийн Нигери-Аргентины шигшээ багуудын халз тулаан “Санкт-Петербург арена” цэнгэлдэхэд Улаанбаатарын цагаар урд шөнө болж, аргентинчууд 2:1 хожлоо.

Энэ тоглолтын анхны гоолыг 14 дэх минутад Лионель Месси оруулж 0:1-ээр Аргентины шигшээ тэргүүлж эхэлсэн юм. Харин хоёрдугаар хагасын 51 дэх минутад Нигерийн хагас хамгаалагч Виктор Мозес торгуулийн цохилтоор тэнцээний гоолыг хийж 1:1 боллоо.

Улмаар тоглолтын төгсгөлийн 86 дахь минутад Аргентины хамгаалагч Маркос Рохо хожлын гоол хийж, 2:1-ээр Аргентины шигшээ баг анхны ялалтаа байгуулав.

Аргентины шигшээ баг өмнө нь Исландтай тэнцэж, Хорватын шигшээд 3:0-ээр хожигдож ганц оноотой байсан бол ийнхүү 4 оноотой боллоо.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмч сувилагчид ажил хаяна

Ирэх сарын 5-наас эхлэн улсын хэмжээнд бүх шатны эмнэлгүүд хугацаагүй ажил хаяхаар болжээ.

Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Мягмар ярихдаа “Бид төр засагт хандан цалин хөлсөө нэмэгдүүлэхээр тасралтгүй тэмцэж, санал, шаардлага, мэдэгдэл өгч, жагсаал, цуглаан, ажил хаялтын өмнөх суулт хийж байсан. Өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрээгүй байгаа учраас хугацаагүй ажил хаялт зарлах нөхцөл бүрдээд байна. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын 66 эмнэлэг, 16 аймгийн ажилчид хурлаа хийж, хугацаагүй ажил хаялтад нэгдэхээ мэдэгдсэн. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Өнөөдөр нийт хичнээн эмч, сувилагч ажил хаялтад оролцох нэгдсэн тоо гарна” гэв.

Мөн Яаралтай мэс засал, эрчимт эмчилгээ, гэмтэл, төрөх зэрэг тасгууд хэвийн ажиллах бол амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасгууд бүгд ажиллахгүй аж.

Ажил хаях үеэр амь тэмцсэн үеийн тусламж үйлчилгээ буюу яаралтай мэс засал, эрчимт эмчилгээ, гэмтэл, төрөх зэрэг тасгууд хэвийн ажиллах бол амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасгууд бүгд ажиллахгүй юм байна.

Өнөөдрийн байдлаар ажил хаялтад нэгдэхээ илэрхийлсэн эмнэлгүүдэд:

  • Улсын нэгдүгээр төв эмнэлэг,
  • Шастины улсын гуравдугаар төв эмнэлэг,
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв,
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв,
  • Арьсны өвчин судлалын үндэсний төв,
  • “Өргөө” амаржих газар,
  • “Хүрээ” амаржих газар,
  • “Амгалан” амаржих газар,
  • Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Багануур, Налайх дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндсэний төв,
  • Нийслэлийн шүд эрүү нүүрний төв,
  • Хүүхдийн төв сувилал,
  • Түргэн тусламжийн төв,
  • Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн эмнэлэг,
  • Энэрэл эмнэлэг,
  • Наркологийн эмнэлэг,
  • Эмгэг судлалын үндэсний төв,
  • Геронтологийн төв,
  • Нийслэлийн 41 өрхийн эрүүл мэндийн төв нийт 68 эрүүл мэндийн байгууллага ажил хаялтад нэгдэнэ.

Орон нутгаас

  • Баянхонгор,
  • Баян-Өлгий,
  • Булган,
  • Говьсүмбэр,
  • Дорноговь,
  • Дундговь,
  • Дорнод,
  • Завхан,
  • Орхон,
  • Өвөрхангай,
  • Өмнөговь,
  • Сүхбаатар
  • Увс,
  • Ховд,
  • Хөвсгөл,
  • Төв,
  • Говь-Алтай аймгууд болон Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Архангай аймгийн Өгийнуур зэрэг сумын эрүүл мэндийн төвүүд нийт 17 аймаг, 3 сум ажил хаялт зохион байгуулах шийдвэр гаргаад байгааг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Орон нутгийн түвшинд төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах шаардлага тулгарч буй юм. Иймд орон нутагт байрлах мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулж буйгаа Д.Тогтохсүрэн гишүүн танилцууллаа. Хуулийн төсөлд Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг томилохдоо тухайн орон нутгийн Засаг дарга, тус нэгжийн даргатай зөвшилцөн томилохоор тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн тухай санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.

Categories
мэдээ нийгэм

Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн хурлаар 54 төслийн саналыг дэмжив

Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд боллоо. Хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Үндэсний зөвлөлийн орлогч дарга Ц.Цогзолмаа удирдан явуулав. Хуралд зөвлөлийн гишүүд, захиалагч яамдын төлөөлөл оролцлоо. Энэ удаагийн хурлаар 2019 оноос хэрэгжүүлэх улсын захиалгат шинжлэх ухаан, технологийн төслөөр шийдвэрлүүлэх асуудлыг эцэслэж, улмаар шинжлэх ухаан, технологийн төсөл болгон зарлах асуудлыг хэлэлцлээ.

Хурлаар 2019 оноос хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслөөр шийдвэрлүүлэх асуудлыг БСШУСЯны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Д.Одгэрэл танилцуулав. Хэлэлцүүлсэн асуудалтай холбогдуулан Үндэсний зөвлөлийн гишүүд саналаа илэрхийлж, асуудлыг хэлэлцлээ.

Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн өнөөдрийн хурлаар салбар зөвлөлийн хурлаас шинэчлэн боловсруулж ирүүлсэн нийт 54 асуудлыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайд, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн дарга У.Хүрэлсүхэд танилцуулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр 2019 оноос хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах боломж бүрдэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Хүн хэлээрээ, бөх хөлөөрөө

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Бөхийн өргөө рүү улстөрчид болон бизнесийнхний нүд хор гүйгээд удаж байна. Ард түмэндээ хүндлэгдэж ирсэн хүчит бөхчүүд маань хоорондоо хонь, чоно болов. Уг нь “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэдэг дээ. Тэгвэл өнөө цагт “Хүн хэлээрээ, бөх хөлөөрөө” болжээ. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат тэргүүтэй булчин шөрмөс нь зангирсан залуус Бөхийн өргөө рүүгээ халдав. Цоожтой хаалгыг өшигчиж, цонхыг нь хагалан танхайрч буй залуугийн балмад үйлдэл нийгэм даяар шуугьж байна. Чулуу атгасан гар нь шилэнд зүсэгдэж, цусанд халтартаж, ааг оомгоо барьж ядсан түүний хөдөлгөөн бүр камерт тод үлджээ. Гол дүрийн баатар шиг түгжээтэй хаалга руу хэдэнтээ үсэрч жийж, бусдын өмч хөрөнгийг эвдэн сүйтгэсэн тэр залуу 33 настай юм гэнэ. Налайх дүүргийн харьяатай энэ залуу А.Сүхбат гишүүнийг дагаж очсон хүмүүсийн нэг аж.

Тэр нөхөр хэний ч зараал, даалгавраар танхайрсан бай үүрэх ял өөр дээр нь л ирнэ. Энгийн нэгэн иргэн байтугай төрийн цагдаа нар тушаал биелүүлснийхээ төлөө ялд унаж байсан удаатай юм шүү. Арван жилийн өмнөх алдарт долдугаар сарын 1-ний үймээн одоо ч монголчуудын ой санамжинд бий. Тухайн үед түйвээнийг намжаах үүрэг даалгавар дээрээс авсан Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нар шүүхээс 2-6.6 жилийн ял сонсч байв.

Бөхийн өргөө рүү дайрсан иргэнд аль хэдийнэ эрүүгийн хэрэг үүсгэжээ. Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйл ангиар түүнийг шалгаж байгаа гэнэ. Энэ зүйл ангиад “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана” гэж заажээ. Эсвэл 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх юм байна. Хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй бол 2-8 жилийн хорих ялтай болохыг хуульчилжээ.

Бөхийн өргөө рүүгээ шунахайран дайрагсдын талцал үнэхээр хэрээс хэтэрснийг болж буй үйл явдлууд сануулаад байна. Өөрсдийгөө төр хэмээн цэцэрхээд байдаг бөхчүүд хөлөөрөө толгой хийдэг улсууд гэдгээ баталчихав уу даа.

А.ЗОЛБОО

Categories
мэдээ нийгэм

УБТЗ-ын 17 жил төлсөн 73.8 тэрбум төгрөгийг суутган тооцохыг дэмжив

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдааны төгсгөлд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.

Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай 1949 оны хэлэлцээрт төмөр замын барилга ашиглалтад чухал хэрэглэгдэх төхөөрөмж, материалуудыг шалгах үзэх, гааль, татвар хураахгүй Бүгд Найрамдах Монгол Ард Улсад нэвтрүүлэх үүргийг хүлээсэн байна.

Гэвч “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд 1998 оны 07 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаанд төлсөн НӨАТ-ыг Гаалийн Ерөнхий газрын нэхэмжилсэн 167.0 сая төгрөгийг дизель түлшний онцгой албан татвар суутган тооцох хүсэлтийг гаргасан үеэс эхлэн тус нийгэмлэг өөрийн хэрэгцээнд импортлон оруулж байсан технологийн зориулалттай дизелийн түлш, автобензинд албан татвар болон онцгой албан татварыг улсын төсөвт төвлөрүүлдэг болжээ. 1998-2015 оны хоорон зөвхөн дизель түлшний онцгой албан татварт 73.8 тэрбум төгрөг төлжээ.

Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай 1949 онд байгуулсан хэлэлцээрийг дагаж мөрдөх хүсэлтийг тус нийгэмлэг болон ОХУ-ын талаас удаа дараа тавьсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг онцгой албан татвараас чөлөөлсөн байна.

Мөн Монгол Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дотоод хэрэгцээнд 1998-2015 онд импортолсон дизель түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг “Олон улсын хамтын ажиллагааны Японы банк”-наас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс суутган тооцох арга хэмжээ авахгүй бол тус нийгэмлэгийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогсох хүртэл эрсдэл үүсч болзошгүй байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Б.Баттөмөр, Б.Чойжилсүрэн нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Ингээд Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91,7 хувь нь дэмжсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Нийт 96 их, дээд сургууль байгаагаас 67 нь магадлан итгэмжлэгдсэн байна

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн хурал Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд болжээ.

Боловсролын салбарын магадлан итгэмжлэх эрхзүйн орчин бүрэн шинэчлэгдсэн байна.

Энэ хүрээнд магадлан итгэмжлэхтэй холбоотой үйл ажиллагааны 80 хувь нь өөрчлөгдсөн гэж хэлж болно. Цаашид нэг журам, дүрмийн хүрээнд магадлан итгэмжлэлийг явуулах бөгөөд энэ жилээс Ази, Номхон далайн бүсийн чанарын баталгаажуулалтын байгууллагын гишүүн болж ажиллахаар төлөвлөж байгаа гэнэ.

Тиймээс их, дээд сургуулиуд хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг хийлгэх шаардлагатай байгаа аж. Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургууль байгаагаас 67 нь магадлан итгэмжлэгдсэн байна.

1998-2004 он хүртэл анхан шатны магадлан итгэмжлэл хийсэн бол 2004-2014 он хүртэл 10 жилийн хугацаатай хийсэн байдаг. Ингээд гурван түвшний магадлан итгэмжлэл 2018-2023 он хүртэл хийгдэх ажээ.