Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

NBA-гийн плэй-оффын хоёрдугаар шатны тоглолтууд эхэллээ

Плэй-оффын эхний шатны тоглолтууд дуусаж хоёрдугаар шатанд оролцох багуудын нэрс тодорлоо. Энэ жилийн плэй-офф сүүлийн жилүүдийг бодвол өрсөлдөөнтэй болж байгааг мэргэжилтнүүд онцолж байгаа билээ.

Цувралуудын үр дүн

james harden win play off 2018 зурган илэрцүүдӨрнөд бүсийн тэргүүн баг Хьюстон Рокетс, Минесато Тимбэрволвэсийг 4-1-ийн харьцаатай буулган авав. Тус цувралд пуужингуудын лидэр Жэймс Хардэн дийлдэшгүй байж залуу чононуудын хариу үйлдэл бүрийг няцааж багаа дараагийн шатанд гаргасан юм.Тэрээр энэ жилийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналд хүчтэй өрсөлдөж байгаа билээ.

Харин тэдний хоёрдугаар шатны өрсөлдөгч Юта Жазз, Оклахома Сити Тандэрийг 4-2-ийн харьцаатай буулган авсан юм. Тэд жигд бүрэлдхүүнтэй аянгануудын эсрэг өрсөлдөж улмаар ялсан. Ялангуяа шинэ тоглогч Донавон Мичелийг онцлох хэрэгтэй. Тэрээр чухал мөч бүрт хэрэгтэй оноо авалтуудыг авч байсан юм. Мөн шилдэг хамгаалан тоглогчид нэр дэвшигч Рүди Гобэр, холбон тоглогч Рики Рүбио, улирлын дундуур морьтон цэргүүдээс ирсэн Жэй Кроудэр нарыг Жаззаас онцлох хэрэгтэй. Тэдний хамгаалалт, довтолгоо Тандэрийн их гурвалыг ажиллагаагүй болгож байв.

jazz vs rockets зурган илэрцүүд

Өнөөдөр өглөө Хьюстон Рокетс, Юта Жазз багуудын цувралын эхний тоглолт боллоо. Тоёота цэнтрт болсон энэхүү тоглолтод талбайн эзэн Жэймс Хардэн мөн л шилдэг тоглолтоо үзүүлж 41 оноо түүв. Харин эсрэг багаас Донавон Мичель 21 оноо авсан ч жулдан 110-96-гийн харьцаатай Хьюстон Рокетсчууд цувралыг 1-0-ээр тэргүүлж эхэллээ.

Өмнө жилийн аварга баг Голдэн Стэйт Варриорс, Сан Антониа Спүрсийг 4-1-ийн харьцаатай ялжээ. Тус цуврал эхлэхийн өмнө Спүрсчүүд нилээдгүй асуудалтай байсан бөгөөд плэй-оффт орох үгүй нь тодорхойгүй байв. Багийн лидэр Кавая Лионард плэй-оффт орох үгүй нь эргэлзээтэй, дасгалжуулагч Грегг Попович гэр бүлийн асуудалтай байсан юм. Улмаар алтан мужийн дайчид багийн лидэр Стефан Көрригүй ч цувралд илүүрхэж чадлаа.

Харин аваргуудтай өрсөлдөх Нью Орлэанс Пэликансчууд Портланд Триал Блэйзэрсийг нэг ч хожигдолгүй шүүрдэв. Тэдний гарааны тавт болох Ражон Рондо, Жрү Холидэй, Этуан Мүүр, Никола Миротич, Энтони Дэвис нар гайхалтай хамтран тоглолт үзүүлж байгааг дурьдах хэрэгтэй. Харамсалтай мэдээ нь Пэликанс багийн шилдэг тоглогч Дэмаркуз Казинсийн улирал нь дууссан байгаа билээ.

durant win play off 2018 зурган илэрцүүдӨчигдөр Голдэн Стэйт Варриорс, Нью Орлэйнс Пэликанс багуудын цувралын эхний тоглолт болсон юм. Энэхүү тоглолтод ноднин жилийн аваргууд тоглолтын турш илүүрхэж цувралыг тэргүүлж эхэллээ. Кэвин Дурант, Клэй Томпсон нарыг дайчдаас онцлох хэрэгтэй. Тэд нийлээд 53 оноог тус тоглолтод авсан юм.

Харин дорнод бүсийн шилдэг баг Торонто Рэпторс, Вашингтон Визардсчуудыг 4-2-ын харьцаатай буулган авлаа. Дэмар Дэрозан, Кайл Лаури тэргүүтэй канадын баг багаараа жигд тоглож улирлын турш контендэр баг гэдгээ батлан шилдэг тоглолт үзүүлж байсан билээ.Харин нийслэл хотын баг учраа ололгүй явсаар эхний шатнаас плэй-оффыг орхив.

Харин тэдний өрсөлдөгч Клэвланд Кавальерсчууд Индиана Пэйсэрстэй тулж хүнд хэцүү долоон тоглолтын эцэст өнөө өглөө дараагийн шатанд орох эрхээ өвөртөллөө.Тус цувралд морьтон цэргүүдийн лидер Лэброн Жэймсийг онцлохгүй байхын аргагүй тоглосон.33 настай довтлогчийн хувьд олон олон рекорд амжилтуудыг эвдсэн жил болж байна. Тэрээр багийн хамт нэг хоног амраад 31-ны өглөө Торонто Рэпторсын залуучуудтай хоёрдугаар шатны эхний тоглолтоо хийх билээ.lebron james 2018 game 7 зурган илэрцүүд

Багийн лидер Кайри Ирвингийн эзгүйд Бостон Сэлтикс хоёрдугаар шатанд шалгарлаа. Тэд Милуаки Баксын эсрэг долоон тоглолт хийсэн бөгөөд хүнд хэцүү цувралд дасгалжуулагч Брэд Стивэнсийн ур ухаанаар амжилт олсон юм. Мөн Бостоны Ал Хорфорд, Тэрри Розьер, Жэйсон Тэйтум, Жэйлон Браун гэх залуусыг онцлохгүй байхын аргагүй байлаа. Харин бугануудаас залуу од Гианнис Антэтокумпо чадах бүхнээ хийсэн ч ялагдал хүлээж улирлаа өндөрүүлэв. Тэрээр дараа улиралд илүү эрч хүчтэй эргэж ирэх тоглогчдын нэг билээ.

celtics vs phili зурган илэрцүүд

Харин Бостон Сэлтиксийн эсрэг тоглох Филадэлфа 76-чууд Миами Хитийг дөрвөн тоглолтод бут ниргэсэн. Эрч хүчээ нөхсөн 76-гийн залуус Бостон Сэлтиксийн хамгийн хүнд өрсөлдөгчид байх нь дамжиггүй. Жоэл Эмбийд, Бэн Симмонс тэргүүтэй залуус энэ жилийн плэй-оффд өнгөтэй байгаа билээ.

Үндэсний сагсанбөмбөгийн лигийн плэй-оффын халуухан цувралуудын талаарх мэдээллийг манай сайт цаг алдалгүй мэдээллэх болно.

Б.АМАРТҮВШИН


Categories
мэдээ нийгэм

Уламжлалт анагаах ухааны эмч нар шар усны өвчнийг анагаах талаар номын дуу сонслоо

АШУИС, Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн МАУСудлалын тэнхим, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Уламжлалтын тасаг хамтран “Бодисын солилцооны эмгэгийн нэг болох шар усны өвчнийг уламжлалт анагаах ухааны үүднээс анагаах нь” сэдэвт сургалтыг өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт зохион байгуулав. Сургалтын гол зорилго нь уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдэд бодисын солилцооны эмгэгийн нэг болох шар усны өвчний эмчилгээний арга, монгол анагаах ухааны эмийн жор найрлага, идээ ундаа, явдал мөр, заслыг эмчилгээнд хэрэглэх тухай мэдлэгийг гүнзгийрүүлэхэд чиглэгджээ.

Дээрх сэдвийн хүрээнд анагаах ухааны доктор, дэд профессор, Монголын анагаах ухааны олон улсын сургуулийн МАУСудлалын тэнхимийн эрхлэгч Д.Цэнд-Аюуш, анагаах ухааны доктор, ахлах багш, Б.Цэрэнцоо, анагаах ухааны доктор, мөн тэнхимийн ахлах багш Т.Алимаа нар лекц уншлаа. Мөн энэхүү сургалтад ӨМӨЗҮО-ны Анагаахын их сургуулийн хүн эмнэлгийн салбарын профессор, ӨМӨЗО-ны Олон улсын монгол эмнэлгийн хорооны зөвлөх эмч, ӨМӨЗО-ны Монгол-Европын Арьс судлалын нийгэмлэгийн тэргүүн У.Урнаа, мөн Уламжлалт анагаах ухааны их эмч, ӨМӨЗО-ны Олон улсын монгол эмнэлгийн хорооны эмч, ӨМӨЗО-ны Арьсны эмч нарын нийгэмлэгийн гишүүн, БНХАУ-ын эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн гишүүн Ч.Бөхцэцэг нар уригдан оролцож, илтгэл тавьж, өөрсдийн туршлагаасаа хуваалцлаа. Тухайлбал, арьсны идээт үрэвслийг Монголын анагаах ухааны үүднээс эмчилсэн үр дүн, зонхилон тохиолдох арьсны шар усны өвчний эмчилгээ, хэрхэн эмчлэх, урьдчилан сэргийлэх талаар туршлага солилцсон юм. Тус сургалтад хот, хөдөөгөөс олон эмч, мэргэжилтнүүд идэвхтэй хамрагдсан байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР


Categories
мэдээ спорт

“ДУУЛИАН-2020” тэмцээн өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 144 тоот зарлиг, БСШУСЯ-ны “Өсвөр үеийнхний хөлбөмбөг” хөтөлбөр, нийслэлийн “Аз жаргалтай хот” хөтөлбөр, МХБХ-ны “Нийтийн хөлбөмбөгийн жил”-ийн хүрээнд ЕБС-уудын сурагчдын дунд зохиогдсон “Дуулиан-2020” тэмцээн амжилттай өндөрлөлөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит тус тэмцээн арван хоёр жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Тус тэмцээнд 86 сургуулийн давхардсан тоогоор 30 мянга орчим охид, хөвгүүд энэхүү тэмцээнд өрсөлдсөн байна. Дүүргийн АШТ-нээс эрхээ авсан нийт 124 багийн 1490 охид хөвгүүд нийслэлийн тэмцээнд өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээнийг нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо, Их талын дуулиан ТББ-ууд хамтран зохион байгууллаа. Зургаан сарын турш үргэлжилсэн тус тэмцээний Охидын 11 насны ангилалд ХУД-ийн 34-р сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 10-р сургууль хоёрдугаар байр, БЗД-ийн 85-р сургууль гуравдугаар байр эзэлсэн байна. Харин 13 насны ангилалд БЗД-ийн “English shcool of Mongolia” нэгдүгээр байр, СХД-ийн 106-р сургууль хоёрдугаар байр, ХУД-ийн 10-р сургууль гуравдугаар байрыг эзэлжээ. Түүнчлэн 15 насны ангилалд БГД-ийн Оюуны Ундраа ЦС нэгдүгээр байр, ХУД-ийн 34-р сургууль хоёрдугаар байр, БЗД-ийн 85-р сургууль гуравдугаар байруудыг эзэлсэн бол 17 насны ангилалд ХУД-ийн 26-р сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 41-р сургууль хоёрдугаар байр, БЗД-ийн Амгалан цогцолбор сургууль гуравдугаар байруудыг тус тус эзэлсэн байна.

Хөвгүүдийн 11 насны ангилалд БЗД-ийн 84-р сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 41-р сургуулт хоёрдугаар байр, СБД-ийн 3-р сургууль гуравдугаар байр эзэлсэн байна. 13 насны ангилалд БГД-ийн Оюуны ундраа цогцолбор сургууль, БГД-ийн БГД-ийн Шинэ эрин сургууль хоёрдугаар байр, ХУД-ийн 41-р сургууль гуравдугаар байрыг эзэлсэн бол 15 насны ангилалд БГД-ийн Оюуны Ундраа цогцолбор сургууль нэгдүгээр байр, ХУД-ийн 41-р сургууль хоёрдугаар байр БГД-ийн 28-р сургууль гуравдугаар байр, 17 насны ангилалд БГД-ийн Оюуны Ундраа цогцолбор сургууль нэгдүгээр байр, БЗД-ийн 14-р сургууль хоёрдугаар байр, БГД-ийн 28-р сургууль гуравдугаар байрыг тус тус эзлэв.

Тэмцээний хаалтын ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, ННБТСХорооны дарга Ж.Ганболд, Их Талын Дуулиан ТББ-ын УЗ-ийн дарга Б.Гантулга, УЗ-ийн гишүүн Ш.Норжинбат, Б.Жаргалмаа, ММБТСХорооны дэд Ерөнхийлөгч Б.Доржпалам тэргүүтэй хүндэт төлөөлөгчид оролцлоо.

Энэ жилийн шилдгийн шилдэгээр шалгарсан 12 оролцогчийг ОХУ-д болох хөлбөмбөгийн ДАШТ-нийг үзэх урилгаар шагналаа гэж нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн гурван чиглэлд өөрчлөлт оруулав

Зам засварын ажилтай холбогдуулан Монелийн нийтийн тээврийн 3 чиглэлийн замналд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.

Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Гадна тойруугийн 4 дүгээр хэсгийн Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлийн 3 км авто замын ажил” 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 07-ны өдрийн хооронд хийгдэж байгаатай холбогдуулан тус авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлийн замналд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:

1. Ч:19А “Монелийн 43 – Офицеруудын ордон – Сансар”

2. Ч:19Б “Монелийн 43 – Сансар – Офицеруудын ордон”

3. Ч:35 “Монелийн 43 – Хүнсний 4-р дэлгүүр – МУИС – 11-р хороолол”

Categories
мэдээ нийгэм

“Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” болно

Монгол түмний мал маллах, хурдан морь уяж, сойх аугаа өв соёл, түүхэн уламжлалыг өнөө цагт өвлөн уламжилж, ажиллаж амьдарч яваа “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн” 2018 оны 5 дугаар сарын 11-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, Төрийн ордоны их танхимд зохион байгуулагдах гэж байна. УИХ-ын гишүүн Д.Гантулгын тэргүүлдэг Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос санаачлан, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын яамтай хамтран зохион байгуулж байгаа үндэсний зөвлөгөөнд, Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэг, баг, хороодын малчид, уяачдын төлөөлөл бүхий 800 малчид, уяачид чуулна.

“Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн”-өөр Монгол Улсын Засгийн газраас малчдад зориулан хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого, шийдвэр, хууль журам, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж үйлчилгээ, хөгжил, дэвшил, аж амьдралыг нээлттэй хэлэлцэнэ. “Өвөг дээдсээс уламжилж ирсэн уламжлалт хурдан морины уралдаан, уралдаанч хүүхдүүдийн боловсрол, хүмүүжил, “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр монголын залуу малчид, уяачид чуулна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна зурган илэрцүүд

Засгийн газар өнөөдөр 14:00 цагаас ээлжит бусаар хуралдахаар хурлын тов зарласан байна. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Холбогдох хуулийн дагуу уг хуулийн төслүүдийг Засгийн газраас УИХ-д жил бүрийн тавдугаар сарын 1-ний дотор өргөн мэдүүлэх учиртай байдаг билээ.

Categories
мэдээ спорт

“Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивальд 1500 хүүхэд оролцоно

Ирэх зургаа дугаар сард ОХУ-ын нийслэл Москва хотод болох “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын фестивальд дэлхийн 210 орны 1500 хүүхэд оролцохоор болоод байна.

Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Москва хотод бүх дэлхийн нөхөрлөлийн өдрийг тэмдэглэсэн. Мөн дэлхийн бусад орнуудад ч тус өдрийг тэмдэглэлээ. “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” фестивалийн бэлтгэл болгон хийсэн арга хэмжээнд хүүхдүүд хөлбөмбөгийн анхан шатны техникүүдийг суралцан, флашмоб хийгээд зогсохгүй орон орны ёс заншил, соёл уламжлалтай танилцжээ.

Бүх дэлхийн хөлбөмбөгийн нөхөрлөлийн төлөө арга хэмжээ нь Москва хотоос гадна Алжир, Сенегал, Казакстан, Серби зэрэг улсуудад зохиогдсон. Маш өргөн цар хүрээнд зохиогдсон арга хэмжээнд Франц Беккенбауэр, Дидье Дрогба, Андрей Аршавин зэрэг алдартай хөлбөмбөгчид оролцсон аж.

Зургаа дугаар сард Москвад болох “Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө” олон улсын наадамд Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар эх орноо төлөөлөн явж, ДАШТ-ий нээлтэд оролцох билээ.

Categories
мэдээ нийгэм

“Эерэг хандлага, хөгжил” аяныг эхлүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оюутны хөгжил хариуцсан орон тооны бус зөвлөх Н.Лхагвадорж тэргүүтэй төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд “Эерэг хандлага, хөгжил” төслийн хүрээнд, аян эхлүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа: “Та бүхний энэ өдрийг амрыг эрье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр-2018”-д хүүхэд, залуус руу чиглэсэн залуусын эх оронч үзэл, үндэсний үзэл бүхий хүмүүжлийг дэмжин, эх орноо батлан хамгаалах, мэдлэг боловсрол, сэтгэл зүйн хувьд төлөвшүүлэх талаар бичигдсэн байдаг. Мөн өсвөр, үе залуусыг архи, тамхи, мансууруулах бодис, цахим донтолтын хамаарлыг бууруулах, таслан зогсооход чиглэсэн, байгуулага аж ахуйн нэгж, байгууллагыг бүрдүүлэгч хувь хүн, гэр бүл, ирээдүй хойч үеийг хөгжүүлэх төлөвшүүлэх, тэдгээрт эерэг хандлага, хөгжлийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван удаагийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д зохион байгуулсан.

Мөн 21 аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, 96 их, дээд сургуулийн төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлгүүд болж, үр дүнд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Оюутан, залуучуудын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл ажиллаж эхэлсэн юм.

Ингээд Ерөнхийлөгчийн санаачилгаар эерэг хандлага, хөгжлийг нийгэмд төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Эерэг хандлага, хөгжил” аяныг эхлүүлж байна” гэлээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Оюутны хөгжил хариуцсан орон тооны бус зөвлөх Н.Лхагвадорж: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт байгаа нийт оюутан залуус, хүүхэд багачуудын хандлага, төлөвшил, хүмүүжлийн асуудалд анхаарч ажиллах үүрэгтэй Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээр ахлуулсан баг ажиллаж байна.

Улсын хөгжлийн асуудлыг ярихын тулд бид хувь хүний хөгжлийн асуудлыг эхлээд ярих хэрэгтэй. Харин хувь хүний хөгжлийн асуудлыг ярихад хамгийн түрүүнд тулгамдаж байгаа томохоон хүчин зүйл нь Монголын нийгэмд хандлага, хүмүүжлийн асуудал болчихоод байна. Монгол Улсын хэмжээнд 0-18 насны 1.2 сая орчим мянган хүүхэд байдаг. 96 их, дээд сургуульд 155248 оюутан суралцаж байгаа. Бид өнгөрсөн хугацаанд 21 аймгийн ЕБС-ийн сурагчдын хүмүүжил, төлөвшил, хандлагыг судлахаар аймаг бүрт сурагчидтай уулзаж, уулзалт, лекц зохион байгуулсан. Энэ уулзалт, лекцэнд төгсөх ангийн 8275 сурагч хамрагдсан.

Уулзалт болгоноос өнөө үеийн сурагчдын дундах хүмүүжил, төлөвшил, амьдралын зорилго, зорилт нь маш сул байгаа нь ажиглагдаж байна.

Хоёрдугаарт, эерэг хандлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй байгууллага байдаг юм. Тус бүрдээ үйл ажиллагаа явуулж байснаас хамтарч эерэг хандлага түгээх нь зөв юм гэж үзээд бид нэгдсэн уулзалт хийсэн. Цаашид хамтран ажиллана” гэлээ.

“Эерэг хандлага, хөгжил” аяныг эхлүүлж байгаа талаарх хэвлэлийн хуралд “Алгинч ахай’’ нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, “Хандлага нэрэгч’’ төрийн бус байгууллага, “Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэг”, Удирдлагын академийн докторын ангийн хамт олон, ‘’Монгол үндэстний уламжлалт зан үйлийн өргөө’’ зэрэг нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага болон бусад төрийн бус байгууллагууд оролцож, аяны талаар мэдээлэл өгөв.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Ирланд Улсын парламентын доод танхимын дарга Шон О’Фарел бараалхлаа

УИХ-ын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Ирланд улсын парламентын доод танхимын дарга Шон О’Фарел өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байгааг онцлоод, энэхүү ойгоо хэрхэн тэмдэглэж хамтын ажиллагаагаа эрчимтэй, бодитоор хөгжүүлэх санал гаргаж ярилцахыг хүслээ.

Ирланд улсын хувьд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, техник технологи, боловсрол гээд бүхий л салбарт Монгол Улстай хамтран ажиллах боломжтой хэмээн парламентын доод танхимын дарга Шон О’Фарел хэлсэн юм. Мөн улсынхаа эдийн засгийн бүтэц, экспорт, импортын талаар дэлгэрэнгүй танилцуулж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын сүүний жилийн экспорт л гэхэд 4 тэрбум гаруй евро байгааг жишээ болгон дурдаад Ирландын өндөр хөгжсөн хөдөө аж ахуйн технологийг улсынхаа хөдөө аж ахуйд нэвтрүүлэхэд онцгой анхаарч ажиллавал 70 сая шахам тооны малтай Монгол Улсын эдийн засагт ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа онцоллоо.

Цаашид хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт анхаарч, бизнесийн салбарынхныг хамтран ажиллах боломжоор хангах бодлогын түвшинд дэмжиж ажиллах талаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

Наадмын тасалбарын захиалга авч байна

Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой Үндэсний их баяр наадмын нээлтийг үзэх жуулчдын тасалбарын захиалгыг тавдугаар сарын 01-ныг дуустал Нийслэлийн Аялал жуулчлалын газарт хүлээн авч байна.

Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд Үндэсний их баяр наадмын нээлт үзэх жуулчдын тасалбарын захиалга өгөхдөө аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, 2017 оны татварын тайлан, үйл ажиллагааны тайланг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Жуулчны мэдээллийн төвд өгөх юм.

Үйл ажиллагааныхаа тайланд нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлууд, өнгөрсөн онд хүлээн авсан жуулчны тоо болон зохион байгуулсан аяллуудынхаа талаар мэдээллийг багтаах ажээ.