УДБЭТ-ын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин ирэх сарын 11-нд тоглолт хийх юм байна. Тоглолтод тус театрын симфони найрал хөгчимчид болон найрал дуучид оролцохоос гадна Итали улсын Ла Скала театрын удирдаач Стефано Салватори, төгөлдөр хуурч УДБЭТ-ын ерөнхий концертмейстер МУГЖ Б.Солонго нар оролцох юм байна. Одоогоор МУГЖ Э.Амартүвшин Итали улсын Ла Скала театрын удирдаач Стефано Салваторитой хамтран Итали улсад тоглолттой байгаа бөгөөд эх орондоо ирэх сарын 5-нд ирэх байна.
Month: April 2016
Нийгмийн сүлжээ “Твиттер” компанийн 2015 оны тайланг http://www.motherjones.com/ сайт өчигдөр хэсэгчлэн гаргажээ. Тус компанид 2015 оны эхний хагаст твиттерийн контент буюу жиргээ устгах хүсэлтээрээ тэргүүлсэн топ 10 орныг зарласан байна. Өнгөрсөн жилийн эхний хагаст ийм төрлийн хүсэлт 1.013 ирсэн бол жилийн хоёрдугаар хагаст үүнээс дөрөв дахин их буюу 4.618 болж өсчээ. Устгах хүсэлтийн агуулгууд ихэвчлэн хуулийн байгууллагын шийдвэр болон Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд багтсан байна.
Жиргээ устгах хүсэлт олноор ирүүлсэн улс орнуудын жагсаалтын нэгдүгээр байранд Монгол улс орж, тэргүүлсэн байна. Тодруулбал, Твиттер компани нэг сая хүн амд ноогдох жиргээ устгах хүсэлтээр нь энэхүү тоон мэдээг гаргасан. Хоёрдугаар байранд орсон Турк улсын хувьд 2015 оны хоёрдугаар хагаст 2.211 хүсэлт ирүүлсэн бол, ОХУ 1.735 хүсэлтээр удаалжээ. Гуравхан сая хүн амтай, нэг сая Твиттерийн хэрэглэгчтэй Монгол улсын хувьд хагас жилийн дотор 555 хүсэлт ирүүлснээр жагсаалтын тэргүүнд бичигджээ.
Жиргээ устгах хүсэлтээр тэргүүлсэн 10 орныг дараах байдлаар үзүүлжээ:
ес, медальтай байна.
Тус нам өнгөрсөн бямба гарагт Бага чуулганаа хуралдуулж, УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэрсийг тодруулсан байна. Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг МАХН-ын анхан шатны үүрээс сонгож ирүүлсэн бөгөөд хурлын шийдвэрээр сонгогдсон нэр дэвшигчдийг ямар ч тохиолдолд өөрчлөхгүйгээр батлах шийдвэрийг гаргажээ.
Түүнчлэн аль нэг намтай эвсэх эсэх асуудлыг нээлттэй үлдээсэн байна.
”Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 11-нээс 04 сарын 23-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ жилийн уралдаанд нийт 31 цэргийн анги байгууллага оролцсон бөгөөд Зэвсэгт хүчний 350, 084, 017,150, 119, 029, Хилийн 0164, 0252, Онцгой байдлын аврах тусгай анги шалгарч, хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцохоор болов. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа, ”Монгол цэргийн жавхаа-2016’’ үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархалын өдрийг 05 сарын 28-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулна.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа” уралдаан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой.
Уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэж, эхний гурван байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгоно. Өнгөрсөн жилийн уралдаануудад цэргийн анги, байгууллагууд нийт хоёр тэрбум гаруй төгрөгийн тохижилтын ажил хийжээ.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтэс нутаг дэвсгэртээ агаарын эргүүл хийж эхэллээ. Биетийг дагаж нисдэг, саадыг тойрох чадвартай DJI Phantom 4 маркийн 12 мегапикселиер зураг авах болон 4к чанартай бичлэг хийдэг ухаалаг нисдэг камерыг ашиглаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ирүүлэх боломжтой болжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-аас цагдаагийн II хэлтсийн төв байрыг 27 камер, 35 дохиолол бүхий камерын хяналтын системээр бүрэн тоноглох хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн байна.
Тус хэлтсээс гэмт хэрэг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд ашиглагдах, орчин үеийн шаардлага хангасан цахим сан байгуулжээ. Тус санд гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүд, обьектуудын шаардлагатай мэдээллүүдийг багтаасан бөгөөд одоогийн байдлаар субьектийн 1025, обьектийн 531 мэдээлэл газрын зураг дээр байршуулжээ. Энэ нь цагдаагийн байгууллагын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн жишиг ажил юм байна.
УИХ дахь АН, МАН-ын бүлэг Төрийн ордноо хуралдаж байна. Үндсэн хуулийн Цэцээс гаргасан жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хуулийг зөрчсөн гэх дүгнэлтийг хэлэлцэж байна.
УИХ-аас цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэх асуудал яригдаж хэрэв дээрх шийдвэрийг хүлээн авбал Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орно. Хүлээж авахгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэн эцэслэх юм.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 11в ангийн сурагчид сайн дураараа санаачилга гарган амралтын Арслантай гүүрийг угаажээ. Тодруулбал, 07:00-11:00 цагийн хооронд гүүр болон гүүрний баруун талд байрлах хоёр чулуун арсланг угааж, хүмүүсийн түрхсэн өөх тосноос нь салгажээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан 16.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар сайд нар 17 асуудал хэлэлцэж, таван танилцуулгыг сонсоно. Мөн Хүй долоон худагт байгуулагдах Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг өнөөдрийн хуралдаанаар батлах юм байна. Мөн олон улсын байгууллагуудад гишүүнээр элсэх асуудал яригдах аж.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын дарга Р.Чингисийн ажлаас нь чөлөөлөх асуудлыг ярилцана гэх мэдээлэл байна.
НӨАТ-н сугалааны ес дэх тохиролоор 8,551 азтан тодорчээ. Тодруулбал, 20 сая төгрөгийн нэг азтан, дөрвөн сая төгрөгийн 10 азтан, 500,000 төгрөгийн 80 азтан тус тус байсан юм. Мөн 7,695 хүн 20 мянган төгрөг, 765 хүн 100 мянган төгрөг хожжээ. Одоогоор супер шагнал болох 100 сая төгрөгийн эзэн тодроогүй байна. Энэ удаагийн сугалааны тохирол энэ сарын 1-15-ны хооронд хэвлэгдсэн баримтуудыг хамарчээ. Азтангууд 20.000, 100.000 төгрөгийн хонжворыг иргэдийн бүртгэгдсэн данс руу шилжүүлэх бөгөөд 500.000-аас дээш төгрөгийн хонжворыг иргэд татварын хэлтэс дээр бичиг баримттайгаа очоод, маягт бөглөвөл тухайн хүний данс руу шилжүүлж байгаа аж. Журмын дагуу хонжворыг 20 хоногт багтаан олгоно.