Categories
мэдээ нийгэм

Монгол-Энэтхэгийн цэргийн хамтарсан сургуулилт эхэлжээ

tseregМонгол Улс-Энэтхэгийн цэргүүдийн хамтарсан “Нүүдэлчин заан” 11 дэх удаагийн сургуулилт өнөөдөр эхэлжээ. Энэхүү хамтарсан сургуулилтад Энэтхэгийн зэвсэгт хүчний “Кумаон” Цэргийн хорооны ангийн албан хаагчид ба хоёр хүний бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг оролцож байгаа юм байна. Монголын зэвсэгт хүчнээс нийт 60 албан хаагч уг сургуулилтад оролцох аж.

Босогчид болон террористуудтай тэмцэх тусгай ажиллагааны 48 цагийн хээрийн сургуулилт хийснээр сургуулилт өндөрлөх бөгөөд гардан тулаан, олсоор буух мэргэжлийн арга техник, туршлагаасаа хуваалцаж, спортын хэд хэдэн арга хэмжээнд хоёр долоо хоногийн хугацаанд оролцох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн туслах Ж.Алтансүхийг АТГ-аас цагдан хорьжээ

Авлигатай тэмцэх газар Батлан хамгаалах яамнаас сонгон шалгаруулалт зарласан тендертэй холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийн иргэн М-ээс 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хээл хахууль авсныг үйлдэл дээр нь илрүүлжээ. Улмаар эрүүгийн 201601000081 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлсэн юм байна. Ж.Алтансүхийг дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасны дагуу сэжигтнээр тооцон, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын ТОП 100 аж ахуй нэгжийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК тэргүүллээ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Засгийн газар, Монголын үндсэний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран Монголын ТОП 100 аж ахуй нэгжийг өргөмжлөн шалгаруулдаг билээ. Энэхүү арга хэмжээ 15 дахь жилдээ болж байна. Шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн явуулжээ. Эдгээр топ 100 аж ахуй нэгжийг шалгаруулахдаа татвар, орлого, ажилчид, хөрөнгө, ашиг гэсэн 5 үндсэн үзүүлэлтийг үндэслэсэн байна.

Ингээд Монгол Улсын топ 100 аж ахуй нэгжээр ямар газрууд шалгарсныг доорх хүснэгтээр үзүүлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Рио-2016” олимпод зодоглох жүдочдийн нэр албан ёсоор тодорлоо

“Рио-2016” зуны олимпод оролцох Монгол Улсын жүдо бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Өнөөдөр Монголын жүдо бөхийн холбоо хуралдаж, шийдвэрээ гарган, тамирчдын нэрсийг албан ёсоор зарлалаа.

Жүдо бөх сонирхогчдын хувьд эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд дөрвөн бөхөөс чухам хэн нь Риог зорих вэ гэдэгт таамаг дэвшүүлж, энэ жин хамгийн их анхаарал татаж байв. Тэгвэл энэ жинд Ц.Цогтбаатарын нэрийг албан ёсоор зарлалаа. Сүүлийн жилүүдэд гоцорч тодроод байсан түүнийг жүдогийн шинэ од хэмээн хэвлэлүүд онцолж байсан билээ. Энэ жинд дэлхийн аварга Г.Болдбаатар, Д.Амартүвшин, Г.Хэрлэн нарын нэр яригдсан юм.

Ингээд олимпийн дэвжээнээ зодоглох шигшээ багийн тамирчдын нэрсийг танилцуулж байна.

Эрэгтэйчүүд:

-60кг-д Цэнд-Очирын Цогтбаатар

-66кг-д Даваадоржийн Төмөрхүлэг

-73кг-д Ганбаатарын Одбаяр

-81кг Отгонбаатарын Ууганбаатар

-90кг Лхагвасүрэнгийн Отгонбаатар

-100кг Найдангийн Түвшинбаяр

+100 Баттулгын Тэмүүлэн

Эмэгтэй:

-48кг Мөнхбатын Уранцэцэг

-52кг Адъяамсамбуугийн Цолмон

-57кг Доржсүрэнгийн Сумъяа

-63кг Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа

-70кг Цэнд-Аюушийн Наранжаргал

-78 Пүрэвжаргалын Лхамдэгд

+78 О.Жавзмаа


Categories
мэдээ нийгэм

Хавдрын эмч нар маргааш үнэ төлбөргүй үзлэг хийнэ

Маргааш “Хавдар судлалын үндэсний төв”-ийн эмч нар “Дүнжингарав” худалдааны төвд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ. Ирэх тавдугаар сарын 12-ны өдөр болох сувилагч нарын өдрийг угтаж энэхүү арга хэмжээг төлөвлөсөн юм байна.

Үзлэг маргааш өдрийн 13:00 цагаас эхлэх бөгөөд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, зөвлөгөө өгөх юм байна. Өнгөрсөн жил тус төвөөс “Нарантуул” олон улсын худалдааны төвд ажиллаж иргэдийг үнэгүй үзлэгт хамруулж байсан билээ.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхлэв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай шинэчилсэн найруулгын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Маргааш Гандантэгчэнлин хийдэд Майдар эргэнэ

Маргааш 10.00 цагт Гандантэгчэнлин хийдэд Майдар эргэнэ. Гандантэгчэнлин хийдэд Хаврын адаг сарын шинэдийн өлзий ерөөл бүрдсэн сайн өдөр Майдар эргэдэг уламжлалтай. Энэхүү арга хэмжээ нь хүрээ хийдүүд алтан Майдар бурхныг ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засаж залаад хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт нь үдлэн эргэдэг.

Ногоон морин тэргүүнт тэргэнд залсан Майдар бурханы баруун зүүнд Додигалсан, Жадамба, Жамчой динаа, Алтангэрэл судруудыг Боди суврагын хамт залан, номт хувцас соёрхсон хоёр тахилч сүнтагийн хадгийн үзүүрийг Майдар бурханы зүрхэн тус уяад, түмэн олноо адис хүртээж явдаг. Гандантэгчэнлин хийдийн шар хэрмийн гол, баруун, хойд, зүүн зүгт тус тус үдлэн Түй мандал өргөн ерөөл талбин эргэн гол үүдэнд хүрч, Манзуширын үд хийж, их ерөөл хуран, өлзий хутаг оршоож, их мандал өргөдөг ёслол юм.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы үдээс хойших хуралдаанд гишүүдийн ирц бүрдэхгүй байна

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байсан. Гэвч санал хураахад гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хуралдааныг завсарлуулсан юм.

Харин үдээс хойших хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс чуулганы хуралдаан эхлээгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн дайсан

“Нөгөө Б.Насанбаяр чинь ажлаа хийж
байна” гээд нэг сайт дээр эвэртэй туулай харсан юм шиг мэдээлснийг хараад санаа
зовов. Хэсэг бүлэг хүн хэн нэгэнд хаяг, шошго зүүгээд, буруутгаж давшилж, өөрсдөө
ялын тогтоол уншаад, гэмт хэрэгтэн болгочихдог жишиг тогтоож болно гэж үү. Мүүнчин
тодруулах сарын “аян”-ы дараа юу болоод өнгөрөв, яагаад бид элдэв тархи угаалтанд
автамхай байна вэ хэмээн эрэгцүүлэхэд хүрлээ.

“Энэ үзэгдэл олон улсад болоод өнгөрсөн
түүх. Монголчууд шинээр зохиосон тэнэглэл биш” хэмээн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл
хэллээ. Хүний эрх зөрчигдсөн тохиолдолд өмгөөлж дуугардаг энэ эмэгтэй цөөнгүй жишээ
хэлж чадах билээ. “1950-иад онд Америкт МкКарти гэдэг сенатын гишүүн байлаа. Тэр
хүн хэнийг хуруугаараа чичиж, ангийн дайсан болгож зарлана, түүнийг нь нийгмээрээ
үзэн яддаг байжээ. Тэр хүн байнгын хорооны дарга. Түүний тэргүүлдэг байнгын хороо
нь Америкийн эсрэг үзэлтнүүдийг илчлэх гэдэг тодотголтой. “Тэр хүн коммунист намын
гишүүн юм шиг байна”. “Тэр час улаан байна”, “Тэр нь ягаан байна”, “Орос найзтай,
авгай нь орос” гэх мэтээр Зөвлөлтийн эсрэг хүйтэн дайны үеийг өөрийнхөө нэр төрийг
өргөхөд ашигладаг сенатч байжээ. Тэр цаг хугацаа МкКартигийн хар үе гэж нэрлэгддэг.
Хар үед нийгэм тэр чигээрээ МкКарти шигээ хар болсон. Холливудын жүжигчдийг буруу
дүрд тоглосон гэж шүүмжилж байлаа. “Спартак” гэдэг киног бид алга ташаад үздэг байхад
тухайн үед Америкт Спартакийг үзсэн хүн боолчуудын хөдөлгөөнийг дэмжсэн, коммунист
болчихдог байж. Спартакт тоглосон жүжигчин, зохиолыг бичсэн хүнийг ч буруутгаж,
өөрөөр хэлбэл солиорол болж байсан. Яагаад нийгэм тэгтлээ солиорсон гэхээр аливаа
нэг дайсан гаргаж ирэх замаар дотоодын асуудлаа мартуулах технологи хэрэглэдэг.
МкКарти гэдэг бизнесмэн, сенатч асуудал ихтэй хүн байж л дээ. Авилагч, татвараас
бултдаг тэр хүнтэй холбоотой асуудлыг шалгах, яриа гарах тоолонд сөргүүлээд ангийн
дайсан гаргаж ирдэг технологитой байв. Нийгмээрээ хэн нэг хүнийг үзэн ядах хөдөлгөөн
өрнүүлнэ гэдэг цаана нь өөр сонирхол байна гэсэн үг” хэмээн Ц.Оюунгэрэл тодорхойлов.

Жон Кеннеди ерөнхийлөгч болж байж
л МкКартигийн солиорол төгсчээ. Жон Кеннеди “Нэг хэсэг нь хар өнгөтэй байг, нэг
хэсэг нь коммунист намын гишүүн байг, нэг хэсэг нь куба, орос найзтай байг, тэгээд
юу гэж. Энэ чинь Америк, чөлөөт орон шүү дээ” гэсэн нь хүмүүсийг тайвшруулжээ. Үүнтэй
адилхан технологийг МкКартигаас хориод жилийн өмнө Гитлер хэрэглэсэн байна. Гитлер
буруутгахыг хүссэн хүнээ еврэй гээд зарлачихдаг. Эсвэл еврэй найзтай, цэвэр герман
үндэстэн биш гэнэ. Хүнийг уншиж байсан ном, найз нөхөд, суух гэж байсан бүсгүй,
залуугаар нь цоллодог. Тэгсээр байгаад Гитлер юу болж хувирсаныг дэлхий нийтээрээ
мэднэ.

“Одоо Монголд болж байгаа энэ үзэгдэл
цаанаа ямар нэг Гитлер, МкКартиг агуулж буй. Хэн нь ирээдүйн Гитлер, МкКарти болж
гарч ирэхийг одоохондоо мэдэхгүй. Гэхдээ технологи нь тэдэнтэй адилхан өрнөж байгаа.
Тэр технологийн хохирогч болж байгаа хүмүүсээ олуулаа нийлж муулахаасаа өмнө манай
нийгэм юуны хохирогч болох гээд байна гэж болгоомжлох ёстой. Б.Насанбаяр биш, бидний
солиорол нийгмийг хохирооно.Тэгэхээр бид хэнийг, юуг дагаад намирчихав гэдгээ байсхийгээд
эргэж харах учиртай” гэж хүний эрхийн төлөө тэмцэгч зөвлөж байна. Тэр ч бас Б.Насанбаярыг
фэйсбүүк, твитертээ өмөөрөөд “Чи өөрөө мүүнчин” гэж хэлүүлэхэд хүрчээ. “Энэ бол
солиорол. Хүмүүс нэгнийгээ өмөөрөх эрхгүй болно гэдэг чинь нийгмээрээ нөгөө л
1937 он руугаа явна гэсэн үг шүү дээ. хэмээн УИХ-ын гишүүн тайлбарлав. Америкчууд
тэрхүү солиролоосоо нэгнийгээ өмөөрч л гарсан гэнэ. Спартакийг бичсэн зохиолчийг
гол дүрд тоглосон жүжигчин өмөөрсөн. Спартак гэдэг кинонд тоглосон хамт олныг Жон
Кеннеди өмөөрчээ. “Би энэ киног үзлээ. Гоё кино байна шүү дээ. Энэ киноны зохиолч,
найруулагчийг юунд нь буруутгаад байгаа юм бэ” гээд л хэлчихжээ. Нэгнийгээ өмөөрөх
нь нийгмээ эрүүл байр суурин дээр буцааж аваачдаг. Үгээ цэнэж, би ч бас хамсаатан
гэгдэх вий хэмээн айгаад дуугүй өнгөрвөл харин нийгмээрээ галзууралд автсан мэт
харагдах вий.

Стэнфордын их сургуульд хүний эрхийн
чиглэлээр хичээл заасан багш нь Ц.Оюунгэрэлд “Хэн нэг хүнийг нийгмээрээ үзэн ядаад
эхэлбэл тэнд маш гүн гүнзгий хүний эрхийн зөрчил явж байдаг юм шүү. Яг тэр үед дороо
зогсоод, эргэн тойрныхноо сайн хараад өмөөрч байх ёстой” гэж захисан гэнэ.

Мүүн гэгч хүнтэй өмнө нь ч олон
улстөрч, нийгмийн зүтгэлтнүүд зургаа авахуулж, уулзаж, зохион байгуулсан хурал зөвлөгөөнд
нь оролцож байсан. Гэтэл гэнэт өнөөдөр мүүнчин олж хараад, Мүүнтэй холбоотой бүхнийг
нэг эмэгтэйд дангаар нь тохох нь дэндүү зохиомол харагдана. Хэн нэгэн нийгмийн сэтгэл
зүйг захиалгаар зориуд хуйлруулахаас хэрхэн хамгаалах вэ?

-Нийгмийн дархлаа л хэрэгтэй. Нялх
хүүхэд эхийнхээ сүүг хөхөж байвал өвчин тусахгүй гэдэг шүү дээ. Түүнтэй адил Монголын
нийгэмд гэнэтийн хуй салхи биднийг хямраахаас нийгмийн дархлаа л аварна. Нийгмийн
дархлаа нь боловсрол, хүний эрхийн мэдрэмж, бусдад хүндэтгэлтэй хандах юм. Энэ үнэт
чанарууд байж л нийгэм тогтвортой байна. Дархлаагүй нийгэмд ямар ч халдварт өвчнийг
хэн ч халдааж чадна гэж ярилцагч маань онцолсон билээ.

Далай лам ийнхүү айлджээ. “Хүмүүсийн
ярьж байгаа бүхэнд итгэх хэрэггүй. Гэхдээ тэд үүнийг огт шалтгаангүй яриагүй гэдгийг
санах хэрэгтэй”.

Б.Насанбаярыг өргөдлөө өгөх тухай
мэдэгдэхэд жендерийн мэдрэмжтэй олон хүн эмэгтэй дарга ажлаа өгөхөд хүрсэнд харамссан
нь лав. Түүнд мүүнчин хэмээх маск зүүлгэсэн хүмүүс боловсролын салбарын шинэчлэл
хэрхэн өрнөснийг, галын шугаманд тэргүүн эгнээнд хэн дэрвэж явсаныг анзаараагүй
бололтой. Цэцэрлэгээс авахуулаад ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулиа
хүртэл сургалтын агуулга, хөтөлбөр шинэчлэгдэж, боловсролын салбарт их өөрчлөлт
шинэчлэлтийг гардан хийгчдийн нэг нь, бодлого боловсруулагчдын тэргүүн эгнээнд Б.Насанбаяр
гэдэг эмэгтэй яваа. Өдрийн цагаар байнга л хурал зөвлөгөөн, уулзалт, яриа таниулга
хийгээд, сургуулиудаар явж байдаг энэ эмэгтэйг оройн цагаар БСШУЯ-дээрээс олж уулзаж
болно гэдгийг сэтгүүлчид мэднэ дээ.

Төрд бас дархлаа хэрэгтэй. Ажлын
алдаа дутагдал гаргасан бол хариуцлага хүлээх нь зүй. Бүлэг хүн сошиэл ашиглан дайралт
хийсний төлөө яамны түшээ ажлаа өгөхдөө тулах нь төрийг дэндүү эмзэг хамгаалалтгүй
харагдуулж байна.

Б.Насанбаяр эрхээ хамгаална гэдэг
дараагийн хүн эрхээ хамгаалах дархлааг бий болгох юм. Эхний довтолгоонд өртөгчид
эмзэг тусах нь лав. Гэхдээ л энэ хүн өөрийгөө хамгаалж байж л дараагийн үеийнхэн
“мүүнчин” гэх мэт солиотой шалтгаар ажлаа өгөхдөө тулахгүй, эрх нь зөрчигдөхгүй.
Сайн жишиг үлдээхийн тулд тэсч үлдээрэй, Б.Насанбаяр. Бас боловсролын салбарт эхлүүлсэн
шинэчлэлээ үр дүнд хүргээрэй.

Нийгмийн дайсан гэдэг монголчуудын
хувьд МкКарти эсвэл Гитлерээс ч танил сэдэв. Хэн нэгнийг хувьсгалын эсэргүү, ангийн
дайсан, японы тагнуул гэж зарлахад л нийгмийн дайсан болж хувирдаг, нийтээрээ чичилдэг
гашуун түүх давтагдах учиргүй.

Б.АМАР

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч эмч нарын саналыг тусгасан хуулийн төсөл өргөн барина

Эмч нар Чингисийн талбайд эмнэлгийн царцаагдсан барилгууд болон эмнэлгийн барилга барих нэрийдлээр олон тэрбум босгочоод ажлаа эхлэхгүй байгааг эсэргүүцэж эмч эмнэлгийн ажилчид, эхчүүд, эмэгтэйчүүд жагсаж байгаа юм. Мөн тэд ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг эсэргүүцэж орон даяар жагссан бөгөөд тэдний хүсэлтийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах саналаа өгвөл өөрөө өргөн барина гэдгээ илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаад “Эмч нарын саналыг тусган ЭБШХ-д өөрлөлт оруулах саналаа өгвөл би өргөн барина” гэснийг олон нийтэд мэдээллээ.