Categories
мэдээ нийгэм

Идэр сумынхан “Намчирхал хэрээс хэтэрлээ” хэмээн жагсаал хийв

Завхан аймгийн Идэр сумын иргэн өөрийгөө шатаасан хэрэг энэ сарын 28-нд гарсан. Тэгвэл нутгийн иргэд ажлын байрны дарамт шахалт дээд цэгтээ хүрч, намчирхал хэрээс хэтэрлээ хэмээн нутгийн удирдлагын ордны өмнө жагсчээ. Тухайн өдөр өөрийгөө шатаасан Т гэгч нь Завхан аймгийн Идэр сумын ЗДТГ-т төрийн сангийн мэргэжилтэн байсан юм.

Нутгийн иргэд талийгаачийг ажлаас нь хууль бусаар халсан, Засаг даргын Тамгын газрын хууль бус төрийн албаны халаа сэлгээнээс үүдэлтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлэн уриа лоозон барин ийнхүү үзэл бодлоо илэрхийлжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

“Давсны талаарх мэдээлэл сурталчилгааны 7 хоног” үргэлжилж байна

“Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөний санаачилгаар “Давсны талаарх мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг дэлхий улс орнууд 15 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн санаачилгаар Монгол Улс 5 дахь жилдээ энэ үйл ажиллагаанд оролцож байна. Энэ жил ДАВС ИХТЭЙ ХҮНС, ХООЛНООС ТАТГАЛЗЪЯ уриан дор энэ сарын 27-ноос 4 дүгээр сарын 3-ны хооронд үйл ажиллагаа зохион байгуулж байна.

Монгол хүн хоногт дунджаар 11.1 грамм давс хэрэглэдэг. Хүнсний бүтээгдэхүүний 81.6 хувь, нийтийн хоолны 83.6 хувьд давсны агууламж стандартад заасан хэмжээнээс их байна.

Монгол Улс хүн амын дундах артерийн даралт ихсэлтийн тархалтаар Номхон Далайн Баруун Бүсийн орнуудыг тэргүүлж байна. Эрүүл мэндийн статистикийн мэдээгээр хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны эхний хоёрт ЗСТӨ (жилд дунджаар 5500-6000 хүн, нас барсан 3 хүн тутмын нэг), хавдар (жилд дунджаар 3500) орж байна. Тархинд цус харвалт, зүрх шигдээс өвчин нь зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болж байна.

Давс их хэрэглэсний улмаас жил бүр 1.7 сая хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг. ДЭМБ-ын урьдчилсан тооцоогоор ЗСӨ-ний нас баралт 2030 он гэхэд 23.3 сая, 2050 он гэхэд тэрбум болж өсөх магадлалтай тул дэлхийн хүн амын давсны хэрэглээ 2020 он гэхэд 30 хувиар бууруулах стратегийн зорилт дэвшүүлж, үр дүнтэй бодлого, стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэхийг улс орнуудын Засгийн газарт зөвлөмж болгожээ.

Categories
мэдээ улс-төр

Хотын дарга Синьхуа агентлагт ярилцлага өгөв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр БНХАУ-ын хэвлэл мэдээллийн Синьхуа агентлагийн сурвалжлагчтай уулзаж ярилцлага өглөө. Хотын дарга С.Батболд Синьхуа агентлагийн Монгол дахь сурвалжлагч Жөн Чуанд цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өглөө гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“ОЮУТАН ЦЭРЭГ” сургалтын нээлт болно

“Оюутан цэрэг” хөтөлбөр 2014-2016 онд амжилттай хэрэгжиж, 2017 оноос “Цэргийн албаны тухай хууль”-ийн дагуу дөрөв дэх жилдээ хэрэгжихэд бэлэн боллоо. Энэ жилийн “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалт орон нутагт хэрэгжихээрээ онцлог болох юм. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу энэ хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжинэ. Тодруулбал, нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна.

Хөтөлбөрийн дүнд Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн чухал арга хэмжээ болсон төдийгүй Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн. Оюутан залуус цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болон төлөвшиж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгааг албаныхан онцолж байгаа юм.

“Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын бүртгэл их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан 2017 оны 03 дугаар сарын 01-нээс эхлэн бүртгэж, журмын дагуу сонгон шалгаруулалтыг явуулж, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан.

Цэргийн мэргэжил олгох сургалтын нээлтийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15.00 цагт Нийслэлийн захиргааны 5 дугаар байр ”Иргэний танхим”-д зохион байгуулна гэж нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

ХААН банкны карт болон Юнителийн сим карт ашиглан нийтийн тээврээр зорчих боломжтой

Ирэх сарын 1-нээс эхлэн нийтийн тээвэрт үйлчилж байгаа том оврын автобус, троллейбусны үйлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар болсон талаар нийслэлийн Тээврийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Тээврийн газрын орлогч Г.Доржпалам, “Одоогийн байдлаарУлаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд 86 чиглэлд 929 их, дунд багтаамжийн автобус, троллейбус өдөрт дунджаар 600 мянга гаруй зорчигч тээвэрлэж байна. Улаанбаатар хотын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сүлжээ төлөвлөлтийг оновчтой болгох, ачааллыг бууруулах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн системийг боловсронгуй болгож цахим хэлбэрт ийнхүү бүрэн шилжүүлж байгаа юм” хэмээн онцолж байв. Цаашид нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн компаниудын шалгагчидтай хамтарсан хяналт, шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулах ба хөлс төлөөгүй зорчигчийг 5000 хүртэл төгрөгөөр торгож, хариуцлага тооцох аж.

“Улаанбаатар смарт карт” ХХК-иас өнөөдрийн байдлаар хотын хэмжээнд нийтийн тээврийн карт цэнэглэх, борлуулах 480 цэгээр иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд даруй 500-д хүргэх зорилттой ажиллаж байгаа юм байна. Энэ талаар “Улаанбаатар смаот карт” ХХК-ийн тээврийн хэсгийн мэргэжилтэн Ц.Түвшинжаргал “20000 ширхэг картыг хороодын нийгмийн ажилчидтай хамтран, нийгмийн зорилтот бүлгийн хүмүүст үнэгүй тараах ажилд ороод байна. Иргэд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн хэрэглэгчийн төв, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбараас сарын хугацаанд хязгааргүй зорчих эрхтэй картыг том хүн 25000, хүүхэд-8000 төгрөгөөр авах боломжтой. Карт борлуулах цэгүүд өглөөний 06.00-аас оройн 19.00 цаг түүнээс хойш ажиллаж, карт цэнэглэх бүрт хоёр хувийн урамшуулал өгнө. Мөн ХААН банкнаас гаргасан нийтийн тээвэр болон бусад төлбөр тооцоонд ашиглах боломжтой “СИТИ ПАСС” карт, Юнителийн хэрэглэгчид “NFC” сим карт ашиглаж гар утасныхаа сим картыг солиулан нийтийн тээврээр зорчиж болно” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс хамгийн урт буюу 1635 км агаарын зам нээв

Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын хүрээнд гурван үе шаттайгаар PBN агаарын замыг нэвтрүүлнэ. Тэгвэл өнөөдрөөс хоёр дахь шат нь хэрэгжиж Монгол Улс шинээр долоон агаарын зам нээв.

Тодруулбал олон улсын өнгөрөлтийн агаарын замуудад тулгуурласан навигаци хэрэгжүүлэх ажлын хүрээнд агаарын хаалганаас хаалганд чиглэсэн чиг шулуун 6, Улаанбаатар хотод хөөрөлт буултанд ашиглах нэг агаарын замыг өнөө өглөөний 08:00 цагаас ашиглаж эхлэв.

Шинэ замаар анх зорчих агаарын хөлөг нь Германы чартер B777 онгоц болж буй бөгөөд манай улс агаарын долоон зам нээснээр агаарын хөлгүүдийн туулах зам богиносч буй юм. Үүнээс гадна агаарын тээвэрлэгчид эдгээр агаарын замыг ашиглан нислэг үйлдсэнээр эдийн засгийн хувьд түлш болон хугацаа хэмнэхээс гадна нүүрсхүчлийн хийн ялгаралт багасч байгаль орчинд ээлтэй зэрэг олон талын ач холбогдолтой. Урьдчилсан байдлаар агаарын замуудыг ийнхүү шулуутгаснаар агаарын тээвэрлэгчид жилд 230 гаруй мянган км зам товчилж, дунджаар 1656 тн түлш хэмнэн, нүүрсхүчлийн хийн ялгаралт 5220 тн бага байх тооцоо гарсан гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Долоон агаарын зам нээснээр хамгийн урт агаарын зам нь 1635 км болж буй бөгөөд хэтдээ хөндлөн чиглэлийн урт зам нээхээр ажиллаж буйг албаныхан дуулгав.

Тодруулбал PBN буюу үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий агаарын зам нь нислэгийн компаниудад илүү шулуун шугамаар нисэх боломж олгодог байна. Уг навигацийн тусламжтай нисч буй онгоц хиймэл дагуулаас байршлын мэдээллээ авч, зарим тохиолдолд холбогдох шаардлагагүй юм байна. Өөрөөр хэлбэл илүү өндөр нарийвчлалтай байршлаа тодорхойлон нисдэг учир газарт байрлах нэг цэгээс нөгөө цэг рүү нисэх шаардлагагүй юм.

Мөн Улаанбаатар хотод хөөрөлт, буулт үйлдэх чиг шулуун агаарын зам тогтоосноор Зүүн өмнөд Азийн хотууд болон БНХАУ-ын Хөх хот руу нислэг гүйцэтгэж буй дотоодын агаарын тээвэрлэгчдийн нислэг төлөвлөлтийг хялбаршуулах юм байна.

Агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлж, аюулгүй ажиллагааг дээшлүүлдэг, эдийн засгийн үр ашигтай үзүүлэлтэд тулгуурласан навигацийг хэрэгжүүлэх нь Иргэний нисэхийн олон улсын байгууллага /ICAO/-ын тэргүүн зорилт бөгөөд гишүүн орнууддаа үүнийг хэрэгжүүлэхийг зөвлөдөг. Манай улсын хувьд “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичигт үзүүлэлтэд тулгуурласан навигаци /PBN/-ийг 2020 он хүртэл бүрэн хэрэгжүүлж, нислэгийн аюулгүй байдлыг сайжруулах тухай тусгасан байдаг.

Categories
мэдээ улс-төр

Одоо иргэдийнхээ 1072 хувьцаанд ашиг хуваарилах боломж бүрдүүл

“Эрдэнэс-Таван толгой” ХК БНХАУ-ын “Чалко” компаниас “Дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэй”-гээр хийгдсэн 350 сая ам.долларынзээлийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон 100 хувь төлж барагдууллаа. Үүнийг нотолсон санхүүгийн баримтыг “Эрдэнэс-Таван толгой” компанийн удирдлагууд өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардуулан өглөө.

“Чалко”-гийн өрийг барагдуулснаар Цанхийн Зүүн уурхайн үр өгөөж Монгол Улсын төсөвт бүрэн орох нөхцөл бүрдэж байна. 6 жил сунжирсан “Чалко” компанийн нийт үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 30 хувийг 7 сарын хугацаанд бүрэн төлж дууслаа гэдгийг “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд онцоллоо.

Мөн өр барагдуулахад Монгол Улсын Засгийн газраас өгсөн оновчтой чиглэл болох нүүрс борлуулалтын үнийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтоох үнийн бодлого, Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлсэн шийдвэрүүд голлон нөлөөлсний дээр “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зөв менежментийн үр дүн юм гэдгийг хэллээ.

Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн тендерт “Монгол уурхайчид” түншлэл шалгарсан бөгөөд Үндэсний оператор компани олборлолт хийснээр олборлолтын зардал болох 200 тэрбум төгрөг Монголдоо үлдэж, баруун уурхайн олборлолтын зардал Зүүн уурхайн олбололтын зардлаас ойролцоогоор 2 дахин буурч, Тавантолгойн ордыг монголчууд өөрсдөө олборлож чаддагийг батлан харуулсан явдал гэв.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын үеэр “Авсан өрөө бүрэн төлсөн та бүхний энэ эхлэл булган сүүлтэй байхыг ерөөе. Одоо компаниа ашигтай, дээр нь иргэдийнхээ 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах боломж бүрдүүлэхийн төлөө ажилла” гэж тус компанийнханд хэллээ.

“Эрдэнэс-Таван толгой” ХК 2017 онд Цанхийн Баруун, Зүүн уурхайгаа зэрэг ашиглан, 11.5 сая тонн нүүрс олборлож, 550 сая ам.долларын борлуулалтын орлого олохоор төлөвлөн ажиллаж байгаа ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Шакил О’Нилд зориулсан хөшөө “Стэйплз Центр” цэнгэлдэх хүрээлэнгийн өмнө сүндэрлэлээ

Shaq зурган илэрцүүд

Өнөөдөр “Лос-Анджелес Лейкэрс” ба “Миннесота Тимбервулвз” багуудын тоглолт эхлээс хэдэн цагийн өмнө Лос Анжелесийн алдарт “Стэйплз Центр” цэнгэлдэх хүрээлэнгийн гадаахь талбайд ХХI зууны эхэн үеийн шилдэг сагсан бөмбөгч Шакил О’Нилд зориулсан хөшөөг босголоо.

Хүрлээр цутгаж бүтээсэн 544 килограмм жинтэй, 2,7 метрийн өндөртэй уг бүтээл нь алдарт төвийн довтлогчын хамгийн сайн чаддаг байсан үйл болох хүчтэй тохолтыг нь дүрсэлсэн хөшөө юм билээ. Хөшөөний нээлтэд Жэрри Уэст, Коби Брайант, Карим Абдул-Джаббар зэрэг үе үеийн “Лос Анжелес Лейкерс”-ийн алдарт сагсан бөмбөгчид, дасгалжуулагч Фил Жэксон нар Шакын хамт индэр дээр морилон үг хэлж байснаас гадна Шактай хамт тоглож аваргалж байсан багийн андууд нь цугларсан байлаа.

Shaq зурган илэрцүүдШакил Рашоун О’Нил 1972 оны гуравдугаар
сарын 6-нд Нью-Жерси мужийн Ньюарк хотод төрсөн.
Америкийн зодог тайлсан мэргэжлийн алдартай сагсан бөмбөгчин юм. Сагсан бөмбөгийн спортоор мэргэжлийн тамирчдын мөрөөдөөд хүрч болох бүхий л шагналуудыг хүртэж чадсан түүнийг Лейкерс багаас өмсгөлийн нь 34 дугаарыг мөнхөлсөн байдаг билээ. Тодруулбал, тэр довтлогч Коби Брайанттай 1996–2004 оны хооронд сэргэн мандалтын давалтгааг бий болгосон үлэмж биет. О’Нил авъяаслаг сэтгүүлч, рэппер тэрбээр одоо спортын TNT сувгийн хөтлөгч-тайлбарлагчаар ажиллаж буй.

Shaq зурган илэрцүүдОрландо Мэжик, Лос-Анжелес Лейкерс, Майами Хит, Финикс Санз, Кливленд Кавальерс, Бостон Селтикс багуудад тоглож байлаа.

  • Драфт №1 Орландо Мэжик (1992-1996)Shaq orlando зурган илэрцүүд
  • Лос-Анжелес Лейкерс (1996-2004)Холбоотой Зураг
  • Майами Хит (2004-2008)Холбоотой Зураг
  • Финикс Санз (2008-2009)Shaq suns зурган илэрцүүд
  • Кливленд Кавальерс (2009-2010)Shaq suns зурган илэрцүүд
  • Бостон Селтикс (2010-2011)Shaq suns зурган илэрцүүд

Шакил Рашоун О’Нилийн амжилтууд

Shaq зурган илэрцүүд

  • НБА-гийн аварга (2000, 2001, 2002, 2006)
  • НБА-гийн улирлын MVP (2000)
  • НБА-гийн оны шилдэг шинэ тоглогч (1993)
  • НБА-гийн холимог шинэ оддын I баг (1993)
  • НБА-гийн шувтаргын тоглолтын MVP (2000—2002)
  • НБА-гийн бүх оддын тоглолтын MVP (2000, 2004, 2009)
  • 15 удаагийн НБА-гийн бүх оддын тоглогч (1993—1998, 2000—2007, 2009)
  • НБА-гийн бүх оддын I баг (1998, 2000—2006)
  • НБА-гийн бүх оддын II баг (1995, 1999)
  • НБА-гийн бүх оддын III баг (1994, 1996—1997, 2009)
  • НБА-гийн бүх оддын хамгаалалтын II баг (2000—2001, 2003)
  • НБА-гийн мэргэн бууч (1995, 2000)
  • ДАШТ-ий MVP (1994)
  • НБА-гийн домогт 50 тоглогчдын нэг (1996)
  • Шилдэг оюутан тоглогч (Адольф Рапп) (1991)
  • Шилдэг оюутан тоглогч (UPI) (1991)
  • Шилдэг оюутан тоглогч (Associated Press) (1991)
  • Коллежийн бүсийн шилдэг тоглогч (Southeastern) (1991—1992)
  • Үндэсний коллежийн I баг (1991—1992)
  • 1994 оны Канадын олимпын Алт
  • 1996 оны Атлантын олимпын Алт тус тус хүртэж байсан юм.
  • С.ГЭРЭЛТ-ОД

    Холбоотой Зураг

    Холбоотой ЗурагShaq зурган илэрцүүд

    Shaq зурган илэрцүүдХолбоотой ЗурагShaq зурган илэрцүүд

    Холбоотой Зураг

    Shaq all star dance зурган илэрцүүд

    Холбоотой ЗурагХолбоотой ЗурагShaq jordan зурган илэрцүүдShaq all star зурган илэрцүүдShaq all star зурган илэрцүүдХолбоотой Зураг

    Shaq all star зурган илэрцүүдShaq Michael Jordan зурган илэрцүүдShaq зурган илэрцүүдХолбоотой Зураг

    Categories
    мэдээ нийгэм

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллаж байна

    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажлыг хэсэг яам, агентлаг, нийслэл, дүүргүүдэд ажиллаж байгаа билээ. Уг ажлын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Х.Хашбаатар ахлагчтай ажлын хэсэг цаашид хэрхэн хамтран ажиллах талаар танилцуулга мэдээлэл хийлээ.

    Мэдээлэлд УУХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон газар, хэлтсийн удирдлагууд оролцсон байна. Ажлын хэсгийн мэдээлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс гомдол мэдээлэл хүлээн авах, авлигын эрсдэлийн үнэлгээ хийх гэх мэт олон талт арга хэмжээг авч ажиллахаар танилцууллаа.

    Мөн тус яамны холбогдох тушаал шийдвэрүүд, иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл хүлээн авалтын байдал, түүний шийдвэрлэлтийн байдалтай танилцаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах зорилгоор шаардлагатай тохиолдолд яамны албан хаагчдыг сургалтанд хамруулах юм.

    Categories
    онцлох-нийтлэл туслах-ангилал

    “Чалко”-д төлөх урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 350 сая ам.долларыг бүрэн төлж дуусгалаа

    “Эрдэнэс-Таван толгой” компаний удирдлагууд өнөөдөр хэвлэлийн хурал хийж “Чалко”-д төлөх ёстой байсан 350 сая ам.долларын өрийг төлж барагдуулсан баяртай мэдээг дуулгалаа.

    “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд:

    “”Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын “Чалко” компаниас авсан 350 сая ам.долларын зээлийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг 3 сарын 30-ны өдөр 100 хувь төлж барагдуулснаа дуулгахад таатай байна. Сая бид Ерөнхий сайдтай уулзаж талархлын үг сонсоод гарч ирлээ. Одоогийн Засгийн газар байгуулагдахад Чалкод төлөх 110 сая ам.долларын өр байсан. “Эрдэнэс-Таван толгой” компаний зөв менежмент энэхүү өрийг дарахад нөлөөллөө. Одоогийн байдлаар 72.5 ам.доллараар нүүрсээ зарж байгаа нь өмнө зарж байсан үнээсээ 70 дахин өссөн гэсэн үг юм. Баруун Цанхын олборлолтын үнэ Зүүн Цанхаасаа 2 дахин их байна. Баруун Цанхын уурхайг монголчууд ажиллуулдаг.

    “Эрдэнэс-Таван толгой” компани нийт 5.1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүний 965 сая тонн нь коксжих нүүрс. Манай улсын нүүрсний экспортын 30 хувийг бүрдүүлдэг. Компани жилд 11.5 сая тонн нүүрс олборлох ёстойгоос одоогийн байдлаар 2,2 тонныг борлуулаад байна.

    Одоогийнхоор ашиглавал 90 жил ашиглах боломжтой. Гэхдээ дандаа коксжих нүүрсээ олборлоод байхгүй. Өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс-Таван толгой” компани 1.8 их наядын борлуулалтын орлогыг бүрдүүлж ажилласан.

    Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

    -Чалкогийн өрийг дарснаар дэлхийн зах зээлийн үнээр зарах боломж нээгдэх байх. Нүүрсээ нэг тонныг нь хэдээр зарах вэ?

    -“Чалко”-д дахиад таван жил Зүүн цанхийн олборлолтынхоо 80 хувийг өгөх гэрээтэй юм байна лээ. Энэ бол хоёр улсын төрийн өмчит компаниудын хооронд 4, 5 жилийн өмнө байгуулсан урт хугацааны гэрээ.

    Бид 20 хувийнхаа олборлолтыг зах зээлийн үнээр зарахыг хичээнэ.

    -Өөр өр төлбөрийн талаар?

    -Хүний хөгжлийн санд төвлөрсөн 230 сая ам.долларын өр бий. Энэ өрийг энэ ондоо багтааж шийдэх арга хэмжээг авна. Энэ ондоо багтаж өр төлбөрөө цэгцэлнэ. Ингэж балансаа цэгцэлж байж гадны хөрөнгө оруулалтыг татна.

    Энэ жилдээ багтаагаад ноогдол ашиг өгөх боломжийг эрэлхийнэ.

    Хэвлэлийн хурлын төгсгөлд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “Та бид бүгдээрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчид. Өнөөдөр бол бид бүгдийн баярын өдөр шүү” хэмээв.

    О.ӨНӨР