Categories
мэдээ нийгэм

Цагааннуурын цагаан загас, хар галууны суурьшлын улмаас тоо толгой нь эрс цөөрчээ

Сүүлийн үед Хөвсгөл аймгийн Цагааннуурын цагаан загасны тоо эрс цөөрч байгаа ажээ. Орон нутгийн эх сурвалжийн мэдээллэснээр, цагаан загас дархадын хотгорын бүх нуурт ялангуяа доод Цагааннуурт хамгийн их байсан боловч нуур бохирдсон, хар галуу суурьшсан зэргээс шалтгаалан ховордсоор буй юм банйа.

Эдүгээ Цагааннуур орчим 20 гаруй мянган хар галуу суурьшчээ. Нэг хар галуу өдөрт 2-3 кг загасаар хооллодог учраас цагаан загас ховордох гол шалтгаан болж байгаа аж. Мөн иргэд ашиг хонжоо хайж, олон загас барих зорилгоор нуурт тор их тавьсны улмаас торны хаягдал нуурыг ихээхэн бохирдуулдаг байна.

Цагаан загас нь мөнгөлөг цагаан хайрстай, сайн чанарын амтлаг махтай 4-5 насандаа үржиж эхэлдэг. 1940-өөд оны эхнээс цагаан загасыг үйлдвэрийн аргаар жилд 170 тонныг олборлож байсан бол 1990-ээд оны дунд үеэс хязгаарлалттай хэмжээгээр олборлож байжээ.

Categories
мэдээ нийгэм

МУБИС-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Боловсролын их сургуулийг 65 жилийн
ойг нь тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав. Шагналыг
өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан
өгсөн юм.

Энэ үеэр
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ:

“Эрхэм хүндэт
эрдэмтэн судлаачид аа,

Хүндэт багш,
оюутнууд аа,

Монгол Улсын
Боловсролын Их Сургуулиар овоглодог эрдэмтэн судлаачид, төгсөгчид, оюутнууд,
ажилтан, албан хаагчид Та бүхэнд тус сургуулийн 65 жилийн ойн баярыг
тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 7-р сарын 8-ны өдрийн 97
дугаар зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсанд баяр
хүргэж, сайны ерөөл өргөн мэндчилгээ дэвшүүлье.

Монгол Улсад дээд
боловсролтой багшлах боловсон хүчнийг бэлтгэж ирсэн үндэсний хэмжээний төрийн
өмчийн их сургууль-Монгол Улсын Боловсролын Их Сургууль өндөр үүдээ өргөөд 65
жилтэйгээ энэ жил золгож байна. Улсын багшийн институт анх 8 багш, 200 гаруй
оюутан, 2 мянга орчим ном бүхий номын сантайгаар 1951 онд байгуулагдаж байсан
бол өнөөдөр бакалавр, магистр, докторын сургалтыг олон хэлбэрээр зохион
байгуулдаг, 14 мянга орчим оюутан, магистрант, докторанттай, 1000–аад багш,
ажилтантай, 20 гаруй хичээлийн болон оюутны байртай, сургалт судалгааны 10-аад
төв, мэдээллээр төрөлжсөн электрон бааз бүхий 190 мянга гаруй номын фондтой
үндэсний их сургууль болжээ. Энэ бүхнийг бүтээн цогцлоосон амжилтын эздэд гүн
хүндэтгэл илэрхийлье.

Тус сургууль нь Монгол
Улсын боловсрол, шинжлэх ухаан, урлаг, спортын хөгжилд их хувь нэмэр оруулж
ирснийг мөн бахархан тэмдэглэж байна. Монголын хөгжлийн ирээдүй оюуны
боловсролын хөгжлөөс шууд хамаарна. Тийм ч учраас Монголын төдийгүй дэлхийн
хөгжлийн ирээдүйн гол хөдөлгөгч хүч нь өндөр боловсрол, бүтээлч сэтгэлгээтэй
боловсон хүчин, тэднийг сурган хүмүүжүүлэгчид байх болно.

Оюун билиг, эрдэм
ухаан бол хүн төрөлхтний оршин тогтнол, хөгжил дэвшлийн дархлаа билээ. Чухамхүү
үүнийг дээдлэн шүтэж, төрийн бодлогын тулгуур болгосон улс үндэстэн, ард түмэн
аль ч цаг үед аз жаргалтай амьдарч, хөгжил дэвшлийн манлайд явж байна. Та
бүхнийг багш боловсролын шинэчлэлийг гүнзгийрүүлж, сургалтын хөтөлбөр,
төлөвлөгөөг нийгмийн хэрэгцээ шаардлага, олон улсын жишигт нийцүүлэн иж бүрэн
шинэчлэн хэрэгжүүлэхэд улам бүр анхаарч ажиллана гэдэгт итгэж байна. Амжилтаа
ахиулж, урагшаа тэмүүлээрэй.

Нэр төртэй,
хариуцлагатай боловсон хүчин бэлтгэж байгаа МУБИС-ийн эрдмийн хамт олон, оюутан
суралцагч, ажилтан ажилчид Та бүхэнд аз жаргалтай, эрүүл энх байж оюун ухааны
хишиг буян түгээх гэгээлэг, ариун үйлсдээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Categories
мэдээ улс-төр

Дэд сайд Б.Батцэцэг Куба улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны
дэд сайд Б.Батцэцэг 2016 оны 9 дүгээр сарын 30-нд Бүгд Найрамдах Куба Улсаас
Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Омар Маррерог эх орондоо
бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Элчин сайд М.Омар
Монгол Улсад ажиллах хугацаандаа Куба, Монголын харилцаа хамтын ажиллагааг
өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллаж, зарим тодорхой үр
дүнд хүрсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр мөн Монгол Улсын
Ерөнхийлөгчийн Куба Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсонд баяртай
байгаагаа онцлов.

Элчин сайд ажиллах
хугацаандаа хоёр орны харилцаанд тэмдэглүүштэй үйл явдлууд, тухайлбал, хоёр
орны хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой, Монгол Улсын Төрийн
тэргүүн Куба Улсад олон арван жилийн дараа айлчилсан зэрэг арга хэмжээний гэрч
болж, зохион байгуулж оролцсоныг Дэд сайд Б.Батцэцэг онцлон тэмдэглэж, Элчин
сайдад ажлын амжилт, эрүүл энх сайхныг хүсэв.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгос пуужингаас хамгаалах THAAD системээ байрлуулах газраа зарлалаа

Өнөөдөр буюу Баасан гарагийн өглөө Өмнөд Солонгосын эрх баригчид АНУ-аас худалдаж авсан пуужингаас хамгаалах системээ байрлуулах газрыг зарлажээ. THAAD (Terminal High Altitude Area Defence system) хэмээх уг системийг тус улсын зүүн өмнөд Сёнжу мужийн төвөөс хойш 18 км зайтай Лотте группын гольфийн талбайд байрлуулахаар болсон байна.

Анх THAAD-ийг Сөүлээс зүүн өмнө зүгт 296 км зайнд орших Сёнсан пуужингийн баазад байрлуулах гэж байсан ч нутгийн иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Иргэд радарын системийн хор хөнөөлөөс болгоомжилж байгаагаа засгийн газарт илэрхийлэн тэмцэж байв.

Тэгвэл шинэ байрлал нь далайн түвшнээс 680 метр өндөрт өргөгдсөн, иргэдийн оршин суудаг бүсээс хол зайтай газар юм.

Гэвч тус байрлалаас холгүй орших Гимчён хотын иргэд эсэргүүцлээ илэрхийлэхээр бэлдэж байгааг Ёнхап агентлаг мэдээлсэн байна. Шинэ газрыг Лотте группээс $90 саяар худалдаж авахаар тохирсон бөгөөд уг наймааг Өмнөд Солонгосын парламентаар батлуулах юм.

THAAD системийг байрлуулах болсон нь сүүлийн үед сайжраад байсан Өмнөд Солонгос-Хятадын харилцааг муутгаад байна. Өмнөд Солонгосын тал THAAD-ыг зөвхөн Хойд Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалах зорилготой гэж байгаа. Харин Хятадын тал үүнийг хатуу эсэргүүцэж, хилийн ойролцоо нь АНУ-ын пуужингаас хамгаалах зэвсэг байрлуулах нь үндэсний ашиг сонирхолд нь сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

THAAD системийг ирэх онд сонгосон байрлалд суурилуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Хил давуулан хулгайлсан малыг буцаах асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулна

Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны Хилийн бүсийн хамтын ажиллагааны асуудлаар хамтарсан ажлын хэсгийн хуралдаан боллоо.

Энэхүү хуралдаанд Хуул зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Оросын Холбооны улсын Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, орлогч сайд И.Н. Зубов тэргүүтэй төлөөлөгчид, ЦЕГ-ын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, ХХЕГ болон Монгол Улс, ОХУ-ын хил орчмын бүс нутгийн цагдаагийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцов.

Хуралдааныг ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр нээж үг хэлэн Монгол Орос хоёр орны олон жилийн уламжлалт найрсаг, халуун дотно хамтын ажиллагаа хууль зүйн салбарт ч хадгалагдаж ирсэн болохыг онцлон тэмдэглэв.

Мөн 2001 онд Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны хамтын ажиллагааны хэлэлцээр, хамтран ажиллах тухай протокол байгуулсан нь хамтын ажиллагааны үндсэн баримт бичиг болсон юм.

Хоёр улс гэмт хэрэгтэй тэмцэх, алба хаагчдыг сургаж бэлтгэх, хамтарсан дадлага, сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцох зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж байгааг тодотголоо.

Мөн өнөөдрийн арга хэмжээ гурван мянга гаруй км урт газар нутгаар хиллэдэг хоёр орны хувьд ихээхэн үр дүнтэй байх учиртайг онцлоод хоёр орны хил орчмын иргэд өдөр тутам хууль эрх зүйн тун ярвигтай орчинд амьдарч байгаа тухай дурьдсан юм. Тиймээс “Бид хийж чадах боловч хийхгүй байгаа тэр асуудлыг юун түрүүнд эцэслэх ёстой” гээд анд нөхдийн хувьд нүүр нүүрээ харж байгаад тулгамдсан асуудлаа ярилцаж шийдэх ёстойг онцлов.

Ажлын хэсгийн хурлаар хил орчмын бүс нутгийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл сонсч, хар тамхи, галт зэвсэг, тэсрэх бодисын хууль бус наймаатай тэмцэх, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийн хууль бус наймаанд сэжиглэгдэж буй этгээдийн талаар шуурхай мэдээлэл солилцох асуудлыг хөндлөө.

Мөн хил орчмын бүс нутаг дахь малын хулгай, авто тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэргийг илрүүлэх, оргон зутсан гэмт этгээд, сураггүй алга болсон хүнийг эрэн сурвалжлах асуудлаар ярилцсан юм.

Түүнчлэн улсын хил давуулан хулгайлсан малыг эргүүлэн өгөх болон хохирол барагдуулах асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулах тал дээр санал нэгдлээ

Categories
мэдээ нийгэм

Маргааш Орос, Монголын дрифтчид өрсөлдөнө

Авто худалдааны төвийн талбайд D.Vision Mongolia 2016” дрифтийн тэмцээн маргааш болно.

Тэмцээнд ОХУ-ын долоон шилдэг тамирчин, Монгол Улсын шилдэг тамирчидтай өрсөлдөх юм. Дрифтийн спорт нь анх 1960-аад онд Японд, 1996 онд АНУ, 1998 онд ОХУ-ын улсад үүссэн. Одоогоор томоохон цуврал тэмцээнүүд Япон, АНУ, Австрали, Европ, Тайланд, Тайван, ОХУ-д явагддаг аж.

Тэмцээнд тусгай тоноглогдсон машинтай тамирчин өгсөн даалгаварыг өндөр хурдаар гүйцэтгэхийг хэлнэ.Жишээлбэл нэгдүгээр эргэлт дээр 80 градус барьж 120 км цагаас доошгүй хурдтайгаар 20 метр явах гэх мэтчилэн даалгаварт тухайн замыг хаана яаж явахыг заасан түүний дагуу гүйцэтгэхийг хэлнэ.

Энэхүү спорт Монгол Улсад анх 2000 онд үүссэн ч 2015 оныг хүртэл дэлхийн стандартаас өөрөөр хөгжиж өөрийн гэсэн шүүлтийн арга барилтай болоод байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Маргааш Туул гол, Сэлбэ голуудын их цэвэрлэгээ болно

Байгаль хамгаалах намрын сарын аяны хүрээнд БОАЖЯ, Туул голын сав газрын захиргаанаас санаачлан маргааш буюу 2016 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Туул,Сэлбэ гол (Дунд гол)-ын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх цэвэрлэгээний ажлыг нийт 50 км газарт хийх гэж байна.

Цэвэрлэгээнд БОАЖЯ, Нийслэлийн ЗДТГ, ТГСГЗ, УСУГ, “Жүр үр” ХХК-ийн ажилтан, албан хаагчид болон “Сэрүүлэг”, БХИС-ийн оюутнууд, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн төлөөлөл зэрэг нийт найман байгууллагын 2000 гаруй хүн оролцохоор бүртгүүлээд байна.

Энэ үеэр Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл, Сэлбэ гол (Дунд гол), Зайсангийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл, Улиастайн уулзвараас Гачуурт хүртэлх (Голын хойд хэсэг буюу Төвийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс)голын эрэг дагуух ахуйн хог хаягдлыг цэвэрлэх юм. Цэвэрлэсэн хогийг Баянзүрх, Хан-уул, Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний хэлстийн ажилтнууд ачиж, хогийн цэгт хүргэж асгах юм. Хатан Туулаа цэвэрлэх ажилд ард иргэд, албан байгууллагуудыг сайн дураараа оролцохыг уриалж байна хэмээн БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба.

Categories
мэдээ улс-төр

Ж.Эрдэнэбат өнөөдөр МҮЭ-ийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Ж.Эрдэнэбат зурган илэрцүүд

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр МҮЭ-ийн холбоодын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэрээ тэрээр “2017 онд цалин, тэтгэврийг нэмэх бодит боломж байхгүй. Өнөөдөр Монгол Улс цалинд 1.7 их наяд, тэтгэвэрт 2 их наяд төгрөг зарцуулдаг.Гэтэл өр, зээлийн зөвхөн хүүгийн төлбөртөө 1.4 их наяд төгрөг төлдөг.Өөрөөр хэлбэл, бид бодлого, тооцоогүй авсан өр, зээлийнхээ зөвхөн хүүнд бараг цалингийн сантайгаа тэнцэх мөнгө төлж байна. Тиймээс Засгийн газар эхний ээлжинд өр, зээлийн өндөр хүүгийн дарамтаас гарах арга замыг эрэлхийлж байна. Удахгүй тодорхой шийдвэрүүд гаргана” гэлээ.

Мөн ажилчдынхаа орлогыг нэмэгдүүлэхэд нь туслах зорилгоор төрийн болон төсвийн байгууллагуудад нэг боломж олгож байгаа аж. Өөрөөр хэлбэл, 2017 онд хэмнэгдсэн зардлыг нь, бас давсан орлогыг нь тухайн байгууллагад үлдээхээр болжээ. Үүнийгээ зөвхөн ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, орлогыг нэмэгдүүлэхэд зориулах хатуу болзолтой аж. Ингэхдээ ажилчдын цалин хасах, орон тоо цомхотгох байдлаар орлогоо хэмнэхийг хориглож байгаа юм байна. Харин эдийн засгийг тогворжуулах хөтөлбөрөө хэрэгжүүлснээр 2018 оноос цалин, тэтгэврийг нэмэх бололцоо гарч ирнэ гэж Засгийн газар тооцжээ.

Categories
мэдээ улс-төр

Гашуун сухайтын боомтыг олон улсын зэрэглэлтэй болгоно

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн долоо хоногт Дундговь, Өмнөговь аймгуудад томилолтоор ажиллаж, салбарын хэмжээнд тулгамдаад буй асуудал, нөхцөл байдалтай танилцсан.

Энэхүү томилолтын үйл ажиллагааны хүрээнд Гашуун сухайт боомт болон нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилгоор БНХАУ-ын ӨМӨЗО-ы авто тээврийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.

Тодруулбал, Зам, тэврийн хөгжлийн сайд Д.Ганбат ӨМӨЗО-ны Зам, харилцаа тээврийн танхимын орлогч дарга Ли Хэ Пин тэргүүтэй албаныханд Тавантолгойн ордоос Гашуунсухайт-Ганц мод боомтын чиглэлд хийгдэж буй тээвэрлэлтийн үйл ажиллагаатай танилцуулсан юм.

Түүнчлэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын зэрэглэлтэй болгох талаар харилцан санал солилцжээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрүүл мэндийн технологи-2016” үзэсгэлэн Мишээл экспод нээлтээ хийлээ

Монгол Улсад эмнэлгийн техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 20 жил, Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн холбооны 20 жилийн ойг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Олон улсын эмнэлгийн инженерүүдийн холбоо, Эм холбоо, Монголын эмнэлгийн инженерчлэлийн нийгэмлэг, Мишээл групптэй хамтран“Эрүүл мэндийн технологи-2016” үзэсгэлэн өнөөдрөөс буюу есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 2-ны өдрүүдэд “Мишээл” экспо төвд зохион байгуулж байна.

Тус өдрүүдэд Монголд шинээр нэвтэрч буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, оношилгоо эмчилгээний дэвшилтэд техник, технологийг олон нийтэд сурталчилах таниулах юм байна. Үзэсгэлэнд ЭМЯ-ны харьяа эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, БНСУ-ын эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж төхөөрөмж нийлүүлэгч байгууллагууд оролцож аж.

Мөн үзэсгэлэнгийн үеэр Монгол, Солонгосын эмч нар ард иргэдэд үнэ төлбөргүйгээр үзлэг хийж, эрүүл мэндийн боловсролын талаар мэдээлэл хийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулах нь ээ.