МУСГЗ, хөгжмийн зохиолч Л.Галмандахын хүү Баттулга шинийн нэгний билэгт сайн өдөр Буриадын Төрийн шагнал хүртжээ. Буриадын Үндэсний дуу бүжгийн “Байгаль” чуулгын хөгжмийн уран сайхны удирдагч, хөгжмийн зохиолч, удирдаач тэрээр энэхүү хүндтэй шагналыг “Баргужин тукум” хэмээх бүжгэн жүжгийн хөгжмийн зохиолоор хүртсэн байна.
Month: February 2017
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны тов, орон нутгийг тогтоосон.
Энэ дагуу ирэх сарын 5 буюу энэ долоо хоногийн ням гарагт “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд зохионо.
Харин ирэх сарын 12-нд Хөвсгөл, Говь-Алтай аймагт хаврын бүсийн уралдааныг зохион байгуулахаар товлосон байна.
Сар шинийн баярын
өдрүүд буюу шинийн 1, 2-ны өдөр автомашинууд нэгдүгээр эгнээгээр зорчих
боломжтой гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллэж байна. Өөрөөр хэлбэл
Энхтайваны өргөн чөлөө буюу баруун талаас Геологийн төв лабораториас
Офицеруудын ордон хүртэл төв замын нэгдүгээр эгнээгээр зорчих ажээ. Энхтайваны
өргөн чөлөө: Төв шуудангийн урд талаас төв гудамжийг даган баруун тийш Авто
тээврийг бүртгэх 22-ын товчоо хүртэл, зүүн тийш Баянзүрхийн авто тээврийг
бүртгэх товчоо хүртэл замыг хэлнэ. Сар шинийн баяр тохиож буй эдгээр өдрүүдэд
Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээллийг
тогтмол хүргэх юм байна. Та цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний
ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг Авто радио 96.3-аар 15-20 минут тутамд мөн
traffic.police.gov.mn, Замын цагдаагийн алба фэйсбүүк хаягаар тогтмол авах
боломжтой ажээ.
УИХ-ын 30 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан Засгийн газрын 2015 оны 122 дугаар тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын хүрээнд урамшууллыг олгож эхэлсэн.
2016 оны хувьд хонь, тэмээний ноосны урамшуулалд 21 аймаг, нийслэлийн сум, дүүргээс нийт 92,885 малчин, мал бүхий этгээдийн үндэсний үйлдвэрт тушаасан 20,599 тн ноосонд урамшуулалд хамрагдах мэдээлэл ХХААХҮЯ-ны харьяа Мал хамгаалах санд ирсэн байна. Мал хамгаалах санд ирсэн мэдээллийг нягтлан шалгаж үзээд 22,6 тэрбум төгрөгийн урамшууллыг Монголбанкаар дамжуулан малчдын дансанд оруулах шилжүүллээ.
№ |
Аймгийн нэр |
Малчны тоо |
Ноосны хэмжээ /кг/ |
Мөнгөн дүн /төгрөгөөр/ |
|
1 |
Архангай |
10,241 |
2,094,104.4 |
2,209,123,600 |
|
2 |
Баян-Өлгий |
5,262 |
613,379.0 |
613,997,400 |
|
3 |
Баянхонгор |
4,825 |
855,984.9 |
1,020,706,300 |
|
4 |
Булган |
5,264 |
1,364,913.5 |
1,365,903,500 |
|
5 |
Говь-Алтай |
4,595 |
1,071,405.5 |
1,315,761,300 |
|
6 |
Говь-Сүмбэр |
291 |
89,434.9 |
90,256,800 |
|
7 |
Дархан-Уул |
416 |
110,730.8 |
110,730,800 |
|
8 |
Дорноговь |
2,205 |
593,141.7 |
690,036,900 |
|
9 |
Дорнод |
1,703 |
418,751.9 |
418,751,900 |
|
10 |
Дундговь |
4,275 |
1,112,995.7 |
1,197,525,700 |
|
11 |
Завхан |
7,388 |
1,667,342.6 |
1,872,054,600 |
|
12 |
Орхон |
138 |
22,545.6 |
22,545,600 |
|
13 |
Өвөрхангай |
9,359 |
1,689,848.4 |
1,752,729,390 |
|
14 |
Өмнөговь |
2,950 |
744,509.1 |
1,166,802,100 |
|
15 |
Сүхбаатар |
4,018 |
1,013,793.5 |
1,013,793,500 |
|
16 |
Сэлэнгэ |
1,935 |
512,127.9 |
544,152,000 |
|
17 |
Төв |
5,734 |
1,693,965.9 |
1,694,833,900 |
|
18 |
Увс |
4,879 |
1,101,093.6 |
1,439,229,100 |
|
19 |
Улаанбаатар |
258 |
64,226.0 |
64,226,000 |
|
20 |
Ховд |
4,142 |
905,220.9 |
954,682,400 |
|
21 |
Хөвсгөл |
9,390 |
1,800,205.6 |
2,019,979,200 |
|
22 |
Хэнтий |
3,617 |
1,059,178.2 |
1,059,347,200 |
2011 онд анх Ноосны урамшууллыг олгож эхэлснээс хойш 2015 он хүртэл Үндэсний боловсруулах үйлдвэрт хонь, тэмээний ноос бэлтгэж нийлүүлсэн 413 мянган малчин, мал бүхий этгээдийн тушаасан 71 мянган тн ноосонд 112,7 тэрбум төгрөгийн урамшууллыг олгожээ.
Он |
Малчны тоо |
Ноосны хэмжээ /тн/ |
Мөнгөн дүн /тэрбум төгрөг/ |
2011 |
32 977 |
4 924.9 |
9.8 |
2012 |
103 162 |
14 696.6 |
29.4 |
2013 |
117 667 |
18 307.3 |
36.6 |
2014 |
80 619 |
16 643.5 |
18.3 |
2015 |
79 407 |
16 897.0 |
19.3 |
ДҮН |
413 832 |
71 468.4 |
112.7 |
XVII Тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын
шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 27, 28 болон 3 дугаар сарын
1-ний өдрүүдэд хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй
суурьшлын цэгүүдэд тухайлбал Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу,
Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлүүдийн тээврийн хэрэгслийн
тоог 10 орчим хувиар нэмэгдүүлжээ.
Сайхаан сайхан
Алтан унжлагат хэмээх гал тахиа жил өнгөтэй өөдтэй, сайхан эхэлж байна. Цаг наашилж байгааг мэдрүүлж шинийн өдрүүдэд налгар сайхан. Хүн бүрийн нүдэнд цог гэрэлтэн, жаргалтай инээмсэглэж, билэгтэй сайхан үгийг хэлэлцэнэ. Энэ өдрүүдэд амнаасаа муу үг унагах хүн нэгээхэн ч алга. Сошиалаар улстөржиж, шүүмжилж суудаг нөхөд ч дээл хувцас гоёл чимгээ зүүсэн зургаа тавьжээ. Амнаас нь гоё сайхан үгс гардаг юм байна шүү. Дандаа ийм байгаасай. Хамаг л билгэ дэмбэрэлтэй сайхан үгс урсч байна. Бусад өдрүүдэд залуус ихэвчлэн Юу байна, юмгүй дээ гэж мэндэлж байгаа харагддаг. Цагаан сарын энэ өдрүүдэд мэнд мэдэн мэндлэх нь хүртэл сайхан. Ах дүү хамаатан садан өнөр өтгөн болж байгаа гэж жигтэйхэн. Жилээс жилд Монголын үрс маш олон болж байгааг өөрийн хамаатан саднаасаа л мэдчихэж болж байна. Жилээс жилд хамаатан маань улам олон болох чинь монголчууд бид улам олж байгаагийн л хэрэг шүү дээ.
Цагаан сар улам л утга төгөлдөр болоод байх шиг. Үндэсний хувцас гоёл чимэг бол ёстой л нүд хужирлам загварлаг болж. Залуус охид хөвгүүд хичнээн өнгөлөг, жавхаалаг харагдана вэ. Мөн согтуу хүн нэгийг ч харсангүй. Ширээ дүүрэн үнэтэй архи өрдөг бсан айлд зочиллоо. Нэг ч шил архи харагдсангүй. Гэрийн эзэн зочид архи уухгүй болохоор энэ жилээс ширээн дээрээсээ архийг халлаа гэж байна. Хамаатан садан зочдоо архиар шахахаа ч байж, зочид ч архи уухаа байж, сайхаан сайхан.
Бас нэг зүйлс анзаарлаа. Айл бүрийн уламжлалт зүйлс өрөөтэй байна. Ууц, өвчүү, тавгийн идээ бууз гээд л. Харин ширээн дээр жил ирэх бүр салатны нэр төрөл олширч байна. Зочид жимс ногоог эрүүл мэндэд тустай гэж илүү хэрэглэх болж. Цаг үеэ дагаж, ширээн дээрх хүнс ч бас эрүүл болоод байна шүү.
Хэдийгээр хойшоо чиглэсэн замын урсгал цагаан сарын өдрүүдэд их болж, ялангуяа гэр хорооллын зам их түгжээтэй болдог. Гэвч зам тэр чигтээ түгжирчихгүй юм. Удаан ч гэсэн явсаар зорьсон айл, ахмад настандаа очоод золгочихож бна, өнөө хэдэн замын цагдаа нарын минь ач шүү дээ, тэд маань замын хөдөлгөөнөө зохицуулж байгаагийн л хэрэг гарч байна. Тэдний ажлын үр дүн бидэнд хичнээн сайн үр дүн хүргэдгийг бид тэр бүр анзаардаггүй. Харин хотын төвийн зам бол сэлүүхэн байна лээ. Ингэхэд замын цагдаа нартаа баярлалаа. Жил бүр, баяр болгоноор хүн ардынхаа төлөө ажиллаж, халуунд халж, хүйтэнд хөрч, өөрсдөө ч баярлаж чаддаггүй юм билээ шүү, тэд маань. Телевизээр замын цагдаа залуу ярьж байна лээ. 18 жил аав, ээждээ шинийн нэгэнд очиж золгоогүй ээ гэж. Шинийн гурвандаа багтаад очоод золгоно доо л гэж байсан. Тэд ингэж л цаг, завгүй ажиллаж байна.
Энэ цагаан сараар бас нэг шинэлэг зүйл нэвтэрчээ. Зав чөлөө багатай амьдралын урсгалд тэр бүр уулзаж, хэдэн үгс сольж суух нь цөөрсөн энэ үед Цагаан сарын баяр л биднийг уулзуулж, ах дүүтэйгээ хуучилж суух боломж өгдөг шүү дээ. Тийм болохоор чамгүй олон айл хэсч, ах дүү хамаатан садантайгаа уулзалдана. Мэдээж ах дүүгийнхээ бэлтгэсэн, идээ ундаа, бууз шүүснээс амсахгүй байж болохгүй. Ингээд энгийн өдрүүдийг бодвол нэлээдгүй жин нэмдэг. Харин баярлууштай нь баярын энэ өдрүүдэд дасгалын газрууд ажиллаж байна. Үйлчлүүлэгч дүүрэн байна. Эрүүл мэндээ боддог болжээ, манайхан. Бас үүнийг нь соргог мэдэрч баярын өдрүүд гэлтгүй хаалгаа нээлттэй, ажиллуулж байгаа тэр байгууллага, хамт олонд баярлалаа. Жирийн өдрүүдээс олон үйлчлүүлэгчтэй байна гэсэн шүү. Болж л байна. Бизнесээ бодсон ч, хүмүүсийн эрүүл мэндийг бодсон ч тэр нь зөв. Энэ өдрүүдэд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цаг наргүй ажиллаж байгаа эмч, сувилагч асрагч нарт, амгалан тайван байдлыг минь хангаж ажиллаж байгаа цагдаа, онцгойгийнхонд баярлалаа. Ямар ч үед мэдээлэх үүргээ марталгүй ажиллаж байгаа хэвлэл мэдээллийнхэн маань бас л завгүй байдаг юм. Хаа очиж цагаан сарын өдрүүдэд гэмт хэрэг зөрчил бага гардаг юм шүү. Бүгд л сайныг хэлэлцэн, сайхныг билгэдэх цагаан сарын баяр сайхаан сайхан. Алтан унжлагат тахиа жил бидэнд ээл ивээлээ өгнөө. Амны билгээс ашдын билэг гэдэг шүү дээ. Эдийн засаг ч сэргэх сайхан мэдээллүүд бичин жилийн сүүлээр сонсогдоод эхэлсэн. Цаг наашилж байна. Амьдрал үргэлжилж байна. Бүх зүйл сайхан болно. Бэрхшээл тулгарсан ч түүнийг даван туулж чаддаг ард түмэн шүү дээ бид. Сайхаан сайхан, амьдрах сайхан. Амьдрал өөрөө сайхан.
Амралтын өдрүүдээр болон шинийн 1,2,3-ны баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Тээврийн хэрэгслийн улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оролцуулах” тухай 2/08 дугаар тогтоолын дагуу дугаарын хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрддөггүй.
Эдгээр өдрүүдэд томоохон зах, худалдааны төв болон орон сууц, гэр хорооллын дундах замуудад хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэний улмаас жолооч нар урсгал сөрөх, хурд хэтрүүлэх, эгнээ байр буруу эзлэх, тээврийн хэрэгсэлээ зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд байршуулах, давхардуулж зогсох, гарц, уулзвар хааж тавих гэх зэргээр зөрчил гарган, зохиомол түгжрэл саатал ихээр бий болгож, бухимдах асуудал гардаг.
Иймд иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо бие биендээ хүндэтгэлтэй, хүлээцтэй хандах, бусдын хөдөлгөөнд саад болох газар тээврийн хэрэгслээ байршуулахгүй байх, гэр хороолол, орон сууцны хороололд замын хөдөлгөөнд оролцож яваа бол тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, тухайн айлынхаа хашаанд нь оруулж тавих зэрэг арга хэмжээг өөрсдөө авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн шинийн нэгний өглөө Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон хотын удирдлагууд 9 дүүргийн ахмадуудын төлөөлийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн золголоо.Монгол Улсын Хөдөлмөрийн баатар С.Дашцэрэн, Монгол Улсын Гавьяат багш Ш.Зулхүү, УИХ-ын гишүүн асан,Монгол Улсын Гавьяат эмч Д.Мөнхөө, Хошууч генерал, Гавьяат хуульч Б.Пүрэв, Ардын эмч, хүний гавьяат эмч Д.Малчинхүү, Алтангадас одонт, Зөвлөх архитектор Г.Самбалхүндэв, Доктор профессор О.Сүхбаатар, Монгол Ардын намын ахмад зүтгэлтэн Ө.Хоролдаваа, СХД-ийн 17 дугаар хорооны өндөр настан Б.Бадамханд нарт хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
Шинийн нэгний билэгт сайн өдөр хотын удирдлагууд дүүрэг бүрийн төлөөлөл болсон өндөр настнуудаа хүлээн авсанд талархаж байгаагаа ахмадууд хэлээд ирж буй гал тахиа жилд нийслэл хотын хөгжил цэцэглэлт, ажил үйлс үргэлж өөдөө байж иргэн бүр эрүүл энх байхыг ерөөсөн юм.
НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ “Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн ахмадууд та бүхэндээ нийслэлчүүдийнхээ өмнөөс болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамт олны өмнөөс сар шинийн мэнд хүргэж, тахиа жилдээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.” гэлээ.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд“Салбар салбартаа амжилттай ажиллаж, нийслэлийнхээ төлөө эрдэм мэдлэг, хөдөлмөр бүтээлээ зориулсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлж байна. Ирж буй тахиа жил та бүхэнд минь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг авч ирж, Улаанбаатар хотын иргэд, Монголын ард түмэнд маань хишиг буянаа хайрласан жил байх болтугай. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй.” гэв.
Ахмадуудаа төлөөлж УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат эмч Д.Мөнхөө ерөөл өргөлөө. Тэрбээр хэлэхдээ “Бидэнд энэ билэгт сайн өдөр хүндэтгэл үзүүлж, хүлээн авсан НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон хамт олонд нь чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Нийслэл хот маань хөгжин цэцэглэж, хүн ард нь аз жаргалтай, сэтгэл амгалан байж дэлхийн хөгжилтэй хотуудтай эн зэрэгцсэн сайхан хот болгохын төлөөх ажилдаа улам их амжилт гаргаарай гэж ерөөе.”хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
28-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багана. Цасорохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цасорохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Увснуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 13-18 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цасорохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 20-22 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлшиж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дунд говийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Монголын уламжлалт цагаан сарын баяртай холбогдуулан амралтын өдрүүдэд эмнэлэг үйлчилгээг хэрхэн зохицуулах тухай Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гарсан юм.
Энэхүү тушаалд заасны дагуу ажиллах эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарийг та бүхэнд хүргэж байна.
№ |
Байгууллагын нэр |
Утасны дугаар |
Цагийн хуваарь 2 сарын 24, 25, 26, 27, 28, 3 сарын 1 |
Тайлбар |
1 |
Нийслэлийн Эрүүл мэндийн газар |
320981 |
24 цаг |
Бүх эмнэлэгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж эмнэлэг үйлчилгээний талаар гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ. |
2 |
Өрхийн эрүүл мэндийн төвүүд |
/утасны жагсаалт www.ubhealth.mn –ээс авна уу./ |
10-16 цагийн хооронд |
|
3 |
Дүүргүүдийн ЭМТ-ийн Мэс засал, Гэмтэл, Дотор, Шүдний кабинетүүд |
– |
10-16 цагийн хооронд |
|
4 |
Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд |
СХНЭ 631108 ХУНЭ 379258 БЗНЭ 454004 СБНЭ 350790 |
24 цаг |
|
5 |
Нийслэлийн түргэн тусламжийн төв Хүүхэд, насанд хүрэгчид |
103 70110103 |
24 цаг |
|
6 |
Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв |
325731 |
10-16 цагийн хороонд |