Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ширүүн аадар бороо орно

Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд төв, зүүн зүгийн нутгаар нэлээд усархаг бороо орох төлөвтэй байгаа аж. Мөн өнөөдрөөс орж, орох, зарим үед ширүүн аадар бороо орох юм байна. Тиймээс ард иргэд амралт аялал, зугаалгаар явахдаа гол усны ойролцоо амарч зугаалахгүй, сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлэх, голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас онцгойлон анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Шуурхай удирдлагын алба ажиллаж байна

Цагдаагийн байгууллага нь УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үед үндсэн чиг үүргийн дагуу өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, Цагдаагийн Ерөнхий газарт шуурхай удирдлагын штабыг ажиллуулж байна.

Иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сонгуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг хангах зорилгоор төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчид хуулийн хүрээнд хэвийн үйл ажиллагаагаа явуулж, гэмт хэргийн чанартай зөрчил дутагдлыг тухай бүрт нь шалгаж арга хэмжээ авч ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Эрхэмбаяр: АН гүтгээгүй нь батлагдлаа

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хоёр дахь удаагийн хэвлэлийн бага хурлыг дөнгөж сая хийлээ.

Тэрбээр “Ардчилсан намын сонгуулийн штаб УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогтой холбоотой гүтгэлгийн чанартай мэдээлэл хийлээ” гэж МАН-аас үгүйсгэсэн. Гэвч Сонгуулийн ерөнхий хорооноос “УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслах н.Энхзаяа нь хууль зөрчсөнийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тогтоосон. Шүүхийн шийдвэрийг дахин давж заалдаж байгаа талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга хэллээ. Энэ бол шүүхийн шатандаа давж заалдаад явж байгаа хэрэг гэдэг нь нотлогдлоо. Бид гүтгээгүй нь батлагдлаа.

Орон нутагт элдэв булхай гарсаар байгаа талаарх мэдээллийг Ардчилсан намын сонгуулийн төв штабт ирүүлсээр байна. УИХ-ын сонгуулийн 37 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байгаа Л.Мөнхбаатар нь гар утасны нэгж тараасныг аймгийн Цагдаагийн газар шалгаж эхэлсэн.

Бүх аймгийн төлөөллийг байршуулж 1898 машинд хяналтын тооллого хийсэн. УИХ-ын сонгуулийн 67 дугаар тойрогт хариуцлагагүй нэг нөхрөөс болж, будилаан гарсныг эс тооцвол 1897 машин үнэн зөв тоолж байна гэдгийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Гэтэл санал тоолох машин нь Ардчилсан намын талд байгаа гэсэн цуу яриа гаргаж байгааг эрс эсэргүүцэж байна.

Ардчилсан намаас 21.00 цагаас мөнгө тараана гэсэн явган яриаг зориудаар тарааж байна. Ардчилсан нам мөнгө тараахгүй, сонгуульд шударгаар өрсөлдөх болно. Сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн санал хураалт 22 цагт дуусна

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгууль өнөөдөр болж байна. Сонгуулийн санал хураалт дуусахад гуравхан цаг үлджээ. Энэ удаагийн сонгуульд 11 нам, гурван эвсэл оролцож байгаа бөгөөд Монгол Улсын 1,912,901 сонгогч бүртгүүлсэн. Оройн 17:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 55 хувьтай байсан. Үүнээс орон нутгийн сонгуулийн ирц 61,5 хувь байсан бол нийслэлйн ирц 47 хувьтай байсан.

Санал тоолох машин санал авах өдрийн 07:00 цагт ажиллаж эхлээд оройн 22.00 цагт автоматаар зогсоно. Өөрөөр хэлбэл, 22:00 цагаас хойш ямар ч хэсгийн хороонд санал өгөх боломжгүй гэсэн үг юм.

Саналаа өгөх байршил:

Categories
мэдээ улс-төр

​Архангайн зарим хэсгийн хороодод саналын хуудас дуусчээ

Архангай аймгийн Цахир, Хангай, Булган сумдад сонгуулийн саналын хуудас дууссан гэх мэдээлэл аймгийн Сонгуулийн хороонд иржээ.

“Саналын хуудас хэвлэгдэх үед Архангай аймаг 58920 сонгогчтой байсан аж. Түүний 90 хувиар бодож саналын хуудсыг хуваарилсан. Дээр нь сонгогчдын ирц өндөр байна. Мөн олон иргэн саналаа буруу тэмдэглэснээс болж саналын хуудас хүчингүй болж байна. Түүнчлэн урьд нь сонгуульд оролцдоггүй байсан, шилжин явсан иргэд ирж сонгогчдын ирцийг нэмж байна” гэж тус аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Д.Оюунхоролын нэр хүндэд халдлаа гэв

МАН-ын сонгуулийн төв штабаас АН-ын сонгуулийн төв штабт “Залруулга гаргах тухай” мэдэгдэл хүргүүлж, хууль бус мэдэгдэлдээ залруулга гаргахыг шаардаж байна гэв. “АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнөөдөр мэдэгдэл хийж, УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролыг нэрийг татсан мэтээр сонгогчдод буруу ташаа мэдээлэл өгсөн мэдэгдлийг хэвлэлийнхэнд өгч, олон нийтэд түгээлээ” гэж МАН-аас мэдээлэл хийлээ. Мөн энэ асуудлаар СЕХ-нд шударга өрсөлдөх боломжоор хангаж ажиллахыг хүссэн албан бичгийг явуулсан гэлээ.

АН-ын сонгуулийн төв штабт явуулсан мэдэгдэлдээ “УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах тухай шийдвэр гараагүй гэдгийг СЕХ-ноос 2016 оны 6-р сарын 28-ны өдөр ирсэн 432 тоот албан бичгээр мэдэгдсэн байтал дахин нэр хүндэд нь халдаж, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд бүдүүлгээр халдаж байна.

Иймд дээрх хууль бус үйлдлээ таслан зогсоож, залруулга гаргахыг танай намаас хатуу шаардаж байна. МОНГОЛ АРДЫН НАМЫН СОНГУУЛИЙН ТӨВ ШТАБ” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

​Ч.Содномцэрэн: М.Оюунсайханы нэрийг жагсаалтаас хассан

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сая мэдээлэл хийхдээ “1,912,901 сонгогч байна гэсэн мэдээллийг Улсын бүртгэл статистикийн газраас СЕХ-нд ирүүлсэн. Сонгогчдын саналын хуудсыг 100 хувь хэвлэж тойргуудад хүргүүлсэн байгаа. Гэтэл Улсын бүртгэл статистикийн газраас 84000 сонгогчийг түр хасаж тэмдэглэгээ хийсэн. 18000 сонгогч шилжилт хийлгээд байна. Нийтдээ 100 гаруй мянган сонгогчийн асуудал байна. Энэ нь саналын хуудас хэвлэх тоонд ороогүй. Хэд хэдэн аймгаас саналын хуудас дутах шинжтэй байна гэсэн мэдээлэл ирсэн. Зарим хэсэг дээр 10, зарим дээр нь 25, 30 гэх зэрэг саналын хуудас дутаж байна гэсэн. Үүнийг нь СЕХ яаралтай шийдвэр гаргаж аймаг сумдын сонгуулийн хороодод чиглэл өгсөн. Дутагдсан саналын хуудсыг хэвлэж тараах ажлыг аймаг, сумдын сонгуулийн хороод зохион байгуулж байна. Дөнгөж сая санал хураалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэсэн мэдээлэл ирлээ” гэв.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Нэр дэвшигчдийг нэрийн жагсаалтаас хасах тухай гурван хүсэл гомдол СЕХ-нд ирсэн. Гурвууланг нь өнөөдрийн өдрийн хурлаар авч хэлэлцээд СЕХ шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, 28-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч Оюунсайхан сонгуулийн сурталчилгаа хийхдээ шашны холбогдолтой авиа дуу, зураг хэвлэж нэвтрүүлэхгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж шүүхээс тогтоогдсон. Өөрөө шүүхэд давж заалдахгүй, би торгуулийнхаа мөнгийг төлсөн гэсэн бичиг СЕХ-нд ирүүлсэн. Тиймээс шүүхийн шийдвэрийг үндэслээд СЕХ Оюунсайханыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргасан. Хоёрдугаарт, 14-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Болорчулууны талаар гомдол ирсэн. Дорнод аймгийн сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 6-р сарын 23-ны өдрийн 268-р шийдвэрээр тогтоогдсон байсан. СЕХ-нд давж заалдана, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй буюу давж заалдах, гомдол гаргах хугацаа дуусаагүй байгаа учраас СЕХ энэ асуудлыг хойшлуулсан. Гуравдугаарт, 49-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Оюунхоролын шадар туслах Энхзаяа нь Сонгуулийн тухай хуульд заасан сонгогчийн саналыг татах зорилгоор мөнгө тараахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гомдлыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургадугаар сарын 24-нд хэлэлцэн, хууль зөрчсөн нь тогтоогдсон гэдэг шийдвэр гаргасан байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэрийг н.Энхзаяа нь гар дээрээ аваагүй байна, Давж заалдах хугацаа дуусаагүй байна гэж үзсэн учраас Сонгуулийн ерөнхий хороо энэ асуудлыг нэр дэвшигч Х.Болорчулууны нэгэн адил хойшлуулсан” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

​СЕХ:Улсын хэмжээнд 55 хувийн ирцтэй байна

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Дөнгөж сая 18:00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн санал хураалтын ирцийн мэдээг 17:00 цагийн байдлаар ямар байгааг танилцууллаа.

Аймгуудын ирцийн мэдээ:

1-р тойрог 71.8 %

2-р тойрог 59,1 %

3-р тойрог 69,4 %

4-р тойрог 57,5 %

5-р тойрог 68,2 %

6-р тойрог 64,9 %

7-р тойрог 53,3%

8-р тойрог 69,7%

9-р тойрог 75,2%

10-р тойрог 59,2%

11-р тойрог 69,7%

12-р тойрог 63,5%

13-р тойрог 56,1%

14-р тойрог -55,1%

15-р тойрог 53%

16-р тойрог 64,1%

17-р тойрог 76,3%

18-р тойрог 69,3%

19-р тойрог 61,5%

20-р тойрог 54,9%

21-р тойрог 67,8%

22-р тойрог 62,1%

23-р тойрог 57,3%

24-р тойрог 67,1%

25-р тойрог 52,9%

26-р тойрог 54,3%

27-р тойрог 61,5%

28-р тойрог 59,9%

29-р тойрог 58,9%

30-р тойрог 63,3%

31-р тойрог 81,4%

32-р тойрог 69,2%

33-р тойрог 70%

34-р тойрог 70,9%

35-р тойрог 66,9%

36-р тойрог -65,2%

37-р тойрог 58,9%

38-р тойрог 56,6%

39-р тойрог 61,7%

40-р тойрог 62,5%

41-р тойрог 63,1%

42-р тойрог 60%

43-р тойрог 49,9%

44-р тойрог 51,7%

45-р тойрог 50,9%

46-р тойрог 53,8%

47-р тойрог 50,3%

48-р тойрог 48,6%

Аймгуудын дунджаар 17 цагийн байдлаар 61,5 хувьтай байна.

Нийслэлийн тойргуудын ирцийн мэдээ:

Баянзүрх дүүрэг

49-р тойрог 43,7 %

50-р тойрог 41,4 %

51-р тойрог 41,4 %

52-р тойрог 44,3 %

53-р тойрог 46,8 %

54-р тойрог 49%

Хан-Уул дүүрэг

55-р тойрог 51,6 %

56-р тойрог 51,4 %

57-р тойрог 47,9 %

58-р тойрог 48,3 %

Сүхбаатар, Багануур дүүрэг

59-р тойрог 54,1%

60-р тойрог 48,1%

61-р тойрог 42,2%

62-р тойрог 47,7%

Чингэлтэй, Налайх

63-р тойрог 48,8 %

64-р тойрог 42%

65-р тойрог 41,3%

66-р тойрог 40%

Баянгол дүүрэг

67-р тойрог 49,9%

68-р тойрог 49,2%

69-р тойрог 48,9%

70-р тойрог 53%

Сонгинохайрхан дүүрэг

71-р тойрог 51,4 %

72-р тойрог 47,9%

73-р тойрог 47,9%

74-р тойрог 43,5%

75-р тойрог 44,7%

76-р тойрог 43%

Нийслэлийн дүнгээр ирц 47 хувьтай байна. 17 цагийн байдлаар улсын дунджаар 55 хувийн ирцтэй байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Германы Элчин сайд Герхард Тийдеманныг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманныг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайд Герхард Тийдеманнд хандан Герман нь Монголын хувьд Европ дахь ойрын хамтрагч, дотны анд байсаар ирсэн бөгөөд хоёр орны харилцаа зогсолтгүй эрчимжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ. Энэ харилцааг улам батжуулахад Элчин сайд Герхард Тийдеманны оруулсан хувь нэмрийг онцлон, талархал илэрхийлэв.

Тэрбээр цааш нь хэлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хархоринд хоёр орны хамтарсан археологийн судалгаа амжилттай хийсэнд талархав. Монгол Улс ардчиллын замыг сонгоход хамгийн идэвхтэй дэмжиж байсан орны нэг бол Герман Улс юм. Германд боловсрол эзэмшсэн монголчууд олон байдаг бөгөөд тэдгээр хүмүүс бол хоёр орны харилцааг холбох гүүр болж байдгийг онцлов. Үүний дагуу Монголын оюутнуудад олгох Германы Засгийн газрын тэтгэлгийг нэмэгдүүлж, оюутан солилцоог дэмжих нь чухал гэдгийг Ерөнхийлөгч хэллээ.

Элчин сайд Герхард Тийдеманн Монголд ажилласан хугацаандаа хоёр орны найрсаг харилцааг сайжруулахын төлөө чармайн ажиллахын зэрэгцээ үнэтэй сайхан дурсамж өвөртлөн эх орондоо буцаж байгаагаа дурдлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын төгсгөлд Элчин сайд Герхард Тийдеманны цаашдын ажил үйлсэд амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.

Categories
мэдээ нийгэм

Сонгодог хөгжмийн цэнгүүн Чингисийн талбайд болно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн ирэх бямба гариг буюу 7-р сарын 02-нд Чингисийн талбайд болно. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид дэлхийн болон Монголын сонгодог урлагийн шилдэг бүтээлүүдийг дээжлэн олон нийтэд толилуулдаг уламжлалтай. Энэхүү цэнгүүнд Ж.Бизе “Кармен”, П.Чайковский “Нойрссон гүнж”, “Хунт нуур” Ж.Чулуун “Уран хас”, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт”, Б.Шарав “Чингис Хаан” зэрэг шилдэг бүтээлийн дээжээс тоглох юм. Тоглолтыг Нийслэлийн засаг даргын тамгийн газар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр хамтран зохион байгуулж байна.