Categories
мэдээ улс-төр

350 мянган хүнийг үзэж эмчлэх клиник эмнэлэг барих төсөлд анхаарлаа хандуулахыг хүсэв

УИХ-ын даргын Япон улсад хийх айлчлал үргэлжилж байна. Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр дадлагажигч ажилтан илгээх бэлтгэлийг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар ноён Я.Шиозакид тодорхой мэдээлэл өглөө.

Тэрбээр дадлагажигчдын асуудал хариуцсан төлөөлөгчийн газрыг Японд байгуулах, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж, мэргэжлийн боловсролын сургуулийн суралцагчдад япон хэл, соёлын хичээл заах бэлтгэлийг хангаж байна гэлээ.

Сайд Н.Номтойбаяр: 300 хүний ортой, жилдээ 15,000 хүн хэвтэж эмчлүүлэх, 350 мянган хүнийг амбулаториор үзэж эмчлэх томоохон клиник эмнэлэг барих төслийг хэрэгжүүлэхээр судалж байна. Энэ эмнэлэгт япон менежмент нэвтрүүлж, япон мэргэжилтэн ажиллуулах, Японы тоног төхөөрөмжийг ашиглах, эмч ажилтнуудыг Японд дадлагажуулах нь чухал гэж бид үзэж байгаа. Энэ төсөлд эрхэм сайд Та анхаарлаа хандуулахыг хүсье гэв.

Categories
мэдээ нийгэм

Ц.Элбэгдорж: Би эх орны цэрэг

Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1983 онд түрүүч байхдаа “Улаан од” хэмээх цэргийн сонины тэргүүн нүүрт “Би эх орны цэрэг” хэмээн шүлэг бичиж нийтлүүлж явсаныг твитерчид “илрүүлжээ”.

Categories
мэдээ нийгэм

Монголын газар нутгийн 77 хувь нь цөлжилтөнд нэрвэгдсэн гэсэн судалгааг албаныхан гаргажээ

“Busines breakfast” уулзалтын 16 дахь удаагийн зочноор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол оролцлоо. МҮХАҮТ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал, санаачлагыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг байна.

Уулзалтад БОАЖЯ-ны газар хэлтсийн дарга нар болон бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн 80 гаруй төлөөлөгчид оролцлоо. Аж ахуйн нэгжийн төлөөллүүд байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж санал, хүсэлтээ уламжиллаа.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Иймээс бид зүүн бүсийг түүхийн, Улаанбаатарыг соёлын, Хөвсгөлийг байгалийн жишиг аялал жуулчлалын бүс болгохоор ажиллаж байна. Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудлууд нүүлгэн шилжүүлсний дараа тухайн 100 га газарт Аялал жуулчлалын үндэсний цогцолборыг барих, Ногоон байгууламжийн тухай хуулийг батлуулах, Богд-Уулын орчинд ууланд аялагчдад зориулан автомашины зогсоолыг шийдэх асуудалууд хэлэлцээрийн түвшинд явагдаж байна. Мөн гадна хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаад улсуудтай хийх хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол улсыг дэлхий дахинаа сурталчилж, ирж буй жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар гадаадад зохиогддог аялал жуулчлалын олон улсын томоохон үзэсгэлэн яармагуудад тогтмол оролцож байх ёстой. Үүнээс гадна Үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх, автомашин болон морин уралдаан зохиох, усаар аялах, рашаанд орох, ууланд авирах, уулын цанаар гулгах гэх мэт адал явдалт аялал, тэдгээрийг дагасан жилийн турш байнгын ажиллагаатай аялал жуулчлалын бааз, үйлдвэрлэл, боловсон үйлчилгээг бий болгох хэрэгтэй байгаа. Экотуризмд зориулсан чанартай үйлчилгээ үзүүлэх буудал, жуулчны бааз, хоолны газрын болон тээврийн найдвартай сүлжэээг бий болгосноор Монголд ирэх гадаадын жуулчдын тоог олон дахин нэмэх боломж байгаа” гэлээ.

Хөрс, агаар орчны бохирдлын талаарх оролцогчдын асуултад БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017-2018 он хүртэл буюу богино хугацааны, 2018-2021 он хүртэл буюу дунд хугацааны гэсэн хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. 60 арга хэмжээ бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр хороолын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг хориглох юм. Ингэснээр агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасч, тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувь буурна хэмээн тооцоолсон. Хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух гаргадаг. Харин 10 хувийг 400 гаруй мянган автотээврийн хэрэгсэл, 5-6 хувийг Дулааны цахилгаан станцууд, дөрвөн хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдлаас ялгарч байгаа утаа, тоос тортог эзэлдэг. Хөтөлбөрт зарцуулах мөнгөний ихэнхийг хог дахин боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламжийг барихад зарцуулна” хэмээн хариулав

Монголын газар нутгийн 77 хувь нь цөлжилтөнд нэрвэгдсэн гэсэн судалгааг албаныхан гаргажээ. Үүнээс 53 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдог байна. Иймээс төр, хувийн хэвшил бүх талаараа хамтран ажиллаж тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх нь зүй юм.

Categories
мэдээ нийгэм

Борнуурын ойролцоо хоёр хүн осгож амиа алдсаныг шалгаж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрт хоёр хүн осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тус аймгийн “Борнуур сумын Өгөөмөр нэгдүгээр багийн “Бамбарууш” зоогийн газрын ойролцоо урагш зүгт нэг км гаруй зайд байдаг жижиг голын захад тус сумын харьяат Н гэх айлын малчнаар ажилладаг Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд суух Ц /эм.42н/, хамтран амьдрагч Төв аймгийн Баянчандмань сумын харьяат Б /эр.50н/ нар ил харагдах гэмтэл шархгүй осгосон байдалтай нас барсан байжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас тусгай хэсэг гарган шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Баянцээлийн гудамжинд Цагдаагийн хэсэг ажиллана

Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэр Баянцээлийн гудамжинд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтээс санаачилан “Баянцээл дэх цагдаагийн хэсэг” байгуулж, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Баянцээлийн гудамжинд архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг, баар цэнгээний газрууд ихээр төвлөрсөн эрүү болон хэв журмын нөхцөл байдал хүнд гэмт хэрэг, зөрчил олноор гардаг. Тиймээс тус гудамж, орчмын газарт иргэдэд цагдаагийн байгууллага хүрч ажиллах зорилгоор “Баянцээл дэх цагдаагийн хэсэг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлээд байна.

Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг 57 аж ахуйн нэгж, байгууллага байдгаас 20 гаруй нь үүрийн 04:00 цаг хүртэл ажилладаг ажээ.

Тус газарт 24 цагаар цагдаагийн хэсэг ажиллаж, явган эргүүл, машинт эргүүлийн алба хаагчид эргүүлийн чиглэлд ажилласнаар иргэдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилт эрчимжих, амар тайван амьдрах нөхцөл бололцоо хангагдах юм. Мөн цагдаагийн алба хаагчид Баянцээлийн гудамж дагуу үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавьж хуулийн хэрэгжилтийг жигд хангуулах арга хэмжээг зохион байгуулна.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс цаашид хариуцсан нутаг дэвсгэрийн эрүү болон хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн газруудад иргэдийн хүчийг ашиглан 24 цагийн ажиллагаатай хэсгүүдийг ажиллуулахаар төлөвлөжээ. “Баянцээл дэх цагдаагийн хэсэг”-тэй 102, 8822-0023 дугаарын утсаар холбогдох болон иргэд өөрийн биеэр очиж дуудлага, мэдээлэл өгөх боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Чежү арал дээр монгол иргэн нэгнээ дайрч алжээ

Солонгос улс зурган илэрцүүд

БНСУ-д амьдран суугаа монголчууд биесээ дайрч алсан хэрэг гарчээ. Тодруулбал Монгол Улсын иргэн 35 настай А гэгч эмэгтэй энэ сарын 25-ны өдөр амиа алдсаныг цагдаагийн ажилтнууд илрүүлжээ. Энэхүү хэргийг нутаг нэгт иргэн А /41 настай, эмэгтэй/ үйлдсэн болохыг Чежү арлын цагдаагийн газрын хяналтын камераас илрүүлсэн байна. Хэргийг үйлдэхдээ иргэн А өөрийн жолоодож явсан машинаар Б-г дайрч амь насыг нь хохироожээ. Уг хэргийг Чэжү арлын цагдаагийн газраас хяналтын камерыг шүүж, хэргийн газраас зугтсан иргэн А-г саатуулсан бөгөөд тэрээр урд хүн байхыг хараагүй хэмээн мэдүүлж байгаа аж. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна

Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр эхлэн орой болтол үргэлжилсэн юм. Гэвч эцсийн шийдвэр гараагүй учир өнөө өглөө 09 цаг 30 минутаас үргэлжилж эхэллээ.

Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн асуудлаар шалгаж байгаа юм.

Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дэх хэсэг, мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Завхан аймагт ажлаасаа халагдсан эмэгтэй өөрийгөө шатаажээ

Сүүлийн үед төрийн албан хаагчид ажлаасаа олноороо халагдах болсон нь ар гэрийн амьдралд нь ямар хүндээр тусч байгааг харуулсан нэгэн хэрэг өчигдөр болжээ. Завхан аймгийн Идэр суманд ажлаасаа халагдсан төрийн албан хаагч эмэгтэй өөрийгөө шатаажээ. Тэрээр тус сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан хийдэг байжээ. Т хэмээх энэ эмэгтэй Идэр сумын төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан нөхөр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг нэгэн байжээ. Хоёр хүүхдийнх нь нэг нь өрх тусгаарласан нөгөө нь оюутан байжээ.

Энэ хэрэг явдалд талийгаачийн ар гэрийнхэн нь ихэд гомдолтой байгаа гэнэ. Бид энэ асуудлыг тодруулахаар талийгаачийн дүүтэй холбогдоход “талийгаачид ар гэрийн, эр нөхрийн ямар нэг дарамт байгаагүй. Тэрбээр хувь хүний хувьд даруу төлөв ааштай, маш сайн хүн байсан. Өмнө нь 14 сая төгрөгийн цалингийн зээл авчихсан байсан. Ингээд гэнэт ажлаас халагдаж сэтгэл санааны дарамтад орсон. Гуравдугаар сарын 14-нд ажлаас халах тушаал гарч, тэр өдрөөс хойш сэтгэлээр унаж явсаар өчигдөр ийм хэрэг мандлаа” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерээс болгоомжил

Ойрын өдрүүдэд өдөртөө нийт нутгаар дулаан байх тул цас эрчимтэй хайлахыг анхааруулж байна.

Өнгөрсөн долоо хоногийн эхний өдрүүдэд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн нутгаар 2-4 хоног үргэлжлэн их хэмжээний цас орсон. Ялангуяа Өмнөговийн Ноён сум, Баянхонгорын Баянхонгор хот орчимд хамгийн их 36-37мм цас орсон байна.

Үүний зэрэгцээ Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар 1-2 хоног үргэлжлэн хүчтэй цасан шуурга шуурсан. Ингэж их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас цасан бүрхүүлийн зузаан цаг уурын ажиглалтын талбайн хэмжилтээр 30-40см-ээр, хонхор хотгор газраараа 80-100см-ээр нэмэгдсэн байна.

Ойрын өдрүүдэд өдөртөө нийт нутгаар дулаан байх тул цас эрчимтэй хайлахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Ардын эксперт”-үүд Ерөнхийлөгчийн тайланг сонсож байна

“Ардын эксперт”-үүд Ерөнхийлөгчийн тайланг сонсож байна

“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх уулзалт “Чингис” зочид буудалд эхэллээ. Зөвлөлдөх уулзалтын эхэнд санамсаргүй түүврээр сонгогдсон иргэд буюу “Ардын эксперт”-үүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд өнгөрсөн найман жилийн хугацаанд төрийн тэргүүн “Монгол хэл, бичиг”, “Монгол өв соёл”, “Монголын түүх”, “Монгол судлал”, “Монгол хүнээ дэмжих” чиглэлээр ямар ажил хийсэн талаархи тайлан, мэдээллийг хүргэж байна.

“Ардын эксперт”-үүд Ерөнхийлөгчийн тайланг сонсож байна

Тэрээр түүх соёлоо хэрхэн хадгалах, Монгол судлалыг яаж хөгжүүлэх, монгол хүнээ хэрхэн дэмжих чиглэлд Ерөнхийлөгч ямар ажил хийсэн, цаашид энэ чиглэлд хэрхэн ажиллах ёстой гэх мэт асуудлын хүрээнд иргэдийг мэдээлэлжүүлж байгаа юм.

Харин түүний дараа зөв, бодит мэдээлэл авсан иргэд дээрх чиглэлээр Ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүдээс сонирхсон асуултдаа хариулт авч, жижиг бүлгүүдэд хуваагдан хэлэлцүүлэг өрнүүлж, дүн тавих юм.

“Ардын эксперт”-үүд Ерөнхийлөгчийн тайланг сонсож байна

“Ардын эксперт”-үүд Ерөнхийлөгчийн тайланг сонсож байна

“Ардын эксперт”-үүд Ерөнхийлөгчийн тайланг сонсож байна

“Ардын эксперт”-үүд Ерөнхийлөгчийн тайланг сонсож байна

“Ардын эксперт”-үүд Ерөнхийлөгчийн тайланг сонсож байна