Categories
мэдээ соёл-урлаг

“Азарганы ноцолдоон” уран зургийг хөшөө болгоно

Азарганы ноцолдоон зурган илэрцүүд

БНМАУ-ын Төрийн хошой шагналт, анхны Ардын зураач, УГЗ, XX зууны манлай зураач О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон” зургийг хөшөө болгон мөнхлөхөөр болжээ. Энэхүү төслийн ажлыг Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн залуучуудын холбооноос санаачлан Дорнод аймагт босгох аж. Өвгөдийнхөө агуу бүтээлийг хойч үедээ сурталчлан таниулах гол зорилгыг агуулсан гэдгийг хэлж байлаа.

Цаг хугацааны эргэлтэд баларч, бүдгэрэлгүй мөнхөрч чадах намтар түүхээ бичих хувь хүн бүхэнд заяадаггүй. Харин Очирын Цэвэгжав авьяас билгээрээ Монголын дүрслэх урлагийн түүхэнд өөрийгөө алтан үсгээр мөнхөлж чадсан бахархалт хүн.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн ААШТ-ий эмэгтэй жингийн шигшээ барилдаанууд эхэллээ

choloot bohЧөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн ААШТ Кыргызстан улсын нийслэл Бишкек хотноо маргааш албан ёсоор эхлэх хуваарьтай байгаа. Уг тэмцээнд манай чөлөөт бөхийн баг тамирчид бүтэн багаараа оролцож буй талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Уг тэмцээнд оролцох эмэгтэй тамирчид маань уржигдар Бишкекийг зорьсон билээ. Өнөөдөр эмэгтэй 50, 55, 59, 68,76 кг-ийн урьдчилсан болон шигшээ барилдаанууд болох хуваарьтай байгаа. 12:30 цагаас тус жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаанууд явагдах хуваарьтай байгаа.

Харин эрэгтэй баг тамирчид маань өнөөдөр Бишкекийг зорьж байгаа юм. Бишкек хүртэл дөрвөн цаг нисдэг бөгөөд, манай эрэгтэй тамирчдын хувьд нөгөөдрөөс барилдаж эхлэх хуваарьтай учраас ядралтаасаа гарах, сэргэх хугацаа хангалттай бий гэдгийг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Б.Бүрэнбаатар “Жилд 300 гаруй хүн архинд хордоод нас барж байна” гэв

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөл, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран “Архидалт-Гэмт явдалтай тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 4,012 буюу 12.4 хувийг согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлжээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бүрэнбаатар “Наад захын жишээ дурьдахад манай хойд хөрш ОХУ-д оройн 22:00 цагаас үдийн 12:00 цаг хүртэл согтууруулах ундаа огт худалдаалдаггүй. Гэтэл манайд жилд 300 гаруй хүн архинд хордоод нас барж байна.

Хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 45-50 хувь нь согтуугаар үйлдэгдсэн. Тэгэхээр архидалтын эсрэг зайлшгүй шалтгаанаар өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох байгууллагууд оролцож байна” гэлээ.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчил гаргасны улмаас 86,497 хүн саатуулагдсан. Нийт саатуулагдсан хүний 6.3 хувь нь эмэгтэй, 271 буюу 0.31 хувь нь насанд хүрээгүй хүн байна.

Цагдаагийн байгууллагаас аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй хамтран архи хэтрүүлэн хэрэглэгч 911 иргэдийг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулан архинд донтох өвчтэй иргэдийг сайн дурын эмчилгээнд хамруулах ажлыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд 431 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн судалгаагаар 2017 онд архины хордлогын улмаас 356 хүн нас барсныг өмнөх онтой харьцуулахад 15.5 хувиар өссөн байна. /2016 онд 308 хүн архины хордлогоор нас барсан.

Хэлэлцүүлгийн үеэр нийгэмшлийн орчны нөлөөллийг бууруулах, уламжлалт баяр ёслол, тэмдэглэлт өдрийг согтууруулах ундаагүй өнгөрүүлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр нөлөөллийн ажил байнга явуулах, ялангуяа, өсвөр үе, залуучуудыг согтууруулах ундааны хэрэглээнээс хол байлгах шаардлагатайг оролцогчид онцолж байлааГэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөл, Цагдаагийн Ерөнхий Газар хамтран “Архидалт-Гэмт явдалтай тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд 2017 онд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 4,012 буюу 12.4 хувийг согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлжээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бүрэнбаатар “Наад захын жишээ дурьдахад манай хойд хөрш ОХУ-д оройн 22:00 цагаас үдийн 12:00 цаг хүртэл согтууруулах ундаа огт худалдаалдаггүй. Гэтэл манайд жилд 300 гаруй хүн архинд хордоод нас барж байна.

Хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 45-50 хувь нь согтуугаар үйлдэгдсэн. Тэгэхээр архидалтын эсрэг зайлшгүй шалтгаанаар өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох байгууллагууд оролцож байна” гэлээ.

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчил гаргасны улмаас 86,497 хүн саатуулагдсан. Нийт саатуулагдсан хүний 6.3 хувь нь эмэгтэй, 271 буюу 0.31 хувь нь насанд хүрээгүй хүн байна.

Цагдаагийн байгууллагаас аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй хамтран архи хэтрүүлэн хэрэглэгч 911 иргэдийг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулан архинд донтох өвчтэй иргэдийг сайн дурын эмчилгээнд хамруулах ажлыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд 431 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн судалгаагаар 2017 онд архины хордлогын улмаас 356 хүн нас барсныг өмнөх онтой харьцуулахад 15.5 хувиар өссөн байна. /2016 онд 308 хүн архины хордлогоор нас барсан.

Хэлэлцүүлгийн үеэр нийгэмшлийн орчны нөлөөллийг бууруулах, уламжлалт баяр ёслол, тэмдэглэлт өдрийг согтууруулах ундаагүй өнгөрүүлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр нөлөөллийн ажил байнга явуулах, ялангуяа, өсвөр үе, залуучуудыг согтууруулах ундааны хэрэглээнээс хол байлгах шаардлагатайг оролцогчид онцолж байлаа

Categories
мэдээ нийгэм

Б.Сумъяа Японы Биеийн тамирын их сургуульд суралцахаар болов

Асашёорюү Д.Дагвадорж Залуучуудын өвлийн олимпийн аварга, тэшүүрийн тамирчин Б.Сумъяаг Япон улсын Биеийн тамирын дээд сургуульд суралцуулахаар ярьж байгаагаа өчигдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.

Тэрбээр “Өчигдөр Б.Сумъяагийн ээж надтай утсаар холбогдож, охиноо гадаадад суралцахад туслах боломжтой эсэхийг асуусан. Ээжийнх нь хүсэлтийн дагуу Японы биеийн тамирын дээд сургуулийн захирал миний дэмжигч хүнтэй холбогдлоо. Тэрбээр манай сургуульд сайн тамирчин сургавал нээлттэй шүү гэдэг саналыг өмнө нь надад тавьж байсан. Түүнтэй холбогдож Б.Сумъяагаа бараг тус сургуульд суралцуулахаар болчихлоо” гэв.

Харин хариуд нь Б.Сумъяа “Танд чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Таны итгэлийг алдахгүй цаг мөч бүхэнд хичээх болно” хэмээжээ. Ийнхүү Асашёорюү Д.Дагвадоржийн тусламжтайгаар Монгол Улсын анхны өвлийн олимпийн аварга Б.Сумъяа Япон улсад суралцах боломж бүрдэж байгаа юм.

Норвегийн Лиллехаммер хотноо 2016 онд залуучуудын өвлийн II олимп зохион байгуулагдсан. Тус наадмын гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа Үндэсний олимпийн хороодын нэгдмэл багийн уралдаанд оролцон залуучуудын олимпийн алтан медаль хүртсэн билээ. Ингэснээр Монгол Улс өвлийн олимпийн төрлөөр анх удаагаа Олимпийн аваргатай болсон түүхтэй билээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 25-нд явагдана

НӨАТ-ын урамшууллын 2018 оны 3 дугаар сарын сугалааны тохирол 25-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2018 оны 2-р сарын 1-нээс 2-р сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Image may contain: sky, cloud and outdoor

Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө Эх орончдын өдөр, МАН-ын үүсэн байгуулагдсаны 97 жилийн ой тохиож байна. Ойн баярыг тохиолдуулан МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүд, тус намын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Өнөөдөр Эх орончдын өдөр, МАН үүсэн байгуулагсаны 97 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаантай юм.

Image may contain: 1 person, standing and outdoorImage may contain: sky and outdoor

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын далбаа гардуулах ёслол боллоо

БНСУ-ын Пёнчан хотод өвлийн XII паралимпийн наадам энэ сарын 9-18-нд болно. Тус наадамд оролцох Монголын баг тамирчдад Монгол Улсын төрийн далбаа, хувцас гардуулах ёслол өнөөдөр Улаанбаатар зочид буудлын “Хар хорин” танхимд болов. Ёслолд БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр, Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. “Пёнчан-2018” паралимпийн наадамд эх орноо төлөөлөн Б.Ганболд эх орноо төлөөлөн нэг, 10, 20 км гэсэн гурван зайд уралдах бөгөөд түүнтэй Монголын пара цанын холбооны ерөнхийлөгч Д.Рэнчинханд, дасгалжуулагчаар Ж.Дашдондог, цанын тос тосолгооны техникийн дасгалжуулагчаар Н.Сандагдорж, эмчээр Ш.Болормаа нар явах бөгөөд тэдний замын зардлыг ЗГХА, Биеийн тамир, спортын газраас гаргаж байгаа юм байна. Тус наадам спортын зургаан төрөлд 80 багц медалийн төлөө 670 тамирчин өрсөлдөнө. “Пёнчан-2018” паралимпийн наадам оролцох Монголын баг тамирчдын нээлт, хаалтын ёслолд өмсөх хүндэтгэлийн гадуур хувцасыг “Говь” компани ивээн тэтгэж, малгай ороолтыг “Эвсэг” компани урлан бүтээжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Батболд: МАН бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлттэй “хүйн холбоо”-той улс төрийн хүчин

Эх орончдын өдөр, МАН байгуулагдсаны 97 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд МАН-д 97 шинэ гишүүн элсүүлэх арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд болов. Тус арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд “Эх орончдын баярын өдөр, МАН буюу улс төрийн ууган хүчин байгуулагдсан давхар баярыг өнөөдөр тэмдэглэж байгаадаа баяртай байна. Парламентын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа гуравдугаар сарын 1-нийг “Эх орончдын баяр”-ын өдөр болгон тэмдэглэх тогтоолыг боловсруулж, УИХ-аар батлуулж байсан. Монголын ард түмэн энэ өдрийг Эх орончдын баярын өдөр гэдэг утгаар нь тэмдэглэдэг болсонд баяртай байна. МАН-ын түүх бол Монгол орны түүх юм. Тиймээс өнөөдөр “Эх орончдын баяр”, улс төрийн ууган хүчин МАН байгуулагдсаны ойн баярын мэндийг ард түмэндээ хүргэе. МАН бол улс орны тусгаар тогтнол бүтээн байгуулалт, хөгжил, цэцэглэлт, ирээдүйн хөгжилтэй салшгүй холбоотой. Үе үеийн намын гишүүд, дэмжигчдийнхээ хөдөлмөрөөр бахархаж, түүчээг нь алдалгүй өвлүүлэхийн тулд чармайхын зэрэгцээ хойч үе залуустаа ч түүхийн үнэнийг өгүүлэн, сурталчлан таниулж, эх орноо гэсэн сэтгэл зүтгэлээр дүүрэн явуулахын төлөө бид чармайн ажиллаж байна. Мөн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлж, иргэдийнхээ итгэлийг алдахгүйн төлөө зүтгэж байна. Намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд гишүүдийн оролцоо, хувь нэмэр маш чухал юм. Хамтдаа зүтгэж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж гэмээн манай нам улам батжиж, Улаанбаатар хот өнгөжин жавхаажна. Эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын түүчээ болсон Монгол Ардын Намд итгэл хүлээлгэн, бидэндтэй нэгдэж байгаа гишүүддээ талархал илэрхийлье” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замналыг харуулсан үзмэрүүд дэлгэгдлээ

Онцгой байдлын албаны түүхэн музейд өнөөдөр Архангай аймгийн Онцгой байдлын газрын түүхэн замнал, танилцуулга, бүтээл, урлал, хийж бүтээсэн бүтээлч ажлуудыг танилцуулах үзмэрүүд дэлгэгдлээ.

Түүнчлэн тус аймгийн онцлог, байгалийн үзэсгэлэн, есөн гайхамшгийн үүх түүхийг та эндээс үзэж болох юм.

Мөн Архангай аймгийн Онцгой байдлын албаны үе үеийн шилдэг, бүтээлч алба хаагчдийн өөрсдийн гараар урласан бүтээлийн дээжис, цуглуулга, гаргасан амжилт бүтээлийн товчоонтой танилцах боломжтой.

Тус үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Энэхүү үзэсгэлэнг ОБЕГ-ын Ахмадын холбоо санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд цашид 21 аймгийн Онцгой байдлын газруудын түүхэн замналын үзэсгэлэн хуваарийн дагуу Онцгой байдлын албаны музейд дэлгэгдэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Марш, тусгай бэлтгэлийн тэмцээн болж байна

obeg

Хүй долоон худагт Нийслэлийн Онцгой байдлын газрын Марш, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангуулах, мэргэжлийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой тус тэмцээнд нийт 15 багийн 180 тамирчин эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон удирдлагууд, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар оролцов.

Тамирчид жагсаалын ажиллагаа, дүрмийн мэдлэг, гранат шидэлтийн талбай дахь ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, GPS /луужин/ ашиглан биетийг хайж олох, бие бялдрын шалгуураар норматив гүйцэтгэх ажиллагаа, гал унтраах тархалт, химийн хорт бодисоос хамгаалах нормативын ажиллагаа гэсэн цэгүүдэд даалгавар гүйцэтгэн, 10 км замыг туулж, аваргуудаа шалгаруулах ажээ.

obeg

obeg