Categories
гадаад мэдээ

Австрид байгаа монгол цагаачдыг нутаг буцаана

Саяхан Швед 80 мянган дүрвэгчийг албадан гаргахаа мэдэгдсэн юм. Тэгвэл мөн Австрийн Засгийн газар 2019 он хүртэл нийт 50.000 цагаачийг эх оронд нь буцаах шийдвэр гаргажээ.

Ингэхдээ эх оронд дайн самуун болоогүй, эдийн засгийн шалтгаанаар Австрид түр оршин суугаа Морокко, Алжир, Тунис, Гүрж, Монгол, Гамби улсын хууль бус цагаачдыг хүчээр нутаг буцаахаар болсон байна.“10 хоногийн түргэвчилсэн” аргаар эхлээд сайн дураараа гарч явах боломж олгох гэнэ. Хэрэв ингээд гарчихвал 500 еврогийн урамшуулал олгох аж. Харин сайн дураараа гарахгүй бол хүч хэрэглэн албадан гаргах шийдвэрт хүрчээ.

Мөн Австрийн мэдээллийн яам өөрийн сувгуудаар “Дэмий цаг үрээд хэрэггүй- бид таныг буцаана” гэсэн агуулгатай зар мэдээг тараах аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын аваргын шигшээд өрсөлдөх шатарчид тодров

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдсон шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолт боллоо. Тус тэмцээнд эрэгтэй 84, эмэгтэй 54 шатарчин өрсөлдсөнөөс ангилал бүрийн эхний 10-т орсон шатарчид шигшээд өрсөлдөх эрхийг авсан юм.

Эдгээр тамирчид дээр 2015 оны улсын аварга болон чансаагаараа тэргүүлэгч шатарчид нэмэгдэн нийт 12 шатарчин өрсөлдөнө. УАШТ-ий шигшээ тоглолт хоёрдугаар сарын 16-24-ний өдрүүдэд Завхан аймагт болох юм.

УАШТ-ий шигшээд өрсөлдөх эрхийг авсан шилдэг 10 шатарчинг танилцуулъя

Эрэгтэй:

  • С.Билгүүн (ФИДЕ мастер, “Сүлд” спорт хороо) -8,0
  • Г.Мөнхгал (ОУМ, Өвөрхангай аймаг) – 8,0
  • Э.Болдоо (ФИДЕ дэд мастер, БЗД, Хан-Алтай) -8,0
  • Б.Хатанбаатар (Их мастер, БГД)
  • Н.Баттулга (ОУМ, Орхон, Хангарьд) -8,0
  • Б.Галмандах (спортын мастер, Монгени) -8,0
  • С.Ган-Од (ФИДЕ мастер, Завхан, Зууны шатар)
  • Э.Энхнар (ФИДЕ мастер, Сүхбаатар аймаг)
  • М.Гүнбаяр (ФИДЕ мастер, Чингэлтэй-ЦН)
  • Э.Баасансүрэн (ФИДЕ мастер, Чигэлтэй -ЦН)

Эмэгтэй:

  • У.Лхамсүрэн (ОУМ, БГД, Хан-Алтай)
  • Т.Батчимэг (Эмэгтэй их мастер, эрэгтэй ОУМ, “Сүлд” спорт хороо, ҮШБ, Мончесс)
  • Ү.Үүрийнтуяа (спортын мастер, БЗД, Хан-Алтай)
  • Т.Мөнхзул (спортын мастер, БЗД, Монгени)
  • Б.Мөнгөнзул (ФИДЕ мастер, Орхон)
  • Б.Аминаа (Дорнод)
  • Д.Янжиндулам (ОУМ, “Алдар” спорт хороо)
  • Б.Отгонсувд (спортын дэд мастер, Говь-Алтай)
  • Ц.Сайханчимэг (спортын мастер, Ихэр бэрс-Төв)
  • Б.Ану (ФИДЕ мастер, Өмнөговь, МУИС) тус тус шалгарлаа.

Энэ жилийн УАШТ-ий шигшээд өрсөлдөх эрхийг эрэгтэйчүүдээс 12 настай Э.Баасансүрэн, 17 настай Э.Болдоо, 19 настай Э.Энхнар, С.Билгүүн нар эмэгтэйчүүдээс 11 настай Б.Мөнгөнзул, 13 настай Т.Мөнхзул, Б.Аминаа нар авч шалгарсан нь онцлог байлаа.

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохиогдож буй шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт хоёрдугаар сарын 16-24-ний өдрүүдэд Завхан аймагт болно.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэв

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Засгийн газрын
тогтоолоор баталсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг
хэрэгжүүлэх журам”-ын зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж
өргөдөл, мэдээлэл ирүүлсэн билээ. Тэдгээрийн дагуу үүссэн маргааныг
хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнгөрөгч
баасан гаригт боллоо.

Уг хуралдаанаар “Эдийн засгийн ил тод байдлын дэмжих тухай хуулийг
хэрэгжүүлэх журам”-ын 2.1.1 дэх заалтын ““нуун дарагдуулсан” гэж хувь
хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил
тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр
сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ
биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын
шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох
төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар
тогтоогдоогүй байхыг;” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг
зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц гаргалаа.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурхан өвчнөөс хэрхэн сэргийлэх зөвлөмж

Энэ сарын сүүлийн байдлаар 865 цочмог халууралт, тууралтат өвчний хам шинж мэдээлэгдсэний 671 нь улаанбурхан өвчин ба үүний 120 нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Цаашид нэмэгдэх хандлагатай байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байгаа юм.

Иймд МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас дараахь зөвлөмжийг гаргажээ.

  • Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, гэртээ дулаан байлгаж, асаргаа сувилгааг сайжруулах, (халуурах, нус гоожих, нүд улайж нуухтах, арьсан дээр жижиг гүвдүүт тууралт гарах) зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эмчдээ хандаж үзүүлэх

  • 9 сар болон 2 нас хүрсэн хүүхдийг улаанбурханы товлолын вакцинд хамруулах

  • А аминдэм болон бусад аминдэмийг хэрэглэх

  • Улаанбурханаар өвчилсөн сурагч, оюутан, насанд хүрсэн хүмүүс өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм баримтлах

  • Хүн ихтэй, олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх

  • Гараа тогтмол савандаж угаах нь зүйтэй гэжээ.
Categories
мэдээ спорт

О.Үйтүмэн Дан Коловын нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэв

Болгарын Софи хотноо алдарт бөх Дан Колов болон Никола Петровын нэрэмжит 53 дахь удаагийн чөлөөт бөхийн тэмцээн болж байгаа юм.

Тус тэмцээний эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн 61, 74 кг, хоёр дахь өдөр 57, 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан болжээ. 86 кг-ын жинд 15 бөх барилдсанаас ”Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер О.Үйтүмэн Словакийн бөх Михаил Боднерийг ялж хүрэл медаль авчээ.

Мөн 57 кг-ын жинд 20 бөх өрсөлдсөнөөс “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар эхний тойрогт Италийн бөх К.Александрог ялж хүрэл медалийн төлөө барилдаанд Болгарын бөх, дэлхийн аварга В.Дубовт ялагджээ.

Харин 61 кг-ын жинд зодоглосон ”Гацуурт-Олимп” клубийн бөх, олон улсын мастер Т.Түвшинтулга, 74 кг-ын жинд зодоглосон “Арслан” клубийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж, жин өгсөж 86 кг-ын жинд зодоглосон “Хасу-Мегастарс” клубийн бөх, Гавьяат тамирчин П.Өнөрбат нар медальд хүрээгүй байна.

Өнөөдөр 65 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Номин дэвжээнд гарна.

Categories
мэдээ соёл-урлаг

​“Болор цом”-д оролцох шилдэг 33 найрагч тодорчээ

“Болор цом” яруу найргийн наадам хоёрдугаар сарын 2-нд болох билээ. Өнөө жилийн наадамд бүтээлээ сойж өрсөлдсөн зуу гаруй уран бүтээлчээс шилдэг 33 найрагчийн нэр тодорчээ. Эдгээр онгод хийморьтой найрагчдаас чухам хэн нь эгшиглэнт Янжинлхамын хишгийг хүртэхийг харах үлджээ.

1. Б.Алтанхуяг
2. М.Амархүү
3. Н.Батболд
4. Б.Батсайхан
5. Б.Баттулга
6. Л.Батцэнгэл
7. Б.Батхүү
8. Т.Баянсан
9. Б.Болорцэрэн
10. Б.Буянбадрах /Ховд/
11. М.Билэгсайхан
12. Л.Ганзул
13. Д.Гансүрэн /Хэнтий/
14. Э.Гантулга
15. Ц.Гончиг /Хөвсгөл/
16. Ч.Дамдиндорж
17. Н.Мөнхбаяр
18. Н.Минжинсайхан
19. С.Начин
20. П.Нямлхагва
21. М.Отгонбаяр
22. Б.Тогмид /Өвөрхангай/
23. Ай.Төмөр-Очир
24. Д.Түвшинцэцэг
25. Б.Чулуунцэцэг
26. М.Уянсүх
27. С.Ууганбаяр
28. Ч.Ууганбаяр
29. О.Цэнд-Аюуш
30. Ц.Эрдэнэбаатар
31. О.Эрдэнэбүрэн
32. Э.Уран -ӨМӨЗО
33. Т.Энххад-ӨМӨЗО

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт хүйтний эрч бага зэрэг суларна

Ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Салхи 4-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Завхан голын эхээр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 29-34 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Н.Лхамгармаа, Д.Хүдэрбулга нар медаль хүртэв

Парис хотноо “Centre d’entrainement Olympique” спортын ордонд уламжлалт “Гран-При” олон улсын III дахь тэмцээн гурван төрлөөр эхэлж, эхний өдөр эрэгтэй 57, 65, 74, 97 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.

Энэ тэмцээнээс Н.Лхамгармаа, Д.Хүдэрбулга, Б.Батмагнай нар медаль хүртээд байна. Тодруулбал, 65 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастерБ.Батмагнайнэгдүгээр тойрогт спортын мастер Н.Лхамгармаатай таарч түүнд цэвэр ялагдаж, дагах барилдаанд Францын бөх Саркис Грегоряныг 10:0, Вэнэсуэлийн бөх Антони Монтерео Чириносийг 12:2 онооны харьцаагаар дийлж, хүрэл медалийн төлөө барилдаанд Унгарын бөх Норберт Лукацтай барилдаж 6:4 онооны харьцаагаар хожсон байна.

Харин спортын мастер Н.Лхамгармаа хоёрдугаар тойрогт Францын бөх Саркис Грегоряныг 5:0, гуравдугаар тойрогт Вэнэсуэлийн бөх Антони Монтерео Чириносийг 10:0 онооны харьцаагаар дийлж, мөнгөн медалийн төлөө Унгарын бөх Норберт Лукацыг 11:1 онооны харьцаагаар өвдөг шороодуулжээ. Улмаар алтан медалийн төлөө барилдаанд Гүржийн бөх Георги Брегажег 19:8 онооны харьцаагаар ялж түрүүлсэн байна.

Мөн 97 кг-ын жинд Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Бразилийн бөх Паоло Виктор Сантосыг 10:0 онооны харьцаагаар хожин мөнгөн медалийн төлөө Ираны бөх Аббас Мохамаднар Танантай өрсөлдөж, 6:4 онооны харьцаагаар хожжээ. Алтан медалийн төлөө Вэнэсуэлийн бөх Жозе Даниэль Робертититэй барилдаж ялагдаж тус тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж хос медальтан болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрын хуралдаанаар нууц асуудал хэлэлцэнэ

Маргааш Засгийн газрын ээлжит хуралдаантай. Хуралдаанаар нийт 30 шахам асуудлыг хэлэлцэж мөн танилцахаар төлөвлөсөн байна.

Танилцуулах жагсаалтад нууц асуудал байгаагийн зэрэгцээ хэд, хэдэн чухал төслүүдийг хэлэлцэх юм байна. жагсаалтыг бүрэн эхээр нь дараах хүснэгтээс тодруулж харна уу.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

Комиссын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай*

Ц.ОЮУНБААТАР

Улсын Их Хурлын тогтоолын төслүүд эгүүлэн татах тухай

С.БАЯРЦОГТ

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай*

С.БАЯРЦОГТ

БНСУ-ын Ерөнхий сайдын айлчлалын дүнгийн тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

Зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай (Дэлхий монголчууд хөтөлбөр)

Л.ПҮРЭВСҮРЭН

Зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай (Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр)

Л.ПҮРЭВСҮРЭН

Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын
зохион байгуулалтын улсын үзлэгийн мөрөөр авах арга хэмжээний тухай

Д.ДОРЛИГЖАВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Үндэсний
аюулгүй байдлын тухай, Зэвсэгт хүчний тухай, Монгол Улсын батлан
хамгаалах тухай, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн
байдлын тухай, Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй
байдлын тухай хуулийн төслүүд1

Д.ДОРЛИГЖАВ

“Санхүүгийн хамтын ажиллагааны Ерөнхий хөтөлбөрийн тухай” Монгол
Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг
соёрхон батлах тухай хуулийн төсөл

Б.БОЛОР

Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Б.БОЛОР

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байсан зарим төсөл, арга хэмжээний төлбөрийг векселиэр баталгаажуулах тухай*

Б.БОЛОР

Тогтоолд нэмэлт оруулах тухай* (Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоол)

Д.ЭРДЭНЭБАТ

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2012 оны 255 дугаар тогтоол)

Н.БАТЦЭРЭГ

2016 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг оролцуулах болон хамтарсан сургалт зохион байгуулах тухай

Ц.ЦОЛМОН

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Засгийн газраас өгөх саналын тухай*

Ц.ЦОЛМОН

Авто замын засвар, арчлалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэх тухай

М.ЗОРИГТ

Журам батлах, төлбөрийн хэмжээ тогтоох тухай (Зам ашиглалтын төлбөр)

М.ЗОРИГТ

Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай (Уул уурхайн бүтээгдэхүүн)

Р.ЖИГЖИД

Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2015 оны 455 дугаар тогтоол)

С.ЭРДЭНЭ

Журамд өөрчлөлт оруулах тухай (Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам)

С.ЭРДЭНЭ

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл

Р.БУРМАА

Улсын сайн малчин, Улсын тэргүүний фермер, Улсын тэргүүний малчдын
бүлэг, Улсын тэргүүний тариаланч хамт олон, Улсын тэргүүний тариаланч
шалгаруулах тухай*

Р.БУРМАА

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай*

Г.БАЯРСАЙХАН

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

Нууц асуудал*

С.БАЯРЦОГТ

Ази, Европын дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх хот тохижилтын ажлын талаар

С.БАЯРЦОГТ

Гадаад хэргийн сайд олон улсын арга хэмжээнд оролцох талаар

Л.ПҮРЭВСҮРЭН

Гадаад хэргийн сайдын айлчлалын дүнгийн талаар

Л.ПҮРЭВСҮРЭН

Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн талаар*

Б.БОЛОР

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарч байгаа зарим хүндрэлтэй асуудлын талаар

С.ЭРДЭНЭ

Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх танилцуулга

С.ЭРДЭНЭ

Categories
мэдээ спорт

“Хакүхо цом” өсвөрийн сүмочдын барилдаан болж байна

Мэргэжлийн сумо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом” сүмо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны А зааланд болж байна.

Энэ удаагийн тэмцээнд 1100 хүүхэд оролцохоор бүртгүүлсэн байна. Тэмцээнд оролцогчид 8, 9, 10, 11, 12, 13-15 гэсэн зургаан насны ангиллаар өрсөлдөх ба 13-15 насны ангилалд 2000 оны 2 сараас хойш төрсөн хүүхдүүд оролцох юм. Тэмцээнд өрсөлдсөн өсвөрийн тамирчдаас Текниктэй бөх, Дайчин бөх, Уран барилдааны шагналтан тодруулна. Улмаар нас насны ангилалд медальт байр эзэлсэн болон амжилттай барилдсан хүүхдүүдийг бэлтгэлд хамруулж, 2016 оны хоёрдугаар сард Японы Токио хотноо зохиогдох “HAKUHO CUP” олон улсын тэмцээнд оролцох найман хүүхдийг сонгон шалгаруулах юм байна.