Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-аас 2017 оны ажил дүгнэх шалгалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/300 тушаалаар батлагдсан нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үр дүн, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, шалган зааварчилгаа өгөх, жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт өнөөдөр эхэллээ.

ОБЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн Онцгой байдлын газрын дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Аврах анги 105, нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн 2017 оны ажлыг үр дүн, гүйцэтгэлийг шалгана.

Шалгалтаар үндсэн ажлын гүйцэтгэл, албан хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэж байгаа юм.

1

1

2

2

3

3

Categories
мэдээ спорт

МУГТ Э.Содномпилжээ ДАШТ-д оролцоно

Related image

Энэ сарын 02-08-ны өдрүүдэд Мексикийн Мехико хотод пара пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ болох юм. Энэхүү тэмцээнд паралимпийн наадмын хүрэл медальт, МУГТ Э.Содномпилжээ оролцохоор Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын хамт Мексикт очжээ.

Түүний хувьд энэ жил АНЭУ-ын Дубай хотод болсон Дэлхийн цомд 97 кг-ын жинд түрүүлсэн бөгөөд энэ удаад 105 кг-д анх удаа оролцох аж.

Categories
мэдээ нийгэм

Монгол улсад анх удаа багийн төв өндөр хүчдэлд холбогджээ

oron nutag

Цэнхэр мандал сумын Согоот багийн төв 400 хүн амтай. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн санаачлагаар багийн төв дээр эрчим хүч дэд станц тавигдлаа. Ингэснээр суурьшлын бүс бий болж, үйлчилгээ, үйлдвэрлэлийн төвүүд байгуулагдаж, ажлын байр бий болж, иргэд төрийн үйлчилгээнд ойртоно гэсэн үг юм. Энэхүү дэд станцын барилгын ажлыг Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК гүйцэтгэсэн байна.

Дэд станцыг нээх нээлтийн ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэлэхдээ: Улсын хэмжээнд 1500 гаруй баг бий. Анх удаа Хэнтий аймаг багийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд багийн төвүүдийг шинээр барих, багийн эмч, засаг дарга нарыг унаажуулах зэрэг ажлуудыг хийж байсан. Монгол улсын хувьд засаг захиргааны нэгж тэр дундаа багийн хөгжлийг сайтар дэмжих ёстой. Тиймээс баг руу хөгжлийг хүргэх зохион байгуулалт хийхэд анхаарч ажиллаж байна гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн тасаг, амаржих газрууд агаар цэвэршүүлэгчээр бүрэн хангагдахаар боллоо

Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон “Рояал групп”-ийн Ерөнхийлөгч, “Байгальд ээлтэй технологи” ТББ-ын Тэргүүн Д.Сэржбүдээ нар өнөөдөр харилцан ойлголцлын “Санамж Бичиг”-т гарын үсэг зурлаа.

Ингэснээр “Рояал Групп”-ийн “Байгальд Ээлтэй Технологи” Төрийн бус байгууллага нь Япон улсын SIRIUS компанийн “J-Boy” агаар ариутгагч, чийгшүүлэгч, вирус устгагч төхөөрөмжийг Монгол дахь албан ёсны дистибютер “Hit Progress” компанитай хамтран Улаанбаатар хотын хүүхдийн төрөх эмнэлгүүд болон дүүргийн эмнэлгүүдийн хүүхдийн тасгуудад хандивлах ажил албан ёсоор эхэлж байна.

Энэ үеэр нийслэлийн Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Уг төслийг амжилттай хэрэгжүүлснээр агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд Улаанбаатар хотод шинээр мэндэлж буй нярай үрс болон эмнэлэгүүдэд эмчлүүлж буй хүүхдүүдийн амьсгалын замын халбварт өвчин тусах эрсдэлийг эрс бууруулах юм. Манай орны нөхцөлд хүйтний улиралд Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж, агаарын бохирдол эрс нэмэгддэг. Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн өсөлт хөгжил болон 0-5 хүртэлх насны хүүхдийн уушгины хатгалгаа, насанд хүрэгчдийн уушги, зүрх судасны эмгэгт сөргөөр нөлөөлдөг. Гадаад орчны бохирдол ихтэй үед дотоод орчны агаарын бохирдол улам нэмэгдэж хүний эрүүл мэндэд давхар дарамтыг учруулдаг тул дотоод орчны агаарын чанар сайжруулах асуудалд анхаарал хандуулах нь чухал. Дотоод орчны агаарын чанарыг сайжруулснаар эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, хүүхдийн эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлөх боломж бүрдэж байна. Түүнчлэн жил тутам шинээр мэндэлж буй 28000 орчим хүүхэд, ээжийнхээ хамтаар цэвэр агаараар амьсгалах боломжтой болж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет, амаржих газрын төрөх, төрсний дараах, нярай, хүүхдийн эрчимт эмчилгээний тасгууд, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн хэвтүүлэн эмчлэх өрөө, эрчимт эмчилгээ, хүлээн авах тасгууд ийнхүү агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр бүрэн хангагдаж байгаа юм” хэмээлээ.

“Рояал групп”-ийн “Байгальд ээлтэй технологи” Төрийн бус байгууллага нь Япон улсын SIRIUS компанийн “J-Boy” агаар ариутгагч, чийгшүүлэгч, вирус устгагч төхөөрөмжийг Монгол дахь албан ёсны дистибютер “Hit Progress” компанитай хамтран хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет, амаржих газар, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийг бүрэн хангахаар 482 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хандивлаж байгаа юм. Ингэснээр нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет, амаржих газар, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг агаар цэвэршүүлэгчээр бүрэн хангагдахаар боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим шүүгчийг албан тушаалд томилж, зарим шүүгчийг чөлөөлөв

Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгч 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай” , “Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай” зарлиг гаргаж зарим шүүгчийг албан тушаалд томилж, зарим шүүгчийг чөлөөлөв.

Үүнд,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Рашзэвэгийн Мөнх-Эрдэнийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Шагдаргомбын Төмөрбаатарыг Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Санги-Очирын Олзодыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томиллоо.

Өөр албан тушаалд томилогдох болсонтой холбогдуулан Рашзэвэгийн Мөнх-Эрдэнийг Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Шагдаргомбын Төмөрбаатарыг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Санги-Очирын Олзодыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсөн байна.

Самбуугийн Оролмааг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Цэдэн-Ишийн Сансармааг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлөв.

Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн Тогтохын Уранцэцэгийг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээс чөлөөлжээ.

Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн Лувсаншаравын Даваасүрэнг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сургууль, цэцэрлэгийн анги, танхим, эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр хангана

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 12 дугаар сарын 1-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа

Сургууль, цэцэрлэгийн анги, танхим, эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр хангана

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр нийслэлийн утаа хамгийн ихтэй бүс болох Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг дөрвөн бүсэд ажиллаж, өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлан хуралдууллаа.

Тус хуралдаанаас нийслэлийн сургууль, цэцэрлэгийн анги, танхим болон эмнэлгүүдийн хүүхдийн тасгийг агаар шүүгчээр иж бүрэн хангахад зориулж Засгийн газраас дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэлээ.

Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж, хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Цэрэнбатад даалгалаа. Засгийн газрын дараагийн хуралдаанд агаар шүүгчээр хангах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар асуудал оруулах, энэ сарын 15 гэхэд ажил эхэлсэн байх учиртай гэдгийг анхаарууллаа.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн зарим материалыг нууцын зэрэглэлээс гаргалаа

УИХ-ын С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Энэ асуудлаар Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, мэдээлэл хийлээ. Тэрээр,

-УИХ-ын гишүүн С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулж, гурван иргэнд ял шийтгэл хүлээлгээд байгаа. Энэ гурван иргэнтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцын зэрэглэлээс гаргалаа. Гүйцэтгэх ажлын эх сурвалжтай холбоотой 74 хуудас бүхий материал нууцын зэрэглэлд үлдлээ. Мөн захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэрэг энэ үндсэн хэргээс тусгаарлагдаж энэ чиглэлээр нь хуулийн байгууллага шалгалтаа үргэлжлүүлж байна гэсэн мэдээлэлтэй байна.

Энэ хэргийг нууцаас гаргаснаар хэрэгтэй танилцах болон өмгөөлөгч нар нь үйл ажиллагаагаа явуулах хүрээ нь илүү нээлттэй болох юм гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Биоаюулгүй ажиллагааны 12 сургагч багш бэлтгэгдлээ

“Био аюулгүй ажиллагааны сургагч багш бэлтгэх” олон улсын семинарыг 2017 оны 11 дүгээр сарын 18-25-ны өдрүүдэд Киргизстан улсын Бишкек хотноо зохион байгууллаа.

Уг семинар нь БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах санаачлагатай хамтран хэрэгжүүлж буй “Төв Азийн орнуудад биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааг хангах үндэсний эрхзүйн орчинг сайжруулах, хүний нөөцийг чадавхижуулах Р53” бүсийн төслийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан юм.

Сургалтад Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний нэгдсэн лаборатори, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Мал эмнэлгийн сургууль, ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн зэрэг 12 байгууллагын 12 ажилтан хамрагдаж биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааг хангах чиглэлээр онол практикийн мэдлэгээ дээшлүүлсэн.

Түүнчлэн, Энэхүү сургалт нь мэргэжлийн байгууллагуудын ажилтнуудыг биоаюулгүй ажиллагаанд сургах үүрэг бүхий сургагч багш нарыг бэлтгэх сургалтын эхний шат бөгөөд цаашид үндэсний хэмжээнд биоаюулгүй байдал, биоаюулгүй ажиллагааны сургалтуудыг зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

“ХДХВ,ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөр”-т зориулсан шилдэг бүтээлийн уралдаанд манай сайтын сэтгүүлч Б.Үржиг тусгай байранд орлоо

Өнөөдөр “ХДХВ,ДОХ-ын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал Улаанбаатар зочид буудалд боллоо. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг, ДОХ, Сүрьеэтэй тэмцэх Глобал сангийн зохицуулагч А.Оюунбилэг, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү нар оролцлоо.

Хурлын эхэнд НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Мишель Сидибе хэлэхдээ “ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдөр бүр, бид бүхэн ДОХ-ын улмаас амь насаа алдсан, өвчилсөн гэр бүлийн гишүүн, найз нөхдөө эргэн санах болон ДОХ-той амьдарч байгаа хүмүүст бидний эв нэгдлийг илэрхийлэх юм. ДОХ-ын нийгэмлэг нь эрүүл мэндийн эрхэд тулгуурласан системийг дэмжиж, ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг хэрхэн ойлгуулах, хэрхэн яаж эмчлэх талаар хүчин чармайлтыг хурдасгахад чиглэсэн байдаг. Хэтэрхий олон хүн-ялангуяа эмзэг бүлгийн хүмүүс ХДХВ-ийн халдварт хамгийн их өртөж байна. Яаралтай шаардлагатай байгаа эрүүл мэндийн болон нийгмийн үйлчилгээнд хамрагдахад бэрхшээл тулгарсаар байна. Бид бүхэн орхигдсон хүмүүстэйгээ хамтдаа мөр мөрөө түшилцэн үргэлжлүүлэн хүний эрхийг зөрчихгүй байхыг шаардъя” гэсэн юм.

Монгол Улс ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг

Би сэргийлж чадна, Харин та

Бид сэргийлж чадна, Харин та” уриатай болж байгаа юм.

Монгол Улсад ХДХВ,ДОХ-ын нийт 249 тохиолдол бүртгэгджээ. Албан ёсоор бүртгэгдсэн тохиолдлуудыг авч үзвэл ХДХВ-ийн халдварын тархалт нийт хүн амын дунд 0,1 хувиас бага, харин бэлгийн цөөнх, эрэгтэйчүүдийн дунд 12 хувь байна. Энэ онд шинээр 24 тохиолдол оношлогдсон бөгөөд бүгд бэлгийн замаар дамжсан нь тогтоогджээ.Одоогийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй ажээ. Нас баралт нийт 40 байгаагаас энэ онд 5 хүн нас баржээ.

Энэ жил хийгдсэн шинэчилсэн тооцооллоор Монгол Улсад 2017 оны эцсийн байдлаар ХДХВ-ийн халдвартай 575 хүн, 2020 онд 648 хүн байж болох тооцоолол хийсэн байна.Нийт бүртгэгдсэн тохиолдлын 20 хувийг 15-24 насныхан, 40 хувийг 25-34 насны хүн ам эзэлжээ. Бүртгэгдээд байгаа 249 тохиолдлоос гадна гадаадын харьяалалтай иргэдээс ХДХВ-ийн халдвартай оношлогдсон 33 тохиолдол бүртгэгдсэн гэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ярихдаа “ХДХВ-ийн халдварын тархалтыг 2020 ог гэхэд хяналтдаа авч, цаашид ямар ч улс орны хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болгохоор 90-90-90 зорилт тавин ажиллаж байна. ЮНАЙДС-аас албан ёсоор мэдээлснээр Монгол улс нь ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн 35 хувийг оношилсон гэх үзүүлэлт гарсан. Мөн манай орны хувьд ХДХВ-ийн халдварын илрүүлэг оношилгоонд анхаарах нь чухал байна. Халдвар авснаас хойш ДОХ-ын шинж тэмдэг илрэх хугацаа хүн бүрт харилцан адилгүй байдаг. ХДХВ-ийн халдвартай ихэнх хүмүүс эрүүл харагдах учир хэн нэгэн хүнийг гаднаас нь хараад халдвартай гэж хэлэх боломжгүй. Халдвар авсан эсэхээ мэдэх цорын ганц арга нь ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэх юм. Уг шинжилгээнд хамрагдах нь өөртөө итгэлтэйгээр амьдарч гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалж буй таны үүрэг хариуцлага” гэсэн юм.

Монгол Улсын хэмжээнд зонхилон тохиолдох БЗДХ-ын тохиолдол 12153 бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 33,1 хувийг эзэлж байна.10000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл Сүхбаатар (33,2), Дорнод (27,1), Говьсүмбэр(23), Баянхонгор(22,5), Хөвсгөл(22,2) аймгууд улсын дунджаас өндөр байгааг онцолж байлаа.

Хэвлэлийн хурлын төгсгөлд Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Глобаль сан, Оюуны дархлаа ТББ-аас сэтгүүлчид хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд зарласан шилдэг бүтээлийн дүнг танилцуулж, шагнал гардуулах ёслол боллоо. Уралдааны болзолд ХДХВ, ДОХ-ын тухай үнэн, зөв мэдээллийг олон түмэнд түгээн дэлгэрүүлсэн, бэлгийн эрүүл зан үйл тухайлбал, халдвараас урьдчилан сэргийлэх арга замуудыг сурталчлан таниулсан, ХДХВ, ДОХ-ын талаар төр, засаг, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс ямар хариу арга хэмжээ авах боломжтой талаар тодорхой санал дэвшүүлсэн, сайн дурын зөвлөгөө шинжилгээний ач холбогдлыг тайлбарлан таниулсан байх гэх шаардлагуудыг тавьсан.

Уралдааны шүүгчээр ХӨСҮТ-ийн ДОХ,БЗДХ-ын тандалт судалгааны албаны их эмч, “Хамтдаа” ТББ-ын гүйцэтгэх захирал, клиникийн профессор Г.Эрдэнэтуяа, “Төгс бүсгүйчүүд” ТББ-ын ажилтан, анагаах ухааны доктор, клиникийн профессор Ч.Эрдэнэчимэг, Оюуны дархлаа ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Г.Энхбаатар, Оюуны дархлаа ТББ-ын зөвлөх, тархвар судлаач, клиникийн профессор Ч.Уртнасан, МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Д.Өлзийсайхан нарын бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж, бүтээл тус бүрт 1-10 оноог нууцаар өгөх замаар үнэлж, онооны нийлбэр дүнгээр хамгийн их оноо авсан бүтээлүүдийг жагсааж байр эзлүүлжээ.

Шалгарсан бүтээлүүд:

Веб сайтын төрөлд:

1 дүгээр байр:

  • С.Лхагвасүрэн www.sbn.mn сайт “Захидал” (Бодит түүхээс сэдэвлэв)
  • О.Сайханцэцэг www.wikimon.mn сайт “Аюулгүй бэлгийн харьцааг эрхэмлэж, айдасгүй амьдаръя”
  • Б.Анхцэцэг www.times.mn сайт “Бурхны нулимс, буруутай гэж үү?”
  • Н.Дөл www.ontslokh.mn/ сайт “ДОХ бол хэнийг ч баян ядуу, хөгшин залуу гэж ялгаварладаггүй аюул”

2 дугаар байр: .

3 дугаар байр:

Тусгай байр:

  • З.Батхуяг www.ulsturch.mn сайт “Өрөөнийхөө гэрлийг тод асаах боломж тэдэнд бий…”
  • Б.Үржиг “Өдрийн сонин” сайт “ХДХВ бол элэгний В,С вирустэй адил вирусийн гаралтай өвчин юм”
  • Б.Дэлгэрцэцэг www.updown.mn сайт ХДХВ/ДОХ-ын халдвартай гэдгээ Та мэдвэл яах вэ?
  • Д.Батцэцэг, Б.Хаш-Эрдэнэ МҮОНР, Монголын дуу хоолой радио “Хайр” нэвтрүүлэг
  • В.Батболд “Эмч” сонин “Айдасгүй амьдрал”
  • Д.Ганзориг ТВ9 телевиз, “Хүсэл тэмүүлэл ХДХВ/ДОХ-ыг “эмчилж” чадна” нэвтрүүлэг
  • А.Даваасүрэн “Эх орон” телевиз, “Сэдвийн гүнд” нэвтрүүлэг
  • Б.Ганчимэг ТМ телевиз, “Өөдрөг өглөө” хөтөлбөр
  • Ийгль телевизийн мэдээллийн төрөлжсөн хөтөлбөр
  • Хаан пикчерс студийн “Жигүүр” богино хэмжээний кино тус тус шалгарлаа.

Сонин, радиогийн төрөлд:

1 дүгээр байр:

  • Б.Энхтуул “Зууны мэдээ” сонин “Мэдлэггүй байх нь ДОХ-оос ч илүү аюултай”
  • С.Юмсүрэн “Монголын үнэн” сонин “Чухал хамгийн чухал боловсролыг хаалганы цаана үлдээсний уршиг”
  • Б.Даариймаа “Монголын үнэн” сонин, “Хүн байхын учир буюу ДОХ-оос “зугтаах” шалтгаан”

2 дугаар байр: .

3 дугаар байр:

Тусгай байр:

Телевизийн төрөлд:

1 дүгээр байр:

2 дугаар байр:

3 дугаар байр:

Тусгай байр:

Categories
мэдээ соёл-урлаг

Хурд, Никитон хамтлагууд тоглолтын товоо зарлалаа

Image result for Хурд, Никитон хамтлагуудРок поп урлагийн акулууд хэмээн нэрлэгддэг “Хурд” болон “Никитон” хамтлагийн уран бүтээлчид хамтарсан тоглолт хийхээр болжээ. Тэд “Нүргээн” нэртэй хамтарсан тоглолтоо ирэх 12 дугаар сарын 9, 10-нд хийхээр болсноо цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна. Монголын хөгжмийн урлагийн хоёр том хамтлагийн фенүүд хоёр өдөр дуртай дуунуудаа сонсон Улаанбаатар паласт доргих нь.

Дашрамд сонирхуулахад Никитон хамтлаг 1993 онд байгуулагдсан, Монголын арт рок хамтлаг юм. Харин Хурд рок хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн билээ.

Тасалбарыг : www.ticket.mn ; 1900-1950 ; 1900-1800 захиалах боломжтой юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга М.Энхболд ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан үг хэллээ

ЗурагӨнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр. Иймд УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд тус өдрийг тохиолдуулан үг хэллээ.

Тэрбээр, Монгол Улсад энэ өдрийг ДОХ-той тэмцэх асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, өвчний эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэж ирсээр 20 гаруй жил болж байна. Монгол Улсын нийт хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлдэг, иргэдийн шилжилт хөдөлгөөн, гадагшаа болон дотогшоо чиглэсэн аялал жуулчлал эрс нэмэгдсэн зэрэг нь бидэнд эрсдэл нэлээд өндөр байгааг харуулж байна. Тиймээс энэ аюулт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг анхаарлын гадна орхиж болохгүй гэдгийг тэмдэглэж хэлэхийг хүсч байна.
НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтод 2030 он гэхэд ДОХ-ын тархалтыг зогсоох асуудлыг тусгасан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын, Монголчуудын хүлээх үүрэг, оруулах хувь нэмэр ч байх учиртай. НҮБ-аас энэ өдрийг “Бид сэргийлж чадна, харин та” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ уриалгыг хэрэгжүүлэх, иргэдээ халдварт өвчнөөс сэргийлэх нийтийн хүчин чармайлтыг нэгтгэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход төр, түмнээ төлөөлсөн эрхэм гишүүд та бүхэн идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай байна. ДОХ өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар Эрүүл мэндийн яам, төрийн бус байгууллагууд харилцан уялдаатай хамтран ажиллаж үр дүн гаргана гэдэгт итгэж байна” гэлээ.