Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баярын үеэр нийслэлийн худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваар

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 02 дугаар сарын 08-нд 09.00-24.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11-нд амарч, 02 дугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08.30-22.30 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09–нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10–нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 10.00 -20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 3 буюу 02 дугаар сарын 11-с эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд битүүнд буюу 02 дугаар сарын 08–нд 08.00-23.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00 -21.00 цагт ажиллаж, шинийн 2 буюу 10-нд 10.00 -21.00 цагт ажиллана. Шинийн 1, 2 буюу 02 дугаар сарын 09, 10-нд бөөний төвүүд амарна. Шинийн 3, 4 буюу 02 дугаар сарын 11, 12-нд “Сансар” супермаркетууд 09.00 -22.00 цагт, бөөний төвүүд 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. 02 дугаар сарын 13-с эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд 12.00–20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Сонгинохангай ХХК-ны “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд 08.30–22.00 цагт ажиллаж, бүх сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10-нд 10.00-18.00 цагт ажиллаж, шинийн 3 буюу 02 дугаар сарын 11–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай” их дэлгүүр битүүн буюу 02 дугаар сарын 08 –нд 09.00 22.00 цагт ажиллана. 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв 02 дугаар сарын 08-нд 10.00-19.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09–с эхлэн 02 дугаар сарын 18–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 19–с эхлэн ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 02 дугаар сарын 01-08-ныг дуустал 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж, 02 дугаар сарын 09-с 02 дугаар сарын 12–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1,2 худалдааны төвүүд битүүнд буюу 02 дугаар сарын 08–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-12-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв битүүнд 02 дугаар сарын 08–ны өглөө 06.00–18.00 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-16-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах 02 дугаар сарын 08–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-14–нийг дуустал амраад, 02 дугаар сарын 15–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 02 дугаар сарын 08-нд 10.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 02 дугаар сарын 08–нд бүтэн ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
Баар цэнгээний газрууд 02 дугаар сарын 08–нд 15.00–04.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо сайхны үйлчилгээний газрууд 02 дугаар сарын 08–нд 2 ээлжтэй салон 09.00–21.00 цаг, 1 ээлжтэй газар 10.00 -17.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амарна. 02 дугаар сарын 12-с ердийн цагийн хувиараар ажиллана.
Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 02 дугаар сарын 08–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11-нд амарна. 02 дугаар сарын 12–с эхлэн бүх үйлчилгээ ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.
УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.
Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба – 343048, 343004, Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 345909 / БГД, СХД, ХУД /, Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба – 353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

УС ХАНГАМЖ
“Сар шинийн баяр” –ын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь

А. Зөөврөөр /машин/ ус түгээх байрууд /ЗУХА/

Сар өдөр Гариг Ажиллах цаг
Энгийн өдрүүдэд ажиллах
цагийн хуваарь
Баярын өдрүүдэд ажиллах
цагийн хуваарь
II/08 Даваа Амарна 10:00 -14:00
15:00 -19:00
II/09 Мягмар 10:00 -14:00
15:00 -19:00
Амарна
II/10 Лхагва 10:00 -14:00
15:00 -19:00
Амарна
II/11 Пүрэв Амарна 10:00 -14:00
15:00 -19:00
II/12 Баасан 10:00 -14:00
15:00 -19:00
10:00 -14:00
15:00 -19:00
Б. Төвлөрсөн шугамд холбогдсон ус түгээх байрууд /СНА/
Сар өдөр Гариг Ажиллах цаг
Энгийн өдрүүдэд ажиллах
цагийн хуваарь
Баярын өдрүүдэд ажиллах
цагийн хуваарь
II/08 Даваа Амарна 10:00 -14:00
15:00 -19:00
II/09 Мягмар 10:00 -14:00
15:00 -19:00
Амарна
II/10 Лхагва 10:00 -14:00
15:00 -19:00
10:00 -14:00
Амарна
II/11 Пүрэв 10:00 -14:00
Амарна
10:00 -14:00
15:00 -19:00
II/12 Баасан Амарна
15:00 -19:00
Амарна
15:00 -19:00
Жич: Баярын өдрүүдэд УСУГ болон, Зөөврийн ус хангамжийн алба, Салбаруудын нэгдсэн албадууд дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. Ачаалал ихтэй цэгүүдэд салаалагч гаргаж ус түгээж үйлчилнэ.Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 утсуудаар авч байна.

ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 325595 дугаарын утсаар хүлээн авч барагдуулна. Аваарийн ангитай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

“Орон сууц ашиглалтын” орон нутгийн өмчит газруудын утасны жагсаалт:

Байршил Харьяа салбар компаниуд Ээлжийн инженер,
оператор
1 Төвийн түгээх төв Төвийн түгээх төв 245733
2 Баруун түгээх төв Баруун түгээх төв 70282484
3 Зүүн түгээх төв Зүүн түгээх төв 70006560
4 Улаанхуаран Хэрэглэгчдэд үйлчлэх төв -1 70156722
5 Дэнж найрамдал Хэрэглэгчдэд үйлчлэх төв -2 454050
6 Дэнж сансар Хэрэглэгчдэд үйлчлэх төв -3 450697
7 Их алтан тэвш Хэрэглэгчдэд үйлчлэх төв -4 70111409
8 Зүүн сэлбэ Хэрэглэгчдэд үйлчлэх төв -5 329047
9 Батдулаан Хэрэглэгчдэд үйлчлэх төв -6 70115026
10 Чинхүрээ Хэрэглэгчдэд үйлчлэх төв -7 70115764
11 Энхтулга -Өргөө Хэрэглэгчдэд үйлчлэх төв -8 70003227, 321641
12 Ганзам Хэрэглэгчдэд үйлчлэх төв -9 367152
13 Түшээ дунд гол Хэрэглэгчдэд үйлчлэх төв -10 341826
14 Баруун их нарлаг Хэрэглэгчдэд үйлчлэх төв -11 70120203, 70122088
15 Гандан дэнж Хэрэглэгчдэд үйлчлэх төв -12 70149711
16 Хүрээ дэнж Хэрэглэгчдэд үйлчлэх төв -13 77065560
17 Ашид мөнх Хэрэглэгчдэд үйлчлэх төв -14 70187491
18 Өнөр энх Хэрэглэгчдэд үйлчлэх төв -15 70282966
19 Таван шар Хэрэглэгчдэд үйлчлэх төв -16 70180015
Жич:Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК –ны шуурхай зохицуулалт горим тохируулгын албаны диспетчер 24 цагаар ажиллана.Холбогдох утас: Диспетчер -343047, 343030
-75759047 -255
Шуурхай ажиллагааны утас: 1800 -1290

ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ УЛААНБААТАР БУЯН” КОМПАНИ
“Улаанбаатар Буян” компани баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 09.00 -15.00 цагийн хооронд амралтгүй ажиллана.
Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүрэгт гурван бага сургууль байгуулна

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Бага сургууль байгуулах тухай” А/87 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачуудад чанартай боловсрол олгох зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 138, 139, 140 дүгээр бага сургуулийг шинээр байгуулна.

Шинээр байгуулагдсан бага сургуульд холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболдод тус тус үүрэг болгов.
Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ШИНЭЭР БАЙГУУЛАХ БАГА СУРГУУЛИЙН ЖАГСААЛТ
Дүүрэг Хороо Хүчин чадал Шинээр байгуулсан сургуулийн дугаар, нэр
1

Чингэлтэй

12 дугаар хороо 180 суудлын тоо 138 дугаар бага сургууль
2 16 дугаар хороо 180 суудлын тоо 139 дугаар бага сургууль
3 17 дугаар хороо 180 суудлын тоо 140 дугаар бага сургууль

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн баярын өдрүүдэд нийт 644 автобус үйлчилгээ үзүүлнэ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна.

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийх өдрүүд буюу 2016 оны 2 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.
Мөн тухайн өдрүүдэд Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс Хүннү молл худалдааны төв чиглэлд 2 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ.
Чиглэлийн нэр Тээврийн хэрэгслийн тоо Өдөрт гүйцэтгэх рейсийн тоо
1 Орбит-Нарантуул зах 1 3
2 Нарангийн гол-Нарантуул зах 1 3
3 ХМК-Нарантуул зах 1 3
4 Баянхошуу-Нарантуул зах 1 3
5 Нисэх-Нарантуул зах 1 3
6 Яармаг-Нарантуул зах 1 3
7 Дэнжийн 1000-Нарантуул зах 1 2
8 Чингэлтэй-Нарантуул зах 1 3
9 Бэлх-Нарантуул зах 1 3
10 Шархад-Нарантуул зах 1 3
11 Улаанхуаран-Нарантуул зах 1 2
12 Дүнжингарав худалдааны төв- Хүннү молл 1 3
13 Чингисийн талбай-Хүннү молл 1 3
Дүн 13 37
Мөн хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулна. Түүнчлэн хот дотор таксийн үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл ажиллах юм. Захиалгыг 326352, 323176 утсанд хандаж өгнө үү.
ААН-ын нэр Захирал Утас Тээвэр зохицуулагч Утас Хаяг
1 “Хөлөг налайх” хоршоо О.Загдсүрэн 99265435 Б.Бямбахуяг 99282772 Налайх 2-р хороо 52-р байрны баруун талд
2 “Алтан цөгц трейд” ХХК Г.Баттуяа 91996472 Байгалмаа Отгонбат 91181871 96680214 БЗД 8-р хороо хилчний 23
3 “Хүдэр тулга” ХХК Б.Алтантулга 98091999
98133993
Дуламсүрэн 98155922 ЧД 16-р хороо Согоотын 67-90в
4 “Эс Энд Эй” ХХК С.Алтанцэцэг 99114832 Б.Бямбадорж 91914832 99904832 БЗД 14-р хороо Зүүн4 зам худалдааны төв

Жич: Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг доорхи утсуудаар хүлээн авна. 323176, 326352, 321490

НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР



Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ өнөөдөр эхэлнэ

Монголын чөлөөт бөхийн холбооны нэрэмжит залуучуудын УАШТ өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд эхэлнэ. Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр 16.00 цагаас болox юм.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэй 50 кг, 60 кг, 120 кг, эмэгтэй 44 кг, 55 кг-ын жингийн барилдаан болж, улсын аваргууд тодорно.

ХУВААРЬ:

Хоёрдугаар сарын 2, Мягмар гариг

09:00-15:00 Барилдаан

Эрэгтэй: 50кг, 66кг, 120кг

Эмэгтэй: 44, 55кг

15:00-15:30 Жин үзэлт, сугалаа

Эрэгтэй: 55кг, 74кг, 96кг

Эмэгтэй: 48кг, 59кг, 67кг

16:00-16:30 Нээлтийн ажиллагаа

16:30-20:00 Тэмцээний үргэлжлэл, шигшээ барилдаан

Эрэгтэй: 50кг, 66кг, 120кг

Эмэгтэй: 44, 55кг /Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/

Хоёрдугаар сарын 3, Лхагва гариг

09:00-15:00 Барилдаан

Эрэгтэй: 55кг, 74кг, 96кг

Эмэгтэй: 48кг, 59кг, 67кг

15:00-15:30 Жин үзэлт, сугалаа

Эрэгтэй: 60кг, 84кг

Эмэгтэй: 51кг, 63кг, 72кг

16:00-20:00 Тэмцээний үргэлжлэл, шигшээ барилдаан

Эрэгтэй: 55кг, 74кг, 96кг

Эмэгтэй: 48кг, 59кг, 67кг /Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/

Хоёрдугаар сарын 4, Пүрэв гариг

09:00-16:00 Барилдаан

Эрэгтэй: 60кг, 84кг

Эмэгтэй: 51кг, 63кг, 72кг /Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/

Categories
мэдээ цаг-үе

​Ж.Гомбожав: Монголчуудын хамгийн жудагтай хэсэг нь хөдөө байна

“Жудагт Монгол” хөдөлгөөний үндэслэгчдийн нэг АИХын дарга, УИХын орлогч дарга асан, гавьяат эдийн засагч Ж.Гомбожавтай ярилцлаа.

-Танай хөдөлгөөн байгуулагдаад хэр удаж байгаа юм бэ?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд бидний хэдэн хүн “Жудагт Монгол” хөдөлгөөнийг байгуулсан юм. Олон байгууллага, хувь хүн, ард иргэд биднийг дэмжиж хамтарч ажиллая, нэгдэх цаг нь хэдийнэ болсон гэж байна. Хоёрдугаарт, Сонгуулийн тухай хууль батлагдлаа. Бид Сонгуулийн тухай хуулийг боломжийн, ард түмнийхээ үгийг сонссон тийм хууль болох болов уу гэж бодсон чинь хуучин хуулиасаа дээрдсэнгүй, харин ч зарим зүйл нь улам дордчихлоо. Ийм хоёр зүйлтэй холбогдуулж бид ард түмэндээ мэдээлэл өгч байна. Ирэх сарын 15-нд буюу шинийн найманд улсын хэмжээний үндэсний чуулган зохион байгуулна. Тэр чуулганд ард түмэн, хот хөдөөгийн ТББ-ууд, нам эвсэл холбоодын төлөөлөгчид оролцоно. Одоогоор чуулганд оролцогчдын тоог төд гээд хэлэх боломжгүй байна. Чуулганд оролцох санал хүсэлтээ байгууллага, хувь хүмүүс илэрхийлсээр байна.

-Жудаг гэж яг юуг хэлээд байна вэ?

-Хүн чанар, шударга ёс, ёс зүйгээ дээдэлж байгаа хүнийг л бид жудагтай хүн гэж хэлж байгаа юм. Одоо үед эх, эцэг нь үр хүүхдээ хайрлаж дээдлэхгүй, үр хүүхэд нь эцэг, эхээ энэрч асрахгүй, ах захаа хүндлэхгүй, юм л болбол бүхнийг хөрөнгө мөнгөний нүдээр хардаг болсон. Өвлийн тэсгим хүйтэн цагаар зам дээр хүн гараа өргөөд зогсч байвал хажуугаар нь давхиад өнгөрдөг болчихсон. Сүүлийн 25 жилд монгол хүний жудаг их алдагдаж байна.

Юунаас болж монголчууд бид жудгаа алдаад байгаа юм?

-Үүний гол эх сурвалж нь ардчилал гэдэг нэрийн дор барууны чиг хандлагаар төрийн үйл ажиллагааг явуулж байгаатай холбоотой гэж үзэж байгаа. Хүн хөрөнгөгүйгээр амьдарч болохгүй юм байна гэсэн ганц ойлгоцтой. Барууныхны олон жилийн түүх ч тийм байна л даа. Манайхан төрөхөөс ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хүртлээ өвөө, эмээ, аав, ээжтэйгээ амьдарч, эцэг, эх нь үр хүүхдээ асарч энэрсээр байдаг бол баруунд хүүхэд нь 16, 18 нас хүрвэл “Чи биеэ дааж амьдар” гээд явуулчихдаг. Өвөө, эмээ, аав, ээжийгээ аль нэг асрамжийн газарт л аваачаад өгчихдөг. Би Шведэд явж байсан юм. Тэндхийн танил маань “За, байз. Манай хүү чинь хэзээ ирлээ дээ. Улаан өндөгний баяраар нэг ирсэн бил үү, яалаа” гэж билээ. Хүү нь жилдээ ирвэл ирнэ, заримдаа бүр ирдэггүй юм байна л даа. Энэ бол монгол хүний язгуур мөн чанар биш юм аа. Монголчууд их жудагтай, хүн хүнээ хүндэлдэг байсан. Дэлхийн талаас илүүг эзэлсэн мөн чанар нь хүн чанартай байсанд оршдог байж. Гэтэл одоо хүн чанар алдагджээ. Монголчууд “Төрийн минь сүлд өршөө” гээд цай, сүүнийхээ дээжийг өргөж, төрөө хүндэлдэг байсан бол одоо тэгж хүндлүүлдэг төр маань нэр хүндээ алдчихлаа. Төр ингэж нэр нүүрээ барсны гол буруутан нь намууд. Намд итгэх ард түмний итгэл бүрэн алдагдсан. Ард түмэнтэй уулзахад “Бид одоо намын төлөө санал өгөхгүй. Өгвөл жинхэнэ монгол хүний төлөө л саналаа өгмөөр байна” гэж байна. Иргэд тийм хүнд саналаа яаж өгөх ухаанаа олохгүй байна. Тэгж санал өгөх эрхийг нь Сонгуулийн тухай хуулиар хаачихсан. Иргэд сонгуульд оролцохоос биш өөрийнхөө хүссэн төлөөллийн хүнээ сонгох эрхгүй, өөрөө ч сонгогдох эрхгүй болчихлоо.

Таны ажигласнаар нийгмийн аль хэсгийнхэн жудгаа их алдаж байна вэ. Улс төрд жудаг гэж ер үгүй гэдэг. Жудагтай үлдсэн хүмүүс бол бөхчүүд гэдэг ч тэдний ёс зүйгүй янз бүрийн үйлдэл ард түмнийг бухимдуулж байна?

-Тэр, энэ салбар гэж ер онцлох шаардлагагүй. Нийтээрээ л нэг тиймэрхүү юм руу орчихлоо. Хамгийн жудагтай хэсэг нь хаана байна вэ гэвэл хөдөөд байна. Улаанбаатар хотоос хэдий чинээ холдоно, төв суурин газраас хичнээн алслагдана тэр хэрээр хүний мөс, жудаг үлдсэн байна. Улаанбаатар хот, төв суурин руу ойртох тусам л жудаг муудаад хүнийг “Дээшээ суучих” ч гэхгүй, хоол ундны дээжээсээ ч өгчихгүй, мэнд усаа ч сайхан мэдчихгүй “Юутай вэ”, “Юу байна” гэсэн үгстэй тийм л улсууд болж хувираад байна. Гадны янз бүрийн кино, үзэл суртлын юмнууд замбараагүй боллоо. Тэр бүгд ямар ч хяналт, шалгалтгүй орж ирж байна. Энэ мэтээр олон хүчин зүйл нөлөөлж монголчууд жудаггүй болж байна.

Совесть гэдэг үгийг манайхан их ярьдаг. Тэр чинь хүний мөн чанар гэсэн үг юм гэж ойлгодог. “Чи совестьгүй хүн” гэвэл “Чи хүн чанараа алдсан хүн” гэсэн утгатай. Одоо чинь цэцэрлэг, яслийн насны хүүхдүүдээс эхлээд л бүгд байнга гар утас, компьютертэй л харьцаад байна. Хүн хүнтэйгээ харьцахаа байчихсан. Техниктэй л харьцаж, түүнээсээ хамаг мэдээллээ авдаг болчихлоо. Эх, эцэг нь ч тэр байдлыг засч залруулах янзгүй. Хүн хүнтэйгээ харьцаж, нийгмийн харилцаанд орохгүй байгаа юм чинь совестио алдахаас өөр яах юм.

Алдагдсан жудгийг яаж дахин суулгах ёстой юм бэ?

-Хүүхдийн суурь хүмүүжлээс эхлэх ёстой гэж бид бодож байгаа.

Эхийн хэвлийд олдсон тэр цагаас эхлээд л эцэг эх нь хоорондоо эв найрамдалтай байж, сургууль цэцэрлэгийн наснаас нь эхлээд хүүхдээ зөв хүмүүжүүлэх хэрэгтэй.

Жудгийг алдагдуулаад байгаа хүчин зүйлүүд нь юу юм бэ?

-Хамгийн их нөлөөлж байгаа юм чинь хөрөнгө, мөнгө юм байна. Хөрөнгөнд хүн ханадаггүй юм шиг байна. Их хөрөнгөтэй, хөрөнгөндөө ханавал ханачихаар чинээлэг хүмүүс улам л цаашаа авах гээд, бүхнийг хумих гээд байх юм. Энэ нь хүний өөрт нь байдаг шинж юм уу даа. Ер нь шуналгүй хүн гэж байдаггүй байх. Тэр нь их үү, бага уу, яаж хязгаарлах вэ, аль хэр хэмжээнд нь хүргээд зогсох вэ. Үүний л тухай асуудал шүү дээ. Эцсийн эцэст хүн бол сайхан амьдралыг л хүсч байна. Сайхан амьдралыг мөрөөддөггүй хүн гэж байхгүй. Тэгэхийн тулд манай төр засаг иргэдийнхээ бодит эрхийг нь хангах хэрэгтэй байхгүй юу. Орон сууц, унаа, хувцастай байх хэрэгтэй. Дуртай хоол хүнсээ авчих, эрүүл байх, боловсролтой байх эрхтэй. Энэ дурдсан зургаан зүйл бол хүний бодит эрх. Аль ч төр засаг энэ зургаан зүйлд гол анхаарлаа чиглүүлэх ёстой. Өнөөдөр Монголын ард түмний 95 хувь нь ядуу зүдүү, дундаас доош амьдралтай. Үлдсэн тавхан хувьд нь Монголын баялаг, хөрөнгө мөнгө төвлөрчихсөн байна шүү дээ. Энэ байдал дэлхийд ч мөн адил ялгаагүй. Дэлхийн нийт хүн амын нэг хувьд нь л дэлхийн нийт хөрөнгө төвлөрчихсөн байдаг. Тийм учраас энэ муухай шунал, бузар юмнаас салах ёстой юм. Олон жилийн түүх уламжлалтай бид яагаад жудагтай байж болдоггүй юм, яагаад нийтээрээ сайхан амьдарч болдоггүй юм. Монгол хүн их буян заяатай. Бусдыг зарж л явсан ард түмэн болохоос биш зарцлагдаж байгаагүй. 200 мянган залуус эх оронд нь цалин хөлс нь бага, амьдрал муу учраас өөрийн эрхгүй гадаадад гарч хар бор ажил хийж, эрүүл мэндээрээ хохирч, гэр бүл салж сарниж байна шүү дээ.

Шинэ оны өмнөхөн Сонгуулийн тухай хууль батлагдсан. Танай хөдөлгөөнийхөнд уг хуульд оруулах саналаа хүргүүлсэн ч ер тусгаагүй гэлээ. Та бүхэн ямар санал гаргасан юм бэ?

-Иргэн иргэнээ хөдөлмөрийн хамт олон өөрийнхөө хүссэн хүнийг нэр дэвшүүлдэг ганцхан заалтыг оруулж өгөөч гэсэн асуулт тавьсан. Бие даагч гэж бий. 801 хүний гарын үсэг цуглуулж байж сонгуульд оролцох эрхтэй. Сонгуулийн тухай хуулиар 5-7 хоногийн дотор 801 хүний гарын үсгийг бүрдүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр 801 сонгогчгүй сум улсын хэмжээнд байна. Говийн 2500-3000 хүн амтай сум байлаа гэхэд сонгогч нь 801 хүрэхгүй. 801 хүрлээ гэхэд тэдгээр хүмүүсийн ихэнх нь эрх баригч намуудын гишүүн байгаа. Тэд бие даагчийн төлөө санал өгөхгүй шүү дээ. Ер нь намууд бие даагчдаас их айдаг юм байна. Бие даагчийг гаргахгүйн төлөө хуулийг өөрчилсөн байгаа. Үүн дээр тэд их ухаан зарсан байна лээ. Муу юм хийхдээ манай энэ УИХ, Засгийн газарт байгаа хүмүүсийн толгой сайн ажилладаг. Зөв юмны төлөө чих нь битүүрчихдэг. Ёстой нөгөө илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг. Нэмэргүй. Яг л тугалга цутгачихсан юм шиг.

Монголчууд жудагтай ард түмэн атлаа яагаад төрдөө жудаггүй хүмүүсийг гаргачихаад байна юм?

-Сонгогчдын боловсролын түвшин дор байгаатай холбоотой. Хоёрдугаарт, манай ард түмний ихэнх нь мэдээллээс хөндий байна. Гуравдугаарт, үнэн зөв мэдээллийг олж авахад хэцүү болчихсон байна. Өнөөдөр нэг нь болохгүй юм ярьж байтал маргааш нь тэр хүн сайхан ч юм шиг. Баахан л хөрөнгө мөнгө идчихлээ гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад байсан хүн хэдхэн хоногийн дараа юу ч биш болчихсон. Эрх мэдэлтнүүдийн хэрэг бол бүр байхгүй болчихдог. Үнэн зөв мэдээллээр хангагдаж чадахгүй байгаад л бүх зүйл оршиж байна. Хөдөөний энгийн иргэд бол дотроо нэг юм бодоод л сууж байгаа. Тийм иргэн олон байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Гол нь зөв мэдээллээр хангах хэрэгтэй. Шударга хүмүүс төр засгийг барих хэрэгтэй.

Та 1992-2000 оны хооронд УИХд сууж байсан. Тухайн үеийн УИХын гишүүд, одоогийн гишүүдийн хооронд асар их ялгаа байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй байх?

-УИХ-ын гишүүн бол бодлого тодорхойлогч. Монгол Улсын гурван сая иргэний гурван сая асуудлыг шийдэх ёстой хүмүүс. Өнгөрсөн 25 жил бол бага хугацаа биш. Яагаад гэвэл 1960-аад оны Японыг хар, 1980-аад оны Солонгосыг хар, 1990-ээд оны Хятадыг хар. 25 жилийн дотор л улс орноо босгочихсон. Си Жиньпин дарга хэлж байна шүү дээ “Ойрын таван жилд ганц ч ядуу хүнгүй болно” гэж. Ийм зорилт тавиад ажиллаж байна. Гэтэл бид 25 жилд яав, өнөөдөр Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын хоёрдугаарт орж байна. Бусад индексүүдээрээ үргэлж л сүүл мушгиж байна. Эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулдаг зардлаараа дэлхийн улс орнуудын сүүлд орж байгаа. Ийм их баялагтай орон байж ингэж амьдарч болохгүй.

Орчин үеийн техник технологи өндөр хөгжсөн нөхцөлд буруу мэдээллээс болоод жудгаа алдчихаад байна. Тийм учраас та хүн байгаач, хүн байх юм бол танд аз жаргал, хөрөнгө мөнгө аяндаа хүрээд ирнэ. Бие биедээ туслаач, найрсаг байгаач. Төрдөө зөв хүнээ гаргаач. Төр гэдэг чинь УИХ-ын 76 биш шүү дээ. Баг, сумын Засаг дарга, ИТХ-ынхан ч төрийн төлөөлөл. Улаанбаатар хотын ИТХ-ын гишүүд улиралд ч бил үү, сард ч бил үү олон саяын урамшуулал авдаг. Энэ нь ямар жудаг вэ. Ард түмэн талхаа бүтэн авч чадахгүй байхад өөрсдөө хуралд суусныхаа төлөө 27 сая төгрөг авдаг нь жудаг мөн үү.

Categories
мэдээ цаг-үе

Бөхчүүдийн барьц сонгохыг хүлээж зогссон үхээнц байдлыг Ө.Даваабаатар эвдлээ

Хэдхэн хоногийн өмнө улсын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан бөхийн өргөөнд болсон. Залуу аварга С.Мөнхбат, улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд тэргүүтэй алдар цолтой бөхчүүдийн барилдаанд Төв аймгийн Баянцогт сумын уугуул, уран барилдаант харцага Өлзийбатын Даваабаатар найм давж түрүүлсэн. Ө.Даваабаатар харцагын хувьд үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн уран дайчин барилдааныг үзүүлж, олны хэлдгээр бахтайхан түрүүлсэн билээ. Бөхийн тайлбарлагчид хэлэх үгээ олж ядан магтацгааж, бөхийн өргөөнд цугласан олон шавайгаа ханатал баярлаж буйг анзаарахад сүүлийн үед ийм уран барилдаан гараагүй нь илт мэдрэгдэж байв.

Бараг л долоо хоног бүр ээлж дараалан болдог барилдаанууд нэгэн хэвийн загварт автчихсан, тийм нэг унтаа уйтгартайхан болдгийг бөх сонирхогч олон сайн мэднэ. Тиймдээ ч сүүлийн үед бөхийн үзэгчдийн тоо эрс цөөрч, жинхэнэ сэтгэлийн таашаалыг мэдрэхээс илүүтэйгээр цаг нөхцөөх гэсэн нөхөд цуглаж байна уу гэж эргэлзэхэд ч хүргэсэн юм. Үүнд бөхчүүдийн урам хугалсан унтаа байдал, хурц дайчин бус үхээнц барилдаан, үзэгч олноо бус зөвхөн өөрийгөө бодсон өрөвдмөөр сэтгэлгээ нь нөлөөлсөн.

Ч.Санжаадамба, Ц.Содномдомдорж нарын цөөхөн бөхчүүд зодоглоогүй бол үндэсний бөхийн барилдаан бүр чиг үзэх юмгүй, улсын аварга, арслан, гарьдтай цолтой бөхчүүд нь нэгийн давааны ам угтуулаа хаяж дөнгөхгүй зууралдаж, онигоогоо чирдэг. Ч.Санжаадамба, Ц.Содномдорж, Б.Гончигдамба нар зодоглоод дор даваанд уначихвал тэгээд өнгөрөө. Идэр залуу аваргууд нэг, хоёрын давааны амны хүүхдүүдтэйгээ хар хөлсөө цутгатал, тамираа бартал ноцолдохыг харахад эрхгүй өрөвдмөөр. Монгол үндэсний бөхийн түвшин өнөөдөр ийм л хэмжээнд байна. Үүнийг С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын аваргууд ойлгож, ухамсарлан бодох л хэрэгтэй. Харцага цолтнуудын хүндэтгэлийн барилдааны дараа бөх сонирхогч олны сэтгэл баясч, сошиал ертөнцөд Даваабаатарын зургийг янз бүрээр тавьж, баярлаж буйгаа илэрхийлж байлаа. Энэ бол бөх сонирхогч, бөхөө дээдэлдэг түмэн гагцхүү Ө.Даваабаатар гэдэг залууд хайртайдаа бус монгол үндэсний бөхөд уран дайчин барилдааныг үзүүлж, бөхийн ертөнцийн унтаа, уйтай байдлыг сэрээсэнд нь талархаад буй хэрэг юм.

Бөхийн тайлбарлагчид “Харцага Ө.Даваабаатар даваа бүртээ уран хурц, эрмэг дайчин барилдааныг үзүүлж, гайхалтай байна” гэж орилолдоод байсан. Энэ нь сүүлийн үед ийм уран барилдаан үзэгдэхгүй болсныг, бөхчүүд маань үзэгчид болоод бөх тайлбарлагчдыг залхаан цээрлүүлж, бүгд шодооны буюу алсын сүвээний барьц авах гэж барилдах бус баглаж зогсохын нэр төдий болсныг гэрчилнэ.

“Сүхбат аварга ингэж барилддаг байлаа” хэмээн Даваабаатарын барилдааныг харсан хүмүүс ярьж байсан. Нээрээ л бөхийн эрдэмд хөтөлсөн дархан аварга, гавьяат тамирчин Агваансамдангийн Сүхбат шиг барилдааныг тэр үзүүлж эхэллээ. Сүүлд болсон харцага цолтнуудын барилдаанд 3-7-гийн даваанд энэ цаг үеийн шилдэг залуу бөхчүүдийг дараалуулж давсан. Аварга, арслангийн буурь заалаа гэдэг шиг баруун солгойгүй тонгорч шидсэн. Ингээд их шөвгийн дөрөвт түрүү жилийн магнай бөх залуу арслан Э.Оюунболдыг хөлийг нь шүүрч аваад арагш дэрлээд хэвтүүлчихэж байна. Э.Оюунболд бол төрийн наадамд түрүүлчихсэн ид аагин дээрээ байгаа бөх. Тэгтэл Даваабаатарт хэдхээн секундэд нам даруулаад хэвтээд өгч байна.

Түрүү үзүүрт залуу арслан Н.Батсуурийг өрөнгүүтээ л хавсраад шидчихсэн. Удаашруулсан байдлаас харахад зүгээр ч нэг хавсраагүй юм билээ. Батсуурь арслангийн алхаа гишгээг нь тааруулж байгаад тосгуулж хавсраад, түүнээ залгуулан давуулж бариад, зайлж дугтран, арагш гүйлгэж шидээд тэрүүхэн агшинд хичнээн ч мэхний хувилбар хийсэн юм бэ дээ. А.Сүхбат аварга ид үедээ “зургаан залуу заан” буюу Ц.Цэрэнпунцаг, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар, Б.Гантогтох, Б.Ганбат нартай яг л ингэж гал асаасан, хэт цахисан барилдаанууд гаргаж, уран мэхийг угсруулан хийж олон түмнээ баясгадаг байсан сан.

Тэдний барилдааныг үзэх гэж бөхийн өргөөг дүүртэл цугласан олон хэд хэдэн хэсэг болж талцаад, спортын фэн ийм байх ёстой гэдэг шиг өөрийн бөхөө дэмжиж, зургаан залуу зааны барилдааныг зүрх даран үздэг байлаа. Тийм л үеийг Даваабаатар харцага сануулж, даваа бүрт үзэгчдийг суудлаас нь босгож, цөсийг нь хөөргөсөн юм.

“Даваабаатар бөхийн ертөнцдөө эргэн ирлээ” гэж олон түмэн шагширч байна. Энэ ч учиртай. Хоёр мянга долоо, найман олны үед улсын начин тэрээр өнөөдрийнх шиг уран хурц барилдааныг үзүүлж, олон түмнээ цэнгүүлдэг байв. Харин 2009 оны өвлийн барилдаанд улсын гарьд Д.Рагчаа, Ө.Даваабаатар харцагыг эвгүй унагаснаас болж бэртэл авч, ид мандаж байх цагтаа бөхийн дэвжээг орхисон гашуун түүх бий. Түүнийг шөрмөсөө тасалж хүч гарган барилдах нь бүү хэл, хөлөө аясаар нь хөдөлгөж ч чадахгүй шаналж байх үеийг мэдэх нэг нь мэддэг. Тиймдээ “Даваабаатар эргэн ирлээ” гэж шагширсан байх. Рагчаа гарьдтай хийсэн барилдаан ард олны нүдэн дээр ил болсон. Уг барилдааны дараа “Амбатны цагаан Жигмэд буюу Рагчаа” гэх утга бүхий нийтлэлүүд өдөр тутмын хэвлэлээр гарч байсан. Сонирхолтой нь 2008 онд Ө.Даваабаатар зургаагийн даваанд Д.Рагчааг давж улсын харцага цолонд хүрсэн байдаг юм.

Сүүлийн жилүүдэд бөхийн өлгий гэгддэг Төв аймгаас бараг л гурав давчих хүчтэн төрөхгүй байгаа. Жараад оны эхэн үе буюу Жигжидийн Мөнхбат аваргыг ид байх үед Лувсанчимэдийн Сосорбарам, Өлзийсайхан Эрдэнэ-Очир, Пүрэвийн Дагвасүрэн гээд аваргын дайтай арслангууд Төв аймгаар цоллуулж, төрийн наадмын түрүү, үзүүр их шөвөгт шалгарч байлаа. Далаад оны эхэн үеэр Хадаа аварга гарч ирээд бас л бужигнаан болсон. Хад аварга шиг бяртай хүн монгол бөхөд дахин заяахад ховор л гэдэг юм. Хадаа аварга төрийн наадамд арван жилийн зайтай хоёр түрүүлсэн хүчтэн. Гэхдээ монгол бөхийн дэвжээнд хорин удаа түрүүлсэн юм шиг ард түмэндээ хайрлагдсан хүн. Алдаж онож явсан он жилүүд нь тийм хайрлам сэтгэгдлийг төрүүлдэг ч байж магад. Гэхдээ тэр бол хүний хайлан явсан байдаг.

Хадаа аваргыг залгаж төрсөн бөх бол дархан аварга А.Сүхбат. Түүний барилдааныг ард түмэн надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ. Сүхбат аварга нэгэнтээ манай сонины редакцид ирээд Ж.Гангаа сэтгүүлчтэй ярилцаж суухдаа “Би монгол үндэсний бөхийн барилдааныг урлагийн хэмжээнд хүртэл нь хөгжүүлсэн” гэж билээ.

Үнэндээ ч тэгж бодохоос өөр аргагүй. Тийм бөхийн шавь Даваабаатар юм. Бэртэл гэмтлийн улмаас санасандаа хүртэл барилдаж чадалгүй, наадмын ногоон дэвжээнээс багтарч буцсан жилүүд олон байсан биз. Сүхбат аварга зодог тайлсныхаа дараа “Ирээдүйн аварга” хэмээн шагнал бий болгож, тэр жилийн цагаан сарын барилдааны үеэр аймгийн цолтой Ө.Даваабаатар хэмээх бүдүүвтэр гуятай, сөөсгөр халимагтай туранхай бор хүүд анхны шагналаа олгож байсныг санаж байна. Эл бүх учралыг санаж Ө.Даваабаатар бөхийн дээд цолонд хүрэх учиртай юм. Тавин таван оны наадамд Төв аймгийн Баянбараат сумын адуучин Самдангийн Оргодол гэж хүн нутгаасаа хөтөлгөө морьтой гарч давхиад төрийн наадмын түрүү бөхөөр тодорч байсан түүх бий.

Өнөө жил тэгш ой давхацсан гээд 1024 бөх барилдах юм гэсэн. “Шанаган тав” минь бөхгүй боллоо гэж шаналж байгаа олныхоо сэтгэлийн магнайг тэнийлгэж идэр залуу харцага тодроод ирэхийг үгүйсгэх аргагүй юм. Алдарт Мөөеө, энгүй хүчтэн Хадаа, уран барилдаант Сүхбат аваргуудын нутаг, за тэгээд аваргын дайтай хэдэн арслангийн нутгийнхан сүүлийн үед тариан талбайны мануухай гэдэг шиг хөлийн цэцээр сууж, нутгийнхаа нэрийг дуудуулж байх шив дээ. Ардын багш Данзандаржаагийн Сэрээтэр, алдарт уяач Хэнмэдэхийн хөвгүүд болох Амараа, Түвшинсанаа гээд баахан олон хөлийн цэц “мануухай”-нууд л бий болсон байна. Аатай, хүчтэй нутгийнхны алдрыг өргөх найдвар Даваабаатарт байгаа юм биш үү.

Categories
мэдээ цаг-үе

Б.Гомбо-Очир: Дуучин С.Нарантай хамтраад поп дууг дуурийн хоолойгоор дуулахаар бэлтгэж байгаа

ДБЭТын гоцлол дуучин Б.ГомбоОчиртой ярилцлаа. Тэрбээр хоёрдугаар сарын 5-нд Соёлын төв өргөөндӨвөрмөцсонгодог тоглолтоо хийх юм.

Буржгар гэдэг тодотгол тенор хоолойтой дуучин гэдэгтэй адилхан таныг илэрхийлэх юм аа. “Дуучин Б.ГомбоОчиртой уулзъягэсэн чинь үүдний жижүүрБуржгар уугэж байна лээ?

-Төрөлхийн буржгар юм аа. Хойно Большой театрт манайхан тоглолт хийж байхад ч оросын үзэгчид “Монгол Пушкин” гэж ярьсан байна лээ. Манай аав Ховд аймгийн Зэрэг сумынх, ээж маань Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат. Ховдын хоёр хүний дундаас нэг ийм өвөрмөц нөхөр гарч ирсэн. Ээжийн ах эгч нар бүгд буржгар үстэй, үсэрхэг, уулын хүн гэдэг шиг нөхдүүд бий. Гэхдээ би монгол, тэр дундаа захчин хүн.

Таныг гадаадын хүн гэж андуурдаг байх даа?

-Андуурах тохиолдол байдаг. Гадаадад явж байгаад “Монголоос ирсэн” гэхээр гайхдаг. Гадаадад амьдарч байгаа монголчууд нь ч бас гайхаад “Чамайг анх хараад монгол гэж бодоогүй ш дээ” гэдэг.

Таныг зарим монголчууд ч Пушкин гэж хочилдог юм билээ. Ингэхэд шүлэг яруу найраг сонирхдог уу?

-За ёстой, шүлэг яруу найраг оролдож үзээгүй. Эмэгтэй хүнд ч бараг шахуу захиа бичиж үзээгүй, мессэж л бичнэ үү гэхээс биш. Яруу сайхан бичих талаараа маруухан.

-“Өвөрмөцгээд сонгодог тоглолт хийх юм байна. Тэр тоглолт таны гадаад төрх шиг өвөрмөц байх болов уу?

-Өвөрмөц гэж нэрийг миний тоглолтыг зохион байгуулж байгаа “Сэрж меценат” сан, “Apple” продакшныхан ярьж байгаад өгсөн. Өнгө төрх, хоолойны хувьд ч өвөрмөц юм болов уу гээд ийм нэр өгсөн юм. Тоглолтоо өвөрмөц байлгахаар чармайж явна. Сонин содон юмнуудыг түүж байна. Ямар ч байсан тоглолт дээрээ өвөрмөц байх болов уу гэж найдаж байна.

Дуучин С.Нарантай поп дуу дуулна гэсэн үү?

-Дуучин С.Наран эгчийн өөрийнх нь зохиосон нэлээд хүчтэй хоолой шаардсан дууг хамт дуулна. Улсын филармонийн найрал хөгжим, С.Наран эгчтэй хамтраад поп дууг дуурийн хоолойгоор дуулахаар бэлтгэж байна даа. С.Наран эгчид хамт дуулах санал тавихад “Тэгэлгүй яах вэ, хоёулаа шинэ содон уран бүтээл хийе” гэсэн л дээ. Миний ийм дуу байдаг гээд сонсгосон. Түүнийг нь аялж үзэхэд хэдийгээр поп дуу ч хоолой шаардсан бүтээл байлаа.

Поп дуу дуулсан юм байна. Өөр хэв маягаар дуулж, өөрийгөө сорьж үзсэн үү?

-Нийтийн дуу гэгддэг дуунуудыг оюутан байхдаа дуулдаг байсан. Би Ховд нутагт харьяалагдаж явдаг хүн. Нийтийг хамарсан, зохиолын дуу дуулж, үзэгч сонсогчдыг татах тухай ч боддог. Манай ДБЭТ 500 хүний суудалтай. Сонгодог урлаг сонирхогч дундаа л эргэлдмээргүй санагдаад анхны бие даасан CD хийсэн. Ховд нутгийнхаа 16 сумын зохиолын сайхан дуунуудыг дуулсан. Тэр байдлаараа ганц нэг дуу дуулах бодолтой яваа.

-“Тунгалаг Буянтгээд дуулах нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Зангадтай хамтарч дуулсан. Энэ дуу маань тоглолтын үеэр бас дуулагдана.

Та баруун аймгийн аялгаар ярьдаг уу?

-Би аймгийн төвд өссөн. Гэхдээ хөдөөний ах дүү нар дээрээ очвол аялга орчихно шүү. Багадаа амралтаараа ууланд хонь мал хариулж л байлаа.

Солонгост бас дуулж байсан гэсэн үү?

-Солонгос руу дөрвөн ч удаа явлаа. Саяхан тэнд сар суралцаж, “Лучиа ди Ламмермур” дуурьт Норманно гээд туслах дүр бүтээчихээд ирсэн. Манай дуурийн театрын Гала концертыг солонгосчууд сайхан хүлээж авсан л даа.

Сонгодог тоглолт гэхээр хамрах хүрээ хязгаарлагдмал байж магадгүй. Эрсдэлтэй биш үү?

-Би эрсдэлтэй гэж үзэхгүй байгаа. Энэ тоглолтод маань Монголын сайхан хөгжмийн зохиолчдын бүтээлүүд дуулагдана. Сонгодог тоглолт гэхээр хүмүүс унтчихна гэж зарим хүн боддог шиг байгаа юм. Тийм юм болохгүй. Хүмүүсийн мэддэг итали, англи, герман дуунууд дуулагдана.

Та Ж.ВердийнАидадуурийн Радамесийн дүрээр ДБЭТийн босго давсан хүн. Одоо бүтээхийг хүсч байгаа дүр бий юу?

-2011 онд СУИС төгсөхдөө “Аида” дуурийн Радамесийн дүрд анх дуулж, диплом хамгаалж байлаа. “Аида” дуурь бол их хүнд дуурь. Дуулалтын хувьд ч хоолой их шаарддаг. Эргээд харахад зургаа, долоон гол дүр бүтээсэн байна. Энэ бол маш бага тоо. Миний мэдэхгүй дуурь ч дэлхийд дуулагдаж байгаа. Манай дуурийн театрт ч олон дуурь тавигддаг. Надад бүтээх дүр маш их байна. Дуурийн театрт тавигдаж байгаа тенор хоолойтны ямар дүр байна. Бүгдэд нь дуулахыг бодож явдаг. Одоо бол “Риголетто” дуурийн Герцогийн дүрийг бүтээх гээд явж байна даа.

Нэг том дуурьт дуулахад хэр их юм унших шаардлагатай болдог вэ?

-Нэг дуурь тавихад жилийн хөдөлмөр орно. Итали, герман үгнүүдээ цээжилнэ, нэг дуурийн зохиол 300 гаруй хуудастай. Үгээ цээжлээд, удирдаач, найруулагчтай ажиллана. Жилийн хөдөлмөр ордог ч хоёр гуравхан цаг дуулдаг. Анх дуурь хийж байхад хэлний бэрхшээл их байлаа. Яваандаа үгээ уншиж сураад, ганц нэг үг мэддэг болоход гайгүй болж эхэлсэн л дээ. Хамгийн хэцүү байсан нь Аидагийн Радамесийн дүр байсан даа. Юугаа ч мэдэхгүй оюутан дуурийн театрын тайзан дээр гарахад амаргүй. Гэсэн ч дурсгалтай байсан л даа.

Таныг жүжиглэх чадвар сайтай гэдэг юм билээ. Кинонд тоглох санал ирдэг үү?

-Нэг кинонд тоглох санал ирсэн юм. Хуульч мөртлөө жаахан уудаг, эхнэрээ дээрэлхдэг, зоддог дүр байсан. Татгалзсан л даа. “Ийм дүрд тоглохгүй” гэсэн. Тэр дүрээр хүмүүс намайг хүлээгээд авчихвал яах юм бэ гэсэн бодол төрсөн юм.

Та хөгжим тоглодог гэсэн. Ямар үед хөгжим тоглох хүсэл төрдөг вэ?

-Гэрт морин хуур, баянхуур ямаха, үлээвэр хөгжим байсан учраас дунд сургуульд байхдаа олон хөгжмөөр ганц нэг ая тоглодог байсан. Одоо бол бүх хөгжим аавынд байдаг. Гэрт хөгжим байвал ганц нэг ая тоглочихно.

Зав гарвал хийх дуртай зүйл юу вэ?

-Ширээний теннис тоглох дуртай. Дунд сургуульд байхдаа аймгийн аваргын төлөө өрсөлдөж байлаа. Гар бөмбөг, сагсан бөмбөгт ч дуртай. Зав гарвал найз нартайгаа заал авдаг.

Баруун нутгийнхны амьдралын хэв маягаас танд үлдэж хоцорсон зүйл байдаг уу?

-Хөдөөгийнхөн хээгүй, илэн далангүй зантай. Надад ч тэр нь байдаг шиг байгаа юм. Энд тэнд явахдаа ч хээгүй байдаг. Чанасан махыг хутгаар зүсч иддэг бол би шүдээрээ зулгаагаад идчихдэг.

Ховдоос төрсөн урлаг, улс төрийн алдартнууд олон. Хэр нутгархаг вэ?

-Ер нь их холбоотой байдаг. Хөдөлмөрийн баатар Б.Зангад багш маань маш их урам зориг өгч, зааж сургадаг. Улстөрчид ч уулзана, санал тавьдаг.

Сонгуулийн үеэр дуулж хуурддаг байх нь ээ?

-Дунд сургуульд байхдаа Ц.Дамиран гишүүний сонгуулийн сурталчилгааны ажилд оролцож, ямахагаа үүрээд гудмаар явж тоглодог байлаа. Хамгийн их мөнгөтэй сурагч байж дээ. Ангидаа ганцаараа гар утастай явдаг. Өдрийн 5000 төгрөг авч байлаа. Нутгийнхаа гишүүдийн сонгуулиар явж байсаан.

Б.ГомбоОчир гэхээр хуучинсаг нэр шиг сонсогдож магадгүй. Урлагийн сонсголонтой нэртэй байх талаар бодож байсан уу?

-Үгүй ш дээ. Ээжийн нагац ах нь нутаг усандаа мэргэн түргэн хүн байсан. Тэр хүн Гомбо-Очир гэж нэр өгсөн. Ямар ч байсан тэр нэрээрээ явж байгаа. Солих тухай ч боддоггүй.

Categories
мэдээ нийгэм

​“Ахмад нь удирдаж, залуус нь гүйцэлдүүлдэг” нийтлэлийг “Өдрийг сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн уншигч та бүхний гар дээр очлоо. Сонины хоёрдугаар нүүрт өнөөгийн улс төрийн амьдралд өрнөж буй онцлох үйл явдлуудын талаарх УИХ-ын гишүүн Д.Арвины дэлгэрэнгүй ярилцлага хоёрдугаар нүүрт орсон бол “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт парламентийн тогтолцооны талаарх “Ахмад нь удирдаж, залуус нь гүйцэлдүүлдэг” нийтлэл орлоо. “УИХ-д сонгогдож, төлөөлж ирсэн хүмүүсийнхээ өмнөөс шийдвэр гаргах гэж байгаа тэр хүмүүс баян байх, нэр алдартай байх эсвэл залуу сайхан байх тийм ч чухал биш. Харин зөв байж, ямагт эх орон үндэстнийхээ эрх ашгийг хамгаалж, хайрлаж, ухаалаг шийдвэр бодлогыг тодорхойлж чаддаг байх нь гол зарчим юм даа. Өөрөөр хэлбэл, цагийн шалгуурыг давж чадсан, онцтой, цэцэн бодлогыг тодорхойлж ирсэн, ямар ч үед ноён нуруугаа алддаггүй, хат ширээгдсэн тийм л хүмүүсээр Монголын парламент бүрдэх ёстой” хэмээн “Ахмад нь удирдаж, залуус нь гүйцэлдүүлдэг” нийтлэлд дурьджээ.

“Сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 11-нд эхэлнэ” хэмээх СЕХ-ный мэдээлэл дөрөвдүгээр нүүрт орлоо. Тавдугаар нүүрт УИХ-ын гишүүн Су.Батболдын “Үндэсний хэмжээний ордуудаас ард түмэн хишиг хүртэх эрхтэй” ярилцлага багтлаа. Сонины наймдугаар нүүрт Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Батдоржийн “Монополь импортлогчдод хамаг лангуугаа өгөөд, үйлдвэрлэгчдээ цөөхөн лангуу дээр зодолдуулаад байж болохгүй”, арвангуравдугаар нүүрт СГЗ, сэтгүүлч Л.Гүнсэнгийн “Цагаан сарын бөхийн барилдааныг Монголын радио анх удаа шууд дамжуулж байлаа” зэрэг сонирхолтой ярилцлагууд орлоо. Түүнчлэн цаг үеийн мэдээ мэдээллүүдөнөөдрийн “Өдрийн сонин”-д багтлаа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Битүүнд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Ирэх даваа гариг буюу битүүний өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хэмээх яриа иргэдийн дунд гарах болсон. Энэ тухайд албаны эх сурвалжаас тодруулахад даваа гаригт үйлчилдэг дугаарын хязгаарлалт үйлчлэх буюу улсын дугаар нь нэг болон зургаагаар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй аж. Харин шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд буюу энэ сарын 9, 10, 11-нд улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин 12-ноос буюу баасан гаригаас эхлэн дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэх юм байна.

Мөн шинийн 3, 4-ний өдрүүдэд хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг тул тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах, урсгал сөрөхгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахаас гадна бага насны хүүхдийг зориулалтын хамгаалах суудалд суулгах, хамгаалалтын бүсийг нь зүүлгэж замын хөдөлгөөнд оролцох, мөн явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэлтэй хэсгээр зөвшөөрсөн гэрэл дохиогоор зам хөдлөн гарахыг зөвлөж байна.

Categories
мэдээ улс-төр

Баримт хэвлээгүй албан байгууллагад хоёр хувийн торгууль ногдуулна

Гааль Татварын Ерөнхий Газар болон Нийслэлийн харьяа дүүргүүдээс НӨАТ-ын баримтын хэрэгжилт, урамшууллын систем, холбогдох хүмүүст шаардлага тавих асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ГТЕГ-ын дарга С.Пүрэв “НӨАТ-ын баримт хэвлэх, урамшууллын системийн холбоотой асуудлууд гарч байна. Бид улсын хэмжээнд бүх баримтын хугацаа болон үнийн дүн нь зөв эсэх үгүйг шалгаж байна. Үүний дараа тухайн дүүргийн Засаг дарга, Татварын газарт мэдээллийг явуулж байгаа. Иргэнээс мөнгө авч байгаа ямар ч албан байгууллага сугалаатай НӨАТ-ын баримтыг хэвлэн гаргах үүрэгтэй. Түүнчлэн иргэн бүр сугалаатай баримтаа шаардан авах эрхтэй” гэлээ.

Хуулийн хүрээнд баримт хэвлээгүй албан байгууллагад хоёр хувь, үнийн дүн зөрүүтэй, худал бол 20 хувь хүртэл торгохыг Нийслэлийн дүүргүүд болон аймаг сумын Засаг дарга, татварын байцаагч, дэд ажлын хэсгүүдэд үүрэг болгожээ.