Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас харьяа нэгжүүдийн үйл ажиллагааг сурталчилах нээлттэй хаалганы өдөрлөг, цагдаа дотоодын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцасны дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагаа болж Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав болон Зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, алба хаагчид оролцлоо. Энэ үеэр цагдаагийн албаы үйл ажиллагаанд ашиглаж байгаа маүин техник, тусгай хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн гаргаж иргэдэд танилцуулсан юм.
Энэ онд тус албанаас цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын нийт 31 барилга, 5 их засварийг хөрөнгө оруулалтаар, “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувилалын их засварын ажлыг өөрсдийн нөөц, бололцоо ашиглан иж бүрэн завсарлаж , 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг бүр нь 77,7 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 27 хяналтын постын байрыг барих бөгөөд 14 постын барилгын ажлын гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулагдсан. 13 постын гүйцэтгэгч шалгаруулах тендер шалгаруулалтын дагуу гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байна. Мөн HYUNDAI UNIVERSE маркийн 5 ширхэг автобусыг түрээсээр авч, автобусыг хамгаалалтын бүрэн тоноглолоод байна.
Туулах чадвар сайтай “Урал-375 АМ”, Зил-131 маркийн автомашинуудыг явуулын удирдлагын штабын зориулалтаар дотор нь 5-6 алба хаагч ажиллах ширээ, компьтер, принтер, телехяналтын камер, алба хаагчид амрах ор, 220 вт гаргах хүчин чадалтай мотор, өөрийгөө цахилгаан эрчим хүчээр хангах нарны эх үүсвэртэй юм.
Хьюндэй портер маркийн автомашиныг дуудлагын хөдөлгөөнт засварын зориулалтаар ашиглахаар засварын иж бүрэн багаж, мотор, точил, диск, 20 тонн домкрат зэрэг багаж хэрэгслээр иж бүрэн тоноглож албанд ашиглаж байна. Мөн Ямаха-490 маркын усан завийг тоноглож зуны улиралд “Завьт эргүүл” ажиллуулахаар тоноглож, албанд ашиглахаар бэлтгэл ажлыг хангажээ.
Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд: “Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн гадна пасад, төвийн дулаанд холбогдох засвар, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн барилгын засвар, “Сүлд” чуулгын барилгын сантехникийн засвар, Дотоодын цэргийн хугацаат цэргийн алба хаагчдын байрны засварийг тус тус хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Батлагдсан төсвийн хүрээнд нээлттэй тендер зарлаж, 2018 оны 7 дугаар сард 400 суурин компьютер, 40 зөөврийн компьютер, 46 хэвлэгч, 1 хувилагч хүлээж авахаар гэрээ байгуулсан. Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчдад хар савхин бээлий 1721 хос, цагаан савхин бээлий 387 хос, савхин хүрэм 5327, албаны саравчтай малгай 2500, хар өнгө цамц 6963, дан өмд 6952, нийт 5 нэр төрлийн 23850 ширхэг дүрэмт хувцас, чимэг хэрэгслийг хангалтаар олгож, бусад дүрэмт хувцас чимэг, хэрэгслийг энэ оны 10 дугаар сард нэгдсэн хангалтаар олгохоор тендерт шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулсан. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагч, ажилтны эрүүл мэндийг дэмжих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Эрүүл-цагдаа” хөтөлбөрийг 2018-2020 онуудад хэрэгжүүлэхээр цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудад хүргүүлж, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагч нарт үйлчлэх дүрэмт хувцасны дэлгүүртэй болох зорилгоор Нийслэлийн цагдаагийн газрын 109 тоот өрөөг бүрэн засварлаж, цагдаа 43, дотоодын цэргийн 19 нэр төрлийн дүрэмт хувцас, чимэг хэрэглэл, хэвлэмэл бүтээгдэхүүнээр үйлчлэхэд бэлэн болгосон” гэж ярьсан юм.
Техник хэрэгслийг гурван өдөр иргэдэд нээлттэй үзүүлнэ.