Categories
мэдээ соёл-урлаг

“Биелэгдэшгүй төлөвлөгөө” өнөөдөр хэрэгжинэ

“Хар сувдны нууц”-аа өнгөрсөн жил задалсан уран бүтээлчид өнөөдөр хоёр дахь дэлгэцийн бүтээлээ “Биелэгдэшгүй төлөвлөгөө” нэртэйгээр өнөөдөр “Тэнгис” кино театрт нээх гэж байна.

Инээдмийн төрлийн энэхүү бүтээлийг “Уужим фильм” продакшн өлгийдсөн агаад продессороор нь С.Насанжаргал, ерөнхий найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаачаар Б.Гантулга, найруулагчаар Н.Батнасан, ерөнхий зураачаар А.Үүрийнтуяа, хөгжмийн зохиолчоор Г.Хишигбүрэн, зургийн даргаар Г.Алтандуулга, дууны найруулагаар О.Цэгмэд, дууны оператороор О.Пүрэв, гэрэлтүүлэгчээр Э.Баярбат, эвлүүлэгчээр Т.Мөнх-Эрдэнэ, нүүр хувиргагчаар Э.Сувд-Эрдэнэ нар ажиллажээ.

Дүрүүдэд Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Ариунболд, “УДЭТ”-ын жүжигчин Э.Батхүү, О.Дөлгөөн, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, Б.Болорчулуун, Г.Эрхэмбаяр, жүжигчин Р.Адъяа нар тогложээ.

Categories
мэдээ нийгэм

Хэвлэлийнхэн хуулиа мөрдөхийг ШӨХТГ анхаарууллаа

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар
/ШӨХТГ/-т Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/ зарим нам эвсэл, иргэдээс
хэвлэл мэдээллийн зарим байгууллага Сонгуулийн тухай хууль зөрчсөн,
мэдээ мэдээлэл цацсан тухай гомдол хүлээн авчээ. Энэ гомдлын дагуу
хэвлэл мэдээллийн байгууллага дунд ШӨХТГ-аас шалгалт хийхэд мэдээллийн
зарим сайт улс төрийн нам, иргэдийн хурлын төлөөлөгчдийг эрэмбэлсэн хэд
хэдэн материал нийтэлсэн нь тогтоогдсон хэмээн өнөөдөр /2016.04.29/
мэдээллээ.

Иймээс ШӨХТГ-аас нийт хэвлэл мэдээллийн
байгууллагуудад УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай
холбоотой чансаа тогтоох зорилго агуулсан, бусдыг гүтгэн доромжилсон,
аливаа хэлбэрийн хуурамч мэдээ, мэдээлэл нийтлэхгүй байхыг анхаарууллаа.
Хэрвээ зөрчил гаргасан тохиолдолд Сонгуулийн тухай хуульд заасанчлан
хариуцлага хүлээлгэх юм. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл,
70.1.6-д ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал
аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор “хэвлэл мэдээллийн
хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох
зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг
гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” 70 дугаар зүйл,
70.7-д “аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны
үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл
гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно”
гэж тусгажээ. Энэ хуулийн заалтыг зөрчвөл тухайн хэвлэл мэдээллийн
байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зургаан сар хүртэл,
цахим хуудасны хандалтыг зургаан сарын хугацаагаар байцаагчийн
дүгнэлтийг үндэслэн МШХХГ-аас хаана.

Categories
мэдээ спорт

Шигшээ багууд олимпийн өмсгөлөө танилцуулж байна

Шигшээ багууд олимпийн өмсгөлөө танилцуулж байна“Рио-2016” зуны олимпийн 31 дэх наадам эхлэхэд 98 хоног үлдээд байна. Энэ үед олимпийн наадамд оролцох улс орнууд зарим тамирчдынхаа нэрийг зарлаж байгаа бол зарим нь баг тамирчдынхаа өмсгөлийг танилцуулж байна.

Тухайлбал “Рио 2016” зуны олимпийн наадамд оролцох ОХУ-ын шигшээ багийн өмсгөлийг уламжлал ёсоороо спортын бараа үйлдвэрлэгч Bosco компани ивээн тэтгэжээ.Тамирчдын Риод өмсөх 48 зүйлийн өмсгөлийг 26 янзын размерийн сонголттой гаргасан байна.Өмнө нь ОХУ-ын тамирчдын өмсгөлийг чимдэг байсан уламжлалт хээнээс энэ удаад татгалзаж,спортын хэв маягийг илүү тодотгосон загвар сонгожээ.

Түүнчлэн БНСУ-ын баг тамирчдын олимпийн наадмын нээлт хаалт, өдөр тутамд тэмцээний үеэр өмсөх хувцсыг мөн олон нийтэд танилцуулжээ. Тус улсын хувьд тамирчдынхаа хувцсыг үйлдвэрлэхдээ Зика вирусын халдвараас сэргийлэх тусгай химийн найрлагатай бодисыг ашиглажээ. Энэ нь мэдээж тамирчдад сөрөг нөлөөгүй бөгөөд зөвхөн шумуулыг үргээх зориулалттай аж.

Categories
мэдээ соёл-урлаг

”Дэлхийн бүжгийн өдөр” тохиож байна

ЮНЕСКО-гийн
шийдвэр ёсоор 1982 оноос эхлэн дэлхийн улс орнуудад эл өдрийг тэмдэглэж
эхэлсэн түүхтэй. Энэ өдөр бол Францын нэрт балетмейстер Жан-Жорж
Новерийн мэндэлсэн өдөр бөгөөд түүнийг дэлхийн орчин үеийн балетын эцэг
хэмээн нэрлэдэг байна. ҮДБЭЧ-ын уран бүтээлчид өнөөдөр “Ардын бүжиг
амьдрал минь билээ” бүжигчдийн нэгдсэн тоглолтыг толилуулна. Тоглолтод
УДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, “Түмэн-Эх” чуулга, СУИС, ХБК-ийн бүжигчид бүрэн
бүрэлдэхүүнээр оролцох аж. Тоглолт СТӨ-ний тайзнаа 19.00 цагт болно.

Дашрамд
дурдахад, тус чуулгын уран бүтээлчид Ардын жүжигчин,Төрийн шагналт,
Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн 100 жилийн ойд зориулан ирэх 12
дугаар сарыг дуустал цувралаар толиуулах аж

Categories
мэдээ нийгэм

“Барилга экспо-2016” гурван өдөр үргэлжилнэ

Монгол Улсын барилгын салбарын өнөөгийн
хөгжлийг тодорхойлдог “Барилга Экспо-2016” олон Улсын үзэсгэлэн өнөөдөр
“Мишээл экспо”-д нээгдэж байна. Энэ жил Монгол Улсад барилгын салбар
үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаатай бөгөөд үзэсгэлэн энэ ойг
тэмдэглэхтэй уялдуулан өргөн хүрээнд зохион байгуулж байна. Найм дахь
жилдээ зохиогдож байгаа энэ үзэсгэлэн өнөөдөр нээгдэж тавдугаар сарын 1
хүртэл ажиллана.

Үзэсгэлэнгийн өдрүүдээр сургалт,
семинар, эрдэм шинжилгээний бага хурал, шинэ дэвшилтэт технологийн
танилцуулга явагдана. Тухайлбал, “Полимер ба хэлбэржүүлсэн мембран
ТехноНИКОЛЬ материал ашиглан барилгын дээвэр болон суурийг хамгаалах
цогц шийдэл”-ийн үзүүлэх сургалт, “Материал судлал-Орчин үе” Эрдэм
шинжилгээний бага хурал, “Үйлдвэрлэлд эрчим хүчийг ашигтай зарцуулах
шийдэл”, “Ус чийгний тухай ойлголт, ухагдахуун, ус чийгнээс хамгаалах
тухай” сургалт, семинар зэрэг олон үйл ажиллагаа нэг дор болно.

Categories
мэдээ нийгэм

Импортын үрийн буудай нийлүүлэгдэж эхэллээ

“Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас энэ хаврын тариалалтын бэлтгэл
ажлыг ханган, тариаланчдад олгох бүхий л төрлийн дэмжлэгийг бүрэн олгож
байна.

ОХУ-аас 8 мянган тонн үрийн буудай тариалалтын технологийн
хугацаанаас өмнө нийлүүлэгдэхээс, өнөөдрийн байдлаар Хөтөл салбарт
гаалийн бүрдүүлэлтийг хийж, 2 мянган тонн үрийн буудайг хүлээн аваад
байна.

Ийнхүү нийлүүлэгдэж байгаа үрийн буудай нь манай тариаланчдын тариалж
сурсан, Монгол оронд нутагшсан Алтайская-530 сортын үрийн буудайн
шинэчлэн сайжруулсан сорт буюу “Алтайская жница” сортын үр юм.

“Алтайская жница” сортын үр нь Алтайская -530 сортоос 5-7 цн-ээс илүү
ургацыг өгөх боломжтой нь ОХУ-ын Алтай мужын ХААЭШХ-гийн судалгаагаар
тогтоогдсон. Мөн Мэргэжлийн хяналтын газрын болон Хилийн хорио цээрийн
шинжилгээний дүгнэлтээр үрийн буудайн бүхий л үзүүлэлтийг сайтар
хангасан байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний бичиг үсгийн баярын нээлт болно

“Үндэсний бичиг үсгийн баяр-2016” -ын нээлт өнөөдөр 11.00 цагт төв номын санд болно. Энэ үеэр Дэйзи болон Брайль номын нээлтийн өдөрлөг болох бөгөөд арга хэмжээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно.

Үндэсний бичиг үсгийн баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105
дугаар зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх,
эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор
жил бүр зохион байгуулдаг юм.

Монгол бичиг үсэг нь хүн төрөлхтний түүхийн урт замд улс үндэстнүүд,
ястан угсаатнуудын удаа дараа зохион хэрэглэж, гээж, мартаж, сэргээн
шинэчилж ирсэн олон олон бичиг үсгийн дотроос түүхэн нас, хэв хэлбэр,
зурлага татлага, байрлалаараа ч давтагдашгүй өвөрмөц юм. Энэ эх хэл
бичиг соёлоо үндэсний хэмжээнд сурталчлаад зогсохгүй дэлхийн түвшинд
таниулах, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, соёлын баримтат өвийг судалгааны
эргэлтэнд оруулах чухал ач холбогдол бүхий энэхүү арга хэмжээ тавдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Эклерт хордсон иргэдийн хохирлыг барагдуулна гэдгээ мэдэгдэв

“Ньюсвийтфүүдс” ХХК болон “Русская кухня”-гийн үйлдвэрлсэн эклер идсэнээс үүдэн хордлого авсан хүний тоо нэмэгдсээр байна.

Өнөөдрийн
байдлаар 137 хүн хордлого авсан шинж тэмдэгтэй бүртгэгдэж 87 хүн ХӨСҮТ-д
хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хоёр хүний биеийн байдал хүнд, бусад нь
хүндэвтэр байдалтай эмчлүүлж, харин дээрх иргэдээс 51 хүнийг харьяалах
өрхийн эмчийн хяналтад оруулах, эмчлэхээр болсон байна. Урьдчилсан
байдлаар дээрх бүтээгдэхүүнээс авсан шинжилгээгээр сальмонеллын төрлийн
нян илэрсэн нь тогтоогджээ.

Иймд “ЭКЛЕР
худалдаж авахдаа онцгой анхаарах хэрэгтэйг мэргэжлийн байгууллагаас
анхааруулж байна. Дашрамд өгүүлэхэд хоолын хордлого гаргасан компани нь
хордож эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн хохирлыг барагдуулна хэмээн
хуулийн байгууллагад хандсан байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Эмнэлэгийн зуух дэлбэрч нэг хүн амиа алдлаа

Төв аймгийн Архуст сумын эмнэлгийн халаалтын нам даралтын зуух дэлбэрч
хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрч Лхагва гарагт
тус сумын Халдвартын тасагт зуух дэлбэрсэнээр гурван сартай хүүгийн
хамт хэвтэн эмчлүүлж байсан иргэн нурангад дарагдан нас барсан байна.
Одоогоор нярайн биеийн байдал хүнд байгаа бөгөөд ГССҮТ-ийн Эрчимт
эмчилгээний тасагт хүргэгдсэн байна. Тус эмнэлэгийн хувьд өнгөрсөн жил
засварт орж, халаалтын системийг нь шинэчилсэн ч дэлбэрэлт болсоны
улмаас одоогийн байдлаар өвчитнүүдийг сургуулийн дотуур байрандаа
шилжүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

”Нарантуул”-ыг галдах гэж байсан этгээдийг саатуулжээ

“Нарантуул”
ОУХТ-ийн шатсан барилгын суурин дээр баригдсан Баялаг Ундраа төвд нэгэн
этгээд гал тавьсан хэрэг 14 хоногийн өмнө гарчээ.

Тодруулбал, тус
төвд цахилгаан барааны наймаа эрхэлдэг Э гэгч нь шинэхэн барилгын
дөрвөн давхарын ачаа бараа зөөдөг цахилгаан шатанд асаагуур ашиглан гал
тавьж байгаа нь камерын бичлэгт тод харагдаж, холбогдох албаныхан
шуурхай ажиллан, түүний үйлдлийг таслан зогсоожээ.

Улмаар
цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Тус төвд гал тавьсан Э
гэгчийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэн
шалгаж эхэлжээ. Тэрээр мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ хүлээгээд
байгаа гэдгийг эх сурвалж мэдээлэв.