Categories
гадаад мэдээ

Эйфелийн цамхаг нээлтээ хийснээсээ хойш 300 сая зочин хүлээн авчээ

Image result for Эйфелийн цамхаг

Парисын алдарт Эйфелийн цамхаг XIX зуунд нээлтээ хийснээс хойш 300 сая зочин хүлээн авсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Харих энэхүү түүхэн үйл явдлыг тэмдэглэн тус цамхагт гэрлийн шоу болсон байна. Цамхагийг гэрлээр чимэглэн хажууханд нь концерт болж, хүмүүс дуулж бүжиглэн үдшийг өнгөрүүлжээ. Дэлхийн хамгийн алдартай аялал жуулчлалын газруудын нэг болох Эйфелийн цамхаг нь 1889 оны Парисын Үзэсгэлэнгийн үеэр нээлтээ хийсэн юм байна.

Categories
мэдээ нийгэм

Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн баярын хуралд 1200 орчим төлөөлөл оролцлоо

PhotoМонгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын хуралөнөөдөр /2017.0929/ болж,МУ-ын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын төлөөлөл болон салбарын үе үеийн сайд, хөдөлмөрийн баатрууд, инженер мэргэжилтнүүд оролцлоо.

Баярын хурлын эхэнд Эрчим хүчний сайд П.Ганхүү салбарын түүхэн он цаг, өнөө үеийн бүтээн байгуулалт, хэтийн төлвийн талаар илтгэл тавьсан бөгөөд дараа нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын мэндчилгээг биет төлөөлөгчид нь уншиж танилцуулав.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Дамдин 1960-1968 онд Аж үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах болон түгээх шугам сүлжээг барьж байгуулах, өргөтгөх их түүхэн ажлын эхлэлийг тавьсан хүн юм. Тэрбээр Эрчим хүчний салбар цаашид өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, салбарын нийт хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн МУ-ын Ерөнхийлөгч асан, 1976-1985 онд Түлш Эрчим хүчний үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан П.Очирбат, Үндэсний Аудитын газрын дарга, МУ-ын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн асан А.Тлейхан баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн баярын хуралд 1200 орчим төлөөлөл оролцсон бөгөөд баярын хүндэтгэлийн тоглолтоор ойн арга хэмжээ үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Адууны махны онцлог, ач тус

Адууны мах илүү халуун чанартай учир өвлийн эхэнд хэрэглэх нь хүйтнийг ажрахгүй давах үндэс болж өгдөг.

Адууны мах нь уургаар баялаг бөгөөд ялангуяа амьдралын чухал амин хүчил бусад малын махныхаас дутуугүйн дээр амьтны биед үл орлогдох хүчил болох валин, фенилаланин, метеонин хүчлүүд, орлогдож болох хүчил цистин, аспаргин, серин, глютамин, тирозин хүчил үхрийн маханд байдаг хэмжээнээс илүү байдгийг судалгаагаар нотолжээ. Үүнээс үзвэл адууны мах маш төгс чанартай уургийн нэгдэлд тооцогдоно.
Адууны маханд глютамины хүчил, хялбар байгуулалт бүхий альбумин, глобулин, миогены бүлэг уураг их учраас махны шимт чанар сайн, шингэц сайтай байдаг байна.

Адууны мах илүү халуун чанартай учир өвлийн эхэнд хэрэглэх нь хүйтнийг ажрахгүй давах үндэс болж өгдөг.

Адууны мах шувуу, загасны махтай их ойролцоо түргэн шингэдэг, тэжээллэг чанартай учраас түүнийг дүн өвлийн хүйтэнд хэрэглэдэг уламжлалтай байжээ.
Харин адууны мах чийг ихтэй учир илчлэг чанарын хувьд хонь, үхрийнхээс харьцангуй доогуур байна.
Ер нь адууны махыг зөвхөн өвлийн хүйтний улиралд хэрэглэдэг, зарим эрхтнийг нь эм болгодог. Жишээ нь: уушиг нь уушигны хатгаа хийгээд ханиадыг, дэлүү нь элдэв яр, бөөрний халууныг номтгодог гэж уламжлалт анагаах ухаанд үздэг ажээ.

Categories
мэдээ цаг-үе

“ӨДРИЙН СОНИН”-Ы ШАРЛАСАН ХУУДАСНАА: Ц.Шинэн: Ингэ их уян зөөлөн амьтан

“Өдрийн сонин”-ы 2009.01.06-ны №002 (3079) дугаараас.

-МОНГОЛЫН ХАМГИЙН ОЛОН ТЭМЭЭТЭЙ ХҮН ЯРЬЖ БАЙНА-

Улирсан оны мал тооллогын нэгдсэн дүнгээр эрдэнэт сүрэг маань сая саяар арвижсан тухай, түүний дотор тэмээн сүрэг 1.2 мянгаар нэмэгдсэн таатай мэдээ чих чимж буй эдүгээ үед Монгол Улсынхаа хамгийн олон тэмээтэй, магадгүй хувь дахь хоёр бөхт тэмээгээрээ дэлхийд ч дээгүүр орж болох малчинтай хөөрөг зөрүүлэн хөөрөлд өх завшаан тохиолоо. Энэ содон амжилтын эзэн бол Баянхонгор аймгийн Баянлиг сумын дөрөвдүгээр багийн харьяат, Монгол Улсын сайн малчин Цэдэвийн Шинэн гуай юм.


-Тавтай сайхан өвөлжиж байна уу, танайх хаагуур нутаглаж байна даа?

– Сайн өвөлжиж байна аа. Аятай өвөлжиж байна уу. Манайх нутагтаа, одоогоор Лигийн голдоо байна даа.

-Ам бүл олуулаа юу, мал олонтой айлд мэдээж хүн бүл их хэрэгтэй?

-Манайх таван хүүхэдтэй. Өөрсдөө л мал хуйгаа адгуулж өсгөж байна даа.

-Хүүхдүүд тань их тусалдаг биз дээ, тэд ямар ажил эрхэлж байна?

-Хүүхдүүдээ зохих боловсролтой болгохгүй бол энэ цаг үед хэцүүднэ. Нэг хүү маань ХААИС төгсөж, инженер- эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Гэвч амьдралын шаардлагаар малчин болгохоор шийдсэн. Бас нэг охин маань Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль дүүргэсэн. Одоо бас эцэг эхдээ туслаад саальчин хийж байна.

-Өвлийн ид хүйтэн үе эхэллээ. Тэмээчин хүний хувьд амаргүй л цаг мөч биз дээ?

-Малчин хүн өвлийн хүйтэн, зуны халууныг үзэж туулж, дасаж хатуужиж, мал хуйгаа ч цагийн аяст тааруулан адгуулж явдаг. Говьд өнөө жил цас бага, цагийн аяс дулаандуу байна. Гэхдээ ес эхэлчихлээ. Тэмээ мал тарга хүч сайтай бол хэрийн хүйтнийг ажирдаггүй амьтан. Одоо буур ид орж байна.

-Та хэзээнээс мал маллав. Удамт малчин уу, эсвэл?

-Би өвөг дээдсээсээ л малчин гаралтай, багаасаа мал ахуй эрхэлж өссөн хүн. Харин 1990-ээд оноос хойш тэмээ маллаж байна. Өмнө нь улсын байгууллагын албан хаагч байсан. Хуучин нийгмийн үед анх илгээлтээр гарч мал маллаж эхэлсэн. Дараа нь цэргийн алба хааж ирээд, сумын худалдаа бэлтгэлийн анги гэж байхад барааны нярвын албыг арав гаруй жил залгуулсан. Тэр үед нэг ч төгр өгийн дутагдал гаргаж үзээг үй, сайн албан хаагчийн тоонд орж явлаа. Бас улсын бэлтгэлийн тууварч малчин ч болж үзлээ.

-Та тэгвэл малаа өсгөх суурь нөөцтэй, зохих туршлагатай байж ээ?

-Нэгдэл гэдэг их айл тарж, хүмүүс хувьцааны мал нэлээдг үй авцгаасан, тэр хэмжээгээрээ сайхан өсгөж байна. Би улсын байгууллагын албан хаагч байсан учраас хувьцаанд нэг ч мал ногдоог үй. Манай ямар ч мал нэгээс л эхэлсэн дээ.

-Уучлаарай, малчин хүнээс мал буяных нь тоог асууна гэдэг цээртэй, эвгүйвтэр зүйл л дээ. Гэхдээ танайх улсдаа хамгийн олон тэмээтэй айл гэдгээр их сонин содон байна. Нууц биш бол та сая хэдэн тэмээ тоолуулав даа?

-За, манайх 600 гаруй тэмээтэй. 200 гаруй нь ингэ. Жилд ээлжийн 100-гаад ингэ ботголуулдаг. Би малд их хайртай хүн. Мал бүхэнд эзний ёсоор, ээл сэтгэлээр хандаж, бэлчээр, усыг нь байнга тордож, хүч тарга сайн авахуулахыг хичээдэг маань л тэмээ өсөх гол нөхцөл болов уу. Түүнээс би өөр онцгой туршлагатай хүн биш ээ.

-Энэ олон тэмээний ноос үсийг салгах, эмнэг догшныг сургах гээд бөөн ажлыг энэ айлын хэдхээн хүн амжуулж байна гэдэг төсөөлшгүй санагдах юм?

-Тэмээг гартаа оруулах, зөв мал болгох гол үндэс нь багаас нь номхруулах байдаг. Манайх ганц ч ботго үлдээхг үй барьдаг. Ганц ч ингэ үлдээхг үй уядаг. Өсвөр наснаас нь сайн сургаж, эдэлж, эрийг нь уналгад, эмийг нь саалинд сургахыг боддог. Ботгоноос нь уясан тэмээ сайн номхорч, гарын аясаар мал болно. Өнгөрсөн жил Өмнөговийн Мандал-Овоод 400 гаруй тэмээтэй нэг айлд очлоо. Улирсан оны мал тооллогын нэгдсэн дүнгээр эрдэнэт сүрэг маань сая саяар арвижсан тухай, түүний дотор тэмээн сүрэг 1.2 мянгаар нэмэгдсэн таатай мэдээ чих чимж буй эдүгээ үед Монгол Улсынхаа хамгийн олон тэмээтэй, магадгүй хувь дахь хоёр бөхт тэмээгээрээ дэлхийд ч дээгүүр орж болох малчинтай хөөрөг зөрүүлэн хөөрөлд өх завшаан тохиолоо. Энэ содон амжилтын эзэн бол Баянхонгор аймгийн Баянлиг сумын дөрөвдүгээр багийн харьяат, Монгол Улсын сайн малчин Цэдэвийн Шинэн гуай юм. Буйлтай тэмээ ганц хоёрхон л харагдсан. Эднийхэн тэмээгээ ноослох гэж багахан “дажин” болдог тухай саахалтынх нь айл ярьж байсан. Тэмээгээ багаас нь барьж тавиагүй айл тийм л малтай болно доо.

-Та өөрөө тэр бүхэнд хүч хүрдэг гэж үү?

-За яахав, айл аймгийн маань хүүхэд залуучууд, эмнэг сургах, ноос үсний ажилд дэмнэж тусалдаг. Энэ нь бидэнд төдийгүй тэдэнд ч бас малын дөр суулгаж, ирээдүйд сайн тэмээчин болоход нь зохих ёсны дадал сургууль болдог шиг байгаа юм.

-Олон тэмээг услах гэдэг бас нэг яггүй ажил байна биз?

-Тэмээ дунджаар нэг удаад 80-100 литр ус уудаг гэвэл 600 тэмээг ханатал услахад ямар хэмжээний ус, хүн хүч хэрэгтэй нь ойлгогдох байх. Бүгдийг нэг дор усална гэж байхгүй. Угаасаа гар худгаас ховоодож хангана ч гэж үгүй. Тийм устай худаг ч байхгүй болсоон. Сувай тэмээгээ задгай ус шанд бараадуулж, ингэ ботго зэрэг гадуур эргүүлж буй тэмээгээ цөөнөөр нь худгаас услах зэргээр болгож байна. Усны гачаал, бэлчээрийн даац хүрэлцээ тааруу, дээр нь айл амьтан, ах дүүсийн өвөлжөө бууцыг талхалчихаж болохгүй гэх мэтээр хэдэн малтай хүнд бэрхшээл бас мундахгүй ээ.

-Таны аз жаргал гэвэл?

-Би малд хайртай хүн гэж түрүүн хэлсээн. Үс зүс, тарга хүч сайтай малаа харахад л сэтгэл сэргээд хамгийн сайхан байдаг юм.

-Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй хэмээнэ. Сүрэг өтгөрөхөд сайн буур мэдээж маш чухал байж таарна даа?

-Дөмөг буур сайн, сайхан тэмээний үндэс гэж үнээн. 100 тэмээнд 3-4 буур ногддог. Ойрноос Өмнөговийн Ханын Хэцийн хүрэн угшлын гурван буур авчирч нийлүүлэгт оруулах гэж байна. Ноос, сүүний чиглэлийнх. Харин олны танил нэр шигээ чанар чансаа нь хуучнаараа байх нь жаахан буурсан санагдсан. Одоо сайн тайлаг 500-800 мянга хүрдэг болсон байна.

-Танайх тэмээгээрээ нүүдэг үү?

-Жижиг отрын гэрээр нүүх үедээ тэмээгээ ачдаг. Манай хотонд буйлгүй тэмээ цөөхөөн. Аргал, түлээгээ зөөхдөө бас ат, тайлгаа аччихна. Цаг үеэ дагаад ч гэх үү бусад үед нь үнэндээ тэмээгээ ачаад байж чадахгүй л байх юм байна шүү дээ.

-Тэмээний ашиг шим, түүхий эдийн үнэ ханш, тэмээг өсгөх оновчтой бодлогын талаар таны үгийг түмэнд хүргэхгүй өнгөрч төвдөхгүй нь?

-Тэмээний ноос, ялангуяа бага тэмээний ноос микрон өндөртэй байдгийг нь тооцвол үнэ маш сайн баймаар. Гэтэл санаанд хүрэхгүй байна. Төв орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ер нь тэмээг өөрийн нь халуун амийг тасалж хүнсэнд хэрэглэх биш, ноос үс, сүү сааль гээд нөхөгддөг баялгийнх нь үүднээс илүүтэй ашиглах, түүнийг дэмжих бодлого л чухал гэж боддог.

-Танайх жилд хэдэн кг ноос бэлтгэдэг вэ?

– 2-3 тонн.

-Тэмээгээ хэрхэн хамгаалах нь зөв бэ?

-Сүүлийн үед тэмээний хулгай ёстой гаарч байна. Хүн, чоно хоёр л тэмээг барж байна шүү дээ. Бэлчээрээс нь хулгайлан машинаар ачих, борлуулах нь ихэсч сэтгэл зовоож байна. Тэмээний хулгайн талаар төр засаг маань анхаарч өгөөсэй билээ. Мөн ингэний сүү, ундааны үйлдвэрлэл буй болговол зүгээр. Тэмээний уралдаан, тэмээн поло зэргийг дэмжиж явдаг. Энэ нь тэмээг хамгаалах, өсгөх зөв бодлогын нэг юм аа.

-Ерөнхийлөгч санаачлан тэмээг хамгаалах талаар хууль батлуулахаар болж буй дуулдсан. Хөдөө орон нутагт, та бүхнээс тэр талаар санаа бодлыг тань сонссон уу?

-Авсан.

-Таны ярианаас бас тэмээний сайн уяач гэдэг нь анзаарагдаж байх шиг?

-Сүүлийн жилүүдэд зохион байгуулж буй тэмээн поло тэмцээн, хурдан тэмээний улсын уралдаанд тогтмол оролцохыг хичээж ирлээ. Ноднин жил Өмнөговь аймагт болсон тэмээн пологийн улсын тэмцээний үеэр болсон хурдан тэмээний уралдаанд гурван тэмээ маань эхний гуравт дараалж ирсэн. Түүний өмнөх жил Улаанбаатарт болсон уралдаанаас бас түрүү, аман хүзүү хоёрыг нь хүртэж байлаа. Өөрөө уралдаад байх биш бас эл үйлсийг дэмжин, аймагтаа болсон тэмээний уралдааны бай шагналыг ивээн тэтгэх гэх мэтээр боломжийн хэрээр хувь нэмрээ оруулахыг хичээж явдаг. Баянхонгор аймаг маань бас анх удаа тэмээн уяачдын аймгийн хэмжээний цол шагнал буй болгосонд тэмээчид их баяртай байдаг.

-Танай сүрэгт хавтгайн бэсрэг (эрлийз тэмээ) бий юү?

-Бий. Нэг тайлаг, бас гунж Шинэжинстээс авсан. Одоо Нэмэгтийн ард буур нь орж байна даа.

-Нэг зүйлийг сонирхоход, буурын бохь гэдэг юмыг сүүлийн үед их эрж сурах болжээ. Үүний ид шидийн талаар ярьж өгөхгүй юү?

-Орсон буурын шилний бохь (заар)-ийг янз бүрийн хавдарт ууж байдаг. Хавдрын явцыг сааруулаад, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болгоод тогтоочихдог гэх л юм билээ. Манай Монголд хүнсний тэмээнийхээ шилбэний яс, тавхай хоёрыг шууд хаячихдаг. Гэтэл урд хөршид их эрэлттэй байдаг гэх юм. Хилээр гаргах гэхээр татвар нэхдэг. Үүнийг зохицуулууштай л санагддаг.

-Ингэний сүү будаг мэт өтгөн сайхан. Түүнээс гадна хоормог гэж бас гайхалтай ундаа байх юм даа?

-Тийм ээ. Тэмээ гээч мал, мэдэхгүй хүн харахад, сүр бараатай, бүдүүн баргийн амьтан л байх. Гэтэл сүү сааль нь гэж ариунаас ариун, цагаанаас цагаан нандин идээ байдаг нь үнэхээр гайхалтай л даа. Ер нь тэмээ уярамтгай, ухаарамхай мал. Тэгээд л ингэний сүү сааль дун цагаан байдаг байх. Манайх хааяа явдлын далимаар бага сага ундаа хотод авчирч борлуулдаг. Литр нь 2000 төг. Ашиг олоод сүйд болохгүй ч гэсэн малын минь буян унаа тэрэгний шатахууны үнэд нэмэр болчихно. Бөхчүүд захиалж авах сонирхолтой байдаг юм билээ. Орон нутагт ундааны жижиг үйлдвэрлэл буй болгоод тэмээчин бидэнтэй гэрээ байгуулаад ажилласан ч болохгүй зүйлг үй л санагдана.

-Ингэний хоормогийг эмчилгээнд хэрэглэдэг гэдэг…

-Жирийн байдлаар, бас эмчилгээний журмаар ч хэрэглэж болно оо. Ядаргаа, гэдэс дотор, хаван зэрэгт гойд сайн гэж манай говьчууд их шимтдэг. Ингэний ундааг бага зэрэг бүлээсгээд уувал ядаргаа арилж, нойр сайхан хүрдэг юм.

-Тэмээг хүнсэнд хэрэглээд байгаа нь нууц биш. Хүнсний сайн тэмээ одоо ямар ханштай болсон бэ?

-Энэ жил эдийн засгийн хямрал малын үнэ ханшийг маш их унагалаа. Дээд зэргийн сайн тэмээ 600-700 мянган төгрөг хүрч байсан. Одоо малчид мөнгөний гачаалаас болоод арга буюу үүнээс бүр доогуур үнээр хүнсний тэмээгээ зарах болоод байна.

-Цөлжилт гэдэг зүйл сэтгэлийн хөндүүр болжээ. Тэмээчин хүний, хээр гадаа байнга явдаг малчин хүний хувьд та үүнийг хэрхэн ажиглаж байна?

-Цөлжилт бол байгаа. Гэхдээ хур бага орсноос л болж байна. Хур бороо сайтай жил хаа байсан юм гэмээр хувхай газраас л үндэс соёолоод ногоо цагаа нь дэлгэрээд ирдэг. Тэгэхээр цөлжилт гэхээсээ хөрс өгөрших нь их бололтой. Өгөршилт нь цөлжилт болж хувирч байх шиг. Зарим мод бут, ургамал өгөршөөд ургахаа нэгэнт больж байна. Холоос харахад том мод сүглийгээд л байх. Хүрээд очихоор өгөршчихсөн байдаг.

-Хамгийн олон тэмээтэй айл маань шөлний бог хэртэй билээ?

-700-гаад богтой. Ер нь манайх мал малын захтай л даа. Тэмээгээ ч хүнс хоолондоо зохих хэмжээгээр хэрэглэлгүй яах вэ. Ямаа нэлээд бий. Дашрамд хэлэхэд, сүүлийн үед ямааг хэтэрхий өсгөснөөр бэлчээр талхалж байна гэж их ярьж байна. Би үүнтэй санал нийлдэггүй. Гол нь говьд хур бороо ордог цагтаа, хэмжээгээрээ орох нь багассанаас л бэлчээр муудаад байгаа юм.

-Та нас сүүдэр хэд хүрч байна?

-Тавь гарч байна аа.

-Сонирхолтой яриа өрнүүлсэн танд их баярлалаа. Мал буянаа улам улам өсг өж, Монголынхоо анхны мянгат тэмээчин болохыг ерөөе.

Б.ЭЛБЭГЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Авто тээврийн татвар хураалт 89 хувьтай байна

Image result for Авто тээврийн татварАвто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах Төв комисс хуралджээ.

Нийслэлийн Татварын газраас энэ сарын 27-ны өдрийн байдлаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 22.4 тэрбум буюу 88.12 хувь, агаарын бохирдлын төлбөр 950 сая буюу 92.93 хувь, авто зам ашигласны төлбөр 9.7 тэрбум буюу 86.79 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Мөн 353534 тээврийн хэрэгсэл буюу нийслэл хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 88.12 хувь нь хамрагдсан байгаа талаар комиссын гишүүдэд танилцуулсан байна.

Хурлын үеэр Ерөнхий менежер Т.Гантөмөр тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг эрчимжүүлэхийг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн Татварын газрын удирдлагуудад даалгажээ. Мөн байгууллагууд хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах, 2018 оны татвар төлбөр хураалтын ажлын зохион байгуулалтыг сайжруулах, онлайн төлөлтийг туршиж нэвтрүүлэх, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжоор хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар болгосон байна.

Categories
мэдээ нийгэм

Хорооллын зам ачаалал ихтэй байна

Өнөөдөр бямба гариг болохоор дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Иймд нийслэлийн автозамууд нэлээд ачаалалтай байна. Ялангуяа Нарантуул, Бөмбөгөр, Хороолол, Сансар зэрэг худалдаа үйлчилгээ төвлөрсөн газруудын чиглэлийн автозам ачаалал ихтэй байгаа юм. Яг одоогийн байдлаар III IV хорооллын автозам түгжирчээ. Учир нь Бичил хорооллын зам дагуу дулааны шугам сүлжээг засварлаж байгаа учраас тэр хэсгийн замыг хаасан байна.


Categories
гадаад мэдээ

Вьетнамын хамгийн том банкны даргад цаазын ял оноожээ

Related imageВьетнамын хамгийн том банк болох “OceanBank”-ны Ерөнхий захиралын алба хашиж байсан Нгуен Хуан Соныг тус улсын шүүхээс цаазаар авах ял оноосон байна. Түүнийг хууль бус аргаар мөнгө олсон, урвуулан ашигласан, эдийн засгийн буруу менежмент хийсэн хэмээн буруутгажээ.Мөн түүнтэй хамт хууль бус үйл ажиллагаанд оролцсон банкны ажилтнуудад хорих ял оноосон байна.

“OceanBank”-ны 50 хувь нь төрийн өмчид байдаг гэнэ. “Эмнести Интернейшнл”-байгууллагаас Вьетнам улсыг дэлхийн хамгийн хатуу ял оноодог улсуудын нэг гэж мэдэгдэж байсан. Харин өндөр албан тушаалтанд цаазын дээд ял оноосон энэхүү үйл явдал сүүлийн жилүүдэд гарч байгаагүй гэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын төсвийг 2.6 их наяд төгрөгийн алдагдалтай боловсруулсан байна

Image result for Улсын төсөв

Монгол Улсын 2018 оны төсвийн төслийг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүллээ. Ирэх 2018 онд Монгол Улсын Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7,218.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9,828.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.4 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,610.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8.6 хувь байхаар төсөлд тусгасан байна.

Тухайлбал, төсвийн орлогыг бүрдүүлэхдээ УИХ-аас баталсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл, ОУВС-тай тохирсон Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тусгасны дагуу татварын хоёр дахь шатны шинэчлэлийн ажлыг эрчимжүүлнэ. Мөн төсвийн орлогод учирч болзошгүй эрсдэлийг тооцон, төсвийн орлогыг бодитойгоор төсөөлж, боломжит эх үүсвэрийг дайчлан бааз суурийг нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ.

Тэгвэл төсвийн зарлагыг ОУВС-тай тохирсон зарлагын чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээг үргэлжлүүлэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, статистик, хүн ам зүйн өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн зардлыг төсөвт тусгах, инфляц, валютын ханшны өөрчлөлтөөс нэмэгдэх бараа үйлчилгээний зардлыг төсөвт тусгахаар заасан байна.

2018 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээ ДНБ-ий 9.5 хувиас хэтрэхгүй байх шаардлагатай бөгөөд төсвийн төсөлд төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг ДНБ-ий 8.6 хувьд хүргэн бууруулж, төсвийн тэнцлийг тусгай шаардлагаас ДНБ-ийн 0.9 хувиар сайжруулахаар байна хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн өмчит 101 компанийн нийт өрийн хэмжээ 8.2 их наяд төгрөг

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 69 дүгээр тогтоол, “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 41 дүгээр тэмдэглэлд заасны дагуу Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн үйлдвэрлэл, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх, авлага, өглөгийг бууруулах зарчмыг баримтлан эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг хянаж нэг жилийн ажлын үр дүнг нэгтгэн дүгнэлээ.

Төрийн өмчит компаниудын 2016 оны эхний хагас жилд 15,5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2017 оны эхний хагас жилд 459 тэрбум төгрөгийн ашигтай ажиллав. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ашиг 30 дахин өсч, компаниудын эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавх сайжирч, борлуулалт 3,4 их наяд төгрөгт хүрч орлого 56 хувиар өссөн.

2016 оны эхний хагас жилийн байдлаар 10,8 их наяд төгрөгийн өр, төлбөртэй байсан төрийн өмчит компаниудын өр төлбөр 8,7 их наяд төгрөг болж, 2,1 их наяд төгрөг буюу 25 хувиар буурсан. Өнгөрсөн оны 10,8 их наяд төгрөгийн өр төлбөрт Хөгжлийн банк, Төрийн банкны ашиглаж байгаа 5,2 их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэрийг оруулж тооцсон ба энэ эх үүсвэрээс хувийн секторт 4,4 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Ийм учраас Төрийн банк, Хөгжлийн банкны зээлийн эх үүсвэр 5,2 их наяд төгрөгийг нийт төрийн өмчит компаниудын өр зээлээс хасч тооцвол төрийн өмчит компаниудын өр 3,5 их наяд төгрөг болох ба богино хугацаат өр төлбөр 1,4 их наяд төгрөг, урт хугацаат өр төлбөр 2,1 их наяд төгрөг байна.

Төрийн өмчит компаниудын удирдлагын зардлыг 3 тэрбум төгрөг, барилгын засвар, тавилга, эд хогшил худалдан авах зардлыг 8,8 тэрбум төгрөг, тансаг хэрэглээний жийп автомашин худалдан авах зардлыг 3,3 тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан. Төрийн өмчит компаниуд 2012-2015 онд нийт тансаг хэрэглэлийн 170 ширхэг жийп автомашиныг 19 тэрбум төгрөгөөр буюу жилд дундажаар 42 ширхэг жийп автомашиныг 4,7 тэрбум төгрөгөөр худалдан авч байсан бол 2016-2017 онд 10 ширхэг жийп ангиллын автомашиныг 1,4 тэрбум төгрөгөөр худалдан авсан нь өмнөх жилтэй харьцуулахад 3,3 тэрбум төгрөг буюу 70 хувиар бууруулсан дүнтэй байна.

Монгол Улсад төрийн өмчит 101 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа 12, Сангийн яамны харьяа 5, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт 84 компани харьяалагдаж үйл ажиллагаа явуулж байгаа ба 2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт төрийн өмчийн компаниудын 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байсан бол энэ оны хагас жилийн дүнгээр 60 гаруй хувь нь ашигтай ажиллажээ.

Энэ бүх ажлын амжилт ололт нь эх орны өнцөг булан бүрт хийж бүтээхийг зорьж ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын 45500 гаруй ажиллагсадын хөдөлмөр, зүтгэлийн үр дүн юм.

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

51 иргэн цэргийн дүйцүүлэх алба хааж байна

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж буй иргэдийн анхан шатны сургалт, Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалт Налайх дүүрэг дэх Зэвсэгт хүчний 350 дугаар ангид явагдаж байна.

НЗДТГ-ын Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер Н.Энхбат “Энэ сургалт нь Монгол Улсын Цэргийн албаны тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоолд заасан цэргийн албыг дүйцүүлэн хаах журмын дагуу явагдаж байна. Дүйцүүлэх албан хаагчид Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжууд, үүрэг гүйцэтгэх үеийн журам, цэргийн анхан шатны мэдлэгүүдийг дээшлүүлдэг. Сургалтад хамрагдсанаар алба хаагчид нэгдсэн нэг удирдлага дор үүрэг гүйцэтгэх мэдлэгэ, туршлага нэмэгдэнэ” хэмээн ярилаа.

ЦЭРГИЙН АЛБЫГ ДҮЙЦҮҮЛЭН ХААХ ИРГЭНИЙ ТООНЫ ДЭЭД ХЯЗГААРЫГ ЗАСГИЙН ГАЗАР ТОГТООДОГ

Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний тооны дээд хязгаарыг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан аймаг, нийслэл бүрээр тогтоодог.

Энэ жилийн хувьд нийслэлийн 9 дүүргээс 51 иргэн цэргийн дүйцүүлэх албыг хааж байгаа юм. Эдгээр иргэд 2 жилийн хугацаанд 180 хоног биеэр алба гүйцэтгэсэн байх шаардлагатай аж.