Categories
мэдээ нийгэм

Нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Ламхайгаас адис авдаг профессор” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хийсэн ярилцлага нэгдүгээр нүүрэнд хэвлэгджээ.

Иөн дээрх нүүрэнд “хүнсний аюулгүй байдал ба хооллох соёл” сурвалжилгыг хүлээн аваарай.

МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатартай хийсэн ярилцлагыг тэргүүн нүүрнээс уншаарай. Тэрээр “Улсын мөнгөнд гар дүрсэн хүнийг өнөөдөр хууль шийтгэхгүй байсан ч хувь заяа нь шийтгэнэ” гэжээ.

“Хэнэггүй нь дэндсэн малчид малынхаа дайсан болж шүлхий өвчин тарааж байна” сурвалжилгыг хүлээн аваарай.

“Арилжааны банкнууд өчигдрөөс тэтгэврийн зээлийн хүүг буурууллаа”, “Эх орончдын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ” зэрэг мэдээ мэдээллийг улс төрийн хоёрдугаар нүүрнээс харах боломжтой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Д.Мөнгөндалайгийн “Ламхайгаас адис авдаг профессор” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“Музейн нээлттэй өдрүүд болж байна” өдрийн сурвалжилгыг дөрөвдүгээр нүүрэнд хэвлэгджээ.

“Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахад хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулав” гэх мэдээллийг улс төрийн тавдугаар нүүрнээс үзээрэй.

“Засгийн газар нефть боловсруулах үйлдвэр байгуулж чадах уу” сурвалжилгыг эдийн засаг нүүрнээс харах боломжтой.

Монгол УлсынАрдын жүжигчин П.Цэрэндаваатай ярилцсаныг ардын цолтон нүүрнээс уншаарай. Тэрээр “Жүжигчний мэргэжил сонгоход ах маань “Чи бусдын хэлээр ярьдаг ажилтай болох нь, буянаараа болог” гэсэн дээ” хэмээн онцлон хэлжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УУХҮЯ, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран “Бичил уурхайн Мэдлэгийн төв”-ийн цахим платформыг бий болгожээ

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа Тогтвортой бичил уурхай төслийн хэрэгжилтийн хүрээнд “Бичил уурхайн Мэдлэгийн төв”-ийн цахим платформыг бий болголоо.

Энэхүү цахим платформ нь хамтрагч талууд мэдлэг, мэдээлэл олж авах, хуваалцах, суралцах, хадгалах хамгийн тохиромжтой бааз суурь аж. Мөн нийгэм, байгаль орчны хариуцлагатай бичил уурхайн сайн туршлагыг нэвтрүүлэх, түгээхэд хувь нэмрээ оруулах гэнэ. Үүгээр зогсохгүй олон улсын бичил уурхайн мэдлэг, мэдээлэлтэй танилцах, холбох гүүр болно хэмээн холбогдох талууд үзэж байгаа юм байна.

Арга хэмжээг нээж УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал хэлэхдээ “Монгол улсад Засгийн газар бичил уурхайн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хуулийн хүрээнд зохицуулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсээр ирсэн. Өнгөрсөн онд Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан. Эдгээр эрх зүйн актууд болон бичил уурхайн талаарх бусад мэдээ, мэдээллийг энэхүү Мэдлэгийн төв цахим платформоос авах бүрэн боломжтой. Энэхүү цахим платформын цаашдын амжилтад бичил уурхайтай холбоотой байгууллагууд, судлаачид, иргэдийн оролцоо, идэвх санаачилга чухал ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.

Датаком компани технологийн албаны захирал И.Амгалан ярихдаа “Манай компани энэхүү системийг өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш хөгжүүлж байгаа. Энэ цахим платформбол бичил уул уурхайн орчин дах бүхий л мэдээллүүдийг агуулсан. Мөн энэ дотроо цахим сургалттай. Иймээс бичил уурхайчид өөрсдийн цахим харилцааг бий болгох, мэдлэг мэдээллүүдээ авах бүрэн боломжтой систем юм. Энэ системийн хөгжүүлэлтийн шат нь дуусч байгаа. Цаашид уул уурхайн хүнд үйлдвэрийн яамныхан болон манай компани дээрх системийгхамтран үргэлжлүүлэн авч явна” гэлээ.

Нээлтийн арга хэмжээнд “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам”, “Ашигт малтмал, газрын тосны газар”, “Швейцарын хөгжлийн агентлаг”, “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, бичил уурхайчдын төлөөллүүд оролцлоо.

Г. МӨНХЦАЦРАЛ


Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа зөвлөгөөн

Монгол улсын хамгийн их хүн амтай Баянзүрх дүүрэгт замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа зөвлөгөөнийг Дүүргийн ИТХ, ГХУСАЗС, Засаг даргын тамгын газар, Замын цагдаагийн хэлтсээс хамтран зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд нийслэл болон холбогдох яам агентлагын төлөөлөл, Нийслэл дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид, хороодын засаг дарга, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төрийн болон төрийн бус байгууллага, сурагчдын төлөөлөл, аж ахуйн нэгжүүд судлаачдыг оролцуулан зохиогдож байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Б.Жавхлан Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзаж санал солилцов

Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзаж, Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, тэр дундаа битүү дээвэртэй спортын ордонтой болоход хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.

Ноён И.Бродский энэ үеэр БНЧУ-ын нээлттэй гадаад бодлого, тухайлбал Азийн чиглэлд идэвхтэй харилцах орнуудад Монгол Улсыг хамруулж, хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрт анхааран ажиллаж байгаагийн хувьд БНЧУ-ын Хоккейн холбоо болон бусад дэмжигч байгууллагуудтай хамтран орчин үеийн техник технологиор тоноглогдсон, дэлхийн стандартад нийцсэн өвлийн битүү ордонтой болох ажилд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа цаашид соёл, спорт төдийгүй бүхий л салбарт бодит хамтын ажиллагаагаар бэхжиж, улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийллээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан “Манай улс өвлийн спортыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Манай тамирчдын хувьд техник, ур чадвараараа Азидаа өндөр үнэлэгддэг. Өнөөдрийг хүртэл өөрсдийн боломж нөөцдөө тулгуурлан тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнүүдэд оролцож, тодорхой амжилт гаргасаар ирлээ. Цаашид тамирчдыг бэлтгэл сургуулилтаа жилийн дөрвөн улиралд тасралтгүй хийх боломжоор хангах, олон жил яригдаж байгаа спортын битүү ордонг барьж байгуулах ажлыг хөрсөн дээр буулгах тал дээр та бүхэнтэй хамтран ажиллах болсондоо талархаж байна” гэлээ.

Уулзалтад БНЧУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Олдржых Заяычек, эдийн засгийн зөвлөх Ива Шустакова болон Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Д.Болормаа, Монголын хоккейн холбооны нарийн бичгийн дарга А.Мэргэн нарын албаны хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна” гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлалд хууртахгүй байхыг анхааруулав

Зураг

ГХЯ-ны Консулын газраас H-2 ангиллын визтэй холбоотой асуудлаар зөвлөмж гаргалаа.

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас өнгөрсөн сарын 18-нд тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулсан. Монгол Улс дээрх жагсаалтад орсноор америкийн компаниуд манай улсаас түр хугацаагаар ажиллах хүч авах боломжтой болж байгаа хэдий ч монгол ажилчин авах хүсэлтэй америкийн ажил олгогч компани байх тохиолдолд зуучлагч компаниар дамжуулан бүртгүүлсэн иргэдийг ажиллуулдаг зохицуулалттай. Мөн монголын зуучлагч компаниуд америкийн албан ёсны бүртгэлтэй зуучлагч компаниудтай гэрээ байгуулсны дараа иргэдийг хэрхэн бүртгэх, сонгон шалгаруулах асуудал шийдвэрлэгдэх юм.

Гэтэл одоогийн байдлаар америкийн зуучлагчтай гэрээ хийсэн Н2 визэнд зуучлах эрхтэй компани байхгүй байгаа бөгөөд төрийн аль нэг байгууллага эсвэл Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ ямар нэг бүртгэл хийхгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ. Зуучлах эрхтэй байгууллага тодорхой болмогц олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд мэдээлэл өгөх аж.

Түүнчлэн олон нийтэд анхааруулахад “АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна” гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг зөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Шүлхий өвчинтэй тэмцэх ажлаа эрчимжүүлэхийг даалгав

ЗурагОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Мал эмнэлгийн үржлийн газрын дарга П.Ганхуяг нар Булган аймгийн удирдлагуудтай малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаар цахим хурал хийлээ.

Хурлаар тус аймгийн зарим сумдад гарсан шүлхий өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож, холбогдох газрын удирдлагуудад үүрэг чиглэл өгч, шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналтын постыг чангатгах, малчдын хөдөлгөөн, халдвар хамгааллын дэглэм сахиулах асуудалд анхаарч, байнгын холбоотой ажиллаж, сумын удирдлагатай хамтарч зохион байгуулалтаа сайжруулахыг үүрэг болголоо. Түүнчлэн өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг өнөөдрөөс эхлэн тус аймагт ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ

Европт хэт хүйтэрсний улмаас 20 гаруй хүн амиа алджээ

ЗурагӨвлийн сүүлчийн өдрүүдэд Европын Холбооны орнуудад маш ихээр хүйтэрч, Сибириэс орж ирсэн агаарын урсгалын нөлөөгөөр цас үргэлжлэн орсоор байна. Энэ их хүйтрэлтийг Европын хэвлэлүүд “Дорно зүгээс ирсэн араатан” гэж нэрлэжээ.

Байгалийн гамшгийн улмаас 24 хүн амиа алдсан тухай мэдээлж байна. Польшид 9 хүн, Францад 4 хүн, Литва улсад 5 хүн, Чехэд 3 хүн, Румынд 2 хүн амиа алдсан бол Италид орон гэргүй нэг хүн осгож нас баржээ.

Өнгөрсөн шөнө Их Британийн хойд нутагт агаарын хэм -11 болж буурч, ихэнх нутгаар 5-10 см зузаан цас орсон байна. Германы зарим нутагт -24 хэм хүрч хүйтэрсэн бол Эстонид -29 хэм хүрчээ. Францын Номин эрэгт хүртэл цас унаж, агаарын хэм -5 болж хүйтэрсэн байна.

Италийн Ром хотод нэлээд их цас унажээ. Хамгийн сүүлд Италийн нийслэлд зургаан жилийн өмнө цас орж байв. Тус улсын хойд нутгийн зарим хэсгээр -20 хэм хүртэл хүйтэрсэн тул дунд сургуулиудын хичээлийг хаасан байна.

Цаг уурчдын мэдээлснээр, Европын тивийн ихэнх нутагт энэ долоо хоногийн сүүлч хүртэл хүйтэн байх аж.

Categories
мэдээ спорт

“Эх орончдын өдөр”-т зориулсан бөхийн барилдаан болж байна

бөхийн барилдаан болж байна зурган илэрцүүд

Монгол бөхийн өргөөнд “Эх орончдын өдөр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болж байна. Энэхүү барилдаанд улсын арслан цолтой 6, гарьд цолтой 1, харцага цолтой 5 бөх барилдаж байгаа аж. Энэ барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Д.Ганхуяг, Э.Оюунболд, Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, харцага Ш.Уламбаяр, Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, М.Бадарч, улсын начин А.Амарзаяа, Ч.Хөхчирэнгэр, Б.Серик тэргүүтэй бөхчүүд барилдаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрдэнэс Таван Толгойн 1072 хувьцаа эзэмшигчдийг бүртгэнэ

Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ өнөөдөр хуралджээ. ТУЗ-ийн хурлаас тус компанийн баланс дээр 1,072 хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг хийх шийдвэр гаргасан байна. Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн өмч баталгаатай болж хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх боломж бүрдэх ажээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2017 онд 400 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд бараг бүх өрийг барагдуулжээ. Одоо Хөгжлийн банкинд төлөх 50 сая ам.долларын өр үлдсэн тухай гүйцэтгэх захирал Д.Ариунболд мэдээлэл өглөө. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэсэн мэдээлэл гараад байгааг үгүйсгэлээ.

Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн сурагчид энэ сарын сүүлээр амарна

ЕБС-ийн сурагчид энэ сарын сүүлээр амарнаНийслэлийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 1-нийг дуустал үргэлжлэх юм байна. Харин аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 26-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал үргэлжлэх аж

Нийслэл болон орон нутгийн 1, 2-р ангийн сурагчдын зуны амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс, 3-5-р ангийнх зургадугаар сарын 8-ны өдрөөс, 6-12 дугаар ангийнхных зургадугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлүүлэх БСШУС-ын сайдын тушаал гарчээ.