Categories
мэдээ улс-төр

Улсын тэргүүний сумын шагналыг гардууллаа

Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, хоёр жил тутам бүс бүрээс нэг сум шалгаруулахаар тогтсны дагуу энэ жил Баянхонгор аймгийн Галуут, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Зэрэг сумдыг Улсын тэргүүний сумаар шалгаруулж, сум тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн юм. Төвийн бүсээс шалгарсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд “Улсын тэргүүний сум”-ын шагналыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт гардууллаа. Цагаануур сум нь газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослон хөгжүүлсэн, 52.2 мянган га газар тариалангийн талбай бүхий улсын нийт ургацын 10 гаруй хувийг дангаар үйлдвэрлэдэг манай улсын тариалангийн томоохон сумдын нэг юм. Бүтээлч үйл ажиллагааны үр дүнд ажлын амжилтаараа аймгийн хэмжээнд Хурлын байгууллагуудаас 2014, 2015 онд тэргүүн байр, Засаг даргын Тамгын газар нь 2002-2015 онд тогтмол тэргүүн болон дэд байрт шалгарч, 2016 онд “Төвийн бүсийн тэргүүний сум”-аар шалгарсан нь Цагааннуурын бүтээлч ард түмний хөдөлмөр, зүтгэлийн үр дүн юм гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт шагнал гардуулах үеэр хэллээ. Цагааннуур сум орон нутгийн төсвийн орлогыг 2014 онд 130 хувь, 2015 онд 116 хувиар биелүүлж, иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэн улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар спортын ордон, цагдаагийн кабон, 25 айлын таваны давхар орон сууц, орчин үеийн амины орон сууцны хороолол барьж, гэр хорооллын хашааг хаягжуулан, сумын төвийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгосон байна.

Тус суманд төсвийн болон хувийн хэвшлийн 102 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жил бүр сумын ИТХ-ын тогтоолоор жижиг, дунд үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг баталж, сум хөгжүүлэх сангаас зээл олгодог болжээ. Өнгөрсөн онд малчны явуулын сууц болон хөөсөн блок үйлдвэрлэлийн чиглэлээр иргэдэд зээл олгосноор ажлын байр нэмэгдэж, амьжиргааны түвшин дээшилж байна. Цаашид сүүлийн үеийн техник технологийг газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлэн, суурин, хагас суурин эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлсэн улсын загвар сум болох зорилттой ажиллаж байна гэж Цагааннуур сумын Засаг дарга Ч.Жаргалсайхан хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цоохор ирвэс агнасан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн малчин З нь нүүдэллэж явсан цоохор ирвэсийг хоточ нохойгоор бариулж агнасан хэрэг гарчээ. Улмаар иргэн З-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Харин нутгийн удирдлагууд дээрх хэргийг шунахайн сэдлээр үйлдээгүй хэмээн таамаглаж байгаа аж. Гэхдээ Монгол Алтайн үргэлжлэл болох говийн уулсаар ирвэс шилжин нүүдэллэж явдаг бөгөөдцоохор ирвэсийн тоо толгой эрс цөөрч 200 толгой хүрэхгүй тоологдож байгаа юм. Иймд иргэн З-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Монголын хоёр эмэгтэй бөх тэмцээнээс мултарлаа


“Рио -2016” олимпийн эрх олгох чөлөөт бөхийн олон улсын тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт үргэлжилж байна. Өнөөдөр манай улсаас эх орноо төлөөлөн эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-д ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа нар барилдсан ч өрсөлдөгчдөө ялагдан, олимпийн эрх авах боломжгүй болсон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гал түймрийн аюулаас сэрэмжлээрэй

Малчид, ард иргэдийн анхааралд:

Маргааш ихэнх нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны 04 дүгээр сарын 24-нөөс 04 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд баруун болон төвийн нутгаар, 25-нд зарим газраар, 26-нд
нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 24-нд ихэнх
нутгаар, 25-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч
шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул,
Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн,
өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд
хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар
шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 26-наас
ихэнх нутгаар дулаарна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр дэлхийн номын өдөр тохиож байна

Жил бүрийн дөрөвдүгээрс сарын 23-ны өдрийг ЮНЕСКО-гоос дэлхийн номын болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлажээ. Энэ
өдрийг сонгох болсон шалтгаан нь уг өдөр нь алдарт зохиолч М.Сервантес,
У.Шекспир нарын нас барсан өдөр бөгөөд Оросын алдарт зохиолч В.Набаков
болон бусад олон алдар цуутай зохиолчдын мэндэлсэн болон нас барсан өдөр
юм.

Иймээс энэ өдрийг зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх,
нийт хүмүүс, ялангуяа залуучуудын дунд ном уншихыг сурталчлах, нийтийн
уншлагыг дэмжих өдөр болгон тэмдэглэдэг аж. Энэ өдөр Испани улсад
зохиолч М.Сервантесийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болдог
уламжлалтай. Номын өдрийг тэмдэглэх гол зорилго нь хүүхдүүдэд ном
уншсанаар олон зүйлийг мэдэж авах сайхан боломж бий гэдгийг ойлгуулах,
тэдэнд туслахад оршдог.

Сонирхуулбал, дэлхийн зарим оронд номын
дэлгүүрүүд нь энэ өдөр бүх номоо хямдруулан зарим дэлгүүр бүх номоо тус
бүр 1$ үнэтэйгээр зардаг байна. Түүнчлэн номын дэлгүүр болон номын
клубуудэд цаасан болон электрон ном солилцох арга хэмжээ ч зохиогддог
байна.

Categories
мэдээ соёл-урлаг

”Хунт нуур”-ыг тоглоно

ДБЭТ-ын хамт
олон “Хунт нуур” балетыг энэ амралтын өдрүүдэд 17.00 цагт тоглох гэж
байна. Суут хөгжмийн зохиолч П.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ой,
түүний алдарт бүтээл “Хунт нуур” балетыг ДБЭТ-ын тайзнаа анхлан тавьсны
40 жилийн ой өнгөрсөн онд тохиож ДБЭТ-ын хамт олон өнгөрсөн зургаадугаар
сард үзэгчидгэйгээ хамтран өргөн дэлгэр тэмдэглэсэн. Энэ удаагийн “Хунт
нуур” балетын гол дүр Одетгад Б. Саруул, Зигфридэд А.Хангай, Ротбартад
А.Өлзий-Орших, Одиллияд О.Анужин, Алиа салбадайд Т.Хан-Очир нар бүжиглэх
юм.

Categories
мэдээ нийгэм

Иргэний үнэмлэхийг 7-14 хоногт хэвлэж байна

УИХ,
аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд сонгогчдыг идэвхтэй оролцуулах, ирц
бүрдүүлэхтэй холбогдуулан, иргэдийн гээсэн болон шинээр авах цахим
үнэмлэхийг УБСЕГ шуурхай хэвлэж буй аж. Цахим үнэмлэхээ хаясан иргэд
харьяа аймаг, нийслэл, сум, хорооны улсын бүртгэгч, УБСЕГ-ын Улсын
бүртгэлийн газар, хэлтэст хандаж, бичиг баримтын зөрчлөө арилган, шинээр
авах шаардлагатай. Нийслэлийн иргэний үнэмлэхний захиалгыг авч,
бүртгэлийг нь баталгаажуулснаас хойш долоо хоногт, хөдөөгийн
иргэдийнхийг 10-14 хоногт багтаан гаргаж өгч байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 1970 төгрөг болж буурав

Он гарсаар 2050 төгрөг хүртэл өссөн ам.долларын ханш өчигдрийн байдлаар
1970 руу орж сулрав. “Credit Suisse”-c 250 сая ам.долларын синдикат
зээлийн санхүүжилт орж ирсэн, Засгийн газар 500 сая ам.долларын бондыг
олон улсын зах зээлээс босгосон зэрэг нь гадаад валютын урсгалыг
нэмэгдүүлсэн нь долларын ханшид ингэж нөлөөлсөн байна.

Categories
мэдээ спорт

Ц.Намуунцэцэг БНАСАУ-ын бөхөд ялагдлаа

“Рио -2016” олимпийн эрх олгох чөлөөт бөхийн олон улсын тэмцээн Буянт-Ухаа спорт цогцолборт үргэлжилж байна. 80 орны 600 гаруй тамирчин өрсөлдөж буй тус тэмцээний чөлөөт бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ. Дөнгөж сая эмэгтэйчүүдийн 48 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг БНАСАУ-ын тамирчин Ким Хён Гёнтой барилдаж, 6:2-оор ялагдлаа. Тэрээр эхний тойрогт Туркийн Эвин Демирахыг 8:3-аар ялсан.

Categories
мэдээ нийгэм

Дараахь байршилд зам хаана

Нийслэл хотод шинээр инженерийн шугам сүлжээ барих өргөтгөн шинэчлэх, засварлахаар Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлын зөвшөөрлийг олгох ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Зөвшөөрөл авсан компаниуд журмын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг байршуулсаны дараа ажлаа эхлэх үүрэгтэй. Заасан хэмжээнээс илүү зам сэтэлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага замын нөхөн сэргээлтийн зардлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төлбөр төлнө. Ашиглалтын явцад замд суулт өгсөн тохиолдолд нөхөн сэргээлт хийсэн байгууллага өөрийн хөрөнгөөр дахин хийж гүйцэтгэх юм. Хурлаас зөвшөөрөл авсан компаниуд:

Хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж Хийгдэх ажил Байршил Зам сүвлэх хугацаа
“Хангилцаг” ХХК Бохир усны шугам татах Их Монгол улсын гудамж 2016-04-28-ны 23:00 цагаас2016-04-29-ны 06:30 хүртэл
“Хурд групп” ХХК Дулааны шугам татах ХУД Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно, /Энхтайваны гүүр/ 2016-04-24-ны 23:00 цагаас2016-04-25-ны 06:30 хүртэл
“МЦХ” ТӨХК Холбооны шугам ХУД Гандигийн гудамж, БНСУ-ын Элчин сайдын яам 2016-04-26-ны 23:00 цагаас2016-04-27-ны 06:30 хүртэл
Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор2016 оны 4 дүгээр сарын 24-нөөс 4-р сарын 30-ны хооронд авто зам сүвлэх хуваарь
Хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж Хийгдэх ажил Байршил Зам сүвлэх хугацаа
1 “MCS интернэйшл” ХХК Цахилгааны шугам татах ХУД 4-р хороо Яармагийн авто зам Хүннү молл худалдааны төвийн урд 2016-04-26-наас 2016-04-30-н хүртэл
2 “Хасу мегаватт” ХХК Цахилгааны шугам татах ХУД 4-р хороо Яармагийн авто зам Хүннү молл худалдааны төвийн урд 2016-04-26-наас 2016-04-30 хүртэл
3 “Мөнхнаран энержи” ХХК Цахилгааны шугам татах Эрчим хүчний гудамж 2016-04-23-наас 2016-04-28 хүртэл
Хяналтыг НАЗГ тавина. Энэ талаар холбогдох мэдээллийг 11323662 дугаарын утсаар лавлана уу.