Categories
мэдээ нийгэм

Хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах талаар онцгой анхаарч буйг мэдэгдлээ

Зураг

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр Монголын бизнесийн зөвлөл (МБЗ)-ийн гишүүн байгууллагууд болон хөрөнгө оруулагчдад зориулсан сар бүрийн уулзалтад оролцож, “Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон 2018 оны боломжууд” сэдвийн хүрээнд гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад худалдааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тэдгээрийн үр дүн, цаашдын зорилтын талаар танилцуулж, санал бодлоо солилцлоо.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Засгийн газраас сүүлийн жил хагас гаруйн хугацаанд авч хэрэгжүүлсэн эдийн засгаа сэргээх, төрөлжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой бодлогын арга хэмжээ, түүний үр дүнд эдийн засгийн уналт, сааралт тогтворжиж, 2017 онд эдийн засгийн өсөлт 5.1 хувийн өсөлтөд хүрээд байгаа болон Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018-2020 онуудад 4-8 хувь байх боломжтой гэсэн таамаглалыг гаргасныг дурдав.

Мөн Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 2017 оны байдлаар 10,5 тэрбум ам долларт хүрч 27,3 хувиар, манай экспортын хэмжээ 6,2 тэрбум ам долларт хүрч өнгөрсөн оны экспортоос 26,1 хувиар тус тус өссөн тухай, түүнчлэн эдийн засгийн зөв, тууштай бодлогын үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандлагатай болж, манай улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 2017 оны жилийн эцсийн байдлаар 1,3 тэрбум ам. долларт хүрч өссөн, үүний үр дүнд манай улсын гадаад валютын нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш тогтворжсоныг цохон тэмдэглэв.

Тэрбээр цаашид ч Засгийн газрын зүгээс бизнес эрхлэгчдэд ус, агаар мэт шаардлагатай хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, тогтвортой байдлыг хангах талаар онцгой анхааран ажиллахаа мэдэгдэж, эдийн засгийг төрөлжүүлэх, ингэхдээ уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа эрхэлдэг жижиг дунд үйлдвэрлэгчдийг тодорхой бодлогын дагуу дэмжих тухай байр суурийг илэрхийлэв.

Монголын бизнесийн зөвлөл нь Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгчид болон хөрөнгө оруулагчдыг төлөөлөх зорилгоор 2007 онд байгуулагдсан төрийн бус байгууллага бөгөөд хувийн хэвшлийн болон хөрөнгө оруулагчдын дуу хоолой болохыг зорьж ажилладаг, 220 гаруй гишүүн байгуулагуудыг эгнээндэ нэгтгэсэн салбартаа тэргүүлэх байгууллага юм.

Categories
мэдээ нийгэм

“Цээж бичиг” арга хэмжээнд 216504 оюутан, сурагч оролцов

Зураг

“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан эх хэлний боловсролыг дэмжих ажлын хүрээнд “Монгол төсөл” ТББ-аас санаачлан, БСШУСЯ, Нийслэлийн Боловсролын газартай хамтран Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутнуудын дунд “Цээж бичиг” нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа.

Нийслэлийн Боловсролын газраас 2018 оныг “Эх хэлний боловсролыг дэмжих жил” болгон зарласан билээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уг асуудлыг тусгасан юм. Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр үндэсний хэмжээнд бүтээлч ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг хэсэг нь энэхүү “Цээж бичиг” арга хэмжээ гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байлаа. Энэхүү арга хэмжээ нь эх хэлний боловсрол, Монгол өв соёл, зан заншлын үнэ цэнэ, ач холбогдлыг хүүхэд залуустаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Арга хэмжээнд нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 241 сургуулийн 2-12 дугаар ангийн 216504 сурагч, их дээд сургуулийн төлөөлөл 100 гаруй оюутан залуус оролцлоо. Мөн уг ажиллагааг тохиолдуулан, Монголын нэрт зохиолчдын бүтээлүүдээс дээжлэн авчээ. Тодруулбал, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржийн “Хуучин хүү”, төрийн хошой шагналт, Монголын нэрт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир”, Монгол Улсын ардын багш, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын “Монгол бэлгэдэл”, Монгол Улсын төрийн соёрхолт, соёлын гавъяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондогийн “Өөрийн намтар” зэрэг 11 бүтээл багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Фитнесс, бялдаржуулах клубүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо

Фитнесс, бялдаржуулах клубүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан “МонголынБодибилдинг, Фитнессийн холбоо” ТББ-тай хамтран өсвөр үе, залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичгийн хүрээнд нийслэлийн өсвөр үе, залуучууд, иргэдийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “МонголынБодибилдинг, Фитнессийн холбоо” Төрийн бус байгууллагын гишүүн клубүүдэд Даваа-Баасан гарагуудад 10:00-17:00 цагуудын хооронд буюу ачаалал багатай үед 50 хүртлэх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор хангаж ажиллах юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлөөр хангах, биеийн тамир спортоор хичээллэхийг дэмжих зорилгоор талуудын сайн дурын оролцоон дээр тулгуурлан энэхүү санамж бичгийг байгууллаа.

Залуучуудын хөгжлийг дэмжих үйл хэрэгт үр бүтээлтэй оролцож, нийгмийн хариуцлагын хүрээнд ирээдүй хойч үе, залуучуудыг хөгжүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад 1-5 одтой “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллагыг алдаршуулах самбар”-ыг байршуулахаар төлөвлөж байна. Энэхүү самбарт 10 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа байгууллагад нэг од, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилж байгаа байгууллагад таван од байршуулж, олон нийтэд сурталчлан таниулна” хэмээв.

Цаашид хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх байгууллагуудын тоо, хүрээг өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул спортоос гадна иргэдэд үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудтай хамтарч ажиллахад нээлттэй” гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Хөнгөлөлттэй үнээр үйлчлэх бялдаржуулах төвүүдийн хаяг байршил

Хөнгөлөлт үзүүлэх клубүүдийн нэрс

Холбогдох утас

Хаяг, байршил

1

Чийрэг Монгол клуб

2

Proteam клуб

7709-7777

СБД 7 хороо Саруул хотхон 2-р орц 3-р давхарт

3

Perfect клуб

4

California клуб

7010-6666

3,4-р хороолол, хуучнаар “Од” кино театрын зүүн талд “JSD” төвийн 4 давхарт

5

Golden gym-1 клуб

7777-0099

Тусгаар тогтнолын ордон, 4 давхарт

6

Golden gym-2 клуб

7707-0099

Американ дэнж хотхоны баруун талд

7

Golden gym-3 клуб

7709-0099

Тэнгис кино театрын урд талд Виктори центрийн 5 давхарт

8

Golden gym-4 клуб

7717-0099

Нарны зам дагуу Замын цагдаагийн эсрэг талд Бодиз автомотивийн 3 давхарт

9

Golden gym-5 клуб

7705-0099

3-р хороолол, Сансар төвийн 3 давхарт

10

Winner клуб

9918-9255

Циркийн зүүн талын Oriflame center – н зүүн талын 2б 1а байр

11

Olympus клуб

7700-5292

Хан-уул дүүрэг Khan-uul tower

12

Эрүүлмаа клуб

13

Iron bulls клуб

8877-8870

10 дугаар хороолол, Хаан банкны 4 давхарт

14

Ripped фитнесс клуб

15

Star клуб

9928-6777

Баянгол дүүрэг 16-р хороо Амарсанаагийн гудамж, Гандан-58

16

Magic клуб

3,4-р хорооллын эцэст

17

Tiger клуб

18

Од клуб

19

Crown клуб

Holiday Inn Зочид буудлын 36 давхарт

20

HR клуб

8010-5005

БГД 3-р хороолол, Өргөө кино театрын ард Дако бизнес центрийн 7 давхарт

21

Park gym клуб

9910-8484

БЗД 26-р хороо, Нарлаг төвийн 2 давхарт

22

Enthusiast бодибилдинг, фитнесс клуб

7711-0311

Бага Тойруу, Залуучуудын өргөн чөлөө, ЭСК төв

Categories
мэдээ нийгэм

“Утаагүй Улаанбаатар” форум боллоо

Хотын дарга “УТААГҮЙ УЛААНБААТАР ФОРУМ”-д оролцож, “ЦЭВЭР АГААР-ШИНЭ ТӨЛӨВЛӨЛТ” сэдвийн хүрээнд бодлогоо танилцууллаа

“Блумберг ТВ Монголиа” болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Утаагүй Улаанбаатар” форумыг хийлээ. Нийт 200 гаруй оролцогчийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн форум агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч буй арга хэмжээ, цаашид хийх ажлын талаар, гарц гаргалгаа, шийдлийг хэлэлцлээ.

  1. Цэвэр агаар -Шинэ төлөвлөлт
  2. Цэвэр агаар – Монголд үйлдвэрлэв
  3. Цэвэр агаар -Хүртээмжтэй санхүүжилт сэдвийн хүрээнд гурван хэлэлцүүлэг өрнүүлж, орон сууцжуулах, гэр хороололын дахин төлөвлөлт, төвлөрлийг сааруулах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, ипотекийн зээлийн оновчтой тогтолцооны талаар төр, хувийн хэвшил, иргэд санал бодол, шийдэлээ ярьлаа.

Уг форумын “Цэвэр агаар-Шинэ төлөвлөлт” үндсэн хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч. Батбилэг, Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга, НЗДТГ-ын ХМОНХХ-ийн дарга Э.Дагиймаа нар оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэлэхдээ “2019 оны дөрөвдүгээр сар гэхэд нийслэл хот түүхий нүүрсний хэрэглээг зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ ажлын бэлтгэл болгон салбарын яамтай хамтарсан ажлын хэсэг ажиллаж, сайжруулсан түлш үйлдвэрлэх, худалдаалах , үнэ тарифыг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Өнөөдөр Улаанбаатар хотод 202 мянган өрх гэр хороололд амьдарч, жилдээ нэг сая 200 мянган тонн нүүрс түлдэг. Үүнийг сайжруулсан түлшээр хангахаар тооцвол жилийн хэрэглээ 600 мянган тонн болж байна. Дулааны цахилгаан станц 2-ын дэргэдэх үйлдвэр жилдээ 300 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх бол энэ чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгжүүд үлдсэн 300 мянган тонныг нийлүүлэхээр ажиллаж байна.

Нөгөө талаар үнэ тарифыг бууруулах нь чухал асуудал юм. Ер нь сайжруулсан түлш түлээд утаагүй болчихно гэсэн үг биш. Утааг бууруулах чиглэлээр хийж байгаа шат дараалсан арга хэмжээний нэг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд энэ л замналыг туулсан. Цаашид хотоо хийн түлшээр хангах, бага эрчим хүч шаардах халаалтаар хангах нь хамгийн зөв шийдэл гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Нөгөө талаар орон сууцжуулах нь агаарын бохирдлыг бууруулахад маш том ахиц авчирна. Тиймээс ч “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг өчигдөр НИТХ- ын ээлжит 14-р хуралдаанаар батлууллаа. Энэ хөтөлбөр олон талын ач холбогдол авчирахын зэрэгцээ, үр дүн өгнө гэдгийг онцоллоо. “Сервис центр” байгуулах ажил энэ хавраас эхэлнэ. Улаанбаатар хот нэгийг, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам тус бүр нэг нэгийг барьна. Намар гэхэд эхний “Сервис центр”- ын бүтээн байгуулалт дуусна” гэдгийг хотын дарга хэллээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүнг “Блумберг ТВ Монголиа”-гийн хамт олон эхнээс нь дуустал нь сурвалжилж, олон түмэнд хүргэхийг ч хүслээ.

Агаарын бохирдолыг бууруулах ажлыг үр дүнтэй болгоход иргэд аж ахуй нэгжийн дэмжлэг чухал. Хамтын хүчээрээ тулгамдсан асуудлаа шийдэж, бодит үр дүнд хүргэх зорилт тавьж байгаагаа ч хотын дарга хэллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“ОЮУТАН ЦЭРЭГ” сургалтын бүртгэл гуравдугаар сарын 10-нд дуусна

“ОЮУТАН ЦЭРЭГ” сургалтын бүртгэл гуравдугаар сарын 10-нд дуусна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачлагаар “Оюутан цэрэг” хөтөлбөр 2014-2016 онд амжилттай хэрэгжиж, 2016 оноос “Цэргийн албаны тухай Монгол Улсын хууль”-д цэргийн мэргэжил олгох “Оюутан-цэрэг” сургалт болж, хуулийн дагуу цэргийн алба хаах хэлбэр болж, тав дахь жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо.

“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт нь Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг олгож, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болж, оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн.

Уг сургалт нь оюутан, залуусыг цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болгон төлөвшүүлж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгаа ач холбогдолтой юм.

“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн Цэргийн штаб гуравдугаар дугаар сарын 10-ны өдрийн дотор бүртгэж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулж, эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бүртгүүлэх оюутан дараах баримт бичиг бүрдүүлсэн байна.

  1. Иргэний үнэмлэх
  2. Цэргийн үүрэгтний үнэмлэх
  3. Оюутны үнэмлэх
  4. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр /сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх/
  5. Сургуулийн тодорхойлолт /“Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрөл/
  6. Сурлагын дүнгийн хүснэгт /сурлагын голч дүн 2.8 аас дээш байх/
  7. Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл

Жич: 18 настай оюутан нь 2000 оны 4-р сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн байх.

Бүртгэл явагдах газар:

-Баянгол дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 106 тоот өрөө

-Баянзүрх дүүрэг- Дүүргийн 55 дугаар сургууль

-Сонгинохайрхан дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Иргэний танхим”-д

-Сүхбаатар дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Иргэний танхим”-д

-Хан-Уул дүүрэг- Дүүргийн “Соёлын ордон”-д

-Чингэлтэй дүүрэг- Дүүргийн Засаг даргын Тамгын газрын 205 тоот өрөө

Categories
мэдээ нийгэм

Шинэ орон сууцны үнийн индекс өнгөрсөн сараас 0.02 хувиар өсчээ

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2018 оны 1-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

Тус судалгаагаар өнгөрсөн 1-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.015 болж суурь үе буюу 2013 оны 1-р сараас1.5%-иар өслөө. Энэ нь өмнөх сараас 0.25 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2017 оны 1-р сарын үр дүнтэй харьцуулахад 3.53 хувиар өссөн байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

Шинэ орон сууцны үнийн индекс 1,164 гарсан. Энэ нь өмнөх сараас 0.02 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.28 хувиар өссөн байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 0,923. Суурь үеэс 7.74%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 1.16 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.30 хувиар өссөн үзүүлэлт юм.

Орон сууцны үнийн индекс, 2018 оны 1-р сар

Үзүүлэлт

Ерөнхий

Шинэ о/с

Хуучин о/с

Индекс

1,015

1,164

0,923

Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/

1,54%

16,41%

-7,74%

Өмнөх сартай харьцуулахад

0,25%

0,02%

1,16%

Оны эхэнтэй харьцуулахад

0,25%

0,02%

1,16%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

3,53%

3,28%

0,30%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4751 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

Тэнхлэг Зууч ХХК, Судалгааны алба.

Categories
мэдээ нийгэм

Кёкшюзан Д.Батбаяр “Шогакукан” хэвлэлийн газрын өмнөөс уйчлалт гуйлаа

Японы хүүхдэд зориулсан “Корокоро” комик сэтгүүлд Чингис хааны духан дээр ёс бус зураг зурж хэвлэлтэнд гаргасан нь шуугиан тариад байгаа билээ. Тодруулбал, уг сэтгүүлд “Чингис хаан”-ы “Чин”-г нь авч Чин Чин буюу эр бэлэг эрхтэн гэж бичээд хааны духан дээр нь эрхтэн зурсан нь монголчуудын дургүйцлийг төрүүлсэн юм. Үүнээс улбаалан өвөр монголчууд эсэргүүцэн хэвлэлийн газрын урт жагсаал хийсэн.

Энэхүү асуудалаар Кёкшюзан Д.Батбаяр тус сэтгүүлийн редакцтай холбогдон залруулга хийхийг шаардсан байна. Тэрбээр энэ тухайгаа фэйсбүүк хуудсандаа “Миний бие Эзэн богд Чингис хааныг маань “Боовон толгойт” хэмээн доромжилсон Японы “Корокоро” сэтгүүлийг эрхлэн гаргадаг “Шогакукан” хэвлэлийн газрын эзэнтэй утсаар холбогдож энэ асуудалд эмзэглэж буйгаа хэллээ. Мөн энэ асуудлыг залруулж, нийт монгол туургатнаас уучлал гуйх ёстойг албан ёсоор илэрхийлэв.

Үүний хариуд Японы “Шогакукан” хэвлэлийн газрын эзэн надаар дамжуулан нийт монгол туургатнаас уучлал гуйж буйгаа хэлж, сэтгүүлийн бүх дугаарыг устган, дахин ийм нүгэл үйлдэхгүй гэдгээ амаллаа” хэмээжээ.

Г. МӨНХЦАЦРАЛ

Categories
мэдээ улс-төр

НИТХ-ын дарга С.Амарсайхан Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Өнөөдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг хатагтай Элизабет Барсакийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар ярилцаж, тэр дундаа ус цэвэршүүлэх байгууламж, хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэрийг барих төслийн талаар илүүтэй санал солилцов. С.Амарсайхан “Франц улс нь ус цэвэршүүлэх, хог хаягдал боловсруулах чиглэлээр өндөр технологийг эзэмшсэн улс орны нэг. Та бүхэн энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийх тал дээр анхаарч өгвөл бид дэмжиж хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ. Элчин сайд Элизабет Барсак энэ асуудлыг судлаж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлье гэдгээ илэрхийллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү “Монгол Улсыг өрөнд оруулж буй хууль бус этгээдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй”

О.Баасанхүү зурган илэрцүүд

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тэрээр “2018 оны нэгдүгээр сарын 23-нд миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга тавьсан. Асуулгын хариу ирсэн. 2013 онд би Эрдэнэтийн 51, 49 хувийн асуудлаар ХМХ-ээр яриа өгч байсан. Тухайн үед миний яриа Арбитрын шүүхэд нотлох баримт маягаар нөлөөлж болзошгүй байсан учраас энэ асуудлыг сөхөөгүй. Харин одоо асуудал бүрэн эцэслэн шийдэгджээ.

Хамгийн гол нь хэвлэлээр 51 сая, 99 сая доллар гэж янз бүрээр ярьж байна. Би сүүлд хэвлэлийнхэнд 172 сая долларын тухай ярьсан.Энэ ямар учиртай гэхээр 2007 онд Стандарт банк Монгол улсад орж ирээд 20 сая.долларын гэрээ хийж байсан, дараа нь 2009 онд 36 сая ам. долларын гэрээ хийсэн байна.

Дараа нь 2009 оны гэрээндээ 2010 онд өөрчлөлт оруулаад 75 сая доллар болгосон. Ингээд 2010 ондоо шинэ гэрээ байгуулж, 75 саятай зэрэгцүүлж 27 сая долларын гэрээ байгуулсан. 2011 онд 27 сая долларын гэрээндээ нэмэлт оруулж 34 сая ам.долларын гэрээ байгуулсан.Нийтдээ 172 сая.долларын зээлийн гэрээг 2011 он гэхэд хийчхэж. “Жаст Групп” Стандарт банкнаас авсан зээлийн гэрээ ийм байна.

Арбитрын шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрт хамаарах 51 сая ам.доллар дээр нэмээд хүү торгуул, шүүхийн зардлыг нэмээд 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар 109 сая ам.доллар төлөх шийдвэр гаргасан. Тухайн үед Ш.Батхүүгийн зээлсэн 172 сая ам.доллараас 51-ийг нь хасахаар 121 сая ам.долларын өнөөгийн Төрийн банк төлөх нөхцөл байдал үүсээд байгаа. Тэр үед энэ банк чинь Хадгаламж нэртэй байсан” гэж тодотгов.

Мөн тэрээр “Шүүхээс 500 мянган ам.доллараас дээш үнэлгээ бүхий “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгүүдийн мэдээллийг авахыг хүссэн байдаг. Үүнийг нь өгөөгүй учраас “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгийг битүүмжлэх нь зөв гэсэн захирамж гаргачихаад байна. Монгол Улсыг ийм хүнд байдалд оруулсан хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Ж.Алтан, Ш.Батхүү нарын жараахайнаас гадна өөр том хүмүүс ч байгаа.

Тухайн үед зээлийн шугамыг хэн нээв. Тодорхой хэмжээгээр нуун дарагдуулсан, Монгол Улсыг шүүх дээр ялагдуулахад хүргэсэн хүмүүстэй ч хариуцлага тооцох хэрэгтэй. “Стандарт” банк одоо Хятадын компанид зарагдсан. Төлөх мөнгө нь маш их. “Эрдэнэт” өнгөрсөн онд 300 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Энэ мөнгөнөөс төлөлтийг хийх гэж байгаа нь маш буруу жишиг. Зээлийн хүү нь өдөр хоногоор өсч байгааг анхаарах хэрэгтэй” гэсэн юм.

Categories
гадаад мэдээ

Бээжин хотод агаарын чанар муу байгаагаас хоёр хоногийн “Шар түгшүүр” зарлав

Өчигдрийн байдлаар Бээжингийн агаар бохирдол нэмэгдсэн талаар орон нутгийн хэвлэлүүд онцолжээ. БНХАУ-ын нийслэл Бээжин хотод агаарын чанар муу байгаагаас хоёр хоногийн “Шар түгшүүр” зарлаад байна.

Цаг агаар дулаарахтай зэрэгцээд агаарын солилцоо багассан нь агаарын чанарт сөргөөр нөлөөлжээ. 2017 онд Бээжинд агаарын бохирдлын дундаж хэмжээ 58 микрограмм, метр куб байсан байна. Энэ нь өмнөх оноос 20.6 хувиар бага дүн болжээ. Иймд БНХАУ агаарын бохирдолтой үргэлжлүүлэн тэмцэнэ гэдгээ дахин мэдэгдсэн юм. Хятадын томоохон хотуудын агаар дахь PM10 тоосонцрын агууламж жилийн дүнгээр дунджаар 22.7 хувиар буурсан байна. Түүнчлэн 200 мянга гаруй нүүрсний станцыг хааж, 20 сая гаруй автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийжээ.