Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр ангийнхныг намар бүртгэнэ

Нийслэлийн боловсролын газраас нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын сургуулийн бүртгэлийг намар буюу ирэх наймдугаар сарын 22-28-ний хооронд хийх чиглэлийг сургуулиудад өгчээ. Ийм шийдвэрийг Удирдах зөвлөлөөс гаргасан юм байна.

Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд хэчнээн зургаан настан ерөнхий боловсролын сургуульд элсэж орох вэ гэдэг нарийн тоо гараагүй, судалж буй аж. Энэ тоо ирэх наймдугаар сард тодорхой болох юм байна.

Categories
мэдээ спорт

Хоёр баг нийтдээ 12:12 оноотой тэнцэж явна

Улсын гарьд Б.Гончигдамба улсын арслан Н.Батсуурийг, улсын харцага Ө.Бат-Орших улсын харцага Н.Батзаяагаар, улсын арслан П.Бүрэнтөгс улсын заан Ч.Санжаадамбыг, улсын харцага Ц.Содномдорж улсын өсөх идэр начин Э.Энхбатаар, улсын арслан Э.Оюунболд улсын гарьд Н.Ганбаатараар, улсын заан М.Өсөхбаяр улсын начин Т.Баасанхүүгээр давж, дөрөвдүгээр тойрог өндөрлөлөө.

Ийнхүү хоёр баг 3:3 харьцаатайгаар төгсгөж, нийт 12:12 оноотой явна.

Categories
мэдээ спорт

Ерөнхий дүн тэнцлээ

Өнөө цагийн шилдэг 12 хүчтэний барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байгаа билээ.

Гуравдугаар тойрог хэдхэн минутын өмнө өндөрлөхөд улсын арслан Н.Батсуурь улсын харцага Ц.Содномдоржоор, улсын гарьд Н.Ганбаатар улсын заан Ч.Санжаадамбаар, улсын начин Т.Баасанхүү улсын харцага Ө.Бат-Оршихоор, улсын заан М.Өсөхбаяр улсын арслан П.Бүрэнтөгсөөр, улсын өмөх идэр начин Э.Энхбат улсын харцага Н.Базаяагаар, улсын арслан Э.Оюунболд улсын гарьд Б.Гончигдамбаар давлаа.

Ингэснээр баруун жигүүр 4:2 харьцаагаар тэргүүлсэн ч ерөнхий дүн ижил есөн оноотой боллоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын арслан П.Бүрэнтөгсийн баг хоёрдугаар тойрогт тэргүүллээ

Улсын цолтой шилдэг 12 бөхийн багийн халз барилдаан “Монгол бөхийн өргөө”-нд үргэлжилж байна.

Өнөө цагийн өнгийг тодорхойлж хүчтэн зодоглож буй болохоор үзэгчид ч олноор цуглажээ. Хоёрдугаар тойрог өндөрлөхөд улсын арслан П.Бүрэнтөгс улсын харцага Ө.Бат-Оршихийг, улсын гарьд Н.Ганбаатар улсын заан М.Өсөхбаярыг, улсын заан Ч.Санжаадамба улсын гарьд Б.Гончигдамбыг, улсын арслан Э.Оюунболд улсын харцага Ц.Содномдоржийг, улсын харцага Н.Батзаяа улсын арслан Н.Батсуурийг, улсын начин Т.Баасанхүү улсын өсөх идэр начин Э.Энхбатыг давсанаар П.Бүрэнтөгсийн баг хоёрдугаар тойргийг тэргүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт цэрэг татлага эхэлнэ

Зэвсэгт хүчний нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Энэ дагуу ирэх долоо хоногоос буюу тавдугаар сарын 1-15-ний хооронд орон даяар 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхлэх болж байна. Цэрэг татлага эхлэхтэй зэрэгцэж өмнөх жилд дээрх сард татагдан ирж байсан хуучин цэргүүд халагдана.

Цэрэг татлагыг зохион байгуулахад нийслэл, орон нутаг бүр харилцан адилгүй байх аж. Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Цэрэг татлагаар зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очих ёстой аж.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:

Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор

Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль

Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль

Сонгинохайрхан дүүрэг – “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор

Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль

Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургуульд тус бүр зохион байгуулагдана.

Categories
мэдээ нийгэм

Шаардлага хангахгүй хайс хашлагыг засварлаж байна

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд 13 гудамжны шаардлага хангахгүй хайс хашлагыг засварлах, буулгах, шаардлагатай газруудад шилжүүлэх ажил эхлээд байна. Энэхүү ажлын хүрээнд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөөнд 1372, Ард Аюушийн өргөн чөлөөнд 160, Чингүүнжавын гудамж 540, Магсаржавын гудамжинд 812, Цэрэндоржийн гудамжинд 511, Намнансүрэнгийн гудамжинд 208, Гэндэнгийн гудамжинд 132, Бага тойрууд 130 хайс хашлагыг буулгаад байгаа юм.

Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас Олимпийн гудамжинд 234, Чингисийн өргөн чөлөөнд 260, Зайсангийн гудамжинд 215 мод тариад байгаа. Мөн Жамьян гүний гудамжинд 35 савтай хус, нохой хошуу, Гэндэнгийн гудамжинд 10 савтай гацуур байршуулаад байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Импортын барааны татварыг 20 хувь хүртэл нэмжээ

Засгийн газрын 2016 оны “Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай” 185 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан өчигдөр Аж үйлдвэрийн яам үйлдвэрлэгч, мэргэжлийн холбоодтой санал солилцжээ. Зөвлөгөөнд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү болон холбогдох албаны хүмүүс, мэргэжлийн холбоод, дотоодын үйлдвэрлэгч аж ахуй нэгжийн төлөөлөл бүхий 100 гаруй хүн оролцсон байна.

Энэ үеэр дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх, зах зээлээ хамгаалах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар танилцуулжээ.Тухайлбал, ирэх сарын 1-ээс 100 гаруй нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнд импортын тарифын зохицуулалт хийсэн талаар мэдээлсэн байна.

Өөрөөр хэлбэл, өмнө нь улсын хилээр таван хувийн татвар төлж орж ирдэг байсан импортын 100 гаруй бараа, бүтээгдэхүүний гаалийн албан татварын хувь хэмжээг 15-20 хүртэлх хувиар нэмэгдүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Төл бойжилт 92 хувьтай байна

ХААЯ-наас мэдээлснээр оны эхний нийт эх малын 59.2 хувь буюу 14.1 сая эх мал төллөж 13.9 сая төл хүлээн аваад байгаа аж.

Энэ нь өмнөх долоо хоногоос 2.0 саяар нэмэгдсэн тоо аж. Үүнээс

40.3 мянган ботго,

165.6 мянган унага,

432.0 мянган тугал,

7.3 сая хурга,

6.1 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.2 хувьтай байна.

Нийт малын хорогдол 984.0 мянга болж өмнөх долоо хоногоос 53.0 мянгаар нэмэгдлээ. Үүнээс:

тэмээ 362,

адуу 38.0 мянга,

үхэр 95.9 мянга,

хонь 358.4 мянга,

ямаа 491.3 мянга буюу оны эхний нийт малын 1.8 хувийг эзлээд байна.

Хамгийн их хорогдолтой нь Увс, Сүхбаатар, Завхан, Архангай, Баянхонгор аймгууд байгаа бөгөөд оны эхний нийт малын 2.3-5.8 хувийг алдаад байна.

Categories
мэдээ нийгэм

Байгууллагуудын халаалтыг маргаашнаас хаана

Дулааны улирал ирж байгаатай холбогдуулан аж ахуй нэгж байгууллагуудын халаалтыг хуваарийн дагуу тавдугаар сарын 1-ний өдрөөс хаах гэж байгаа талаар Дулааны шугам сүлжээ компаниас мэдээллээ.

Харин айл өрх, орон сууцны халаалтыг тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хааж инженер шугам сүлжээний засварын ажлыг хийж эхлэх аж.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр тохиож байна

Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна. Манай улс уг өдрийг 2008 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.

Анх 1998 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” уриан дор АНУ-д тэмдэглэн, 2001 оноос бусад улс орнууд нэгдэн Oлон улсын өдөр болгон дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулж эхэлжээ.

Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж эцэг, эхчүүд хүүхдээ эерэг хүмүүжлийн аргаар буюу бие махбодь, сэтгэл санааны хохирол учруулах, хүчирхийлэхгүйгээр хүмүүжүүлэх талаар хэлэлцдэг.

Харин энэ жилийн тухайд, Хүүхдийн төлөө үндэсний газар болон холбогдох бусад байгууллагууд “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлцгээе, хүүхэддээ бахархан дууриах хүн нь байя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.