Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарын мөнгөн үдэш” өнөөдөр 20:00 цагаас эхэлнэ

НЗДТГ, нийслэлийн Соёл, урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн үдэш” өнөөдөр 20:00-24:30 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ жил уг арга хэмжээний найруулагчаар УДЭТ-ын жүжигчин, найруулагч СТА А.Чингүн, зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллаж байгаа юм. Баярын цэнгүүнд хамтлаг, дуучид оролцож уран бүтээлийн дээжээс өргөн барих бөгөөд он гарах мөчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэндчилгээ дэвшүүлнэ. Цэнгүүний үеэр нийтийн тээврийн хэрэгслээр төв талбайгаас чиглэл бүрт үйлчлэх бахудалдаа үйлчилгээ гарч, Нийслэлийн цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Нийслэлийн эрүүл мэндийн газрын ажилтнууд аюулгүй байдлыг ханган ажиллана.

Categories
мэдээ спорт

Миторюү Б.Төрболд жюүрёо зиндаанд дэвшин барилдана

Миторюү Б.Төрболд зурган илэрцүүдЯпоны мэргэжлийн сумо бөхийн оны анхны нэгдүгээр сарын Хацу башёд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул “Нишикидо” дэвжээний сүмоч Миторюү Б.Төрболд жюүрёо зиндаанд дэвшин барилдахаар болжээ.

Миторюү 23 настай. 187 см өндөр, 182 кг жинтэй. Тэрбээр сонирхогчдын сумо бөхийн ДАШТ-ий хошой аварга, оюутны ёкозүна бөгөөд Тэрүнофүжи, Ичиножёо нартай хамт их сумод элсэн орох боломж байсан ч их сургуулиа төгсөхийг илүүд үзсэн юм. Гадаадын сонирхогчдын сумогийн анхны ёкозүна хэргэмтэй Б.Төрболд сургуулиа төгсөөд макүшитагийн 15-аас барилдаж, дөрвөн тэмцээний дараа ийнхүү сэкитори цолтонн боллоо.

Б.Төрболдын хувьд сумо бөхийн мэргэжилтнүүдээс өсөх ирээдүйтэй гэсэн сайн үнэлэлт авч байгаа бөгөөд дээд зиндаанд өндөр цолонд хүрэх магадлалтай сумоч юм.

Categories
мэдээ нийгэм туслах-ангилал

Баруун дөрвөн замын орчимд хамгийн их бохирдолтой байна

17:45 цагийн байдлаар Улаанбаатар хотод агаар хамгийн их бохирдолтой байгаа газар Баруун дөрвөн замын хэсэг байна. Мөн Толгойт, Баянхошуу, Амгалан, МҮОНТВ орчим зэрэг газрууд маш их бохирдолтой байгааг та бүхэн дээрх зургаас харж болно. Улаанбаатар хотод салхины хурд 0,9 м/с, агаарын температур 20,6 градусын хүйтэн байна.

Categories
мэдээ спорт

Их мастер А.Энхтуул 33 дугаар байр эзлэв

Саудын Арабад болж буй шатрын рапид тоглолтын өндөр зэрэглэлийн тэмцээний дүн гарлаа. Нээлттэй тэмцээнд 134 шатарчин оролцсоноос Дэлхийн шатрын аварга асан Энэтхэгийн их мастер В.Ананд тэргүүн байрт орсон бол Оросын их мастер В.Федосеев, И.Непомнящый удаалжээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд 100 шатарчин оролцсоноос БНХАУ-ын их мастер Жу Венжун түрүүлсэн бол хоёр, гуравдугаар байрыг БНХАУ-ын их мастер Ли Тингжие, Германы их мастер Элизабет Паец оров. Энэ ангилалд манай улсаас Олон улсын мастер, эмэгтэй их мастер, гавьяат тамирчин Б.Mөнгөнтуул, Т.Батчимэг, эмэгтэй их мастер А.Энхтуул нар оролцсон байна. Эмэгтэй их мастер А.Энхтуул 33, Олон улсын мастер, эмэгтэй их мастер Т.Батчимэг 60, Олон улсын мастер, эмэгтэй их мастер Б,Мөнгөнтуул 69 дүгээр байр эзлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Баярын арга хэмжээний үеэр бага насны хүүхдийг төөрөхөөс сэргийлж Төв талбай дээр дуудлага, мэдээлэл хүлээн авч ажиллана

Нийслэлийн цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн “Шинэ жил – Эргүүл, хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа.

Баяр, амралтын өдрүүдэд гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийн амар тайван байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 360 чиглэлд цагдаагийн алба хаагчид Хууль сахиулахын их сургуулийн сонсогчидтой хамтран авто болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Мөн өнөөдөр орой болох олон нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеэр бага насны хүүхэд эцэг, эх асран хамгаалагчаасаа төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Сүхбаатарын талбай дээр дуудлага, мэдээлэл хүлээн авч ажиллана гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

2017 оны дуулиант таван барилдаан

Холбоотой Зураг2017 он гарснаас хойш улс аймгийн алдар цолтой нийт 27 барилдаан болжээ. Монголлын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулсан энэхүү бариалдаануудад Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага О.Хангай хамгийн олон буюу таван удаа түрүүлжээ. Тэрээр аймгийн арслан цолтойдоо наадмын өмнө аварга, арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаануудад түрүүлсэн бол намрын нээлтийн барилдаанаас хойш гурван түрүү хүртжээ.

Та бүхэнд манай сайтын хамт олон энэ оны дуулиантай таван барилдааныг нэрлэж байна.

5. Улсын начин Э.Даш залуу бөх Төрмөнх

Дундговийн залуу начинг улсын наадмаар цолоо баталж улмаар ахиулах бөхчүүдийн нэгээр бөх сонирхогчид нэрлэж байв. Гэсэн ч залуу баяр наадмын нэгийн даваанд Увс аймгийн харьяат залуу бөх Төрмөнхийг сэнжигний барьцнаас хагалж татахдаа хальтирч өвдөг шороодож том шуугиан тарьсан. Тэрээр заалны барилдаануудад алгасалгүй амжилттай барилдаж Үндсэн хуулийн ойн барилдаанд түрүүлээд байсан юм.

4.Улсын заан Б.Батмөнх аймгийн заан Б.Болдбаатар

Өнөө жилийн наадмын хувь заяаг шийдсэн барилдаан гурвын даваанд болсон л доо. Хэрвээ Б.Батмөнх заан энэ барилдаанд илүүрхсэн бол бид өнөөдөр Лхагвасүрэнгийн Отгонбаатар гэдэг идэрхэн начинтай байх байлаа. Учир нь Л.Отгонбаатар оноолтын даваа буюу дөрвийн даваанд өөрийн багш улсын аварга О.Балжиннямтай нугарах тул гурвын даваанд нутгийн ах улсын гарьд Д.Рагчаагаар гар амар даваа аваад байв. Багшаараа оноолтын давааг гаталсан залууг начны даваанд нутгийн дархан аварга Г.Өсөхбаяр амлаж улсын цолны босго алхуулах төлөвлөгөөтэй. Гэсэн ч аймгийн заан Б.Болдбаатар улсын заан Б.Батмөнхийг хаяснаар оноолтыг өөрчилж Архангайхны “нүүдэл” буруугаар эргэсэн юм. Дөрвийн даваанд начин болох тохироотой байсан Л.Отгонбаатар улсын аварга Г.Эрхэмбаярт унасан бол энэ сиймхийг аймгийн заан Ж.Дагва-Очир овжин ашигласан. Тэрээр улсын аварга О.Балжиннямаар дөрөв давж тавын даваанд нутгийн аварга Г.Өсөхбаярыг өвдөг шороодуулж улсын цолтны өнөр бүлд багтсан.

3. Улсын аварга Ч.Санжаадамба улсын харцага Т.Баасанхүү

Улсын харцага Т.Баасанхүү Ерөнхийлөгчийн цомын барилдааны зургаагийн даваанд аварга Ч.Санжаадамбыг баруун хутгаад давхар тахимдаж давсан барилдааныг онцолж байна. Ч.Санжаадамба аваргыг Ерөнхийлөгчийн цомын барилдаанд анх удаагаа түрүүлэх болов уу гэж харж байтал уран барилдаант харцагын шийдсэн мэхэнд орж унасан. Тэрээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр бөхчүүдийн барилдаанд хоёр удаа үзүүрлэж байсан юм.

2. Улсын арслан Н.Батсуурь улсын начин Д.Тамир

Өнгөрсөн жилийн наадмын их шөвөгт шалгарсан арслсангаа Увсынхан улсын наадмын өндөр даваанд харж байсан болов уу. Гэсэн ч наадмын дөрвийн даваанд Булганы аймгийн арслан Д.Тамиртай таарч хөмөрч давснаар шуугиан тарьсан. Дараагийн даваанд Увсын өөр нэг арслан П.Бүрэнтөгсийг хавирч давснаар Булган нутгийн бөх сонирхогчдыгоо баярлуулсан. Тэрээр “Булган хангай” дэвжээний 2017 оны шилдэг бөхөөр шалгарсан.

  • Улсын аварга Ч.Санжаадамба улсын начин Г.Ганжад

2017 оны дуулиант барилдаанаар улсын аварга Ч.Санжаадамба, улсын начин Г.Ганжад нарыг барилдааныг нэрлэж байна. Улсын наадамд анх удаагаа начны даваанд боссон Төв аймгийн харьяат аймгийн арслан Г.Ганжадыг энэ цагийн манлай бөх улсын аварга Ч.Санжаадамба амлав. Хоёр бөхийн барилдаан удааширч барьц сонгоход шоо аваргын талаар буув. Барьц сонгосон аварга хашиж мордоход аймгийн арслсан Г.Ганжад дэгээ ороож эргээд ойролоо газардсан. Нийт найман хөлийн цэцийн тав нь аймгийн арслан Г.Ганжадыг давсан гэж шийдвэрлэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр, маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Холбоотой ЗурагБаярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хийдэг дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Тодруулбал, өнөөдөр, маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Энэ өдрүүдэд нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ачааллыг бууруулах, иргэдийн түргэн шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Замын цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдөлгөөн зохицуулалт, эргүүл хяналт шалгалт хийж үүрэг гүйцэтгэх аж.

Categories
мэдээ нийгэм

​Бялууг хэрхэн сонгох вэ?

Бялуу зурган илэрцүүд

Шинэ жилийн баярын ширээний гол чимэг нь амтад бялуу билээ. Иймд баярын бялууг хэрхэн сонгож авах талаарх зөвлөгөөг хүргэе.

1. Бялуу хадгалан худалдаалж буй хөргөх төхөөрөмжийн температур 60С-ээс ихгүй байгаа эсэхийг шалгах;

2. Нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай болон худалдааны газруудын лангуугаар, тасалгааны температурт хадгалан худалдаалж буй бялууны төрлийн бүтээгдэхүүийг худалдаж авахгүй байх;

3. Бялууны шошгон дээрх үйлдвэрлэсэн огноог шалгах /цөцгийн кремтэй бол 24 цаг, сүүн кремтэй бол 48 цагаас илүүгүй хугацаагаар хадгалагдсан байх/;

4. Хүнсний бүтээгдэхүүн савлах зориулалтын савлагаагүй ба шошгогүй бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх нь зүйтэй.

Categories
мэдээ нийгэм

Хоолны хордлого, гэдэсний халдвараас сэргийлэх нь

Баяр ёслолын өдрүүдэд хурдан муудах хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхаарууллаа. Иймд баярын өдрүүдэд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, буруу хоололтоос татгалзахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Салют буудуулахгүй байхыг зөвлөв

Салют  зурган илэрцүүд

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд зөвшөөрөлгүй газраас болон иргэдийн гар дээрээс пиротехникийн хэрэгсэл буюу салютыг худалдан авч ашиглах, хэрэглэх, буудуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мөн барилга хот байгуулалтын пиротехникийн хэрэгслийг ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахыг хоригложээ. Тиймээс иргэд зөвшөөрөлгүй газраас энэ төрлийн барааг худалдан авч, ашиглахгүй байхыг онцгойлон анхаарч, өөрсдийн болон бусдын эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх, түлэгдэж гэмтэх, бэртэх зэрэг эрсдэл үүсгэхгүй байхыг нийт иргэдэд анхаарууллаа.