Categories
мэдээ нийгэм

“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян” эхлэлээ

Нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн
байгууллагуудын дунд “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ыг зохион
байгуулж байна. Энэхүү аяныг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас санаачлан,
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл” хариуцан зохион байгуулж байгаа
бөгөөд уг аян өнөөдрөөс эхлэн 2016 оны 12-р сарын 20-ны өдөр хүртэл
үргэлжлэх юм. Гол зорилго нь:

Нийгэмд тустай сайн сайхан
мэдээлэл түгээх соёлыг хэвшүүлэх, гэгээрүүлэх үйлсэд хэвлэл мэдээлэл,
сэтгүүлзүйн салбарынхныг идэвхжүүлэх, компанийн нийгмийн хариуцлагыг
дээшлүүлэх талаар бусад аж ахуйн нэгжүүдэд үлгэр дуурайл үзүүлэх,
мэдээллийн урсгал дундаас эх орон, хувь хүн, олон нийтэд хэрэгтэй,
тустай мэдээллийг илүү чухалчлан, тийм мэдээлэл түгээсэн хэвлэл
мэдээллийн хэрэгслийг илүүтэй хүндэтгэдэг хандлагыг төлөвшүүлэхэд оршиж
байгаа юм байна.

Мөн тус аяны хүрээнд:

  • Хамгийн сайн телевизийн мэдээ
  • Хамгийн сайн сонин, сэтгүүлийн мэдээ
  • Хамгийн сайн радиогийн мэдээ
  • Хамгийн сайн цахим мэдээ номинациудыг
    тус тус шалгаруулан “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аяны манлайлагч”
    цом, өргөмжлөл, редакцид шаардлагатай тоног төхөөрөмжийн хөрөнгө
    оруулалт зэргээр шагнан урамшуулах гэнэ.
Categories
мэдээ нийгэм

Дугуй хулгайлдаг бүлгийг үйлдэл дээр нь илрүүлжээ

Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 2016 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 02 цагийн үед тодорхой эрхэлсэн ажилгүй 30-35 насны Д.Б нар нь тус дүүргийн 10 хороонд байршилтай авто дугуйн худалдааны грашийн хаалгыг эвдэн хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Сайн уу, Амьдрал минь 2” удахгүй нээлтээ хийнэ

“Сайн уу, Амьдрал минь” уран сайхны кино 2008 онд анх үзэгчдийн бүртээл болж байсан билээ. Уг киног “Big line” студи “Уран бүтээлийн нэгдүгээр нэгдэл”-тэй хамтран бүтээсэн бөгөөд уг киноны дараагийн ангийг хийж байгаа юм байна. Энэ талаар киноны уран бүтээлчид цахим хуудастаа дэлгэжээ. Тодруулбал, “Энэхүү киноны удаах анги болох “Сайн уу, Амьдрал минь 2”-ийг хийж байна. Найруулагчаар З.Батболд ажиллаж байна. Кино энэ сарын 27-нд нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болно. Одоогоор тоглосон жүжигчдийн талаар нууцлая” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Иргэний Зориг Ногоон намын дарга нарыг бүртгэлээ

“Иргэний Зориг Ногоон нам”-аас ирүүлсэн намын дарга нарыг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцлээ.

Иргэний Зориг Ногоон нам дүрмийнхээ дагуу 3 даргатай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд С.Оюун, С.Дэмбэрэл, Д.Энхбат нар тус намын даргаар ажиллаж байсан юм. Намын их хурлаас Д.Энхбатыг чөлөөлж, Ц.Ганхуягийг намын даргаар сонгосноо бүртгүүлэх хүсэлт ирүүлснийг Дээд шүүх хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж бүртгэв. Ингэснээр Иргэний Зориг Ногоон нам С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг гэсэн гурван даргатайгаар үйл ажиллагаа явуулах юм.

Categories
мэдээ улс-төр

ЭМС-ын сайд болон АТГ-ын даргыг яаралтай томилох ёстой гэв

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар мэдээлэл хийлээ. Тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах, Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны үйл ажиллагааны тайлан болон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.

Бүлгийн дарга С.Бямбацогт энэ үеэр “Сонгуулийг хуулийн хугацаанд явуулах бэлтгэл ажлыг хангах ёстой. Нэр дэвшигчдийг тодруулах ажлыг энэ долоо хоногт явуулах ёстой. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ хурдан шийдэж, шаардлагатай бол Сонгуулийн хуулинд холбогдох өөрчлөлтүүдийг хийж, сонгуулийг цаг хугацаанд нь шударга, ил тод, олон нийтэд нээлттэй явуулах ёстой гэж үзэж байна” гэлээ.

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны тайланд шалгалт хийхээр Н.Номтойбаяр гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг гаргасан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Тариаланчдад тулгамдаж байгаа санхүүгийн асуудал байгаа. Банкнаас зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө шаардлагатай байгаа. Үүнийг зохицуулах нэрийн дор Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл тариалангийн газраа барьцаалаад банкнаас зээл авах. Энэ асуудлыг судлаад үзэхээр нэгэнд газрын тухай хуулиар газар эзэмших эрхээ барьцаалах эрхзүйн орчин нээлттэй байгаа. Энэ өргөн барьсан нэмэлт өөрчлөлтөөр давуу эрх гэж хуулийн зөрчилтэй ойлголтыг тусгасан байна. Өмчлөх эрхээс гадна бусад газар нутаг төрийн өмчид байдаг. Тэгэхээр давуу эрх гэдгийг нь юу гэж ойлгох вэ гэх мэт судалж үзэх шаардлагатай гэж үзсэн” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн О.Содбилэг “Эрүүл мэнд, спортын яамны сайдыг яаралтай томилох шаардлагатай гэж үзэж байна. Манай бүлгийн гишүүд Эрүүл мэндийн яаман дээр ажиллаж, дөрөвдүгээр сард эрх баригчдад албан бичиг илгээсэн ч хариу ирэхгүй байна. Мөн АТГ-ын даргыг хурдан томилох ёстой. Сонгуульд дөхөж байгаа энэ үед хууль хүчний байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байх ёстой гэж үзэж байгаа” гэв.

Categories
мэдээ нийгэм

Прокуроруудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлддэг прокуроруудын хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал өнгөрсөн оны долоодугаар сард прокурорууд хар тамхины хэрэгт холбогдож, саатуулагдсан ч өнгөрсөн оны 11 дүгээр сард батлан даалтад гарсан. Гэвч нэгдүгээр сарын 6-нд тэднийг дахин хорьж, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, тэдэнд холбогдох хавтаст хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Харин тус шүүхээс хэргийн бүрдэл дутуу хийгдсэн гэж үзээд тус хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

Тэгвэл энэхүү хэргийг өнгөрсөн долоо хоногт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг эргэн сануулахад тус хэрэгт холбогдсон Х.Тамир нарыг өмнөд хөршөөс ирж буй “бараа”-гаа авахаар Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомт дээр очоод байхад нь цагдаагийнхан баривчилсан байдаг.

Categories
мэдээ соёл-урлаг

”Гэгээн Муза-2016” наадамд нэр дэвшсэн бүтээлүүд тоглогдож байна

“Гэгээн Муза Академи”-аас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Гэгээн Муза-2016” олон улсын театрын наадам 2016 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.

Тус наадамд нэр дэвшсэн бүтээлүүд 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 6-ны хооронд УДЭТ, “Black box” театр, Улсын хүүхэлдэй театрын тайзнаа тоглогдож байгаа юм.

Тэгвэл манай сайтын хамт олон “Гэгээн муза-2016” наадамд нэр дэвшсэн бүтээлүүд буюу 4 дүгээр сарын 30-ны өдөр болоод 5 дугаар сарын 01 ны өдрүүдэд тоглогдсон ҮДБЭЧ-ын “Оройн дээд” түүхэн жүжиг, Дарханы “Залуучууд” театрын “Хайрыг хайрла” жүжиг, Дундговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын “Мөнхийн галт цэцэг” жүжгүүдийг үзэж сонирхсон юм. Жүжиг тус бүр өөр өөрийн онцлогтой, жүжигчдийн гаргаж буй дүр бүхэн нь цаанаа гүн гүнзгий утга санааг агуулж үзэгчдэд ихийг ойлгуулсан гайхалтай тоглолтууд болсон юм. Энэ мэтчилэн 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл “Гэгээн муза-2016” наадамд нэр дэвшсэн бүтээлүүд тоглогдох бөгөөд улаан хивсний ёслолын ажиллагаа 5 дугаар сарын 7-ны өдөр 15:00 цагаас эхлэх юм. Харин 16:00 цагаас академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДЭТ-ын тайзнаа эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

1 хүртэлх насны хүүхдүүдэд гэрээр үзлэг хийхээр болов

Өрхийн эрүүл мэндийн төвөөс дуудлагын дагуу гэрээр үзэж, тусламж үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Тодруулбал, нэг хүртэлх насны хүүхдийг гэрээл очиж үзэх юмс байна. Энэхүү шийдвэрийг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлсэн бөгөөд ирэх долдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх аж. Мөн эрүүл хүүхдүүдийг халдвараас сэргийлэх үүднээс “Товлолт дархлаажуулалт”-ыг долоо хоног бүрийн Бямба гарагт хийж байхаар шилжүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Гадаад хэргийн сайд нарын уулзалт Бээжин хотод болов

БНХАУ-ын Бээжин хотноо 2016 оны дөрөвдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг оролцов.

Тэрээр, Азийн бүс нутагт аюулгүй байдлыг хангах, итгэлцлийг бэхжүүлэх чиглэлээрх 30 орчим улсыг багтаасан энэхүү яриа хэлэлцээний уулзалтад Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Эдүгээ олон улсад тулгамдаад буй уламжлалт болон уламжлалт бус заналхийллийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэг шийдвэртэй арга хэмжээ авч, аливаа үл ойлголцлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн чухлыг тэмдэглээд, энэ үйл хэрэгт эл бага хурал тодорхой үүрэг гүйцэтгэх учиртайг онцлон бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлыг сахин хамгаалах чиглэлд явуулж буй Монгол Улсын хүчин чармайлтын талаар мэдээлэв.

“Яриа хэлэлцээний замаар аюулгүй байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд болсон 5 дахь удаагийн сайд нарын уулзалтаар гишүүн орнууд олон улсын хамтын нийгэмлэгт тулгамдаж буй асуудлуудаар байр сууриа илэрхийлэн хурлын төгсгөлд хамтарсан тунхаглал гаргав.

Бага хурлын дарга БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Түүнчлэн бага хуралд оролцож буй ОХУ, БНСУ, Казахстан, Индонези, Филиппин, Вьетнам зэрэг улсын Гадаад хэргийн сайд нартай уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцон долоодугаар сард зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын явцын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 16-наас халуун ус хязгаарлаж эхэлнэ

Нийслэл Улаанбаатар хотод зун болонгуут халуун усны хэрэглээг хуваарийн дагуу хязгаарладаг. Энэ нь халуун, дулаан дамжуулах шугам хоолойны засварыг зуны урин цагт хийдэгтэй холбоотой. Энэ зун хийгдэх халуун усны хязгаарлалтын хуваарийг “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит компани гаргажээ. Энэ сарын 16-наас хуваарийн дагуу халуун ус хязгаарлах юм.

Энэ зун хэзээ, хаана халуун ус хязгаарлахыг доорх хүснэгтээс харна уу.

Засварт зогсох болон өргөтгөн шинэчлэгдэх магистраль шугамууд

Засварт зогсох хугацаа

Тайлбар

Зогсолтын зураг харах

Улсын болон Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлын график

1

12а магистраль Тк-1211-ээс Тк-1211-31 хүртэл дулааны 2ф400мм голчтой шугамыг 2ф500 мм болгон өргөтгөх

V/16 – VI/04

Улсын төсвийн хөрөнгө оруулалт ЭХЯ-ны захиалгаар хийгдэж байгаа ажил

2

3а магистраль Тк-305-ийн салаа Тк-305-4 худаг хүртэл 2Ф200мм голчтой 540 хос метр шугамыг 2Ф300мм-н голчтой болгон өргөтгөн шинэчлэн, сувагт оруулан солих.

V/16-VI/20

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар НЗАА-ны захиалгаар хийгдэх ажил

3

11гд магистралийн 2Ф800мм-н голчтой 3.4км урт шугамыг 2Ф1000мм-н голчтой болгон өргөтгөх.

VI/06-VIII/05

Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар хийгдэх ажил.

Дулааны төв шугамын засварын график

Шахалт хийх цэг

Засварт зогсох магистраль шугам

Засварт зогсох хугацаа

Тайлбар

Зогсолтын зураг харах

1

2000-р цэгээс

10а,б,в,г,д магистраль, БҮК, БӨҮР

V/10-20

Графикт хугацаанд засварын ажил хийгдэнэ.

2

2000-р цэгээс

1а, Зайсан, ТЭЦ-1-ийн перемычка, Их тэнгэр, 12а,б,в,г,д, 5ж магистраль, Академи, 15-р хорооллын ЦТП-8-ын салаа

V/16-VI/04

1а магистралийг V/20-ны өдөр ажиллагаанд залгана.

3

П-1-ээс

3-6-ын холбоос, 6а, 7а,б,в,г,д,ж магистраль, 7и Тк-742-оос Тк-755 хүртэл

V/17-31

Графикт хугацаанд засварын ажил хийгдэнэ.

4

2000-р цэгээс

2б,в,г,д магистраль, 215-ын салаа, 5в,г,д магистраль, Жигүүр грандын салаа

V/23-VI/06

Графикт хугацаанд засварын ажил хийгдэнэ.

5

2000-р цэгээс

1б,в, 3а,б,в,г,д магистраль, 5а,б магистраль, Тк-305, Эмийн заводын салаа, Мебелийн холбоос

V/30-VI/10

1в, 3а магистралийг нягтын шахалтын дараа эргүүлэн ажиллагаанд залгана.

6

П-19-өөс

11а,б,в,г,д, 7к магистраль

VI/6-25

Графикт хугацаанд засварын ажил хийгдэнэ.

7

Тк-631-ээс

1г,д,4а,б магистраль, 404, Тк-415-ын холбоос

VI/13-23

1г, 4б магистралийн шугам шинэчлэлтийн ажил VIII/01-15-ны хооронд хийгдэнэ.

8

Тк-860-аас

13, 9а,б,в,г,д магистраль, Цэвэрлэх, Карьерийн салаа

VI/20-VII/05

Графикт хугацаанд засварын ажил хийгдэнэ.

9

НС-8-аас

6б,в,г,д,е,ж магистраль, 621-ын салаа

VI/27-VII/04

6ж магистралийг нягтын шахалтын дараа эргүүлэн ажиллагаанд залгана. ЦТП-45, 95-н салаа шугамын шинэчлэлтийн ажил үргэлжлүүлэн хийгдэнэ.

10

Тк-860-аас

8е, 9ж,е магистраль, Алтан тариа, Нефтийн салаа, Эрэлийн холбоос

VII/18-28

Графикт хугацаанд засварын ажил хийгдэнэ.

11

НС-4-өөс

11е,ж магистраль, ШУТСО салаа, Зүтгүүрийн депогийн салаа, 2а магистраль

VIII/01-16

Графикт хугацаанд засварын ажил хийгдэнэ.

12

П-19-өөс

7и Тк-817-оос Тк-756 хүртэл 8а,б,в,г,д, 11и магистраль

VIII/8-25

Графикт хугацаанд засварын ажил хийгдэнэ.