Categories
мэдээ эдийн-засаг

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээдийн анхааралд

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийг дагалдан дараах хуулиудад нэмэлт өөрчлөлт орж батлагдсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээдүүд доорх хуулийн заалтуудыг анхааралдаа авч, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахыг зөвлөж байна.

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь эцсийн эзэмшигчийн мэдээллээ 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар, харьяа татварын албанд нөхөн бүртгүүлнэ.
2 дугаар зүйл.Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээтэй хуулийн этгээд нь эцсийн эзэмшигчийн мэдээллээ 2018 оны 06 дугаар сарын 01-ний дотор харьяа татварын албанд нөхөн бүртгүүлнэ.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.11.“эцсийн эзэмшигч” гэж өөрийн эзэмшиж буй хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийн үндсэн дээр хуулийн этгээдийн хяналт, удирдлага, хөрөнгийг шууд, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдийн хувьцаа, хувь оролцоогоор төлөөлүүлэн удирдан чиглүүлж буй дараахь этгээдийг:
3.1.11.а.хуулийн этгээдийн хамгийн их саналын эрхийг эзэмшдэг;
3.1.11.б.хуулийн этгээдийн хувьцааны тоо, эсхүл зах зээлийн нийт үнэлгээний хамгийн ихийг эзэмшдэг;
3.1.11.в.адилтгах бусад.
11 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн хувийн хэргийн агуулга
11.1.Хуулийн этгээдийн хувийн хэрэг дараах мэдээллийг агуулна:
11.1.12.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдийн эцсийн эзэмшигч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаархи мэдээлэл. /УБ15 маягт бөглөх http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlis…
11.4.Энэ хуулийн 11.1.12-т заасан эцсийн эзэмшигчийн мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд холбогдох татварыг төлсөн талаархи татварын албаны тодорхойлолтыг үндэслэн өөрчлөлтийг бүртгэнэ.

15 дугаар зүйл. Шинээр байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргах
15.1.Өргөдөл гаргагч шинээр байгуулсан хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана.
15.2.10.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд эцсийн эзэмшигч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаархи мэдээлэл.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүд шинэ оноо амар тайван угтлаа

БАЯРЫН ӨДРҮҮДЭД НИЙСЛЭЛД НОЦТОЙ ГЭМТ ХЭРЭГ БҮРТГЭГДСЭНГҮЙ

2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Нийслэлд онц ноцтой гэмт хэрэг, гудамж талбай олон нийтийн газар осгож нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Нийслэлийн цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласан юм.

Баярын амралтын өдрүүдэд нийслэлийн иргэдийн амар тайван аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 360 чиглэлд цагдаагийн алба хаагчид Хууль сахиулахын их сургуулийн сонсогчидтой хамтран авто болон явган эргүүл хийсэн байна.

ШИНЭ ОНЫ ЭХНИЙ ӨГЛӨӨ НИЙСЛЭЛД 20 ГАРУЙ ЭХ АМАРЖЖЭЭ
Шинэ оны эхний өглөөний байдлаар нийслэлийн гурван амаржих газарт нийтдээ 20 гаруй эх амаржсан байна.Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт 2018 оны эхний өдөр мэндэлсэн иргэдэд хотын дарга Су.Батболд үндэсний үйлдвэрлэгчдийн урласан гарын бэлгийг гардуулсан юм.

“Амгалан амаржих газарт 2018 оны нэгдүгээр сарын 1-ий 00.00 цагаас хойш 11 эх амаржсан байна. Харин 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ий 09.00 цагаас 2018 оны нэгдүгээр сарын 1-ий 09.00 цаг хүртэл 28 эх амаржжээ.

20 ИРГЭНИЙГ ГАЛ ТҮЙМРИЙН БҮСЭЭС АВАРЧЭЭ

Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид баярын амралтын өдрүүдэд обьектын гал түймрийн 34, аврах ажиллагааны таван дуудлагаар шуурхай ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 20 иргэний амь бие, иргэд аж ахуйн нэгж байгууллагын 55 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

“Улаанбаатарын мөнгөн үдэш-2018” цэнгүүнд иргэдийн аюулгүй байдлыг хангаж, Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн, Баянхошууны Зүрх-Уул, Дамбын гүүр, Баянзүрхийн Маахуур толгойгоос хийсэн ёслолын буудлагын үеэр болзошгүй гал түймрийн аюулаас сэргийлжээ.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр намын бүлгүүд хуралдахгүй

УИХ дахь намын бүлгүүд долоо хоног бүрийн даваа гаригт хуралдаж, тухайн долоо хоногт хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэдэг. Энэ дагуу ажлын шинэ долоо хоног эхэлж байгаатай холбогдуулан намын бүлгүүд хуралдах товтой байсан ч өнөөдөр хуралдсангүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​Төлбөрийн баримтын мэдээллийг жилийн эхний найман өдрийн дотор бүртгүүлэх ёстой

НӨАТ-ын тухай хуульд зааснаар худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодог. Үүнд:

-Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх

-Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх

-Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх

-Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх.

Журамд заасны дагуу албан татвар төлөгч нь төлсөн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах хүсэлтэй бол нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн системийн хэрэглэгчийн хэсэгт нэвтрэн, системийн өгөгдлийн дагуу дараах мэдээллийг бүртгүүлсэн байх шаардлагатай.

-Хэрэглэгчийн овог, нэр

-Регистрийн дугаар

-Цахим шуудан /имэйл/-ийн хаяг

-Утасны дугаар

-Албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар.

-Албан татвар төлөгч нь журмын дагуу бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй.

Албан татвар төлөгч нь албан татвар суутган төлөгчөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай худалдан авалтаа нотолсон төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байх ба тухайн хуанлийн жилийн /2017 оны/ сүүлийн өдрийн 24.00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн /2018 оны/ эхний найман өдрийн дотор бүртгүүлсэн байх шаардлагатай.

Татварын алба нь /Гааль, Татвар, Санхүүгийн Мэдээллийн Технологийн Төв УҮГ/ НӨАТ-ын тухай хуульд заасны дагуу тухайн жилд олгох буцаан олголтын дүнг дараа жилийн эхний сарын 15-ны өдрийн дотор албан татвар төлөгч бүрээр бүртгэлийн системээс гаргаж, баталгаажуулан, албан татварыг буцаан олгуулах саналын хамт татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад /Татварын ерөнхий газар/ хүргүүлдэг.

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага НӨАТ-ын тухай хуульд зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад /Сангийн яам/ хүргүүлнэ. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага саналыг хүлээн авснаасаа хойш ажлын 45 өдөрт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргадаг журамтай юм байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ жилийн цагаан сараар гурав хоног амарна

Зураг

Ирж буй 2018 онд бүх нийтээр тэмдэглэх баярын өдрийн хүрээнд ажлын ес хоног амрахаар таарч байна.

Харин өнгөрсөн 2017 онд монголчууд бүх нийтээр тэмдэглэх найман баяраар ажлын 11 хоног амарсан юм. Та бүхэнд 2018 онд бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийг танилцуулж байна.

Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр Огноо Амрах хоног Ажлын өдөр таарч байгаа хоног
Шинэ жил Нэгдүгээр сарын 1 /Даваа/ нэг нэг
Цагаан сар Хоёрдугаар сарын 16-18 /Бямба-Даваа/ гурав нэг
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр Гуравдугаар сарын 8 /Пүрэв/ нэг нэг
Хүүхдийн баяр Зургаадугаар сарын1 /Баасан/ нэг нэг
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр Долоодугаар сарын11, 12, 13, 14, 15 /Лхагва-Ням/ тав гурав
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр Арваннэгдүгээр сарын 8/пүрэв/ нэг нэг
Улс тунхагласан өдөр Арваннэгдүгээр сарын26 /Даваа/ нэг нэг
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр Арванхоёрдугаар сарын 29 /Бямба/ амралтын өдөр таарч байна
Categories
мэдээ нийгэм

Эмээлтийн замд осол гарчээ

Image result for эмээлтийн зам

Энэ сарын 1-нд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлтийн замд зам тээврийн хоёр ноцтой осол гарчээ. Тодруулбал Эмээлт уруудаад жалганд машин онхолдсон хүмүүс нь гарч чадахгүй байна гэсэн дуудлага онцгой байдлынханд иржээ. Газар дээр нь очиход 15.. УБУ улсын дугаартай “Приус” загварын автомашин жалганд онхолдож, 17 настай эрэгтэй Э автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байжээ. Мөн 25 настай эрэгтэй Э хөнгөн гэмтсэн байсныг эмнэлэгт хүргэжээ.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн зам дээр хоёр машин мөргөлджээ. Тодруулбал “Санота-6” загварын автомашин, “Тоёото перемо” загварын автомашинтай мөргөлдөж жолооч М /25 настай, эрэгтэй/, иргэн О /26 настай, эмэгтэй/, Ц /55 настай, эмэгтэй/, Д /56 настай, эрэгтэй/, Б /26 настай, эрэгтэй/, Ц /26 настай, эмэгтэй/, Б /3 настай, эмэгтэй/, нар хөнгөн гэмтсэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Categories
гадаад мэдээ

Дональд Трампийн шинэ оны анхны жиргээ Пакистаны тухай байлаа

Зураг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ он гарснаас хойш “Твиттер” хуудастаа бичсэн анхны “жиргээ” нь Пакистаны тухай байлаа.

“Си-Эн-Эн” телевизийн мэдээлснээр, Д.Трамп даваа гарагт буюу өчигдөр “Твиттер” хуудастаа “Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Пакистан улс АНУ-ын эрх баригчдыг мунхруулан 33 тэрбум гаруй долларын тусламж авсан байна. Харин Пакистан АНУ-д “хууран мэхлэлт”-ээс өөр юу ч өгөөгүй. Тэд манай улсын удирдагчдыг мунхруулсаар ирсэн. Бидний Афганистанд “ангуучилж буй” террористуудын аюулгүй байдлыг тэд хангасаар ирсэн. Тэд АНУ-ыг өөр юугаар ч гийгүүлээгүй ” гэжээ.

Д.Трамп өнгөрсөн 10 дугаар сард өчигдрийн жиргээнээсээ огт өөр юм бичиж байв. Тодруулбал, тэрбээр “Лалын босогчдын “Талибан” бүлэглэлийн барьцаанд олон жил байсан Америкийн иргэн Кейтлэн Коулменыг нөхрийнх нь хамт суллахад тусламж үзүүлсэн Пакистаны Засгийн газарт талархлаа. Энэ нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бэхжиж буйн нэгэн тод жишээ юм. Пакистан АНУ-ыг дахин хүндэтгэж эхэлж буй илрэл гэж би ойлгож байна” гэж байсан билээ.

Гэхдээ Афганистан дахь НАТО тэргүүтэй эвслийн командлагч, АНУ-ын армийн генерал Жон Николсон өнгөрөгч оны 11 дүгээр сард мэдэгдэл хийхдээ “Ерөнхийлөгч Д.Трамп Афганистан болон бүс нутагт хэрэгжүүлэх шинэ бодлогоо танилцуулж, террористуудыг устгахад хүчин чармайлт гаргахыг Пакистанд уриалснаас хойш Пакистан террористуудтай тэмцэх гэж хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Надад Пакистаны хандлага өөрчлөгдөж байна гэх юм огт ажиглагдсангүй” гэж байв.

Түүний энэ мэдэгдэл нь Д.Трампыг бодлоо өөрчлөхөд нөлөөлсөн байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

“Нью-Йорк Таймс” сонинд өнгөрсөн долоо хоногт гарсан нийтлэлд дурдсанаар, АНУ Пакистанд 255 сая долларын тусламж үзүүлэх төлөвлөгөөгөө цуцалж магадгүй.

Categories
мэдээ нийгэм

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд 20 иргэнийг гал түймрээс аварчээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид баярын амралтын өдрүүдэд обьектын гал түймрийн 34, аврах ажиллагааны таван дуудлагаар шуурхай ажиллаж, гал түймрийн утаажилтын бүсээс 20 иргэний амь бие, иргэд аж ахуйн нэгж байгууллагын 55 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд давхардсан тоогоор 660 албан хаагч 224 авто машин техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн байна.

Түүнчлэн “Улаанбаатарын мөнгөн үдэш-2018” цэнгүүнд иргэдийн аюулгүй байдлыг хангаж, Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн, Баянхошууны Зүрх-Уул, Дамбын гүүр, Баянзүрхийн Маахуур толгойгоос хийсэн ёслолын буудлагад болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлж, хяналт тавин, галын аюулгүй байдлыг хангуулж ажиллав гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Баярын амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд обьектын гал түймрийн 34, аврах ажиллагааны 5 дуудлагаар нийслэлийн Аврах анги 105, Гал түймэр унтраах аврах ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажилласан билээ.

Тухайлбал 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Хан-уул дүүргийн 12 дугаар хороо Чингэлтэй дүүргийн ахмадын Ногоон булан амралтын газарт 10х18 метрийн хэмжээтэй хоёр давхар мансардтай байшин шатсаныг гал түймэр унтраах, аврах ангийн 50 албан хаагч 9 автомашин техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж унтраасан байна.

Мөн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол Бурхантын гудамжинд дөрвөн ханатай гэр шатсан дуудлагаар Гал түймэр унтраах аврах 65 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж унтраасан. Гал түймэрт өртөж 37 настай эрэгтэй нас барсан байсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Манай шатарчдын чансааг Олон улсын Их мастер Ц.Батчулуун тэргүүлж байна

Дэлхийн шатрын холбооноос 2018 оны нэгдүгээр сарын чансааг шинэчлэн гаргаснаар /ФИДЕ-гийн чансаа/ манай улс 177 орнoос дахин 57 дугаар байрт бичигджээ.

Сар бүр шинэчлэгддэг уг чансаагаар манай улсын шатарчдын чансааг Олон улсын Их мастер Ц.Батчулуун (2561), эмэгтэй шатарчдын чансааг Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн Олон улсын Их мастер Б.Мөнгөнтуул (2410) нар тэргүүлсээр байна. Дэлхийн шилдэг 100 охидын жагсаалтад Олон улсын мастер, эмэгтэйчүүдийн ОУИМ Д.Номин-Эрдэнэ 2356 чансаагаар найм, ФИДЕ мастер Б.Амина 2256 чансаагаар 46, эмэгтэй олон улсын мастер Ү.Үүрийнтуяа 2216 чансаагаар 60 дугаарт байрт тус тус бичигдсэн байна.
Монголын шилдэг 100 шатарчдын чансааг гаргасаны эхний 30 шатарчинг танилцуулж байна.

1 Batchuluun, Tsegmed g MGL 2561 9 1987
2 Gundavaa, Bayarsaikhan g MGL 2492 0 1989
3 Bilguun, Sumiya m MGL 2481 18 1997
4 Nasanjargal, Urtnasan f MGL 2451 0 1994
5 Munkhgal, Gombosuren m MGL 2435 0 1988
6 Munguntuul, Batkhuyag m MGL 2410 17 1987
7 Battulga, Namkhai m MGL 2404 0 1985
8 Enkhnar, Enkhbaatar f MGL 2401 0 1997
9 Batchimeg, Tuvshintugs m MGL 2398 0 1986
10 Nomin-Erdene, Davaademberel m MGL 2356 2 2000
10 Khatanbaatar, Bazar g MGL 2356 0 1973
12 Batsuren, Dambasuren m MGL 2353 9 2004
13 Boldoo, Erdenepurev f MGL 2328 9 1999
14 Ganbold, Odondoo m MGL 2318 0 1973
15 Agibileg, Uurtsaikh MGL 2302 0 2001
16 Gan-Od, Sereenen f MGL 2294 10 1985
17 Enkhtuul, Altan-Ulzii wg MGL 2292 10 1994
18 Gunbayar, Myagmarsuren f MGL 2265 0 1986
19 Amina, Battsooj f MGL 2255 0 2001
20 Hurmanbai, Shakei f MGL 2253 0 1973
21 Baasansuren, Erdene f MGL 2244 0 2003
22 Mungunkhuu, Mijgee MGL 2236 0 1976
23 Galmandakh, Badrakh MGL 2227 0 1990
24 Bayarmaa, Bayarjargal wf MGL 2222 0 1995
25 Ariunbuuvei, Badamdorj MGL 2218 0 1994
26 Amartuvshin, Ganzorig f MGL 2216 8 2005
26 Tuvsanaa, Nyamaa f MGL 2216 0 1965
26 Uuriintuya, Uurtsaikh wm MGL 2216 0 1998
29 Bayarmandakh, Balgan f MGL 2211 1974
30 Erkhembayar, Duurenbayar f MGL 2209 0 1979

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Утаа бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээг цогцоор нь шийднэ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар шинэ оны эхний өдөр нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлууд болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус ажиллалаа.

Тэрээр нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний богино, дунд, урт хугацааны шийдлийг нягталж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Монгол Улсын Засгийн газар ирэх лхагва гаригт 2018 оны анхны хурлаа утааны эсрэг зохион байгуулах юм гэлээ. Мөн тэрээр Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлын хэсгийн хуралдаанд оролцож утаа бууруулахад гэр, байшин, орон сууцтай иргэдэд тус бүрт нь тохирсон дулаан хадгалалт, хамгаалалтын аргыг нэвтрүүлэх нь чухал гэлээ. Улмаар 2019 он хүртэл богино, 2021 он хүртэл дунд, 2025 он хүртэл урт хугацаанд мөрдөж ажиллах төлөвлөгөө гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.

Иргэд, аж ахуй нэгжүүд, төрийн бус байгууллагаас утаа бууруулахад хувь нэмрээ оруулах олон санал, төсөл ирүүлсний дээр Засгийн газраас ч төрөл бүрийн ажлыг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Эдгээрийг зэрэгцүүлж хэрэгжүүлэхэд тухайн зорилтот бүлэгтээ хүрч илүү үр дүнг үзүүлнэ гэлээ.

Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нэгэн өрх 100 мкв байшиндаа сайтар дулаалга хийснээр дулаан алдагдал нэг дахин буурч, халаалтаа цахилгаан халаагуураар шийдвэрлэснээр өрхийн сарын зардал 3 дахин багассан. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд иргэн Ц.Мөнхбаатарын зохион бүтээсэн “Нүүдэлчин” зуухыг 2 айлд байршуулсан нь нүүрсний хэрэглээг нь 2 дахин бууруулсан зэрэг иргэдийн хувьдаа авч хэрэгжүүлж буй шийдэл олон байна.

Гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах замаар агаар орчны бохирдлыг арилгахын тулд зорилтот бүлгүүдийн нарийвчилсан судалгааг яаралтай гаргахыг холбогдох албаныханд үүрэгдлээ. Энэ хүрээнд яг одоо зах зээлд бэлэн болсон 40,000 орчим орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судалж танилцуулахыг ажлын хэсгийнхэнд ЗГХЭГ-ын дарга даалгалаа.

Мөн түүхий нүүрсний хэрэглээг хумих, нийслэл рүү нэвтрүүлэхийг хориглох боломж нөхцөлийн талаар богино хугацааны шийдэл боловсруулах үүрэг өгөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ