Categories
мэдээ улс-төр

УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 01-ээс 04-ний өдрүүдэд намын бүлэг, ажлын хэсэг, байнгын, дэд хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 01-ний Мягмар гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 01-ний Мягмар гарагт:

  • “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
  • “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 01-ний Мягмар гарагт:

1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаа “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институцийг үүсгэн байгуулах хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2016.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжсэн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 15.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Тогтвортой хөгжлийн зорилго /НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс мэдээлэл хийнэ/;
  • Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 /Засгийн газар, Үндэсний хөгжлийн газар мэдээлэл хийнэ/.

11 дүгээр сарын 02-ны Лхагва гарагт:

1.Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/.

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл/Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Төсвийн байнгын хорооны 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг, санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргах бүхий үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

11 дүгээр сарын 03, 04-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016.10.21-ний өдрийн 11 дүгээр дүгнэлт;
  • Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Экспортыг дэмжсэн төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл/Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.10.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл.
Categories
мэдээ нийгэм

Маргааш нийтээрээ амарна

Image result for zasgiin gazriin ordon

Энэ сарын 31-ны өдөр буюу маргааш бүх нийтээрээ амарна. Тодруулбал, эл өдөр Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиож байгаа билээ. Уг өдрийн хүрээнд үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болох юм байна. Барилдаан маргааш 14.00 цагт эхлэх аж. Монгол Улсын Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заажээ.

Categories
мэдээ нийгэм

Мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхааруулж байна

10 дугаар сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджийн орчим ба түүнээс дулаан байх хандлагатай байгаа хэдий ч нийт нутгаар гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтох хугацаа олон жилийн дунджийн орчим харин намрын мөсний үзэгдэл эхлэх хугацаа 1-5 хоногоор өмнө ажиглагдах төлөвтэй байна.

Ихэнх гол мөрөнд 10 дугаар сарын дунд үе ба 11 дүгээр сарын эхээр мөсний үзэгдэл ажиглагдаж эхлэх ба 11 дүгээр сарын 10-20-ны хооронд битүү мөсөн бүрхүүл тогтоно.

Прогнозоос харахад ихэнх гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл 11 дүгээр сарын дунд үед тогтох төлөвтэй байгаа хэдий ч энэ жил гол мөрөн, нуурын мөсний зузааны даац хүн, мал, машин техник явахад аюулгүйн хэмжээнд хүрч чадахгүй гэдгийг анхаарч, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг ард иргэдэд сануулж байна.

Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацааг хүснэгтэнд үзүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй алга болсон загасчны эрлийг зогсоожээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хар-Усан тохой гэдэг газар иргэн 38 настай, иргэн М загасчилж яваад Орхон голын усанд осолдож, сураггүй алга болсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 23-нд ирсэн билээ.

Улмаар эл дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, хоёр автомашин, ар гэрийн дөрвөн хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг эхэлсэн юм.

Харамсалтай нь өчигдрөөс эхлэн эрлийн ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.

Онцгойгийнхон энэ хугацаанд нийт 52 км газар эрэн, хайх ажил явуулсан байна.

Categories
мэдээ спорт

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд спортоор өрсөлдөнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулах гэж байна. Нийслэл хот үүсгэн байгуулагдсаны 377 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй тус тэмцээн олс таталт, ширээний теннис, дардс нисдэг таваг, шатар, гар барилдаан гэсэн төрлүүдээр явагдана.

Тэмцээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд холимог багаар оролцох бөгөөд нэгдүгээр байр эзэлсэн багийг нэг сая төгрөгөөр шагнана. Харин дэд байрын багийг 800 000, гуравдугаар байрыг 600 000 төгрөгөөр урамшуулах юм байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Ээж” уран сайхны кино шагнал хүртжээ

Оросын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдсан “Мөнгөн Акбузат” кино урлагийн наадмыг “Ээж” хэмээх Монголын уран сайхны киногоор нээжээ.


Мөн “Ээж” уран сайхны кино тус наадмын шилдгүүдийн нэг болжээ. Тодруулбал “Мөнгөн Акбузат” кино наадмын Шилдэг эмэгтэй дүрийн шүүгчийн тусгай шагналыг “Ээж” киноны уран бүтээлч хүртжээ. Кино гол дүрийг МУАЖ Д.Мэндбаяр бүтээсэн бөгөөд шагналыг киноны зохиолч МУСТА Б.Мөнхтуяа очиж гардан авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Онцгойгийнхонд зориулсан байр ашиглалтад оров

Онцгой байдлын ерөнхий газар дунд хугацааны хөтөлбөрийнхөө хүрээнд ажилтан албан хаагчиддаа зориулж бариулсан анхны орон сууц ашиглалтад оржээ. Орон сууцыг хүлээн авах ёслол өнгөрсөн пүрэв гаригт болсон байна.

72 айлын орон сууцыг Буянт-Ухаад барьж ашиглалтад оруулсан байна. Барилгын гүйцэтгэгчээр “Монгол Алтай Гоулд” компани ажиллажээ.

Шадар сайд У.Хүрэлсүхийн тайлбарласнаар бол орон сууцны үнэ зах зээлийн ханшаас хямд, 1м2 нь 1 сая төгрөгийн үнэтэй аж. Энэ хөтөлбөр зөвхөн нийслэлд гэлтгүй хөдөө орон нутагт ч хэрэгжиж байгаа. Тодруулбал, Булган аймагт 20, Завханд 30, Архангайд 35, Төв аймагт 26 , Говьсүмбэрт найман айлын орон сууцыг барьж, алба хаагчдын амьдралд бодитой хувь нэмэр оруулж байгаа юм байна. Мөн Баянзүрх дүүргийн гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн эзэмшлийн газарт 300 айлын “Онцгой” хотхоны орон сууцны барилгын ажлыг эхлүүлжээ. Ирэх онд 450 айлын орон сууц бэлэн болох юм байна.

Categories
мэдээ спорт

Д.Сумъяаг “Хангарди” одонгоор шагнав

Нийслэлийн 377 жилийн ойг тохиолуулан зарим хүмүүсийг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа. Бразилийн Рио де Жанеро хотноо зохион байгуулагдсан “Рио-2016” зуны олимпийн наадмаас жудо бөхийн төрөлд “Мөнгөн медаль” хүртэж, эх орныхоо нэр хүндийг тив, дэлхийд дуурсгасан Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа, нийслэлийн иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд ухамсарт амьдралаа зориулж, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавъяат эмч Г.Батчулуун нарын хөдөлмөр, зүтгэлийг өндрөөр үнэлж, нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнаж байгаа юм. Шагналыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар гардуулан өгч, баяр хүргэлээ.

Categories
мэдээ нийгэм

Даваа гаригт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Image result for Даваа гаригт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” энэ сарын 31-ний даваа гарагт тохионо. Энэ өдөр бүх нийтээр амрах юм. Даваа гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Консулын асуудлаарх олон улсын бага хурал болов

БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас Консулын асуудлаарх олон улсын гурав дахь чуулга уулзалтыг Сөүл хотноо 10 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулав.

Чуулга уулзалтанд 33 улс, 19 төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, консулын чиг үүрэг хэрэгжүүлэх талаарх туршлага, консулын салбар дахь хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох талаар санал солилцлоо.

Чуулга уулзалтанд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд оролцсон бөгөөд уулзалтын үеэр “Консулын салбар дахь хамтын ажиллагааны тохиролцоо”-г талууд санал нэгтэйгээр баталсан нь “Консулын харилцааны тухай Венийн конвенц”-ийг 1967 онд баталснаас хойш консулын асуудлаар олон улсын түвшинд байгуулсан анхны баримт бичиг болж буйгаараа онцлог байв.