Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт машин ачиж байна

Хөвсгөл аймагт машин ачиж байна зурган илэрцүүд

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд албан ёсны бүртгэлтэй 8000 гаруй тээврийн хэрэгсэл байдаг аж.

Сүүлийн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс ихэсч, жолооч нар автомашинаа албан ёсны зөвшөөрөлгүй газар тавих тохиолдол нэмэгдэж байгаа учраас машин ачих үйлчилгээг явуулж эхэлжээ.

Одоогоор жижиг оврын буюу суудлын автомашиныг ачиж байгаа бөгөөд машинаа ачуулсан иргэдийг 25000 төгрөгөөр торгож байгаа аж. Энэ нь иргэдийг зам тээврийн хөдөлгөөнд соёлтой, хууль дүрмийн дагуу оролцуулж сургах зорилготой гэдгийг аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгаас мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Цэрэндолгорын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Мүүний шашныг эсэргүүцэгч цэнхэр үст Э.Цэрэндолгор энэхүү шашны урсгалыг Монголд дэлгэрүүлэхэд хамгийн их нөлөөлсөн хүнээр тухайн үед БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Б.Насанбаярыг нэрлэж байсан билээ.

Харин энэ бүхнийг Б.Насанбаяр эсэргүүцэж, нэр төрөө сэргээлгэхээр өнгөрсөн жил шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл өнөөдөр Б.Насанбаярын нэхэмжлэлтэй шүүх хурал болж, шүүх шийдвэрээ гаргав. Тодруулбал иргэн Б.Насанбаярын нэхэмжлэлээр иргэн Э.Цэрэндолгорыг хариуцагчаар татсан нэр төрд халдсан гэх нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн шүүхээс хэрэгсэхгүй болгосон байна. Учир нь нэхэмжлэгч Б.Насанбаяр болон түүний итгэмжлэдсэн төлөөлөгч шүүх хуралд ирээгүй аж.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнийг өөрийн хүсэлтээр огцрохыг шаарджээ

АН-ын дарга С.Эрдэнийг өөрийн хүсэлтээр огцрохыг тус намын дотоод сонгуульд нэр дэвшигч Н.Тэгшбаяр, Ц.Гантулга нар шаардлаа.

Учир нь намын дотоод сонгууль буюу Үндэсний бодлогын хороо (ҮБХ)-ны гишүүн, нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргыг тодруулах сонгууль ирэх сарын 02-нд буюу ирэх ням гарагт болно. Гэвч тус намын сонгуулийн хорооноос нэр дэвшигчдэд сурталчилгаагаа таван минутад багтаах шаардлага тавьсан байна. Ингэснээр нэр дэвшигч өөрийн намтар, мөрийн хөтөлбөрөө гүйцэд танилцуулах боломж хязгаарлагдаж, гишүүдийн сонгох эрх зөрчиж байна хэмээн ҮБХ-ны сонгуулийн 63 дугаар тойрог буюу Чингэлтэй, Налайх дүүрэгт нэр дэвшигч Н.Тэгшбаяр хэллээ.

ҮБХ-ны 13 дугаар тойрог болон Дорноговь аймгийн АН-ын даргад нэр дэвшигч Ц.Гантулга, “Би ҮБХ-ны гишүүнд өрсөлдөхдөө 3 сая төгрөгийн татвар, 3 сая төгрөгийн дэнчингийн мөнгө төлж байгаа. Мөн аймгийн АН-ын даргад нэр дэвшихийн тулд 15 сая төгрөгийн дэнчингийн мөнгө төлсөн. Гэтэл нэр дэвшихдээ амлалт өгсөн гэсэн шалтгаанаар миний нэрийг эгүүлэн татсан тухай мэдэгдлийг өчигдөр ирүүлсэн. Би ямар ч гишүүн эсхүл хувь хүнд амлалт өгөөгүй. Манай аймгийн АН-д нэг ч машин байдаггүй. Тиймээс би намдаа автомашин авч өгнө гэдгээ хэлсэн. Энэ бол хувь хүнд чиглэсэн амлалт биш” гэлээ.

Тэд АН-ын нийт гишүүдээс сонгогдсон С.Эрдэнэ шударга байж, нэр дэвшигч болон сонгогчдийн эрхийг хамгаалж чадахгүй бол өөрийн хүсэлтээр огцрох хэрэгтэй хэмээсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Гашуунсухайт, Ганц модны чиглэлийн тээврийг хоногийн нэгдсэн графикт орууллаа

Гашуунсухайт, Ганц модны чиглэлийн тээврийг “ХОНОГИЙН НЭГДСЭН ГРАФИК” -т оруулжээ. Авто тээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Гашуунсухайтад үүсээд буй нүүрсний тээвэрлэлтийг дагасан олон асуудалд ийнхүү цэг тавьж чадлаа.

Өнөөдрийн байдлаар Гашуун сухайтын чиглэлд нийт 71 аж ахуйн нэгжийн 4500 орчим тээврийн хэрэгсэл ачаа тээвэрлэдэг байна. Өнгөрсөн 10 дугаар сард 45 аж ахуйн нэгж буюу одоогийн дүнтэй харьцуулбал ердөө тал хувь нь л албан ёсны гэрээтэй ажиллаж байснаас 2000 гаруй тээврийн хэрэгсэл хууль бус тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байсан аж. Үүнээс болж тухайн чиглэлд автомашины очер дараалал үүсэх, жолооч нар олон хоног зам дээр нойр хоолгүй хонох, эрүүл мэндээрээ хохирох зэрэг нөхцөл байдал үүсч байсан. Тиймээс хоногийн нэгдсэн график мөрдөж эхэлснээр хилээр гарч буй нүүрсний тээврийн бодит дүн мэдээ гарах боломжтой юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Австралийн хар салхины улмаас нүүрсний 54 уурхай үйл ажиллагаагаа зогсоожээ

Австралийн баруун эргийн Квинсленд муж онцгой байдал зарлаад байна. Дебби нэртэй хар шуурга эрэг рүү ойртож байгааг Цаг уурын алба сануулж байгаа бөгөөд салхины хурд цагт 263 километр хүрч байгаа аж. Австрали нь 1 сая 880 км2 газар нутагтай буюу манай улсаас том юм.

Даваа гаригийн өглөө Proserpine эрэг дээр тэнгэр цэлмэг цаг агаар тогтуун байсан ч мягмар гариг гэхэд бүх зүйл эсрэгээрээ эргэж үерт бүхэлдээ автжээ. Хар салхины улмаас модод үндсээрээ сугаран хийсч бүс нутаг тэр чигтээ усан бороонд автсан байна. Оршин суугчдын хэлж байгаагаар орон сууцнууд доргин чичирч цонхнууд нь хагарчээ. 34 мянган хүн гэр орноо орхин дүрвэсэн бөгөөд энэхүү байгалийн гамшигт үзэгдэл зуун жилд нэг удаа л тохиолддог байна. 2011 онд хамгийн сүүлд далайн хар шуурга энэ бүс нутагт тохиолдож байжээ. Энэхүү үерийн улмаас нүүрсний экспортоосоо 3.6 тэрбум долларын алдагдал хүлээж байжээ.

Энэхүү Дэбби нэртэй хар салхи нь тус улсын аж үйлдвэрийн онцгой бүс болох Queensland эрэг рүү чиглэн явж байна. Австралийн хоёр дахь том эдийн засгийг бүрдүүлдэг коксжуулсан нүүрсний экспорт гол бүс үерээс үүссэн усан бороонд цохигдож нүүрс тээвэрлэдэг төмөр зам болон далайн боомтууд их хэмжээгээр эвдэрч сүйдсэн аж. Энэ нь экспортод урт удаан хугацаанд муу үр нөлөөгөө үзүүлж болзошгүй гэнэ. Тус боомт коксжуулсан нүүрсний 60 хувийг тээвэрлэдэг аж. Үерийн улмаас нүүрсний 54 уурхай нь одоогийн байдлаар үйл ажиллагаагаа зогсоожээ.

Монголын хувьд энэ байдал нь ашигтай байдлыг үүсгэж болох юм. 2011 оны Австралийн үерийн үеэр монголын талд нүүрсний экспорт өсч байжээ. Энэ үед нэг тонн нь дэлхийн зах зээл дээр 420 ам.доллар болж байхад манай улс 100 доллараар экспортолж байсан юм. Түүний дараагаас манай экспорт үргэлж буурсаар ирсэн юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Хилийн цэргийн офицерийг шалгаж байна

gemt heregЭЦГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд ХХЕГ-т ажиллаж байсан, 24 настай С хэмээх офицер залуу фэйсбүүкт “Oogii oogii” гэх хуурамч хаяг нээж, олон гишүүнтэй групп, пэйж хуудаст “Бага хүүтэй мөнгө зээлүүлнэ” гэсэн зар байршуулж, түүний дагуу хандсан иргэдийг хохироож байсныг илрүүлэн шалгаж буй юм байна.

Энэ оны хоёрдугаар сарын 5-нд С хэмээх офицер албаны дүрэмт хувцсаа өмсөн, ажлын байраа орхин явж, гэмт хэрэг өдүүлсэн нь шалгалтаар тогтоогджээ. Тэрбээр дээрх зарын дагуу холбогдсон оюутан охид, бүсгүйчүүдээс зээлэх мөнгөний барьцаанд нүцгэн зургийг нь авч, дараа нь гэрээ байгуулах нэрээр хууран мэхэлж хүчирхийлж байсан аж. Мөн нүцгэн зураг, дүрс бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд байршуулна хэмээн сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхэж байсан нь ч батлагджээ.

Өнөөдрийн байдлаар С-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шилжүүлэн шалгаж буй юм байна. Түүнд Эрүүгийн хуулийн 126.2.5, 149.1 дэх хэсэгт зааснаар “албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг хүчирхийлсэн, далайлган сүрдүүлсэн” гэх үндэслэлээр хэрэг үүсгэн, улмаар яллагдагчаар татжээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн цэргийн офицер хуурамч хаяг нээж, охидыг мэхэлж байв

хуурамч фэйсбүүкт зурган илэрцүүдХХЕГ-т ажиллаж байсан 24 настай С хэмээх офицер залуу фэйсбүүкт “Oogii oogii” гэх хуурамч хаяг нээж, олон гишүүнтэй групп, пэйж хуудсанд “Бага хүүтэй мөнгө зээлүүлнэ” гэсэн зар байршуулаад түүний дагуу хандсан иргэдийг хохироож байжээ. Хууль бус энэхүү үйлдлийг нь ЭЦГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд илрүүлэн шалгаж буй юм.

Тус хэлтсийн эх сурвалжаас авсан мэдээллээр офицер залуу ХХЕГ-т 24 цагаар жижүүрлэн үүрэг гүйцэтгэж байхдаа энэ оны хоёрдугаар сарын 5-нд албаны дүрэмт хувцсаа өмсөн, ажлын байраа орхин явж гэмт хэрэг өдүүлсэн нь шалгалтаар тогтоогдсон гэнэ.

Тэрбээр дээрх зарынх нь дагуу холбогдсон оюутан охид, бүсгүйчүүдээс зээлэх мөнгөний барьцаанд нүцгэн зургийг нь авч, дараа нь гэрээ байгуулах нэрээр хууран мэхэлж хүчирхийлж байсан аж. Мөн нүцгэн зураг, дүрс бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд байршуулна хэмээн сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхэж байсан нь ч батлагджээ.

Түүний хэргийг өдгөө Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шилжүүлэн шалгаж эхэлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 126.2.5, 149.1 дэх хэсэгт заасан “албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг хүчирхийлсэн, далайлган сүрдүүлсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм байна.

Мөн 20-иод иргэний фэйсбүүк хаягийнх нь нууц үгийг хакердан олж аваад нэвтэрч, 10-аад сая төгрөг залилан мэхэлж авсан хэрэгт холбогдуулан зургаан залууг ЭЦГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж байна. Гэмт этгээдүүд фэйсбүүк хэрэглэгчийн найзууд руу нь мөнгө зээлээч гэсэн хүсэлт тавьж, өөрсдийнхөө данс руу шилжүүлэн авдаг байжээ.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн тээврийн хэрэгсэл хуучин маршрутаар явна

Налайх дүүргийн нийтийн тээврийн автобус Налайх-Дүнжингарав чиглэлд явдаг нь ард иргэдэд чирэгдэл үүсгэж, оюутан залуус, ахмад буурлууд 2-3 дамжин явдаг асуудалтай тулгарч байсан юм.

Тэгвэл дүүргийн иргэд энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан санал хүсэлтэд тулгуурлан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Амарсайхан Нийтийн тээврийн газар болон бусад холбогдох байгууллагатай хамтран уг асуудлыг шийдвэрлэсэн байна. Ирэх долоо хоногоос Налайх-Багшийн дээд-Налайх чиглэлээр нийтийн тээвэр явахаар тогтжээ.

Categories
мэдээ нийгэм

Монголын энхийг сахиулагчид энгийн иргэдийг барьцаалагдахаас аварчээ

Манай улсын энхийг сахиулагч-алба хаагчид орон гэрээсээ дайжигч 30 орчим иргэнийг барьцаалагдах аюулаас авран хамгаалжээ.

Тодруулбал, өнгөрөгч хоёрдугаар сарын 22-ны өдөр баазын орчимд Засгийн газрын эсрэг хүчний цэргүүд гэнэт модон дундаас гарч ирэн ногооны талбайд ажиллаж байсан орон гэрээсээ дайжигч энгийн 30 орчим иргэнийг хүч хэргэлэн зодож, дотоодын дүрвэгсдийн хуаран руу орж явсан иргэдийг саатуулж, дээрэмдэх, цэргийн насны залуусыг хүчээр авч явахыг завдсан хүнд цагийн байдал үүссэн байна. Энэ үед батальоны хуягт тээвэрлэгчтэй эргүүлүүд болон шуурхай бүлгийн бүрэлдэхүүн түргэн шуурхай ажиллан, хүч хэрэглэх дүрмийн дагуу хаалт тавьж бүслэн, Засгийн газрын эсрэг хүчний цэргүүдээс буу сумлаж, галт зэвсэг чиглүүлэн эсэргүүцсэн үйлдлүүдэд мэргэжлийн ур чадвар гарган, зоригтой, ухаалаг хариу арга хэмжээ авч 30 орчим энгийн иргэнийг барьцаалагдах аюулаас авран хамгаалжээ.

Categories
мэдээ нийгэм

Ноолуур кг нь 90-100 мянган төгрөгийн ханштай байна

Хавар цагт малчид ямаагаа самнаж, ноолуураа борлуулах нь элбэг. Цаг агаарын байдал тогтуун энэ үед малчид ямаагаа самнаж, ноолуураа тушааж эхэлсэн байна.

Ноолуурын үнэ ханш Нийслэл хотод 90-94 мянгад хүрчээ. Налайх дүүргийн ноолуурын ченжүүд 94 мянган төгрөгөөр худалдан авч байгаа юм.

Харин хөдөө орон нутагт буюу Хэнтий аймгийн төвд кг нь 100, Өмнөдэлгэр суманд 97 мянган төгрөгт хүрсэн байна. Харин Сүхбаатар аймагт кг ноолуур 92-94 мянган төгрөгөөр борлогдож байгаа аж.