Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын 2018 оны анхны хуралдаан өнөөдөр 13.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Буу алдсан албан хаагчийн биеийн байдал сайжирч байна

Image result for батлан хамгаалах яамӨнгөрсөн сарын 25-нд Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалын харьяа Дорнод дахь 065-р ангийн ахлагч өөрийгөө буудаж шархдуулсан талаар мэдээлэл зарим хэвлэлээр гарав. Тодруулбал түүнийг буугаа цэвэрлэх үедээ согтуу байсан учраас галт зэвсэгтэйгээ буруу харилцаж өөрийгээ буудсан гэх мэдээллийг орон нутгийн бүсийн оношлогооны төвөөс өгчээ. Улмаар тухайн цэргийг Дорнодоос авчирч, цээжний хөндийг нь нээж сумыг авах мэс засал хийсэн. Биеийн байдал хүнд байгаа талаар бичсэн байв.

Албан эх сурвалж хэлэхдээ “Дорнодод арваад хоногийн өмнө цэрэг буугаа цэвэрлэж байгаад сум алдаж өөрийгөө буудсан хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Биеийн байдал нь ч гайгүй байгаа. Харин Говь-Алтай аймагт нэгэн иргэн согтуурсан үедээ өөрийгөө хоёр удаа буудаж, цэргийн төв госпитальд ирж хэвтэн эмчлүүлж байгаа юм билээ. Энэ хоёрыг нэг хүн гэж ойлгож, ташаа мэдээлсэн байна” гэлээ.

Саяхан авсан мэдээллээр шархадсан албан хаагчийг Дорнод аймагт авчиран цээжний хөндийгөөс сумыг авсан бөгөөд биеийн байдал нь харьцангуй сайжирсан гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Чөлөөт бөхийн УАШТ болно

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн I сарын 11-14-ний өдрүүдэд Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд болно. Энэ удаагийн тэмцээн жингийн шинэ ангиллаар явагдах ажээ. Эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг болон эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 57, 59, 62, 68, 72, 76 кг гэсэн жингүүдэд аваргаа тодруулах юм. УАШТ-нд Дэлхийн бөхийн холбооны баталгаажсан “TAISHAN” фирмийн гурван дэвжээг ашиглахаар юм байна.

Categories
мэдээ спорт

Азьяа Томас шинэ багтайгаа анхны тоглолтоо хийлээ

Америкийн үндэсний сагсанбөмбөгийн холбооны улирлын тоглолтууд үргэлжилж байгаа билээ. Тэгвэл өнгөрөгч зуны хамгийн том наймаагаар Клэвланд Кавальерсд ирсэн Азьяа Томас өнөөдөр шинэ багтаа анхны тоглолтоо хийлээ. Уг тоглолтонд морьтон цэргүүд Портланд Триал Блэйзэрсийн эсрэг тоглож 127-110-ийн харьцаатай хожин Азьяа Томасийн эргэн ирэлтийг мялаасан юм. Сэлгээнээс тоглолтыг эхлүүлсэн Азьяа Томас 18 минутад, 17 оноо авч 50 хувьтай довтлон 3 оновчтой дамжуулалт өгсөн бол Лэброн Жэймс 24 оноо, 8 оновчтой дамжуулалт, 6 самбараас бөмбөг авалтаар морьтон цэргүүдийг тэргүүлэв. Харин эсрэг багаас холбон тоглогч Дамиан Лиллард 26 оноо, 6 оновчтой дамжуулалт өгсөн юм.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллалаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллалаа. Эмнэлгүүдийн ачаалал хэр байгаатай танилцахын зэрэгцээ цаг наргүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудтайгаа уулзаж, ярилцлаа. Яаралтай тусламжийн хэсэгт ачаалал харьцангуй бага, хүлээгдэл, чирэгдэлгүй байлаа. Энэ үеэр иргэд эмнэлгүүдийн ачааллыг багасгах, ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд сурагчдын амралтыг урьдчилж эхлүүлсэн, эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан нь үр дүнгээ өгч буйг хэллээ.

Тухайлбал “Манал-Үйлс” өрхийн эрүүл мэндийн төв нь ХУД-ийн 5-р хорооны 6180 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Эрүүл мэндийн төвийн дарга Б.Сарантуяа тус өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон томуу, томуу төст өвчний өнөөгийн байдлын талаар танилцуулав. Сургуулийн хүүхдийн амралт эхэлсэн, томуу, томуу төст өвчтэй хүүхдийн эцэг, эх, асран халамжлагч нарт цалинтай чөлөө олгох болсонтой холбоотой манай төвд хандах хүүхдийн тоо эрс буурч байна. Өдөрт 10 гаруй хүн үзүүлж байна. 1 хүртэлх насны хүүхдийг гэрээр эргэлт хийж байгаа талаар мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтийн албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо мэдүүлэх хуулийн хугацаа эхэллээ

Авлигатай тэмцэх газрын үндсэн чиг үүргийн нэг болох нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх хуулийн хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс улс орон даяар эхэллээ.

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид зааснаар мэдүүлэг гаргагчид нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор цахим систем буюу www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй.

Улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс холбогдох байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүллээ. Мөн мэдүүлэг гаргагч болон төрийн байгууллагын удирдлагууд, мэдүүлгийг бүртгэж, хянаж, хадгалах үүрэгтэй эрх бүхий албан тушаалтан нарт зориулсан олон талт сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг мэдээлэл хийлээ

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв.

Тэрбээр “Эрх баригчид 2017 онд бүтээн байгуулалт хийсэнгүй. Засгийн газраа огцруулсан нь дуулиантай явдал байлаа. 2018 онд энэ байдлыг давтаж болохгүй. Хэрэв давтвал эдийн засаг илүү муудна. УИХ дахь АН-ын бүлгийн хувьд 2018 онд 65-ын бүлгийн үйл ажиллагааг хянах жил байна. 2018 он бол эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөр биелэх эсэхийг шийдэх он болно. Иймээс бид амлалтыг нь сар бүр сануулна.

Олон улсын валютын шаардлагаар нэмэгдсэн татвар олон нийтийн эмзэг асуудал болсон. Есөн төрлийн татвар нэмэгдсэнийг анзаараагүй явж байгаа. Эдгээр татваруудаас Газар худалдаалахтай холбоотой татвар бүх иргэдэд хамаарна.

Хоёрт, дундаж цалинтай иргэдийн татвараас 15 хувийн татвар авч байгаа нийгмээ эргээд ядуурал рүү түлхэнэ. Аж ахуйн нэгж байгууллагууд 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэн байлгахгүйн тулд далд эдийн засагт шилжинэ. Татварын энэ нэмэгдлээр 88 тэрбум төгрөгийг ажил хөдөлмөр бүтээдэг хүмүүсийн халааснаас аваад халамжид зарцуулахаар харагдаж байгаа.

Нийгмийн халамж ямар ихээр өссөн бэ гэдгийг би одоо тоон хэлээр хэлье. Засгийн газар 2016 онд 278 тэрбумыг халамжид зарцуулдаг байсан бол 2018 онд 776.9 тэрбум болж гурав дахин өссөн. Халамжийг гурав дахин өсгөчихөөд иргэдийн халаас рүү татвараар орж байгаа нь буруу гэж үзэж байгаа учраас дээрх шаардлагыг Засгийн газарт тавьж байгаа юм. Хүүхдийн мөнгийг 100 хувь бүгдэд нь өгөх хуучин журамд буцаан оруулахыг шаардана. Нефтийн үнэ, эрчим хүчний үнэ, дулааны үнэ суурь үнэ иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг учраас болгоомжтой хандахыг зайлшгүй анхаарах шаардлага үүсэж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард Бөхийн өргөөнд болох барилдааны хуваарь гарчээ

Image result for Бөхийн өргөөнд болох барилдааны хуваарь гарчээ

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос шинэ оны эхний сард Бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг гаргажээ.

Уг хуваарийн дагуу энэ нэгдүгээр сард таван барилдаан болох юм. Тухайлбал, нэгдүгээр сарын 06-ны 14 цагт Монгол Улсын начин Н.Мөнхжаргалын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно. Нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, нэгдүгээр сарын 20-ны 12 цагт сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, нэгдүгээр сарын 21-нд Талх-Чихэр ХХК-ийн хэвийн боовны баярт зориулсан аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, нэгдүгээр сарын 28-нд Монгол Улсын харцага цолны хүндэтгэлийн улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн оны шилдгүүд тодров

Холбоотой ЗурагНийслэлийн Баянзүрх дүүргийн эдийн засаг нийгмийн зорилтыг биелүүлэхэд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан шилдэг төр захиргааны байгууллага, аж ахуй нэгж, хамт олон, төрийн албан хаагч, оюутан, сурагчид өнөөдөр тодорлоо. 2017 оны дүүргийн шилдгүүдийн шагналыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Зөвлөх С.Майнбаяр, дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин нар гардуулав.

2017 оны дүүргийн шилдэг Төр захиргааны байгууллага, аж ахуй нэгжээр Дүүргийн хөгжлийн төв, Цагдаагийн III хэлтэс, “Хас” банкны ‘’Баянзүрх’’, “Хаан” банкны ‘’Жуков бизнес төв’’ салбар, дүүргийн Соёлын төв, УСУГ-ын Спорт цогцолбор шалгарарсан юм. Мөн дүүргийн НҮГ-3,4 болон Эрүүл мэндийн нэгдэл, Ерөнхий боловсролын 85 дугаар сургууль, Кино Урлагын Дээд Сургууль, 210 дугаар цэцэрлэг, дүүргийн 2, 9, 16 дугаар хороод шилдгээр тодорлоо.

Мөн энэ үеэр 2017 оны дүүргийн Хөдөлмөрийн аваргууд шагналаа гардан авсан юм. Тодруулбал, Цагдаагийн III хэлтсийн эрүүгийн мөрдөгч, Цагдаагийн ахмад Н.Чинзориг, 61 дүгээр цэцэрлэгийн арга зүйч Д.Лхагвасүрэн, дүүргийн Биеийн тамир, спорт хорооны дасгалжуулагч О.Түмэнжаргал, Татварын хэлтсийн Улсын ахлах байцаагч Б.Батсүх, НҮГ-1 ОНӨААТҮГ-ын хог тээврийн орлого хариуцсан байцаагч Л.Мажигсүрэн, Эрүүл мэндийн төвийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн зохицуулагч С.Эрдэнэчимэг, ‘’Алтан жолоо трейд’’ ХХК-ийн үйлчилгээний ажилтан Х.Алтанцэцэг, НҮГ-2 ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Г.Гэлэгпунцаг нар салбар тус бүрийнхээ Хөдөлмөрийн аваргаар шалгарсан байна.

МУИС-ын I курсийн оюутан Б.Нармандах, Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хотын салбарын IV курсийн оюутан Б.Батцоож, “Зохиомж” дээд сургуулийн IV курсийн оюутан Э.Санчир нар Баянзүрх дүүргийн 2017 оны шилдэг оюутнаар шалгарсан юм.

Харин 97 дугаар сургуулийн П.Эрхэмбилэг, 85 дугаар сургуулийн Н.Наранцацрал, 44 дүгээр сургуулийн М.Энхжин, 53 дугаар сургуулийн М.Галбаатар, 102 дугаар сургуулийн Э.Сүхбат, 111 дүгээр сургуулийн М.Алтансанаа, 33 дугаар сургуулийн С.Пүрэвжаргал, Шинэ монгол ахлах сургуулийн А.Ангараг, 87 дугаар сургуулийн Б.Эрдэнэсувд нар оны шилдэг сурагчаар тус тус тодорч шагналаа гардан авлаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

1000 машины захын газар чөлөөлөхөөр очсон цагдаа, худалдаа эрхлэгчид зөрчилдөв

Нийслэлийн Баянгол дүүрэг Төмөр замын хажууд байрлах 1000 машины авто захыг нүүлгэх шийдвэр гарсан ч биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн билээ. Уг газрыг албадан чөлөөлөхөөр өнөөдөр цагдаа нар очсон ч худалдаа эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Түүгээр ч барахгүй худалдаа эрхлэгчид болон цагдаа нарын хооронд үл ойлголцол үүсч, маргалдан, зарим худалдаа эрхлэгчдийг баривчлахад хүрчээ.

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг цагдаагийн байгууллагатай хамтран авто худалдаа эрхлэгчдийн машиныг ачиж, уг газрыг албадан чөлөөлсөн байна. Авто худалдаа эрхлэгчид уг газрыг 2007 оноос эхлэн тордож, тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байтал шийдвэр гаргах түвшний хүмүүсийн оролцоотойгоор хууль бус шийдвэр гаргаж, ажиллах боломжгүй болголоо гэж мэдэгдэж байгаа юм. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхэн харин “1000 машины зах байрлаж буй газар нь анхнаасаа манай мэдлийнх байсан. Хөрөнгө санхүүгийн боломжгүй байсан учраас 2006 оноос “Даяар хас” компанид түрээслүүлсэн. Гэрээний хугацаа 2016 онд дууссан. Одоо дээрх газарт орчин үеийн төмөр замын вокзал барина” хэмээн мэдэгдэж байна.

1000 автомашины зогсоолыг чөлөөлөхөөр 400 гаруй цагдаагийн албан хаагч ажиллаж байна гэсэн тоо бий. Бодит байдлыг газар дээрээс нь шууд дамжуулж байсан Зариг.мн сайтын сэтгүүлчийг цагдаагийнхан саатуулж, хэвлэлийн эрх чөлөөнд халдсан хэрэг мөн гарлаа.

Image may contain: one or more people, people standing and outdoorImage may contain: one or more people, people standing and outdoor