Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрэгтэйчүүд багийн аваргаас хүрэл медаль авлаа

Тэмцээний сүүлийн өдөр багийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Манай улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг “D” хэсэгт Куб, Гүрж, Тунисийн шигшээтэй таарлаа. Эхний тойрогт бөхийн эх орон гэгдэх Кубын бөхчүүдийг тав дараалан ялж үнэмлэхүй ялалт байгуулсан. Хоёрдугаар тойргийн барилдаанд Гүржийн багтай таарч 3:2-ын харьцаатайгаар ялснаар хэсгийн аварга болсон юм. Улмаар хагас шигшээд БНСУ-ын багтай учраа таарав. БНСУ-ын шигшээ багийнхан манай жүдочдыг 3:2-оор ялж аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Харин манай бөхчүүд хүрэл медалийн төлөө Казахстаны шигшээтэй учраа таарлаа. Барилдааныг дэлхийн аварга Х.Цагаанбаатар ялалтаар эхлүүлсэн. Улмаар Г.Одбаяр, О.Ууганбаатар, Л.Отгонбаатар нар дараалж ялснаар тооны харьцааг 4:0 болгоод байв. Сүүлийн барилдаанд олимпийн аварга Н.Түвшинбаяр өрсөлдөгчдөө ялагдаж тооны харьцааг 4:1 болголоо. Ингэснээр манай улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг “Астана-2015“ ДАШТ-ий багийн төрөлд анхны хүрэл медалиа авлаа.

Эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан Казахстан, БНСУ, Тунисийн багтай “D” хэсэгт хуваарилагдсан. Эхний тойрогт Казахстаны шигшээ багийг 5:0-ын харьцаагаар ялж, улмаар БНСУ-ын багийг 3:2-оор хожоод байв. Хагас шигшээд Японы багтай таарч 5:0-оор ялагдаж хүрэл медалийн төлөө Германы шигшээ багтай учраа таарлаа. Хүрэл медалийн төлөөх барилдааныг өнгөрсөн жилийн дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг эхлүүлсэн юм. Тэрээр барилдаан дөнгөж эхлэх үед цэвэр ялагдав. Түүний араас Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа нар барилдаж ялснаар тооны харьцааг 1:2 болгон илүүрхээд байв. Дөрөв дэх барилдаанд Ц.Цэрэннадмид ялагдал хүлээн тооны харьцаа тэнцсэн. Шийдвэрлэх барилдаанд ОУХМ О.Жавзмаа Германы жүдочид ялагдсанаар манай эмэгтэйчүүдийн шигшээ баг ДАШТ-ий багийн тэмцээнээс медаль авч чадсангүй.

Categories
мэдээ спорт

ААШТ-ий шийдвэрлэх тоглолтууд болж байна

Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Эрдэнэбаяр, Н.Мөнхсайхан нарын удирдлага дор есөн боксчин оролцож байгаа билээ.

Одоогоор манай боксчдоос 56 кг-д Э.Идэрхүү, 69 кг-д Б.Түвшинбат нар шөвгийн наймд үлдээд байна. Өнөө орой 49 кг-д Г.Ган-Эрдэнэ БНСУ, 75 кг-д Н.Шинэбаяр Иракын боксчидтой шөвгийн наймд үлдэхийн төлөө тулалдана.

Азийн аваргын тэмцээний тоглолтыг www.asianboxing.org-с шууд үзэх боломжтой аж. Тэмцээн Улаанбаатарын цагаар 16.00 цагаас эхэлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ажиа гэгээний ярилцлагыг “Өдрийн сонин”-оос уншаарай

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаанд Хүүдийн цусны эмгэг хавдрын эмнэлэг бий. Уг эмнэлгийг Ажиа гэгээний санаачилгаар Америкт байгаа монголчуудын хандиваар барьсан юм. Түүнчлэн Ажиа гэгээний дэлхий дахинд байгаа шавь нар, нийт монголчуудын өглөг ч нэлээд байсан. Тус эмнэлгийнхээ дэргэдэх “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” дээрээ байхад нь “Өдрийн сонин”-ы сурвалжлагч уулзан сонирхолтой ярилцлага хийжээ. Ярилцлагаа хүүхдийн эмнэлэг болоод тус эмнэлэгтээ япон эмч авчирсан зэргээ хүүрнэжээ. Мөн түүнчлэн цаашдаа сургууль байгуулах хүсэлтэй байгаагаа дурдсан байна. Энэ мэтчилэнгээр байгаль дэлхийтэйгээ хэрхэн харилцах, энэрэл нигүүлсэл гэж юу болох, хойд дүрийн талаар илэн далангүй ярилцжээ. Уг ярилцлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаарын 11 дүгээр нүүрээс сонирхох боломжтой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Үндэсний нэрийн бүтээгдэхүүн-2015” үзэсгэлэн худалдаа боллоо

“Үндэсний нэрийн бүтээгдэхүүн-2015” үзэсгэлэн Чингисийн талбайд гурав хоногийн турш үргэлжлээд өчигдөр дууслаа. Энэхүү арга хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийн 80 орчим аж ахуйн нэгж оролцсон байна. Аж үйлдвэрийн яамны албаны хүмүүс “Уг үзэсгэлэн худалдаа нь хэрэглэгчийн таашаалд нийцсэн, импортыг орлох, экспортын болон экологийн цэвэр бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх зорилготой. Түүнчлэн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах бодлогыг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлнэ” гэж байлаа.

Үзэсгэлэн худалдааны сүүлийн өдөр буюу өчигдөр оролцогчдоос шалгаруулан нэг гранпри, 27 шилдэг нэрийн бүтээгдэхүүнд шагнал гардуулсан юм. Аж ахуйн нэгжүүдийн шилдгийг шалгаруулахдаа бүтээгдэхүүний борлуулалт, чанар стандарт, ажлын нөхцөл, нийгмийн хариуцлага зэргийг харгалзсан гэнэ. Гранпри шагналыг шинжлэх ухааны үйлдвэрлэлийн “Монхимо” ХХК хүртлээ. Цаашид уг үзэсгэлэн аймаг, дүүрэг бүр дээрээ есдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Categories
мэдээ спорт

Манай эрэгтэй, эмэгтэй жүдогийн баг хүрэл медалийн төлөө барилдана

Казахстаны Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ долоо дахь өдөр буюу өнөөдөр багийн барилдаанаар өндөрлөнө. Өнөөдөр болох багийн барилдаанд эрэгтэй, эмэгтэй шилдэг 16 баг оролцож байгаа юм. Манай эмэгтэй баг Казахстаны багийг 5-0 харьцаатай хожсон. Түүний дараа БНСУ-ын багийг хожоод байлаа. Тэгвэл сая Японы багтай тоглож 0-5 харьцаатай ялагдал хүлээлээ. Ингэснээр дараагийн удаа Германы шигшээ багтай хүрэл медалийн төлөө татамид гарна. Тэгвэл манай эрэгтэй баг эхний хэсэгтээ Куба улсын багийг 5-0 харьцаагаар хожсон. Дараагийн барилдаандаа Гүржийн багийг 3-2 харьцаагаар хожоод байлаа. Харин гуравдахь барилдаанаа БНСУ-ын тамирчидтай хийж 1-4 харьцаатай ялагдав. Одоо Казакстаны шигшээтэй хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Categories
мэдээ соёл-урлаг

Ц.Чинзориг агсны нэрэмжит тэмцээн болно

Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны мэндэлсний 60 жил, уран бүтээлээ туурвиж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан нэрт хөгжмийн зохиолчийн нэрэмжит “Дууны хорвоо-2” тэмцээн ирэх сарын 11,12-нд Булган аймагт болох юм байна.

Тус уралдаанд мэргэжлийн бус дуулаачдаас эхлээд 18-40 насны МУСТА цол тэмдэгтэй уран бүтээлчид оролцох боломжтой аж. Тус тэмцээн хоёр үе шаттай үргэлжлэх бөгөөд наадмын эхний шатанд оролцогч хөгжмийн зохиолчийн дуунаас сонгож, төгөлдөр хуур хөгжимтэй оролцох юм. Мөн дараагийн шатанд фонограммтай байх бөгөөд “Дууны хорвоо” бүтээл нь заавал дуулах дуугаар онцолжээ.

Хоёр дахь жилдээ болох тус уралдааны шагналын хувьд тэргүүн байр таван сая, удаах байр гурван сая, гутгаар байрын эзнийг хоёр саяар урамшуулах бол тусгай байр хагас сая төгрөг байх ажээ. Сонирхуулахад Ц.Чинзориг агсны нэрэмжит анхны тэмцээнд ӨМӨЗО, Буриадын дуучид дуучид оролцож байжээ.

Categories
мэдээ спорт

Эрэгтэй жүдочид Гүржийн багийг яллаа

Казахстаны Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ долоо дахь өдөр буюу өнөөдөр багийн барилдаанаар өндөрлөнө. Өнөөдөр болох багийн барилдаанд эрэгтэй, эмэгтэй шилдэг 16 баг оролцоно. Манай эмэгтэй баг Казахстаны багийг 5-0 харьцаатай хожоод байсан бол эрэгтэй баг мөн Куба улсын багийг 5-0 харьцаагаар хожсон. Дараагийн барилдаандаа Гүржийн багийг 3-2 харьцаагаар хожоод байна.

Эрэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүн:

-66 кг – Д.Төмөрхүлэг

-73 кг – С.Ням-Очир

-81 кг – О.Ууганбаатар

-90 кг – Л.Отгонбаатар

+100 кг – Б.Тэмүүлэн

Categories
мэдээ спорт

Эмэгтэй жүдочид хагас шигшээд үлдлээ

Казахстаны Астана хотноо болж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр багийн тэмцээнээр өндөрлөнө. Дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй 16 баг дэлхийн аваргын төлөө өрсөлдөж байгаагаас манай эмэгтэй баг хагас шигшээд үлдлээ.

“D” хэсэгт багтсан манай бүсгүйчүүд Казахстаныг 5-0, БНСУ-ыг 3-2-оор хожиж, хагас шигшээд үлдлээ. Япон, БНХАУ-ын багуудын хожсон нь манай бүсгүйчүүдтэй мөнгөн медалийн төлөө барилдах юм.

Манай эрэгтэй баг Кубыг 5-0-оор хожиж, хэсгийн аваргын төлөө Гүржийн багтай барилдана.

Categories
мэдээ спорт

Эрэгтэй жүдочид Куба улсын багийг 5-0 харьцаагаар хожлоо

Казахстаны Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ долоо дахь өдөр буюу өнөөдөр багийн барилдаанаар өндөрлөнө. Өнөөдөр болох багийн барилдаанд эрэгтэй, эмэгтэй шилдэг 16 баг оролцоно. Манай эмэгтэй баг Казахстаны багийг 5-0 харьцаатай хожоод байсан бол эрэгтэй баг мөн Куба улсын багийг 5-0 харьцаагаар хожлоо.

Categories
мэдээ спорт

Казахстаны багийг 5-0-ээр яллаа

Казахстаны Астана хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ долоо дахь өдөр буюу өнөөдөр багийн барилдаанаар өндөрлөнө. Өнөөдөр болох багийн барилдаанд эрэгтэй, эмэгтэй шилдэг 16 баг оролцоно. Манай эрэгтэй баг эхний барилдаанаа Кубa, эмэгтэй баг Казахстаны багтай хийхээр оноолт таарсан. Тэгвэл манай эмэгтэй баг Казакстаны багийг 5-0-ээр яллаа.