Categories
мэдээ улс-төр

УИХ-д гурван сэтгүүлч сонгогдлоо

Энэ удаагийн
сонгуульд эмэгтэй гишүүдийн гурав нь зохиолч, сэтгүүлч мэргэжилтэй байна.
МАН-аас сонгогдсон Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг нар юм

Categories
мэдээ улс-төр

Хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент

Хамгийн олон эмэгтэйчүүдтэй парламент. Шинэ парламентийн 76 гишүүнээс 13 нь эмэгтэйчүүд юм. Энэ нь өмнөх УИХ-ын 11 эмэгтэй гишүүний тоог ахиулсан үзүүлэлт юм. Шинэ парламентийн эмэгтэй гишүүдийн 12 нь МАН-ын гишүүд бол АН-аас З.Нарантуяа ганцаар эмэгтэйчүүдийг төлөөлөн сонгогджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 36.0 сая ам.доллар нийлүүлэв

2016 оны 06 сарын 30.

Банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 36.0 сая ам.доллар, 47.5 сая юанийг тус тус нийлүүлэв.

Банкууд 70.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 10.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк үүнээс 70.0 сая ам.доллар худалдан авах своп хэлцлийн саналыг биелүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Номын худалдааны төвийн зүүн урд талыг тохижуулжээ

Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажил, АСЕМ-ын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хийж буй ажилд 22 ажлын хэсэг хяналт тавин ажиллаж байна. Ажлын хэсгүүд хуралдаж нийслэлийн хэмжээнд хийж буй тохижилт, ногоон байгууламжийн ажлын талаар санал солилцлоо.

Энэ үеэр “Буянт Ухаа-2” хорооллын зүүн талын төв замд буцаж эргэх эргэлт хийж, Наадамчдын уулзварт байрлаж буй Замын цагдаагийн газрын постыг будаж, замын хажуу талын далангийн шороог тэгшлэн, хур хогтой жалгийг бүрэн цэвэрлэн “Торгоны зам” цогцолборт хавтан суурилуулж, Занбазарын гудамжинд гэрэлтүүлэг хийсэн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас танилцуулав.

Хурлын дараа ажлын хэсгийнхэн газар дээр нь очиж хийсэн ажлуудтай танилцсан бөгөөд Энхтайваны өргөн чөлөө Багшийн хөгжлийн ордны зүүн талд хийсэн явган хүний замын ажлын гүйцэтгэлийг шалгаж, сандал, хогийн саваас гадна голын суурин дээр цэцэг тарьж, “Үнсэлт” нэртэй баримал байршуулахаар болсон. Мөн Намьянжүгийн гудамжинд хийсэн цэгэн тохижилтын ажлыг замын зүүн талд үргэлжлүүлэн хийхээр шийдвэрлэсэн юм.

Харин Их тойруу буюу Бөмбөгөрийн даланд сувгийн цэвэрлэгээ хийх шаардлагатайг гүйцэтгэгч компанид нь уламжлан, Наадамчдын замд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ээр 1200 м2 талбайд эко хавтан тавиулахаар боллоо. Мөн бусад гудамж зам талбайд тохижилт хийж буй байгууллагуудад ажлын ерөнхий чиглэл өглөө гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний их баяр, наадмын хөтөлбөр гарлаа

ТУЛГАР ТӨРИЙН 2225, ИХ МОНГОЛ УЛСЫН 810, АРДЫН ХУВЬСГАЛЫН 95 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

7 дугаар сарын 7. Пүрэв

9.00-19.00 Урианхай сурын харваа Сурын талбайд

7 дугаар сарын 8.Баасан

9. 00-18.00 Буриад сурын харваа Сурын талбайд

7 дугаар сарын 9. Бямба

9. 00-19.00 Хүүхдийн сурын харваа Сурын талбайд

7 дугаар сарын 10. Ням

8.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт

08.00 Шагайн харвааны хэсгийн харваа Шагайн асарт

10.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг Сурын талбайд

10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

12.00-12.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол

Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

14.00-16.20 Шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт

14.30-18.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг Сурын талбайд

14.00;18.00 Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концерт

16.00 Дээлтэй Монгол наадам Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

20.00 Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол

Төрийн ордон, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

22.00 “Учиртай гурван толгой” дуурь Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

7 дугаар сарын 11. Даваа

8.00-11.40 Азарганы уралдаан Хүй долоон худагт

09.30 Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол. /тусгай хөтөлбөрөөр/

10.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт

11.00 Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.

11.10 Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээж, Монгол Улсын төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.20 Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа

/тусгай хөтөлбөрөөр / Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.30 Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа Шагайн асарт

12.00-16.10 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

12.30 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт

13.30-14.00 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд

13.30-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа

/тусгай хөтөлбөрөөр / Хүй долоон худагт

14.00-17.00 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт

14.30-16.30 Үндэсний сурын хана харвааны адаг өрөг Сурын талбайд

16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.20-19.30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.30-20.00 Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг Сурын талбайд

20.00-23.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо магтан дуулъя“” урлагийн тоглолт

Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

23.00 Баяр наадмын ёслолын буудлага

Их эзэн Чингис хааны талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчим

7 дугаар сарын 12. Мягмар

07.00-9.20 Соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худагт

08.00 Шагайн харвааны шигшээ харваа. Шагайн асарт

08.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг Сурын талбайд

9.00-11.40 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

10.00-11.00 Хүүхдийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

10.30-12.30 Дааганы уралдаан Хүй долоон худагт

11.20-12.40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

11.50-13.30 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

12.00-13.40 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг Сурын талбайд

12.30. Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол Шагайн асарт

13.40-14.00 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа Сурын талбайд

14.30-15.50 Хүчит бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.20-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

15.50-16.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.00-17.20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

16.40-17.10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.20-17.50 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, уяачдад шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд

17.50-18.50 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

18.30-19.00 Хүүхдийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

18.50-19.10 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

19.10-20.00 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.00-20.10 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна

Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.10-20.50 Хүчит бөхийн барилдааны есийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

20.50-21.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 9 давсан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна Төв цэнгэлдэх хүрээлэнд

21.00-21.30 Хүчит бөхийн барилдааны аравын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд

21.30-21.45 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд

21.45 Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана. Төв цэнгэлдэх хүрээлэнд

21.50 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол.

/тусгай хөтөлбөрөөр/

УЯАЧДЫН НААДМЫН ХӨТӨЛБӨР

7 дугаар сарын 13. Лхагва. Хүй долоон худаг

7.00-9.20 Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаан

10.30-12.30 Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан морьдын уралдаан

13.00-13.05 Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ц.Оюунбаатар уяачдын наадмыг нээнэ.

10.00-15.00 Жороо морины тойргийн уралдаан

13.05-13.20 Уяачдын наадмын нээлтэнд зориулсан урлагийн тоглолт

/тусгай хөтөлбөрөөр/

13.20-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14.00-16.00 Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан

14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15.20-15.30 Урлагийн тоглолт

15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16.30-16.40 Урлагийн тоглолт

16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.

17.00-17.50 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

17.50-18.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

18.20-18.40 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18.40 Хурдан морины салбар хорооны дарга Б.Батсайхан уяачдын наадмыг хаана.

ТУЛГАР ТӨРИЙН 2225, ИХ МОНГОЛ УЛСЫН 810, АРДЫН ХУВЬСГАЛЫН 95 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН СОЁЛ УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд

10:00-20:00 “Дэлхийн соёлын монгол өв” урлагийн тоглолт, үзэсгэлэн

07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд

10:00-20:00 “Монголын гайхамшигт урлаг” ардын урлагийн тайлбарт тоглолт

Хүй долоон худаг

07 дугаар сарын 11-нд

16.00-19.00 Холч морьдын уралдаан

07 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд

10.00-18.00 “Сэрсэн тал” Соёлын наадам /тусгай хөтөлбөрөөр/

07 дугаар сарын 11-нд

14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

07 дугаар сарын 11-нд

14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа

07 дугаар сарын 12-нд

07.50-08.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

07 дугаар сарын 12-нд

08.30-09.00 Шүхрийн буултын үзүүлбэр

07 дугаар сарын 13-нд

11.40-12.10 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр

07 дугаар сарын 13-нд

07.00-18.40 “Уяачдын наадам” /тусгай хөтөлбөрөөр/

Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд

07 дугаар сарын 02-нд

22:00 “Best of Classics” Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн

07 дугаар сарын 10-нд

16:00 “Дээлтэй монгол” наадам

07 дугаар сарын 10-нд

22:00 Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь

07 дугаар сарын 11-нд

21:00 “Улаанбаатарын үдэш-Эх орноо магтан дуулъя” Харанга хамтлагийн тоглолт

07 дугаар сарын 12-нд

21:00 “Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн наадам- Монгол дэнс фестиваль

07 дугаар сарын 13-нд

21:00 “Морин хуур” Олон улсын фестиваль

07 дугаар сарын 14-нд

21:00 “Ulaanbaatar swing night” их талын жазз олон улсын фестиваль

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга

07 дугаар сарын 11-нд

18:00; 20:00 “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт

07 дугаар сарын 12-нд

18:00 “Wonders of Mongolian Arts” performance

Монголын хүүхдийн ордон

07 дугаар сарын 09-нд

11.00 Наадмын “Хүүхдийн гала” концерт

Цэрэндоржийн гудамжинд

07 дугаар сарын 05-нд

16:00 “Их талын жазз” фестиваль

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

07 дугаар сарын 12-нд

22: 00 Silence White” дижи урлагийн шоу

Улаанбаатар хотын музей

07 дугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд

10:00-18:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр

Монголын Уран зургийн галерей

07 дугаар сарын 01-наас 25-ны өдрүүдэд

10:00-22:00 “Уран дархчуудын” үзэсгэлэн

Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхим

07 дугаар сарын 08-наас 16-ны өдрүүдэд

09:00-18:00 Торгоны зам үзэсгэлэн

Монголын үндэсний музей

07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд

08:00-22:00 “Монгол адууны өв соёл” үзэсгэлэн

Дүрслэх урлагийн музей

07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд

08:00-22:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Чойжин ламын сүм музей

Өдөр бүр

09:00-20:00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

7 дугаар сарын 11-13 ны өдрүүдэд

15:00, 17:00 Музейн орчинд “Домогт нүүдэлчид” ардын урлагийн тоглолт

Тэнгис кино театр

07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд

11:00-23:00

“Варкрафт” УСК

“The purge: election year “ 2d УСК

“Тэжээвэр амьтдын нууц амьдрал“ 3d УСК

“Хөөрхөн шуламнууд” МУСК

Өргөө кино театр

07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд

11:00-23:00

“Варкрафт” УСК

“Илбийн гайхамшиг 2” УСК

“Alice in wonderland” УСК

“Тусгаар тогтнолын өдөр “УСК

“The purge: election year” УСК

“Тэжээвэр амьтдын нууц амьдрал 3d” УСК

Соёмбо кино театр

07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд

11:00-23:00

“Хөөрхөн шуламнууд” МУСК

“Намайг хайрла” МУСК

“Сайн уу Амьдрал минь” 2 МУСК

“Ээж” МУСК

“Туршилтын хосууд” МУСК

“Өнөр бүл” МУСК

ГЭГЭЭНТЭН КИНО ТЕАТР

07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд

11:00-23:00

“Warcraft “УСК

“Finding Dory” УСК

“The Purge 3” УСК

“Тэжээвэр амьтдын нууц амьдрал“ 3d УСК

“ХҮННҮ” КИНО ТЕАТР

07 дугаар сарын 06-наас 15-ны өдрүүдэд

11:00-23:00

“Finding Dory” УСК

“Warcraft “УСК

“Alice in wonderland” УСК

“Independence day” УСК

“Тэжээвэр амьтдын нууц амьдрал“ 3d УСК

“Хөөрхөн шулам” МУСК

“Миний эхнэр тагнуулч” МУСК

Categories
гадаад мэдээ

“Toyota Prius” зэрэг 3.3 сая автомашинаа эргүүлэн татахаа мэдэгдэв

Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota Motor” компани түлшний сав болон аюулгүйн дэр зэрэг асуудлуудтай холбоотойгоор дэлхийн улс орнуудад борлуулсан 3.3 сая гаруй автомашинаа эргүүлэн татах болсноо мэдэгджээ. Тодруулбал, 2009 оны гуравдугаар сараас өнгөрсөн оны хоёрдугаар сарыг хүртэлх хугацаанд үйлдвэрлэсэн долоон загварын машинаа тус компани эргүүлэн татах аж. Үүнд “Toyota Prius”, “Lexus CT200h” зэрэг загварын машин багтаж буй юм байна.

Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Түлшний савны нэг хэсгээр бензин тос гоожиж байж магадгүй” гэжээ. Мөн “Toyota Motor”-ын удирдах албан тушаалтнууд “Бид бензин үнэртээд байна гэх зэрэг 205 гомдол мэдээлэл хүлээн авсан” гэж хэлсэн байна. Түүнчлэн тус компанийн машинуудыг худалдан авсан хүмүүсээс хамгаалалтын дэртэй холбоотой гомдол санал иржээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-д орж ирж буй шинэ гишүүд

УИХ-ын 2016-2020 онд төр түшилцэх гишүүд тодорлоо. Энэ удаагийн сонгуульд УИХ-д суухаар сонгогдоод буй шинэ гишүүдийг танилцуулъя.

Архангай аймаг 2-р тойрог Ё.Баатарбилэг

2016 оны сонгуульд С.Баатарбилэг 7036 хүний санал авч анх удаа УИХ-д сонгогдож байна. Тэрбээр 1975 онд Архангай аймгийн Эрдэнэбулаг суманд төрсөн. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. 1998-2002 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультетийг төгссөн. Түүхч, архелогич-антропологич мэргэжилтэй. 2008-2012 онд Архангай аймгийн Засаг дарга ажиллаж байсан. 2012 оны сонгуульд нэр дэвшиж 12642 буюу 31,79 санал авч дөрөвт эрэмблэгдэж байсан бол энэ жил даагаа нэхэж чадлаа.

Баян-Өлгий аймаг 4-р тойрог Г.Солтан

Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны дарга Г.Солтан анх удаа нэр дэвшиж 8441 сонгогчийн саналаар УИХ-д суухаар боллоо. Г.Солтан нь “Монгол шаазан” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. Хамтарсан Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд С.Батболдын хөдөө аж ахуйн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан.

Баян-Өлгий аймаг 6-р тойрог Д.Мурат

Баян-Өлгий аймагт өрнөсөн ширүүхэн тулаанаас АН-ын ганц төлөөлөл гарч ирсэн нь Д.Мурат. 7250 хүний саналаар хэсгээ тэргүүлэн гарч ирсэн. Зуухчин “Мурат” гэхээр Өлгийчүүд анддаггүй гэх юм. Учир нь, аймгийг дулаан, эрчим хүчээр хангадаг “Эрчим” компанийн захирлаар ажилладаг.

Баянхонгор аймаг 8-р тойрог С.Билэгт

Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. УИХ-ын сонгуульд хоёр жил дараалан өрсөлдөж анх удаа ялалт байгууллаа. 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж 12019 хүний санал авч дөрөвдүгээрт бичигдэж байсан. Тэрбээр энэ удаад олимпийн аварга Н.Түвшинбаяраас 98 саналаар илүү гарсан. 1977-1981 онд Улаанбаатар хотын Барилгын техникум, 1988-1991 онд Улс төрийн дээд, 1997-1999 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтэд тус тус суралцаж төгссөн.Ачлал Трэйд ХХК-ийн гүйцэтгэх захирал. МАН-ын бага хурлын гишүүн.

Өмнөговь аймгийн 22 -р тойрог Н.Амарзаяа

Аймгийн МАН-н дарга асан Н.Амарзаяа 7434 хүний санал авч УИХ-д сонгогдлоо. Нэр дэвшихдээ УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн бие төлөөлөгч, “Сод Монгол” ХХК-ийн Өмнөговь аймаг дахь салбарын дарга, “Бонсай” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна гэсэн сурталчилгааг хийж байсан бол төрийн түшээ болон хувирлаа.

Өмнөговь аймаг 23-р тойрог Л.Энхболд

Өмнөговь аймгийн МАН-ын дарга Л.Энхболд 6912 хүний санал авч анх удаа УИХ-д суухаар боллоо. Өмнөговийн залуучуудын хөгжлийн төв ТББ-ын тэргүүн, “Ирээдүй инвест” ББСБ ХХК-ийн захирал. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа байсан бол ард иргэдээ төлөөлөн УИХ-ын сэнтийд залрахаар боллоо.

Увс аймаг 32-р тойрог Н.Цэрэнбат

Ц.Нямдорж гишүүн тойргоо сольж Хан-Уул дүүргээс нэр дэвшихээр болсон орон зайг нөхөж Н.Цэрэнбат гэгч залуу нэр дэвшиж 8021 хүний саналаар ялалт байгуулсан. Ажил мэргэжлийн хувьд УИХ-ын тамгын газарт гишүүний туслах, “Трансинконсулт” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Сангийн яаманд төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын дарга, “UFC трэйд” гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.

Ховд аймаг 36-р тойрог О.Батнасан

7914 хүний санал авч УИХ-ын гишүүн болох болзлоо хангасан нэгэн эрхэм бол МАН-аас нэр дэвшигч О.Батнасан. АН-аас нэр дэвшигч Ш.Адьшаагаас 157 саналаар илүү гарснаар ялалт байгуулсан. Кондитер-Улаанбаатар ХХК-ийг үүсгэн байгуулагч, “Торгон нутаг” клуб ТББ-ын үүсгэн байгуулагч, “Ховд торгон нутагсан” ерөнхийлөгчийн албан тушаалтай.

Хөвсгөл аймаг 37-р тойрог Л.Мөнхбаатар

2012 онд УБЕГ-ын даргаар ажиллаж байгаад УИХ-д нэр дэвшихээр Л.Мөнхбаатар ажлаа өгч байсан. Улмаар Хөвсгөл аймагт 17830 хүний санал авч аман хүзүүдсэн. Дөрвөн жил хүлээсний эцэст 10771 сонгогчийн саналаар ард иргэдээ төлөөлөн дөрвөн жил хууль батлалцах боллоо.

Хэнтий аймаг 42-р тойрог Д.Гантулга

УИХ-ын хамгийн отгон гишүүнээр сонгогдсон залуу бол Д.Гантулга. 5841 санал буюу АН-ын Ж.Оюунбаатараас 400 саналаар илүү гарсан. 29 настай тэрбээр Нийгмийн ардчилал, Монголын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ерөнхийлөгч “Сан” дээд сургуулийн мэдлэгийн менежмент, илтгэх урлагийн багшилж байсан гэсэн товчхон танилцуулгатай.

Дархан-Уул аймаг 43-р тойрог Б.Баттөмөр

МАН-аас нэр дэвшигч Б.Баттөмөр 6553 саналаар парламентийн босго давлаа. Гаалийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Татварын ерөнхий газрын даргаар 2011 онд томилогдон ажиллаж байсан. 1957 онд төрсөн. Инженер, хуульч, эдийн засагч мэргэжилтэй.

Categories
мэдээ нийгэм

30 гаруй мянган иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагаас УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох үед иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг ханган шаардлагатай автомашин, техник хэрэгслийг дайчлан ажиллалаа.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 140 албан хаагч, 47 техник хэрэгсэлтэйгээр гол, мөрний усны түвшин их байгаа Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд зэрэг аймгийн 80 гаруй сумдад 30 мянга гаруй иргэнийг гол ус гаталж сонгууль өгөх нөхцөлийг хангаж ажиллав гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Архигүй өдрөөр 32 согтуу жолоочийг саатуулжээ

УИХ-ын сонгуулийн өдөр буюу өчигдөр бүх нийтээр архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй байх шийдвэр гаргасан. Тэгвэл архигүй өдрөөр 32 согтуу жолооч саатуулагджээ. Харин хоёр жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон гэх мэдээллийг Замын цагдаагийн газраас өглөө. Өчигдрийн байдлаар зам тээврийн 190 дуудлага бүртгэгджээ. Дашрамд дуулгахад, өнөөдөр, маргааш ч мөн согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй юм. Сонгуультай холбоотойгоор өчигдөр, өнөөдөр хоёр өдөр согтууруулах ундаа худалдахыг хориглосон. Харин маргааш долдугаар сарын 1-ний өдөр тул мөн үйлчлэхгүй, худалдахгүй юм.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар рекорд эвдлээ

МАН Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулснаар түүхэнд УИХ-д хамгийн олон удаа, хамгийн олон жил суух улстөрчид болж таарлаа.

# Д.ЛҮНДЭЭЖАНЦАН Ц.НЯМДОРЖ
1 1992-1996: Өвөрхангай 1992-1996: Ажилчны дүүрэг, Туул, Багахангай
2 1996-2000: Өвөрхангай 1996-2000: Увс
3 2000-2004: Өвөрхангай 2000-2004: Увс
4 2004-2008: Өвөрхангай 2004-2008: Увс
5 2008-2012: Өвөрхангай 2008-2012: Увс
6 2012-2016: Жагсаалтаар 2012-2016: Жагсаалтаар
7 2016-с: Баянгол дүүрэг 2016-с: Хан-Уул дүүрэг