Categories
мэдээ эдийн-засаг

Монголын хөрөнгийн биржид репо арилжааг нэвтрүүлнэ

Монголын хөрөнгийн биржээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн 12, 28, 52 долоо хоногийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж эхэлсэн. Тэгвэл хөрөнгийн биржээс ирэх аравдугаар сардаа багтаад зах зээл дээр репо арилжааг нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байгаа аж. Репо буюу буцаан худалдан авах нөхцөлтэй арилжааг нэвтрүүлснээр хөрөнгө оруулагчид худалдан авсан үнэт цаасыг хугацаанаас нь өмнө үр ашигтай нөхцөлтэйгөөр эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж нээгдэх юм. Ингэснээр ЗГҮЦ-ны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засагт богино хугацаат зээлийн хүүгийн дэмжлэг үзүүлэх болможтой гэж Хөрөнгийн биржийн албаныхан үзэж байгаа юм байна. Дашрамд дурьдахад, өнгөрсөн хугацаанд хөрөнгийн бирж дээр ЗГҮЦ-ны 400 гаруй тэрбум төгрөгийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа хийгджээ.

Categories
мэдээ нийгэм

10 хувиа төлж байранд орох хүмүүсийн судалгааг гаргана

Барилга, хот байгуулалтын яамнаас орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувьд хүргэхээр болсон. Харин тус салбарын сайд өөрчлөгдсөнөөр энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь хүлээлт үүсгээд байгаа. Тэгвэл энэ талаар салбарын сайд З.Баянсэлэнгэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. Тэрээр “Урьдчилгаа 10 хувийг төлөөд орон сууцанд орох хүмүүсийн судалгааг гаргах, Монголбанк, Сангийн яамтай уулзаж, ажлын хэсгийг шинэчлэн байгуулахаар ажиллаж байна. Өмнөх сайдын ажилд учир дутагдалтай зүйлүүд байна. Гэхдээ шууд үгүйсгэх нь хувь улстөрчийн хувьд ёс зүйгүй асуудал болно. Цаашдаа засч, залруулах зүйлс байвал түүнийг нь хийгээд явна. Ерөнхийдөө нарийн тооцоо, судалгааг хийлгүйгээр олон нийтэд зарласан нь өөрөө алдаа болсон юм болов уу гэж харж байгаа” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намрын чуулганы цагийн хуваарийг баталлаа

УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох тухай захирамж гаргав.

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох тухай 197 дугаар захирамж гаргав.

Уг захирамжид:

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоосугай.

2.Энэ захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганыг зохион байгуулахыг Байнгын, дэд хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт үүрэг болгосугай гэжээ

Categories
мэдээ нийгэм

Гүрж ногоон болон Найман тахилтай цайнаас зөрчил илэрчээ

ШӨХТГ-ын даргын 2015 оны долоодугаар сарын 03-ны өдөр баталсан удирдамжийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт импортлон борлуулж буй зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа, сав, баглаа боодол, шошгожилт зэрэг нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ.Уг хяналт шалгалтаар аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд дараах зөрчил илэрсэн байна. Үүнд:

1.“Цайны ертөнц” ХХК-ийн худалдаалж буй“Найман тахилтай цай”бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн хаяг бичигдээгүй буюу тодорхой бус,

2. “Стимо” ХХК-ийн худалдаалж буй“Гүрж ногоон цай”бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичигдээгүй буюу тодорхой бус,

3. “Миний сүлжээ” дэлгүүрийн худалдаалж буй“бөмбөөлэй цагаан будаа”бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичигдээгүй буюу тодорхой бус,

4. “Бамаш” ХХК, “Тэмүүлэн маш” ХХК-иудын худалдаалж буй цагаан будааны шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичигдээгүй буюу тодорхой бус,

5. “Таван богд интернэйшнл” ХХК-ийн худалдаалж буй “Найман гишүүн төгөлдөр”, “Мөнгөн аягат” зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн, хаяг бичигдээгүй буюу тодорхой бус байсан нь шалгалтаар тус тус илэрчээ.

Дээрх компаниудын худалдаалж буй бүтээгдэхүүний шошгод үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичээгүй нь MNS CAC 1:2007 Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгожилтод тавих ерөнхий шаардлага стандартын шаардлагыг хангаагүй бөгөөд хэрэглэгчдийг төөрөгдүүлж, хангалттай мэдээлэл өгөхгүй байгаа үйлдэл нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.2, 12.7.4, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоож, зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлж, биелэлтэд хяналт тавин ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Зэвсэгт хүчний 1000 гаруй цэрэг ургац хурааж, хадлан хадаж байна

Хүйтний эрч чангарахаас урьдан Зэвсэгт хүчний 1000 гаруй цэрэг эрс ургац хураалтад оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 153 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журам”-ын дагуу тэд төмс хүнсний ногоо, буудай хураан авахад тариаланчдад туслахаас гадна малчдын хадланг бэлтгэн өгч байгаа юм. Манай цэрэг эрс Төв аймгийн Жаргалан, Борнуур сум болон, Сэлэнгэ, Булган, Дорнод аймгуудад ажиллаж байгаа бөгөөд олонхи нь ирэх сарын 1-нээс өмнө ургац хураалтаа дуусгахаар ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

“УТААГҮЙ НИЙСЛЭЛ- 2015” бүх нийтийн гүйлт болно

МАХН-ын дэргэдэх “Шударга Ёсны Хувьсгалт” Үндэсний Нэгдсэн Оюутны Холбооноос санаачлан 10 сарын 03-ны бямба гарагт “Утаагүй нийслэл” уриан дор олон нийтийг хамарсан марафон гүйлтийг зохион байгуулахаар болжээ. Тус гүйлтийн арга хэмжээний удирдамжийг та бүхэндээ танилцуулья.

“УТААГҮЙ НИЙСЛЭЛ- 2015” БҮХ НИЙТИЙН МАРАФОН ГҮЙЛТИЙН УДИРДАМЖ

Зорилго:

“УТААГҮЙ НИЙСЛЭЛ” нэртэйгээр “Цэвэр агаар – Эрүүл амьдрал ” уриан дор нийслэлд ажиллаж амьдарч буй ард иргэд, аж ахуй нэгж байгууллага, оюутан залуучуудын дунд байгаль орчноо хайрлаж хамгаалах сэтгэлгээг бий болгож нийгмийн амьдралд ард иргэдийн оролцоог дээшлүүлэх, нийслэл хотын агаарын бохирдол, хөрсний бохирдол замбараагүй хот төлөвлөлт нь ард иргэдийн амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж буйг сурталчилан таниулж иргэдийн санал бодлыг нийслэлийн удирдлагуудад хүргэх түүнчлэн иргэдийг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж, эрүүл чийрэг амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг тавьж 2015.10.03-ний 0900 цагт “ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-д бүх нийтийн “Марафон гүйлт”-ийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна.

Ерөнхий зохион байгуулагч:

  • МАХН-ын дэргэдэх “Шударга Ёсны Хувьсгалт” Үндэсний Нэгдсэн Оюутны Холбоо

Хамтран зохион байгуулагч:

  • Шадар Сайдын Ажлын алба
    • Эрүүл Мэнд, Спортын яам
    • Байгаль Орчин Ногоон Хөгжлийн Яам
    • Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам
    • Батлан хамгаалах яам
    • Хууль Зүйн яам
    • Барилга Хот Байгуулалтын яам
    • Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн
    • “Цэвэр Агаар Сан”
    • Монголын Хөнгөн Атлетикийн холбоо
    • Монголын Пара хөнгөн атлетикийн холбоо
    • Монголын Эмэгтэйчүүдийн холбоо
    • Монголын Залуучуудын холбоо
    • Монголын Оюутны холбоо
    • “Сэр-Од марафон” ТББ
    • Ардчилал шударга ёс Монголын залуучуудын холбоо
    • Ардчилал шударга ёс Монголын эмэгтэйчүүдийн холбоо
    • Ардчилал шударга ёс Монголын ахмадын холбоо
    • УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга Ёс эвслийн бүлэг
    • НИТХ дахь МАХН-МҮАН-ын Шударга Ёс эвслийн бүлэг

Зайн төрлүүд: 4 км, 10 км, 21 км

Шагнал урамшуулал:

4 км зайд

  • 1-р байр Алтан медаль, Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • 2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • 3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • Эхний 30 тамирчин дурсгалын зүйл / 15 эр, 15 эм /

Пара төрөл

  • 1-р байр Алтан медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • 2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • 3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • Эхний 30 тамирчин дурсгалын зүйл / 15 эр, 15 эм /

10 км зайд

  • 1-р байр Алтан медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • 2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • 3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • Эхний 30 тамирчин дурсгалын зүйл / 15 эр, 15 эм/

21 км зайд

  • 1-р байр Алтан медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • 2-р байр Мөнгөн медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • 3-р байр Хүрэл медаль, Өргөмжлөл мөнгөн шагнал
  • Эхний 30 тамирчин дурсгалын зүйл / 25 эр, 25 эм /
  • Хамгийн хамгийн ангилалд 8 байр / ахмад, залуу, нэр хүндтэй, холоос ирж оролцсон, хамгийн сүүлд ирсэн/

Насны ангилал тус бүрт эхний эрэгтэй, эмэгтэй 3 байр Алт, мөнгө, хүрэл медаль болон үнэ бүхий зүйл байна.

Ангилал тус бүрд эхний 15 эрэгтэй, эмэгтэй 15 дурсгалын зүйл байна.

Хамрагдах төрлүүд:

  • Сонирхогчийн төрөл
  • Мэргэжлийн / цэргийн төрөл

Хэвлэл, мэдээллийн спонсор:

Маршрут:

Уралдах замын чиглэл

А. Цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганы машин зам дээрээс гараанд гарч уралдана. 300м-ийн дараа зүүн гар тийшээ эргэнэ. Дахин 150м-ийн дараа Баруун гар тийш эргэж Дүнжингаравын урдуур явсан төв замаар гүйнэ. Зай тус бүрийн тавьсан тэмдэгтийг тойрч эргэн бариа руу гүйж орно.

  • 4км нь 1.900м гүйгээд эргэж Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын урд барианд орно.
  • 10км нь 4900м гүйгээд эргэж Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын урд барианд орно.
  • 21км нь 5250м гүйгээд эргэж цэцэрлэгт хүрээлэнгийн хойд машин зам дээрээс эргэж 1 тойрч ирэн Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын урд барианд орно.

Хаана: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Хэзээ: 2015.10.03- ны 09:00 цагт

Бүртгэл: 2015 оны 09 сарын 25-ны 1200 цагаас 2015 оны 10 сарын 03-ны 0900 цаг хүртэл Эрүүл мэнд Спортын Яам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд явагдана.

Мандат, бүртгэлийн хураамж

  • Оюутан, сурагчид 3000 төгрөг (Ус, номер ,номер тогтоогч, толгойн кист)
  • Бусад иргэд 5000 төгрөг (Ус, номер ,номер тогтоогч, толгойн кист)
  • Оролцогчид иргэний үнэмлэхтэй
  • Оюутан сурагчид оюутны үнэмлэх, сурагчийн үнэмлэх, иргэний үнэмлэхтэй ирэх.
  • Оролцогчид номер авах

Тэмцээнийг зохион байгуулах комиссоос сонгогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явуулна.

Холбоо барих утас: 99004931, 95821361, 99677224

Жич:

  • Тэмцээний үеэр тамирчид сахилга бат чанд баримтлах бөгөөд спортын бус алдаа болон зохион байгуулалтын дүрэм журмыг зөрчих, хог хаях асуудлыг хатуу хориглоно.
  • Цаг нарийн баримтална.
  • Цаг агаарт тохируулан дулаан хувцаслах.

Номерыг дараах байдлаар тараана.

  • Гүйж байгаа зайн ангиллаар нь номерын эхний хэсэгт оруулна. /4.10.21-/
  • Хоёр дугаарт хүйсийг харуулсан англи үсэг байрлана. /M-/
  • Гуравдугаарт оролцогчийн бүртгэлийн дугаар байна. /0001./
  • Дөрөвдүгээрт зайн ангиллаар нь өөр өөр өнгөтэй байна.
  • Жишээ: /4-WA0001/-эмэгтэй , /4-MA0002/-эрэгтэй гэх мэт
Categories
мэдээ эдийн-засаг

Эсгий урлалыг Японы зах зээлд гаргана

Монголынхоо соёл урлагийг хөгжүүлэх юмсан гэсэн чин хүсэлтэй Японд амьдардаг нэгэн уран бүтээлч монгол бүсгүй “Монголд урлагийн сургууль байгуулах Япон дахь холбоо”-г байгуулж, нийгмийн эмзэг бүлгийн иргэд, оюутан сурагчдад эсгий урлал, гар урлалын үнэ төлбөргүй сургалтыг хийж эхэлжээ.

Сургалтад одоогийн байдлаар 20 орчим хүн хамрагдаж, данхны тавиур, малгай, цүнх, цамц, гутал, бойтог хийж сурсан байна. Тус холбооны зүгээс суралцагч нараасаа амжилттай суралцсан иргэдийг ажлын байраар хангаж, тэдний хийсэн бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргах зорилготой аж.

Мөн монгол эсгийг сүүлийн үеийн технилогиор боловсруулж, орчин үеийн Дорнын соёл, хэв маягийг шингээсэн шинэлэг загвартай эцсийн бүтээгдэхүүнийг бий болгохоор ажиллаж байгаа аж. Иймд холбооныхоо шугамаар Японы хамгийн нэр хүндтэй нэхмэл, гар урлалын “Tansan” компанийн загвар зохион бүтээгчдийг эх орондоо урьж, дадлага дээр тулгуурласан сургалтыг хийж эхэлсэн байна.

Categories
гадаад мэдээ

“ISIS”-т гадаадын 30 мянган иргэн нэгджээ

Ирак, Сирийн нутагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Исламын улс хэт даврагчдын бүлэглэлд гадаадын 30 мянга орчим иргэн нэгдсэн гэж Нью-Йорк Таймс мэдээлжээ. Тэдний дунд барууны иргэншилтэй хүн цөөнгүй байгааг АНУ-ын Тагнуулын газар онцолсон байна.

АНУ тэргүүтэй олон улсын эвсэл өнгөрсөн жилээс хойш хэт даврагчдын эсрэг агаараас цохилт өгч эхэлсэн ч тус бүлэглэлд элсэж буй гадаад иргэдийн тоог төдийлөн хязгаарлаж чадаагүй гэж өнгөрсөн долоо хоногт Конгрессоос гаргасан тайланд дурьджээ.

Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэт даврагчдын эсрэг тэмцэх асуудлаар хэлэлцэхээр болсон байна.

Түүнчлэн Пентагон Исламын улсын эсрэг тэмцэж буй Сирийн босогчдод шинэ тоног төхөөрөмж нийлүүлсэн гэж мэдэгджээ.

Categories
мэдээ спорт

Оюутны “Универсиад” наадмын аваргууд тодорлоо

Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн уламжлалт XVIII дугаар “УНИВЕРСИАД” их наадам Завхан аймгийн төв Улиастай хотноо 2015 оны 9 сарын 25-27-нд амжилттай зохион байгуулагдлаа. Их наадамд Ховд их сургууль, МУИС-ийн Завхан сургууль, ОХУ-ын Тувагийн их сургууль, АШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны Сургууль (АУС), Баян-Өлгий аймгийн Ховд их сургуулийн салбар сургууль, Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, Завхан Политехникийн сургуулийн 7 багийн 300 орчим тамирчин, дасгалжуулагч, захирал, ажилтанууд оролцлоо. Уламжлалт XVIII дугаар “УНИВЕРСИАД” их наадмын сагсан бөмбөг, элсний волейбол, модон бөмбөг, шатар, ширээний теннис, үндэсний бөхийн спортын 6 төрөлд, урлагийн 5, миссийн төрөлд авьяас, ур чадвараа сорин өрсөлдөж дүнгээ гаргалаа. Үүнээс:


Сагсан бөмбөг (эрэгтэй):

1 дүгээр байр: Ховд их сургууль

2 дугаар байр: АШУҮИС-ийн Говь-Алтай АУС

3 дугаар байр: МУИС-ийн Завхан сургууль

Сагсан бөмбөг (эмэгтэй):

1 дүгээр байр: АШУҮИС-ийн Говь-Алтай АУС

2 дугаар байр: Ховд их сургууль

3 дугаар байр: МУИС-ийн Завхан сургууль

Ширээний теннис (эрэгтэй):

1 дүгээр байр: К.Серикбол Ховд их сургууль

2 дугаар байр: А.Бямбабаяр АШУҮИС-ийн Говь-Алтай АУС

3 дугаар байр: С. Батзаяа МУИС-ийн Завхан сургууль

Ширээний теннис (эмэгтэй):

1 дүгээр байр: П. Гэрэлмаа Ховд их сургууль

2 дугаар байр: А. Түмэнбаяр АШУҮИС-ийн Говь-Алтай АУС

3 дугаар байр: Б. Одгэрэл МУИС-ийн Завхан сургууль

Модон бөмбөг (эрэгтэй):

1 дүгээр байр: С. Мөнхтулга Ховд их сургууль

2 дугаар байр: А. Эрдэнэдаваа АШУҮИС-ийн Говь-Алтай АУС

3 дугаар байр: Э. Даваасүрэн Увсын Хөдөлмөрийн дээд сургууль

Модон бөмбөг (эмэгтэй):

1 дүгээр байр: С. Анхцэцэг Ховд их сургууль

2 дугаар байр: П. Энхзул Увсын Хөдөлмөрийн дээд сургууль

3 дугаар байр: А. Түмэнбаяр АШУҮИС-ийн Говь-Алтай АУС

Үндэсний бөх:

1 дүгээр байр: А.С.Монгуш ОХУ-ын Тувагийн их сургууль

2 дугаар байр: Э. Эрдэнэбаяр Ховд их сургууль

3 дугаар байр: И. Эрболот Ховд их сургууль

Шатар (эрэгтэй):

1 дүгээр байр: Б. Энхбаяр Ховд их сургууль

2 дугаар байр: Э. Энх-Амар АШУҮИС-ийн Говь-Алтай АУС

3 дугаар байр: И. Хан-Эрдэнэ Завхан Политехникийн коллеж

Шатар (эмэгтэй):

1 дүгээр байр: Г. Болормаа АШУҮИС-ийн Говь-Алтай АУС

2 дугаар байр: Ч. Мягмарсүрэн Ховд их сургууль

3 дугаар байр: Ц. Лхагвасүрэн МУИС Завхан сургууль

Элсний волейбол:

1 дүгээр байр: Завхан Полтехникийн коллеж

2 дугаар байр: АШУҮИС-ийн Говь-Алтай АУС

3 дугаар байр: Ховд их сургууль

Урлагийн мэндчилгээ:

1 дүгээр байр: МУИС Завхан сургууль

2 дугаар байр: Ховд их сургууль

3 дугаар байр: АШУҮИС-ийн Говь-Алтай АУС

Гоцлол бүжиг:

1 дүгээр байр: Б.Нандин-Эрдэнэ МУИС-ийн Завхан сургууль

2 дугаар байр: Ц.Одонтуяа Ховд их сургууль

3 дугаар байр: А.Отгонцэцэг Увсын Хөдөлмөрийн дээд сургууль

Гоцлол дуу:

1 дүгээр байр: А.Нинжбадгар Ховд их сургууль

2 дугаар байр: С.Олзвой АШУҮИС-ийн Говь-Алтай АУС

3 дугаар байр: А.Радионович ОХУ-ын Тувагийн их сургууль

Гоцлол бүжиг:

1 дүгээр байр: Б.Намбардагжин Завхан Политехникийн коллеж

2 дугаар байр: Т.Халиунаа МУИС-ийн Завхан сургууль

3 дугаар байр: Г.Бурмаа АШУҮИС Говь-Алтай АУСургууль

Язгуур урлаг:

1 дүгээр байр: П.Ганбарс АШУҮИС Говь-Алтай АУСургууль

2 дугаар байр: Б.Далхжав МУИС-ийн Завхан сургууль

3 дугаар байр: Б.Намбардагжин Завхан Политехникийн коллеж

Универсиадын Миссийн төрөлд:

1 дүгээр байр: Г.Солгэрэл МУИС-ийн Завхан сургууль

2 дугаар байр: Д.Солонго АШУҮИС Говь-Алтай АУСургууль

3 дугаар байр: С.Отгон-Эрдэнэ Ховд их сургууль


Наадмын нэгдсэн дүнгээр доктор Ж.Янжмаа захиралтай Ховд их сургуулийн баг тамирчид 186 оноогоор тэргүүн байранд шалгарч 2 жил дараалан шилжин явах цом гардан авч, их наадмын алтан медаль хүртэв. Хоёрдугаар байрт доктор М.Банзаагааяа захиралтай АҮШУИС-ийн Говь-Алтай аймгийн салбар сургууль 164 оноогоор, гуравдугаар байрт М.Эрдэнэчимэг захиралтай МУИС-ийн Завхан сургуулийн хамт олон 135 оноогоор орж мөнгө, хүрэл медаль хүртэв.

Наадмыг Монгол улсын ЗГХЭГазар, аймгийн ЗДТГазар, Монголын Оюутны Спортын Холбоо (МОСХ), МУИС-ийн Завхан сургуулиас эрхлэн удирдан явуулав. Наадмын хаалтын ажиллагаа аймгийн Хөгжимт драмын театрын их танхимд явагдаж Завхан аймгийн Засаг дарга Ж. Жамьянтив, МУИС-ийн Завхан сургуулийн захирал М.Эрдэнэчимэг, МОСХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа нар баяр хүргэн үг хэлсэн юм.

Тус наадамд урилгаар оролцсон ОХУ-ын Тувагийн их сургуулийн баг тамирчидад Монголын Оюутны Спортын Холбооны “Хүндэт өргөмжлөл”-ийг МОСХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа гардуулан өглөө. МОСХ-ны УЗ-ийн гишүүн Х.Батсайхан шилдэг оюутан тамирчин, багш нарт МЗХолбоо, МОХ-ны шагналуудыг гардуулан өгчээ. “Биеийн тамирын сургалтанд тулгамдаж буй асуудал, сайжруулах арга зам” сэдвээр оюутны эрдэм шинжилгээний их хурал, бүсийн оюутан миссийг шалгаруулан, бүс нутгийн их дээд сургуулийн захирал, удирдлагуудын ажил хэргийн уулзалт, ярилцлага хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдав.

Дараагийн их наадам 2016 оны 9 сард АҮШУИС-ийн Говь-Алтай аймгийн салбар сургууль дээр явагдах бөгөөд тэд МОСХ-ны тугийг хүлээн авлаа. Харин 2017 оны “Универсиад” их наадмын эрхийг Ховд их сургуулийн хамт олон хүлээн авлаа. Энэхүү анх 1997 оноос Завхан нутгаас гараагаа эхлэн баруун бүс нутагт үйл ажиллагаагаа явуулж байгаа их, дээд сургуулиудын дунд 18 дах удаагаа зохиогдсон энэ наадам 2015 онд их наадмын төрөлх эх нутаг Завхан аймагтаа амжилттай зохион байгуулагдан өнгөрлөө.

Энэ удаагийн наадам нь Монголын тамирчид 1965 онд Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” их наадамд оролцож эхэлсний түүхт 50 жилийн ойн жилд явагдснаараа чухал онцлоготой болов. Завханы Универсиад 2015 их наадмыг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулахад аймгийн ЗДТГ-аас үйл ажиллагаа, санхүүгийн чиглэлд дэмжлэг үзүүлэн, Монгол улсын Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан, Завхан аймгийн Хаан банк, Хас банкны хамт олон наадмын спортын төрлийн тэмцээнүүдийг ивээн тэтгэж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн хамтран ажилласан байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО

МУИС-ИЙН ЗАВХАН СУРГУУЛЬ

Categories
мэдээ нийгэм

Олон улсын пресс клубын ерөнхийлөгчөөр Б.Баярсайхан сонгогджээ

Олон Улсын Пресс клубууд (IAPC)-ын холбооны Ерөнхий ассамблей Монголын үндэсний пресс клубын тэргүүн бөгөөд “Амин Медиа” группийн Ерөнхий захирал Б.Баярсайханыг ерөнхийлөгчөөрөө сонгожээ. Уг албан тушаалд өмнө нь монгол хүн тэр тусмаа эмэгтэй хүн сонгогдож байгаагүй аж. Олон улсын пресс клубуудын холбоо нь 2002 онд Дубай хотноо үүсгэн байгуулагдсан бөгөөд хэвлэлийн эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, олон улсын мэргэжлийн сэтгүүлчид улстөр, эдийн засаг, нийгэм, соёлын мэдээлэл солилцох зорилготой мэргэжлийн байгууллага юм. Америк, Англи, Швейцар, Герман, Австрали, Итали, Франц, Япон, Австри, Израиль, Польш зэрэг дэлхийн 40 гаруй улс пресс клубт бүртгэлтэй байдаг аж. Энэ хүндтэй ассамблей анх удаа Монголд зохион байгуулагджээ.

Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Польшийн пресс клубын тэргүүн Ярослав Владарчик “Польш, Монгол хоёр улсын хувь заяа сүүлийн наян жил адилхан явсаар ирсэн. Социализмын хоосон мөрөөдөл нуран унаснаас хойш хэвлэлийн эрх чөлөө зөв утгаараа хөгжиж ирсэн нь манай улсын бахархал. Монголын хэвлэл мэдээлэл ч энэ замаар явна гэдэгт найдаж байна. Манай холбооны ерөнхийлөгчөөр Б.Баярсайханыг сонгосон нь энэ өөрчлөлтийн илрэл гэж ойлгож байна. Энэ нь Монголд үг хэлэх болон хэвлэн мэдээлэх эрх чөлөө ямар түвшинд хэрэгжиж буйг дэлхий дахинд харуулах том боломж болж байна” хэмээв.
Б. Баярсайхан нь Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, редактор, Монгол Улсын Дээд Шүүхэд хэвлэлийн төлөөлөгч, MCS группийн PR менежер, “Ийгл” телевизийн Гүйцэтгэх захирал зэрэг хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, удирдлагын чиглэлээр 15 жил ажилласан туршлагатай юм.