Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын визны шинэ журам маргаашнаас мөрдөгдөнө

БНСУ-ын виз зурган илэрцүүд

БНСУ-д визгүй зорчиж байсан иргэд заавал виз авдаг журамд маргаашаас эхлэн шилжинэ. Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-ны мэдээлснээр тус улсын визний журамд дараах зарим өөрчлөлт орсон байна.

НЭГ: БНСУ-д визгүй зорчиж байсан иргэд 2017 оны гуравдугаар сарын 1-нээс визтэй зорчих. Чин гэхдээ дараах сонголтууд хийх.Үүнд:

  1. 30 хоногийн хугацаатай таван жилийн олон удаагийн виз хүсч болох
  2. 90 хоногийн хугацаатай 1, 3, 5 жилийн олон удаагийн виз хүсч болох. Дээрх хоёр нөхцөлд сүүлийн хоёр жилд тус улсад нэгээс доошгүй зорчсон байх
  3. Аялал, төрөл садныдаа зочлох, бизнес ангиллын 90 хоногийн нэг удаагийн виз хүсэх

ХОЁР: Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литва, Лихтенштейн, Мальт, Бельги, Швед, Швейцар, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финланд, УнгарзэрэгЕвропын 30 улсболон АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд руу явах, тэдгээр орнуудаас ирэхдээ БНСУ-аар дайран өнгөрөгчид болон дээрх орнуудад байнга оршин суугчид БНСУ-д визгүй 30 хүртэл хоног байж болохоор нөхцлөө зөөлрүүлж хамрах хүрээг нь өргөтгөсөн байна. Өмнө нь зөвхөн АНУ, Канад, Астрали, Шинэ Зеландаар хязгаарлаж байсан юм. Харин 30 хоногийн дотор цаашид аяллаа үргэлжлүүлэх тийзтэй, визтэй, дээрх орнуудад хууль бусаар оршин суугаагүй байх шаардлага тавигдахаж.

Түүнчлэн дээрх шинэ журамд сүүлийн гурван жилд БНСУ-д хууль бусаар оршин суусан буюу хил нэвтрүүлэхээс татгалзсан, таван сая воноос дээш хэмжээний торгууль хүлээсэн, албадан гаргагдсан зэрэг хууль журам зөрчсөн хүмүүс хамрагдах боломжгүй юм байна.

Визний материалыг төлөөлөнгүй цэтгэх байгууллагууд хүлээн авах бөгөөд нарийвчилсан зөвлөгөөг мөн тэдгээр газраас авч болох аж.

ШИНЭЧИЛСЭН ВИЗНИЙ ЖУРАМ

(Визгүй зорчих журмыг шинэчилсэн)

БНСУ-ын Засгийн газраас 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдрөө сэхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлэх тул виз мэдүүлэгч иргэд дараах мэдээлэлд анхаарал хандуулаарай.

Эхсурвалж: БНСУ-аас Монгол Улсадсуугаа ЭСЯ

БАЙНГЫН ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БАЙСАН ИРГЭД ОЛОН УДААГИЙН ВИЗ АВДАГ БОЛНО

Визгүй зорчих нөхцлийг хангаж визгүйгээр зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгоно. (Өөрөөр хэлбэл, визгүй зорчих ойлголт үгүй болж оронд нь олон удаагийн виз авдаг болно)

Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүнийг хэлнэ.(Сүүлийн хоёр жилийн дотор дор хаяж нэг удаа хилээр орсон тамга заавал байх)

  • Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн хоёр жилийн дотор дор хаяж нэг удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг анхаарна уу.
  • Шинэ журам хэрэгжиж эхэлсэнээр визгүй зорчих журам хүчингүй болно.

Виз мэдүүлэх газар: БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллага

Визний төрөл: Богино хугацааны энгийн виз (С-3-1), 30 хоног, 5 жилийн олон удаагийн виз, хураамжгүй

Байнгын визгүй зорчдог хүний хувьд олон удаагийн визний болзлыг хангах бөгөөд

  • Дээрх “Богино хугацааны энгийн виз(С-3-1), 30 хоног, 5 жилийн олон удаагийн виз, хураамжгүй”-г сонгох юмуу
  • Өмнө нь байсан “Богино хугацааны энгийн виз (С-3-1), богино хугацааны бизнес виз (С-3-4), богино хугацааны аяллын виз (С-3-9) 90 хоног, 1/3/5/ жилийн олон удаагийн виз, хураамжгүй”-г сонгож болно.

ЭСЯ-нд олон удаагийн виз мэдүүлэх нөхцөлд “Сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон, Солонгосын хууль тогтоомжийг зөрчиж байгаагүй хүн” хамрагдаж байгаа болно.

ВИЗ МЭДҮҮЛЭХ НӨХЦӨЛ

Сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүн.

Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн хоёр жилийн дотор дор хаяж нэг удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг анхаарна уу.

Харин виз мэдүүлсэн өдрөөс урагш гурван жилийн дотор хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан хүн хамрагдахгүй юм.

ХИЛЭЭР НЭВТЭРСЭН ТООГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

Гадаадын иргэний үнэмлэх авч бүртгүүлсэн хүний хилээр удаа дараа орсон тоо, Чэжү аралруу визгүйгээр нэвтэрсэн тоо, хил дээрээс өөр онгоц сольж суусан хүний мэдээллийг тооцож оруулах боловч, гэрээгээр ажиллах (Е-9), далайн хөлөг дээр ажиллах (Е-10) зэрэг хууль бусаар оршин суух магадлал өндөртэй биеийн хүчний ажил хийдэг гадаадын иргэний бүртгэлтэй хүний хилээр удаа дараа орсон тоог тооцож оруулахгүй болно.

Гуравдагч улсаар дайран өнгөрч Солонгост ирсэн Монгол иргэнийг визгүй нэвтрүүлэх болсон.

Нислэгийн чиглэл: Өмнө нь Монголоос Солонгосруу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг байсан бол шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр Солонгост ирсэн тохиолдолд бас визгүй нэвтрүүлнэ.

Улсын тоог нэмнэ: Өмнө нь Европын 8 улс байсныг Европын 30 улс болгож нэмнэ.

Европын 30 улсаас аль нэг улсын визтэй (байнгын оршин суух үнэмлэх мөн хамаарна) хүн Солонгосоор дайран өнгөрч нэр заасан Европын 30 улсруу явах юмуу 2) дээрх Европын 30 улсаас явах замдаа Солонгосоор дайран өнгөрчөөрийн болон 3-дагч улс руу явж буй хүн

  • УгЕвропын 30 улснь : Грек, Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литвани, Лихтенштейн, Мальт, Бельги, Швед, Швейцари, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финлянд, Унгар
  • Цахим визтэй хүн, паспорт дээр виз наалгасан болон өндөр хөгжилтэй 4 улсаас (Америк, Канад, Австрали, ШинэЗеланд) зөвхөн өөрийн болон 3-дагч улс руу явж буй тохиолдолд зөвшөөрнө.

ВИЗ ОЛГОХ НӨХЦӨЛ

  • Хилээр орсон өдрөөс урагш гурван жилийн дотор хил дээрээс буцаагдсан, хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан тэмдэглэл байхгүй хүн
  • 30 хоногийн дотор хилээр гарах нислэгийн тийзтэй бөгөөд тухайн 3-дагч улсад хууль бусаар оршин суусан зэрэг зөрчилгүй хүн
  • Онгоц сольж суух юмуу дайран өнгөрөхдөө тухайн гуравдагч улсдаа гурав хоногоос доош хугацаагаар оршин суусан хүн
  • Оршин суух ангилал болон хугацаа: Дамжин өнгөрөх жуулчлал (В-2), 30 хоногБНСУ-д визгүй зорчиж байсан иргэд заавал виз авдаг
    журамд маргаашаас эхлэн шилжинэ. Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-ны мэдээлснээр
    тус улсын визний журамд дараах зарим өөрчлөлт орсон байна.

    НЭГ: БНСУ-д
    визгүй зорчиж байсан иргэд 2017 оны гуравдугаар сарын 1-нээс визтэй зорчих. Чин
    гэхдээ дараах сонголтууд хийх.Үүнд:

    1. 30
    хоногийн хугацаатай таван жилийн олон удаагийн виз хүсч болох

    2. 90
    хоногийн хугацаатай 1, 3, 5 жилийн олон удаагийн виз хүсч болох. Дээрх хоёр нөхцөлд
    сүүлийн хоёр жилд тус улсад нэгээс доошгүй зорчсон байх

    3. Аялал,
    төрөл садныдаа зочлох, бизнес ангиллын 90 хоногийн нэг удаагийн виз хүсэх

    ХОЁР: Грек,
    Нидерланд, Норвеги, Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литва, Лихтенштейн,
    Мальт, Бельги, Швед, Швейцар, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстони,
    Англи, Австри, Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финланд,
    УнгарзэрэгЕвропын 30 улсболон АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд руу явах,
    тэдгээр орнуудаас ирэхдээ БНСУ-аар дайран өнгөрөгчид болон дээрх орнуудад байнга
    оршин суугчид БНСУ-д визгүй 30 хүртэл хоног байж болохоор нөхцлөө зөөлрүүлж хамрах
    хүрээг нь өргөтгөсөн байна. Өмнө нь зөвхөн АНУ, Канад, Астрали, Шинэ Зеландаар хязгаарлаж
    байсан юм. Харин 30 хоногийн дотор цаашид аяллаа үргэлжлүүлэх тийзтэй, визтэй,
    дээрх орнуудад хууль бусаар оршин суугаагүй байх шаардлага тавигдахаж.

    Түүнчлэн дээрх шинэ журамд сүүлийн гурван жилд
    БНСУ-д хууль бусаар оршин суусан буюу хил нэвтрүүлэхээс татгалзсан, таван сая воноос
    дээш хэмжээний торгууль хүлээсэн, албадан гаргагдсан зэрэг хууль журам зөрчсөн хүмүүс
    хамрагдах боломжгүй юм байна.

    Визний материалыг төлөөлөнгүй цэтгэх байгууллагууд
    хүлээн авах бөгөөд нарийвчилсан зөвлөгөөг мөн тэдгээр газраас авч болох аж.

    ШИНЭЧИЛСЭН
    ВИЗНИЙ ЖУРАМ

    (Визгүй
    зорчих журмыг шинэчилсэн)

    БНСУ-ын Засгийн газраас 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдрөө сэхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлэх тул виз мэдүүлэгч иргэд дараах мэдээлэлд анхаарал хандуулаарай.

    Эхсурвалж: БНСУ-аас Монгол Улсад суугаа
    ЭСЯ

БАЙНГЫН ВИЗГҮЙ
ЗОРЧДОГ БАЙСАН ИРГЭД ОЛОН УДААГИЙН ВИЗ АВДАГ БОЛНО

Визгүй зорчих нөхцлийг хангаж визгүйгээр зорчдог байсан иргэдэд олон удаагийн виз олгоно.
(Өөрөөр хэлбэл, визгүй зорчих ойлголт үгүй болж оронд нь олон удаагийн виз авдаг болно)

Байнгын визгүй зорчигч гэдэг нь сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүнийг хэлнэ.(Сүүлийн хоёр жилийн дотор дор хаяж нэг удаа хилээр орсон тамга заавал байх)

·
Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн хоёр жилийн дотор дор хаяж нэг удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг анхаарна уу.

·
Шинэ журам хэрэгжиж эхэлсэнээр визгүй зорчих журам хүчингүй болно.

Виз мэдүүлэх газар: БНСУ-ын ЭСЯ-ны виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллага

Визний төрөл:
Богино хугацааны энгийн виз (С-3-1), 30 хоног, 5 жилийн олон удаагийн виз, хураамжгүй

Байнгын визгүй зорчдог хүний хувьд олон удаагийн визний болзлыг хангах бөгөөд

·
Дээрх “Богино хугацааны энгийн виз(С-3-1), 30 хоног, 5 жилийн олон удаагийн виз, хураамжгүй”-г сонгох юмуу

·
Өмнө нь байсан “Богино хугацааны энгийн виз (С-3-1),
богино хугацааны бизнес виз (С-3-4), богино хугацааны аяллын виз (С-3-9)
90 хоног, 1/3/5/ жилийн олон удаагийн виз, хураамжгүй”-г сонгож болно.

ЭСЯ-нд олон удаагийн виз мэдүүлэх нөхцөлд “Сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон,
Солонгосын хууль тогтоомжийг зөрчиж байгаагүй хүн” хамрагдаж байгаа болно.

ВИЗ МЭДҮҮЛЭХ
НӨХЦӨЛ

Сүүлийн хоёр жилийн дотор дөрөв буюу түүнээс дээш удаа, эсвэл нийт 10 буюу түүнээс дээш удаа Солонгосын хилээр орсон хүн.

Урьд нь журамд байгаагүй заалт болох сүүлийн хоёр жилийн дотор дор хаяж нэг удаа хилээр орсон тамга заавал байх хэрэгтэйг анхаарна уу.

Харин виз мэдүүлсэн өдрөөс урагш гурван жилийн дотор хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан хүн хамрагдахгүй юм.

ХИЛЭЭР НЭВТЭРСЭН
ТООГ ХЭРХЭН ТООЦООЛОХ ВЭ?

Гадаадын иргэний үнэмлэх авч бүртгүүлсэн хүний хилээр удаа дараа орсон тоо,
Чэжү аралруу визгүйгээр нэвтэрсэн тоо, хил дээрээс өөр онгоц сольж суусан хүний мэдээллийг тооцож оруулах боловч, гэрээгээр ажиллах (Е-9), далайн хөлөг дээр ажиллах (Е-10) зэрэг хууль бусаар оршин суух магадлал өндөртэй биеийн хүчний ажил хийдэг гадаадын иргэний бүртгэлтэй хүний хилээр удаа дараа орсон тоог тооцож оруулахгүй болно.

Гуравдагч улсаар дайран өнгөрч Солонгост ирсэн Монгол иргэнийг визгүй нэвтрүүлэх болсон.

Нислэгийн чиглэл:
Өмнө нь Монголоос Солонгосруу шууд нислэгээр ирэхэд визгүй нэвтрүүлдэг байсан бол шинэ журмаар гуравдагч улсаар дайран өнгөрсөн нислэгээр Солонгост ирсэн тохиолдолд бас визгүй нэвтрүүлнэ.

Улсын тоог нэмнэ: Өмнө нь Европын 8 улс байсныг Европын 30 улс болгож нэмнэ.

Европын 30 улсаас аль нэг улсын визтэй (байнгын оршин суух үнэмлэх мөн хамаарна) хүн Солонгосоор дайран өнгөрч нэр заасан Европын 30 улсруу явах юмуу 2) дээрх Европын 30 улсаас явах замдаа Солонгосоор дайран өнгөрчөөрийн болон 3-дагч улс руу явж буй хүн

·
УгЕвропын 30 улснь : Грек, Нидерланд, Норвеги,
Дани, Герман, Литва, Румын, Люксембург, Литвани, Лихтенштейн, Мальт, Бельги,
Швед, Швейцари, Испани, Словак, Словени, Исланд, Ирланд, Эстони, Англи, Австри,
Итали, Чех, Кипр, Португали, Польш, Франц, Финлянд, Унгар

·
Цахим визтэй хүн, паспорт дээр виз наалгасан болон өндөр хөгжилтэй 4 улсаас (Америк, Канад,
Австрали, ШинэЗеланд) зөвхөн өөрийн болон 3-дагч улс руу явж буй тохиолдолд зөвшөөрнө.

ВИЗ ОЛГОХ НӨХЦӨЛ

·
Хилээр орсон өдрөөс урагш гурван жилийн дотор хил дээрээс буцаагдсан, хууль бусаар оршин суусан юмуу Солонгосын бусад хууль тогтоомж зөрчиж 5 сая воноос дээш торгууль хүлээсэн, албадан гаргагдсан тэмдэглэл байхгүй хүн

·
30 хоногийн дотор хилээр гарах нислэгийн тийзтэй бөгөөд тухайн 3-дагч улсад хууль бусаар оршин суусан зэрэг зөрчилгүй хүн

·
Онгоц сольж суух юмуу дайран өнгөрөхдөө тухайн гуравдагч улсдаа гурав хоногоос доош хугацаагаар оршин суусан хүн

·
Оршин суух ангилал болон хугацаа: Дамжин өнгөрөх жуулчлал (В-2), 30 хоног

Categories
мэдээ нийгэм

“Нүүдэлчний өвөл 2017” наадам ирэх сарын эхээр болно

Монгол ёс заншил, өв уламжлалыг олон улсад түгээн дэлгэрүүлэх зорилгоор БОАЖЯ-наас санаачлан ирэх сарын 02-07-нд “Нүүдэлчдийн өвөл 2017” наадам зохион байгуулна. Нүүдэлчний өвөл “Бүргэдийн баяр”, “Тэмээний баяр” болон “Хөх сувд” мөсний баяраас бүрдэх юм.

“Хөх сувд 2017” олон улсын мөсний баяр Хөвсгөл аймгийн Хатгал суманд ирэх сарын 02-05-нд болно. Энэхүү мөсний баяр нь Хөвсгөл аймгийн үзэсгэлэнт байгалийг нийтэд таниулах, хамгаалах, орон нутгийн иргэдийг дэмжих, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. Мөсний баярын нээлт тэшүүрчид, морин болон нохой чарганы жагсаалаас гадна Оросын уран гулгалтын үзүүлбэр аялагч, жуулчдад зориулсан урлагийн тоглолтоор эхлэх юм. Тус арга хэмжээний үеэр чаргатай морьдын уралдаан, бөөгийн зан үйлтэй танилцах галын наадам, жуулчдад зориулсан хөгжөөнт тэмцээн, тэшүүрийн тэмцээн, мөсөн дээрх сумо барилдаан зэрэг олон сонирхолтой уралдаан зохион байгуулна. Мөсний баярт оролцогчид мөсөн гэрт зочилж, мөсөн аяганд амтат дарс, ундаа зооглох, Хөвсгөл далайн тунгалаг мөсөн дээгүүр морин чаргаар аялах, тэшүүрээр гулгах, мөсөн урлан бүтээх уралдаанд оролцох боломжтой. Түүнчлэн мөсөөр хийсэн ахуйн хэрэглэл сонирхож, цаа буга, бөөгийн урц, Хөвсгөлчүүдийн гар урлалыг сонирхох боломжтой юм.

Харин “Бүргэдийн баяр 2017” нь ирэх сарын 05-нд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Бүргэдийн баяр”-аар казах түмний бүргэдээр ан хийх өвөрмөц уламжлалыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлах юм. Бүргэдийн баярт оролцсоноор казах гэрт зочлох, бүргэдтэй зураг авахуулах, морин чаргаар аялах, мөсөн хотхонд тоглох боломжтой юм. Мөн бүргэдээр ан бариулах, тулам булаалдах, газраас мөнгөтэй алчуур шүүрэх, хаан бүргэд шалгаруулах зэрэг тэмцээн уралдаан болох ажээ.

“Тэмээний баяр” баяр нь гуравдугаар сарын 06-07-нд Өмнөговь аймгийн Булган суманд болно. Уг баярын 20 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд уг наадамд гадаадын 86 жуулчин тэмээтэйгээ оролцохоор бүртгүүлжээ. Энэ үеэ хурдан торомны уралдаан, Шилмэл буур, ингэ шалгаруулах тэмцээн, Тэмээчдийн буухиа тэмцээн болно.

Categories
мэдээ нийгэм

Хөдөө орон нутгийн зам, давааны цас хайлж мөстжээ

Иргэд хайртай дотны хүмүүстэйгээ золголт хийхээр Улаанбаатар хотоос орон нутаг, орон нутгаас Улаанбаатар хотыг зорих үедээ хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсний улмаас зам тээврийн осолд холбогдох мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажуу руу орох, замын цагдаа хармагцаа хамгаалах бүсийг хэрэглэх, мөрөн дээрээ тохох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэнүедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргаж байна.

Мөн 2017.02.27-2017.02.28-ны шилжих шөнө орон нутагт цас орсны улмаас өдөртөө зам давааны гадаргуу дахь цас хайлж, шөнөдөө мөстөх, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгаа тул орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж тохирох хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Архины хордлогыг эс тооцвол сар шинэ тайван болж байна

Өчигдөр, өнөөдөр буюу сар шинийн 1,2-ны өдрүүдэд авто машиныг замын нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрч байгаа. Тиймдээ ч сар шинийн золгуут хийж буй иргэд төв замд багагүй түгжрэл үүсгэж байна. Гэхдээ өнөөдрөөс түгжрэл бага зэрэг сийрэг болсон байна. Мөн нэлээдгүй тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгийг зорьсон гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Шинийн нэгний өдөр Дарханы замд явж байсан автомашин осолдож, нэг гэр бүлийн дөрвөн хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Үүнээс бусдаар хөдөөний замд гарсан ноцтой осол бүртгэгдээгүй. Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, түгжрэлийг бууруулахаар Замын цагдаагийн албан хаагчид болон ХСИС-ийн сонсогч нарын хамтарсан 700 гаруй бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Өнөөдөр ажиллаж буй замын цагдаа Г.Мөнхбаяраас дараах зүйлсийг тодрууллаа “Бид жил бүрийн цагаан сараар өндөржүүлсэн бэлэн байдалд ээлжээр гарч ажилладаг. Өчигдөр нэлээд түгжрэлтэй байлаа. Өнөөдрөөс харин түгжрэл эрс сийрэг болж байна. Ер нь жил бүрийн шинийн 2-оос хөдөө ороннутагруучиглэхтээврийнхэрэгслийнтооэрснэмэгддэг юм. Хөдөөний замд жолооч урсгал сөрөх, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудлыг хэрэглээгүй, хурд хэтрүүлэх зэрэг зөрчил гардаг. Харин хотын замд жолооч архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодоогүй бол гайгүй. Тиймээс бид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг таслан зогсоохын төлөө ажиллаж байна. Иргэддээ дахин сануулж хэлэхэд архи уусан үедээ битгий жолоо бариарай гэж хэлмээр байна” гэлээ.

Н.Ганаа

Categories
мэдээ нийгэм

Даралт ихсэх болон архины хордлогын дуудлага их байна

яаралтай түргэн тусламж зурган илэрцүүдШинийн нэгэнд Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд 850 дуудлага ирсэн байна.

Үүний ихэнхийг даралт ихсэх болон архины хордлогын дуудлага эзэлсэн талаар ээлжийн ахлагч Д.Мөнхцэцэг мэдээлэв. Тэрбээр, “Архины хордлого авсан иргэдийг нэн даруй эмнэлэгт хүргэж, хордлого тайлах эмчилгээ хийж байгаа. Жил жилийн цагаан сараар хоолны хордлогын дуудлага их байдаг. Гэхдээ энэ жил ийм төрлийн дуудлага ирсэнгүй. Дуудлагын тоо ч энгийн өдрүүдтэй ижил байна. Өнөөдөр, маргаашдаа дуудлагын тоо нэмэгдэх магадлалтай. Өчигдөр нийт 20 төрөх дуудлага ирсэн” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гол, нуурын мөс цөмрөх аюултай болжээ

мөс цөмрөх зурган илэрцүүд

Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, гол, мөрөн, нуурын мөсний нягт улам багасч байгаа тул иргэд мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн мөсөн дээгүүр мал тууварлах, тээвэрхийхгүйбайхыгсануулав.

Түүнчлэн цагуурын дулааралттай холбоотой голын эрэг татам орчим дайл өрх, автозам, гүүрний дагууд усанд автах аюул байгаа ганхаарч, болзошгүй эрсдэлээс амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг зөвлөж байна.

Мөн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр золгуутаар явуулахгүй байх, иргэд хол, ойрын замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг сайтар хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явахыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Ахмад дугуйчид хоёр хүрэл медаль хүртэв

Бахрейн улсад засмал замын дугуйн ахмадын Азийн АШТ-нд эх орноо төлөөлөн оролцсон манай гурван дугуйчны хоёр нь медаль хүртэв.

45-49 насны ангилалд С.Түмэндэмбэрэл, 50-аас дээш насанд багийн ахлагч П.Баасандорж нар хүрэл медаль хүртлээ. Харин жуниор ангилалд уралдсан С.Аюуш-Очир дөрөвдүгээр байрт хурдалжээ. Ахмадын Азийн АШТ Бахрейн улсад анх удаа болж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 8-нд бүх нийтээр амарна

Мартын 8 зурган илэрцүүд

Олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу гуравдугаар арын 8-ны өдөр бүх нийтээр амарна. Энэ жилийн Мартын 8-ны өдөр лхагва гаригт тохиож байгаа юм.

Түүнчлэн гуравдугаар сарын эхний өдөр Монгол Ардын намын “төрсөн өдөр” бөгөөд энэхүү өдрийг Эх орончдын өдөр хэмээн нэрийдэх болсон. Монголын казах үндэстнүүдийн уламжлалт баяр Наурыз болоод Монгол хүн сансарт ниссэний баярын өдөр нэг өдөр тохиодог онцлогтой.

ГУРАВДУГААР САРЫН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮД:

03.01 Эх орончдын өдөр
03.06 Хэвлэл, мэдээллийн ажилтны өдөр
03.08 Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр
03.18 Зэвсэгт хүчний өдөр
03.22 Наурызын баярын өдөр
03.22 Монгол хүн сансарт ниссэний баярын өдөр
03.23 Усны өдөр
03.27 Олон улсын театрын өдөр
03.30 Дэлхийн эмч нарын өдөр тохиох юм.

Categories
мэдээ спорт

Манай туялзуур сэлэмчид Тайландад анхны ялалт байгуулав

Тайландын Корат хотод туялзуур сэлэмний өсвөр үе, залуучуудын Азийн АШТ болж байна. Тэмцээнд Монголын туялзуур сэлэмний холбооны дасгалжуулагч Б.Батхүүгийн удирдлаганд өсвөр үеийнхний хүнд сэлэмний төрөлд Б.Хаш-Эрдэнэ, У.Марал-Эрдэнэ, Т.Тулуй, М.Ялгуун нар тулалдаж буй.

Өчигдөр манай хөвгүүд Макаогийн багийг 45:38-аар яллаа. Энэ нь Монголын туялзуур сэлэмчдийн Азийн АШТ-ээс авсан анхны ялалт юм. Манай сэлэмчид өнөөдөр шөвгийн 16-д БНСУ-ын багтай өрсөлдөнө.

Categories
мэдээ нийгэм

Зах, худалдааны төвүүд шинийн дөрөвнөөс ажиллана

Зах, худалдааны төвүүд зурган илэрцүүд

“Дүнжингарав”, “Хархорин”, “Бөмбөгөр” захууд гуравдугаар сарын 1-нийг дуустал албан ёсоор амрана. Харин гуравдугаар сарын 2-ны пүрэв гаригаас ердийн хуваарийн дагуу ажиллана.

Харин Нарантуул зах гуравдугаар сарын 9-нийг хүртэл амрах юм байна. Зах болон томоохон худалдааны төвийн ажиллах цагийн хуваарьтай танилцана уу.

Д/д

Нэр

Хоёрдугаар сарын 26
/Битүүн/

Хоёрдугаар сарын 27

/Шинийн нэгэн/

Хоёрдугаар сарын 28

/Шинийн 2/

Гуравдугаар сарын 01

/Шинийн 3/

1

“Номин холдинг” ХХК-ний салбар дэлгүүрүүд

Бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу

Бүх салбарууд амарна

“Номин их дэлгүүрийн” 1 дүгээр танхим, “Номин” супермаркетууд, бөөний төв 12.00 -20.00 цагт ажиллаж, бусад салбарууд амарна

Ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана

2

Сансар хүнсний худалдааны сүлжээ дэлгүүрүүд

Ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана 08:00-23:00

11:00 – 22:00

09:00 – 22:00

09:00 – 22:00

3

“Боса” сүлжээний дэлгүүрүүд

09:00-21:00 цагт ажиллана

13:00-21:00

09:00-22:00

09.00-23:00

4

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд

08:30 – 21:00

Бүх сүлжээ дэлгүүрүүд амарна

10:00 -18:00

Ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана

5

“Нарантуул” худалдааны төв

10:00-18:00

Амарна

Амарна

Амарна. Гуравдугаар сарын 9-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана

6

“Хархорин” худалдааны төв

10:00-18:00

Амарна

Амарна

Амарна. Гуравдугаар сарын 2-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана

7

“Дүнжингарав” худалдааны төв

10:00-12:00

Амарна

Амарна

Амарна. Гуравдугаар сарын 2-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана

8

“Бөмбөгөр” худалдааны төв

10:00-18:00

Амарна

Амарна

Амарна. Гуравдугаар сарын 2-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

9

“Хүчит шонхор” худалдааны төв

06.00 –18.00

Амарна

Амарна

Амарна. Гуравдугаар сарын 2-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

10

“Да хүрээ трейд” техникийн зах

08:30 –14:00

Амарна

Амарна

Амарна. Гуравдугаар сарын 2-с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

11

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд

10.00 – 21.00

Амарна

Амарна

Амарна. Гуравдугаар сарын 2-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана