Categories
мэдээ нийгэм

Баянзүрхийн шинэ гүүрийг барих ажил эхэллээ

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг 4 эгнээ болгон өргөтгөх төслийн ажлыг эхлүүллээ.

Шинээр барихаар төлөвлөж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3,4 км авто замд Туул гол дээгүүр байрлах бөгөөд дугуйн болон явган хүний замтай байх юм.

Улаанбаатар, Налайх чиглэлийн авто замыг БНМАУ болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 1963, 1965 онуудад барьсан бөгөөд 50-иас дээш жил болж, ашиглалтын шаардлага хангахаа больсон тул Налайхын авто замын техник ашиглалтын түвшинг нэмэгдүүлж, нэг чиглэлдээ 2 эгнээ болгон өргөтгөх бэлтгэл ажлыг хангаад байна. Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто зам болон Туул гол дээрх Баянзүрхийн шинэ гүүрийг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын зүүн бүсийн авто замын ачаалал буурч, хөдөлгөөний, аюулгүй байдал сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахууныг хэмнэх, ая тухтай байдлыг хангах өндөр ач холбогдолтой юм. Гүүрийн төслийн ажлыг Бээжин Юни-Констракшн групп компани гүйцэтгэнэ гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“МАНАЙ ХОРОО-ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ ХОРОО” эсээ бичлэгийн уралдаанд оролцоорой

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэд, олон нийтийг идэвхжүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, гарсан санал санаачлалыг холбогдох байгууллагад уламжлан хэрэгжүүлэх зорилготой “Манай хороо- Хүчирхийлэлгүй хороо” эсээ бичлэгийн уралдааныг 2018 оны тавдугаар сарын 1-31-ний хооронд зохион байгуулж байна. Уралдаанд нийслэлийн харьяалалтай 18-аас дээш насны бүх иргэд хамрагдаж болох бөгөөд уралдааныг 2 шатны шалгаруулалтаар дүгнэнэ.

Дүүргийн ГБХЗХХ нь хороо бүрээс шалгарсан 10 эсээг 2018 оны зургаадугаар сарын 4-ний дотор хороодоос хүлээн авч тус сарын 10-ны дотор НХГБХГ-т ирүүлнэ.

Нийслэлийн ХГБХГ нь шалгарч ирсэн 1520 эсээнээс шилдэг 3 эсээг 2018 оны долоодугаар сарын 1-ний дотор шалгаруулан, шагналыг ирэх долоодугаар сарын 2-ны өдөр “Би хариуцлагатай аав ээж” аяны хаалтын арга хэмжээний үеэр гардуулна.

Эсээний агуулгад тавигдах ерөнхий шаардлага: Иргэдийн оролцоотойгоор хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх асуудлаар хэрэгжихүйц гарц гаргалгаа, санаачлалыг тусгасан байх.

Тавигдах шаардлага:

  • Тухайн хорооны оршин суугч байх
  • 700 үгэнд багтаан бичигдсэн байх
  • Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх
  • Шаардлагатай гэж үзвэл зураг хавсаргах боломжтой
  • Arial 12 фонтоор шивсэн, эсвэл гаргац сайтай гараар бичсэн байх
  • Өөрийн овог, нэр холбогдох утас, гэрийн хаягаа тодорхой бичсэн байх
  • Хугацаа хоцорсон эсээг хүлээн авахгүй

Шагнал:

1-р байр – талархал, 500 000 төгрөг

2-р байр – талархал, 300 000 төгрөг

3-р байр – талархал, 200 000 төгрөг

Уралдаантай холбоотой мэдээллийг 70118835, 99187024 утаснаас лавлана уу гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сард цахилгаан таслах хуваарь

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас шугам сүлжээнд энэ сард засвар үйлчилгээ хийх хуваарийг гаргажээ. Иймд цахилгааны хэрэглээгээ зохицуулахыг зөвлөлөө.

Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу.

ХУВААРЬ:

Сар өдөр

Дүүрэг

Засвар хийх цаг

Засварт хамрагдах объектуудын тоймчилсон байршил

1/Y

Сүхбаатар

13:30-14:30

9, 11-р хороо Алтайн 1-8, 15-р гудамж, Ай моторс,Соёолж, Саяар ХХК-ууд, иргэн Мягмарсүрэн, Энхмаа, Тогтохжаргал, Үүрийнтуяа

14:30-15:30

9-р хороо77, 78, 80-р байр, Алтайн 12, Монтед констракшн, Хас гоёл, Мобиком, Юнител ХХК-ууд, Өөдөө байгаль, Өсөх, Алтай 77 СӨХ-үүд болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

10.30-15.00

Бэлон ХХК болон ойр орчмоор

11:00-18:00

УСУГ-ын худгууд, 11-р хороо, Цагдаа, Эмнэлэг Соёмбот өргөө, Соёмбо СӨХ, Жи Эм Эс Эс ХХК, ХААИС-ийн оюутны 3, 4-р байр болон эдгээрийн ойр орчмоор

Сонгинохайрхан

11:00-18:00

3, 4, 26-р хороо Их Нарангийн 9, 15-18, Бага Нарангийн 34-44, Мандал овооны 3-13, 30, Баруун Нарангийн 50, Алтан овооны 1-28, 35, МТЗ-9-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор

Налайх

10.00-15.00

4-р хороо Хаан банк, Уурхайчдын 5 давхар, ЗДТГ, УБЦТС ТӨХК-ийн Налайх ХҮТ, Их амны айлууд болон эдгээрийн ойр орчмоор

2/Y

Сүхбаатар

10.30-15.00

8-р хороо Улаанбаатар хэвлэл ХХК, түүний ойр орчмоор

11:00-17:00

10:30-17:30

18-р хороо Шарга морьт, эцсийн буудал орчмоор, Оросын пионерийн зуслан /хуучнаар/, Модон завод, Зуунмодны зуслан болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

10.30-15.00

2-р хороо Гутал ХХК, Номин юнайтед болон эдгээрийн ойр орчмоор, иргэн Алтангэрэл

11:30-17:00

2, 3-р хороо ЗДТГ, Орчлон констракшн, Орхон дээд сургууль, 25, 26, 27, Шаравын 20, 42А, 51, 52-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

11:30-18:00

12, 13-р хороо 013, 120, 326-р цэргийн ангиуд болон эдгээрийн ойр орчмоор

Сонгинохайрхан

14:30-15:30

20-р хороо Авто импекс, Экстудр менежмент ХХК-ууд

13:30-14:30

29-р хороо Иргэн Заяабаатар, Цэцэгмаа, Гараж эзэмшигчдийн холбоо, Кремл СӨХ болон эдгээрийн ойр орчмоор

Налайх

10.00-13.00

7-р хороо Өвөр шандын 7-14-р гудамж

10.00-18.00

1, 4, 7-р хороо Уурхайчдын гудамж, Өвөршанд, 7-р хорооны арын хэсгээр, Петровис, Содмонгол ШТС-ууд, Шалган нэвтрүүлэх пост болон эдгээрийн ойр орчмоор

14.00-17.00

7-р хороо Өвөр шандын 1-7-р гудамж

3/Y

Баянзүрх

10:30-17:30

УСУГ-ын худгууд

Сүхбаатар

13:30-14:30

15-р хороо Дамбадаржаагийн 15-17, 20-р гудамж, Тэнүүн далай БНН болон эдгээрийн ойр орчмоор

14:30-15:30

11-р хороо Зүүнсалааны 7-р гудамж, Сутай тэргүүн, Мандалын түрүү, Өгөөмөр Адимон, Халзан нуга ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор, иргэн Наранцэцэг, Хандаа, Эрдэнэбаяр

Хан-Уул

11:30-17:00

2, 3-р хороо 43, Эрчим хүчний 19, 21, 49,50, 19-р хорооллын 3, 4, Мансард 4, Нэхмэлийн 1-20, 5-11, 12А, В, Говийн 16, 35-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

Сонгинохайрхан

11:30-13:00

23-р хороо, Хорооны байр болон ойр орчмоор

11:30-18:00

6, 7, 14-19, 23, 29-31-р хороо Алтайн 2, 3, 5, 6, 7, 14, 15, 19, 20, Хамбын 1-5, 8, Хангайн 54, 58, 64, 66, 67, 68, 69, Чулуутын 1-3, 6-8, Тоосгоны 24, Хилчний 5-8-р гудамжууд, Хилчин хотхон болон эдгээрийн ойр орчмоор

Налайх

10.00-18.00

3-р хороо Уурхайнууд, 314-р ЦА, Бласт ХХК болон эдгээрийн ойр орчмоор

4/Y

Сүхбаатар

11:00-17:00

1-р хороо 13-р хорооллын 42, 58 байр, 1-р амаржих газар, Энержи интернэйшнл, Бүргэд интернэйшнл, ЭМЖЖ, Эм Эм Эм Ди, Хасбуу ХХК-ууд, Улаан загалмайн нийгэмлэг, Таны төлөө бид эмнэлэг, Прокурорын ерөнхий газар, Ионсей найрамдал эмнэлэг, АШУҮИС, ЭМЯ болон эдгээрийн ойр орчмоор

12:00-13:00

13-р хороо Рашийн 9-13-р гудамж, МҮЭ-ийн 2-9, ҮТЗ-ийн 1-р байр болон эдгээрийн ойр орчмоор, иргэн Болормаа, Басбаяр, Батдэлгэр, Чулуунцэцэг

13:00-14:00

14-р хороо Хандгайтын 35-36, 41-43-р гудамж, Тэрхийн цагаан далай ХХК болон эдгээрийн ойр орчмоор, иргэн Лхагважав, Нямдоржийн АОС

Чингэлтэй

11:00-18:00

10, 11, 12-р хороо УБ нэгтгэл, 134-р цэцэрлэг, Скайтел, Юнител, Албадан саатуулах төв, Коллекшн, Бяцхан сүлдээхэн, Хүчит шонхор, АНКО, Тэнцвэр трейд ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол

11:00-17:00

1-р хороо Буян, Агни трейд, Тал худаг, Шинэ барилга, Туушин ХХК-ууд тэр орчмоор

11:30-18:00

9, 10-11, 22, 23-р хороо Зүүн Нарангийн 18, Горькийн 18, 22, 23, 20, 31-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

11:30-18:00

7, 13, 14-р хороо Туулын 2Б хэсэг, Туулын задгай, Бөхөг гол, 2, 3, 4-р хэсэг задгай, Төв аймаг Алтанбулаг сум 2-р хороо, Малын удмын сан, Түмэн шувуут, Алтан тариа, Алтан сүлжээ системс ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

7/Y

Баянзүрх

03:00-04:00

2, 21-р хороо Сэлбийн 39, 41, 43, 44, 46-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор

11:00-18:00

11-р хороо Товчоо орчмоор, Петровис, М-Ойл, Шунхлай ШТС-ууд, Скай резорт болон замын хойд талын айлууд, Дэнжийн 3Т-21 гудамж, Одон орон судлах Оргил төв, Хүрэл тогоот, Монгол Хабитат, Хүрхрээ тур, Монгол тур ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

12:00-16:00

11-р хороо Ургах наран хорооллын 3, 5, 6, 8, 9, 10, 11, 12-р байрууд, Хорчин булан, Хөдөөгийн цахилгаан, Хүч Боржигон транс,Топ шилэн хийц, MCSинтернэйшнл, Эрчим арт, Мобиком, Дөл түшиг, Хүү-Эрдэнэ ХХК-ууд, УСУГ-ын Завсрын усан сан болон эдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар

00:00-01:00

14, 15,16,18-р хороо Дамбадаржаа орчмоор

01:00-02:00

12, 13, 14-р хороо Рашаант, Ногоон талбай, Хангайн гудамж болон эдгээрийн ойр орчмоор

06:00-07:00

11, 13-р хороо Рашааны гудамж, 35-р сургууль болон эдгээрийн ойр орчмоор

Чингэлтэй

02:00-03:00

14, 15, 18-р хороо Жаргалант, Согоот, Хандгайт орчмоор

04:00-05:00

17, 18-р хороо Сурагчийн гудамж, Зүрх уул, Чингэлтэйн зуслан болон эдгээрийн ойр орчмоор

05:00-06:00

18, 19-рхороо Тахилт, Яргайтын гудамж

Сонгинохайрхан

11:00-18:00

2, 3, 4-р хороо 42, 65-р сургуулиуд, Шунхлай ШТС, Их Нарангийн 1, 3, 4, Бага Наран, Орбитын 8, 29, 30-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор

Налайх

10.00-13.00

2-р хороо Тайжийн гэр хорооллын 1-7-р гудамж, МТШТС

14.00-17.00

3-р хороо 109-р сургууль болон ойр орчмоор

8/Y

Баянзүрх

11.00-17.00

11-хороо Ногоон зоорь орчмоор

11:00-17:00

8, 13, 14, 22-р хороо Өлгийн 3, 16, 18, 19, 20, 31, Ойн 1, 2, Дүүргийн 4, 6, 7, 8, 9-р гудамжууд, 69А, Б, 71, 72, 77,79, 86, 88, 89, 90 А, Б, В, Г, 91, 106-7-р байрууд, Хими, Физик, Биологи, Түүхийн хүрээлэн, 14-р сургууль, Цагдаагийн хэлтэс, Яаралтай тусламж, Үндэсний архивын газар, КУДС, Цэргийн нэгдсэн эмнэлэг, 3-р амаржих газар, Нийгмийн халамж үйлчилгээ, Эрүүл мэндийн нэгдэл, Био хэмжил зүйн төв, 172-р цэцэрлэг, МУИС-ийн цөмийн судалгааны төв, БХЯ-ны барилга захиалагчийн алба, 16-р хорооллын 50, 60, Данзангийн 3-р байрууд, Улаанхуаран ОНӨААТҮГ болон эдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар

15:00-16:00

12-р хороо Хангайн 8, 17-р гудамж, Эж эрдэнэ, МВВ ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

16:30-17:30

13-р хороо Рашааны 8, 9-р гудамж, Санколл БНН, РСТ, Инкозон ХХК болон эдгээрийн ойр орчмоор, иргэн Оюунцэцэг, Алтанхуягийн АОС, Нарантуяагийн гараж

Чингэлтэй

11:00-17:30

7-р хороо Хувьсгалчдын Г-10, 11-р гудамж, Пүрэвдорж, Бат-Амгалангийн АОС, Баярмагнай /зочид буудал/, Эрх зүйн туслалцааны төв, Цэгээн хайрхан ХХК болон эдгээрийн ойр орчмоор

11:00-18:00

7, 8, 9-р хороо Баруун Тасганы 1-3, 7, 8, Дунд Тасганы 1, 6-9, Зүүн Тасганы 3-6, Усан сангийн1-6, Дэнжийн 28,30, 41,42-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол

11:00-16:00

2-р хороо 2-рхороолол төмөр зам, Барс зах орчмоор

11:00-18:00

11, 23-р хороо Зүүн Ард Аюушийн1, 2, 5, 6, 7, 9-16, 25, Хувьсгалчдын Д-ын 1-3, 2-5-р гудамж болон ойр орчмоор

Хан-Уул

11:00-17:00

3-р хороо МХЕГын лаборатори, ТV5 ТВ, Хөдөлмөрийн бирж, 41-р цэцэрлэг, Орхон их сургууль, Монгол дээд сургууль, Делта авто засвар, Татварын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Арьс ширний 31-р байр, Яармаг хоршоо, Гүрэлт ном болон эдгээрийн ойр орчмоор

Сонгинохайрхан

09:00-10:00

1, 2-р хороо Толгойт, Орбит орчмоор

10:00-11:00

1-р хороо Дата төв

09:00-10:00

1, 2-р хороо Толгойт,Орбит орчмоор

Налайх

09:00-17:00

Хий, Цементийн үйлдвэр

10.00-13.00

1-р хороо Энгэр шанд

15.00-17.00

6-р хороо Хаан поло амралт

8-11/Y

Хан-Уул

11.00-17.00

Монгол вояаж, Цагаан шонхор, Эрхэт сүлд, ДИСИБИ, Морин нуур, Боржин зам, Хийт констракшн, Сандей, РЭС ХХК-ууд, Тахианы ферм, иргэн Мөнх-Очир, Буянт Ухаа 1, 2-р хороолол, Буга, МИАТ-ын сувилал, Хишиг сувилал, Газрын тос, НХХЯ, ТТХГ-ын зуслангууд болон эдгээрийн ойр орчмоор, ЦЭЭБ, Дьювилла, Газрын тос, ЕТГ-ын дэд станцын хэрэглэгчид

9/Y

Баянзүрх

11:00-17:00

26-р хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, ойр орчмоор

11:00-17:30

13-р хороо Алтан тэвш хороолол, Дүүргийн 1-16-р гудамж

11:00-15:00

26-р хороо Түвхэнхан, Их Монгол, Их үйлсийн эрэлд ХХК-ууд, Их Монгол хороолол, Жаргалтай хот цэцэрлэг

11:00-15:00

26-р хороо Би Өү Эй Ти, Элфреско, Нандин-Охин, Монгол медиа Солюшн, Бадамдэлгэрэх, Нахиа импекс, Гашуун Булаг, Хар инвест фитнесс, Хас буга, Баян Ундрал Эрдэс групп, Эрдэнэчимэг элит эгшиглэн ХХК-ууд, Төрийн банк, Том жаал цэцэрлэг болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

12:00-15:00

1, 11, 15-р хороо Хурд хороолол, 6А, В, С, D, E, 62, 63, 64, Од 29, 30-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

Сонгинохайрхан

10.30-16.00

22-р хороо Тахилтын гудамж, Төхөөрөмж, 188-р цэцэрлэг, Оюунчимэг /өрх эмнэлэг/, ЭЭБТ, Сэрүүн Эрдэнэ, Вагнер-Ази тоног, Нью Эра Турс Монгол, Свифтланд марк ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

11:00-18:00

22-р хороо Баянголын амны зуслан, Найрамдал хотхоны хойд хэсгээр болон эдгээрийн ойр орчмоор

Налайх

10.00-13.00

2-р хороо Нарлагийн задгай, Автобус бааз, ойр орчмоор

14.00-17.00

2-р хороо Нарлаг, Наадам хороолол, ойр орчмоор

10/Y

Сүхбаатар

11:00-16:00

4-р хороо 40-50 мянгатын 15, 15А, Б, 18, 20, 21, 28, 36-38, 40, 42, 44-53, 53А, 53Б, 65-69, 77-р байрууд, 45-р сургууль, 149-р цэцэрлэг, Монгол шуудан 44-р салбар, Өндөр буянт холдинг, Меторо трейд, Хаан бууз, Эко констракшн ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Чингэлтэй

10:30-17:30

15, 16-р хороо Хайлаастын эцэс, Согоотын 52-86, Булагийн 21, Хайлаастын 9-11, Жаргалантын 7-16-р гудамжууд, Нийтийн бие засах газар, Гүнтийн тал, Амирлан трейд, Мон кара ХХК-ууд, Ариун гэгээн сүм, Бизнес инкубатор, Хүүхдийн амбулотори болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол

11:00-18:00

10, 11-р хороо Цаг уурын станц, Горькийн гудамж, Зүүн Нарангийн задгай, 10-р хорооны задгай Овоот, Хонхорын гудамжууд

Хан-Уул

00:00-01:00

8-р хороо Нисэхийн дэнж, Сонсголон орчмоор

01:00-02:00

4-р хороо УСУГ-ын худгууд

02:00-03:00

8, 10-р Нисэхийн дэнж орчмоор

03:00-04:00

7, 8, 10-р хороо Буянт-Ухаа спортын ордонорчмоор

04:00-06:00

5, 6-р хороо Яармаг, Нүхтийн орчмоор

05:00-06:00

10-р хороо Буянт-Ухаа спортын ордон орчмоор

06:00-07:00

8, 10-р Нисэхийн дэнж орчмоор

11:00-17:00

3-р хороо Далай буян ХХК, Петростар ШТС-27, ойр орчмоор

Сонгинохайрхан

10.30-16.00

20, 32-р хороо Монголиадевелопмент ресорсес, Дашваанжил, МТ ойл, Шунхлай, МТ, Ойн бирж, Монгол машин, Ихэр гурван цохио, Өвөр харзат, Эмээлт зах, Монгол эко мах, Шунхлай трейдинг ХХК-ууд, Таван толгойн ЦА болон эдгээрийн ойр орчмоор

11:00-15:00

20, 22, 32-р хороо Тахилт, Баруун туруун орчмоор

Налайх

10.00-13.00

7-р хороо Бадралын 12-19-р гудамж

14.00-17.00

1-р хороо Уурхайчны 1-4-р гудамж, УБЦТС ТӨХК-ийн Налайх ХҮТ, Цэцэрлэг, Баян Налайх төв

Багахангай

10.00-12.00

Үнэгтэй гэр хороолол

13.00-15.00

УСУГ-ын газрын контор, Эрчим хүч, ОБГ

15.00-18.00

Сургууль, Халамж, Караоке

11/Y

Баянзүрх

11:00-16:00

2, 4, 5-р хороо Цэргийн хотхон, Сансар хороолол, Монелийн задгай, АОС, Өлгий, Их засаг, Алтан Өлгий, Глоб 32-р байр, Нийслэлийн хэсэгчилсэн инженерийн хангамж болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:30

2, 4-р хороо 169-р цэцэрлэг, Цэргийн хотхоны 8, Сансар хороолол, Билгүүн шагай, Тэвхэн, Глоб интернэйшнл, Улаантайж, Цонх констракшн, Хүннү, Гэгээн нуур, Огоот ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар

11:00-16:00

6-р хороо 10, 13/3, 24, 30, 36, 45, 46-р байрууд, УСУГ-ын ЦТП ашиглалт алба, Архивын ерөнхий газар, Мэдээлэл технологийн үндэсний парк, ШУТИС, Боловсрол мэдээллийн төв болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

10.30-17.00

10-р хороо Хийт констракшн, Зуурмагийн үйлдвэрүүд, Жаргалант эко хотхон, Мөнх-Очир дэд станц болон эдгээрийн ойр орчмоор

11:30-18:00

10-р хороо Морингийн гэр хороо, Нисэхийн товчоо, Морин уулын цаг уурын станц болон эдгээрийн ойр орчмоор

Сонгинохайрхан

10.30-16.00

22-р хороо Тахилтын гудамж, Төхөөрөмж, 188-р цэцэрлэг, Оюунчимэг /өрх эмнэлэг/, ЭЭБТ, Сэрүүн Эрдэнэ, Вагнер-Ази тоног, Нью Эра Турс Монгол, Свифтланд марк ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Налайх

10.00-13.00

5-р хороо Городок Гандан -Ам

14.00-17.00

5-р хороо Городок Гандан -Уул

12/Y

Хан-Уул

11:00-18:00

3-р хороо 42-р гудамж, УБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК

14/Y

Сүхбаатар

11:00-15:00

1, 3-р хороо Петрожамп ХХК, УБДС-ний насос 1, 4, 5-р хорооллын 1Б, 8А, Б, 33Б, 39Б, 40Б, 44Б, 59Б байрууд, Номадс хоспитал, 68-р цэцэрлэг, Шихихутуг ХЗДС болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:00

3-р хороо 5-р хорооллын 2А, Б, 8Б, 9Б, 14Б, 15, 16, 17Б, 20Б, 24Б, 28Б, 39Б, 45Б, Т-31-р байрууд, Наран трейд, Наран их дэлгүүр, Монгол Оросын хамтарсан 3-р сургууль, ЭМН-ийн салбар амбулатори, 160, 54-р цэцэрлэгүүд, Меркүри зах болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:30

16-р хороо Ойчдын 1Т-38, Ойн задгай, Бэлхийн17, 26, 30, 33, 34, 35, 47-р гудамжууд, ШУТИС-ийн лаборатори, Ойн судалгаа хөгжлийн төв, Ватикан сүм, Трийглобал Монголиа, Болор Ану, Алтай холдинг, Батдэлгэрэх жим, Цэлмэггүн, Гурван эрдэнэ, Болгоогч ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

12:00-13:00

18-р хороо Бэлхийн 52-р гудамж, Шаб ХХК, иргэн Лхагважав, Ганболд, Ганбаяр, Ганбаатар болон эдгээрийн ойр орчмоор

13.30-14:30

18-р хороо 71-р сургууль Баяд трейд ХХК, Албан бус насан туршийн боловсролын төв болон ойр орчмоор

14:30-15:30

18-р хороо Гүнжийн амны зуслан, иргэн Наранхүү

Налайх

10.00-13.00

5-р хороо Городокийн ус сувгийн ажилчдын байр

14.00-17.00

5-р хороо Городокын сургууль, Цэцэрлэг

Багахангай

10.00-13.00

4, 5, 6-р байр, ШТС, Нийгмийн даатгал

14.00-17.00

Цэргийн ангийн задгай, Хөөсөнцрийн үйлдвэр орчмоор

14-15/Y

Хан-Уул

11.00-17.00

Монгол вояаж, Цагаан шонхор, Эрхэт сүлд, ДИСИБИ, Морин нуур, Боржин зам, Хийт констракшн, Сандей, РЭС ХХК-ууд, Тахианы ферм, иргэн Мөнх-Очир, Буянт Ухаа 1, 2-р хороолол, Буга, МИАТ-ын сувилал, Хишиг сувилал, Газрын тос, НХХЯ, ТТХГ-ын зуслангууд болон эдгээрийн ойр орчмоор, ЦЭЭБ, Дьювилла, Газрын тос, ЕТГ-ын дэд станцын хэрэглэгчид

15/Y

Баянзүрх

11:00-17:30

8, 17-р хороо Тайгын булаг, Жимобайл, Мосол, Охин хүү,Натуца ХХК, Орхон түшээ мөрөн БГБХ, Бэсрэгтрейд, Эрхэс трейд, Скайтел, Од-мөнх, Амин уул ХХК, Трансбус ХХК, Мод эд ХХК, 016-р ЦА-ийн зоорь тэр орчмын хэрэглэгчид

11:00-16:00

8-р хороо АТҮТ Баянзүрх салбар, Хилчний 55, 55А, 55Б, 7-р байрууд, Хууль сахиулах их сургууль, 32-р цэцэрлэг, Академи хотхон СӨХ тэр орчмын хэрэглэгчид

Хан-Уул

11.00-12.00

10-р хороо Монгол вояаж, цагаан шонхор, Эрхэт сүлд, ДИСИБИ, Морин нуур, РЭС, Тахианы ферм, Боржин зам, Хийт констракшн, Мөнх-Очир, Сандей, Буянт Ухаа-1, 2-р хороолол, Буга МИАТ-ын сувилал, Хишиг сувилал, Газрын тос, НХХЯ, ТТХГ-ын зуслан, ЦЭЭБ, Дьювилла, Газрын тос, ЕТГ зуслан болон эдгээрийн ойр орчмоор

11:30-17:00

2-р хороо АПУ-ын урд, Зайсан амона, АПУ ХК, Гастро сервис, Бэрэн констракшн, Энд автомэшн, Само институт, Само институт, Сэлбэ Плаза, Эрчим, МЖД, Жи-Эм-Ти, Дөч Гол ХХК-ууд, Богд хааны ордон музей болон эдгээрийн ойр орчмоор

11:30-18:00

13-р хороо ЗХЖШ-ын ЦТГ, Цэргийн тагнуулын газар, Худгууд эдгээрийн ойр орчмоор

Налайх

10.00-13.00

5-р хороо Городокын байрууд

14.00-17.00

5-р хороо Городокийн Гандан Уул

Categories
мэдээ нийгэм

Оюутны сургалтын зээл хүүгүй боллоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Оюутны хөгжлийн зээл” олгох талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Боловсролын зээлийн санг” шинээр байгуулж, үндэсний тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжын үйлчилгээ үзүүлэх тогтолцоог ид тод болгож хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутан суралцагсдыг сургалтын төлбөрийн дарамтгүй болгох зорилго дэвшүүлж байгаа юм.

Оюутны хөгжлийн зээл нь таван хувийн хүүтэй байсныг тус журмын төсөлд хүүгүй байхаар тусгажээ.

2018 оны төсөвт тусгагдсан 75 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 35,0-37,0 мянган оюутан, суралцагч авах боломж бүрдэж байна. Оюутан суралцагчид төгсөөд ажилтай, орлоготой болох боломжийг бүрдүүлж байгаа юм. Зээлдэгч дундаж төлбөртэй сургуульд бакалаврын боловсролыг 10 сая төгрөгийн зээл авсан гэж үзвэл эргэн төлөлтийн хуваарийн дагуу зургаан жилийн туршид сард 139,000 төгрөг төлөх юм.

Энэ үеэр БСШУС-ын сайд Ц. Цогзолмаа “Бид энэ асуудлыг шийдвэрлэж чадсан. Монгол улсын хэмжээнд 97 их дээд сургуульд 190 гаруй мянган оюутнууд сурч байгаа. Өнгөрсөн жил оюутнуудын дунд хийсэн судалгааны дүнд 90 тэрбум төгрөг баталсан байсан. Гэтэл банкны шалгуурын улмаас таван тэрбумын зээл олгогдсон. Оюутны тоогоор үзэхэд 2115 оюутан хамрагдсан байгаа юм. Энэ зээлийг оюутанд ээлтэй, гэр бүлд эдийн засгийн дарамтгүй байхаар шийдвэрлэж өгч байгаа. Энэ жил 75 тэрбум төгрөгийн зээл олгогдохоор төсөвт тусгасан. Цаашлаад 90 тэрбум болгох бүрэн боломж бий. Оюутнуудын тоонд харьцуулсан байдлаар судалгаа хийсэн. Их дээд сургуулиудад шударгаар хуваарилалт хийж байгаа. Зээлийн ач холбогдол оюутанд ээлтэй байхаас гадна их дээд сургуулиуд маань судалгааны их сургууль болоход санхүүжилтын боломж олгож байгаагаараа нийгэмд тустай болж байна. Бид бодитой дэмжлэг үзүүлж байгаа юм. Өмнө нь ганцхан бакалаврт зээл олгодог байсан бол одоо магистр, докторт зээл олгохоор болсон. Оюутнууд маань сайн суралцах, сайн мэргэжилтэн болох хэрэгтэй. Эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулах нь чухал. Залуучууд маань хөгжил дэвшилээ дагаад өөрчлөгдөж байгаа Дэлхийд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэгдэн гарах шаардлагатай. Тийм учраас сонгосон мэргэжилээсээ гадна өргөн суралцах боломжыг ашиглах хэрэгтэй. Гадаад хэлийг өөртөө заавал эзэмшүүлэх ёстой. Залуу насныхаа эзэн нь байж, суралцах, мэдэх насандаа зөвхөн сурахыг эрхэм болгоосой хэмээн хүсэж байна” гэлээ.

Боловсрол зээлийн сангийн зээлийн албаны дарга Э.Батсэлэм “Энэ жил 33,0 мянган оюутанд 75 тэрбум төгрөгийн зээл олгохоор төсөвт тусгагдсан. Шинээр ерөнхий боловсролын 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүд ерөнхий шалгалтын оноо 600 дээш байх ёстой. Бусад оюутны хувьд 2,8 -аас дээш голчтой байж зээл авна. Нэгдүгээр курст орж байгаа хүүхдүүдэд 10 жилийн хугацаатай зээл олгогдохоор байгаа. Сургуулиа төгсөөд зургаан жилийн хугацаанд зээлээ төлнө. Зээлийн хэмжээ бол тухайн семестрийн сургалтын төлбөр. Оюутан голч нь буураад эхлэвэл зээлээс хасагдана. Дахиж голч оноогоо өсгөж байж зээл авна. Ирээдүйн орлогот нь тулгуурлаж зээл олгож байгаа. Хэрвээ зээлээ төлөхгүй бол Монгол банкны зээлийн санд холбож байгаа учраас дахин зээл авах эрхгүй болж байгаа юм. Ганцхан онооныхоо шалгууруудыг хангасан байх ёстой. Бакалаврын ангид давтан суралцахад зээл олгохгүй. Төгсөөд магистр, докторт зээл авах боломжтой. Үргэлжлүүлэн сурч буй бол зээл авч болно. Оюутны хөгжлийн зээлийн давуу тал нь суралцаж байх хугацаандаа ямарч төлбөр төлөхгүй. Ажлын байр дээр гараад зээлээ төлнө. Энэ жил олон оюутнуудыг хамруулна. Хамтран зээлдэгч,барьцаа хөрөнгө шаардахгүй. Мөн хүүгүй, урт хугацаагаар зээл олгож байгаа нь давуу талтай. Оюутанд үндсэн гурван шалгуур тавьж байгаа. Нэгдүгээрт магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд сурсан байх ёстой. Хоёрдугаарт онооны шалгуур, мөн тухайн семестэрт арваас дээш кредит цуглуулсан байх ёстой гэлээ.

Б.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
мэдээ нийгэм

Аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/146 дугаар тушаалаар мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн мэргэжил олгох анхан шатны “УС-18.1” сургалт өнөөдрөөс эхлэн нийслэлийн Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-д зохион байгуулагдаж байна.

Онцгой байдлын албаны Эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн аврагчдад уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх мэдлэг, дадлага, ур чадвар олгох, мэргэжлийн аврагч-усчин, шумбагчдыг бэлтгэх зорилготой тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Нийслэлийн аврах анги 105-ын нийт 25 алба хаагч хамрагдаж байгаа юм.

Сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын бодлого, хөтөлбөрийн хүрээнд 2014 онд ОХУ-ын Онцгой байдлын яамны Байгалийн эрэн хайх, аврах отрядын сургалтын төвд уснаас эрэн хайх, аврах ажиллагааны сургагч, мэргэжилтнүүдээр бэлтгэгдсэн алба хаагчид явуулж байна.

Цаашид Онцгой байдлын алба мэргэжлийн аврагч-усчин, шумбагчийн сургалтыг дөрвөн ангиллаар буюу “анхан”, “дунд”, “дээд”, “гүнзгий” шатаар бэлтгэх, мэргэшүүлэх, зэрэглэл олгох сургалтыг дотооддоо зохион байгуулах бөгөөд “Олон улсын хэмжээний одтой сургалт”-ыг гадны улс орнуудаас мэргэжлийн сургагч багшийг урьж авчран зохион байгуулахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар, Хөх хотын бизнес эрхлэгчид хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ӨМӨЗО-ны Хөх хотод хийж буй айлчлалын хүрээнд хоёр хотын бизнес эрхлэгчид хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ удаагийн айлчлалын хүрээнд хот тохижилт, ногоон байгууламж, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн хоёр орны бизнес эрхлэгч нарыг нэгтгэн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх гарцыг нээх Улаанбаатар, Хөх хотын бизнес уулзалт энэ үеэр болов. Хөх хотын томоохон төсөл хариуцах газрын дарга Жан Гүө Пин “Хөх хотын Засгийн ордны нэрийн өмнөөс Улаанбаатар хотын удирдлага, төлөөлөгч та бүхэнд баярлалаа. Манай хоёр хот 1991 оноос ах дүүгийн харилцаа тогтоосноос хойш бидний уламжлалт харилцаа тасралтгүй хөгжиж байна. БНХАУ бол Монгол Улсын том хөрөнгө оруулагч, мөн түншлэгч орон юм.

Энэ удаагийн айлчлалаар дамжуулан хоёр орны бизнес эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хөх хот хөгжлийн чухал үе шатанд явна. Хөх хот, Улаанбаатар, Москва хотуудыг хуурай замаар холбосон том төв болгохоор зорьж байна. Аж ахуй нэгж хөгжвөл улс хөгжинө гэдэг Хятад үг бий. Аж ахуй нэгж та бүхэн улс орны хамтын хүч юм” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Манай хоёр хот ах дүүгийн харилцаа тогтоогоод 27 жил өнгөрч, соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг жилээс жилд өргөжин тэлж байгааг та бүхэн мэдэж байгаа билээ. Иргэд, аж ахуй нэгж, улс хоорондын харилцааг улам өргөжүүлэхэд эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн ойлголцол, түншлэл нэн чухал юм. Хөх хотод ажлын айлчлал хийж байгаа Улаанбаатар хотын даргын хувьд албан ёсны хэлэлцээ, уулзалт хийхээс гадна бизнес эрхлэгчдийн энэхүү уулзалтад өндөр ач холбогдол өгч байна. Хөх хот бол Улаанбаатар хоттой эдийн засаг, бизнесийн харилцаагаа хөгжүүлэх боломжтой хамгийн ойр хөрш, дөт зам юм. Учир нь манай хоёр хотын хувьд агаарын болон авто, төмөр зам гээд дэд бүтцийн хөгжлийн зам нэгэнт бүрдсэн. Өв соёл, уламжлал ижил төстэй. Өнөөдрийн байдлаар тус хотод их дээд сургуульд суралцаж байгаа залуусын тоо мянга хол давсан нь бидэнд ч хэл соёлын хувьд ч хамтын ажиллагааны сайхан жим бий болсон гэдэг нь харагдаж байна” гэж онцоллоо.

Бизнес уулзалтын хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхим, Хөх хотын худалдаа дэмжих хороо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотын худалдааны танхим 2015 онд байгуулагдсан бөгөөд 90 гаруй гишүүн байгууллагатай. Санамж бичгийн хүрээнд хоёр хотын бизнес худалдааны харилцааг шинэ түвшинд хүргэх зорилготой юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

2018 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн захиалгат төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу 2018 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн захиалгат төслийг дараахь чиглэлүүдээр зарлаж байна.

Эрдэмтэн, судлаачид та бүхнийг дээрх журам болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны А/319 дүгээр тушаалаар баталсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих журам”-д заасан шаардлагын дагуу төслийн баримт бичгээ боловсруулж, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төслийн саналыг 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн 5 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны http://project.edu.mn хаягаар орж, цахимаар өргөн мэдүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

Сонсголын бэрхшээлтэй сурагчид дуугардаг хонхоо гэрэлтдэг хонхоор солино

29-р сургуулийн 11-р ангийн сурагчид төсөл бичиж байж дуугардаг хонхоо гэрэлт хонхоор солихоор божээ. Учир нь өдийг хүртэл сонсголын бэрхшээлтэй сурагчдад зориулсан хичээлийн завсарлагааны хонх нь дуугардаг байсан аж. Тусгай сургуулийн сурагчдын суралцахад хүндрэлтэй олон бэрхшээл тулгардаг байна. Тухайлбал, тус сургуулийн сурах орчин болон хүүхдүүдийн эрх зөрчигдөж буй талаар сурагчдын зүгээс багш нарын дохионы хэлний мэдлэгийг сайжруулах, сурагчидтай зүй бусаар харьцаж, тэдэнд гар хүрч, хэл амаар доромжилдог, ажлын байран дээр архидан согтуурдаг гэх мэт асуудлуудыг хөндөж тавьж байсан билээ.

Categories
мэдээ спорт

Өсвөрийн боксчид Оросоос зургаан алтан медаль авч ирэв

ОХУ-ын Борзя хотод болсон боксын сургуулийг үүсгэн байгуулагч Ю.Н.Саранина багшийн нэрэмжит олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 25-29 ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд ОХУ, Монгол, Хятад улсын 15 багийн 180 гаруй тамирчин, бага нас, өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар өрсөлдсөн байна.

Дорнод аймаг биеийн тамир спортын газрын “Талын Бүргэд”, Алдар спорт хороо “Алтан бээлий” клуб болон Өмнөговь аймгийн тамирчид гэсэн бүрэлдэхүүнтэйгээр оролцжээ. Тус тэмцээнээс манай тамирчид зургаан алтан медаль, дөрвөн мөнгөн медаль, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд ирсэн байна. Харин шилдэг тулаанчаар Э.Шинэболд, шилдэг дасгалжуулагчаар Т.Эрдэнэбаяр нар тодорсон аж.

Categories
мэдээ нийгэм

Он гарснаас хойш амьгүй нярай хаясан тохиолдол дөрвөн бүртгэгджээ

Баянзүрх дүүргийн 24 хороонд жирэмсэн эмэгтэй хүүхдээ бие засах газар унагаасан байна” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 29-нд цагдаагийн байгууллага шалгахад Баян-Өлгий аймгийн харьяат, зургаан сартай жирэмсэн 26 настай эмэгтэй 52см урттай, 2,8 кг амьгүй ургийг бие засаж байгаад унагасан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 27 хороонд байрлах хүнсний дэлгүүрт 17 настай эмэгтэй “А” нь өөрийн төрсөн хүү сар гарантай эрэгтэй хүүхдийг төрсөн эцэг гэх 20 настай Э-д өгнө гэж орхиж явсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. 2018 он гарснаас хойш Цагдаагийн байгууллагад амьгүй нярай хаясан тохиолдол дөрвөн бүртгэгдээд байна.

Эрүүгийн хуулийн тусгай анги:

АРАВДУГААР БҮЛЭГ

ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

10.5 дугаар зүйл.Эх нярай хүүхдээ алах

1.Эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ

ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

16.3 дугаар зүйл.Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх

1.Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.