Categories
мэдээ спорт

“Монголын мистер-2015” тэмцээн энэ амралтын өдрүүдэд болно

Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй “Монголын мистер” тэмцээний энэ оны шалгаруулалт энэ сарын 5-нд болно.

Монголын Бодибилдинг, Фитнессийн Холбооноос зохион байгуулж улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээнд үе үеийн “Мистер” цолтнууд болон шинээр хүч түрэн гарч ирж буй шилдэг тамирчид 13 жингийн ангиллаар өрсөлдөж аваргуудаа тодруулах аж.

Мөн улсын аваргаас медаль байранд шалгарсан тамирчид тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ олж авах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Шөнийн парк хөтөлбөр” болно

Үндэсний соёл амралтын хүрээлэн их хотын залуустаа зориулан анх удаа “Шөнийн Парк” хөтөлбөрийг 9-р сарын 4,5-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Бид олон мянган үйлчлүүлэгчдийнхээ удаа дараагийн хүсэлтээр энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсондоо баяртай байна.

Дурлалт хос, найз нөхдөөрөө хамт Парк дээр хязгааргүй тоглонгоо цоглог хөгжмийн хэмнэлд үдшийг гайхалтай өнгөрүүлцгээе…

Хөтөлбөр: /22:00-03:00/
✯ Шөнийн турш тоглоомууд дээр хязгааргүй тоглох
✯ DIGITAL хамтлаг ♬
✯ ICE TOP хамтлаг ♬
✯ DJ set
✯ Fire show
✯ Шөнийн циркийн тоглолт
✯ НЕОН бүжиг

Photography by: Bawa Studio
Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд орчин үеийн технелоги бүхий цогц шийдэлтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.

————————————————————————
⚑ Такс: 20.000 төгрөг
/тухайн өдөр паркийн касснаас худалдаална/

Дэлгэрэнгүй мэдээллийг 326020

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголбанк 4.0 сая ам.доллар худалдсан байна

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1987.20-1990.10 төгрөгийн ханшаар 10.2 сая ам.доллар худалдан авах, 308.20-310.50 төгрөгийн ханшаар 114.5 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Монголбанк 4.0 сая ам.долларыг 1989.50 төгрөгийн хаалтын ханшаар, 90.0 сая юанийг 309.00 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлжээ.

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 64.6 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 5.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Оюутнуудад зориулан хамтлаг дуучид ая дуугаа өргөнө

Оюутнууд өнөөдөр тангаргаа өргөлөө. Тэд жил жилийн энэ өдөр ийнхүү оюутны тангаргыг өргөдөг бөгөөд тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа нь энэ. Энэ үеэр чингисийн талбайд“Оюутан цэргүүд”-ийн жагсаж, өмнөхөөсөө ихэд бүр бараатай болжээ.

Хууль сахиулахын их сургуулийн 303 дугаар дамжааны оюутан, түрүүч М.Төвшинсанаа тангаргыг чанга дуугаар уншин, оюутнууд давтан тангараглав..

Уг ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БСШУ-ны сайд Л. Гантөмөр, МОХ-ны холбооны ерөнхийлөгч Д. Батбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцсон байна.

Энэхүү арга хэмжээний үеэр “Өнөр бүл” хүүхдийг хамгаалах төвөөс төрөн гарсан оюутнуудад Төрийн сангийн тэтгэлгийг олгож, БСШУ-ны сайд батламж гардуулсан ажээ. Харин өнөө орой Чингисийн талбайд “Оюутны тангараг”-ын баярт зориулан уран бүтээлчид ая дуугаа өргөх юм байна.

Categories
мэдээ спорт

Шигшээ багийн тамирчид өнөөдөр ОХУ-ыг зорино

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Гал унтраах техникийн олон төрөлт спортын /ГУТОТС/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзжээ.

2015 онд ОБЕГ-ын даргын тушаалаар ГУТОТС-ын үндэсний шигшээ багийг байгуулсан бөгөөд тамирчдын хувьд тус спортоор үндэсний шигшээ баг байгуулагдсаны анхных нь тэмцээн юм.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал шигшээ багийн тамирчдад хандан, Монгол Улс болон Онцгой байдлын албаны нэр хүндээ өндөрт өргөж, тэмцээндээ амжилт гарган оролцохыг хүсээд Онцгой байдлын албаны тугийг гардуулан өглөө.

Мөн энэ үеэр Монголын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны тугийг тус холбооны удирдлага тамирчдад гардуулсан юм.

Шигшээ багийн тамирчид өнөөдөр ОХУ-ыг зорино.

Categories
мэдээ нийгэм

Монгол цэргүүдийг дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ командлана

БНХАУ-д Чөлөөлөх дайны ялалт, Дэлхий нийтийн фашизмын эсрэг ялалтын 70-н жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлдэж байна. Үүний хамгийн том арга хэмжээ бол Бээжин хотноо гадаадын 10 орны цэрэг оролцож буй Тяньаньмэний тайлбайд болох цэргийн парад юм.

Энэ сарын 3-ны өдөр буюу нөгөөдөр болох энэхүү цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний 75 цэрэг алхахаар гадаадын 10 орны цэргүүдтэй хамтарсан жагсаалыг 16 хоног амжиллтай хийж, бэлтгэл үндсэндээ хангагдаад байгаа гэнэ.

Тэд Тяньаньмэний талбайг дуурайлган бэлдсэн талбайд 7 хоногийн 6 өдөрт, өдрийн 8 цаг бэлтгэл хийж байгаа бөгөөд, цаг агаар өдөртөө 30-35 хэм байгаа ч манай бие бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл санаа сайн байгаа аж.

Монгол цэргийн парадын хайрцгийг дэд хурандаа Б. Хаш-Эрдэнэ командлан алхах юм байна. Тэрбээр тавдугаар сард Москва хотноо Улаанталбайн парадад мөн оролцжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

”Улаанбаатар” олон улсын кино наадам болно

БШСУЯ-ны санаачилгаар Монголын урлагийн зөвлөл, Бүгд найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монголын кино урлагийн зөвлөл хамтран ирэх сарын 7-11-нд “Улаанбаатар” олон улсын кино наадам зохион байгуулахаар болжээ.

Олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор бүтээлийг монгол үзэгчдэд хүргэх замаар тус салбарын хөгжлийг дэмжих зорилгоор долоо дахь удаагаа зохион байгуулах наадам олон улсын болон франц, монгол кино гэсэн гурван төрлийн хөтөлбөртэй аж.

Өнгөрсөн оны наймдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл хугацаанд үзэгчдэд толилуулсан гурван монгол бүтээлийг энэ үеэр толилуулах бөгөөд огт олонд хүргээгүй киног шалгаруулж наадмыг нээх аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Моно жүжгийн фестиваль болно

Ганц хүний хөгжимт драм буюу моно жүжгийн “The Parade of Winners” нэртэй фестиваль Улаанбаатар хотноо болно. Тодруулбал, уг фестивалийг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан энэ сарын 30-наас ирэх аравдугаар сарын 6-ний хооронд зохион байгуулахаар болжээ.

Уг фестивал нь Монголд моно жүжгийг түгээн, таниулах зорилготой бөгөөд Герман, Латви, Молдав, Швед, Украйн болон Киргиз улсын моно жүжгийн алдартнууд урилгаар оролцох аж.

Энэхүү наадам нь Монголын драмын урлаг, Монголын моно жүжгийн хөгжилд болон энэ төрлөөр хүч үзэж буй жүжигчдэд чухал ач холбогдолтойгоос гадна тэднийг олон улсын тавцанд хүч сорих боломжийг бэлтгэх үүд хаалга болж байгаагаараа онцлогтой юм байна.

Онцлоход, жүжигчин Ц.Баясгалан нь “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ моно жүжгийн олон улсын “МонАкт-2014” фестивалиас “Гран При” хүртэж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил буурсан байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэнээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил буурсан байна. Нэг хоногт замын цагдаагийн алба хаагчид 100 орчим согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илрүүлдэг байсан бол 2015 оны 08 сарын 31-нээс 09 сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд 49-н зөрчил илрүүлсэн байнагэж Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутнууд бэлэн мөнгөөр зорчвол тасалбараа хадгалах хэрэгтэй

Улаанбаатар смарт карт компани оюутнуудад зориулан 110 мянган карт хэвлэсэн. Харин МОХ өнгөрсөн хавар мөн төдий тооны оюутнаас мөнгийг нь хураан авч Төрийн банкны карт хэвлүүлснээс болоод хичээлийн шинэ жил эхэлчихээд байхад оюутнууд аль картаар зорчих нь тодорхойгүй гэсэн шалтгаанаар бэлэн мөнгөөрөө зорчиж байгаа юм.

Гэтэл өнөөдрөөс эхлээд карт худалдан аваагүй иргэд нийтийн тээврийн унаанд 1000 төгрөгөөр зорчиж эхлээд байгаа. Хэрвээ оюутнуудыг цахим картаар зорчуулах шийдвэр гаргавал тухайн картаар өдөрт зөвхөн хоёр удаа үнэ төлбөргүй зорчих юм.

Тиймээс энэ асуудал шийдэгдтэл МОХ-ны зүгээс оюутнуудыг бэлэн мөнгөөр зорчихдоо баримтаа буюу тасалбараа хадгалж үлдэхийг сануулж байгаа аж.