Categories
мэдээ улс-төр

Гадаадын 300 гаруй төлөөлөгч Улаанбаатарт чуулна

Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурал Улаанбаатар хотноо 2016 оны 10 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд болно. 300 гаруй гадаадын төлөөлөгч оролцох бага хурлыг зохион байгуулахад шаардагдах 168, 775, 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Тосонцэнгэл-Улиастайн замын санхүүжилтэд 41.4 тэрбум төгрөг шаардлагатай

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай замын ажилд
шаардагдах 41, 4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол
Улсын Засгийн газарт олгож байгаа 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн
хэмнэгдсэн эх үүсвэрээс санхүүжүүлэх талаар БНХАУ-ын талтай хэлэлцээр хийх,
Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Уг
зээлээс 24.9 сая ам.доллар хэмнээд байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр боллоо

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон дагалдах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан 2015 оны дөрөвдүгээр сарын 15-нд УИХ-д өргөн барьсан. УИХ уг төслийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төсөл санаачлагчдад нь буцаахаар шийдвэрлэсэн юм. Иймд Засгийн газар төсөл санаачлагчтай нь зөвшилцсөний үндсэн дээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг дахин боловсруулж, төслийг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж УИХ-д яаралтай өргөн барихаар болов.

Categories
мэдээ соёл-урлаг

“ICE TOP”хамтлагийн 20-н жилийн ойн бие даасан тоглолт болно

“ICE TOP” зурган илэрцүүдМонголын ууган хип хоп хамтлагуудын нэг болох “Ice Top” хамтлаг энэ жил 20 нас хүрч байна. Тэд 20 жилийн ойн баяртаа зориулан “Баярлалаа” бие даасан тоглолтоороо фенүүддээ бэлэг барих болсноо дуулгалаа. Гэнэтийн бэлэг дүүрэн тэдний 20 жилийн ойн тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх есдүгээр сарын 09-нд болох аж. МӨн монголдоо төдийгүй Азидаа дээгүүрт орох тоногт өхөөрөмжөөр хит дуунуудаа эгшиглүүлэхээр шийдэн хэдийнээ бэлтгэл ажлаа базаагаад байгаа гэнэ. Мөн энэ үдэш “Ice Top” хамтлагийнхны хамт нэгэн тайзнаа “Харсарнай”, “Хартас”, “Люмино”, “Эрхчөлөө”, “Дайнбаэнх”, “Татар”, “Дижитал”, “DJ Mr Dogs”, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, поп дива Т.Ариунаа, “Хурд”, “Гурванохин”, “Киви”, “Лемонс”, “A Sound”, “Click click Boom”, реппер Gee, Genne, “Rokit Bay” зэрэг монголын рок поп, хип хоп урлагийн одууд тоглох юм байна. Дашрамд дурьдхад “Баярлалаа” тоглолтын тасалбар 5000 төгрөг гэж байгаа юм байна.

Б.Ган-Эрдэнэ

Categories
гадаад мэдээ

“Их-20”-ийн уулзалтын үеэр Б.Обама, В.Путин нар хэлэлцээр хийнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нар есдүгээр сарын 4-5-ны хоород Хятадад болох “Их 20”-ийн чуулганы үеэр тусгайлан яриа хэлэлцээр хийх аж. Тэд өнгөрсөн жил Туркт болсон “Их 20”-ийн уулзалтын үеэр удаан хугацаагаар ярилцаж байсан гэж хэвлэлийн төлөөлөгч Кремлин мэдээллээ. Хоёр орны Ерөнхийлөгчийн уулзалт амжилттай болж олон тулгамдсан асуудлуудад хариулт өгнө хэмээн олон улс найдаж байна. Тэд хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сард Парист болсон цаг уурын өөрчлөлтийн талаарх хурал дээр уулзаж байжээ.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг маргааш Тайванийг зорино

Манай улсад VI удаагийн Сагсан бөмбөгийн Азийн Оюутны эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байгаа билээ. Тэгвэл үүнтэй зэрэгцэн Тайвань улсад 9 сарын 6-11-ний өдрүүдэд эмэгтэй сагсан бөмбөгийн Азийн оюутны аварга шалгаруулах анхдугаар тэмцээн болох аж.

Олон улсын оюутны спортын холбооны зохион байгуулалтаар явагдах энэ тэмцээнд оролцохоор Монгол Улсын оюутны эмэгтэй шигшээ баг маргааш буюу есдүгээр сарын 1-нд эх орноосоо мордох гэж байна.
Манай багийн хувьд 12 тамирчин, 2 дасгалжуулагч, 1 шүүгчийн бүрэлдэхүүнтэй энэ тэмцээнд оролцоно.

Одоогоор тэмцээний сугалаа болон оноолт хараахан гараагүй байна.
Тэмцээний нээлтийн ажиллагаа 9 сарын 6-нд Тайвань улсад болох бол, тоглолтууд 9-р сарын 7-ноос эхлэх аж.
Баг тамирчид сарын өмнөөс дасгалжуулагч Б.Болормаа, Б.Баярмагнай удирдлагаар бэлтгэлдээ гарсан ба зөвлөх багшаар МУГД Ц. Цэвэрбал ажиллажээ.

МСБХ-ны Ерөнхийлөгч Ц. Цэвэрбал баг тамирчдаа бэлтгэл хийх нөхцөл бололцоогоор ханган 4 тамирчны тэмцээнд оролцох зардлыг шийдвэрлэж өгчээ.

Тэмцээнд оролцож чадахгүй шахуу болоод байсан хүндрэлийг хоёр холбоо хамтран шийдвэрлэсэнд Эмэгтэй Залуучуудын шигшээ багийнхан туйлын баяртай байгаагаа илэрхийлж, тэмцээнд өндөр амжилтын төлөө тоглох итгэл, зорилго дүүрэн байгаагаа илэрхийлж байлаа.

Өчигдөр буюу Мягмар гарагт МСБХ болон МҮСБХ-ны удирдлагууд баг тамирчиддаа тоглолтын өмсгөлийг нь гардуулан өгч амжилт хүсчээ.
Манай улсын сагсан бөмбөгийн эмэгтэй Залуучуудын шигшээ багийн хувьд олон улсын хэмжээнд оролцох гэж байгаа 2 дахь тэмцээн нь бөгөөд өмнө нь 2013 онд ОХУ-н Казань хотод болсон Дэлхийн Оюутны Универсиад наадамд анх оролцож байсан түүхтэй.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Categories
мэдээ нийгэм

5000 авдар үнэгүй тараахаар болжээ

Авдар урлаач, суд­лаач Н.Батхуяг 20 гаруй жил ав­дар урлаж, цуглуулж байгаа аж. Тэрээр эрт үеэс улбаатай бурханы авдарыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зо­рилго өвөртөлж явдаг байна. Авдар гэдэг үг нь “Ав” түүний дараа “дар” гэсэн утгыг агуулдаг. Одоо түүнд арслантай авдар, эвтэй дөрвөн амьтан, үндэсний хээ угалзтай гээд өөрийн гэ­сэн утга учиртай 3000 гаруй авдар байна. Арслантай авдар нь сүр хүчийг, эвтэй дөрвөн амьтан нь эв нэгдлийг, үн­дэсний хээ угалз нь төг­сөшгүй дуусашгүй үргэлжлэхийг бэлгэддэг байна. Мөн айлд нэг ав­дар байдаггүй гэнэ. Заа­вал хосоороо байж мууг сайнаар зовлонг жар­галаар халхалдаг аж. Түүний бүтээлд 15 см-ээс 1,2 метр урттай авдар байна. Тэрээр энэ жил “Бурханы авдарт буян хишиг дуудах” нэртэй үйл ажиллагаа зохион байгуулж 5000 авдар үнэгүй тараахаар болжээ.


Categories
мэдээ нийгэм

Алслагдсан сумдад малын вакцин тээвэрлэх 5 автомашиныг хүлээлгэн өглөө

Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам, Хөдөө Аж Ахуйн Маркетинг төсөлд Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол орны цаг уур, дэд бүтцийн онцлогт тохирсон, тусгай тоноглол бүхий туулах чадвар сайтай /4х4/ хөргүүртэй Kia Bongo /K2700/ загварын 5 ширхэг автомашиныг хүлээлгэн өглөө.

Тус автомашинууд нь J2 энгийн хөдөлгүүртэй тул түлшний чанар голохгүй, өвлийн нөхцөлд асалт хурдан, түлш бага зарцуулдаг, мосттой буюу 4х4 хөтлөгчтэй, чингэлэгтээ +20 хэмээс -20 хэмийг хадгалах давуу талтай бөгөөд Завхан, Баянхонгор, Говь Алтай, Хөвсгөл, Архангай аймгуудад малын вакциныг алслагдсан сумдад стандартын дагуу тээвэрлэн хүргэх үйлчилгээнд ашиглагдах юм.

Дээрх автомашинуудыг нийлүүлсэн Киа Моторс Монгол ХХК дэлхийн топ автомашин үйлдвэрлэгчдийн нэг Киа Моторс Корпорацийн 3S зэрэглэлийн албан ёсны дистрибьютор бөгөөд энгийнээс спорт, дээд зэрэглэл хүртэлх 10 гаруй төрлийн суудлын автомашин болон бага даацын ачааны автомашинуудыг төрөл бүрийн тусгай тоноглолтойгоор нийлүүлэхийн зэрэгцээ баталгаат хугацааны болон түүний дараах засвар үйлчилгээг үзүүлэх, сэлбэг нийлүүлэх онцгой эрхт төлөөлөгч юм.

Categories
мэдээ нийгэм

Б.Лхагвасүрэнг Монголбанккны дэд ерөнхийлөгчөөр томиллоо

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Тиймээс Э.Батшугарыг Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж өгөх саналыг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан гаргаснаа Эдийн Засгийн байнгын хороонд танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд Э.Батшугарыг Монголбанкны Дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн.

Үүний дараа Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилуулах саналаа Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулсан.

Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985-1989 онд МУИС-ийг Төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, улмаар 1998-1999 онд АНУ-ын Колумбийн их сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастерын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисс, ШУА-ийн харьяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1998, 2000-2013 онд Монголбанкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, Хяналт шалгалтын газрын захирал, Монголбанкны Ерөнхийлөгчийн туслах, Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторт зөвлөх, 2013 оноос Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ.

Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томилуулах саналыг өргөн мэдүүлэхдээ түүний эдийн засаг, банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын дадлага туршлагыг харгалзсан үзсэн хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Ундармаа асуулт асууж, хариулт авсан. Мөн Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва үг хэлсэн. Тэрбээр Монголбанк, санхүүгийн байдал амаргүй байгаа ийм цаг үед банкны салбарт 20 жил ажилласан туршлагатай хүн Дэд ерөнхийлөгчөөр ажиллахаар болж байгаад талархаж байна гээд цаашид Засгийн газар, Сангийн яамтай нягт уялдаатай хамтран ажиллахыг захьсан. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь Б.Лхагвасүрэнг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ.

Үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулсан юм.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг Монгол Ардын Намын УИХ-ын сонгуульд баримтлан орж, ард иргэддээ танилцуулсан мөрийн хөтөлбөр болон УИХ-аас батлан гаргасан хөгжлийн бодлогын бусад баримт бичгүүдэд тулгуурласан гэлээ.

Тэрбээр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой бодлогоор эхэлж байгаа хэмээгээд, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого гэсэн 5 үндсэн бүлэг, 381 заалтаас Мөрийн хөтөлбөр бүрдэж байгааг онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа мөн илэрхийлсэн. Тухайлбал гишүүд, улсын төсвөөс санхүүждэг, алдагдалтай ажилладаг улсын үйлдвэрийн газрууд, төрийн өмчит компаниудын талаар мөрийн хөтөлбөрт тусгасан эсэх, иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэх, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгагдаагүй Эрдэнэт-Овоот, Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам тавих асуудлыг яагаад оруулж ирсэн, Төрийн орон сууцны корпорацийг цаашид ямар журмаар ажиллуулах талаар тодруулж байлаа.

Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, Засгийн газраас одоогийн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх бодлого барьж ажиллах аж. Түүнчлэн ажлын хэсгээс Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг эргэж харах шаардлага бий хэмээн хариулсан. Энэхүү бодлогод өөрчлөлт оруулах баримт бичгийг Засгийн газраас боловсруулж байгаа хэмээгээд энэхүү асуудлыг шийдвэрлэсний дараа Эрдэнэт-Овоот, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барьж байгуулахаар төлөвлөөд буйг хэллээ. Эдгээр замууд нь эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой хэмээн үзэж байгаа ажээ.

Төрийн орон сууцны талаар Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлнэ хэмээн салбарын сайд Г.Мөнхбаяр хэлсэн Гэхдээ менежментийн хувьд сайжруулах зүйл байгаа гэж тэрбээр хариулсан юм.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа гишүүдээс болон Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр эмнэлэг дэргэдээ “Сургалтын эмнэлэг”-тэй болов

Өнөөдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт сургалтын эмнэлгийн сонгодог загварыг танилцууллаа. Энэхүү өдөрлөгт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, дэд сайд Л.Бямбасүрэн Нэгдүгээр эмнэлгийн захирал Б.Бямбадорж, “JICA” олон улсын байгууллагын төслийн хамт олон болоод эрдэмтэн профессорууд оролцов.

Нэгдүгээр эмнэлэгийн хамт олон гурваас дөрвөн жилийн хугацаанд сургалтын эмнэлгийн сонгодог загварыг бий болгох зорилтыг тавьж ажиллаж байгаа аж. Сургалтын эмнэлгийг дамжин гарсан эмч, эмнэлгийн амжилтнууд, стандарт мэргэжилтнүүд болдог ач холбогдолтой юм. Энэхүү сургалтаар эрүүл мэндийн салбарт таван чиглэлийн мэргэжилтэн бэлтгэгдэх болж байна. Сайн багш нартай, хамгийн олон үйлчлүүлэгчтэй, өндөр технологи инновацийг бүрдүүлсэн сургалтын эмнэлэгт дөрвөөс зургаан жилийн хугацаатай суралцаж, ажилласан эмч, сувилагч нар эрүүл мэндийн бусад байгууллагад амжилттай ажиллах, эмчилгээний үр дүн чанартай болох боломж бүрдэх ажээ. Мөн анхан болон дунд шатны эмнэлгүүдийн эмч нар урт богино хугацаагаар сургалтын эмнэлэгт, тэтгэлэгт цалин авч профессорын арга барилд суралцангаа ажиллаж өөрийн ур чадвар, шинэ технологоос суралцах тогтолцоо бүрдэнэ.

Б.ГАН-ЭРДЭНЭ

Б.ЭРДЭНЭ-ОЧИР