Categories
мэдээ нийгэм

Улсын нөөцийн анги, салбарын ажилтнуудын сургалт эхэллээ

Онцгой байдлын байгууллагын төв, орон нутаг дахь Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн анги, салбарын инженер, техникийн ажилтнуудын хууль эрх зүйн мэдлэг олгох, улсын нөөцийн агуулах, сав, техник, технологи, тоног төхөөрөмжийн ашиглалт, шинэчлэлт, бэлэн байдлыг хангах, засвар үйлчилгээ, галын аюулгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “УН-18.2” сургалт өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт эхэллээ.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн анги, салбар, цэгийн нийт 20 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Сургалтыг нээж ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр үг хэлж, сургалтад оролцогчдод амжилт хүслээ. Сургалт 06 дугаар сарын 08-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга: ОХУ-тай хоёр талын болон гурван талт идэвхтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсч байна

“Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээний хүрээнд өнөөдөр Төрийн ордны Их танхимд Эдийн засгийн чуулга уулзалт болж байна. Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлcэн бөгөөд нээлтэд УИХ-ын гишүүн, сайд нараас гадна ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров тэргүүтэй тус улсын албаны болон бизнесийн төлөөллүүд оролцов. Тэд Монгол-Оросын эдийн засгийн чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсний дараа “Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх гол хүчин зүйл”, Монгол-Оросын хил орчмын мужуудын хамтын ажиллагаа зэрэг салбар хуралдаануудад орсон юм.

Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Эрхэм хүндэт Денис Валентинович,

Эрхэм хүндэт төлөөлөгчид, зочид оо,

Хатагтай, ноёд оо,

Та бүхнийг “Монгол, Оросын санаачилга – 2018” арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд гүнээ талархаж, угтан мэндчилье.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан анхны гадаад айлчлалаа ОХУ-д хийж, Дорнын Эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үедээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай өнөөдрийн энэ арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцож байснаа би тодхон санаж байна.

Талуудын яриа хэлцэл өнөөдөр биежин биелж Улаанбаатар хотноо “Монгол, Оросын санаачилга-2018” арга хэмжээ нээгдэж байна. Энэ арга хэмжээний хүрээнд зохиогдох олон төрлийн уулзалт, арга хэмжээнүүд нь Монгол-Оросын хооронд бизнес яриа хэлэлцээ өрнүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Хатагтай, ноёд оо

ОХУ-тай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь өнөөгийн шатанд гол зорилт болон дэвшиж байгаа юм. Монгол Улс гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад тэнцвэртэй байдлыг хадгалж, хөршүүдтэйгээ хамтын ажиллагаагаа бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна.

Юуны өмнө манай хоёр улс худалдааны эргэлтээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспорт, импортын худалдааны тэнцвэргүй байдлыг арилгах нь чухлаар шаардагдаж байна. Манай хоёр улсын хувьд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа товчхон хэлэхэд нэн чамлалттай байгаа. Үүнд хэн нэгнийг буруутгахаасаа илүүтэй даруй засаж залруулах, сайжруулах хэрэгтэй гэдэгтэй та бүхэн санал нийлэх болов уу.

Бид ОХУ-тай хоёр талын болон гурван талт идэвхтэй, эрчтэй хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсч байна. Хоёр талын хамтын ажиллагааны тухайд “Улаанбаатар төмөр зам” -тай дүйцэхүйц томоохон 1 – 2 төслийг эхний ээлжинд хэрэгжүүлмээр байгаа юм. Оросын хөрөнгө оруулалт, технологиор мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг байгуулан Орос, Евразийн эдийн засгийн холбооны стандартад нийцсэн бүтээгдэхүүн экспортолж гаргах бүрэн боломж бидэнд бий. Энэ зорилгод “Алтанбулаг”-ийн чөлөөт бүсийн хүрээнд олгогдох хөнгөлөлттэй нөхцөлүүдийг бид дүүрэн ашиглах нь зүйтэй.

Эрчимтэй хөгжиж буй хоёр аварга зах зээлийн дунд оршдог нь манай улсын хувьд далайд гарцгүй байдлаа даван дийлэх том боломж юм. Хоёр хөршөө болон Евроазийн хоёр эргийг холбох тээврийн шугам болох боломжоо ашиглахын тулд бид “Монгол – Орос – Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг эрчимтэй хэрэгжүүлэхээр зорьж байна.

“Эдийн засгийн коридор”-ын хүрээний төслүүдийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, санхүүжилтийн хэлбэрийг тодорхойлохоор гурван улсын холбогдох байгууллагууд идэвхтэй ярилцаж ажиллаж байна. Хөршүүд маань 2020 он гэхэд Орос-хятадын худалдааны эргэлтийг 200 тэрбум долларт хүргэхээр зорьж ажиллаж байгаа бөгөөд энэ худалдааг Монголын нутгаар, дөт замаар, эдийн засгийн коридороор дамжуулбал бүх талын эрх ашигт бүрнээ нийцэх юм. Тийм учраас яриа хэлцлээс хэтрэхгүй байгаа Гурван улсын эдийн засгийн коридорын хэрэгжилтийг хурдлуулахыг бид хүсэж байна. Монгол Улс энэ бүтээн байгуулалтад өөрсдийн талаас шаардагдах бүхнийг хийхэд бэлэн байгаа болно.

“Эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг бодитойгоор урагшлуулахын тулд хамтын ажиллагааны холбогдох механизмыг боловсронгуй болгохын зэрэгцээ хамтын ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэг бүхий төрийн тэргүүн нарын уулзалтыг үргэлжлүүлэх нь чухал юм.

Хэдхэн хоногийн дараа болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын 4 дэх уулзалт болох гэж байна.

Бүс нутгийн эдийн засаг, худалдааны интеграцид нэгдэж, худалдаа, хөрөнгө оруулалтын нөхцөлийг хөнгөвчлөх үүднээс Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг Монгол Улс дэвшүүлсэн. Энэ саналыг маань ОХУ дэмжсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ тус холбооны гишүүн орнууд мөн хүлээн авч, хэлэлцээ эхлэнэ гэдэгт итгэлтэй байна.

Чөлөөт худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүртэл тодорхой хугацаа шаардагдах тул тэр болтол Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг ОХУ-ын муж, субъектуудад тогтмол зохион байгуулах, цахим худалдаа хийх нөхцөл, техникийн зохицуулалтыг нийцүүлж хялбаршуулах, эрх зүйн үндсийг бүрдүүлэх зэрэг ажлыг одооноос идэвхжүүлэн, эрчтэй урагшлуулах хэрэгтэй байна.

Монгол, Оросын хоорондох худалдааны нийт бараа эргэлтийн 80 орчим хувийг бүрдүүлдэг бүс нутаг, хил орчмын худалдаанд тулгарч буй тарифын бус саадыг арилгахыг бид чухалчлан үзэж байна. Энэ чиглэлээр хоёр улсын Засгийн газар хоорондын комисс болон холбогдох дэд комисс идэвхтэй ажиллаж байгаа нь сайшаалтай.

Хатагтай, ноёд оо

Монгол Улс эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, тогтвортой өсөлтийг хангах үүднээс “Эдийн засгийг сэргээх төлөвлөгөө” гарган хэрэгжүүлж, мөн ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдаад явж байна.

Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд бага боловч дээшилж, 2017 оны байдлаар эдийн засгийн өсөлт 5.1 хувьд хүрсэн, гадаад худалдааны ашиг нэмэгдсэн дүн гарлаа. Өсөлтийг хадгалах, тогтворжуулах нь бидний тэргүүний зорилт бөгөөд үүнд хөрш орнууд, бүс нутгийн орнуудтай олон талын болон хоёр талын хамтын ажиллагаа хөгжүүлэх нь урьдын адил чухал үүрэгтэй байх нь мэдээж.

Оросын шинжлэх ухаан, соёл, урлаг монголчуудад ойр дотно байдаг. “Орос, Монголын санаачилга-2018” арга хэмжээний хүрээнд бараг зуун жилийн түүхтэй орос ардын бүжгийн алдарт Моисеевын эрдмийн чуулга хүрэлцэн ирж, тоглолтоо хийх гэж байгаад Монголын үзэгчид нэн баяртай байгаа.

Бизнес эрхлэгчид бол манай хоёр орны харилцааг хөгжүүлж өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байдаг том хүч билээ. Та бүхний хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагаа шинэ технологи, мэдлэг, соёлыг түгээж байдаг. Та бүхнийг дэмжих зорилгоор Монголын төр засгаас явуулж буй бодлого, бүрдүүлж буй нөхцлийг бүрэн дүүрэн ашиглаж хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана гэдэгт тань итгэл төгс байгаагаа илэрхийлье.

Монгол оронд Та бүхэн тавтай морил.

Монгол, Оросын эдийн засгийн чуулга уулзалт болон Монгол, Оросын санаачилга 2018 цуврал арга хэмжээнд амжилт хүсье!” гэв.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийднэ

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах, эсвэл үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр болно. Прокурорын зүгээс үргэлжлүүлэн хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн байна. Энэ дагуу өнөөдөр тэднийг батлан даалтад гаргах эсэх асуудлыг хэлэлцэх юм.

С.Баяр, Ч.Сайханбилэг нар өдгөө Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тодруулбал, С.Баяр нь тулуй өвчнөөр, Ч.Сайханбилэг нь мэс заслаар эмчлүүлж байна.

Сануулахад, АТГ-аас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан шалгаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын иргэд визгүй зорчих орнуудын жагсаалт шинэчлэгдлээ

Монгол Улсын иргэд визгүй зорчих орнуудын жагсаалтыг ГХЯ-ны Консулын газраас шинэчлэн гаргажээ.

Манай улсын иргэд 2018 оны зургадугаар сарын байдлаар Бразил, Хонконг, Малайз, Турк, Индонез, Аргентин зэрэг 22 оронд Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 14-90 хоногийн хугацаанд визгүй зорчиж болох аж.

Харин албан паспорттай иргэд дэлхийн 31 улсад визгүй зорчих боломжтой юм байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ВИЗГҮЙ ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙН ТУХАЙ ЛАВЛАХ
/2018 оны 6 дугаар сарын байдлаар/

Д/д

Улс орон

Зорчих нөхцөл

Хүчин төгөлдөр болсон огноо

Хэлбэр

Иргэд визгүй зорчих орнууд

1

Беларусь

90 хүртэл хоног

2013.09.04

ЗГ хоорондын хэлэлцээр

2

Бразил

90 хүртэл хоног

2015.09.21

ЗГ хоорондын хэлэлцээр

3

Гонконг

14 хүртэл хоног

1998.06.18

ЗГ хоорондын хэлэлцээр

4

Израйль

30 хүртэл хоног

1996.03.12

ЗГ хоорондын хэлэлцээр

5

Казахстан

90 хүртэл хоног

1994.12.02

ЗГ хоорондын хэлэлцээр

6

Киргиз

90 хүртэл хоног

1999.12.04

ЗГ хоорондын хэлэлцээр

7

Куба

30 хүртэл хоног

2001.10.08

ЗГ хоорондын хэлэлцээр

8

Макао

90 хүртэл хоног

2004.07.03

ЗГ хоорондын хэлэлцээр

9

Малайз

30 хүртэл хоног

1994.06.06

Ноот бичиг

10

Сингапур

30 хүртэл хоног

2017.06.08

ЗГ хоорондын хэлэлцээр

11

Украин*

90 хүртэл хоног /Албан ёсны урилгатай тохиолдолд/

ЗГ хоорондын хэлэлцээр

12

Филиппин

21 хүртэл хоног

1994.05.13

ЗГ хоорондын хэлэлцээр

13

Хятад

30 хүртэл хоног

1989.03.30

ЗГ хоорондын хэлэлцээр

14

Турк

30 хүртэл хоног

2013.10.10

ЗГ хоорондын хэлэлцээр

15

Лаос

30 хүртэл хоног

2007.10.14

ЗГ хоорондын хэлэлцээр

16

Tайланд

30 хүртэл хоног

2008.01.13

ЗГ хоорондын хэлэлцээр

17

Серби

90 хүртэл хоног

2013.11.08

ЗГ хоорондын хэлэлцээр

18

ОХУ

30 хүртэл хоног

2014.09.03

ЗГ хоорондын хэлэлцээр

19

Индонез

30 хүртэл хоног

2016.03.22

ЗГ хоорондын хэлэлцээр

20

Аргентин

90 хүртэл хоног

2018.02.19

ЗГ хоорондын хэлэлцээр

21

Эквадор

90 хүртэл хоног

Эквадор Улсын шийдвэрээр

22

Уругвай

30 хүртэл хоног

2018.06.10

ЗГ хоорондын хэлэлцээр

Дипломат, албан паспорттай иргэд визгүй зорчих орнууд

1

Албани

90 хүртэл хоног /зөвхөн цахим (биометрийн) дипломат, албан паспорт/

2017.03.30

ЗГ хоорондын хэлэлцээр

2

БНАСАУ

90 хүртэл хоног

1986.11.14

ЗГ хоорондын хэлэлцээр

3

Болгар

90 хүртэл хоног

2011.01.18

ЗГ хоорондын хэлэлцээр

4

Вьетнам

90 хүртэл хоног

2000.01.07

ЗГ хоорондын хэлэлцээр

5

Мексик

90 хүртэл хоног

2001.11.09

ЗГ хоорондын хэлэлцээр

6

Румын

30 хүртэл хоног

1974.10.14

ЗГ хоорондын конвенц

7

Словак

90 хүртэл хоног

1992.06.26

ЗГ хоорондын хэлэлцээр

8

БНСУ

90 хүртэл хоног

2012.05.31

ЗГ хоорондын хэлэлцээр

9

Унгар

90 хүртэл хоног

2016.05.18

ЗГ хоорондын хэлэлцээр

10

Чех

90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/

1992.06.26
2011.07.29

ЗГ хоорондын хэлэлцээр

11

Чили

90 хүртэл хоног

2003.09.25

ЗГ хоорондын хэлэлцээр

12

Энэтхэг

90 хүртэл хоног

2005.12.23

ЗГ хоорондын хэлэлцээр

13

Польш

90 хүртэл хоног

2011.06.29

ЗГ хоорондын хэлэлцээр

14

Кипр

90 хүртэл хоног

2011.03.30

ЗГ хоорондын хэлэлцээр

15

Камбож

30 хүртэл хоног

2012.08.27

ЗГ хоорондын хэлэлцээр

16

Бруней

14 хүртэл хоног

2013.07.01

ЗГ хоорондын хэлэлцээр

17

Кувейт

90 хүртэл хоног

2013.04.16

ЗГ хоорондын хэлэлцээр

18

Перу

90 хүртэл хоног

2013.04.30

ЗГ хоорондын хэлэлцээр

19

ХБНГУ

90 хүртэл хоног /зөвхөн цахим дипломат паспорт/

2013.05.08

ЗГ хоорондын хэлэлцээр

20

Колумб

30 хүртэл хоног

2013.09.23

ЗГ хоорондын хэлэлцээр

21

Франц

90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/

2013.10.26

ЗГ хоорондын хэлэлцээр

22

Мьянмар

30 хүртэл хоног

2013.11.18

ЗГ хоорондын хэлэлцээр

23

Эстони

90 хүртэл хоног /зөвхөн цахим (биометрийн) дипломат паспорт/

2014.04.28

ЗГ хоорондын хэлэлцээр

24

Итали

90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/

2014.07.14

ЗГ хоорондын хэлэлцээр

25

Латви

90 хүртэл хоног

2014.06.12

ЗГ хоорондын хэлэлцээр

26

Туркменистан

30 хүртэл хоног

2015.06.03

ЗГ хоорондын хэлэлцээр

27

Япон

30 хүртэл хоног
/зөвхөн дипломат паспорт/

2016.11.15-наас эхлэн мөрдөнө.

ЗГ хоорондын хэлэлцээр

28

Балба

90 хүртэл хоног

2016.12.19
2017.01.18-наас эхлэн мөрдөнө.

ЗГ хоорондын хэлэлцээр

29

Хорват

30 хүртэл хоног

2017.04.26

ЗГ хоорондын хэлэлцээр

30

Мальта

30 хүртэл хоног

2018.02.08

ЗГ хоорондын хэлэлцээр

31

Швейцар

90 хүртэл хоног

2018.06.16

ЗГ хоорондын хэлэлцээр

Бусад хөнгөлөлт

1

АНУ

Монгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно.

2001.07.06

Ноот бичиг

2

ИБУИНВУ

Монгол Улсын иргэдэд 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгохоор, Их Британийн дипломат паспорт эзэмшигч иргэд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчихоор харилцан тохиролцсон.

2009.06.29

Ноот бичиг

3

Канад

Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоно.

2013.06.04

Засгийн газрын тогтоол

4

Япон

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ “Богино хугацааны олон удаагийн виз” олгох шийдвэр гаргасан.

2015.08.10-аас эхлэн мөрдөнө

Засгийн газрын тогтоол

5

Швейцар

Монгол Улсын иргэдэд 3-5 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно.

2018.06.16-аас эхлэн мөрдөнө

ЗГ хоорондын хэлэлцээр

Бусад оронд визтэй зорчино


Categories
мэдээ нийгэм

Хар тамхитай холбоотой 81 хэрэгт 156 хүн холбогджээ

Сүүлийн жилүүдэд хар тамхитай холбоотой гэмт хэрэгт залуучууд түлхүү холбогдох болсон байна. Стрессээ буруу аргаар буюу хар тамхи хэрэглэн тайлах, эсвэл найз нөхдийнхөө ятгалгаар сонирхож нэг, хоёр удаа хэрэглээд гарч чаддаггүй нь донтох гол шалтгаан болдог байна.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс өгч байгаа мэдээллээр он гарсаар хар тамхитай холбоотой 81 хэрэгт 156 хүн холбогджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хар тамхитай холбоотой гэмт хэргийн тоо 2.6 дахин өссөн байна. Харин холбогдож байгаа хүмүүсийн хувьд 75 хувь нь 18-35 насныхан байна.

ЦЕГ-ын УСХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Давааням “Энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан бол ашиг олох зорилгоор өсвөр үе, залуучуудын дунд хар тамхи мансууруулах бодис зарж борлуулж байгаа этгээдүүд байна. Мөн нөгөө хэсэг бүлэг нь хар тамхи мансууруулах бодис бол хор нөлөөгүй гэсэн бусдын худал мэдээллээс нэгнийгээ даган дуурайн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байна. 2018 онд бүртгэгдсэн гэмт хэргээс гэртээ хар тамхи мансууруулах бодисыг тариалж, ургуулж, бусдад зарж борлуулан хэрэглэж байсан гэмт хэрэг бүртгэгдээд байна” гэх тайлбарыг өглөө.

2015 онд ерөнхий боловсролын сургуулийн 9-10-р ангийн 1000 сурагчийн дунд явуулсан судалгаагаар 9 хувь мансууруулах бодис хэрэглэж үзсэн гэж хариулсан байдаг. Залуучууд хар тамхи, мансууруулах бодист донтож байгаа нь ихэвчлэн сониуч зандаа хөтлөгдсөнтэй холбоотой байдаг. Харамсалтай нь хожим нь гарах хор хөнөөлийнх нь талаар, эмчилгээ хийлгэсэн ч төдийлөн үр дүнд хүрэхэд бэрх гэдгийг мэддэггүй талаар албаныхан хэлж байлаа.

СЭМҮТ-ийн ерөнхий захирал, ау-ны доктор Л.Насанцэнгэл “Манайд хэвтэн эмчлүүлж байгаа залуусын насыг харвал 18-аас 20 наран насныхан байгаа. Тэд донтох мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг өөр дээрээ туршиж хэрэглээд хүндэрснийхээ дараа эмчлүүлнэ гэж бодоод байдаг. Гэтэл дэлхий нийтээр энэ төрлийн эмчилгээний үр дүн 5 хувьтай 95 хувьд нь ямар нэгэн үр дүнгүй байна гэж гараад байгаа” гэв.

Манай улсын хувьд хар тамхи дамжуулагч, тээвэрлэгч биш идэвхтэй хэрэглэгч улс болсон талаар сүүлийн жилүүдэд ярих болсон. Ялангуяа залуучууд хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдож байгаа нь эргээд монгол хүний удмын санд нөлөөлөхүйц ноцтой асуудал юм.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй бол 240 мянган төгрөгөөр торгоно

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр, агаар бохирдуулсны хураамжийг төлөх хугацаа зургадугаар сарын 1-нд дуусдаг журамтай. Өөрөөр хэлбэл иргэний тээврийн хэрэгсэл 1, 6 тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард, 2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард, 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, агаар бохирдуулсны төлбөр, зам ашигласны төлбөрөө төлөхөөр болсон юм.

Ийнхүү татвараа төлөөгүй бол хөдөлгөөнийг нь хязгаарлаж, Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 75.1.4-т заасны дагуу торгох арга хэмжээ авах ажээ. Өөрөөр хэлбэл, жолоочийг 240 мянган төгрөгөөр торго заалттай ажээ. Үүнтэй холбогдуулан дүүргүүдийн Татварын хэлтсүүд уртасгасан цагаар ажиллаж байгаа мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

“ОЛОН УЛСЫН БАЛЕТ” анхдугаар тэмцээн өндөрлөлөө

Монголын балетын бүжгийн хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор “Олон Улсын Балет” тэмцээнийг 2018 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллалаа. Уг тэмцээнд оролцох гадаадын уран бүтээлчдийг http://mongolianballet.com цахим хаягаар, харин дотоодын оролцогчдоо “Монголын балет хөгжлийн сан”-гийн байранд 3 насны ангиллаар бүртгэв. Тэмцээн нийт 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд дотоодын оролцогчдын эхний шатны шалгаруулалт 2018 оны 05 дугаар сарын 28,29-ны өдрүүдэд, гадаадын уран бүтээлчдийн шалгаруулалтыг 05 дугаар сарын 30,31-ний өдрүүдэд зохион боллоо. Энэ жилийн “Олон Улсын Балет” тэмцээнд нийт дотоодын 150 гаруй, ОХУ-н Якут, Буриад, БНСУ, Сингапур, Япон, БНХАУ-уудын 30 гаруй бүжигчид оролцож туршлага солилцон шилдгээ шалгаруулж дараагийн шатанд өрсөлдлөө. Тус тэмцээний шагнал гардуулах ёслол 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр УДБЭТ болж өндөрлөлөө гэж нийслэлийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.

12-14 насны Pre Junior төрөл

Медал

Нэр

Үндэс

Алт

Joo Young Kwon

Солонгос

Мөнгө

Ju A Kim

Солонгос

Мөнгө

Emily Koe

Сингапур

Хүрэл

Б.Хулан

Монгол

Хүрэл

Young Yee Joey Lum

Сингапур

Хүрэл

Ji An Kim

Солонгос

Тусгай байр

А.Баяржавхлан

Монгол

Тусгай байр

Ivan Odintsov

Орос,Якут

15-18 насны Junior төрөл

Junior/эмэгтэй/

Junior/эрэгтэй/

Медал

Нэр

Үндэс

Медал

Нэр

Үндэс

Алт

Б.Марал

Монгол

Алт

О.Даваадорж

Монгол

Мөнгө

Elizaveta Boruleva

Буриад

Мөнгө

Erdem Sandakov

Буриад

Хүрэл

Э.Уянга

Монгол

Хүрэл

Sergey Ugrumov

Буриад

Тусгай байр

Alexandra Bogdanova

Буриад

Тусгай байр

Vladimir Ermolaev

Буриад,

19-29 насны Senior төрөл

Senior/эрэгтэй/

Senior/эмэгтэй/

Нэр

Үндэс

Медал

Нэр

Үндэс

Timur Demchikov /алт/

Буриад

Grand Prix

О.Анужин

Монгол

Subedei Dangyt /алт/

Буриад

алт

Sasaki Mana

Япон

О.Хатанбаатар/мөнгө/

Монгол

мөнгө

Saki Tokusima

Япон

Д.Нацагдорж/ мөнгө/

Монгол

хүрэл

О.Олонбаяр

Монгол

Shota Onodera/мөнгө/

Япон

хүрэл

Ц.Хишигжаргал

Монгол

А.Тэмүүлэн

Монгол

Тусгай байр

Ji Eon Kim

Солонгос

Chacott шагнал

Yulia Banzaraktsaeva

Буриад,

Орчин үе /Contemporary/

Медал

Нэр

Үндэс

Алт

Ou Rui

Шьямен,Хятад

Мөнгө

Ё.Дамчаабадгар

Монгол

Хүрэл

Timur Dymchikov

Буриад,Орос

Хүрэл

Д.Нацагдорж

Монгол

Хүрэл

Ц.Хишигжаргал

Монгол

Categories
мэдээ улс-төр

В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

“Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ирсэн ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин нарын албаны хүмүүс өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Энэ үеэр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг дамжуулсан юм. Мөн “Монгол-Оросын санаачилга” цуврал арга хэмжээ нь өргөжин тэлж, Монгол-Оросын бүх шатны харилцаанд эергээр нөлөөлж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хичээл зүтгэл их байгаад талархаж буйгаа илэрхийллээ. Энэхүү цуврал арга хэмжээний хүрээнд ОХУ-аас ирэх албаны зочид болоод бизнес эрхлэгч, соёл, урлагийнхны тоо нэмэгдэж байгаа нь арга хэмжээ өндөр ач холбогдолтой байгааг хэлж, цаашид тодорхой төсөл хөтөлбөрүүдээр хамтарч ажиллахад таатай байх болно гэдгийг дурдсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй өнгөрсөн оны есдүгээр сард Владивосток хотноо уулзах үеэрээ тохиролцсоны дагуу “Монгол-Оросын санаачилга-2018” арга хэмжээг зохион байгуулж байгааг дурдаад энэ нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд эергээр нөлөөлөхийг хэлэв. Тухайлбал, ОХУ-аас арга хэмжээний хүрээнд 60 гаруй компани ирж Монголын компаниудтай харилцаа тогтоож, хамтран ажиллахаас гадна, хамгийн сүүлд 1976 онд Монгол Улсад ирж тоглолтоо толилуулж байсан И.Моисеевын нэрэмжит академик чуулгынхан ирж байгаа нь хоёр орны худалдаа, эдийн засаг, соёлын харилцаа өргөжин тэлж байгааг харуулж байгаа гэлээ.

Мөн ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуровын дурдсанчлан ОХУ-Монгол-БНХАУ-ыг дайрах эдийн засгийн коридор байгуулах асуудлыг дэмжиж, төслийг ажил хэрэг болгохыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-д 800 оноо авбал 300 мянган төгрөгөөр шагнана

Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газраас элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг урамшуулахаар болсон тухай өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл Төв аймаг ЭЕШ-д 800 оноо авбал 300 мянган төгрөгийн шагнал, урамшуулал олгохоор болсон байна. Мөн үүнээс гадна Улсын төрөлжсөн олимпиадын гурван даваанаас алтан медаль хүртсэн сурагчийг 500 мянга, мөнгөн медаль хүртвэл 400 мянга, хүрэл медаль хүртсэн сурагчийг 300 мянган төгрөгөөр тус тус шагнан, урамшуулж байх шийдвэрийг гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймгийн 87 жилийн ой тохиож байна

Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 77 дугаар тогтоолоор аймаг үүсэн байгуулагдсан 87 жилийн ойн баяр наадмыг 7 дугаар сарын 5, 6-ны өдөр зохион байгуулахаар болсон. Баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж тодорхой асуудлыг хэлэлцэж, эрийн гурван наадмыг элдэв маргаангүй зохион байгуулахад санал солилцлоо.

Иргэд, бөх сонирхогч, бөхчүүдийн хүсэлтээр баяр наадмын бөхийн барилдааныг зөвхөн Өмнөговь аймгийн бөхчүүдийн дунд зохион байгуулахаар боллоо. Мөн эрлийз, монгол морьдыг ялган уралдуулна. Тодруулбал: 7 сарын 4-ний өдөр эрлийз дээд, дунд, бага нас, 7 сарын 5-ны өдөр азарга, соёолон, хязаалан, даага, 7 сарын 6-ны өдөр их нас уралдана. Түүнчлэн жороо морины уралдаан зохион байгуулна.