Categories
гадаад мэдээ

“Оскар”-ын “Шилдэг туслах эрэгтэй жүжигчин” номинацийн эзнээр Марк Райлэнс тодорлоо

АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй 88 дахь удаагийн “Оскар”-ын “Шилдэг туслах эрэгтэй жүжигчин” номинацийн эзнээр “Bridge of Spies кинонд тоглосон Марк Райлэнс тодорлоо. Тэрбээр анх удаагаа алтан хүний эзэн болж байна.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ыг 40 мянган суралцагч өгнө

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбогдуулан их, дээд сургуулиуд босго оноогоо тогтоожээ. Элсэн суралцахыг хүсэгчдийн сонгосон мэргэжлээс шалтгаалж 400-700 онооны хооронд хэлбэлздэг. Тэгвэл энэ жилийн хувьд их дээд сургуулийн босго оноо дараах байдлаар тогтоожээ. Гэхдээ мэргэжил, салбар сургуулиараа өөр тогтоогддог.

  • Монгол улсын их сургууль – 560
  • Монгол улсын багшийн их сургууль – 500-600
  • Шинжлэх ухаан технологийн их сургууль – 440
  • Хөдөө аж ахуйн их сургууль – 500
  • Анагаахын шинжлэх ухааны их сургууль – 560
  • Хүмүүнлэгийн ухааны их сургууль – 560
  • Соёл урлагийн их сургууль – 400-420
  • Санхүү эдийн засгийн дээд сургууль – 620 оноогоор тус тус босго оноогоо тогтоожээ.

Энэ жил 36 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургууль /ЕБС/ төгсөх тооцоотой байна. Ингээд элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ 40 мянган шалгуулагч өгөх тухай Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл эхэлсэн. Энэ жилийн хувьд ЭЕШ хэд хэдэн онцлогтой зохион байгуулагдах юм байна.

Нэгдүгээрт, Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-ын өмнө, бүх шалгуулагчаас авна. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400-аар тогтоосон. 400 оноогоор батламжилсан батламжийг 2.5 жилээр олгох юм байна. хоёрдугаарт, ЭЕШ, Монгол хэлний шалгалтыг харандаагаар бөглөнө. Гуравдугаарт, нэр бүхий хэдэн хичээлд сонсох чадварыг шалгасан сорилт оруулах юм байна. Элсэгч шалгалтаа өгөхийн тулд Боловсролын үнэлгээний төвийн цахим бүртгэлд хамрагдаж, шалгалт өгөх эрхээ баталгаажуулсан байх ёстой. Харин цахим бүртгэлийг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn/reg цахим хуудсаар бүртгүүлнэ.

Categories
гадаад мэдээ

“Оскар”-ын “Бүрэн хэмжээний хүүхэлдэйн” кино номинацийн “Бодлын ертөнц” хүүхэлдэйн кино тодорлоо

Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй 88 дахь удаагийн “Оскар”-ын “Бүрэн хэмжээний хүүхэлдэйн” кино номинацийн ялагч тодорлоо. Уг номинацийн эзнээр “Inside out” буюу “Бодлын ертөнц” хүүхэлдэйн кино тодорсон байна.

Categories
гадаад мэдээ

“Богино хэмжээний хүүхэлдэйн кино” номинацийн эзнээр “Bear story” хүүхэлдэй ялалт байгууллаа

Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй 88 дахь удаагийн “Оскар”-ын “Богино хэмжээний хүүхэлдэйн кино” номинацийн эзнээр “Bear story” хүүхэлдэй ялалт байгууллаа.

Тун удахгүй “Бүрэн хэмжээний хүүхэлдэйн” кино номинацийн эзэн тодрох болно.

Categories
гадаад мэдээ

Оскар: “Ex machine” кино ялалт байгууллаа

Лос Анжелес хотын “Долби” театрт зохион байгуулагдаж буй 88 дахь удаагийн “Оскар”-ын “Шилдэг хослол зураг авалт” номинацийн эзэн тодорлоо.

Уг номинацид “Ex machine” кино ялалт байгууллаа. Энэхүү киноны гол дүрд Алисиа Викандер тоглосон юм. Тэрбээр “Данийн охин” киногоороо алтан хүний эзэн болоод байгаа билээ.

Categories
гадаад мэдээ

Оскар: “The Revenant” ялалт байгууллаа

88 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол амжилттай зохион байгуулагдаж, ялагчдаа тодруулсаар байна.

“Шилдэг зураг авалт” номинацид “The Revenant” буюу “Амилсан чөтгөр” кино ялалт байгууллаа.

Уг бүтээл 12 номинацид нэр дэвшээд байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Доллар 2044 төгрөгтэй тэнцэж байна

Валютын ханш өдөр ирэх тусам өссөөр байна. Энэ он гарсаар л гэхэд долларын ханш 50 төгрөгөөр өсөөд байгаа.

“Найман шарга” зах дээр нэг ам.долларын ханш 2039 төгрөгтэй тэнцэж байгаа бол арилжааны банкууд нэг ам.долларыг 2044 төгрөгөөр худалдаалж байна. Ханш цаашид ч өсөхийг эдийн засагчид хэлж буй.

Тэгвэл Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний ээлжийн санхүүжилт оны сүүлчээр Монголд орж ирнэ. Мөн энэ төсөл урагшилсантай холбоотойгоор жижиг хөрөнгө оруулалт нэмэгдэх учир валютын ханш оны төгсгөлд буурна гэж зарим эдийн засагч тайлбарлах болсон.

Categories
гадаад мэдээ

“Mad max: Fury Road” дөрвөн ОСКАР аваад байна

Revenant кино “Шилдэг зураглал” номинациар эхний Оскарын шагналаа хүртлээ. Emmanuel Lubezki нь Revenant киноны ерөнхий зураглаач юм.

“Mad max: Fury Road” киноны дизайнер Jenny Beavan Оскарын “Шилдэг хувцас дизайн” номинацид тэргүүллээ. Мөн “Mad max: Fury Road” кино “Шилдэг дууны найруулга” номинацид тэргүүлж Chris Jenkins, Gregg Rudloff, Ben Osmo нар Оскарын эзэн боллоо.

“Mad max: Fury Road” киноны уран бүтээлчид болох Lesley Vanderwalt, Elka Wardega and Damien Martin нар шилдэг нүүр хувиргалтаар Оскарын шагнал авлаа.

Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй “Оскар”-ын ялагчид тодорсоор байна. “Шилдэг дууны найруулага” болон “Шилдэг дууны эвлүүлэг” номинацид “Mad Max: Fury Road” кино ялалт байгууллаа.

Уг кино нийт 9 номинацид нэр дэвшиж, одоогоор дөрвөн ОСКАРЫН эзэн боллоо.

Categories
мэдээ спорт

Жүдочид багийн дүнгээр хоёрдугаар байр эзэллээ

Польшийн нийслэл Варшав хотноо болсон жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээний эхний өдөр манай бүсгүйчүүдээс А.Цолмон, Б.Мөнгөнчимэг нар алт, М.Бундмаа, Ц.Цэрэннадмид нар хүрэл медаль хүртсэнээр манай баг тамирчид багийн дүнгээр тэргүүлж эхэлсэн юм.

Өчигдөр тэмцээний 70 кг-д зодоглож буй “Женко” клубын тамирчин ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал мөнгөн медаль хүрсэн юм. Ийнхүү манай эмэгтэй баг 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар нийт 34 орноос 2-р байр эзэллээ.

Categories
гадаад мэдээ

Туслах эмэгтэй жүжигчнээр Алисиа Викандер шалгарлаа

АНУ-ын Лос Анжелес хотын “Долби” театрт 88 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж байна.

Залуу жүжигчин Алисиа Викандер “Шилдэг туслах эмэгтэй жүжигчин” номинацид ялалт байгуулсан талаар “www.oscar.go.com” мэдээллээ. Тэрбээр жүжигчин Эдди Редмэйний хамтаар “Данийн охин” кинонд тоглосон юм. Уг бүтээл Оскарын таван номинацид нэр дэвшиж байна.