Categories
мэдээ нийгэм

Оюутнууд жагсана

Оюутнууд
ирэх гуравдугаар сарын 4-ний өдөр 14.00 цагт төв талбайд тайван жагсаал
хийж, өөрсдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөхөөр болжээ. Тэд энэхүү
жагсаалаараа Засгийн газар, БСШУЯ болон бусад холбоотой байгууллагуудад
хандан оюутныг ажлын байраар хангах тухай болон 70200 төгрөгийн
тэтгэлэг, нийтийн тээвэр, оюутны эрхийн тухай асуудлаар үзэл бодлоо
илэрхийлж, шаардлага тавих гэнэ.

Мөн тэнд
цугласан нийт оюутнуудынхаа анкетыг авч, мэдээллийн бааз бүрдүүлэн,
АСЕМ-д ажиллах бүртгэлийг явуулж, холбогдох байгууллагууд руу анкетыг
илгээх юм байна.

Монголд нийт
217 мянган оюутан байгаа гэж үзвэл тэдний 10 хувь буюу “21700 оюутныг
ажлын байртай болгох нь” хөтөлбөрийг санаачлан явуулж буй аж. Энэ ажлын
хүрээнд www.icv.mn сайтыг нээн ажиллуулахад бэлэн болжээ. Энэхүү сайтад
оюутнууд өөрсдийн мэдээллийг оруулснаар ажил олгогч байгууллагуудтай
холбоо тогтоох боломжтой болох юм байна.

Энэ талаар
Монголын оюутны холбооны дэд ерөнхийлөгч З.Төмөртөмөр “Ирэх долоодугаар
сард оюутнуудын амралтын үе таарч байгаа учраас АСЕМ-д олон мянган
оюутан ажиллах боломжтой. Хэчнээн оюутан ажиллаж болох тухай нарийн тоог
гаргаагүй байгаа” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Миний карьерын эхэн үеэс өнөөг хүртэл тусалж дэмжиж ирсэн бүх хүмүүст баярлалаа

Ac3adf kate winslet cries during leonardo dicaprios oscars speech 21 x320Олон хүний хүсэл биелэлээ олж жүжигчин Леонардо ДиКаприо өнөөдөр Оскарын шагналыг атгасан билээ. Тэрбээр шагнал авахдаа тайзан дээр 45 секундын хугацаанд хүн төрөлхтнийг байгаль эх дэлхийгээ хайрлах зүтгэлд уриалсан юм.

Түүний хэлсэн үгнээс хүргэж байна:

“Та бүхэндээ маш их баярлалаа. Америкийн кино Академи болон энэ танхимд буй бүх хүнд талархсанаа илэрхийлье. Мөн миний карьерын эхэн үеэс өнөөг хүртэл тусалж дэмжиж ирсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлэх ёстой.

Энэ бол гайхалтай баг хамт олны минь цуцашгүй хүчин чармайлтын үр дүнд бий болсон бүтээл. “The Revenant” кино хүн төрөлхтөн, байгаль хоорондын хүйн холбооны тухай өгүүлдэг.

Өнгөрсөн жил дэлхийн түүхэн
дэх хамгийн ХАЛУУН уур амьсгалтай жил болж өнгөрлөө. Уур амьсгалын
өөрчлөлт нь БОДИТООР болж байгаа зүйл. Энэ нь хүн төрөлхтний хувьд
хамгийн НОЦТОЙ АЮУЛТАЙ ҮЕ юм.

Тиймээс одооноос хамтдаа УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЭСРЭГ хичээж, ажиллах хэрэгтэй байна.

Энэ дэлхий зөвхөн бидэнд зориулагдаагүй шиг

Энэ шагнал ч гэсэн зөвхөн надад зориулагдаагүй”

гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Татварын буцаан олголтыг өгөх захирамж гаргалаа

Нийслэлийн
Засаг дарга “Татварын буцаан олголтын тухай” А/155 дугаар захирамж
гаргалаа. Тус захирамжаар хуулийн дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд
хамрагдах иргэдийн материалыг хүлээн авч, бичиг баримтын бүрдлийг
шалган, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт авах иргэдийн
жагсаалтыг баталгаажуулан ирүүлэхийг нийслэлийн Татварын газарт
даалгасан байна. Түүнчлэн нийслэлийн 2016 оны төсөвт тусгагдсан, Хувь
хүний орлогын албан татварын буцаан олголтод олгохоор батлагдсан
26,500,000,000 /хорин зургаан тэрбум таван зуун сая/ төгрөгийг
нийслэлийн Татварын газраас баталгаажуулан ирүүлсэн жагсаалтын дагуу
татвар төлөгчдийн харилцах данс байршиж буй арилжааны банкуудаар
дамжуулан, банкуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр татвар төлөгчдөд
олгохыг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын
Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Эрх баригч нам парламентын сонгуульд ялагдав

Ирландын ерөнхий сайд Энда Кенни парламентын сонгуульд эрх баригч
эвсэл ялагдсаныг зарласан тухай Agence France-Presse мэдээлэв.

“Фине гэл (өөрийнх нь толгойлдог эвсэл) ба лейбористууд ялахгүй нь
тодорхой боллоо. Саналын бүх хуудас тоологдтол засгийн газар байгуулах
ямар хувилбарууд гарч ирэхийг хүлээх хэрэгтэй болж байна” гэж тэр
мэдэгдсэн байна. Эксит-поллын мэдээний дагуу барууны төвийн Фине гэл
26,1%, либерал-консерватив Фианна фойл 22,9%, Лейборист нам 7,8%
саналыг тус тус авсан бөгөөд ямар ч нам нь парламентын олонх болж
чадаагүй ажээ. Баасан гаригт явагдсан сонгууль нь Ирландын доод танхимын
депутатуудыг сонгосон ба шинэ танхим гуравдугаар сарын 10-наас ажлаа
эхлэх ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Атганд үлдсэн эрдэнэ” киног Холливуудын стандартаар бүтээжээ

“Атганд үлдсэн эрдэнэ”  киног Холливуудын стандартаар бүтээжээ“Хувьсал” продакшны дөрөв дэх дэлгэцийн уран бүтээл
болох “Атганд үлдсэн эрэдэнэ” кино нээлтээ хийхэд бэлэн болжээ. Киноны
уран бүтээлчид өнөөдөр шинэхэн уран бүтээлийнхээ талаар сэтгүүлчдэд
мэдээлэл өглөө. Киноны уран бүтээлчид АНУ-ын Холливуудын “E” фильмтэй
хамтран бүтээж, дуу шуум, эвлүүлэг гээд бүгдийг Холливудын
стандартаар хийсэн гэдгийг онцоллоо. Түүнчлэн киног бүтээхэд бүтэн нэг
жилийн зарцуулсан бөгөөд эвлүүлэг, дуу шуумын ажлыг дөрвөн сарын
хугацаанд АНУ-д хийжээ.

Орчин үеийн бүх дэвшилтэт техникийг ашиглан бүтээсэн уг уран бүтээл нь
олон улсын кино театруудаар гарах стандартуудыг хангасан тул киног
дэлхийн зах зээлд гаргахаар ярилцаж байгаа аж. Мөн уг кинонд ажилласан
гадны уран бүтээлчид Монголын уран бүтээлчдийн ур чадвар, бүтээлч
сэтгэлгээг сайшаасан бөгөөд гадаад зах зээлд гарах бүрэн боломжтой
хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр ярилаа.

Түүнчлэн зураг авалтыг Монгол орны үзэсгэлэнт байгальд хийсэн бөгөөд
нийт 7000 км аялж зураг авалтыг Говь-Алтай, Сүхбаатар, Төв аймгийн нутаг
дэвсгэрт хийжээ.

Киноны ерөнхий найруулагчаар МУГЖ У.Уранчимэг ажилласан бол, гол дүрд
АЖ Д.Цэрэндагва, МУСТА А.Ганчимэг, жүжигчин Б.Шинэбаяр нар тогложээ.
Кино ирэх сарын 5-ны өдөр “Хүннү молл” кино театрт 16:00 цагт нээлтээ
хийх бөгөөд нээлтийн билетийг маргаашаас тус кино театрын билетийн
кассаар худалдах юм байна.

Киноны үйл явдлын хувьд Монголын жирийн нэг айлын ахуйг харуулна хэмээн ерөнхий найруулагч У.Урамчимэг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ жилийн наадмаар 10-14 хоног амарна

Энэ жилийн наадмаар олон хоног амрах
төлөвлөгөөтэй байна. Учир нь нийтээрамардаг наадмын өдрүүд буюу
долдугаар сарын 11, 12, 13 ажлын өдөр таарч байгаа. Залгуулаад долдугаар
сарын 14-нд АСЕМ /Ази-Европын уулзалт/-ын зочид Монголд бууна. Үүнтэй
холбогдуулан наадмын дараачаас 7 хоног үргэлжлүүлэн амраахаар төлөвлөж
байна. Мөн зах худалдааны төвүүдийг ч мөн амраахаар төлөвлөөд байгаа аж.

Монгол Улсад болох АСЕМ-ын 11 дэх
удаагийн энэ уулзалтад оролцох 51 орны төрийн тэргүүний 1 нь л гэхэд
доод тал нь 4-5 хүний бүрэлдэхүүнтэй ирэх нь тодорхой. Мөн 51 орны
төрийн тэргүүнээс гадна Европын холбоо, АСЕАН /Зүүн өмнөд Азийн орнуудын
нийгэмлэг/-ийн төлөөлөгчид Монголд ирнэ. Тиймээс нийслэлийн удирдлагууд
АСЕМ-ын үеэр нийслэлийн хөдөлгөөнийг багасгаж, томоохон захуудыг хааж,
бүх нийтээр амраахаар төлөвлөж байна. Ингэхдээ нийслэлчүүдийг аль болох
хөдөө орон нутаг уруу амралт, аялал зугаалгаар явахыг уриалж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Хоёр аймагт галзуу өвчин бүртгэгдэв

Булган аймгийн Орхон сумын Ар булаг багийн нутагт хоёр үхэр галзуу,
Говь-Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багт нэг ямаа галзуу өвчнөөр
өвчилсөн болох нь тус тус батлагджээ. Дээрх газарт 14 хоногийн
хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоож, голомтын хүрээний мал амьтныг
дархлаажуулж байна. Одоогоор галзуу өвчинд өртсөн хүний мэдээлэл
байхгүй.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд АСЕМ-д ажиллах боломжтой гэв

Ирэх долоо дугаар сард Монгол Улсад болох АСЕМ-ын дээд хэмжээний
уулзалтын үеэр оюутнуудыг ажиллуулах боломж бий хэмээн Монголын оюутны
холбооноос /МОХ/ мэдээлж байна. МОХ-ны төлөөлөгчид АСЕМ-ын бэлтгэл ажлын
албанд багтаж байгаа гэдэг утгаараа оюутнуудыг хөтлөгч, орчуулагч,
урлаг, соёлын арга хэмжээ, хот тохижилтын чиглэлээр ажиллуулах боломжтой
гэж үзэж байгаа гэлээ.

Оюутнуудын дунд явуулсан судалгаагаар 72 хувь нь хичээлийн хажуугаар
ажил хийх бүрэн боломжтой, хүсэлтэй гэж хариулжээ. Тиймээс эхний ээлжид
АСЕМ-ын уулзалтын үеэр оюутнуудыг ажиллуулах боломжийг хангана хэмээн
мэдээлж байна.

Энэ хүрээнд ирэх баасан гаригт АСЕМ-ын үеэр ажил хийх хүсэлтэй
оюутнуудыг Оюутны талбайд 14.00 цагаас цугларахыг уриалж байна. Гэхдээ
энэ нь зөвхөн нэг өдөрлөг бус оюутнуудад тулгарсан асуудлыг
шийдвэрлүүлэхийн төлөө хийж буй тайван жагсаал гэж тайлбарлалаа.
Ялангуяа оюутны 70 мянган төгрөгийг хэзээ, хэрхэн олгох талаар тодорхой
тайлбар, хариу хүссэн тайван жагсаал гэв.

Оюутны 70 мянган төгрөгийг есдүгээр сараас хойш олгоогүй хэмээн
оюутнууд хэлж байна. Тэгвэл оюутны 70 мянгыг ямар асуудлаас болоод өнөөг
хүртэл өгөхгүй байгаа талаар бид Сангийн яамнаас тодруулсан юм.
Санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдээгүйгээс олгоогүй. Ирэх сараас
санхүүжилт шийдвэрлэгдэх магадлалтай гэхээс өөр тайлбарыг хэлсэнгүй.
Сангийн сайдаас энэ талаар мэдээлэх чиглэл өгөөгүй учраас тодорхой
мэдээлэх боломжгүй гэх тайлбарыг хэлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

Ажлын хэсэг анхны хурлаа хийлээ

Монгол Улсын Засгийн газар, Швейцарийн Холбооны улсын Засгийн газар
хоорондын гэрээгээр хамтран хэрэгжүүлж байгаа “Засаглалыг дэмжих,
төвлөрлийг сааруулах хөтөлбөр”-ийн хүрээнд төв, орон нутгийн түвшин дэх
чиг үүргийг дахин хуваарилах аргачлалын төслийг боловсруулж, байгаль
орчны салбарт туршиж, дүгнэлт хийсний үндсэн дээр цаашид боловсронгуй
болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын
сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар байгуулаад буй
юм.

Тус ажлын хэсгийн эхний хурлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
болон Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн нэгж өнөөдөр Төрийн
ордонд зохион байгууллаа.

Ажлын хэсгийн хуралд байгаль орчны салбарын чиг үүргийн судалгааны
ажлын явц болон чиг үүргийн хэрэгжилтийг хог хаягдлын менежмент, ойн
бодлого зэрэг тодорхой чиг үүргийн хэрэгжилтээр авч үзэв. Мөн Швейцарийн
Холбооны Улсын ойн салбар дахь чиг үүргийн хуваарилалт сэдвээр
холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ Засгийн газрын Хэвлэл мэдээлэл,
олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн сурталчилгааны зардлын дээд хэмжээг 3,4 тэрбумаар тогтоолоо

Сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг эцсийн
хувилбараар зарлах хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж буй. Иймээс
улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдээс 2016 оны сонгуульд зарцуулах
зардлын дээд хэмжээг өнөөдөр Үндэсний аудитын газраас цахим хуудсаараа
дамжуулан зарлахаа мэдэгдсэн билээ.

Тэгвэл Үндэсний аудитын газрын дарга А.Зангадын 12 тоот тушаал энэ
сарын 26-ны өдөр гарчээ. Тус тушаалд 2016 оны сонгуулийн суртадчилгааны
дээд хэмжээг тогтоосон байна. Нийт 26 тойрогт 3,4 тэрбум төгрөг байхаар
тогтоожээ.
Энэ нь өнгөрсөн 2012 оны сонгуулин зардлын дүнгээс даруй 3 дахин бага
дүн юм. Учир нь 2012 оны сонгуулийн сурталчилгаа, үйл ажиллагаанд нэг
нам, эвсэл 9.6 тэрбумыг зарцуулж байжээ.

Дашрамд дуулгахад энэ талаар ҮАГ, СЕХ хамтран гуравдугаар сарын 2-нд мэдээлэл хийхээр болжээ.

Сонгуулийн сурталчилгааны зардлын дээд хэмжээг 3,4 тэрбумаар тогтоолоо