Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Apple” компани “Iphone” гар утасны шинэ загваруудыг гаргах төлөвтэй байна

“Apple” компани зурган илэрцүүд

“Apple” компани энэ оны сүүлээр гурван шинэ загварын “iPhone” гар утсыг гаргах төлөвтэй байгаа тухай “Bloomberg” агентлаг мэдээлэв.

Тус телевизийн мэдээлснээр, шинэ загваруудын дунд өмнөх загваруудын дэлгэцтэй харьцуулахад хамгийн том дэлгэцтэй, “iPhone X” гар утасны шинэчилсэн бөгөөд хамгийн хямдхан хувилбар гарах юм гэнэ. Түүнчлэн “Аpple” компани 2 сим карттай “iPhone” утас гаргах боломжийг судалж байгаа хэдий ч энэ талаарх шийдвэрийг хараахан гаргаагүй байна.

Шинэ ухаалаг гар утаснуудынхаа талаар “Apple” компани ирэх намар албан ёсоор танилцуулах төлөвтэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын иргэд визгүй зорчих орны жагсаалт шинэчлэгдлээ

ВИЗГҮЙ ЗОРЧИХ НӨХЦӨЛ зурган илэрцүүдВИЗГҮЙ ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙН ТУХАЙ ЛАВЛАХ

Д/д

Улс орон

Зорчих нөхцөл

Хүчин төгөлдөр болсон огноо

Хэлбэр

Иргэд визгүй зорчих орнууд

1

Беларусь

90 хүртэл хоног

2013.09.04

ЗГ хоорондын хэлэлцээр

2

Бразил

90 хүртэл хоног

2015.09.21

ЗГ хоорондын хэлэлцээр

3

Гонконг

14 хүртэл хоног

1998.06.18

ЗГ хоорондын хэлэлцээр

4

Израйль

30 хүртэл хоног

1996.03.12

ЗГ хоорондын хэлэлцээр

5

Казахстан

90 хүртэл хоног

1994.12.02

ЗГ хоорондын хэлэлцээр

6

Киргиз

90 хүртэл хоног

1999.12.04

ЗГ хоорондын хэлэлцээр

7

Куба

30 хүртэл хоног

2001.10.08

ЗГ хоорондын хэлэлцээр

8

Макао

90 хүртэл хоног

2004.07.03

ЗГ хоорондын хэлэлцээр

9

Малайз

30 хүртэл хоног

1994.06.06

Ноот бичиг

10

Сингапур

30 хүртэл хоног

2017.06.08

ЗГ хоорондын хэлэлцээр

11

Украин*

90 хүртэл хоног /Албан ёсны урилгатай тохиолдолд/

ЗГ хоорондын хэлэлцээр

12

Филиппин

21 хүртэл хоног

1994.05.13

ЗГ хоорондын хэлэлцээр

13

Хятад

30 хүртэл хоног

1989.03.30

ЗГ хоорондын хэлэлцээр

14

Турк

30 хүртэл хоног

2013.10.10

ЗГ хоорондын хэлэлцээр

15

Лаос

30 хүртэл хоног

2007.10.14

ЗГ хоорондын хэлэлцээр

16

Tайланд

30 хүртэл хоног

2008.01.13

ЗГ хоорондын хэлэлцээр

17

Серби

90 хүртэл хоног

2013.11.08

ЗГ хоорондын хэлэлцээр

18

ОХУ

30 хүртэл хоног

2014.09.03

ЗГ хоорондын хэлэлцээр

19

Индонез

30 хүртэл хоног

2016.03.22

ЗГ хоорондын хэлэлцээр

20

Аргентин

90 хүртэл хоног

2018.02.19

ЗГ хоорондын хэлэлцээр

Дипломат, албан паспорттай иргэд визгүй зорчих орнууд

1

Албани

90 хүртэл хоног /зөвхөн цахим (биометрийн) дипломат, албан паспорт/

2017.03.30

ЗГ хоорондын хэлэлцээр

2

БНАСАУ

90 хүртэл хоног

1986.11.14

ЗГ хоорондын хэлэлцээр

3

Болгар

90 хүртэл хоног

2011.01.18

ЗГ хоорондын хэлэлцээр

4

Вьетнам

90 хүртэл хоног

2000.01.07

ЗГ хоорондын хэлэлцээр

5

Мексик

90 хүртэл хоног

2001.11.09

ЗГ хоорондын хэлэлцээр

6

Румын

30 хүртэл хоног

1974.10.14

ЗГ хоорондын конвенц

7

Словак

90 хүртэл хоног

1992.06.26

ЗГ хоорондын хэлэлцээр

8

БНСУ

90 хүртэл хоног

2012.05.31

ЗГ хоорондын хэлэлцээр

9

Унгар

90 хүртэл хоног

2016.05.18

ЗГ хоорондын хэлэлцээр

10

Чех

90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/

1992.06.26
2011.07.29

ЗГ хоорондын хэлэлцээр

11

Чили

90 хүртэл хоног

2003.09.25

ЗГ хоорондын хэлэлцээр

12

Энэтхэг

90 хүртэл хоног

2005.12.23

ЗГ хоорондын хэлэлцээр

13

Польш

90 хүртэл хоног

2011.06.29

ЗГ хоорондын хэлэлцээр

14

Кипр

90 хүртэл хоног

2011.03.30

ЗГ хоорондын хэлэлцээр

15

Камбож

30 хүртэл хоног

2012.08.27

ЗГ хоорондын хэлэлцээр

16

Бруней

14 хүртэл хоног

2013.07.01

ЗГ хоорондын хэлэлцээр

17

Кувейт

90 хүртэл хоног

2013.04.16

ЗГ хоорондын хэлэлцээр

18

Перу

90 хүртэл хоног

2013.04.30

ЗГ хоорондын хэлэлцээр

19

ХБНГУ

90 хүртэл хоног /зөвхөн цахим дипломат паспорт/

2013.05.08

ЗГ хоорондын хэлэлцээр

20

Колумб

30 хүртэл хоног

2013.09.23

ЗГ хоорондын хэлэлцээр

21

Франц

90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/

2013.10.26

ЗГ хоорондын хэлэлцээр

22

Мьянмар

30 хүртэл хоног

2013.11.18

ЗГ хоорондын хэлэлцээр

23

Эстони

90 хүртэл хоног /зөвхөн цахим (биометрийн) дипломат паспорт/

2014.04.28

ЗГ хоорондын хэлэлцээр

24

Итали

90 хүртэл хоног /зөвхөн дипломат паспорт/

2014.07.14

ЗГ хоорондын хэлэлцээр

25

Латви

90 хүртэл хоног

2014.06.12

ЗГ хоорондын хэлэлцээр

26

Туркменистан

30 хүртэл хоног

2015.06.03

ЗГ хоорондын хэлэлцээр

27

Япон

30 хүртэл хоног
/зөвхөн дипломат паспорт/

2016.11.15-наас эхлэн мөрдөнө.

ЗГ хоорондын хэлэлцээр

28

Балба

90 хүртэл хоног

2016.12.19
2017.01.18-наас эхлэн мөрдөнө.

ЗГ хоорондын хэлэлцээр

29

Хорват

30 хүртэл хоног

2017.04.26

ЗГ хоорондын хэлэлцээр

30

Мальта

30 хүртэл хоног

2018.02.08

ЗГ хоорондын хэлэлцээр

Бусад хөнгөлөлт

1

АНУ

Монгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно.
АНУ-ын иргэд Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчино.

2001.07.06

Ноот бичиг

2

ИБУИНВУ

Монгол Улсын иргэдэд 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгохоор, Их Британийн дипломат паспорт эзэмшигч иргэд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчихоор харилцан тохиролцсон.

2009.06.29

Ноот бичиг

3

ХБНГУ

ХБНГУ-ын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан.

2013.09.01-нээс эхлэн мөрдөнө.

Засгийн газрын тогтоол

4

Канад

Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоно.
Канад Улсын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан.

2013.06.04

2014.01.01-ээс эхлэн

Засгийн газрын тогтоол

5

Япон

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ “Богино хугацааны олон удаагийн виз” олгох шийдвэр гаргасан.
Япон Улсын иргэдийг Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчуулах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар дангаараа гаргасан.

2015.08.10-наас эхлэн мөрдөнө

2010.04.01-ээс эхлэн мөрдөнө.

Засгийн газрын тогтоол

Бусад оронд визтэй зорчино

  • Монгол Улс болон Украин Улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлагатай.
  • НҮБ-ын паспорт бүхий албан хэргээр зорчих, оршин суух НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын албан хаагчид манай улсад 30 хүртэл хоног визгүй зорчиж байна.

Визгүй зорчих нийт 49 улсаас:

  • Цахим (биометрийн) дипломат паспортаар – 3 улс руу /Албани, Герман, Эстони/
  • Дипломат (энгийн) паспортаар – 4 улс руу /Чех, Франц, Итали, Япон/
  • Цахим (биометрийн) албан паспортаар – 1 улс руу /Албани/
  • Албан (энгийн) паспортаар – 23 улс руу визгүй зорчиж байна

* Монгол Улс болон Украин Улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлагатай.

** НҮБ-ын паспорт бүхий албан хэргээр зорчих, оршин суух НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын албан хаагчид манай улсад 30 хүртэл хоног визгүй зорчиж байна.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ын сурагчдын амралтын хуваарь гарчээ

ЕБС-ын сурагчдын амралт зурган илэрцүүд

Нийслэлийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал үргэлжлэх юм байна. Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 26-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал үргэлжлэх ажээ.

БСШУС-ын сайдын тушаалын дагуу нийслэл болон орон нутгийн 1, 2-р ангийн сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 1-ний өдрөөс, 3-5-р ангийнх зургаадугаар сарын 8-ны өдрөөс, 6-12 дугаар ангийнхных зургадугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Яамдын төрийн нарийн бичгийн дарга нарт удирдамж гардуулав

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал өнөөдөр 13 яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт Авлигатай тэмцэх газрын шалгалтын ажлын удирдамжийг гардууллаа. Уг арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Үндэсний аудитын газрын дарга, Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нар оролцов.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал хэлсэн үгэндээ “Манай байгууллага 2016 оны 9 дүгээр сараас төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих бодлогыг боловсруулж, улмаар УИХ-аар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр баталсны үр дүнд Иргэдийн хяналтын зөвлөлийг ажиллуулж эхлээд байна. Авлигатай тэмцэх ажилд иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхээр заасан хуулийг хэрэгжүүлэхийн тулд зохион байгуулж буй ажил юм” гэдгийг онцлон тэмдэглэлээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Засгийн газар 2018 оны сахилга, хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд төрийн бүх байгууллагын албан тушаалтнуудад сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байгаа. Авлигын индекс буурсан гол шалтгаан нь шүүх засаглал хараат, мөн газрын алба, гааль, татварын байгууллагуудад авлигын эрсдэл өндөр байгаатай холбоотой гэж Транспэрэнси Интернэшнл байгууллагаас дүгнэсэн тул Засгийн газраас цахим засаглалыг бэхжүүлэх чиглэлээр мэдээллийн технологийн иж бүрэн бодлогын зөвлөл байгуулан ажиллаж байна. Ингэснээр иргэд асуудал, хүсэлтээ гар утсаараа өгч, шийдүүлэх боломжтой болно. Төрийн албаны хариуцлагын тухай хуульд хэвтээ ба босоо хариуцлагын тогтолцоог бий болгож, иргэд олон нийтийн хяналтын тогтолцоог шинэ шатанд гаргах болно. Мөн босоо хариуцлагын тогтолцоог олон салаа мөчиртэй болгоно. Төрийн байгууллагын бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлж шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө тал бүрээс хүчээ нэгтгэе” гэж хэллээ. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо “УИХ-аар батлагдсан Төрийн албаны хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж нийт 43 эрх зүйн акт шинээр боловсруулна. Маш хатуу заалтуудтай хууль батлагдсан. Хууль зөрчсөн, авлига хээл хахууль, хүнд суртал гаргасан албан хаагчийг төрийн албанаас бүрмөсөн халах, төрийн албанд 3-5 жил, түүнээс доошгүй хугацаагаар эргэж авахгүй байхаар хуульчилсан” гэж хэлэв. Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар хэлэхдээ “Аудитын байгууллага, Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт гэлгүй төсвийн ерөнхийлөн болон шууд захирагч нар төсвийн сахилга хариуцлагыг дээшлүүлж, байгууллага дахь дотоодын хяналт, аудитаа сайжруулах шаардлагатай. Ингэвэл төсвийн үрэлгэн байдал, цаашилбал гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх боломжтой” гэлээ.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хөтөлбөр хэрэгжих хугацаанд Авлигатай тэмцэх газар яам, агентлаг, нийслэл дүүрэг, аймаг сум, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд гээд төрийн бүхий л шатны байгууллагуудад Авлигатай тэмцэх газрын 7 ажлын хэсэг өнгөрсөн онд очиж ажиллан, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан юм. Ингэснээр төрийн албан хаагчдыг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж томилдог, албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан хүнд суртал, хууль бус төлбөр хураамж бий болгодог, хясан боогдуулдаг, худалдан авах ажиллагааны хууль зөрчин шударга бусаар, албан тушаалтнуудын үзэмжээр тендер сонгон шалгаруулалт зохион байгуулдаг, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг, хувьдаа завшдаг гэх мэт нөхцөл байдал тогтоогдсон билээ. Авлигатай тэмцэх газраас шалгалтын дүнг Үндэсний Аудитын газар, Төрийн албаны зөвлөлтэй хамтран хэлэлцүүлсэн бөгөөд шалгалтын дүнгээр илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, цаашид дахин гаргуулахгүй байх үүднээс Зөвлөмж боловсруулан Монгол Улсын Сайд нарт хүргүүлсэн юм.

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд Засгийн газарт болон бүх яамдын сайд нарт авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах, авлигын эрсдлийг бууруулах чиглэлээр хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилттэй танилцахаар 2018 оны 3 дугаар сараас дахин төрийн байгууллагуудад ажиллана. Энэхүү шалгалтын удирдамжийг Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарт гардуулж танилцууллаа.

Авлигатай тэмцэх газрын зүгээс өнгөрсөн онд 13 яам, 26 агентлаг, 21 аймаг, 98 сум, 99 төрийн өмчит аж ахуйн нэгжид ажиллах үеэрээ “Монгол Улсад төрийн бүхий л шатанд авлигын нөхцөл байдал хүнд байна” гэж дүгнэсэн бөгөөд Авлигатай тэмцэх газрын энэхүү дүгнэлтийг Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын авлигын төсөөллийн индексийн дүн баталж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэв

Засгийн Газрын хоёрдугаар сарын 23-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын ахалсан шинэчлэн байгуулагдсан Зөвлөлийн анхдугаар хуралдаан гуравдугаар сарын нэгний өдөр боллоо. Хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнэ, өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэн дараах зөвлөмжийг гаргав. Үүнд:

  1. Өмнөх саруудад дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ огцом өссөн, импортын үнэ өндөр байснаас газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд одоо ч алдагдалтай ажиллаж байгаа боловч 3 дугаар сарын шатахууны хилийн үнэ буурсан, 4 дүгээр сараас эхлэн зуны дизель түлшний хэрэглээнд шилжихтэй холбоотойгоор дизель түлшний үнэ багасах төлөвтэй, Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш чангарах төлөвтэй байгаа зэрэг шалтгаануудыг харгалзан үзэж жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнийг тогтвортой байлгах Зөвлөмжийг шатахууны худалдаа эрхлэгч компаниудад хүргүүлэх.
  2. Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг ханган ажиллаж байгаад болон жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулж байгаад хяналт тавьж ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон холбогдох бусад байгууллагад даалгах зэрэг болно.

Энэ оны 02 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 43 хоног газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 62, Аи-92 болон Аи-95 автобензин 31, дизелийн түлш 42, ТС-1 онгоцны түлш 47 хоногийн нөөцтэй байна.

Categories
мэдээ нийгэм

“Манай хороо-Миний гудамж” аян эхэллээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд “Манай хороо-Миний гудамж” аяныг анх удаа зохион байгуулж байна. Тус аян нь Улаанбаатар хотын 152 хорооны бүх айл өрх, аж ахуйн нэгжийг хамруулж иргэдийг ая тухтай орчин нөхцөлд амьдрах нөхцөлийг хангуулах зорилгоор хийгдэж буй юм.

Энэ сарын 1-ээс эхлэн 7 сарын хугацаатай үргэлжилж Шилдэг хороо, шилдэг орон сууц, шилдэг өрх зэрэг номинациар байр эзлүүлнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Цогтбаатар: Монголын Хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөгийн сүлжээг бий болгох Мастер төлөвлөгөө боловсруулахаар шийдвэрлэснээ японы тал мэдэгдлээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.


-Та сая Японд айлчлаад ирлээ. Айлчлалын үеэр хоёр улсын эдийн засаг, хамтын ажиллагааны талаар нэлээд яриа өрнөсөн бололтой. Ямар ахиц дэвшил гарав?

-Энэ сарын 21-25-нд Гадаад харилцааны сайдын хувиар Япон Улсад албан ёсны айлчлал хийлээ. Япон Улс манай “гуравдагч хөрш”, стратегийн түнш орон. Энэ удаагийн айлчлал Япон Улстай тогтоосон улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлж, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлэх чиглэлд идэвхтэй яриа хэлэлцээ өрнүүлсэн айлчлал боллоо. Стратегийн түншийн харилцаатай улс орнуудын хувьд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа төдийгүй олон улс, бүс нутгийн өргөн хүрээтэй асуудлуудаар японы талтай санал солилцлоо.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, худалдааг өсгөх, чингэхдээ манай экспортын бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах талаар Японы Засгийн газар, худалдаа, хөрөнгө оруулалтын байгууллагуудтай нэлээд нухацтай ярилцлаа. Мөн манай ЖДҮ-үүдийг дэмжих, хоёр улсын ЖДҮ-үүдийг холбох, зөвхөн манай ЖДҮ-үүд төдийгүй бидэнтэй хамтран ажиллаж буй Японы ЖДҮ-үүдийг Монголоос бараа, үйлчилгээ худалдан авахад нь дэмжих зэргээр хамтын ажиллагааны шинэлэг хэлбэрүүдийг эрэлхийлэх санал тавьсан.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Конотой албан ёсны хэлэлцээ хийж, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Х.Сэкотой уулзсан. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК)-ны Гүйцэтгэх захирал, Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэд ерөнхийлөгч нартай уулзсан. Эдгээр уулзалтаар дээрх саналуудыг японы тал дэмжиж, тодорхой, бүтээлч хариу саналууд дэвшүүллээ. Тухайлбал, ЖАЙКА байгууллага Монгол, Японы хүний нөөцийг хөгжүүлэх төвөөр дамжуулж хоёр улсын бизнес эрхлэгчид, тэр дотроо ЖДҮ-үүдийг холбох тал дээр туслахаа илэрхийлсэн бол Японы Худалдаа, аж үйлдвэрийн танхим бараа бүтээгдэхүүний хамтарсан үзэсгэлэн, яармаг зохион байгуулах, гарал үүслийн гэрчилгээг шуурхай гаргах зэргээр манай саналуудад анхаарал тавьж ажиллахаа илэрхийлсэн. Мөн Гадаад хэргийн сайд Т.Конотой хийсэн хэлэлцээний үеэр ЖАЙКА байгууллагын шугамаар энэ оны дөрөвдүгээр сараас Монголын хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөгийн сүлжээг бий болгох Мастер төлөвлөгөө боловсруулахаар шийдвэрлэснээ японы тал мэдэгдлээ. Бид айлчлалын үеэр “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай иенийн зээлийн төсөл”-ийн III ээлжийг хэрэгжүүлэх санал тавьсан. Мөн Японы туршлагаас суралцах зорилгоор Японы ахмад зөвлөхүүдийг Монголын бизнес, хувийн хэвшлийнхэн олноор нь авч ажиллуулах практикийг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах саналыг айлын талд тавьлаа.

-Японтой Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулаад хэрэгжүүлж байна. Үр өгөөж нь ямар байна вэ. Манайхаас хичнээн нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дээр тарифын хөнгөлөлт авсан бэ?

-Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхлээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хэлэлцээрээр японы тал манай 9300 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг импортын гаалийн тарифаас шууд болон үе шаттайгаар чөлөөлсөн. Үүнд, Япон Улс манай экспортын 8004 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гаалийн татвараас шууд чөлөөлөөд байна.

Япон Улсаас импортоор орж ирж буй гол нэрийн бүтээгдэхүүнийг суудлын автомашин, уул уурхайн тоног төхөөрөмж эзэлж байгаа бол манай талаас мал амьтны нарийн ширхэгт сэмэлсэн үс, ноосон даавуу, сүлжмэл болон ХАА-н гаралтай жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт зонхилж байгаа. Худалдаа нэмэгдэж байгаа хэдий ч манай экспорт санасан хэмжээнд хүрч өсөхгүй байна. Энэ ч үүднээс би айлчлалынхаа үеэр энэ асуудлыг онцгойлон хөндөж, Монгол, Японы бизнес уулзалтад оролцсон Японы 200 гаруй хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчээр дамжуулан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр шимийг хамтдаа хүртэхийг япончуудад уриалсан юм.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг дээшлүүлэхэд хоёр улсын Засгийн газар илүү анхаарч ажиллах шаардлагатай. Би Японы Гадаад харилцааны яам болон Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яаманд хандаж Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Хамтарсан хороог шуурхай хуралдуулах санал тавьж, нааштай хариу авлаа. Хэлэлцэж тохирсон асуудлуудаа ажил хэрэг болгох чиглэлээр илүү идэвхтэй ажиллах шаардлага бий. Манайхаас бараа, үйлчилгээ худалдаж авах Японы ЖДҮ-дээ Япон Улсын Засгийн газар тусгайлсан бодлого явуулж дэмжих санал тавьсан.

-Та айлчлалынхаа үеэр Японы Олимпийн сайдтай уулзсан байна лээ. 2020 оны Токиогийн олимпийн үеэр хоёр тал хэрхэн хамтран ажиллах вэ?

-Соёл, спортын хамтын ажиллагаа хоёр орны ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэх нэгэн чухал суваг юм. Айлчлалынхаа хүрээнд Японд ажиллаж буй долоон Соёлын элчтэй уулзаж, цаашдын төлөвлөж буй ажлынх нь талаар санал солилцлоо. Мөн Токиогийн олимп, Паралимпийн асуудал эрхэлсэн сайд Ш.Сүзүкитэй уулзаж, 2020 оны Токиогийн олимп, Паралимпийн үеэр хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа. Япон Улс 2020 оны Олимпийн наадмыг зохион байгуулахтай холбогдуулан “Хүлээн авагч хот” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн үндсэн зорилго нь олимпийн наадамд оролцох баг тамирчдыг бэлтгэл сургуулилт хийхэд нь дэмжлэг үзүүлэх, улс эх орноо сурталчлах боломжийг нээж өгөх явдал юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд жүдо бөх, туялзуур сэлэм, бокс, чөлөөт бөх, буудлага, байт харваа зэрэг спортын төрөлд манай баг тамирчид Япон Улсын 14 хотод бэлтгэл, дасгал сургуулилтаа эхлүүлээд байна. “Хүлээн авагч хот” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллахын сацуу Монгол орныг таниулах, нэн ялангуяа манай бараа бүтээгдэхүүнийг сурталчлах тал дээр хамтран ажиллах боломж байгаа талаар ярилцсан. Токиогийн олимпийн наадмын үеэр зохион байгуулагч улсаас нэлээдгүй дэмжлэг авч болох нь ээ гэж ойлгож болно.

-Манай улс БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Та хоёрдугаар сарын эхээр БНАСАУ-д айлчилсан. Энэ үеэр яригдсан гол асуудлууд юу байв?

-Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-гийн урилгаар хоёрдугаар сарын 3-5-нд БНАСАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам, Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв хорооны орлогч дарга, Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ён нарт бараалхаж, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо-той албан ёсны хэлэлцээр хийсэн.

Энэ онд манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Уламжлалт, найрамдалт энэхүү харилцааны ойг тэмдэглэж өнгөрүүлэх нь зүйн хэрэг юм. Манай хоёр улсын хамтын ажиллагаа соёл, урлаг, спортын салбарын хүрээнд чамлалтгүй хөгжиж байна. Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн улс байх байр сууриа тууштай баримтлан Зүүн хойд Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг тогтооход өөрийн хувь нэмрийг оруулах ёстой хэмээн үздэг. Нөгөөтэйгүүр, Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоол шийдвэрүүдийг дагаж мөрдөх үүрэгтэй. Цаашид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчихгүйгээр хамтын ажиллагаагаа хөгжүүлье гэж ярилцаж байгаа. БНАСАУ манай Зүүн хойд Азийн Аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлцээ” санаачилгыг дэмжиж байгаагаа мөн энэ айлчлалын үеэр илэрхийлсэн.

-Таныг Японд айлчилж байх үеэр бүс нутаг, Солонгосын хойгийн асуудал яригдсан уу?

-Монгол, Японы хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны сацуу олон улс, бүс нутгийн асуудлуудаар японы талтай санал солилцсон. Монгол Улс Зүүн хойд Азид оршдог. Солонгосын хойгийн асуудал нь эл бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд шууд хамаатай тул айлчлалуудын үеэр энэ сэдэв хөндөгддөг. НҮБ-ын холбогдох тогтоолуудыг хэрэгжүүлэх асуудал энэ удаа бас яригдсан. Олон улсын хамтын нийгэмлэг эдгээр тогтоолыг заавал хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг. Бид зөвхөн Япон Улстай төдийгүй бусад улс орнуудтай, түүний дотор БНАСАУ-тай ч энэ талаар ярьж байгаа, айлчлалын үеэр ч яригдсан. Эл асуудалд хариуцлагагүй хандах нь эргээд Монгол Улс олон улсын хоригт өртөх эрсдэлийг дагуулна. Өнөөдөр манай орны эдийн засгийн нөхцөл байдал ямар байгааг бид мэдэж байгаа. Ийм цаг үед бид гадаад бодлого, харилцаандаа ихээхэн анхааралтай, мэдрэмжтэй хандах шаардлагатай бөгөөд манай гадаад таатай орчинд ямарваа нэгэн саад тотгор учрах ёсгүй юм.

-Та жүдогийн хар бүс авсан гэл үү. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?

-Тийм ээ. Хувь хүний хувьд надад дурсамжтай үйл явдал болсон. Жүдо бол социализмын үед буюу манай хоёр улс нийгмийн өөр тогтолцоотой үед ЗХУ-аар дамжин орж ирсэн спорт юм. Энэхүү спорт хүйтэн дайны төмөр хөшгийг ч нэвтлэн орж, манай хоёр ард түмнийг танилцан ойртож, нөхөрлөхөд дэм болж ирсэн. Би бага байхдаа Кодокан ордонд очиж үзэх юмсан гэж мөрөөддөг, магадгүй энэ нь үлгэр домогт гардаг ордон юм болов уу гэж хүртэл боддог байсан. Кодоканд зочлон жүдогийн дүрэм журам, нарийн дэг жаягаар нь шалгалт өгч, тэнцсэндээ баяртай байна. Айлчлалын үеэр ийнхүү Кодоканы ордонд очсон маань Монголын ард түмэн Японы ард түмэн, гайхамшигт соёлыг хэлбэр төдий бус жинхэнэ сэтгэлээр хүндэлж байдгийн илэрхийлэл юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Автомашинуудыг Булган аймгийн нутаг дэвсгэрт зогсохгүй байхыг анхаарууллаа

Хөвсгөл аймгийн хөрш зэргэлдээ Булган аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсан тул Улаанбаатар-Хөвсгөл, Хөвсгөл-Улаанбаатарын чиглэлд зорчиж буй авто тээврийн хэрэгслүүдийг Булган аймгийн нутаг дэвсгэрээр дайрч өнгөрөхдөө зогсохгүй байхыг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Авто тээврийн төв, Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

Булган аймгийн төв зам дагуу шүлхий өвчний голомтууд байгаа учраас автомашинууд тус аймгийн нутаг дэвсгэрээр өнгөрөхдөө цонхоо онгойлгохгүй, шатахуун түлш авахгүй шууд явах ёстой юм.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаднаас ирж буй тээврийн хэрэгслийг ариутган бүртгэлжүүлэх хяналтын 24 цагийн пост Тариалан сумын Намнангийн ар, Рашаант, Тосонцэнгэл сумын хил залгаа Цацын булангийн гүүрэн дээр ажиллаж байна гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Сумъяабазар сайд алтны салбарынхантай уулзлаа

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнөөдөр алтны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүдтэй Төрийн ордонд уулзалт хийлээ. Уулзалтад УУХҮЯ, АМГТГ, Монголбанк, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо /МАҮХ/ болон 120 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.

Сайд Д.Сумъяабазар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Миний бие сайдаар томилогдсон өдрөөсөө салбарын хариуцлагын тогтолцоог сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой үйлдвэрийн төслүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн. Мөн эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах, аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хамтран ажиллах зарчимыг баримталж байна” гэлээ.

Мөн техник технологийг сайжруулах замаар алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, алтыг Монголбанкинд 100 хувь тушаадаг болох томоохон зорилт тулгарч байгааг уулзалтын үеэр онцолсон юм.

Засгийн газраас өнгөрсөн онд “Алт-2” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Мөн алтны нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын орлогоос 2.5 хувиар тогтоож, 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл мөрдөж буй билээ. Энэ нь алт олборлолтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон дэмжлэг юм .

Уулзалтын үеэр МАҮХ-ны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд “2013 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж алтны роялти /ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр/-г 2.5 хувь хүртэл бууруулсаны дүнд жилдээ 5 орчим тонн тушаагдаж байсан алтны хэмжээ тухайн жилд 13.8 тонн болтлоо өссөн. Тодруулбал, тодорхой хэмжээгээр далд эдийн засаг ил болсон. Энэ нь өнөөдөр хэрэгжиж буй хуулиуд бодит байдалтайгаа нийцэхгүй байгаагийн тод жишээ” хэмээв. Тэрбээр мөн өнгөрсөн онд дотоодын алт олборлогч компаниуд нийт 20 тонн алт буюу 800 орчим сая ам.долларыг Монгол Улсын төсөвт оруулсан. Энэ мөнгөөр төрийн албан хаагчдын цалин тавигдаж, сургууль цэцэрлэгийн барилгын ажлууд зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Үүнийг харамсалтай нь хэлдэг хүмүүс бага байгааг хэллээ.

Энэ мэтчилэн алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл бэрхшээлтэй олон асуудал байгааг тус уулзалтын үеэр хөндөж, салбарын сайдаас хариулт авсан юм. Гэхдээ уулзалт нэг удаа болоод дуусахгүйг сайд Д.Сумъяабазар онцлон хэлээд энэ сардаа багтаан алтны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгахад хуралд оролцогчид баяртайгаар хүлээн авав.

Мөн салбарын сайд УИХ-ын хаврын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа Уул уурхайн тухай хуулийн төслийн боловсруулалтын явцын талаар дурьдлаа. Уг хууль батлагдсанаар уурхайг нээхээс эхлэн хаах хүртэлх бүхий л үйл ажиллагааг уг хуульд цогцоор нь тусгах эрх зүйн зохицуулалт болон байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой, хариуцлагатай холбоотой тодорхой заалтуудыг тусгаж байгаа талаар хэлсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Нүглийг нүцгэнээр нь өгүүлсэн “Том дэвтэр”

Швейцарийн зохиолч Агото Кристоф нь уран бүтээлийнхээ замналыг шүлэг, яруу найргаар эхэлж, улмаар жүжгийн зохиол руу оржээ. Түүний “Том Дэвтэр”, “Нотолгоо”, “Гурав дахь худал” гэсэн гурамсан роман нь Франц хэлтнүүдэд төдийгүй дэлхий дахинаа өөрийг нь таниулж, алдар нэрийг авчирсан гэдэг. Тэрээр энэ зохиолоороо Францын уран зохиолын хоёр ч том шагнал, Австри, Швейцарь мөн төрөлх Унгарынхаа уран зохиолын тэргүүн шагналуудыг хүртэн, роман, тууж, намтар зэрэг төрлөөр долоон ном гаргаж, Европт алдаршжээ. Тиймээс “Том Дэвтэр” номыг монгол хэлнээ орчуулагдсан тухай сонсоод уншсан юм. Тус номыг уншиж байхад хажуу дахь хүнээсээ нуумаар, нугдаймаар зарим хэсгүүд нь эрээ цээргүй. Заримдаа бүр цочроож орхино. Ямар ч сануулга үгүй, гоёл чимэггүй, өнгөлөн далдлаагүй. Шууд нүүрэн дундуур тасхийтэл үйл явдлууд нь өрнөнө. Энэ зохиол маш энгийн бичвэртэй, ихэнхдээ харилцан яриа, энгийн богино өгүүлбэрүүдээс бүтнэ. Түвэгтэй, нийлмэл өгүүлбэр ер нь таарахгүй. Уншихад ямар ч бүдрэх, дахин харах, эргэлзэх шалтгаан гарахгүй. Гэвч гэмгүй энгийн зүйлийн цаана ээдрээ нуугдаастай. Чухам ийм энгийнээр нүгэл буянг дэнслэн харуулж чадсанд энэ романы олон хэлнээ орчуулагдах амжилтын үндэс оршсон болов уу. Зохиол хэдийгээр дайн, түүнийг дагах гамшгийг харуулсан мэт боловч хүний мөс, мөн чанар, нөхцөл байдал, хүнийг хэрхэн муу зүйл рүү хөтөлж болдгийг, хүн амьд үлдэх, өлсөхгүй байх зөн түүнд ухамсраас ангид ямар чадвар суулгах шидтэйг харуулсан. Үүгээр хувь хүний шинж чанар болон хувь заяаг илүүтэй харуулахыг зорьжээ. Тухайлбал, Дэлхийн II дайны сүүлчийн жил хөдөө гацаанд байдаг эмээ дээрээ ирж амьдарч байгаа хоёр хүүгийн тухай гарна. Номонд нэг ч хүний нэр, улсын болон хотын нэр гарахгүй. Бид хоёр, эмээ, ээж аав, цэрэг, офицер, сэтэрхий уруулт, ламтан, ламтны зарц, гуталчин, байцаагч гэсэн нэртэй. Дэлхийн II дайны үед хоёр хүүгээ том хотоос хөдөө эмээ рүү нь авчирч буй ээж, “шулам” эмээ дээр бохир газар золбинших хоёр ихэр жаал, ах дүүгийн нандин холбоо, сайн муу хамаагүй, ямар мэдрэмж сэтгэгдэл дагуулсан хамаагүй, юу болсон, харсан, сонссон тухай “гагцхүү үнэн”-ийг өчиж байх том дэвтэр байлаа. Хатуужих, гэхдээ бидний ойлгодог сахилга бат, биеийн тамир, хөдөлмөрийн хатуужил бус оюун тархи, өр зүрхээрээ хатуужих, өөрсдөдөө зориуд хат суулгадаг дасгалууд, бэлгийн эрээ цээргүй харьцаанууд, тахиа хэрчиж байсан хөвгүүд хүний аминд ч хүрдэг болж байгаа явдал гэх зэрэг нь ямар ч “найраагүй” гэмгүй байж байгаад л хоорондоо нүглээр сүлэлдэнэ. Кино үзэж буй мэт, тийм нүцгэн үнэнийг харуулсан зохиол болжээ. Муу муухайг үзэн ядаагүй, байгаагаар нь, ер нь муухай мөн ч юм уу, биш ч юм уу, ийм л байна гэсэн өнгө аястай. Зохиогч ямар ч нөхцөл байдлууд гинжин хэлхээгээр хоорондоо холбогдсоноор юунд хүргэж байгааг харуулсан болохоор эхнээсээ сайн муугийн зааг татаагүй. Нүгэл оршин байдаг. Хэн ч нүгэлтэн болж болно гэдгийг илтгэсэн байв. Харин энэ бүгд юунаас эхлэв гэдгийн хариу хайр дутагдснаас тэр. Ялангуяа эхийн хайр. Хайр, анхаарал, халамж гэж агуу их ид шидтэй аж. Эд байхгүй бол “Нүглийн нөхцөл” бүрэлдэнэ гэдгийг ч сайтар шигтэж өгчээ.