Categories
мэдээ нийгэм

Таван иргэний амийг галын аюулаас аварчээ

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын долдугаар баг Машинистийн гурван давхар байранд оршин суух иргэн Ц.Батболдын гэрт гал гарч байна гэсэн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 17-ны өдөр иржээ.

Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн уг дуудлагаар шуурхай ажиллаж галыг унтраан дөрвөн том хүн, нэг хүүхдийн амь насыг гал түймрийн аюулаас авран хамгаалж хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажилласан байна.

Галын шалтгаан нь гэрийн эзэн цахилгаан тогоогоо залгаатай орхиж унтсанаас гал гарч битүү утаажилт үүссэн байжээ.

Categories
мэдээ нийгэм

Майдар эргэх ёслол болж байна

Жил бүрийн хаврын адаг сард болдог Майдар эргэх их ёслолыг Гандантэгчэнлин хийдэд зохион байгуулж байна.

Ирээдүйд залран ирэх сайн цагийн мянган Бурханы тав дахь бурхан болох Майдар бурханы шашинтай золгож, Майдар бурханаас ном сонсох, мөн бурханы залран ирэх цагийг наашлуулах билэгдлээр энэ зан үйлийг хийдэг аж.

Алтан Майдар бурханыг ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засаж залаад хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт нь үдлэн эргэдэг. Ногоон морин тэргүүнт тэргэнд залсан Майдар бурханы баруун, зүүнд Додигалсан, Жадамба, Жамчой динаа, Алтангэрэл судруудыг Боди суврагын хамт залан, номт хувцас соёрхсон хоёр тахилч сүнтагийн хадгийн үзүүрийг Майдар бурханы зүрхэн тус уяад түмэн олноо адис хүртээж явдаг юм байна. Гандантэгчэнлин хийдийн шар хэрэмний гол, барууун, хойд, зүүн зүгт тус тус үдлэн Түй мандал өргөн, ерөөл талбин эргэн гол үүдэнд хүрч Манзуширийн үд хийж их ерөөл хуран, өлзий хутаг оршоож, их мандал өргөдөг. Ийнхүү тус ёслолоор Майдар бурханы номын рашааныг хүртээх зан үйлийг хийдэг бөгөөд таван их номын хүрдэн эргүүлэх лугаа уулзан учрахын билэг зохилдуулан бүх хуврага, түмэн олон, сүсэгтэн бүгд дагалдан ерөөл талбидаг уламжлалтай аж.

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх замыг хаана

Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж хучилтын ажил хийнэ. Тодруулбал, Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх хэсгийн хөдөлгөөнийг 04 сарын 29-ний 00:00 цагаас 05 сарын 01-ний 23:00 цагийн хооронд, Замын Цагдаагийн баруун урд уулзварыг 04 сарын 29-ний 22:00 цагаас 04 сарын 30-ны 10:00 цагийн хооронд тус тус хэсэгчлэн хаах тул дээрх хугацаанд Та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.


Энэхүү хязгаарлалтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний нийт 4 чиглэл буюу Ч:10 “Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо”, Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хороолол”, Ч:32 “Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замналд өөрчлөлт ороод байна. Дээрх чиглэлүүдийн нийт 39 тээврийн хэрэгсэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар үйлчилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дараахь газруудад хүн тавьж болно

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 15 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хүн тавихыг зөвшөөрсөн долоон оршуулгын газрын жагсаалт, байршил ,хэмжээг баталсан.

Үүнд;

  • Нарангийн энгэрийн оршуулгын газар,
  • Нарангийн энгэр дэх Мусалман шашинтны оршуулгын газар,
  • Мааньтын буюу Өлзийтийн оршуулгын газар,
  • Алтан-Өлгийн оршуулгын газар баруун турууны шарил чандарлах төв,
  • Гачууртын шарил чандарлах төв,
  • 61-ийн гармын дурсгалын цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад оршуулгын үйл ажиллагааг мэргэжлийн компаниуд хэвийн зохион байгуулан ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Үхрийн мах 35 төгрөгөөр буурчээ

Нийслэлийн статистикийн газраас мэдээлсэн махны үнэ ханшийн талаарх мэдээллийг хүргэе. Энэ долоо хоногт томоохон захуудаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6915 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8505 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.7 хувиар буюу 380 төгрөгөөр өсч, харин үхрийн цул мах 0.4 хувиар буюу 35 төгрөгөөр буурчээ. Ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна.

Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.7 хувиар буюу 115 төгрөг, хонины цул мах 2.0 хувиар буюу 155 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6700 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.

Үхрийн мах

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013

7335

8025

7895

8330

8380

8275

8225

7710

7825

7245

7115

7280

2014

7980

7775

8425

8370

8685

8730

7955

7590

7635

7550

7495

7465

2015

7415

7565

7810

8080

8145

8445

7985

7230

7005

5975

5620

5520

2016

6165

6875

7105

8505*

Хонины мах

I

II

III

IV

V

VI

VII

VIII

IX

X

XI

XII

2013

6480

7095

7060

7420

7490

7470

7415

6710

6540

6215

6085

6245

2014

6855

6675

7040

7630

7800

7685

7030

6585

6395

5965

5835

5940

2015

5860

6140

6735

7460

7555

7455

6830

6050

5540

4510

4200

3930

2016

4625

5495

5970

6915*

Categories
мэдээ эдийн-засаг

Сангийн яам 256 тэрбумын зээлийг хянаж байна

Эдийн
засгийг эрчимжүүлж, алт олборлолтыг нэмэгдүүлэхээр алт олборлогчдод 256 тэрбум
төгрөгийг нэг жилийн хугацаатай, есөн хувийн хүүтэй зээлүүлэхээр Засгийн газар
өнгөрсөн онд шийдвэрлэсэн. Гэхдээ одоог хүртэл алт олборлогчид хөнгөлөлттэй
зээлээ арилжааны банкуудаас аваагүй байна. Засгийн газраас зээлийн 50
хувийг батлан дааж, Монгол банк зээлэх мөнгөний эх үүсвэрийг шийдсэний дараа
алт олборлогчид арилжааны банкуудаар дамжуулан зээлээ авах юм. Одоогоор Сангийн
яамд таван аж ахуйн нэгж зээл авах холбогдох бичиг баримтаа бүрдүүлж өгчээ.
Зээлийн бичиг баримтыг Сангийн яам хянаад эхний ээлжид хоёр компанид зээл олгох
шийдвэрийг баталгаажуулсан байна. Зээл авах хүсэлтэй бусад компаниуд шат
шатандаа зээл хөөцөлдөхөд шаардагдах бичиг баримтаа бүрдүүлж, хянуулж буй тухай
Уул уурхай яамнаас мэдэгдлээ. Засгийн газар алт олборлолтоо ямар нэг маргаангүй
явуулдаг компаниудад хамгийн түрүүнд зээл олгоно гэсэн шалгуур тавьжээ.

Зээлийн
журмыг хангасан аж ахуйн нэгжүүд зээлийн гэрээний дагуу олборлосон алтаа сар
бүр Монгол банкинд тушаавал зээлийн хүүг 6.5 хувь болгож бууруулах юм. Аж ахуйн
нэгжүүд бизнесийн зээл гэж банкнаас авдаг. Энэ нь жилийн 18-21 хувийн хүүтэй
юм. Харин Засгийн газраас батлан дааж буй энэ зээлийн хүү нь 9-10 хувь учир
алтны компаниудын дунд хүлээлт үүссэн байна. Компаниудад зээл олгогдож эхэлбэл
одоогийн хэмжээнээс илүү алт олборлох, тоног төхөөрөмжөө шинэчлэх ажилд
зориулах аж.

Categories
мэдээ спорт

“Токио-2020” зуны олимпийн лого ийм байна

“Рио-2016” зуны олимпийн наадам эхлэхэд 100 хоног үлдлээ. Тэгвэл Бразилийн дараа зуны олимпийн наадмын буухиаг үргэлжлүүлэх Япон улс “Токио-2020”-ын хос логог олон нийтэд албан ёсоор танилцууллаа.

Өнгөрсөн онд “Токио-2020” зуны олимп, паралимпын 32 дахь наадмын логог сонгон шалгаруулаад байсан ч, шалгарсан оролцогч нь Бельгийн дизайнерын санааг хуулбарласан гэх маргаанаас үүдэн дээрх логог хасаж, дахин сонгон шалгаруулалт явуулсан юм.

Хоёр дахь удаагийн сонгон шалгаруулалтад 14 мянга гаруй оролцогчийн ирүүлсэн бүтээлээс дөрвөн логог эцсийн шатанд үлдээж, энэ дундаас 40 мянга гаруй хүнээс ирсэн санал бодлыг харгалзан үзсэний үндсэн дээр энгийн, нэг өнгө дагнасан шатрын нүдэн хээ бүхий хос логог ялагчаар шалгаруулжээ.

Categories
мэдээ улс-төр

Эвслийн бүлэг болон МАХН-ын удирдлагууд мэдээлэл хийнэ

Шударга ёс эвслийн бүлэг өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийхээр болжээ. Тодруулбал, өнөөдөр тус бүлгийн гишүүд болон МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх юм байна.

Өчигдрийн чуулганаар Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж шийдвэрлэх байсан ч Шударга ёс эвслийн бүлгээс дээрх асуудлаар завсарлага авсан юм.

Эвслийн бүлгийн мэдээлэл 11.30 цагаас болно.

Categories
мэдээ нийгэм

Орос дахь оюутнууд улаанбурханыг эмчлэх аппарат явуулжээ

Улаанбурхан өвчний тархалт даамжирч олон хүүхэд амиа алдаад байгаа билээ. Нийт иргэдийн “ сэтгэлийг түгшээж буй улаанбурхан өвчний эсрэг ОХУ-д сурч байгаа манай сонсогч нар дуу хоолойгоо нэгтгэн хандив цуглуулсан сайн үйлсийн мэдээ ирүүллээ.

ОХУ дахь Монголын оюутны холбоо, Санкт-Петербург хотын цэргийн академи, сургууль суралцаж буй оюутнууд, энэ хот дахь Монголын оюутны холбоо, хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг “80&80” холбоо хамтран бяцхан багачуудынхаа өвчнийг анагаахаар 320 мянган рубль цуглуулаад ОХУ-аас өвчнийг анагаах тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан байна. Үүнд, “Хүчилтөрөгч-өтгөрүүлэгч” аппарат дөрвөн ширхэг, тарианы памп хоёр ширхэг, пульсоксиметр зургаан ширхэг, ЭДВ катетер тоног төхөөрөмж 20 ширхэг зэрэг багаж тоног төхөөрөмж багтаж байгаа ажээ.

Өнөө өглөө эдгээр аппаратыг салбар болон төрийн бус байгууллагын төлөөлөгч нар хүлээн авсан бөгөөд улмаар Хавдар судлалын үндэсний төвд удахгүй хүлээлгэн өгнө.

Categories
мэдээ нийгэм

“Дүнжингарав” худалдааны төвд хавдарын үнэгүй үзлэгтэй

Тавдугаар сард тохиох олон улсын сувилагч нарын өдрийг угтаж “Хавдар судлалын үндэсний төв”-ийн эмч нар өнөөдөр “Дүнжингарав” худалдааны төвд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ. Уг арга хэмжээ өдрийн 13:00 цагт эхлэх юм. Энэ үеэр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, зөвлөгөө өгнө. Өнгөрсөн жил Хавдар судлалын үндэсний төвөөс Нарантуул олон улсын худалдааны төвд ажиллаж иргэдийг үнэгүй үзлэг хамруулж байсан билээ. Сонирхуулахад, Олон улсын сувилагч нарын өдрийг жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай аж.