Categories
мэдээ цаг-үе

Эрчүүдээс ч илүү гэр амьтай илжигний тухай

Илжигний өвөг нь Африкийн зэрлэг илжиг юм байна. 5000 жилийн өмнөөс хүн төрөлхтөн илжгийг гаршуулж авчээ. Одоогоор дэлхий даяар 40 гаруй сая илжиг байдаг бөгөөд үүний 96 хувь нь ядуу буурай орнуудад байдаг. Эдгээр орнууд ачаа, бараа зөөхөд мөн мах, сүүг нь хүнсний хэрэгцээндээ ашиглах зорилгоор олон тоогоор өсгөдөг бол хөгжингүй орнуудад тэжээвэр амьтан гэж үзэн хашаа хороондоо тэжээдэг юм байна.

Илжиг, адууны эрлийзийг луус гэнэ. Үр төлийг нь дудран, эмийг нь гүү гэдэг. МЭӨ 3000 оны үед Египэтэд байсан илжиг дэлхий даяар тархсан гэж таамагладаг. Илжиг төрлөөсөө хамаарч 80-160 см өндөр, жин нь 80-480 кг байдаг аж. Ядуу орнуудад ажлын зориулалтаар ашигладаг илжиг дунджаар 12-15 жил амьдардаг бол хөгжингүй орнуудын тэжээвэр илжигнүүд 30-50 жил насалдгийг тогтоожээ.

Илжгийг говь цөлийн нутгуудад тэжээхэд илүү тохиромжтой. Их сонорч амьтан. Учир нь түүний том чих нь холын дуу чимээг хурдан сонсох ач холбогдолтой. Илжиг урд туурайгаар цохиж, хойд хөлөөрөө тангарч өөрийгөө хамгаалдаг. Гүү үр төлөө 9-11 сар тээж төрүүлдэг бөгөөд ихэрлэх нь тун ховор. Илжиг зөрүүд. Гэхдээ энэ нь түүний зан төлөв биш харин өөрийгөө танихгүй, дасаагүй хүнээс хамгаалж байгаа арга нь гэнэ. Илжигний арга эвийг олж, айлгаж түгээхгүйгээр гаршуулж өөртөө дасгаж авбал ажилд чин үнэнчээр зүтгэнэ. Ерөнхийдөө зөрүүд юм бүхнийг илжигтэй зүйрлэдэг ч үнэндээ ухаалаг, болгоомжтой, найрсаг амьтан.

40 гаруй сая илжигний 11 сая нь Хятадад бий. Илжгийг ачаа тээвэр, хөдөө аж ахуйн салбарт түлхүү ашигладаг. Хямд мөртлөө хөдөлмөрийн бүтээмж өндөртэй тул ус тээрэмдэх, хад асгатай газраар ачаа ачуулах зэрэгт дайчилна. Харин хөгжилтэй, хөгжингүй орнуудад луус, илжгийг хонь хариулахад ашиглахаас гадна хүүхэд, жуулчдад зориулж уналгын үйлчилгээнд хэрэглэдэг. Мөн гэрийн тэжээвэр амьтны зорилгоор өсгөж байна.

Илжигний мах, сүүг хүнсний хэрэгцээнд өргөн ашиглахын сацуу арьсыг нь борлуулдаг. Итали улсын зарим бүс нутгийн хүнсний гол бүтээгдэхүүний тоонд илжигний мах ордог бөгөөд жилдээ 1000 гаруйг нядалдаг юм байна. Сүү нь өндөр чанартай учир үнээ, хонь, ямааны сүүнээс үнэтэй. Сүүг нь хүнсний зориулалтаар ашиглахын зэрэгцээ саван, гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагад оруулдаг байна. Хятадад зөвхөн илжигний махаар олон төрлийн хоол хийж үйлчилдэг зоогийн газрын гудамж байх агаад хятадууд шаржигнуур талхан дээр илжигний мах, шанцай, чинжүү тавьж идэх дуртай байдаг гэнэ.

Харин манай орны хувьд Говь-Алтай аймгийн Алтай, Цээл зэрэг цөөн сум илжигтэй. Илжгийг ихэвчлэн хог, ус зөөхөд ашиглаж байна. Говь-Алтай, Завхан, Ховд аймагт хотын тохижилт үйлчилгээнд хог ачиж зөөх зорилгоор ашиглаад удаж байгаа.

Худаг дээр очоод савыг нь дүүргээд өгөхөөр өөрөө гэрээ олоод ирнэ. Хотын ойр орчимд хоёроос гурван л илжиг бий. Тэднийг баяр ёслолын үеэр хүмүүстэй хамт зургийг нь даруулж мөнгө олдог. Нийслэл болон төв суурин газруудад байдаг илжгүүд бүгд л Говь-Алтайнх. Илжигтэй болъё гэвэл нас хүйсээсээ хамаарч 1-1.8 сая төгрөгийн үнэтэй. Жилд 300-400 орчим илжиг тоологддог байсан бол одоо зуу хүрэхтэй үгүйтэй л бий гэсэн албан бус мэдээ байна.

Бие жижигтэй ч ачаа даах чадвар нь адуунаас хоёр дахин их. Хавар мал төллөх цагаар малчид илжгээ дагуулж хонинд явж шинэ төлөө уутанд хийгээд илжгэндээ ачна. Гэрээ өөрөө олоод ирдэг болохоор ууттай хурга, ишгийг нь буулгачихаар буцаад хоньд руугаа явчихдаг аж. Хэрвээ ачаа нь зам зуурт уначихвал яг тэр байрандаа ачааныхаа дэргэд зогсч л байдаг гэж говь-алтайнхан ярьдаг. Илжиг харьцангуй бага идэштэй. Боов, талх, хоолны үлдэгдэл, хүнсний ногооны хаягдал, өвс гээд юу ч өгсөн идэж орхино. Илжиг адуу хоёр биологийн хувьд өөр хромсомтой. Эр илжгийг гүүтэй эрлийзжүүлэх нь адууг эм илжигтэй эрлийзжүүлэхээс хялбар байдаг. Луус ихэнхдээ үргүй байдаг юм байна.

Илжиг эзэндээ их элэгсэг, гэрсэг бөгөөд гэрээсээ холддоггүй. Хээр хөдөө хонодоггүй гэрээ заавал олоод ирдэг үнэнч амьтан гэнэ. Тэжээвэр амьтад дотроос хамгийн их гэрсэг амьтан болохоор хариулга маллагаа шаардахгүй. Өөрөө бэлчээрлээд өөрөө эргээд ирнэ. Яг энэ чанараас нь улбаалаад гэртээ хонодоггүй, гадуур дотуур явж гэрийн бараа хардаггүй эрчүүлийг “Илжигнээс дор сэтгэлгүй амьтан” гэж зүхдэг нь ийм учиртай.

Чин Ван Ханддоржийн хэлж үлдээсэн “Манж Хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган давуулж Ар Халхын нутагт хэрхэвч гишгүүлэхгүй” гэх алдартай үг бий. Энэ марал илжиг гэдэг нь эм илжгийг хэлсэн бөгөөд илжгийг бүү өсгө гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. Монголчууд илжгэнд тийм ч дуртай биш сүүг нь хэрэглэх байтугай махыг нь идэхээс цээрлэдэг.

Илжигний яс нь ус хатаах чадалтай байдаг учир энэ шинжийг нь ашиглаж ардын уламжлалт анагаах ухаанд цусыг нь тулай, хэрх өвчинд хэрэглэдэг байжээ. Мөн мах нь архинаас гаргах эмийн жорд ордог бол өөх нь үхэр нясуу гэх тууралтыг эдгээдэг юм байна.


Categories
мэдээ спорт

Д.Отгондалай Софъян Оумихатай мөнгөн медалийн төлөө тулалдана

Image result for ОтгондалайГерманы Хамбург хотноо болж буй боксын ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60кг-д тулалдсан Доржнямбуугийн Отгондалай хагас шигшээд шалгарч хүрэл медалийн болзол хангасан. Өнөө шөнө Монголын цагаар 00.00 цагаас хагас шигшээд Рио олимпийн наадмын мөнгөн медальт Францын боксчин Софъян Оумихатай тулалдана. Ялалт байгуулвал мөнгөн медалийн болзол хангах юм.

2016 олимпийн наадмын хагас шигшээд Д.Отгондалай Францын боксчин Софъян Оумихад ялагдаж хүрэл медаль хүртэж байсан юм. Харин жилийн дараа дахин учраа таарч буй нь энэ. Хэн нь медалийнхаа өнгийг хувиргахыг харах л үлдлээ.
Categories
мэдээ нийгэм

АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулжээ

АТГ-аас Монгол Улсын 49 иргэн, аж ахуйн нэгжийн нэр оффшор данстай холбогдсон 29 иргэнээс 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон хамааралтай байгааг мэдэгдсэн. Иймээс эдгээр иргэнд Улсын Ерөнхий прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлыг хэсэг шалгаж байгаа аж. Тодруулбал, Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуй нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг шалгуулах тухай гомдол, мэдээллийн дагуу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өнгөрсөн сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хэд хэдэн байгууллага хамтран явуулах тухай” тогтоолын дагуу Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

73 мянган зургаан настан сурагч боллоо

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр болж байна. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 2300 гаруй сургалтын байгууллагад 980 гаруй мянган хүүхэд, залуус суралцах тоон мэдээлэл гарчээ. Үүнээс 73 мянган зургаан настан ерөнхий боловсролын сургуульд шинээр элсэн орж байгаа аж.

Харин энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 136, төрийн бус өмчийн 105 сургуулийн бага ангид 139 226 хүүхэд элсэн орж байгаа аж. Мөн дунд ангид 72 940, ахлах ангид 37 427 суралцах юм байна. Ингэснээр нийт 249 593 хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцах юм.

Categories
мэдээ нийгэм

Монголын анхны цахим сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

Монголын анхны цахим сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээМонголын анхны цахим сургууль болох Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилд тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай хичээлийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж, 21 анги нэмэгдсэн нь сургалтын үр дүн сайжрах боломжийг бий болгожээ.

84 дүгээр сургуулийн нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож, сурагчид, багш нар, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр нийт хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлээд “Энэ хичээлийн жилийн өнгө төрхийг боловсролын чанарын шинэчлэл, сургалтын шинэчилсэн хөтөлбөр хэрэгжүүлэх үйл явц тодорхойлж байгаа билээ. 2017 онд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 10 сургууль, төрийн бус өмчийн 11 сургууль ашиглалтад орж, хүчин чадал 10 мянга 680 суудлаарх нэмэгдэж байна. Тэдгээрийн нэг нь 84 дүгээр сургуулийн өргөтгөл юм. Энэ хичээлийн жилд 3 сургуулийг 3 ээлжээс гаргаж чадлаа. Улсын төсвөөр 19, нийслэлийн төсвөөр 15, нийслэлийн төсвийн тодотголоор 17 сургууль, цэцэрлэгт их засвар хийж гүйцэтгэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөрт боловсролын чиглэлээр тусгасан 22 зорилтын хүрээнд “Нийслэлийн боловсрол 2020” хөтөлбөр батлагдлаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд олон улсын хөтөлбөрт болон гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн тоог нэмэгдүүлнэ.” гэлээ.

Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль “Хүүхэд хөгжүүлэх цогц бодлого” боловсруулж, 4 үндсэн чиглэлээр 40 гаруй төрлийн хөгжүүлэх сургалт, секц, дугуйлан хичээллүүлдэг байна. Мөн цахим орчин бүрдүүлэн, цахим картыг нэвтрүүлж, сургалтын болон удирдлагын бүх үйл ажиллагааг программчилсан Монголын анхны цахим сургууль юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 10 дугаар цэцэрлэгийг ирэх онд ашиглалтад оруулна

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 10 дугаар цэцэрлэгийг ирэх онд ашиглалтад оруулнаУлсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургалт яваалдаг ганц цэцэрлэг болох нийслэлийн 10 дугаар цэцэрлэгийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсны улмаас 2013 онд мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр нураасан байдаг. Уг цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барихаар болж, барилгын зураг төсөл хийгдээд байх үед БСШУСЯ-наас концессын гэрээгээр барих 72 цэцэрлэгийн нэг болгосон юм. Улмаар цэцэрлэг, яслийн барилга барих явц удааширч, Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах үед барилга барих шийдвэр цуцлагдсан байна. Ингээд 5 жилийн хугацаанд “Өнөр бүл” төвийн байранд байрлан үйл ажиллагаагаа явуулж иржээ.

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн сувилал, яслийн 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Буянжаргалыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан 10 дугаар цэцэрлэгийг ирэх онд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахаа хэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах учиртай. Нийслэлийн засаг даргын хувьд миний бие нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нартай ярилцаж 2018 оны нийслэлийн эсвэл улсын төсөвт энэ асуудлыг тусгуулж, ирэх онд цэцэрлэгийн барилгыг бүрэн ашиглалтад оруулах болно гэдгээ амалж байна.” гэлээ.

Мөн цаашдаа энэ төрлийн үйлчилгээ явуулаг сувилал, яслийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа хотын дарга илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ФОТО: Зургаан настануудын хичээлийн шинэ жил

Гэрэл зургийг С.ГЭРЭЛТ-ОД

Categories
мэдээ нийгэм

​Оффшорт данстай иргэдийг шалгаж байна

Related imageАТГ-аас Монгол Улсын 49 иргэн, аж ахуйн нэгжийн нэр оффшор данстай холбогдсон 29 иргэнээс 23 нь төрийн албанд ажиллаж байсан болон хамааралтай байгааг мэдэгдсэн. Иймээс эдгээр иргэнд Улсын Ерөнхий прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлыг хэсэг шалгаж байгаа ажээ. Тодруулбал, Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуй нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг шалгуулах тухай гомдол, мэдээллийн дагуу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өнгөрсөн сарын 03-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Мөрдөн шалгах ажиллагааг хэд хэдэн байгууллага хамтран явуулах тухай” тогтоолын дагуу Авлигатай тэмцэх газар,

Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

Image result for Өнөөдрөөс ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

Малчид, тариаланчид, иргэдэд зориулсан мэдээ :

1-нд нутгийн баруун хагаст, 2-3-нд ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ.

2017 оны 09 дүгээр сарын 02-ноос 09 дүгээр сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

2,3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 2-нд зарим газраар, 5-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 3,4-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 2,3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс, 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. 4-нд нутгийн баруун хэсгээр дулаарна.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургууль 1200 гаруй хүүхэд суралцана

Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. 2017-2018 оны хичээлийн шинэ жилийг нээж нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Өнөөдөр нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 200 гаруй сургуульд 250 мянга гаруй хүүхэд сурч байна. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах зорилго тусгасан байдаг. Үүний хүрээнд 3 ээлжтэй сургуулийг 2 ээлжтэй болгох зорилт тавин ажиллаж байна. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагч, хүүхэд багачууддаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Тус сургуулийн багш сурагчиддаа 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье” хэмээлээ.

Чингэлтэй дүүргийн 12 жилийн 49 дүгээр сургуулийн захирал Ж.Баярмаа “Энэ жилийн хувьд манай сургуульд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын 51 сая төгрөгийн хөрөнгөөр ариун цэврийн өрөөний иж бүрэн тохижилт, засвар хийгдсэнээс гадна сургуулийн нөөц хөрөнгөөр урсгал засвараа хийсэн байгаа. 2016-2017 онд манай сургуулийн хамт олон нийслэлийн Боловсролын газар, Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсээс зохион байгуулсан олон уралдаан тэмцээнд маш амжилттай оролцсон. Мөн дүүргийн ИТХ-ын 29 дүгээр тогтоолоор батлан боловсруулсан “Чингэлтэйн боловсрол 2020” хөтөлбөрийн үйл ажиллагаанд багш сурагчид маш амжилттай оролцож энэ хичээлийн жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлхээр болсон байгаа. Манай сургуульд Чингэлтэй дүүргийн 13-15 дугаар хорооны хүүхдүүд хамран суралцдаг. 900 гаруй хүүхэд суралцах хүчин чадалтай бөгөөд 2017-2018 онд сургуулийн хамт олон 1200 гаруй сурагчтайгаар, өдрийн 2 ээлжээр үйл ажиллагаагаа явуулна” гэв.

2017-2018 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргийн 12 жилийн 49 дүгээр сургууль 1260 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулах бөгөөд энэ жил тус сургуульд 1 дүгээр ангид 165 хүүхэд шинээр элсэн орсон байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.