Categories
мэдээ нийгэм

Оюутны тангараг өргөх ёслол боллоо

Оюутнууд өнөөдөр уламжлал ёсоор буюу тав дахь
жилдээ Чингисийн талбайд тангараг өргөж байна. Тус арга хэмжээнд Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяр болон
албаны хүмүүс оролцсон юм. Энэ жил 20 гаруй мянган сурагч оюутан, суралцагчийн
эгнээнд нэгджээ.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ нийгэм

Унадаг дугуйтай парад болно

Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр сүүлийн хоёр жилийн хугацаанд дугуйн хэрэглээ долоо дахин нэмэгдэж, унадаг дугуйн замуудтай болж эхэлсэн гээд тодорхой үр дүн гарч байгаа билээ.

Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингаравын урд зам, Архангай, Орхон, Ховд аймаг, мөн зуслангийн зарим чиглэлд хүртэл унадаг дугуйн замтай болжээ.

Тиймээс унадаг дугуйн зам барьж бүтээн байгуулалт хийсэн байгууллагууддаа дугуйчид талархлаа илэрхийлэх юм байна.

Тодруулбал, Монголын Залуучуудын Холбоо, Нийслэлийн замын цагдаагийн газар, Залуу дугуйчин клуб, Nice bike клуб хамтран шинээр баригдсан бүх унадаг дугуйн зам дээр талархлын парад хийхээр болсон байна.

Монголын Залуучуулын холбоо 2015 оныг “Бүтээе” уриан дор олон төрлийн бүтээлч ажлууд хийж байгаа бөгөөд унадаг дугуйн зам барьж байгуулж, унадаг дугуйчдын төлөө бүтээн байгуулалт хийсэн албан байгууллагуудад талархаж унадаг дугуйн парадаар талархлаа илэрхийлэх аж. Мөн унадаг дугуйн замтай болсон Архангай, Орхон, Ховд зэрэг аймагт унадаг дугуйн парад хийхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Фото: Есдүгээр сарын нэгэн

Дүрэмт хувцсаа өмссөн хүүхдүүд сургуулийн
босгоор алхаж, өхөөрдөм бяцхан үрс
цэцэрлэгтээ очиж, шинэ хичээлийн жил эхэллээ. Хүүхдүүдийн хувьд цоо шинэ нэгэн
өдөр өнөөдрөөр эхэлж байна. Хичээлийн шинэ жилийн нээлтээс хийсэн гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж
байна.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ нийгэм

С вирус шинжлэх лабораториудыг зарлана гэв

Монголд гепатитын халдвартай 700 мянга гаруй хүн бий гэх албан бус статистик байдаг. Үүний 450 мянга нь элэгний С вирустэй. Эрүүл мэнд, спортын яамныхан С вирусийг эмчлэх харвони эмийг ирэх сарын сүүлчээр Монголд оруулж ирэхээр болоод буй. Харин иргэд харьяа дүүргийнхээ эмнэлэгт, орон нутгийнхан аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт В, С вирустэй, эсэхээ тодорхойлуулна. Хэрэв С вирустэй нь тогтоогдво

Хэрэв С вирустэй нь тогтоогдвол ХӨСҮТ, Улсын I, II, III төв эмнэлэг, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэгтээ бүртгүүлэх ёстой. Эмч нар хүмүүсийн мэдээллийг эмийн компани руу илгээсний дараа иргэд итгэмжлэгдсэн лабораторид С вирусээ дахин тоолуулах юм байна. Тоолуулсны дараа эмийн хөнгөлөлтөд хамрагдах, эсэх нь тодорхой болох аж. Гэхдээ ямар лабораториуд С вирус шинжлэх нь одоогоор тодорхой болоогүй байна. ХӨСҮТ эдгээр лабораторийг судлаад нэрсийг нь удахгүй олон нийтэд зарлах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлд гарсан ой хээрийн түймэр унтраагүй байна

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах
багийн “Хар давааны-Ам” гэдэг газарт өнгөрсөн наймдугаар сарын 27-нд гарсан ой
хээрийн түймэр гарчээ. Түймрийг одоог болтол унтрааж чадаагүй байна. Галыг тус
аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, хоёр автомашин, орон нутгийн 48
иргэн, таван автомашин гээд нийт 72 хүн унтрааж цурманд оруулахаар ажиллаж
байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Жүдочид эх орондоо ирлээ

Казахстан улсын нийслэл Астана хотод жудогийн
насанд хүрэгчдийн ДАШТ болж өндөрлөсөн. Тэмцээнд өрсөлдсөн жүдочид өнөөдөр эх
орондоо хүрэлцэн ирлээ. Манай улсын жудочид гурван хүрэл медаль хүртэж багийн
дүнгээр 12 дугаарт жассан амжилттай ирж байна.

Categories
мэдээ улс-төр

Ил тод байдлыг дэмжих хуулийг хэрэгжүүлэх журам батлагдлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 8 дугаар сарын 31-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам батлагдлаа

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас баталлаа. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн яам, Хууль зүйн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус даалгахаар шийдвэрлэлээ.

УИХ 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ сайн дурын үндсэн дээр ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн тохиолдолд холбогдох хуулиар хүлээлгэх хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд хууль хэрэгжүүлэх журмыг Засгийн газар батлан гаргахаар заасан байна.

Хуулийг хэрэгжүүлэх асуудлаар санхүү, татвар, гааль, улсын бүртгэлийн алба болон нийгмийн даатгалын газар нь харьяаллын дагуу иргэд, хуулийн этгээдтэй харилцаж, зөвлөгөө туслалцаа үзүүлж ажиллах бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэх асуудлаар тусгай сургалтад сууж, нууцын баталгаа гаргасан томилогдсон албан тушаалтан ажиллана. Хуулийн хэрэгжилтийг хурдан шуурхай явуулах зорилгоор хууль хэрэгжих хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24 цаг хүртэл ажлын цаг харгалзалгүйгээр цахим бүртгэл явуулахаар журамд тусгаснаас гадна интернет сүлжээгээр бүртгэл хийлгэх боломжгүй тохиолдолд цаасаар мэдээлэл авах салбарыг нийтэд зарлах юм байна.

Журмаар ил тод болгож байгаа мэдээллийг нууцлах, мэдээлсэнтэй холбогдуулж иргэн, хуулийн этгээдэд захиргааны болон эрүүгийн хэрэг үүсгэхгүй байх, гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байх, ил болгосон мэдээллийг нотлох баримтаар авч үзэхгүй байх, бүртгэлийг баталгаажуулж хүлээн авсан тохиолдолд албан тушаалтныг гүйцэтгэсэн ажилтай нь холбогдуулан байцаах, хэргийн оролцогчоор татах зэрэг ажиллагааг хориглосон. Түүнчлэн иргэн, хуулийн этгээдийн гаргаж өгсөн мэдээллээс өөр мэдээлэл нэмж шаардахыг хориглолоо.

Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг хэрэгжүүлнэ

Засгийн газраас Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг баталлаа. Стратегийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хамтын ажиллагаанд тулгуурлан удирдлага, зохион байгуулалт, мэдээллээр хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нарт даалгасан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас 2010 онд хүн амын давсны хэрэглээг өдөрт 5 грамм хүртэл багасгахад тархины цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчнийг 18 хувиар бууруулж, халдварт бус өвчний шалтгаант нас баралтыг бууруулах боломжтойг тогтоож, 2025 он гэхэд давсны хэрэглээг 30 хувиар бууруулах зорилт дэвшүүлэн энэ чиглэлийг бодлого стратеги болгон хэрэгжүүлэхийг гишүүн орнуудын Засгийн газарт зөвлөжээ. Монгол хүн хоногт 11.1 грамм /баруун бүсийн аймгуудад 15.6 грамм/ давс хэрэглэж байгаа нь ДЭМБ-аас зөвлөмж болгож байгаа хоногт 5 грамм хэрэглэх хэмжээнээс даруй 2 дахин өндөр байна. Монголчуудын нийтлэг хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний 81.6 хувь, нийтийн хоолны 83.6 хувь нь олон улсын жишгээр “давс ихтэй” ангилалд байна.

Иймд хүн амын давсны хоногийн хэрэглээг 2025 он гэхэд 30 хувиар бууруулах зорилгоор үндэсний стратегийг боловсруулжээ. Стратегийг хэрэгжүүлснээр давсны хэт хэрэглээтэй холбоотой үүсэх өвчлөлийн түвшин буурах эерэг нөлөө үзүүлэх төдийгүй урьдчилсан судалгаагаар эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлэх дүн гарчээ.

Томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтыг баталлаа

Улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтыг баталлаа. Жагсаалтад багтсан хуулийн этгээдийн төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд, Уул уурхайн сайд нарт тус тус даалгалаа.

Уул уурхайн салбараас орох орлогоос орон нутгийн төсөвт төвлөрүүлэх хэмжээг зохистой хэмжээгээр нэмэгдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ баталж, хуулиар томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг хассан зөрүүний 30 хувийг орон нутагт төвлөрүүлэхээр тусгаж, хуулийн этгээдийн жагсаалт батлах эрхийг Засгийн газарт олгосон. Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн жагсаалтыг Засгийн газраас баталж, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Урьдчилсан тооцоогоор аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр 20 орчим тэрбум төгрөг төвлөрөхөөр байна.

72 бага сургууль, цэцэрлэг барих концессын гэрээг шинээр байгуулах эрх олголоо

Концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн Концессын гэрээг “Топ Интернэшнл Инженеринг Монголиа” ХХК-тай шинээр байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Төслийн хүрээнд 72 бага сургууль, цэцэрлэг барихад шаардлагатай газрын асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг тухайн шатны Засаг дарга нарт, өндөр ур чадвартай ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулан тэдгээрт Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг Хөдөлмөрийн сайдад тус тус даалгахаар боллоо.

Засгийн газар 2 дугаар сарын 18-нд “Рич Голден Буллс Эдукэшн” ХХК-тай “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төсөл”-ийн гэрээг байгуулсан боловч концесс эзэмшигч нь гэрээний заалтыг биеүүлээгүй учраас гэрээг цуцалж, концессын гэрээний урьдчилсан нөхцөлийн дагуу төслийн эхний ээлжийн санхүүжилтийн 30 хувийг өөрийн харилцах дансанд байршуулж, барилгын ажлыг нэн даруй эхлүүлэхэд бэлэн болсон Топ Интернэшнл Инженеринг Монголиа” ХХК-аар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд 33 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нийслэлийн Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Тэрбээр нээлтийн үеэр багш сурагчдад эрдмийн баярын мэнд хүргэж, сурлага хөдөлмөрийн амжилт хүсээд “Монгол Улсын Засгийн газар боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын эрхэм зорилго, алсын хараагаа бүтээлч шийдвэр гаргах чадвартай, дэлхийд өрсөлдөх мэдлэгт суурилсан нийгмийг байгуулах “Монгол хүн” гэж тодорхойлсон. Зорилгынхоо хүрээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг батлан гаргаж, хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх, бага, суурь, боловсролын цөм хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна гэдгийг онцлоод Засгийн газар төсвийн орлогынхоо дөрвөн төгрөг тутмын нэг төгрөгийг боловсролын салбарт зарцуулж байгаа. Цаашид энэ чиглэлээр олон ажил хийх болно” гэдгээ илэрхийллээ.

Өнөөдөр Монгол Улс даяар ерөнхий боловсролын 799 сургуульд 539 мянган сурагч суралцаж байгаагаас 64300 хүүхэд 1 дүгээр ангид элсч, сургуулийн алтан босгыг алхан орж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 2015 онд биологи, математик, хими, физикийн 144 цахим лабораторийг байгуулж, олон улсын 500 видео хичээлийг эх хэлнээ хөрвүүлэн олон түмэнд нээлттэйгээр хүргэж байна. Өнгөрсөн хичээлийн жилд 200 орчим хими, физикийн лабораторитой болсон бол энэ жил олон улсын түвшинд нийцсэн 200 физикийн лаборатори байгуулах ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Мөн энэ хичээлийн жил “Шинэ зууны боловсрол” төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш нарт 25 мянган зөөврийн компьютер, сурагчдад 11340 суурин компьютер нийлүүлнэ гэж Ерөнхий сайд мөн хэлж байлаа. Энэхүү нээлтийн ажиллагаанаас хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы дугаарт нийтлэн хүргэх болно.

Categories
энтертаймент-ертөнц

Усайн Болт Монголд ирнэ гэв үү

Наймдугаар сарын 22-30-ны өдрүүд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Хөнгөн атлетикийн ДАШТ болж өнгөрсөн билээ. Спортын хаан гэгддэг хөнгөн атлетикийн энэ тэмцээнд 210 гаруй орны шилдэг тамирчид өрсөлдсөнөөс Монголоос анх удаа гурван тамирчин оролцож дэлхийн шилдгүүдтэй хүч үзсэн юм. Тэмцээний үеэр Монгол Улсыг төлөөлөн явсан төлөөлөгч, баг тамирчид, Ямайкийн домогт тамирчин Усайн Болттой уулзсан гэнэ. Тэд Усайн Болтыг Монгол Улсад хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор айлчлахыг албан ёсоор урихад Усайн Болт урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирэхээ илэрхийлжээ.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Парламентын спикерүүдийн IV бага хуралд оролцож байна

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд /2015.08.31/ өнөөдөр Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын нээлтэд оролцов.

Парламентын спикерүүдийн дэлхийн бага хурал нь парламент хоорондын хамтын ажиллагаа, яриа хэлэлцээрийн дээд түвшний уулзалт бөгөөд бага хурлаар энх тайван, ардчилал, тогтвортой хөгжлийн асуудалд парламентын гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэж байна.

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлыг нээж Олон Улсын парламентын холбооны ерөнхийлөгч Сабер Чоудхури үг хэллээ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд оролцож буй парламентын тэргүүн нарт мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлэхдээ, Дэлхийн олон орны парламентын спикерүүд хуран цугласан энэхүү бага хуралд үг хэлж байгаа нь нэр төрийн хэрэг мөн.

Та бүхэн энх тайвны төлөө, ардчиллын төлөө, тогтвортой хөгжлийн гээд хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудлуудыг парламентын түвшинд хэлэлцэж байгаад баяртай байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтийн өмнө цаг агаарын өөрчлөлтийн асуудал, ядуурал, зарим бүс нутгийн тайван бус байдал, ядуурлыг дагасан боловсрол, эрүүл мэнд, хүний эрхийн асуудлууд хурцаар тавигдаж байна. Эдгээр асуудалд анхаарч, дэлхий нийтэд энх тайван, тогтвортой хөгжлийг урт хугацаанд цогцлуулахад парламентын дарга нар өөр өөрийн хувь нэмрээ оруулахыг уриалж байна хэмээн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлсэн юм.

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхийлөгч Сэм К.Кутеса болон ЮНЕСКО-ийн энх тайвны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, хүний эрхийн төлөө тэмцэгч, жүжигчин Форест Вайтекер төлөөлөгчдөд хандан үг хэлснээр нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсөн юм.

2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын нээлтийн /10.00-10.45 цаг/ дараа Бүгд хуралдаан-1 боллоо. Энэ үеэр “Парламентын спикерүүдийн дэлхийн III хурлын зөвлөмжийн хэрэгжилт” болон Уганда Улсын парламентын спикер Ребека Кадага “Жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг парламентын үйл ажиллагаанд тусгах тухай” илтгэл тавилаа. Мөн ХБНГУ-ын Бундестагийн спикер Н.Ламмерт, БНХАУ-ын парламентын дарга Жан Дезян нар илтгэл тавив.

БНХАУ-ын парламентын дарга Жан Дезян хэлэхдээ, 15 жилийн өмнө дэлхийн олон орны парламентын лидерүүд анх удаа НҮБ-ын төв байранд чуулан парламент хоорондын хамтын ажиллагааг эхлүүлж бэхжүүлэх, олон улсын эрх ашгийг хөндсөн аливаа шийдвэр гаргахдаа ардчиллын зарчимд суурилах зэрэг олон асуудлыг хэлэлцэж байсан түүхтэй. 15 жилийн дараа харахад, дэлхий ертөнц ихээхэн өөрчлөгдөж, энх тайвны төлөөх, хөгжлийн төлөөх хамтдаа хөгжих бодлого хүчтэй тавигдаж ирлээ. Хүн төрөлхтний хөгжлийн төлөөх урт замд олон саад бэрхшээл тулгарсаар байна. Жишээлбэл, дэлхийн эдийн засгийн хүндрэл, улс үндэстэн хоорондын мөргөлдөөн болон аюулгүй байдлын асуудлуудыг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэхүү бага хурлын “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал: Бидний хүсч буй ирээдүй” уриалга нь дэлхийн олон орны хүн бүрийн хүсэл эрмэлзэл мөн гэдэгт би итгэж байна хэмээн БНХАУ-ын парламентын дарга Жан Дезян онцлон тэмдэглэсэн юм.

Мөн Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошима оролцогсдод хандан үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, Бидний өмнө нь тавигдаж буй олон асуудлууд дундаас Япон Улс хүний эрх, хүн төрөлхтний аюулгүй байдлын асуудалд чухал ач холбогдол өгч байна. Япон Улсын хувьд иргэдийн аюулгүй орчинд амьдрах болон тэдний аюулгүй байдлыг хангах асуудал нь ардчилсан нийгмийн чухал шалгуурын нэг хэмээн үзэж ирсэн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа хүн төрөлхтөн дайн дажингүй, энх тайван, амар амгалан дэлхий ертөнцийг хүсэмжлэх болсон. Бид бүс нутгийн хэмжээнд сөргөлдөөн, зэвсэг хэрэглэх үзлээс татгалзаж, аливаа асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдэх учиртай гэж үзэж байна. Япон Улсын хувьд залуу үеийнхэнд Ардчиллыг тайван замаар хөгжүүлэх үзлийг төлөвшүүлэхэд онцгой анхаарал хандуулсаар ирлээ. Япон Улс дэлхийн нийтийн энхийн төлөөх үйл хэрэг болон улс орнуудын урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах үйлсэд гар бие оролцон, зүтгэх болохоо дахин мэдэгдэж байна хэмээн Япон Улсын Парламентын нийтийн танхимын дарга Тадамори Ошима хэллээ.

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттай уулзалт хийв. Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерт өнгөрсөн гуравдугаар сард УИХ-ын даргыг ХБНГУ-д хийсэн айлчлалын үеэр хэлэлцээ хийснээс хойш дахин уулзах завшаан гарч буйд баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэд Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын болон хоёр орны парламентын асуудлаар товч санал солилцсон юм.

Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хурлын Бүгд хуралдаан-2 “Тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд парламентын оролцоо”, “Өнөөгийн парламентын өмнө тулгарч буй сорилтууд” сэдвээр 15.00- 18.30 цаг хүртэл үргэлжилсэн юм. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд хөтөлбөрийн дагуу 2015.09.01-ний өдөр Парламентын спикерүүдийн дэлхийн IV бага хуралд илтгэл тавина. Харин “Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд” сэдэвт Панел хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Кампалагийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх арга хэмжээ” болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал” сэдэвт Панел хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нар тус тус оролцоно хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.