Categories
мэдээ улс-төр

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНЭУ-д албан ёсны айлчлал хийлээ

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2016 оны дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсад албан ёсны айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд сайд Л.Пүрэвсүрэн Энэтхэгийн төр, засгийн болон шинжлэх ухаан, бизнесийн байгууллагууд, олон нийтийн төлөөлөл, энэтхэгийн их, дээд сургуулиудад суралцаж буй монголын оюутан залуусын төлөөлөлтэй уулзав. Энэхүү ёслолын арга хэмжээнд Энэтхэгийн Дотоод хэргийн Төрийн сайд Керин Режижу, Парламентын гишүүн Б.Калита, Гадаад орнуудтай соёлоор харилцах Энэтхэгийн зөвлөлийн ерөнхий захирал С.Ражшейкер зэрэг албаны хүмүүс оролцов.

Гадаад хэргийн сайд уулзалтын үеэр Энэтхэгийн монгол судлаач эрдэмтэдтэй Монгол судлалын талаар ярилцаж, Монгол Улсын Засгийн газраас Монгол судлалыг хөхиүлэн дэмжих талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээс мэдээлж, Монгол, Энэтхэгийн уламжлалт харилцаанд соёл, боловсролын хамтын ажиллагаа, түүний дотор эрдэмтдийн оролцоо үлэмж чухал үүрэг гүйцэтгэж ирсэнийг тэмдэглэв. Гадаад орнуудтай соёлоор харилцах Энэтхэгийн зөвлөлтэй хамтран “Чингис хаан, түүний өв уламжлал” сэдэвт семинарийг хоёр орны эрдэмтэд, монгол судлаачдын оролцоотой ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах, Монголын түүхийн судалгаанд Энэтхэг Улсад байгаа перс хэл дээрх эх сурвалж, түүхэн баримтуудыг хамтран судлах, үзэсгэлэн гаргах боломжуудын талаар ярилцав.

Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг буулган монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан, олон арван зохиол бүтээл туурвисан Энэтхэгийн нэрт монгол судлаач др.Локеш Чандра, др.Мансура Хайдар нарт Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртээснийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн дээрх эрдэмтдэд ёслол хүндэтгэлтэй гардуулав.

Др.Локеш Чандра Монгол судлалыг хөгжүүлэх, монголч эрдэмтдийг дэмжих, хоёр орны соёлын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй улс төр, нийгмийн зүтгэлтэн билээ. Тэрбээр Монгол Ганжуурыг бүрэн эхээр нь найруулан хэвлүүлж, Зава Дамдин зэрэг монгол мэргэдийн зохиол бүтээлүүдийг судлан шинжлэх, сурталчлан таниулах ажлыг олон жил биечлэн хийж ирсний зэрэгцээ 1967 онд “Монгол-Түвдийн шинэ бурхад” нэртэй 20 боть зохиолыг эмхэтгэн хэвлүүлсэн нэртэй судлаач, Гадаад орнуудтай соёлоор харилцах Энэтхэгийн зөвлөлийн Ерөнхийлөгч билээ.

Др. Локеш Чандрагийн эцэг, Энэтхэгийн нэрт эрдэмтэн, улс төрч асан Рагу Вира нь Монголын эрдэмтэд түүний дотор соён гэгээрүүлэгч Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нартай дотно харилцдаг, Олон улсын монгол судлалын холбоог санаачлан байгуулагчдын нэг төдийгүй Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэхэд дэмжихийг Энэтхэг Улсын Ерөнхий сайд агсан Жавахарлал Неруд аминчлан захисан нэгэн гэлцдэг.

Др.Локеш Чандра эрдэмтний тэргүүлдэг Гадаад орнуудтай соёлоор харилцах Энэтхэгийн зөвлөл жил бүр 50 монгол оюутан залуусыг энэтхэгийн их дээд сургуулиудад хүлээн авч бакалавр, магистр, докторын түвшний сургалтад хамруулдаг билээ.

Др. Мансура Хайдар нь Монгол судлалд, түүний дотор Ил хаадын түүх, Энэтхэг дэх Мугал хаадын судалгаа, монголчуудын Арабын ертөнцтэй тогтоосон хэлхээ холбоог перс хэл дээрх эх сурвалжуудад тулгуурлан судалдаг, “Их засаг хууль”-ийн талаар 100 гаруй нийтлэлийг бичиж, Энэтхэгт, төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон эрдэмтдийн нэг юм. Тэрбээр Индира Гандигийн нэрэмжит урлагийн төвд шинжлэх ухааны зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллахдаа Энэтхэгт 2006-2014 онд зохиогдсон Монгол судлалын олон хуралд тогтмол биечлэн оролцож дэмжиж ажилласан билээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүл дарга “Хангай” хотхонд ажиллана

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Хангай хотхонд хотын дарга Э.Бат-Үүл, нийслэлийн Гэр хорооллийн хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр очиж, гурван жилийн өмнө эхэлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хэрхэн өрнөж буй, газар дээрээ тулгамдсан ямар асуудал байна вэ гэдэгтэй танилцаж, иргэдтэй уулзалт хийх гэж байна. Энэ үйл явдлыг “UBS” телевиз 12.00 цагаас эхлэн газар дээрээс нь шууд дамжуулна.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг хурлаа хойшлууллаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал үдээс хойш 14.00 цаг болон хойшлогдлоо. Харин МАН-ын бүлэг хуралдаж байгаа бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуралдах эсэх нь тодорхойгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Амралтын өдрөөр дөрвөн хүүхэд зам тээврийн ослоор энджээ

Амралтын өдрүүдэд Улаанбаатар
хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 616
авснаас зам тээврийн ослын 465 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн
шинжтэй гомдол мэдээлэл 28 бүртгэгдэж, 31 хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах
ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган
зорчигч 5, Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 2,
сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 124 жолоочийг
илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал:
БГД-ийн нутаг Ажилчны гудамж, “Саппоро” төвийн урд уулзварт T.Chaser маркийн
авто машины жолооч Б нь явган зорчигч 41 настай эрэгтэй О, 27 настай эмэгтэй Б
нарыг мөргөж гэмтээсэн. Явган зорчигч О, Б нар нь согтууруулах ундааны зүйл
хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон. ЧД-ийн нутаг Дэнжийн 1000-н гудамж
Петровис ШТС-ын баруун замд марк дугаар тодорхойшүй авто машины жолооч нь явган
зорчигч 56 настай эмэгтэй Д-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явжээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтууд хэвийн ажиллаж эхэллээ

Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд өнөөдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлжээ.

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд Олон улсын хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулан өчигдөр буюу энэ сарын 1-нд амарсан. Харин Монгол, Хятадын төмөр замын боомтууд цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилсэн билээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Ганхуяг Японы парламентын гишүүдтэй уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, эрх баригч Либерал ардчилсан намын Гадаад харилцааны газрын дарга Казүнори Танака тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр уулзав.

Уулзалтын эхэнд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, эрх баригч Либерал ардчилсан намын Гадаад харилцааны газрын дарга Казүнори Танака цаг зав гарган, найрсаг дотноор хүлээн авч буйд Улсын Их Хурлын гишүүдэд талархал илэрхийлээд Хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахын төлөө өөрийн орны парламентдаа найрамдлын бүлэг ажиллуулж, идэвхи зүтгэлтэй байгаад баяртай байгаагаа онцлон тэмдэглэв. Мөн тэрээр манай хоёр орны стратегийн түншлэл, салбар бүрийн хамтын ажиллагааны цар хүрээ улам бүр нэмэгдэж байна. Өнгөрсөн онд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд үүний тод илрэл хэмээн үзэж байна. Цаашид энэхүү уулзалт, хэлэлцээрийн давтамжийг нэмэгдүүлж, хоёр улсын парламентын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах нь чухал байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилттай болбол манай хоёр улсын эдийн засагт олон эерэг үр дүнг үзүүлэх байх гэдэгт итгэлтэй буйгаа хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг Монгол Улсад айлчлах урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баяртай байна хэмээгээд манай улс зах зээлийн эдийн засагт шилжих үед Японы Засгийн газраас бүхий л талаар дэмжлэг үзүүлж байсанд талархаж байдгаа илэрхийлэв. Япон Улс бол манай улсын стратегийн түнш бөгөөд энэ нь бидний хамтын ажиллагааны үнэ цэнэ юм. Монгол Улсын тхуайд анхлан Япон Улстай эдийн засаг, чөлөөт худалдааны хэлэлцээ хийсэн нь эдийн засгийн хувьд хамтран ажиллах таатай эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан гэж үзэж байна. 2004 оноос улс төрийн харилцаа өндөр төвшинд хөгжиж байгаа. Хоёр орны парламентын бүлгийн гишүүд олон төсөл, арга хэмжээг санаачлан хэрэгжүүлсэн. Үүнээс хоёр орны хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглүүштэй гурван төслийн онцлон тэмдэглэмээр байна. Жижиг дунд үйлдвэрлэлд зориулсан хоёр шатны зээл, Олон Улсын шинэ нисэх буудал, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр гурав юм гэдгийг дурдав.

Мөн талууд мал аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, уул уурхай салбарын хамтын ажиллагаа, аж үйлдвэрлэл, түүний технологийг нэвтрүүлэх, давхар татварын асуудлыг шийдвэрлэх, аялал жуулчлал хөгжүүлэх залуучуудын байгууллагуудын холбоо харилцааг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээнд ярилцаж, санал солилцлоо.

Уг уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Д.Ганбат, О.Баасанхүү, Л.Болд, Ц.Даваасүрэн, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ясүмаса Нагасака, Дайширо Ямагива, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү болон албаны бусад хүмүүс оролцсон юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Max Mall” дэлгүүрийн тааз нурж хүн гэмтжээ

“Max Mall” дэлгүүрийн дотор байрлах BHS хувцасны дэлгүүрийн хэсгийн тааз 13.45 минутад нурсан талаар иргэд мэдээлжээ. Энэ тухай нэгэн гэрч цахим хуудсандаа “BHS дэлгүүрийн тааз тэр чигтээ нурж хүн дарлаа, тэгэхэд энэ дэлгүүр хаалгаа барихгүй хүн оруулж юу ч болоогүй юм шиг аашилж байна. Монгол хүн уужим юм даа. Зайлуул, цав цагаан тоосонд дарагдаад уйлалдаад гарч ирж байна. Барилга байшингийн стандарт хаана байна аа” гэж тэрээр бичжээ. Ямартай ч хэдэн хүн бэртэж гэмтсэн болох нь тодорхойгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Сонгуультай ямар ч холбоогүй буяны ажилд зориулж мөнгө тараасан гэжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хотын төвийн автобусны
буудлууд дээр хар өнгийн “Жи класс” маркийн авто машинтай иргэдэд бэлэн
мөнгө тарааж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тэгвэл эдгээр залуус “Энэ нь сонгуультай ямар ч
холбоогүй бөгөөд эцэг эхийнхээ буяны ажилд зориулж иргэдэд мөнгө
тараасан” хэмээн мэдэгджээ. Гэвч
дээрх үйлдлийг сонгуультай холбоотойгоор хийсэн хэмээн олон нийт хардаж байна.

Categories
гадаад мэдээ

Нельсон Манделагийн хүрэл хөшөөг босгосон байна

Палестины Рамалла хотноо Өмнөд Африкийн хүний эрхийн төлөө тэмцэгч, Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн хүрэл хөшөөг босгожээ. Хөшөө зургаан метр өндөртэй юм байна. Нельсон Манделлагийн хөшөөг нээх ёслолд олон зуун палестин иргэн оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Сургуульд орох зургаан настай хүүхдүүдийг намар бүртгэнэ

Нийслэлийн боловсролын газраас хотын сургуулиудын зургаан настнуудыг намар бүртгэх чиглэл өгчээ. Тодруулбал, зургаан настнуудыг намар наймдугаар сарын 22-28-нд бүртгэх шийдвэр гаргасан байна.

Энэ жил бага боловсролын сургуулийн цөм хөтөлбөрийн шинэчлэл дуусаж байгаа учраас шинээр сургуульд элсэх хүүхдүүдийг намар бүртгэхээр болжээ.