Боулингийн ганцаарчилсан төрлийн нээлттэй тэмцээн энэ сарын 28-нд “Big Bowling” төвд боллоо. Монголын боулингийн холбоо, Монголын боулинг сонирхогчдын холбоо хамтран түүхэндээ анх удаа зохиосноороо онцлог болсон тус тэмцээнд шилдэг 36 тамирчин өрсөлдөв. Эхний гурван тоглолтоос хамгийн өндөр оноо авсан болон бооцоотой халз тоглолтоос шалгарсан тус бүр дөрвөн тамирчин дараагийн шатанд шалгарсан. Удаах даваанд нэгээр гарсан нь наймд шалгарсантайгаа халз тоглон, хасагдах журмаар өрсөлдөхөд УБЦТС-ийн тамирчин Г.Магсаржалам түрүүлж, мөн тус компанийн тамирчин Г.Батжаргал, “Big Bowling” клубийн боулингч С.Дэлгэрцэцэг нар удааллаа. Сонирхуулахад, тус тэмцээнд “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцага эхний шатнаас таваар шалгарсан ч тус тэмцээний аваргад хоёрхон оноогоор дийлдэн, үзэгчдийн суудалд шилжсэн юм.
Month: November 2015
Энэ сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутагт оршин суух нэг гэр бүлийн хоёр хүний амь насанд хүрч, нөгөө хоёр хүнийг нь хүнд гэмтээсэн ноцтой хүн амины хэрэг гарсан билээ. Талийгаач эмэгтэй цагдаагийн хошууч цолтой байсан бөгөөд аавтайгаа амиа алдсан. Хошууч Ц нь өмнө нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад өнгөрсөн зургадугаар сард шилжин томилогдсон байжээ. Харин шархадсан хоёр хүнийг яаралтай мэс засалд оруулсан ч ээж нь шархаа даалгүй өнгөрсөн бямба гаригт нас барсан байна. Ах Б нь одоо тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж. Тэрбээр уг нь Орхон аймгаас биеэ эмчлүүлэхээр Улаанбаатарт ирээд байсан байна.
Сэжигтэн П.Батбаярыг улс орон даяар эрэн сурвалжилсаны эцэст өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан юм. Тодруулбал, тус дүүргийн IV хорооны нутаг дахь Арцат гэх газрын ойролцоо айлын эзэнгүй байшинд бүгэж байхад нь баривчилсан байна. Тэрбээр баригдах үедээ цагдаа, тусгайгийнханд эсэргүүцэл үзүүлж, зугтахыг оролдсон аж. Эх сурвалжийн мээдээлснээр сэжигтэн этгээд хэргээ хүлээжээ.
Ам.долларын ханш өнөөдрийн байдлаар Найман шарга валют арилжааны төв дээр 1994 төгрөгөөр авч, 1995 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкууд нэг ам долларыг 1990 төгрөгөөр авч, 1999 төгрөгөөр арилжиж байна. Цаашид ч ам.долларын ханш буурах төлөвтэй байгааг эдийн засагчид онцолжээ.
Ирэх оны эхэн үед Оюутолгойн 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын асуудалд шийдэгдвэл энэ нь ам.долларын ханшид эерэгээр нөлөөлөх юм.
Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 16.00 цагт зарласан бөгөөд 20 шахам асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнд Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Арбитрын тухай хуулийн төсөл, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг хэд, хэдэн чухал төслүүд хэлэлцэгдэх аж. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар Шадар сайд танилцуулах юм байна.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
|
Нялх балчир насны хүүхдийн хоол, ундны бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн үзэл баримтлал |
Ц.ОЮУНБААТАР |
|
“Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл |
С.БАЯРЦОГТ |
|
Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх тухай |
С.БАЯРЦОГТ |
|
Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх саналын тухай |
С.БАЯРЦОГТ |
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай |
Л.ПҮРЭВСҮРЭН |
|
Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай |
Л.ПҮРЭВСҮРЭН |
|
Үндэсний архивын сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай |
Д.ДОРЛИГЖАВ |
|
Арбитрын тухай хуулийн төсөл* |
Д.ДОРЛИГЖАВ |
|
“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл* |
Н.БАТЦЭРЭГ |
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Засгийн газраас өгөх саналын тухай* |
Ц.ЦОЛМОН |
|
Төрийн өмчит холдинг компанийн тухай хуулийн үзэл баримтлал* |
Р.ЖИГЖИД |
|
Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Ажилгүйдлийн болон тэтгэмжийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Малчдын тэтгэврийн даатгалын тухай хуулийн төсөл |
С.ЭРДЭНЭ |
|
Бусад асуудал* |
Ч.САЙХАНБИЛЭГ |
Танилцуулах асуудал |
||
|
Хөдөө аж ахуйн болон төв суурин газруудын 2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангасан дүн болон Засгийн газрын 2015 оны 292, 293 дугаар тогтоолуудын биелэлтийн тухай |
Ц.ОЮУНБААТАР |
|
2015 оны 3 дугаар улиралд иргэд, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тухай |
С.БАЯРЦОГТ |
|
2015 оны ургац хураалтын дүнгийн тухай |
Р.БУРМАА |
Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсантай холбогдуулан 1700 гаруй иргэн суллагдсан. Тэднийг ажлын байраар хангаж, нийгэмшүүлэхэд салбарын яамны зүгээс ихээхэн анхаарч ажиллаж байгаа аж. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Өршөөлөөр суллагдан орон нутагт очиж буй хүмүүсийг яамны зүгээс Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний төвөөр дамжуулан сургалтад суулгаж, ажлын байрны захиалгыг хүлээж авч байна. Энэ дагуу ажил олгогч эзэдтэй холбох ажил тогтсон журмынхаа дагуу явж байгаа. Манай яамнаас ажлын байрны захиалга өгсөн байгууллагуудтай харилцаж байна. Хэдийгээр эдийн засаг хямралтай ч аж ахуйн нэгжүүд ажлын байрны захиалга ирүүлж байгаа. Бид хорих байгууллагаас суллагдсан иргэнийг гадуурхахгүйгээр хүлээж аваад ажиллуулж байгаа аж ахуйн нэгжийг урамшуулах хөшүүрэг бий болгохоор ажиллаж байна” гэв.
Коби Брайнт зодог тайлна
Лос Анжелес Лэйкерс багийн супер од Коби Брайнт ҮСХ – ны 2015 – 2016 оны улирлыг дуусгаад зодог тайлахаа мэдэгдлээ.
Тэрээр зодог тайлах мэдэгдлээ “Сагсанбөмбөг танаа” хэмээх шүлгээр илэрхийлсэн байна. Түүний хэсгээс хүргэвэл: “Та 6 настай бяцхан хүүд Лэйкерст тоглох мөрөөдлийг нь өгсөн, би үүнд тань үргэлж талархах болно. Гэхдээ үүнээс илүү удаан хугацаагаар таньтай хамт байж чадахгүй нь харамсалтай. Энэ улирал миний хувьд надад үлдсэн бүхнээ харуулах сүүлчийн улирал байх болно. Зүрх минь хүчтэй цохилтыг мэдэрч, оюун санаа минь хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж чадах хэдий ч бие минь цаашид үргэлжлүүлж чадахгүй, цаг нь болсон гэдгийг хэлж байна.”
Коби Брайнт Лэйкер байх хугацаандаа 17 удаа бүх оддын тоглолтонд сонгогдож, нэг удаа улирлын үнэ цэнэтэй тоглогчийг хүртэж, хоёр удаа Олимпийн алтан медал, таван удаа ҮСХ – ны аваргын бөгжийг хүртсэн билээ.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2016 оны нэгдүгээр сарын 06-ны өдрөөс 24-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулна.
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2016 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллах юм.
Нийслэлийн Ажлын хэсэг, дүүргүүдийн Засаг дарга нарт дараахь ажлыг үүрэг болгов. Үүнд:
- Дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг гарган ажиллуулах
- Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж, хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулж, албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомж, цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулах журмын талаар сургалт, семинар зохион байгуулж, шаардлагатай гарын авлага, материалаар ханган, тоо бүртгэлийн ажилд хяналт тавин ажиллах
- Цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулахтай холбогдуулан иргэд, цэргийн үүрэгтнүүдэд Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болонцэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, бусад холбогдох хууль, эрх зүйн баримт бичгүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг шуурхай зохион байгуулах
- Тоо бүртгэлээс зайлсхийгчид, завсардагчдыг эрэн сурвалжилж, бүртгэлд хамруулах ажилд цагдаагийн байгууллага, иргэний бүртгэл мэдээллийн ажилтнууд болон холбогдох албан тушаалтнуудыг татан оролцуулж, тоо бүртгэлийн журам зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллах
- Дүүргүүд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг явуулсан тухай мэдээ, тайлан, судалгааг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн дотор Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2016 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн Ажлын хэсэгт ирүүлэх
Цэргийн тоо бүртгэлийн явц, чанар, цэргийн үүрэгтнүүдийн хамралтад хяналт тавин ажиллаж, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор мэдээ, судалгаа, тайланг нэгтгэн танилцуулж, Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний Жанжин штабт хүргүүлэхийг ийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабт даалгалаа.
Оросын тамирчин Алексей Ловчев эрэгтэйчүүдийн хүндийн өргөлтийн +105 кг-ын төрөлд дэлхийн рекордыг давтаж, хоёр дахь алтан медалийг хүртсэнээр “Дэлхийн хамгийн хүчтэй эрэгтэй” гэсэн цолыг хүртжээ. Ловчев хоёр дахь өргөлтөөсөө сүүлийн өргөлт хүртлээ жингээ 16кг-аар нэмсэн бөгөөд түүний бүх оролдлого амжилттай болж “цэвэр” гэсэн үнэлгээг авчээ. Тэрээр өмнө нь бэлтгэл хийх үедээ хэзээ ч 257 кг-аас дээш өргөж байгаагүй хэдий ч тэмцээний үеэр 264 кг-ийг өргөж, Иранын Хоссэйн Рэзазадэгийн тогтоосон дэлхийн рекордыг давтжээ. Дэлхийн амжилтыг давтсанаараа Оросынхоо шинэ рекордыг тогтоожээ.
26 настай Ловчев хэлэхдээ “Би өмнө нь энэ жинг өргөж үзээгүй байсан болохоор үүнийг боломжгүй гэж бодож байлаа. Сэтгэл их хөдөлж байна” хэмээжээ. Мөн “Энэ нь Орос орон бол хамгийн хүчирхэг орон гэдгийг харуулж байна. Би үүнийг эцэг эхийнхээ дэмжлэггүйгээр хэзээ ч хийж чадахгүй байсан. Аав маань миний дасгалжуулагч бөгөөд намайг анх хүндийг өргөлттэй танилцуулсан. Ээж маань 2012 онд өөд болсон. Иймээс би энэ амжилтаа ээждээ зориулж байна” гэжээ.
Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаярын нэрэмжит шатрын рапид, блиц болон бодлого бодолтын тэмцээн Гадаад хэргийн яаманд энэ сарын 28-29-ний өдрүүдэд боллоо. Тэмцээний рапид төрөлд эрэгтэйчүүдээс их мастер Б.Хатанбаатар, эмэгтэйчүүдээс ОУМ Б.Мөнгөнтуул нар түрүүллээ. ОУШХ-ны болон МШХ-ны дүрмийн дагуу зохион байгуулагдсан тус тэмцээнийш МШХ-ноос томилсон шүүгчдийн баг шүүж, ОУШХ-ны чансааг тооцжээ.
Рапид тэмцээний дүн:
Эрэгтэй:
1-р байр ИМ Б.Хатанбаатар
2-р байр ФМ С.Ган-Од
3-р байр ФМ С.Билгүүн
4-р байр СМ Б.Галмандах
5-р байр ФМ Д.Эрхэмбаяр
6-р байр ФМ Б.Баярмандах
7-р байр ДМ Б.Ариунболд
12 хүртэл нас С.Чингүүн, 16 хүртэл нас ДМ Ц.Тэнгис, Ахмад ФМ Ч.Хүрэлбаатар
Эмэгтэй:
1-р байр ОУМ Б.Мөнгөнтуул
2-р байр ОУМЭ У.Лхамсүрэн
3-р байр: ИМЭ Т.Батчимэг
4-р байр: ДМЭ Э.Амаржаргал
5-р байр: ОУМЭ Д.Янжиндулам
12 хүртэл нас Б.Удвал, 16 хүртэл нас ДМЭ Б.Отгонсувд нар ангилалдаа тэргүүлжээ.
Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ТББ нь Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа мэдээллийн үндэсний төвөөс хэрэгжүүлдэг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан Wheelchair Taxi төслийг санаачлан хэрэгжүүлжээ. Тусгай хэрэгцээт иргэдэд дуудлагаар үйлчилгээ үзүүлэх Wheelchair Taxi төсөл хэрэгжсэнээр тус холбоо нь гишүүддээ тогтоосон журмын дагуу такси үйлчилгээг хүргэхээс гадна, уг үйлчилгээний зохион байгуулалтанд 5 хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцож ажлын байртай болж байгаа бөгөөд уг төслийн албан ёсны нээлт өчигдөр болсон юм.
НҮБ-аас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн Эрхийн тухай конвенцийг 2006 онд баталсантай холбогдуулан АНУ-д тэргэнцэртэй иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх “Wheelchair taxi”үйлчилгээг анх бий болж байсан бол одоо дэлхийн олон орон энэ төрлийн үйлчилгээг хөгжүүлээд байна. “Wheelchair taxi”үйлчилгээ нь хүмүүсийн ялгаатай хэрэгцээг хангаж байгаа тул нийтийн тээврийн үйлчилгээний нэг хэлбэр болон зайлшгүй байх ёстой хэмээн конвенцид нэгдэгч улс орнууд хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал Сөүлд 200, Нью Иорк 400, Бээжинд 300 машин тусгай хэрэгцээт иргэдэд дуудлагаар үйлчилгээ үзүүлэн тухайн хотуудын нийтийн тээврийн үйлчилгээний нэг хэсэг болон хэрэгждэг төдийгүй үйлчилгээний урсгал зардлыг хотын нийгмийн халамж нь хариуцаж, үйлчилгээний зохион байгуулалт, болон холбон зуучлах ажлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-ууд нь гүйцэтгэн хэрэгжүүлдэг байна.