Categories
мэдээ цаг-үе

“Үзэсгэлэн гоо”-г мэдрүүлж,“Хайрын бурхан”-аа олсон поп хатагтайн тоглолт намбалаг даруухан боллоо

Поп хатагтай Батмөнхийн Сарантуяагийн төрсөн өдөрт зориулсан анплегед тоглолт Соёлын төв өргөөнөө хоёр өдөр боллоо. Монголын эстрадын урлагт тэр гучин жил дуулж, амьдрал жаргалын тайзан дээр гучин жил алдаж онон, унаж босож ирснээ уянгалаг хоолойгоороо, уяхан дуунуудаараа илэрхийллээ. Дуучин Сарантуяа гэхээр миний хувьд Зууны манлай, поп дива, поп хатагтай, хайрын дууны хатан хаан энэ тэр гэсэн жигтэйхэн гялтгар титэм духдуулсан хүнээс илүүтэй “Энэ чинь Монголын Алла Пугачева” гэсэн бодол л юуны түрүүнд төрдөг. Сараагийн өмнө эстрадын мундаг эмэгтэй дуучид байсан уу гэвэл байсан. Гэвч, тэр өөрийн орон зайг урлагийн алтан тайзнаа зарлан тунхаглаж чадсан авьяаслаг, хөдөлмөрч бүсгүй. Тоглолт эхлэхээс өмнөхөн соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатартай үүдэнд таарч мэнд мэдвэл их л ёслолын маягтай, тэрүүхэн тэндээ догдлонгуй, цэцэг барьчихсан, гэргийгээ сугадчихсан толгой дохиод л шурдхийгээд орлоо.

Тоглолтын эхний хэсэг үндсэндээ сумынхаа улаан буланд суусхийгээд ардын авьяастнуудын тоглолт үзэж буй аятай сэтгэгдэл төрөхөөр боллоо. Үүгээр Сарантуяаг маш муу дууллаа гэж байгаа юм биш. Харин ч нэг л тийм сэтгэлд ойр, дотно даруухандуу аястай байлаа гэж хэрдээ тоож байгаа минь юм. Тайз заслын хувьд том “30” гэсэн тооноос өөр хараа булаачих зүйлгүй, машид энгийн. Үндэсний цөөхүүл хөгжмийн “Олонхо” хамтлагийн хөгжимчид. Монгол хувцастай Сараа. Утаа мутаа, элдэв гялалзаж саажсан гэрэл үгүй. Соёлын гавьяат Ш.Гүрбазарын сүржин хоолойгоор өөрийгөө давслан ташуурдахаас өөр илүүц чимэггүй. Гүрээ ах аль дивангарын “Ардын дууны Хандармаа” гэж шүлгээ дуудах. “Арван наймтай хүсэлд минь хорин тавтай Хандармаа. Гучин тавтай бодолд минь арван наймтай Хандармаа” ч гэх шиг дуудах нь сонгодог бус шүлгээ олон давтвал улиг биш үү гэмээр.

Сараа эхлээд Ү.Хүрэлбаатарын шүлэг “Эжийдээ би ирсэн” дуугаа дуулав. Удаалан Өмнөд Монгол ахан дүүсийн нулимстайхан аялдаг “Хун галуу” хэмээх дууг аяллаа. Буриад ардын “Аав, ээж хоёр минь” дууг явууллаа. Нэг л явж өгдөггүй дээ. Тоглолт Шаравын Сүрэнжав найрагчийн “Нас тогтсон хүүхнүүд Намбалаг болоод өнгөлөг” гэдэг шиг намба нь арай л ихдээд байх шиг даруухнаас даруухан үргэлжлэх шинжтэй. Харин “Миний ээж тэмээчин” дууг дуулж эхлэх үед хүмүүсийн хандлага арай нэг амилангадуу болж ирлээ. Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн шүлэг, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Чойгивын Сангидоржийн аялгуу энэ дуу Сараагийн урын санд тодорхой утга, уянгатай л дуу сан. Хөтлөгч ч, дуучин ч Хонгор нутгийн аугаа их хоёр уран бүтээлчийн нэрийг эс дурдах нь цаанаа л нэг хүндэтгэлгүй. Төрдөг, үхдэг хорвоод уран бүтээл нь мөнх ч, үлдсэн бидэн нэгэндээ хэчнээн тоомжиргүй ханддагийн жирийн л нэг жишээ энэ.

“Захгүй говийн үзэсгэлэн

Загийн шугуйд дулаан

Дулаан говийн хаваржаандаа

Дуучин ээж минь суугаа даа

Дууны уянгаа өргөсөн

Дуучин ээж минь тэмээчин

Ээж минь тэмээчин” гэж Сараа намуухан, тослог хоолойгоор аялж үзэгчдийн дунд суугаа хайрт ээж Танядаа ариун цэцэгсийн баглааг өргөн барьсан. Дуучин маань ээждээ зориулан төрөлх саха якут ардын гэгэлгэндүү дуугаар сэтгэлийн бэлэг барьсан. Энэ тоглолтоос хит болж үлдэх нэгэн сайхан дууг поп хатагтай маань соёлын тэргүүний ажилтан, “Шуранхай” хамтлагийн дуучин гэдгээрээ анх олноо танигдсан Үүрийнтуяатай хослон дуулсан нь олны таашаалд нийцэж алга ташилтаар шагнуулав. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Мөрдэндэвийн Ядамсүрэн хэлмэгдлийн хар сүүдэрт нэрвэгдэн хар гэрт хоригдож ахуйдаа гэргий А.Ичинхорлоодоо зориулан зохиосон гэдэг “Үзэсгэлэн гоо” хэмээх бэсрэг дууг тэд үнэн тасархай дууллаа. Баяр хүргэхээс аргагүй. Хөгжимгүй дахиулаад ч авав.

Нийслэлийн Зөвлөлтийн IX сургуулийн есдүгээр ангийн сурагч Сарантуяа сурагчийн дүрэмт хувцастайгаа анх удаа тайзнаа гарч, улмаар “Мөнгөн харандаа” хамтлагт дуулж эхэлснээс хойш гучин жил өнгөрчээ. Тоглолтын хоёрдугаар хэсэг урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгионы ая, Б.Лхагвасүрэнгийн үг “Учралын вальс”-аар эхлэв. Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Оршихын шидэт хурууд энэ үеэс товшуурын чавхдсан дээгүүр бүжиж, Сараагийн уянгалаг дуунуудыг жигтэйхэн хөглөөд өгөв. Нармандахын үг, Л.Балхжавын аялгуу “Тэр намайг дурсдаг болов уу” дууг шүтэн бишрэгчид нь даган аялна. Энэ тоглолтод “Нисванис” хамтлагийн дуучин, ая зохиогч Л.Энх-Амгалангийн “Мэдэхгүй”, “Тэнэг ялааны дууль” хоёр ч дуу дуулагдлаа.

“Соёл-Эрдэнэ” хамтлагийн Гончигийн Жаргалсайханы аялгуу “Хайртай шүү, би чамдаа” гэсэн тэртээх ерэн долоон оны дуугаа Сараа дуулж байна. Анзаарахад, поп хатагтай маань сонсогчдод ганц, хоёрхон л сонсогдсон дуунуудаа эргэж сэргээх маягаар дуулсан. Болохгүй нь ч юу байхав, нас тогтсон намбалаг хатагтайн тоглолт юм чинь. Дуучны хоолойг амраах зорилгоор “Uni­verse best songs” анхдугаар наадмын гран при шагналт дуучин Ч.Цэлмүүн “Хайрласан болохоор…” дуугаа өргөсөн бол дуучин Болор-Уянга “Хайр-бидний огторгуй, хайр эцсийн зогсоол”-оо сонирхууллаа. “Уучил, намайг уучил” дуу бол хэн хүний сэтгэлд шингэсэн хит дуу ажээ. Үүний дараа Мөнхбатын хөгжим “Бороо” дуунд хүмүүсийн сэтгэл нэлээд огшоод ирсэн.

Одоогоос хорин жилийн тэртээ “Хайрын бурхан чи минь хаа байна?” гэсэн Сараагийн сонгодог нэгэн дуу мэндэлсэн байдаг. Шүлгийг мөнөөхөн үүдэнд догдлонгуй таарсан Ү.Хүрэлбаатар найрагч зохиож, Д.Өлзий-Орших аялгуу тааруулж байв гэнэ. Энэ дууны хоёрдугаар анги болох “Хайрын бурхан-2” дуу хэдхэн хоногийн өмнө төрсөн бөгөөд сахал Хүрлээ ах “Дөрөвдүгээр сар Сараагийн маань хайрын бурханаа хайдаг сар” гэж тодорхойлж “гурван жигүүртэй шувуу”-г амилуулагч гурав дурсгалын зураг татуулав. “Хайрын бурхан-1” дуу хайраа хайсан утгатайг бид мэднэ. Харин түүний дүү хайраа оллоо гэсэн агуулгатай аж. “Хайрын бурхан минь чамайгаа би олсон…Хайрын бурхан чамдаа би хайртай…”. Хайрын бурхан дууны дүрсжүүлсэн бичлэг хэдийнэ гарсан гэж энэ үеэр дуучин маань хэлж байсан.

Үзэгчид “Сараагийн маань амьдрал одоо л тогтох нь” гэсэн бэлгэшээлийг хоорондоо шивэр авир хийх нь аливаа уран бүтээлийг амь-сүнстэй гэж бүрэн итгэдгийнх ажгуу. Нээрээ ч бодоод байсан Сараагийн ихэнх дуу омог бардамхан, заримдаа хуурай агсамнасан байдаг нь нууц биш. “Сэхүүн салхи”, “Хэн юм бэ чи, хэн юм бэ”, “Мэдэхгүй”, “Мартъя” гээд бүгд л нэг тийм гөжүүндүү, зөрүүддүү дуунууд байдаг. Саяын тоглолтын аясыг харж байхад дуучин маань хувь заяаны танхайрал ханхалсан уран бүтээлүүдээсээ жаахан зайгаа барьсан нь илтэд анзаарагдахаар. “Таван Богд” группийнхэн тоглолтын завсарлагаар таван янзын амтат дарсаар үзэгчдийг дайлж, нэрт дуучны дарсны бүтэн жилийн хэрэгцээг дааж буйгаа зарлалаа.

“Би жаргалтай” дууг Сараа ид сайхан дуулж байтал сонгодог маягийн хоолойнууд хоршоод ирэв. Тэгэх нь ээ, Дуурь бүжгийн эрдмийн театрын дэргэдэх “Нюанс” сонгодог опера хамтлагийн гурав ийн хамтарч дуулсан аж. Дуучны шавь, Хонгор нутгийн охин, соёлын тэргүүний ажилтан, Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн дуучин Лодойн Насанбуян багштайгаа “Чи алзахгүй” дууг хоолой нийлүүлэн дуулсан нь үзэгчдийн цөсийг хөөргөж орхисон. Энэ сэтгэл хөдлөлийн долгион түүний өмссөн гэрэлтэгч нимгэн даашинзаас ч болсон байж магадгүй. Насанбуян бол “Universe best songs” наадмын хоёрдугаар байрт шалгарч байсан авьяастан. Б.Сарантуяа энэ шавийнхаа тухай “Би ардын жүжигчин Г.Хайдавын шавь. Багшийнхаа нүдний харцаар алдаж, онож байгаагаа хэлүүлэлтгүй мэддэг. Тэрэн шиг Насаа бол миний харцыг уншдаг ухаалаг шавь минь болсонд, өдий олон жил алдаж оноход минь миний дэргэд байсанд нь хайртай. Үзэгчдийн энэ алга ташилт бол надад биш чамд зориулсан талархлын илэрхийлэл” гэж магтаад авна лээ. Уран бүтээлч авьяастанд урмын ташуур илүүдэх юун билээ.

Сараагийн дуунууд хүнд их ухаарал хайрладаг. “Хөнгөн жаргалд автаад чамайгаа би мартсан бол Хайрт минь чи уучил…” гээд аялахад л танхим тэр чигээрээ түрэх жишээтэй. Хөгжмийн зохиолч “хоовон” хэмээх Энхбаярын “Хэн юм бэ, чи” дуу байна. “Талын хөх салхи үнсэх шиг

Тайзан дуулахдаа би ганцаардах шиг

Далдын далдаас намайг дагуулах

Давтагдашгүй чи минь хэн юм бэ

Хэн юм бэ, хэн юм бэ чи

Холын холоос намайг дагуулах

Хонгор амраг минь

Чи хэн юм, хэн юм бэ чи”. Аашлаад загнаад байгаа юм шиг атлаа аргадаад зөөллөөд байдаг энэ дууны шүлгийг Ү.Хүрэлбаатар найрагч зохиож.

Тоглолт даруухан эхэлсэн шигээ намуухан өндөрлөв. Гавьяат дуучинтай нэг өдөр төрсөн азтай арван хоёр үзэгч “Жи мобайл” үүрэн холбооны компанийн гарын бэлгээр шагнуулж сэтгэл өндөр тайзнаас бууцгаав. Тоглолтын үндэсний хөгжимтэй хэсгийн хөгжмийн найруулгыг Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан сайхан найруулж, поп хэсгийн найруулгыг гитарчин Г.Буян-Өлзий дэглэсэн нь аялгуутай сайхан боллоо. Үдшийн одод тэнгэрт хотлох цагаар алжаалаа тайлж амарсан үзэгчид сэрчигнэх салхинд алгадуулан алхах зуураа “Сэхүүн салхи чи…” гэж амандаа үглэсэн шиг гэрийн зүг яаран одоцгоох нь сэтгэлийн таашаал амталсных ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тугалган цагдаагаар юу хамгаалуулах вэ

Тугалган цэрэг гэж дэлхийд алдартай
хүүхдийн тоглоом бий. Магад заримынх нь санаанд Андерсены “Эрэлхэг тугалган цэрэг”
үлгэр буух биз. Тугалган цэргийн тухай түүх янз янзаар бичигддэг. Анх Египетийн
Фараоны булшнаас тугалган цэрэг олдсон гэж тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь манай эриний
өмнөх 2000-аад оны үеийн эд болж таарна. Мөн дундад зуунд хүүхдүүдийг цэргийн эрдэмд
багаас нь сургах гэж тугалган цэргээр тоглуулдаг байж. Зарим сурвалжид 1730-аад
оны үед Пруссын хаан II Фридрих байлдааны тактик боловсруулахын тулд тугалган цэрэг
хийж тэр нь Европоор тархан ажил хэрэг, цэргийн тактик боловсруулахдаа ашигладаг
зүйл төдийгүй, тоглоом наадгай ч болсон гэж дурджээ. Наполеон Бонапарт ч тугалган
цэрэг цуглуулах дуртай хүн байж. Тэрээр өөрийн цуглуулсан олон мянган тугалган цэргээ
байлдааны тактик боловсруулахдаа ашигладаг байсан төдийгүй цөллөгт байхдаа тулалдаанд
гаргасан алдаануудаа тугалган цэргээр төлөөлүүлэн байрлуулж дүгнэлт хийж суусан
гэдэг. Гэхдээ тугалган цэргээр тоглодог л болохоос тулалдаанд оруулдаггүй гэсэн
хэлц үг байдаг. Яг үүн шиг манай Монгол Улс цагдаагаа тугалган болгох гээд байна.
Тэднийг гэмт хэрэгтэй тэмцүүлэхгүй нь. Цагдааг хүн бүр элдэвлэж, хэн дуртай нь доромжилж,
шаардлага тавихаар нь эсэргүүцэж, гар утсаараа бичлэг хийж нийтийн сүлжээнд тавина
гэж сүрдүүлнэ, зарим нь шууд л цагдааг буруутай болгон нийтийн сүлжээгээр хийсэн
бичлэгээ цацдаг. Цагдаад дуртай хүн гэж байхгүй. Зодоон, тэмцэл, хулгай дээрэм,
хүчирхийлэл юу л болно “Цагдаа дуудна шүү” гэж айлгах хэрнээ сайнаар хэлэх хүн олдохгүй.
Үйлдэл бүрийг нь элдэвлээд байхаар Монголын цагдаа тугалган болох нь. Үүний нэг
жишээ нь Хууль зүйн сайд Д.Дорлигжав Ерөнхий сайдтай биечлэн уулзаж, Цагдаагийн
дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналаа өгсөн гэж мэдэгдсэн. “Асуудал
байгаа учраас Ерөнхий сайдад хандсан. Ажлын арга барилын хувьд бусад байгууллагатайгаа
уялдаатай ажилладаггүй” гэж Цагдаагийн даргын тухай тэрээр ярьсан байна лээ. Харин
Ерөнхий сайд тийм бичиг хүлээж аваагүй гэлээ. Цагдаагийн даргыг ажлаас нь чөлөөлөх
бичгийг Ерөнхий сайдад өгсөн ч бай, өгөөгүй ч бай цагдааг тугалган болгон мохоох
гэсэн нэг л хэлбэр гэж харагдаж байна. Хууль зүйн сайд бичиг цаас өгөх болсон шалтгааныг
санацгаая.

УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг
гэх хоёр компанийг шалгахын тулд цагдаагийнхан тусгайгаа хөдөлгөсөн. Цагдаагийнхан
элдэв үймээнээс урьдчилан сэргийлж тусгайгийнхныг аваачсан гэж тайлбарлаж байна
лээ. УИХ-ын гишүүний дархан эрхэд халдах гэлээ гээд үүдээр нь дүүрэн бөхчүүд цуглачихсан.
Улстөрчид ээлж дараалан ирцгээсэн. Яаж ч бодсон гурван цагдаад шалгуулахааргүй харагдаж
байна лээ. Асашёрюү аварга “Би ороод уулзаадахъя” гэсээр зүтгэхэд цагдаагийнхан
“Та биднийг ойлгоорой. Бид нар ажлаа л хийж байна” гэж байсан. Энэ үед тусгайгийн
нэг нөхөр гарч ирээд “Оруулах боломж байхгүй” гэж нэг том дуугарна лээ. Ингэх ч
ёстой юм. Тэнд цугласан олон хэнд ч дийлдэхээргүй байдалтай харагдсан. Гар гарнаасаа
барьчихсан. Дээр нь Монголын хамаг л нэртэй зүстэй тамирчид ирчихсэн. Тэр улсуудыг
очсоныг буруутгах ч юу байхав. Тамирчин болоход нь тусалж дэмжсэн, жүдо бөхийн спортод
хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүнээ өмгөөлж, хамгаалъя гэж очсон л байх. Гэхдээ л энэ
үйлдэл нь цагдааг мохоох гэсэн шиг харагдсан. Ер нь манайхан цагдаагаа системтэйгээр
мохоох гэж ирлээ. Анхаарал татсан, тэр тусмаа улстөрч, өндөр албан тушаалтныг баривчлах,
шалгах үед энэ нь илүү олон нийтэд анзаарагддаг. Н.Энхбаярын баривчилгаа цагдаа,
хуулийн байгууллагынханд асар их халтай болсон. Мөн л нэр сүртэй хүмүүс цуглачихсан,
өөрөө очиж шалгуулахгүй гээд зүтгээд байхаар өргөж аваад “оймсыг нь гозолзуулаад”
авч явсан. Угтаа шаардлага биелүүлээд очиж шалгуулсан бол цагдааг муухай харагдуулах,
нэр хүндийг нь унагах явдал болохгүй байлаа. Манайхан болсон хойно баригдаж, шалгагдаж
байгаа хүнийг л өрөвддөг шүү дээ. Нөгөө хүнийг буруу хэрэг хийсэн гэж ярьж хэлж,
шүүмжилж байснаа цагдаа очоод бариад явах болохоор л цагдаа хуулийнхан шиг муу хүнгүй
болгож ярьцгаасан.

Долдугаар сарын нэгнийг санаж байгаа
биз. Тэнд цагдаа үүргээ гүйцэтгэснийхээ төлөө хохироход хэн ч тэдний эрхийн тухай
дуугараагүй. Дээрээс тушаал өгч буудуулчихаад хэдэн хурандааг барьж хорьсон шүү
дээ. Тэр хурандаа нар хэн гэдэг цагдаа хүн буудсаныг мэдэж байсан л биз. Шийр заагаад
л нэрийг нь хэлэхгүй өөрсдөө хэргийг үүрээд шоронд орсон болохоос. Энэ мэтээр Монголын
цагдаагийн зоригийг мохоож, ажлыг нь хийлгэхээ байлаа. Цагдаа улстөрчийг шалгавал
даалгавартай хийсэн болчихдог. Угтаа улстөрчдийг шалгахад л нийтээрээ мэдэж байгаа
болохоос гэмт хэрэг үйлдсэн бол, сэжиглэгдэж байгаа бол хэн ч байсан шалгуулдаг.
Цагдаа зүгээр л ажлаа хийж байгаа. Харин ажлаа хийхэд нь бүү саад бол. Тиймээс Монголын
цагдаа эрэлхэг байх хэрэгтэй. Цагдаа нар хүчтэй, эрэлхэг байхгүй бол бид яаж амар
амгалан байх билээ. Монголын цагдааг улстөрчдийн тактик боловсруулж тоглодог тугалган
цэрэг битгий болго. Цагдаа хүчнийхэн ямар нэг компани, хувь хүнийг шалгахаар очих
үед Монголын улстөрчид бүгдээрээ гүйгээд оччихдог. Р.Чингисийг үүрэгт ажлаас нь
чөлөөллөө гэхэд дараа нь хэн нэгэн Чингис гарч ирээд шалгаж л таарна. Хоёрхон сарын
дараа сонгууль болж АН, МАН-ын аль нь ч эрх барилаа гэсэн шинэ засаг бий болно.
Тэр хүртэл юунд Цагдаагийн даргыг солих гэж яарна вэ. Тэртэй тэргүй хоёр сарын дараа
л өөрчлөгдөнө шүү дээ. Монголын цагдаад ганц Р.Чингис гэдэг хүн байдаг юм биш.

Арав гаруй мянган алба хаагчтай
байгууллага сонгон шалгаруулалт явуулж эгнээндээ хүн нэмэх гэхээр чадалтай зоригтой
залуус нь шантраад очихоо байсан аж. Гэхдээ л Монголын цагдаад иргэдийн итгэл алдарчихаагүй
л байна. Харин улстөрчид Монголын цагдааг тугалган болгочихвол бид хэнээрээ хамгаалуулах
юм. Тулаанд ордоггүй тугалган цагдаагаар хамгаалуулах уу.

Цагдаагийн шалгах үйл ажиллагаа
руу гүйгээд очдог улстөрчид маань Цагдаагийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын
тухай хуулийг хэлэлцэхгүй хойшлуулсаар өдийг хүрлээ. Угтаа энэ хуулийн төсөлд цагдаагийн
алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхэд чухал хэрэгтэй заалтууд тусгагдсан юм билээ.
Энэ хууль улстөрчдийн сонирхлыг татахгүй ч цагдаагийнхны шалгаж байгаа хэрэг, даргыг
нь халж солих асуудал бол анхаарлын төвд нь л байх юм даа.

М.СҮЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-оос “Зуны сонгууль уу, намрын сонгууль уу” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн шинэхэн дугаар уншигчдын гарт хүрэхэд бэлэн боллоо.

Баасан гаригийн дугаарын тэргүүн нүүрэнд сүүлийн үед зуу гаруй хүнийг хордуулаад буй эклерийн талаарх мэдээ сурвалжлагыг онцлон хүргэж байна. Сурвалжлагын үргэлжлэлийг зургадугаар нүүрнээс сонирхоно уу. Улс төрийн эргэн тойронд өрнөсөн мэдээ мэдээллийг, хоёр болон тавдугаар нүүрнээс унших боломжтой. Тухайлбал, тавдугаар нүүрнээс иргэн Д.Ламжавын ярилцлагыг уншаарай. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн даргаар ажиллаж байсан, цагдаагийн хурандаа Т.Сайнжаргалтай хийсэн ярилцлагыг долдугаар нүүрнээс уншина уу. Энэ жил цагдаагийн байгууллагын 95 жилийн ой тохиож байгаа билээ.

Гуравдугаар нүүрэнд гардаг “Баримт үзэл бодол” буландаа айсуй ирж буй сонгуулийн эргэн тойрон дахь мэдээлэл, сонин хачныг багцлан хүргэсэн “Зуны сонгууль уу, намрын сонгууль” нийтэллийг онцолж байна.

Нийслэлийн амьдрал, бүтээн байгуулалтын ажлыг тольдон хүргэдэг “Улаанбаатарын амьдрал” булангаа наймдугаар нүүрнээс уншаарай.

Монголын хэвлэл, мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны дарга, доктор Ж.Батбаатартай хэвлэлийн ёс зүйн талаар хийсэн ярилцлагыг 11 дүгээр нүүрт нийтэллээ. Тэрбээр “Цахим орчны ёс зүйгүй авирлалаас болоод сэтгүүлзүйн салбарын нэр хүндэд хохирол учирдаг” гэдгийг онцолсон юм.
“Дэлхийн спорт” булангаа 12 дугаар нүүрнээс сонирхоорой. Дөрөвдүгээр сар гарахтай зэрэгцэн их дээд сургуулиудын хонхны баяр үргэлжилдэг билээ. Тэгвэл энэ жил орон даяар санхүүгийн хямралтай байгаатай холбогдуулан оюутнууд ч баяраа цомхон тэмдэглэх, төгсөлтийн баярыг зардал багатай өөр хэв маягт оруулах хандлагатай болсон байна. Энэ талаарх сурвалжлагыг 13 дугаар нүүрнээс сонирхох боломжтой.
Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас сонирхоно уу.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МҮАН сонгуульд оролцохгүй гэв

Парламентад суудалтай МҮАН-ын Удирдах зөвлөл хуралдсан
байна. Энэ удаагийн сонгуульд тус нам ямар хэлбэрээр оролцох тухайгаа
ярилцаж эцсийн шийдвэр гаргажээ. Тодруулбал, МҮАН энэ удаагийн сонгуульд
оролцохгүй байхаар шийдсэн байна. Гэхдээ сонгуульд Ардчилсан намыг дэмжиж
ажиллахаар болжээ.

МҮАН-ын бол Ардчилсан намын үсэрсэн цус. Ардчилсан намын зүгээс
сонгуульд нэгдэж орох хүсэлт тавьж байсан ч МҮАН хүлээж аваагүй юм.

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцны цахим сугалаа боллоо

tosk“Буянт-Ухаа2” хорооллын түрээсийн орон сууцанд орох иргэдийг тодруулах цахим сугалаа өнөөдөр боллоо. Улаанбаатар хотод “Буянт-Ухаа 2 хороолол”-д 350 орон сууцны түрээслэх бөгөөд түрээсэнд хамрагдах хүсэлтэй иргэдийг Төрийн орон сууцны корпорацийн байранд өнгөрсөн гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сар 1-ний өдрийг дуустал ангилал тус бүр дээр бүртгэсэн.

Нийт 2407 иргэд бүртгүүлснээс “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын шаардлага хангасан 2374 иргэн Цахим сугалаанд оролцлоо.

Сугалаагаар нэрсэн тодорсон иргэдийг ТОСК-ийн цахим хуудсаар дэлэгрэнгүй мэдээлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Отгонтэнгэр хайрханыг долдугаар сард тахина

Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг тахих ёслол дөрвөн жилд
нэг удаа болдог. Энэхүү уламжлалын дагуу Отгонтэнгэр хайрханыг энэ жил тахихаар
болсон. Богд Очирваань уулыг тахих ёслол долдугаар сарын 19-ний өдөр зохион
байгуулагдахаар болжээ.

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг
оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна.
Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр өргөгдсөн
бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно
уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий.
Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст
цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг
өргөж ирсэн түүхтэй.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар зам тээврийн ослоор найман хүүхэд энджээ

Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой “Санитас-54” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрийг Замын цагдаагийн газар, нийслэлийн Боловсролын газар хамтран хэрэгжүүлж байгаа аж. Энэ талаар замын цагдаагийн газраас мэдээлэл өглөө. Дашрамд өгүүлэхэд энэ оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд найман хүүхэд зам тээврийн ослын улмаас энджээ. Түүнчлэн 37 хүүхэд гэмтэл авсан байна. Харин өнгөрсөн оны эхний улиралд 10 хүүхэд нас барж, 44 хүүхэд гэмтэж байсан аж. Энэ оны үзүүлэлт буурсан дүнтэй гарч байгаа ч энэ нь хангалттай хэмжээ биш гэдгийг ЗЦГ-ын Олон нийттэй харилцах тасгийн ахлах, цагдаагийн хошууч Ж.Энхбат хэлж байна.

Улсын хэмжээнд 2015 онд 1143 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 54 нь нас барж, 1089 нь гэмтэж, бэртжээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы өвчлөл 30 хувиар буурчээ

2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 17951 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3790 буюу 21 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д 327 өвчтөн хандсаны 215 улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 52 нь хэвтэж, 120 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ.

Түүнчлэн улаанбурхан өвчний улмаас 293 өвчтөн эмчлүүлж байгаагаас 18 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа ажээ.

Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын хэлж буйгаар улаанбурханы өвчлөл 30 хувиар буурч байгаа ч хүндрэл их, эндэгдэл буурахгүй байгаа аж. Мөн шаардлагатай бүх эмчилгээг үзүүлсээр байхад вирус нь үхэлд хүргэж эдгэрэлт удаан байгаа нь анхаарал татаж байна гэдгийг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэлсэн. Тиймээс улаанбурхан өвчний онцлогийн талаар тархвар зүйн нарийвчилсан судалгааг хийж эхлэхээр болжээ.

Categories
энтертаймент-ертөнц

“The Beatles” хамтлагийн хуучны сонирхолтой бичлэг олджээ

Домогт “Битлз” хамтлагийн хэн ч харж байгаагүй шинэ
бичлэг олджээ. Австралийн гэрэл зураг, аудио баримтын Үндэсний архивт энэ
хальсыг Суэний гэр бүлийнхэн өгсөн байна. Алдартай дөрвөл “The
Music of Lennon & McCartney” нэвтрүүлэгт оролцохын өмнөхөн энэ
бичлэгийг хийсэн гэнэ. 1965 оны 11-р сарын 1 гэсэн он сартай энэ хальсан
дээр “The Beatles” хамтлагийнхан хувцасны өрөөнд байгааг та бүхэн
харж байна.

Бичлэгийн эзэн нь Австралийн бүжигчин, нүүр будагч Дон Суэйн гэдэг бүсгүй
аж. “Би хувцасны өрөөнд байсан. Тэгээд бид оргилуун дарс ууж суулаа.
Энэ үеэр Жон билүү Ринго камерыг авсан, яг хэн нь байсныг би санахгүй байна.
Тэр “Чи камерыг буруу ашиглаад байна” гэж хэлэээд камерыг уруу
харуулан сэгсэрч эхэлсэн. Бүгд л ийш тийшээ гүйлдээд л. Гэхдээ маш гайхалтай
байсан, би Битлзийнхнийг хэлж байна” гэж Дон Суэн дурсчээ. Энэ
бичлэгийг огт санамсаргүй илрүүлжээ. Дон Суэний охин гэрийн архиваа ухаж
байгаад олсон гэнэ.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Майдар эргэх ёслол боллоо

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН