Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 7 хэмийн хүйтэн байна

mongolian ulaanbaatar зурган илэрцүүд12 сарын 1-нээс 3-ны өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 23-25 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Байтаг богд орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хөвсгөлийн хойд хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус, Архангайн хойд, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, Архангайн өмнөд хэсэг, Өвөрхангайн нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн , өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 -6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

Өвөл машинаа асаах аргууд

Машинаа асаах зурган илэрцүүдӨглөө бүр машинаа яаж асаах талаар санаа тань зовдог уу. Тэгвэл доорх аргаас туршаад үзээрэй. Хүйтэнд хонуулсны дараа хөдөлгүүр бээрч, асаалт мууддаг. Энэ үед доорх аргуудаас туршаад үзээрэй. Амьдрал дээр шалгарсан бодит аргууд тул танд тус болно гэдэгт итгэлтэй байна.

Машины гэрэл зурган илэрцүүд

  • Машинаа асаалгүй түлхүүрээ АСС байрлал дээр тавьж их гэрлээ 30 сек асаагаарай. Ингэж царцсан аккумуляторт ачаалал өгснөөр доторх электроныг хөдөлгөөнд оруулж асаахад илүү хялбар болгодог.

Машины асаах стартерыг зурган илэрцүүдТүлхүүр түлхэн стартерыг эргүүлэхдээ хэт удаан дарж болохгүй. Үүнээс болж аккумуляторын цэнэг болоод стартерын доторх ороомог халж муу нөлөөлөл үзүүлнэ. Тиймээс стартерыг 10 секундээс илүү эргүүлэх хэрэггүй.

Машины асаах стартерыг зурган илэрцүүдХүйтэнд машин асаах үйлдэл хийхээс өмнө хаазан дээр тултал гишгэж байгаад түлхүүрээ түлхэн асаах үйлдэл хийвэл хөдөлгүүрийн асалт сайн байх болно. Учир нь бензин насосны даралтыг сайжруулж, түлхүүр түлхэхэд форсунк дээр бензин цацагдахад бэлэн болдогтой холбоотой юм.

Машины асаах стартерыг зурган илэрцүүдХүйтэнд асаах оролдлогыг хэт олон хийсний дараа заавал тосыг шалгаж байгаарай. Учир нь шатах камер дотор цацагдсан бензин тэсрэхгүй үлдсэнээр цилиндрийн ханыг даган урсаж, кастер дахь моторын тостой холилддог. Хэрвээ ямар нэгэн байдлаар бензин моторын тостой холилдсон бол тосны тослох чанар муудсан байдаг. Үүнээс үүдэн дараагийн удаа хүйтэнд хонуулахад хөдөлгүүр зуурч, асаалт муудаг.

Хэрвээ машинаа хүйтэнд асаах оролдлого хэд хэдэн удаа хийсэн бол заавал тосны шубээ авч бензин холилдсон эсэхийг шалгаж байгаарай. Шалгахдаа шуубны үзүүрт байгаа тосыг үнэрлэн бензин үнэртэж байгаа эсэхээр мэдэж болно.


Хальтиргаатай замд хэрхэн машин жолоодох вэ?

Халтиргаатай замд машинаа хэрхэн жолоодох вэ зурган илэрцүүдИд хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан цас, мөстэй үед автомашин жолоодохтой холбоотой зөвлөмж хүргэж байна. Хальтиргаатай, замын нөхцөл хүндэрсэн нөхцөлд эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах хамгийн зөв шийдэл нь автомашин жолоодохгүй байх юм.

Хөдөлгөөнд оролцохоос өмнө:

  • Хүрэх цэгтээ аль замаар явбал илүү аюул багатай туулах талаар бодох. Энэ нь замыг осол авааргүй туулах үндэс юм.
  • Өвлийн улиралд гарсан осол аваарын багагүй хувь нь автомашин асаагаад хөдөлгөөн оролцож эхэлсэн эхний хэдэн минутад гардаг ба энэ нь техникийн бэлэн байдалд бүрэн шилжээгүй үед хөдөлгөөнд оролцсонтой холбоотой хэмээн мэргэжилтнүүдийн үздэг. Тиймээс хөдөлгүүрийг зохих түвшин хүртэл халаах цаашлаад салоны дулааныг бий болгох, халаагуурын темпратурыг тохируулсаны дараа хөдөлгөөнд оролцох нь техникийн бүрэн ажиллагаа болон жолоочийн тав тухыг хангаж буй хэрэг юм.
  • Дугуйны зориулалт нь мэдээж өвлийн эсвэл өвөл, зуны унверсал дугуй байх шаардлагатай. Мөн дугуйны хийг өвлийн улирлын хэмнэлд нийцүүлэх шаардлагатай. Хийний даралтыг улирлаас хамааран ямар хэмжээнд байлгах үзүүлэлтийг автомашины жолоочийн хаалгатай залгаа баганы доод хэсэгт заасан байдаг.
  • Гэрэл болон урд шилээ хөдөлгөөнд оролцохын өмнө болон оролцох явцдаа байнга цэвэрлэж байх

Халтиргаатай замд машинаа хэрхэн жолоодох вэ зурган илэрцүүд

Хөдөлгөөнд оролцох үедээ:

  • Автомашины хурдыг бууруулж, өмнөө буй автомашинаас энгийн үеийнхээс 3 дахин хол зай барьж яв.
  • Хальтирахаас сэргийлэх үүднээс зөөлөн тоормосло. Хэрэв таны автомашины дугуй бүрэн зогсож, шарваж эхэлбэл тоормосоо султган дахин зөөлөн гишгэ.
  • Бусад жолооч нарт өөрийгөө үзэгдэхүйц байлгах, өөрийн үзэгдэх байдлыг нэмэгдүүлэхийн тулд гэрлээ асаан хөдөлгөөнд оролц. Цаг агаарын нөхцөл хүндрэлтэй болсон үед аваарын гэрэлээ асааж яв.
  • Өгсүүр болон уруу газруудад хүнд араагаар яв.
  • Цас цэвэрлэгч, элс цацагч машинуудыг бүү гүйцэж түрүүл. Учир нь эдгээр машинуудын жолоочийн үзэгдэх орчин хязгаарлагдмал байхаас гадна тэдгээр машины урд талын замын нөхцөл нь арын замаасаа бүр тааруу байх болно.
Categories
мэдээ нийгэм

Өглөөний цай уух таван шалтгаан

Өглөөний цай зурган илэрцүүд“Өглөөний цай уух нь биед сайн” гэдгийг та хангалттай сонссон байх. Үүнтэй холбоотой янз бүрийн л заавар, зөвлөмжүүд байдаг. Аль нь яг үнэн юм бэ. Үнэхээр өглөөний цай тийм чухал гэж үү? гэсэн асуултууд эргэлзүүлж байгаа бол та шинжлэх ухааны үндэслэлтэй доорх таван шалтгаантай танилцаарай.

өглөөний цайгаа ууна уу зурган илэрцүүд1. Өглөөний цайгаа тогтмол уух нь биеийн эрүүл мэндэд жигд сайн

Өглөөний цайгаа тогтмол уух нь эрүүл мэндэд ашигтай гэсэн судалгаа маш олон бий.
Жишээ нь Харвардын их сургуулиас 16 жилийн турш явуулсан нэгэн судалгаанд АНУ-ын 45-82 насны 26 мянга гаруй эрчүүдийг оролцуулахад өглөөний цай уудаггүй эрчүүдийн зүрхний өвчнөөр өвдөх магадлал бусдаасаа 27 хувиар илүү байжээ.
Тодруулбал эдгээр эрчүүдийн цусан дахь сахарын хэмжээтэй холбоотойгоор зүрхний титэм судасны өвчин үүсч улмаар зүрхний шигдээсд хүргэдэг байна.
Мөн өглөөний цайгаа ууснаар эмэгтэйчүүдийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал, хэт таргалалт буурдаг гэсэн судалгаа бий.
Гэхдээ өглөө хөнгөн зууш, эрүүл хүнс хэрэглэж байгаа тохиолдолд шүү. Хэрэв босоод шууд шарсан төмс, бургер зэрэг эрүүл бус хоол идэх юм бол танд сайнаар нөлөөлөхгүй.

2. Өглөөний цайгаа тогтмол уух нь ой тогтоолтыг сайжруулна

Богино хугацааны ой тогтоолт, өглөөний цайны уялдаа холбооны талаар хийсэн судалгаанууд бас байна.
13-20 настай өсвөр насныхны дунд хийсэн судалгаанаас харахад өглөөний цайнаас бий болж буй их хэмжээний эрч хүч нь богино хугацааны ой тогтоолтын чадварыг сайжруулдаг гэжээ. Мөн өглөөгүүр овъёос болон түүний төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг бага ангийн сурагчдын богино хугацааны ой тогтоолт сайжирсны зэрэгцээ оюун ухаан нь тэлжээ.
Судалгаануудаас үзэхэд бага болон өсвөр насны хүүхдүүдэд өглөөний цай сайнаар нөлөөлж байгаа шиг насанд хүрэгчдэд ч мөн адил ажээ.

энерги зурган илэрцүүд3. Өглөөний цай бол энергийн ундарга

Нүүрс ус бага, эслэг өндөртэй хүнс өглөөний цагаар хэрэглэвэл бага ядарсан мэт сэтгэгдэл төрүүлдэг гэж 1999 онд гаргасан нэгэн сэтгүүлд дурдсан байна.
Хэрэв өглөөний цайндаа бүхэл үрийн талх, амуу тариа хэрэглэдэг бол биеийн бүхий л булчин, шөрмөсөнд дэмжлэг үзүүлж, эрч хүчтэй болгох болно. Мөн та кафейн их хэмжээгээр хэрэглэдэг бол өглөөдөө уураг агуулсан хүнс хэрэглэж бай. Тэгвэл урд өмнөхөөсөө ч илүү энергиэр цэнэглэгдэх болно.


Инээгээрэй зурган илэрцүүд4. Өглөөний цай таныг сайхан ааштай болгоно
150 орчим сайн дурынхны орсон судалгаагаар амуу тарианы төрлийн хүнс өглөөний цайндаа хэрэглэсэн хүмүүс хэрэглээгүй хүмүүсийг бодвол тэр өдөртөө аливаад илүү тайван байдлаар хандаж байсан байна.
Товчоор хэлбэл өглөөний цайгаа ууж гарах нь таныг илүү өөдрөг болгож, аливаад эерэг хандахад туслах юм. Та хэдэн ч настай байсан уур бухимдал, сөрөг сэтгэгдлээс хол байхыг хүсвэл өглөөний цайгаа тогтмол уух хэрэгтэй.

Гоолиг бие зурган илэрцүүд5. Өглөөний цай таныг тураана
Хэрэв та хоолны дэглэм бариад байдаггүй ч илүүдэл жинг хүсэхгүй байгаа бол өглөөний цайнд найдаж болох нь.
Өглөөний цагаар багахан хэмжээний хоол идэх нь бодисын солилцоог сайжруулдаг.
Харвардын судлаачдын явуулсан судалгаанд нийт 17000 эрчүүд оролцсон бөгөөд өглөөний цайгаа тогтмол уудаг эрчүүд хааяадаа эсвэл огт уудаггүй эрчүүдээс илүүдэл жин багатай байсан нь тогтоогджээ.

Categories
мэдээ спорт

Байнга хийж байх хэрэгтэй сунгалтын 15 дасгал

Дасгал зурган илэрцүүдДоорх дасгалуудын заримыг нь бид сайн мэднэ. Гэхдээ эдгээр 15 нь үр дүн болоод биед үзүүлэх сайн нөлөөгөөрөө шалгарсан дасгалууд юм. Үр дүнгийн талаар бодоод хийвэл илүү үр дүнтэй шүү дээ. Мөн сунгалтын дасгал биеийг уян хатан байлгах, булчинг хөшиж, чангарахаас хамгаалах, биеийн ерөнхий харагдах байдлыг сайжруулах болон шөрмөс таталтыг зогсоох гэх мэт олон ач холбогдолтой. Эрчимтэй дасгал бүрийн дараа байнга хийж байх нь булчинг хэтэрхий томрохоос сэргийлж зөв хэлбэрт оруулдаг.

Өглөө оройд 20-30 минут дасгал хийчихээд эдгээр дасгалуудыг үргэлжлүүлээд хийгээд байвал чи үе мөчний өвчинд өртөхгүйгээс гадна илүү галбирлаг булчинтай, эрүүл биетэй байж чадах юм. Харин шуудхан л А сууж чаддаг болно гэж амлаж чадахгүй шүү.

Дасгал 1
1. • Хэрхэн хийх вэ: Хүзүүгээ аль чадахаараа сунгаад баруун тийш толгойгоо зөөлөн буулга. Баруун чихээ, баруун мөрөндөө хүргэх гэж оролдоорой. Нөгөө талдаа мөн давтаарай.
• Ач тус: Энэ дасгал нь бүсгүйчүүдийн төдийлөн ажиллуулаад байдаггүй далны арын булчинг сунгаж, эгэм, цээжний ясны хөдөлгөөнийг сайжруулдаг.

Дасгал 2
• Хэрхэн хийх вэ: Хоёр гараа дагзан дээрээ зөрүүлж бариад толгойгоо бага зэрэг доош нь дарна. Ирүүгээ хөхөндөө хүргэхээр хичээгээрэй. Ирүүнийхээ доороос тулж байгаад хойд тал руугаа мөн давтаарай.
• Ач тус: Энэ дасгал нь эхний дасгалтай ижил ач тустай.

Дасгал 3
• Хэрхэн хийх вэ: Зурган дээрх шиг байрлал аваад урагшаагаа шахаж суу. Татагдаж байгаа зүүн хөлнийхээ тавхайнаас сайн барих хэрэгтэй шүү. Булчин чинь сунаж байгаа биз? Нөгөө талдаа мөн давтаарай.
• Ач тус: Өвдөгний булчин, шөрмөсийг сайтар сунгаж өгнө.

4. Дасгал #4
• Хэрхэн хийх вэ: Баруун гараа цээжнийхээ урдуур сунгаад зүүн гараараа их бие рүүгээ татаарай. Нөгөө талдаа мөн давтаарай.
• Ач тус: Энэ дасгал нь мөрийг уян хатан болгоно.

Дасгал 5
• Хэрхэн хийх вэ: Зурган дээрх шиг байрлал авч суугаад аль болох нуруу, толгойгоороо арагшаа сайн эргэнэ. Нөгөө талаараа бас давтаарай.
• Ач тус: Энэ байрлал хүзүү, мөр, нуруу, ташааны булчинг сайтар сунгаж, бүх биеийн чилээг гаргаж өгдөг.

Дасгал 6
• Хэрхэн хийх вэ: Эхлээд суниах байрлал аваад нэг хөлөө урагш гарныхаа дэргэд авчирна. Ташаан дээрээ аль чадахаараа даралт өгч барьж байгаад буцаж бэлтгэх байдалдаа орно. Нөгөө хөл дээрээ бас давтаарай.
• Ач тус: Ташаа, шилбэний булчинг сунгаж, уян хатан болгоно.

Дасгал 7
• Хэрхэн хийх вэ: Дээшээ харж хэвтээд гараа алдлаарай. Одоо хоёр хөлөө өвдгөөрөө нийлүүлээд дээш өргөнө. Нийлүүлсэн хөлөө баруун тал руугаа буулгаад зөөлөн буцааж бэлтгэх байдалдаа ирээд нөгөө талдаа давтана.
• Ач тус: Нурууны үеийн уян хатан байдлыг сайжруулж, булчинг нь сунгаж өгдөг. Мөн гуя, чээж, мөрний булчинд ачаалал өгнө.

Дасгал 8
• Хэрхэн хийх вэ: Өвдөглөж суугаад гараа ардаа авна. Ташаагаа ургаш түрж, толгойгоо хойшоо гэдийлгэнэ. Булчин чинь таталдаж байгаа нь мэдрэгдэж байгаа биз? Хэрвээ хүзүү чинь эвгүй болоод байвал заавал хүзүүгээрээ гэдийх шаардлагагүй шүү.
• Ач тус: Энэ байрлал нь хэвлийн хажуугийн хөндлөн булчингуудыг сунгаж өгнө.

Дасгал 9
• Хэрхэн хийх вэ: Нуруугаараа хэвтээд хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, өвдгөө нийлүүлж, таашаагаа дээш өргөнө. Гараа нурууныхаа ард атгаж бариад сайн сунгаарай.
• Ач тус: Чээж, хүзүү, нурууны булчинг сунгаж, стрессийг тайлна.

Дасгал 10
• Хэрхэн хийх вэ: Хажуу талаараа хэвтээд, нэг гараараа тоглгойгоо түшиж, эсрэг талын хөлөө өвдгөөр нь нугалж тавхайнаас нь барьж татна.
• Ач тус: Өвдөгний булчинг сунгаж, өвчин намдаана.

Дасгал 11
• Хэрхэн хийх вэ: Завилж суусан байрлалаас нэг хөлөө тавхай хэсгээс дээш өргөж чээж рүүгээ татаарай. Дасгалын явцад нуруугаа цэх байлгаарай. Дараа нь нөгөө хөл дээрээ давтана.
• Ач тус: Энэ дасгал өгзөгний булчинг сунгана.

Дасгал 12
• Хэрхэн хийх вэ: Хөлөө жийж суугаад тавхайнаасаа бариад урагш бөхийж хүйснийхээ нүхийг гуяндаа хүргэхээр хичээгээрэй. Хамгийн гол нь нуруугаа бөхийлгүй цэх байх юм.
• Ач тус: Энэ байрлал нь стресс тайлах шидтэй мөн нуруу, мөр, гуяны арын булчинг сунгаж, уян хатан болгоно.

Дасгал 13
• Хэрхэн хийх вэ: Цэх зогсоод нэг хөлөө өвдгөөрөө нугалж бариад аль болох бие рүүгээ татаж өгнө. Нуруугаа цэх байлгахаа мартаж болохгүй шүү.
• Ач тус: Гуяны булчинг сунгаж, уян хатан болгоно.

Дасгал 14
• Хэрхэн хийх вэ: Өвдөглөж суугаад хоёр гараа нурууныхаа ард атгаж бариад толгойгоороо газар тулж байгаад гараа аль болох урт сунгана. Одоо ташаагаа дээш өргөөд зурган дээрх шиг байрлалтай болно. Гараа таазанд хүргэхээр тэмүүлээрэй.
• Ач тус: Толгойн өвчинг намдааж, мөрний булчинг сунгана. Цусны эргэлтийг сайжруулна.

Дасгал 15
• Хэрхэн хийх вэ: Зурагт үзүүлсэн шиг хананд тулж байгаад бага зэрэг хүчтэй гишгээрэй. Нөгөө хөлөндөө бас ижил хийнэ.
• Ач тус: Шилбэний булчинг чинь сунгаж, уян хатан, нарийхан болгоно.
Дээрх бүх дасгалуудыг нэг талдаа 20 секунд барих маягаар ээлжилж хийгээрэй.

Categories
мэдээ нийгэм

Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоогийн “Япон-Монгол (нүүрээ хардаг) толь” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

хувьцаа зурган илэрцүүдТухайлбал, Хөрөнгө оруулсан буюу хувь нийлүүлсэн болохыг гэрчилсэн үнэт цаасыг хувьцаа гэдэг. Тэгвэл хувьцааг хэрхэн авах, зарах, яаж ашигтай ажиллаж болох вэ. Энэ талаар сурвалжлагыг нэгдүгээр нүүрнээс хүлээн авч уншаарай.

Мөн та https://admin.dnn.mn/plugins/news/login/ линкээр манай сонины сайт руу орж, цахим сонинд бүртгүүлж, захиалан унших боломжтой юм.

Д.Эрдэнэбат зурган илэрцүүдАрдчилсан намын зургадугаар Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрбээр “Хэтэрхий олон зүйл рүү орвол намын дүрэм задрах аюултай” хэмээн онцлон хэлжээ. Энэхүү сонирхолтой ярилцлагыг улс төрийн хоёрдугаар нүүрнээс унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоогийн “Япон-Монгол (нүүрээ хардаг) толь” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Уншигч та манай сонинг https://admin.dnn.mn/plugins/news/login/ линкээр DNN.mn сайт руу орж, цахим сонинд бүртгүүлж захиалан унших боломжтой юм.

Хөгжлийн банк зурган илэрцүүдХөгжлийн банкинд хийсэн шалгалтаар ямар, ямар зөрчил илрэв, тус банкны санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал нь ямар байгаа талаарх мэдээллийг нэг, дөрөвдүгээр нүүрнээс сонирхон хараарай.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа. Төмөр замын салбарын талаар чиглэл өгөх тухай Эдийн засгийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн хооронд үл ойлголцол гарсан. Түүний хувьд нэлээд ширүүхэн байр суурь илэрхийлсэн билээ. Тэрээр “Хаягдал төмрийг заавал Хятад руу гаргаж яах гээд байгаа юм бэ” хэмээн ярилцлагадаа онцлон хэлжээ. Энэхүү ярилцлагыг “Өдрийн сонин”-ы улс төрийн тавдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ойр тойрныхныг Авлигатай тэмцэх газрынхан баривчилж цагдан хорьсон. Тухайлбал, түүний хүргэн гэх Г.Дэнзэн болон төрсөн дүү Н.Наранцэцэг, эгчийнх нь хүүхэд Ц.Насанбат нарыг тендерийн хэрэгт холбогдуулан шалгаж буйгаа прокурорын байгууллага албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт өчигдөр АТГ-аас зарлан дуудах хуудас ирүүлжээ. Зарлан дуудах хуудаст сэжигтнээр тооцон шалгах шаардлагатай тул хэмээсэн байна. Харин Н.Алтанхуяг зарлан дуудах хуудсын дагуу 16:00 цагийн үед Авлигатай тэмцэх газар очиж мэдүүлэг өгөхөөр болсон тухай түүний ойрын эх сурвалж хэлэв. Хэрэв тус газар очиж мэдүүлэг өгөхгүй бол албадан ирүүлэх арга хэмжээ авна гэж мэдэгджээ. Энэ талаарх мэдээллийг нэг болон баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Хууль сахиулахын их сургуулийн Цагдаа судлалын тэнхмийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Ю.Бадамхандтай ярилцлаа. Тэрбээр ЗХУ-д Эрхүү хотын Улсын багшийн дээд сургуулийг төгсчээ. Дараа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсч, эрх зүйч мэргэжил эзэмшсэн байна. Тухайн үед Нийгмийг аюулаас хамгаалах яам, цагдаагийн байгууллага хүүхдийн төлөөлөгч, байцаагчид сурган хүмүүжүүлэгч байх ёстой гэж үздэг байжээ. Энэ бодлогын дагуу шинэхэн багш цагдаад хүүхдийн төлөөлөгчөөр анх ажилд орсон юм. Ю.Бадамханд 2013 онд ОХУ-д докторын зэрэг хамгаалаад, одоогийн сургуульдаа ирсэн гэнэ. “Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт халдлагаас хамгаалах криминологийн асуудал” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Энэхүү ярилцлагыг манай сонины 12 дугаар нүүрний “Багш” булангаас сонирхон хараарай.

Уншигч та манай сонинг https://admin.dnn.mn/plugins/news/login/ линкээр DNN.mn сайт руу орж, цахим сонинд бүртгүүлж захиалан унших боломжтой юм.

Амбасэлмаа зурган илэрцүүдСоёлын гавьяат зүтгэлтэн Дүгэрийн Амбасэлмаа гуайтай хуучиллаа. Саяхан 85 насны ойгоо тэмдэглэсэн түүний хамтран зүтгэгчид нь бүхэл бүтэн жаран жил сэтгүүл зүйн гал тогоонд явсан гэдгийг нь онцолж байна лээ. Д.Амбэсэлмаа гуай телевизийн олон нэвтрүүлэг бэлтгэснээс гадна Радио, телевизийн дээд сургуульд багшилж, “Сонссоноо уншихуй”, “ Үзсэнээ уншихуй ” , “Бичсэнээ уншихуй” гэсэн гурван боть ном гаргажээ. Түүнтэй ийнхүү хөөрөлдсөнийг 13 дугаар нүүрнээр унших боломжтой.

Мөн https://admin.dnn.mn/plugins/news/login/ линкээр манай сонины сайт руу орж, цахим сонинд бүртгүүлж захиалан унших боломжтой юм.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Сонины тойм бичсэн Э.МӨНХТҮВШИН