Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д нийтлэлч П.Хашчулууны “Монголчууд шинэ эрч хүчээр, шинэ ажлаа эхлүүлдэг өдөр” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Хятадыг чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдад төрийн одон, медаль гардуулж буй талаар “Өдрийн сурвалжлага” буланд онцоллоо. Энэ талаар сурвалжлагыг IV нүүрнээс уншаарай. Мөн Р.Амаржаргалын “Том бүлэглэлүүдийн дундуур цөөврүүд орж сайд болохыг санаархаад байна” ярилцлага хэвлэгдлээ. Ярилцлагын дэлгэрэнгүйг II нүүрэнд хэвлэгдсэн байна.

Харин “Улс төр” нүүрт “Өндөр түвшний авлигыг бууруулахгүйгээр бусад шатныхыг багасгах боломжгүй”, “Өвөлжилтийн бэлтгэлийн талаар Засгийн газарт хандана” үйл явдлын мэдээ мэдээлэл нийтлэгджээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч П.Хашчулууны “Монголчууд шинэ эрч хүчээр, шинэ ажлаа эхлүүлдэг өдөр нийтлэл нийтлэл хэвлэгдлээ.

“Цаг үе, үйлд явдлын” нүүрэнд “Дүүргийн прокурор нөлөөнд автаж шүүхээс дээгүүр шийдвэр гаргасан гэв”, М.Алтан-Өлзийгийн “Шүүхийн өмнөх шатанд маршааны 80 гаруй хувийг эвлэрүүлэн шийдвэрлэсэн”, Ц.Баасандоржийн “Л.Гансүх нарын шүүх хурлыг телевизээр шууд дамжуулах хүсэлт гаргасан” зэрэг ярилцлагууд хэвлэгдсэн байна.

Эдийн засгийн нүүрэнд энэ намрын эдийн засгийн талаарх тоймыг уншаарай. Мөн “Гэнэтийн шалгалтад өртсөн замууд сайн үнэлгээ авав” сурвалжлага нийтлэгджээ. Та энэ талаар XI нүүрнээс уншаарай.

Мөн уламжлалт болон гардаг “Эрүүл мэнд” нүүрт “Хүүхэд орчноо харж эхлэх үеийг сайн ажиглавал харааны эмгэгээс сэргийлнэ”, “Д амиандэм нь дархлааны эсгийг идэвхижүүлдэг тул дутагдвал олон өвчний шалтгаан болдог” зэрэг зөвөлгөө нийтлэгджээ.

Соёл, урлаг нүүрт Ж.Алтаншагай ““Миний ах атаман кино” анхны гол дүр учраас надад чухал байсан”, Г.Анхсанаагийн “Дэлхийд 700 гаруй булаг чулуун хөшөө байдгаас 550 орчим нь манай улсад бий” ярилцлагууд хэвлэгдсэн байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ