Categories
гадаад мэдээ

Италийн эргийн харуул 10 гаруй мянган дүрвэгчдийг живэхээс аварчээ

Энэ долоо хоногийн мягмар гараг хүртэлх гурав хоногийн хугацаанд Газар Дундын тэнгист явж байсан 10 мянга гаруй дүрвэгчид болон цагаачдыг аварлаа гэж Италийн эргийн харуулын алба мэдэгдлээ.

Газар Дундын тэнгисийг гатлахаар явж буй Африк болон Ойрхи Дорнодын цагаачид болон дүрвэгчдийн тоо эрс нэмэгдсэн нь жилийн энэ цаг үед цаг агаар харьцангуй тогтвортой бөгөөд өмнө зүгээс салхилж байдагтай холбоотой ажээ.

Харин цагаачид болон дүрвэгчдийг тээвэрлэж буй завинуудын ихэнх нь далайгаар хөвөхөд тохиромжгүй бөгөөд даац хэтрүүлдгийн улмаас Европт хүрэхээсээ өмнө тэнгист хөмөрч живдэг байна.

Олон улсын цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллагын /The International Organization for Migration/ мэдэгдсэнээр, өнгөрсөн зургадугаар сарыг хүртэлх 18 сарын хугацаанд Газар Дундын тэнгист 6600 гаруй дүрвэгч болон цагаач живж нас барсан болон сураггүй болжээ.

Энэ тоо цаашид улам нэмэгдэж болзошгүй гэж албаны хүмүүс үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Политехник коллежийн нээлтэд оролцлоо

Өнөөдөр Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 91 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллеж шинэ хичээлийн жилийнхээ нээлтийг хийж шинэ суралцагчдаа хүлээж авлаа.

Энэ хичээлийн жилд МСҮТ болон Политехник коллежид хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай 193 мэргэжлээр залуусыг сургах бөгөөд тэдний нэг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлт “Эрдмийн баяр”-т УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдТ.Суреш Бабу нар оролцов.

Монгол Улсын нийгэм, эдийн засагт тэр дундаа хөнгөн үйлдвэр, урлал урлахуйн салбарын хөгжлийн түүчээ болсон ур чадвартай мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж ирсэн 50 жилийн түүхтэй Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн багш сурагчдад УИХ, Засгийн газрын өмнөөс хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж Н.Номтойбаяр сайд үг хэллээ. Тэрбээр сургуулийн хамт олонд амжилт хүсч хэлсэн үгэндээ хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй мэргэжилтнүүд нь МСҮТ төгсөгчид байдаг хэрнээ мэргэжлийн боловсролын сургуулийн нэр хүнд, сурч буй оюутан залуус, багш, ажилтнуудын үнэ цэнэ төдийлөн сайн үнэлэгдэхгүй байгаа нь энэ салбарт бодлогын томоохон шинэчлэл хийх цаг нь болсныг онцолсон. Тэрбээр энэхүү шинэчлэлийн хүрээнд юуны өмнө ажил олгогч талын бодлогыг сургалтын бодлоготойгоо уялдуулах замаар залуус ажил олгогчийн захиалгын дагуу суралцаад төгсөөд шууд ажлын байртай болдог байхын хамт Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төгсөгчдөд хувиараа ажил хөдөлмөр эрхлэхэд бизнесийн гарааны дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэхээр заасныг хэрэгжүүлэх, МСҮТ, политехник коллеж төгсөөд тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажилласан залуусыг их дээд сургуульд суралцахад мэргэжлийн боловсролын сургуульд сурсан хугацаанд үзсэн хичээлийг нь кредит цагт тооцуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг үндсэн таван чиглэлд тодорхой ажлуудыг хийхээ дуулгасан юм.

1965 онд нийтийн ахуй үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт мэргэжилтэй ажилтан бэлтгэх үндсэн үүрэгтэйгээр байгуулагдсанаас хойш 45 мянган мэргэжилтнийг бэлтгэсэн тус сургуульэнэ хичээлийн жилд хамгийн олон буюу 32 мэргэжлээр 600 гаруй суралцагч элсүүлснээр нийтдээ 1300 орчим оюутан сурагчтай сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж буйг захирал Б.Даваажав танилцуулаад Бүгд Найрамдах Энэтхэг улсын буцалтгүй 2,8 сая ам.долларын тусламжаарсургалтын материаллаг баазаа сайжруулж, 2016-2017 оны хичээлийн жилд гагнуур, хэвлэлийн ажилтан, үйлдвэрийн цахилгаан, электрон техник, мехатроник мэргэжлийн орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон лабораториуд, хичээл, дадлагын байртай болж залууст суралцах таатай орчныг бүрдүүлснээ “Эрдмийн баяр”-ын үеэр онцолж байлаа.

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж улс, орны хөгжлийн түлхүүр болсон гар урлал, үйлдвэрлэл, үйлчилгээний 30 гаруй мэргэжлээр ерөнхий боловсролын сургуулийн ес болон арванхоёрдугаар анги төгсөгчдөөс гадна насанд хүрэгчдийг 1-3 жилийн хугацаанд сургаж хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын шаардлагад нийцсэн ур чадвар эзэмшүүлэн төгсгөж байна. Тус сургууль хичээлийн хоёр байр, 300 оюутны дотуур байр, номын сан, биеийн тамирын танхимтай. Мэргэжлийн болон мэдээлэл технологийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лаборатори, дадлагын газрууд бүхий сургалтын иж бүрэн орчинтой тус сургуулийн суралцагчид төгсөөд өөрөө өөртөө ажлын байр бий болгож чадах хэмжээнд бэлтгэгдэж буй нь хамгийн том давуу тал. Тухайлбал, үсчин, гоо засалч, оёдолчин зэрэг мэргэжлээр төгсөгчид нь 100 хувь ажлын байртай болдгийн багагүй хувь нь өөртөө ажлын бай бий болгоод зогсохгүй ажил олгогч болж чаддаг тухай нээлтийн ёслолын үеэр ярьж байлаа. “Эрдмийн баяр”-т оролцсон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт тус сургуулийнхан БНЭУ-аас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд байгуулсан зарим мэргэжлийн лаборатори, дадлагын газруудаа танилцуулж, суралцагчдынхаа хийсэн бүтээлийг сонирхууллаа.

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны яамны дэргэдэх 75 хүүхдийн цэцэрлэг нээлтээ хийв

“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны хуралдаанаас Гадаад харилцааны яаманд хүүхдийн цэцэрлэг байгуулах шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам АСЕМ-ын бэлтгэл алба байрлаж байсан байрыг МХЕГ, Нийслэлийн боловсролын газраас өгсөн зааварчилгааны дагуу стандартад нийцүүлэн засварлаж, гурван анги бүхий 75 хүүхдийн цэцэрлэг болгон тохижуулав.

Төсвийн хүндрэлтэй үед Гадаад харилцааны яамны ажилтан албан хаагчид уг цэцэрлэгийг байгуулахад 1 өдрийн цалингаа хандивлажээ.

Гадаад харилцааны яамны цэцэрлэг нь Сүхбаатар дүүргийн 16-р цэцэрлэгийн салбар цэцэрлэг болж байгаа бөгөөд нэг бүлэгт хоёр багш ажиллана.

Тус яамны ажилчдын дийлэнх нь залуу мэргэжилтнүүд бөгөөд цэцэрлэг байгуулснаар ажиллагсдынхаа нийгмийн томоохон асуудлын нэгийг шийдвэрлэж, өглөө, оройд хүүхдээ авахад гардаг хүндрэл багасах, ажлын байрны бүтээмж өсөх зэрэг эерэг хандлагууд гарна гэж үзэж байгаа аж.

Залуу гэр бүлийг дэмжсэн ажлын ээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор ОХУ, Казахстан, АНУ, Австрали зэрэг улсын төрийн байгууллагуудын дэргэд төрийн албан хаагчдад зориулсан цэцэрлэг ажилладаг олон улсын жишиг байдаг.

Categories
гадаад мэдээ

Тариаланчдадаа таван сая ухаалаг утас бэлэглэнэ

Пакистан улсын Засгийн газар тариаланчдадаа газар тариалангийн мэдлэг боловсролыг нь сайжруулах зорилгоор таван сая ухаалаг гар утас бэлэглэхээр болжээ.

Тариаланчид ухаалаг утсаар дамжуулан газар тариалангийн тухай мэргэжилтнүүдийн зөвлөгөөг хүлээн авахаас гадна пестицидийг хэрхэн тариаландаа ашиглах гэх зэрэг олон төрлийн мэдээлэл авах боломж бүрджээ. Гэвч цахим хэрэгслээр хангалттай мэдээлэл авч чадахгүй байх магадлалтай тухай мэргэжилтнүүд сануулсан байна.

Эхний ээлжийн гар утаснуудыг ирэх аравдугаар сард илгээхээр болсон тухай тус улсын Мэдээлэл технологийн хүрээлэнгийн дарга Умар Сайф мэдээлжээ.

Пакистанаас гаднаЭнэтхэг, Кени улсууд мөн тариаланчдынхаа боловсролд анхаарч ухаалаг утасны технологийг ашиглах бодлого хэрэгжүүлэх болсныг BBC онцолжээ

Categories
мэдээ нийгэм

Гурван настай хүү халуун цайнд түлэгдэн шархаа даалгүй нас баржээ

Тогоотой халуун цайнд түлэгдэн ГССҮТ-д эмчлүүлж байсан гурван настай хүү шархаа даалгүй нас баржээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суухгурван настай М хүү тогоотой халуун цайнд түлэгдэж ГССҮТ-д эмчлүүлж байгаад өчигдөр амьсгал хураасан байна.

Одоогоор тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Үүний өмнө зургаадугаар сарын 22-ны өдөр бага насны охин буцалсан усанд түлэгдэж, шархаа даалгүй нас барсан.

Иймд бага насны хүүхдээс буцалсан халуун зүйлсийг хол байлгаж, анхаарал сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн эзэнгүй байшингуудыг тонодог бүлэг этгээдийг баривчилжээ

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид зуслангийн эзэнгүй байшинг тонож хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилжхулгайлан авсан эд зүйлсийг нь хураан авчээ.

Тус бүсэд Ар хустай, Цээнэ, Цолмон, Гоодой, Баянбулаг, Бэлх, Хандгайт, Майхан толгой, Санзай Сэлбэ, Шарга морьт, Зуунмод зэрэг зуслангууд хамаарагдах аж.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрөгч амралтын өдөр мансууруулах бодис хэрэглэж байсан хоёр эмэгтэйг баривчилжээ

Өнгөрөгч амралтын өдөр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн алба хаагчид мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамал хууль бусаар хэрэглэж, тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хороо Дарь-Эх орчимд, Улаанбаатар хотын харьяат 18-29 насны хоёр эмэгтэй, нэг эрэгтэй каннабисын төрлийн ургамал хэрэглэж байхад нь баривчилж, эд мөрийн баримтаар хар ногоон өнгийн нунтаг ургамал хураан авч, сэжигтнүүдийг хорих 0461-р ангид цагдан хорьж мөрдөн байцаалт явуулж эхэлжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Г.Отгонцэцэгт нэг өрөө байр, “Ланд крузер” автомашин бэлэглэжээ

“Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн барилдааны эмэгтэйчүүдийн 48 кг жингийн барилдаанд Казахстан улсын нэрийн өмнөөс зодоглосон Г.Отгонцэцэг олимпийн хүрэл медаль хүртсэн билээ. Энэхүү амжилтыг нь үнэлж Казахстаны Засгийн газраас 75 мянган ам.долларын шагнал хүртээж байсан юм. Мөн тус улсын Дотоод явдлын яамны сайд, хурандаа генерал К.Касымовын тушаалаар түүнийг болон дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт “Kyrmet” одонгоор шагнасан юм. “Қyrmеt” гэдэг нь Казах хэлээр “Хүндлэл” гэсэн үг аж. Уг одон нь Казахстан улс тусгаар тогтносон 1993 оноос хойш эдийн засаг, соёл урлаг, спортын салбарт өндөр амжилт ололт гаргасан хүмүүст Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог одон юм байна.

Тэгвэл өчигдөр түүнийг Казахстаны Чимкент хотын захирагч Бейбут Атамкулов хүлээн авч, нэг өрөө байр, “Toyota Land Cruiser” маркийн автомашин бэлэглэжээ. Шавиа шагнал хүртсэний дараа дасгалжуулагч Д.Энхбаатар фэйсбүүк хуудсандаа “Өнөөдрийн билэгт сайн өдөр Рио-2016 Олимпийн наадмын анхны хүрэл медальт шавь Г.Отгонцэцэгийг маань Казахстан улсын Чимкент хотоос “Ланд Круйзер Прадо” жийп машин болон нэг өрөө байраар шагнаж урамшууллаа. Хийсэн хөдөлмөрийг бодьтойгоор үнэлсэн Казахстаны улсын Чимкент хотын удирдлагуудад баярлалаа. Г.Отгонцэцэгтээ аз жаргал, сайн сайхан, эрүүл энхийг хүсэж, Токио-2020 Олимпийн наадамд аварга болохыг хүсэн ерөөе. Дараагийн Олимп чинийн байх болно” хэмээн бичжээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутнуудыг боловсролын зээлд хамруулна

Үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн анхны их сургууль-МУИС энэ жил 74 дэх хичээлийн шинэ жилтэйгээ золгож байна. Нээлтийн ёслолд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ж.Мөнхбат оролцон оюутнуудад Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын нэрийн өмнөөс баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Тэрээр “Засгийн газар оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтаас чөлөөлөхийн тулд эхний ээлжинд 100 мянган оюутныг боловсролын зээлд хамруулж, гурван жилийн дараа гэхэд 150 орчим мянган оюутан хамрагдах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна. Энэ нь өрхийн орлогыг дэмжсэн, боловсролд зориулсан оновчтой хөрөнгө оруулалт болно” гэж онцлов.

“Оюутнуудыг хичээлийн бус цагаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг хангахын тулд “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлж, ажил олгогчдыг татварын бодлогоор дэмжих, багш, сурган хүмүүжүүлэгч, ажилчдыг ажлын таатай нөхцөлөөр хангах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх олон зорилтыг үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Салбарын яам ч их, дээд сургуулийг зөвхөн сургаж, суралцдаг бус, судалгаа, эрдэм шинжилгээний талбар болгохыг зорьж байгаа” гэж Монгол Улсын сайд Ж.Мөнхбат хэллээ.

2016-2017 оны хичээлийн жилд МУИС-д 4500 оюутан элсэн оржээ

Categories
мэдээ соёл-урлаг

Драмын театрийн намар цагийн нээлт “Тэнгэрийн хүү” жүжгээр эхэлнэ

Улсын драмын эрдмийн театр намар цагийн үзвэрээ “Тэнгэрийн хүү” жүжгээр нээхээр болжээ. Уг жүжиг ирэх сарын 5,6-нд үзэгчдийн хүртээл болох ба мөн сонгодог жүжгүүд тоглохоор төлөвлөсөн байна. Тухайлбал, 9-р сарын 23, 24, 25-ны өдрүүдэд У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг шинээр тавихаар болсон ба уг жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар өнгөрсөн жил шинэчлэн найруулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Харин 10-р сард уламжлалл ёсоор түүхэн жүжгүүд тайзнаа тоглогдоно