Categories
мэдээ соёл-урлаг

“Ээж” УСК дахин шагнал хүртжээ

Франц улсад “Нэг улс-Нэг кино” олон улсын кино наадам болж байна. Уг наадмаас “Ээж” Монголын уран сайхны киноны уран бүтээлчид шагнал хүртжээ.

Тодруулбал “Ээж” УСК наадмын “Олон нийтийн таашаалд хүртсэн” бүтээлээр шалгарч, шагнал хүртсэн байна.

Өмнө нь 2016 онд Оросын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа болсон “Мөнгөн Акбузат” кино урлагийн наадмаас “Шилдэг эмэгтэй дүр” шүүгчийн тусгай шагналыг киноны гол дүрийг бүтээсэн МУАЖ Д.Мэндбаяр гардаж байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Харүмафүжи зүүн тохойдоо мэс ажилбар хийлгэж магадгүй болжээ

Ёкозуна Харүмафүжи Д.Бямбадорж зүүн тохойдоо мэс ажилбар хийлгэж магадгүй болжээ. Хэрвээ энэ хагалгааг хийлгэх аваас зуны орон нутгийн барилдааныг болон намар 9 сард эхлэх башёг хүртэл өнжиж болзошгүй талаар дэвжээний багш нь сэтгүүлчдэд мэдэгдлээ.

“Зүүн тохой нь маш их зовиуртай байгаа. Тохойгоо тэнийлгэж ч чадахгүй байна. Ямар ч байсан орон нутгийн зуны тэмцээнийг хэсэгчлэн өнжинө. Барилдах үгүйг нь эрүүл мэндийн байдлыг нь харж байгаад шийднэ” гэж Исегахама дэвжээний багш хэлсэн юм.

Түүний хэлж байгаагаар яг одоогоор хагалгаа хийлгэнэ эсвэл хийлгэхгүй гэсэн тодорхой зүйл байхгүй байгаа гэв.

Хэрвээ мэс ажилбар хийлгэх аваас 9 сарын 10-нд эхлэх башёг дөрвөн аваргаас 3 нь өнжих ч болзошгүй юм. Өнгөрөгч долоо дугаар сарын башёг Кисенесато болон Какүрюү аварга нар шагайны гэмтлийн улмаас дундаас нь орхиж байсан билээ. Ямартай ч орон нутгийн зуны тэмцээнийг эдгээр гурван аварга гурвуулаа өнжих нь ойлгомжтой болоод байна.

Categories
мэдээ нийгэм

​Хятадын археологичид 2400 жилийн өмнөх сүйх тэргийг олжээ

Зураг

Хятадын археологичид 2400 жилийн өмнөх буюу МЭӨ VIII-V зуун, Чуньцю эриний үед хамаарах хааны сүйх тэргийг олсон тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Уг сүйх тэргээр Чжэн улсын хаан зорчдог байсан аж.

Археологийн малтлагыг Төв Хятадын Хөнань мужийн Шиньжэн хотын ойролцоо таван сарын турш хийсэн байна.
Сүйх тэрэг хэмжээ болон тансаг байдлаараа эрдэмтдийг гайхшруулжээ. Уртаараа 2,56 м, өргөнөөрөө 1,66 м уг сүйх тэргэнд суусан зорчигчдыг нар, борооноос тусгай халхавчаар хамгаалдаг байна. Уг сүйх тэргийг хүрлэн чимэглэл, сийлбэртэй ясаар гоёсон байх агаад дугуй тус бүр нь 26 хигээстэй байгаа нь сүйх тэрэгний эзэн нийгэмд томоохон байр суурь эзэлдэг байсныг харуулж байгаа юм.

Энэхүү сүйх тэрэг Чжэн улсын хааны булшнаас олдсон ба хаантан хойд насандаа аялал хийхэд зориулагдсан байна.
“Энэ бол бидний олж илрүүлсэн хамгийн том, хамгийн тансаг сүйх тэрэг юм” хэмээн Хөнанийн соёлын өв, археологийн хүрээлэнгийн судлаачдын багийн ахлагч Ма Чуньцай ярилаа. Түүний өгүүлснээр, эртний энэ тээврийн хэрэгсэл тун тохилог бөгөөд дотор нь зогсч, сууж, тэр бүү хэл хэвтэж болдог байна. Булшин дотор нийтдээ дөрвөн сүйх тэрэг байсан ба бүгдээрээ баруун зүгт тэр үеийн Чжэн улсын нийслэл рүү чиглэн явж байгаа байрлалтай байжээ. Гуравдах сүйх тэрэгний дугуйг нь булш тоногч этгээдүүд эвдэлсэн байна.
Гэсэн хэдий ч дээрх олдворууд нь эрдэмтдийн хувьд бүхэлдээ Чуньцю-гийн эрин үед соёл иргэншил, технологи, үйлдвэрлэлийн түвшин нэлээд өндөр байсныг харуулах судалгааны баялаг материал болж байгаа юм.
Малтлагын ажлыг 9 дүгээр сар гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа ба тухайн бүсэд нийтдээ 3000 гаруй эртний булш бүртгэгдсэн ажээ.

Categories
мэдээ нийгэм

Жаргалант тосгонд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж дуусчээ

Жаргалант тосгонд зурган илэрцүүд

Улаанбаатар хотод энэ сарын 25-ны өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгонд үер бууж 12 айл орон гэргүй болж, 28 айлын гэр хашаа нурж нийт 40 айл өрх өртсөн. Мөн гурван хүний амь нас эрдсэн аюулт үзэгдэл болсон билээ.

Үүссэн гамшгийн цагийн байдал, учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулах нийслэлийн Засаг даргын захирамж гарч нийслэл, дүүргийн Онцгой комисс хуралдаж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулан ажилласан. Бохирдсон талбайгаас хөрсний дээж авч нийслэлийн Мэргэжлийн хяналтын лавораторид хүргүүлээд байна.

Иргэдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ухуулга сурталчилгаа хийн, заавар зөвлөмжийг өгч, ариутгалын бодис уусмал тараан ажиллажээ. Эрүүл мэндийн тусламжийг эрчимжүүлэн хүн амын дунд халдварт өвчин гарахаас урьчилан сэргийлэх зорилгоор 154 хүнд урьдчилан сэргийлэх үзлэг тандалтыг хийсэн байна.

Үерийн улмаас орон гэргүй болсон 12 өрхөд Улсын нөөцөөс 10, Улаан загалмайн хороо, Дэлхийн Зөн олон улсын байгууллагаас тус бүр нэг гэрийг олгосон байна. Мөн цахилгаан дамжуулах 10квт-ын агаарын шугамын тулгуур мод унасныг Төв, Улаанбаатар ЦТС ТӨХКомпаниас засварлаж хэвийн ажиллагаанд нь оруулжээ.

Тус хорооны иргэдийн ундны усны 11 худгаас 6 худаг үерт автсаныг хамгаалалтанд авч, уснаас дээж аван шинжилгээнд хүргүүлэн шинжилгээний хариу гарах хүртэл иргэдийг УСУГ-ын 2 автомашинаар зөөврийн усаар ханган ажиллалаа. Өнөөдрийн байдлаар 3 худгийг нээж хэвийн ажиллагаанд оруулаад байна.

Үерийн улмаас үүссэн нийт 585 тонн лаг шавар, хогийг зайлуулсан аж. Мөн айлуудын жорлон хальж орчныг бохирдуулснаас үүдэн халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлж нийт 92 айл өрх, найман байгууллагын хашаа, нийтийн эзэмшлийн зам талбай, цэвэр усны хоёр худаг, үхсэн 16 үхрийг булшилсан газар нийт 72,5 га талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж дууссан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

​“Дэлхийн мисс Монгол 2017” тэмцээний бүртгэл эхэллээ

“Дэлхийн мисс Монгол 2017” тэмцээн ирэх 10 дугаар сард БНХАУ-ын Саньяа хотод болно.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хүсэлтэй бүсгүйчүүдийг бүртгэж байгаа талаар “Мисс Монголиа Team” фэйсбүүк хуудсаар мэдээллээ. Бүртгэлийг ирэх сарын 11-нийг хүртэл “M Plaza” төвийн I давхарт зохион байгуулж байна.

Оролцогчид 10 дугаар сарын 18-ны байдлаар 16 нас 6 сар хүрсэн байх, 26 нас хүрээгүй байх, англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, хүүхэд төрүүлж байгаагүй, ил сорви, шивээсгүй байх зэрэг шаардлага тавьж байгаа аж.

Дашрамд дурдахад, дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээн өнгөрөгч онд АНУ-ын Вашингтон хотод болсон билээ. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэг шилдэг 11-т шалгарсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Түймрийн голомтод ажилласан залуусыг “Идэвхтэн байгаль хамгаалч” цолоор урамшуулав

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Д.Оюунхорол Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийн голомтод сайн
дураараа ажилласан залуусыг Идэвхтэн байгаль хамгаалагч цолоор урамшууллаа.

Энэ зун хүний буруутай үйл ажиллагаа
болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улсын хэмжээнд 140 гаруй
ойн хээрийн түймэр дэгдсэн. Хэдийгээр орон нутаг болон онцгой байдал тэргүүтэй
холбогдох албаныхан шуурхай ажилласан ч хүн хүч, техник хэрэгслийн дутмаг
байдлын улмаас түймэр унтраах ажил удааширсан юм.

Тиймээс сайн дураараа нэгдсэн залуус
ойн хээрийн түймрийн голомтод очиж гал сөнөөгчдөд тусалсан билээ. Тиймээс
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол эх орон дуудахад бэлэн гэдгээ харуулсан залуусаар
бахархаж буйгаа илэрхийлээд, эх оронч сэтгэлтэй хөвгүүдийг өсгөж хүмүүжүүлсэн
эцэг эхэд нь талархаж буйгаа Идэвхтэн байгаль хамгаалагч цол олгох үеэрээ
хэллээ.

Сайн дурынхныг түймрийн голомтод очих
үед Онцгой байдлын албан хаагчид сар гаруй хугацаанд түймэртэй тэмцээд ядарсан
байдалтай угтсан бөгөөд шаардлагатай багаж хэрэгсэл, ус зөөх ажилд нь тусалсан
талаараа залуусын төлөөлөл хэлж байлаа.

Categories
мэдээ спорт

​МУГТ С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргалаа.

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын чөлөөт бөхийн барилдааны түүхэнд шинэ хуудас нээж, монгол хүний эрдэм ухаан, тэвчээр хатуужлын гайхамшгийг үзүүлэн, эх орныхоо нэрийг сайнаар дуурсгасан гавьяа зүтгэлийг нь үнэлэн Зуны олимпийн наадмын хүрэл медальт, Бөхийн чөлөөт барилдааны Дэлхийн хошой аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор ийнхүү шагнахаар боллоо.

Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэг гадаадад бэлтгэл хийж байгаа тул түүнийг эх орондоо хүрэлцэн ирмэгц нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Хөдөлмөрийн баатарын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг нь гардуулан өгөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ялтан Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг энэ сарын 4-нд хянан хэлэлцэхээр болжээ

Ялтан Ц.Амгаланбаатар зурган илэрцүүд

Энэ сарын 4-ний өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хянан хэлэлцэхээр товлон зарласан байна. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ялын дээд хэмжээ буюу 24-25 жилийн хорих ялыг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт оноосон. Тус ялыг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн билээ.

Энэ хэргээс аллагын захиалагчийн хэргийг тусгаарлаж, захиалагчийг тогтоох хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Хамтарсан ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчид багтсан юм

Categories
мэдээ спорт

Триатлоны УАШТ болж өндөрлөлөө

Триатлоны УАШТ өнгөрөгч амралтын өдрүүдэд (7-р сарын 28-30-нд) Архангай аймгийн Өгийнуурт болж өндөрлөсөн юм. Монголын триатлоны холбоо анхны УАШТ-ээ 2005 онд Гачууртын “Монгол шилтгээн”-д явуулж байсан бол сүүлийн таван жилд дараалан Өгийнуурт улсын аваргуудаа тодруулж байна.

Тэмцээнд нийслэл дүүргийн спорт хороо, клуб, байгууллагууд, аймаг хөдөө орон нутгаас 40 гаруй байгууллагын 110 шахам тамирчин оролцож хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорив. 2018 онд Монголын триатлончдыг Жакарта-2018 Азийн зуны спортын наадам, Буэнос-Айрес-2018 дэлхийн өсвөр үеийнхний олимпийн наадам болон бусад олон уралдаан тэмцээн хүлээж байгаа бөгөөд эдгээрт оролцох тамирчдыг тус УАШТ-ээс сонгон шалгаруулсан билээ. Тэмцээний үеэр Э.Бямбасүрэн, С.Санчирмаа нар Монгол Улсын спортын мастер цолны болзлыг биелүүлэв.

Тэмцээний дүн

Эрэгтэй элит:

1.Спортын мастер Э.Бямбасүрэн (Орчлон клуб)
2.Спортын мастер Ч.Гансүх (Орхон. Хангарьд клуб)
3.Спортын мастер Х.Одгэрэл (Хилчин спорт хороо)

Эмэгтэй элит:

1.Спортын дэд мастер С.Санчирмаа (Орхон. Хангарьд)
2.Спортын мастер Э.Сүрэнням (Ривер клуб)
3. 100 билэг дунд сургуулийн тамирчин Д.Уянга

Хөвгүүд:

1.Спортын дэд мастер Төрболд (Орхон. Хангарьд)
2.Э.Тэмүүлэн (Орхон. Эрдэнэт-хурд клуб)
3.Залуу тамирчин Б.Баяр (Каннондэйл Монголиа)

Багийн буухиа

1.Орхон аймгийн Хангарьд-1 баг
2.Орчлон клуб
3.Хилчин спорт хороо

Сонирхогчид 18-24 нас

1.С.Жамбалжамц (Алдар спорт хороо)
2.Э.Алтан-Очир (Алдар спорт хороо)
3.А.Сүхбат (Алдар спорт хороо)

Сонирхогчид 25-34 нас

1.С.Бат-Отгон (Вагнер Ази)
2.Я.Эрхэмбаяр (Каннондэйл Монголиа)
3.Э.Азбаяр (Даунхилл Монголиа)

Сонирхогчид 35-44 нас

1.Ч.Мөнхжаргал (Аврагч спорт хороо)
2.Оливер Тирлуолл (Австрали)
3.Л.Батбаяр (Виста клуб)

Сонирхогчид 45-аас дээш нас

1.Б.Түвшинбаяр (Нийслэлийн БТСХ)
2.Э.Сүх-Эрдэнэ (хувиараа)
3.Т.Хосбаяр (хувиараа)

Сонирхогчид эмэгтэй

1.Б.Мөнгөнтуяа (Хилчин спорт хороо)
2.Д.Уянга (Зуун билэг сургууль)
3.А.Оюун-Эрдэнэ (Говьсүмбэр)

Categories
мэдээ нийгэм

“Даншиг наадам-хүрээ цам 2017” наадмын хөтөлбөр

“Даншиг наадам-Хүрээ цам 2017” шашин соёлын наадам 8 дугаар сарын 03-07-нд болно.

Наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.

08 дугаар сарын 03-ний өдөр, Пүрэв гараг

15:00-17:00 Жахар хот мандал, Балин тахил, баг Адислагаа хурах /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/
08 дугаар сарын 04-ний өдөр, Баасан гараг

09:00-18:00 Хүрээ жахар цамын хурал хурах,Дотоод цам харайна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/
08 дугаар сарын 05-ны өдөр, Бямба гараг

09:00-18:00, 21.00-07.00 Хүрээ жахар цамын хурал хурах.Дотоод цам харайна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/
09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн /Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд/
11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднаталбайд
10:00-11:00 Сүсэгтэн олонд зориулсан ном айлдана. /Итгэл, Ганданлхавжаа, Ногоон дарь эх, Цагаан дарь эх/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
11:00-11:10 “Даншүг наадам-Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
11:10-11:25 Соёмбот туг залах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
11.25-11:35 Мандал өргөнө Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
11.35-11:45 Өндөр Гэгээний “Цагийг тохинуулагч залбирал” бүх нийтээр унших Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд
11:45-13:00 Очирваани шүтээний тахилга /Тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд
13:00-14:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд
13:10-14:00 Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,тусгайлан зассан талбайд
14:00-15:00 Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэнд, тусгайлан зассан талбайд
13:00-15:00 Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн/тусгай хөтөлбөпөөо/
Төв цэнгэлдэх хүрээлэн, тусгайлан зассан талбайд
14:30-15:00 Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын “Colors of Mongolia” тоглолт/
15:00-16:30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд
16:30-17:00 Урлагийг тоглолт /Нийслэлийн Улаанбаатар чуулгын “Colors of Mongolia” тоглолт /Төв цэнгэлдэх хүрээлэнд/
17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд
18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

Төв цэнгэлдэх хүрээлэнд

17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд
18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

08 дугаар сарын 06-ны өдөр, Ням гараг

09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд
11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнзэлдэх хүрээлэнгийн гадна талбайд
08:00-08:30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
08:30-09:00 Өндөр гэгээний маани татах/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
09:00-15:00 Хүрээ Цам харайх ёслол, Жахар цамын хурал/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
15:00-16:00 Хүчит бөхийн барилдаан тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд
16:20-17:00 Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд
17:20-18:00 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд
18:00-18:20 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд
18:20-18:40 Даншүг наадам-Хүрээ цамын Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд Даншүгийн цол үнэмлэх олгож, шагнал гардуулах, лам хуврагуудын тэмцээнд түрүүлж, удаалсан лам нарт шагнал гардуулна.Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд
18:40-18:50 “Даншүг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд
18:50-19:00 Запбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

08 дугаар сарын 07-ны өдөр, Даваа гараг

08:00:13:00 Хүрээ жахар цамын хурал хурах, Гомбо, Чойжоо сахиус тахиж, Данраг хурна