Categories
мэдээ нийгэм

МСБХ-ны ээлжит бус хурал болохгүй гэв

Монголын сагсан бөмбөгийн холбооны тэргүүлэгч гишүүд гэх Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Б.Дамба нар хэвлэлийн хурал зарлаж, ээлжит бус чуулганаа ирэх сарын 6-нд хуралдуулах болсон тухайгаа зарласан. Тэдний хэлж буйгаар МСБХ нь ээлжит бус их хурлаа хийлгүй 11 жил болж байгаа гэх. Түүнчлэн сүүлийн хоёр, гурван жил холбооны хууль бус удирдлагуудын асуудлаас болж сагсан бөмбөгчид хохирч эхэлсэн гэж буй.

МСБХ гишүүн бус МҮСБХ гишүүн зарим хүмүүс хэвлэлийн хурал зарлаж, МСБХ-ны ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна гэсэн мэдээлэл гарсан.

Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/ мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “МСБХ нь хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа болно. Иймд МСБХ гишүүн бус МҮСБХ гишүүн зарим хүмүүс хэвлэлийн хурал зарлаж, МСБХ-ны ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна гэсэн мэдээлэл ор үндэслэлгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо төрийн бус байгууллага нь өөрийн гишүүдийн хурлыг өөрсдийн шийдвэрээр, өрсөлдөгч байгууллагын тусламжгүйгээр зарлах бүрэн эрхт байгууллага болохыг мэдэгдэж байна. Шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэж, МСБХ-нд Ц.Цэвэрбэл Б.Дамба Б.Болормаа нарын гаргасан гомдлыг хүчингүйд тооцсон шийдвэр гарсныг мэдсээр байж зориудаар нийгэмд буруу ойлголт өгөхийг оролдож байгаад туйлын их харамсаж байна” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

Цас, мөсөө цэвэрлэж осол гэмтлээс сэргийлэхийг уриалав

Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагаас Улаанбаатар хотын бүх аж ахуйн нэгж, байгууллагуудад хандан уриалга хүргүүлж байна.

Хүйтний эрч өдөртөө буурч байгаа ч халтиргаа гулгаа ихээр үүсэж, осол гэмтэл нэмэгдэж байгаа тул аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчныхоо 50 метр талбайн цас, мөсийг тогтмол цэвэрлэж осол гэмтлээс сэргийлэхийг уриаллаа. Уг уриалгыг НИТХ-ын 2009 оны 63, 2012 оны 61, 2013 оны 13 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1125 дугаар захирамжийн дагуу гаргажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ФОТО: “Монгол орон – Монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цацралын “Монгол орон – Монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр “Хүннү молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт нээгдлээ. Хоёрдугаар сарыг дуустал үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд түүний маш олон шилдэг гэрэл зургууд дэлгэгджээ. Хүний амьдралын тэр дундаа монголчуудын амьдрал ахуй, сэтгэхүйн онцлогийг харуулснаараа энэхүү үзэсгэлэнгийн онцлог оршиж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Голын ус хальж, айлуудын хашаа усанд автжээ

Өнгөрсөн амралтын өдрөөр Булган аймгийн Хялганат тосгоны дөрөвдүгээр багийн “Цулхар” хороололд Хангал голын ус хальж таван айлын хашаа усанд автжээ.

Булган аймгийн Онцгой байдлын газраас элс шуудайлан 60 метрийн урттай далан босгож айлуудыг нэмж усанд бүрэн автахаас хамгаалсан байна. Хангал голын усны голдирол 500 метр урттай, 50 метрийн өргөнтэй байсан тул далан босгоход багагүй бэрхшээлтэй байсан гэдгийг албаны хүмүүс онцоллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Татварын буцаан олголтын материалыг 15-ныг хүртэл авна

Хувь хүний орлогын албан татварын /ХХОАТ/ тухай
хуулийн дагуу иргэд анх удаа өөрийн болон банк, санхүүгийн байгууллагын авсан
зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар орон сууц худалдаж авах буюу байшин
барьсан бол, мөн их, дээд сургуулийн бакалаврын түвшний өдрийн ангийн оюутны сургалтын төлбөрийг төлсөн бол
тодорхой хэмжээний буцаан олголт авдаг юм.

Татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэд тусгайлан
заасан материалыг бүрдүүлэн харьяа дүүргийнхээ Татварын албанд тухайн жилийнхээ
хоёрдугаар сарын 15-ны дотор хандаж, тайлангаа өгдөг. Бүрдүүлэх материал нь
анхны жил болон дараагийн жил гэж ялгагдан, харилцан адилгүй байдаг. Орон сууц
болон байшин барьсан тохиолдолд тухайн зарцуулсан хөрөнгийн 30 сая хүртэлх
төгрөгийн 10 хувьтай тэнцэх төгрөгийн буцаан олгодог. Өөрөөр хэлбэл иргэд 70
сая төгрөгөөр байр худалдаж авсан ч хуулийн дагуу 30 хүртэлх сая төгрөгийн 10
хувь буюу 3 сая төгрөгийг буцаан авна гэсэн үг юм. Ингэхдээ иргэн тайлан
мэдүүлсэн жилд төлсөн татварынхаа хэмжээтэй тэнцэх төгрөгийг буцаан авдаг учир
энэ мөнгийг нэг дор эсвэл хэд хэд хуваан авдаг.

Сургалтын төлбөр төлөлтийн хөнгөлөлтийн тухайд албан татвар төлөгчийн төрсөн
болон үрчилсэн хүүхэд нь гадаад, дотоодын их, дээд сургууль, коллежид элсэн
сурч байгаа бол сургалтын төлбөрт төлсөн төлбөрөөс буцаан олгодог. Мөн оюутан
өөрөө сурч байхдаа хугацаандаа ажил эрхлэж төлбөрөө төлсөн бол буцаан олголт
эдлэнэ. Ингэхдээ сургалтын төлбөрт төлсөн мөнгөний 10 хувийг буцаан авах юм.
Жишээ нь, 1 сая 800 мянган төгрөгийн төлбөр төлсөн бол 180 мянган төгрөгийг
татвараас танд буцаан олгох аж.

Categories
энтертаймент-ертөнц

Хаан Жеймс Кобигийн амжилтыг давтсан хамгийн залуу тоглогчоор шалгарав

Леброн Жеймс шинэ амжилт тогтоолоо. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Клевленд Кавальерс багийн лидер Леброн Жеймс өнөөдөр Детройт Пистонс багийн эсрэг хийсэн тоглолтонд карьерийнхаа 26000 дахь оноогоо авч, хамгийн залуудаа ийм амжилтанд хүрсэн тоглогч болж, түүхэн амжилтыг тогтоолоо. Түүний өмнө энэ амжилтыг Лос Анжелес Лейкерс багийн Коби Брайнт 32 насандаа тогтоож байсан бол Леброн 31 настайдаа уг амжилтад хүрлээ.

Детройтын эсрэг өнөөдрийн тоглолтод Хаан Жеймс 20 оноо авлаа. Мөн есөн удаа самбраас бөмбөг авч, найман удаа ашигтай дамжуулалт өгчээ.

Categories
гадаад мэдээ

Хиллари Клинтонд 6 сая ам.доллар хандивлав

Америкийн нэрт эдийн засагч Жорж Сорос Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд буй Хиллари Клинтоны сонгуулийн кампанит ажилд 6 сая ам.долларын хандив өргөжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ж.Сорос өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сард хандивын мөнгөө өгсөн гэнэ.

Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хиллари Клинтонд мөн хөгжимчин Хиам Сабан эхнэрийнхээ хамт 5 сая ам.доллар, эдийн засагч Дональд Сассман 2,4 сая ам.доллар тус тус хадивласан аж.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Дэлхийн шилдэг зоогийн газрын эзэн амь үрэгджээ

2015 онд дэлхийн шилдэг зоогийн газраар шалгарсан “I’Hotel de Ville”-гийн эзэн, тогооч 44 настай Бенуа Виолье амь үрэгджээ. Түүнийг Швейцарийн Лозанна хотоос холгүй орших гэртээ амь үрэгдсэн байхад нь олсон тухай мэдээлэв.

“I’Hotel de Ville” нь Францад байдаг бөгөөд өнгөрсөн жил дэлхийн шилдэг 1000 зоогийн газрыг шалгаруулахад тэргүүлсэн юм. Швейцарийн Цагдаагийн газраас мэдээлснээр тогооч Бенау Виолье нь амиа хорлосон аж. Тэрээр өнөөдөр Парист болох нэгэн чухал арга хэмжээнд оролцох ёстой байсан гэнэ. Одоогоос зургаан сарын өмнө “I’Hotel de Ville” зоогийн газрын ахлах тогооч, Бенуа Виольегийн багш нь дугуй унаж яваад нас барсан юм.

Ю.Дэлгэр

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаан сарын дараа ээлжит бус чуулган зарлана гэв

УИХ-ын намрын ээлжит чуулган энэ долоо хоногт хаалтаа хийнэ. Харин чуулганаар хэлэлцэх ёстой 39 асуудал байгаа ажээ. Тиймээс эдгээр хуулийн төслүүдээ хэлэлцэж дуусгахын тулд цагаан сарын дараа ээлжит бус чуулганыг хуралдуулна гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр АН-ын бүлгийн хуралдаанд оролцохдоо хэлсэн байна.

АН-ын бүлэг ч УИХ-ын даргын энэ саналыг дэмжиж байгаа аж. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Өнгөрсөн хоёр долоо хоногийн турш Засгийн газартай холбоотой асуудлууд нилээд яригдсан, хурлууд дээр завсарлага авснаас болоод хэлэлцэх ёстой олон асуудал сунжирсан. Намрын чуулганы ээлжит хугацаа дуусах хүртэл 39 асуудал хэлэлцэх ёстой. Гэхдээ нам эвслийн бүлгүүд одоо хэлэлцэх асуудлууд дээр ямар нэг саад үүсгэхгүй бол энэ долоо хоногт дээрх 39 хуулийн төслийг хэлэлцэх боломжтой. Хэлэлцэж амжихгүй бол ээлжит бус чуулган зарлаж, ажлаа дуусгах хэрэгтэй гэдгийг УИХ-ын дарга хэлсэн” гэсэн юм.

Categories
мэдээ спорт

Монгол залуус кибер спортын Ази, Номхон Далайн бүсийн аварга боллоо

Тайванийн Тайпэй хотноо болж байгаа кибер спортын Ази, Номхон Далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын The MongolZ баг оролцож, аваргын төлөө тоглохоор болсон байсан юм.

гвэл саяхан манай тамирчид учраа баг болох Австралийн “Renegades”-ийг онооны илт давуугаар хожиж, Ази, Номхон Далайн бүсийн аваргаар шалгарлаа. Манай тамирчид тус тэмцээний Counter Strike тоглоомны ангилалд Австралийн багтай өрсөлдсөн бөгөөд бүх үеүдэд итгэл төгс тэргүүлж, аваргалав. Тэмцэээнд аваргалсан баг 30 мянган ам.доллараар шагнуулдаг аж.